Удирдагч ба үүрэг хариуцлагын хөгжил
Институтийн төгсөлтийн журам


“Институтийн төгсөлтийн журам,” Институт, семинарын төгсөлтийн үйл ажиллагааны удирдамж (2021)

“Институтийн төгсөлтийн журам,” Институт, семинарын төгсөлтийн үйл ажиллагааны удирдамж

Институтийн төгсөлтийн журам

Тайлбар: Бишоп, гадасны ерөнхийлөгчид гэж доор дурдсан нь салбарын болон дүүргийн ерөнхийлөгчдөд мөн ижил хандсан болно.

Удирдамж

  • Жил бүрийн төгсөлтийн үйл ажиллагаа нь институтийн суралцагчдын хичээл зүтгэл, ололт амжилтыг үнэлэх нэг арга зам юм.

  • Төгсөлтийн үйл ажиллагааг жил бүр зохион байгуулбал зохино.

  • Институтийн төгсөлтийг оюутны хотхонд эсвэл гадасны хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна. Орон нутгийн албан тушаалтан болон удирдагчид тохиромжтой гэж үзсэн тохиолдолд энэ нь гадасны хөтөлбөрүүдийг оюутны хотхоны болон гадасны төгсөлтөд зориулсан бусад хөтөлбөртэй нэгтгэх боломжийг мөн олгодог.

  • Боломжтой бол төгсөлтийн ёслолыг хичээлийн жил дууссаны дараа хийвэл зохимжтой.

  • Төгсөлтийн ёслолыг хийхгүй байх шийдвэр гарсан тохиолдолд, хичээлийн жилийн эцэст шашны удирдагчийн батламж авсан суралцагчдын хүсэлтийн дагуу институтийн хөтөлбөр хариуцсан албанаас дипломыг хэвлэн өгнө.

  • Төгсөлтийн шаардлага хангасан суралцагчид институтийн курс хичээлээс хамгийн багадаа 14 кредит авч дууссан байна. Үүнд: Булангийн чулуу 4 курс хичээл (нийт 8 кредит), сонгон суралцах 3 курс хичээл (нийт 6 кредит).

  • Нэг курс хичээлийг авч дуусгахын тулд суралцагчид (1) ирц, (2) даалгасан унших материал болон (3) Суралцахуйг өндөрт гаргах туршлага хөтөлбөрийн шаардлагуудыг хангасан байх ёстой. Энэ гурван шаардлагыг хангаагүй суралцагчдад зориулсан нөхөж хийх дасгалууд байгаа. Төгсөхөөр төлөвлөж буй өргөдөл гаргагчдыг төгсөлтийн үйл ажиллагаанд оролцох маягт бөглөхөд урьсан байх ёстой.

  • Төгсөхөөр төлөвлөж буй өргөдөл гаргагчид төгсөлтийн маягтыг бөглөхдөө шашны удирдагчийн батламжийг авсан байвал зохино.

  • Диплом дээр зөвхөн Сүмийн Боловсролын Удирдах Зөвлөлийн даргын болон Шашны Институт, Семинарын (И&С) захирлын урьдчилан хэвлэгдсэн гарын үсэг тус тус байна.

  • Хүсвэл институтийн хөтөлбөр хариуцсан албаныхан жил бүрийн төгсөлтийн ёслол дээр институт төгссөн суралцагчдын эсвэл хамрагдсан гэрчилгээгээ авч буй суралцагчдын нэрсийг дуудаж болно.

Үүрэг ба хариуцлага

Одоогийн Институтийн зөвлөх зөвлөлд томилогдсон гадасны ерөнхийлөгч (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 14.1.2, ChurchofJesusChrist.org; Stake Institute, ChurchofJesusChrist.org) эсвэл түүний томилсон хүн дараах үүрэг хариуцлага хүлээнэ. Үүнд:

  • Төгсөлтийн үйл ажиллагаанд бэлтгэх юм уу төлөвлөхдөө орон нутгийн институтийн захиралтай зөвлөлдөнө.

  • Төгсөлтийн хөтөлбөрийг эцэслэн батална.

  • Төгсөлтийн үйл ажиллагаан дээр үг хэлж мөн төгсөгчдийн нэрсийг дуудан, дипломыг гардуулахад оролцож болно.

Бүх гадасны ерөнхийлөгч эсвэл тэдний томилсон хүмүүс дараах үүрэг хариуцлага хүлээнэ. Үүнд:

  • Бишопууд институтийн захирлын тайлбарласны дагуу шашны удирдагчийн батламж олгоход тавигдах шаардлагыг ойлгож байгаа эсэхэд анхаарна. Суралцагчид төгсөлтийн маягтан дээрх шашны удирдагчийн батламж авах ажлыг өөрсдөө хариуцан хийнэ.

  • Гадасны залуучууд хаана институтэд хамрагдаж байгаагаас шалтгаалан институтийн янз бүрийн хөтөлбөрөөс олон э-мэйл хүлээн авч болно гэдгээ ойлгох ёстой.

  • Гадасны гишүүдийнхээ амжилт ололтод дэмжлэг үзүүлэхээр төгсөлтийн үйл ажиллагаанд оролцоно.

  • Хэрэв гадасных нь суралцагчид төгсөлтийн арга хэмжээнд оролцож байгаа бол тэд индэр дээр суух хэрэгтэй.

Бишоп эсвэл түүний зөвлөхүүдийн нэг дараах үүрэг хариуцлага хүлээнэ. Үүнд:

  • Суралцагч бүрийг шашны удирдагчийн батламж авах хүсэлт гаргах үед төлөвлөж буй төгсөгчдөд батламж олгоно.

  • Тэрээр өргөдөл гаргагч бүрд батламж өгөх эсэхээ өөрийн үнэлэмжээр шийднэ. Бишоп эсвэл түүний зөвлөх суралцагчийн төгсөлтийн маягтын шашны удирдагчийн батламж дээр гарын үсгээ зураагүй тохиолдолд өргөдлийг гүйцэд бөглөөгүй хэмээн үзэж, төгсөлтийн үйл ажиллагаан дээр нэрийг нь дуудахгүй.

  • Хэрэв батламж өгөөгүй бол өгөөгүй шалтгааныг өргөдөл гаргагчид мэдэгдэх үүрэгтэй.

  • Хэрэв төгсөлтийн үйл ажиллагаанд суралцагч нь оролцож байгаа бол тэрээр тойргийн гишүүдийнхээ амжилт ололтыг дэмжих үүднээс төгсөлтийн үйл ажиллагаанд оролцох ёстой.

Институтийн шашны удирдагчийн батламж

Институтийн захирал дараах үүрэг хариуцлага хүлээнэ. Үүнд:

  • Гадасны ерөнхийлөгч бүр институтийн төгсөгч болоход тавигддаг шашны удирдагчийн батламжийн шаардлагыг ойлгож байгаа эсэхэд анхаарна.

Гадасны ерөнхийлөгч эсвэл түүний томилсон хүн дараах үүрэг хариуцлага хүлээнэ. Үүнд:

  • Бүх бишоп энэхүү шаардлагыг ойлгож байгаа эсэхэд анхаарна.

Бишоп эсвэл түүний зөвлөхүүдийн нэг дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ. Үүнд:

  • Өргөдөл гаргасан хүн бүртэй уулзана. Институт төгсөж буй суралцагчид батламж олгосноор тухайн суралцагч институтэд хамрагдах хугацаандаа Есүс Христийн сайн мэдээний зарчим болон сургаалын талаар сурч мэдсэн зүйлээ ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээж байгаагаа харуулан, “суралцагчдын зохистой байдал болон Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол дээрх жишгүүдийн дагуу эсвэл залуучуудын үүнтэй төстэй жишгүүдийн дагуу амьдардаг болохыг нь баталдаг” (Гарын авлага 1, 11.2.3).

  • Тэрээр төгсөхөөр төлөвлөж буй суралцагчид батламж олгох эсэхээ залуучуудтай тогтмол хийдэг хуваарьт ярилцлагад үндэслэн шийдэж болно. Институтийг төгсөхөөр хүсэлт гаргагчидтай шашны удирдагчийн батламжийн ярилцлагыг тусад нь хийх шаардлагагүй.

  • Тэрээр өөрийн үнэлэмжээр өргөдөл гаргагч бүрд батламж өгөх эсэхээ шийднэ. Бишоп эсвэл түүний зөвлөх суралцагчийн төгсөлтийн маягтын шашны удирдагчийн батламж дээр гарын үсгээ зураагүй тохиолдолд өргөдлийг гүйцэд бөглөөгүй хэмээн үзэж, төгсөлтийн үйл ажиллагаан дээр нэрийг нь дуудахгүй.

  • Хэрэв батламж өгөөгүй бол өгөөгүй шалтгаанаа өргөдөл гаргагчид мэдэгдэх үүрэгтэй.