“Бурхан Алма, Амюлек хоёрыг чөлөөлөв,” Найз, 2024 оны 6-р сар, 26–27.
Сар тутмын Найз сэтгүүлийн захиас, 2024 оны 6-р сар
Бурхан Алма, Амюлек хоёрыг чөлөөлөв
Алма, Амюлек хоёр Аммонайха нэртэй хот руу явав. Тэд Есүс Христийн талаар хүмүүст заасан. Гэвч хүмүүс тэдний заасан зүйлд уурлажээ. Тэгээд Алма, Амюлек хоёрыг шоронд хорив.
Хүмүүс Алма, Амюлек хоёрыг шийтгэв. Тэд маш олон хоног хоригджээ.
Алма, Амюлек хоёр залбирч, хүч чадлыг гуйв. Тэд Бурханд итгэлтэй байлаа. Тэр тэдэнд бугуйн дахь хүлээснүүдээ таслах хүчийг өгчээ.
Дараа нь газар хөдөлж, шоронгийн хана нуран унав! Бурхан Алма, Амюлек хоёрт чөлөөлөгдөхөд нь тусалсан юм. Тэд Аммонайха хотыг орхиж, өөр хүмүүст Есүс Христийн талаар заахаар явав.
Будах хуудас
Есүс намайг хайрладаг гэдгийг би мэднэ
Зураг чимэглэлийг Адам Кофорд
Та нарт ямар зүйлс Есүс Христийн хайрыг сануулдаг вэ?
© 2024 Intellectual Reserve, Inc. All rights reserved. АНУ-д хэвлэв. Англи хэлний зөвшөөрөл: 6/19. Орчуулгын зөвшөөрөл: 6/19. Monthly Friend Message, June 2024.-ийн орчуулга. Mongolian. 19289 363