2023
Ариун Сүнс бидэнд тусалж чадна
2023 оны 6-р сар


“Ариун Сүнс бидэнд тусалж чадна,” Лиахона, 2023 оны 6-р сар.

Сар тутмын Лиахона сэтгүүлийн захиас, 2023 оны 6-р сар

Ариун Сүнс бидэнд тусалж чадна

Зураг
Нар мандахыг хараад сууж байгаа эрэгтэй

Ариун Сүнс бол Бурхан Тэргүүтний гурав дахь гишүүн. Судрууд дээр Түүнийг Сүнс, Ариун Сүнс, Тайтгаруулагч гэсэн байдаг. Бид Түүний дуу хоолойг сонсож сурснаар, Тэр бидэнд Есүс Христийн тухай гэрчилж мөн сайн мэдээний үнэнүүдийг мэдэж авахад тусалдаг.

Бурхан Тэргүүтний гишүүн

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ, Ариун Сүнс гурав бол Бурхан Тэргүүтэн юм. Тэд бидэнд хайртай. Тэд авралын төлөвлөгөөг тохиолгон авчрахын тулд нэгдмэл байдлаар ажилладаг. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр мах хийгээд ясан биетэй ч Ариун Сүнс тийм биш. Тэр бол сүнс.

Зураг
Эцэг, Хүү хоёрын өнгөт шилэн зураг

Эцэг, Хүү хоёрын гэрч

Ариун Сүнс “Эцэг мөн Хүүг гэрчилдэг” (2 Нифай 31:18). Энэ нь бид Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай гэрчлэл хүлээн авч чадна гэсэн үг юм.

Үнэнийг гэрчилдэг

Ариун Сүнс бүх зүйлийн үнэнийг гэрчилдэг. Тэр бидэнд сайн мэдээг, тухайлбал авралын төлөвлөгөө, Бурханы зарлиг тушаалууд, Сэргээлт, Есүс Христийн Цагаатгал үнэн гэдгийг мэдэж авахад туслах болно. Тэр биднийг үргэлжлүүлэн залбирч, зарлигуудыг сахиж, сайн мэдээг судлах үед гэрчлэлийг маань хүчирхэгжүүлэх болно.

Зураг
Луужин барьсан гар

Биднийг хөтөлж бас хамгаалдаг

Ариун Сүнс биднийг шийдвэр гаргахад хөтөлж, бие махбод болон сүнсэнд тань учрах аюулаас хамгаална. Хэрэв бид залбирч мөн зөвийг үйлдэхээр хичээх аваас Тэр бидэнд асуултууддаа хариулт авахад туслах болно. Тэр үргэлж биднийг “сайныг үйлдэхэд” (Сургаал ба Гэрээ 11:12) удирдах болно.

Биднийг тайтгаруулдаг

Ариун Сүнсийг заримдаа “Тайтгаруулагч” (Иохан 14:26) гэдэг. Тэр санаа зовсон, гунигласан эсвэл айсан үед маань биднийг “найдвар хийгээд төгс хайраар” (Моронай 8:26) дүүргэж чадна. Тэр бидэнд Бурханы хайрыг мэдрэхэд тусалснаар бид аливаа цөхрөлийг даван туулж, зовлон зүдгүүртээ хүчирхэгжих болно.

Ариун Сүнсний бэлэг

Бид баптисм хүртсэнийхээ дараа гишүүний баталгаа хэмээх ёслолоор дамжуулан Ариун Сүнсний бэлгийг хүлээн авдаг. Бид энэ бэлгийг хүлээн авснаар зөв шударга амьдарч байгаа л бол Ариун Сүнстэй байнга хамт байж чадна.

Зураг
Судар уншиж буй эмэгтэй

Зураг чимэглэлийг Ж.Көрк Ричардс

Бид Ариун Сүнсийг хэрхэн сонсдог талаар

Ариун Сүнс хүмүүстэй олон арга замаар харилцдаг. Үүнд тайван, тайтгаруулсан мэдрэмж эсвэл юу хэлэх, хийх тухай ойлголтууд багтаж болно. Бид удирдамж хүсэж мөн Түүний өдөөлтүүдийг сонсохоор залбирснаар Түүний бидэнтэй хэрхэн ярьдгийг мэдэж авч чадна.