Удирдагч ба үүрэг хариуцлагын хөгжил
Гадасны семинарын төгсөлтийн удирдамж


“Гадасны семинарын төгсөлтийн удирдамж,” Институт, семинарын төгсөлтийн үйл ажиллагааны удирдамж (2021)

“Гадасны семинарын төгсөлтийн удирдамж,” Институт, семинарын төгсөлтийн үйл ажиллагааны удирдамж

Гадасны семинарын төгсөлтийн удирдамж

Төгсөлтийн удирдамж

Төгсөлтийн шаардлагыг биелүүлэх нь өсвөр үеийнхэнд хичээлд тогтмол явж, хичээлд оролцож, өдөр бүр судар судлах насан туршийн хэв маягийг бий болгосноор Аврагч Есүс Христ рүү хөрвөхөд нь туслах болно (Gospel Library дахь Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 15.1.5 дээрх Кредит ба төгсөлт-ийг болон Шашны Институт, семинарын зорилго-ыг үзнэ үү). Өсвөр үеийнхэн бүрийн гэр бүлээсээ авдаг дэмжлэг, сайн мэдээний талаарх ойлголт, чадавх, үүрэг амлалт ялгаатай түвшинд байдаг. Эдгээр шаардлага нь суралцагчдын одоогийн нөхцөл байдалд илүү нийцсэн байх зорилготой юм.

Семинар төгсөх болзол хангахын тулд суралцагч семинарын найман семестр дүүргэж, шашны батламж хүлээн авсан байна.

  • Нэг курс хичээлийг дуусгахын тулд суралцагчид багадаа 75 хувийн ирцтэй, тухайн семестрт хуваарилагдсан унших даалгаврыг дуусгасан мөн хамтран суралцах даалгаварт оролцдог байх ёстой.

  • Суралцагчийн төгсөлтийн тухай мэдээллийг И,&С-ын төлөөлөгч гарган өгч болно. Эсвэл эцэг эх, санваарын удирдагчид mySeminary.ChurchofJesusChrist.org хаяг руу шууд орж болно.

  • Эдгээр шаардлагыг хангаагүй суралцагчдад зориулсан нөхөж хийх даалгаврууд байгаа.

Төгсөлтийн хөтөлбөрийг тухай дэлгэрэнгүй:

  • Төгсөлтийн үйл ажиллагаа нь семинарын бүх суралцагчийн хичээл зүтгэл, ололт амжилтыг үнэлэх арга замыг олгодог.

  • Төгсөлтийн үйл ажиллагааг жил бүр гадасны түвшинд зохион байгуулбал зохино.

Диплом бэлтгэлийн тухай дэлгэрэнгүй:

  • Сүмийн Боловсролын Удирдах Зөвлөлийн дарга болон Шашны Институт, Семинарын захирлын урьдчилан зурж хэвлэсэн гарын үсэг л зөвхөн семинарын диплом дээр байдаг.

  • Боломжтой бол дипломыг төгсөлтийн ёслол дээр гардуулахын тулд семинарын төгсөлтийг хичээлийн жил эцэст зохион байгуулах хэрэгтэй. Дипломыг гадасны семинарын төгсөлт дээр гардуулахын тулд гадасны төлөөлөгчдөд (ихэвчлэн томилогдсон дээд зөвлөлд) өгдөг.

  • Семинарын төгсөлтийн үйл ажиллагааг хичээлийн жил дуусахаас өмнө хийсэн тохиолдолд төгсөгчид хоосон дипломын хавтас гардан авна. Диплом бэлэн болмогц төгсөгчид рүү шуудангаар илгээж эсвэл гадас эсвэл тойргийн удирдагчид руу хүргэх боломжтой.

  • Шашны удирдагчийн батламж аваагүй суралцагчдын дипломыг дараа гардуулан өгөх зорилгоор бишопуудад өгнө. Батламж аваагүй семинарын суралцагчдын нэрийг төгсөлтийн үйл ажиллагаан дээр дуудахгүй.

Төгсөлтийн гэрчилгээ

Семинарын кредитийн шаардлагуудыг хангасан. Гадасны хэрэгцээнээс хамааран батламж гэрчилгээг хаана, хэзээ хэвлэж, хэрхэн гардуулахыг орон нутгийн семинарын хөтөлбөрийн зохицуулагчид гадасны удирдагчтай зөвлөлдөн шийднэ. Төгсөлтийн гэрчилгээг улирал/семестр бүр, жил бүрийн эцэст хэвлэж тарааж эсвэл тараахгүй ч байж болно. Гэрчилгээг семинарын төгсөлт, семинарын анги дээр эсвэл бусад арга замаар гардуулан өгч болно.

Үүрэг ба хариуцлага

Гадасны ерөнхийлөгч нь:

  • Гадасны семинарын төгсөлтийн үйл ажиллагааг бэлтгэж, төлөвлөхийн тулд гадаснаас томилсон семинарын захирал эсвэл зохицуулагчтай зөвлөлдөнө.

  • Төгсөх суралцагчдын санваарын удирдагчийн батламж авах явцыг хянана.

  • Гадасны семинарын зохицуулагч эсвэл дээд зөвлөлийн гишүүнийг гадасны семинарын төгсөлтийн хөтөлбөрийг хариуцуулахаар томилно.

Бишоп нь:

  • Семинар төгсөх боломжтой төгсөгчдийг тодорхойлно. Суралцагчдын батламжийн статусыг семинарын хөтөлбөртэй хуваалцаж болохгүй.

  • Батламж аваагүй семинарын суралцагчид яагаад гэдэг учир шалтгааныг мэдээлнэ. Хэрэв суралцагч семинарын төгсөлтийн ёслолд оролцохгүй бол бишоп үүний талаар эцэг эх эсвэл асран хамгаалагчид нь мэдэгдэхэд онцгой анхаарал хандуулна.

  • Гадасны төгсөлтийн үйл ажиллагааны хөтөлбөрт оролцох, батламж авсан суралцагчдын жагсаалтыг гадасны ерөнхийлөгчид өгнө.

Семинарын шашны удирдагчийн батламж

Гадасны ерөнхийлөгч, бишопуудад:

  • Бишопын семинарын төгсөлтөд суралцагчийг баталж буй явдал нь “тухайн суралцагч сайн мэдээний жишгээр амьдрах зохистой бөгөөд тууштай байгааг баталгаажуулж буй хэрэг юм” (Ерөнхий гарын авлага [2020], 15.1.5, ChurchofJesusChrist.org).

  • Бишоп эсвэл түүний зөвлөхүүдийн нэг нь төгсөхөөр төлөвлөж буй суралцагчид батламж олгох эсэхээ өсвөр үеийнхэнтэй тогтмол хийдэг хуваарьт ярилцлагад үндэслэн шийдэж болно. Эдгээр суралцагчтай шашны удирдагчийн батламжийн ярилцлагыг тусад нь хийх шаардлагагүй.

  • Төгсөгч бүрийн төгсөх боломжтой эсэх нь бишопын саналаар шийдэгдэнэ.

  • Семинарын хөтөлбөрийн удирдагч эсвэл зохицуулагч нь гадасны ерөнхийлөгч бүр семинар төгсөхөд тавигддаг шашны удирдагчийн батламжийн шаардлагыг ойлгож байгаа эсэхэд анхаарна.

  • Бишоп, салбарын ерөнхийлөгч бүр семинар төгсөхөд тавигддаг шашны удирдагчийн батламжийн шаардлагыг ойлгож байгаа эсэхийг гадасны ерөнхийлөгч бататгана

  • Зөвхөн диплом авах шаардлагыг хангасан, батламж авсан суралцагчдын нэрсийг гадасны семинарын төгсөлтийн үйл ажиллагаан дээр дуудна.

Семинарын төгсөлтийн үйл ажиллагааны хөтөлбөрийн загвар

[Гадасны нэр]

Семинарын төгсөлтийн үйл ажиллагаа

[Огноо/цаг (санал болгосон хугацаа: 1цаг)]

[Газар]

Цуглааныг тэргүүлэгч:

Хөтлөгч:

Төгөлдөр хуурч:

Дууны удирдаач:

Тавтай морилохыг урих:

Нээлтийн дуу:

Нээлтийн залбирал:

Семинарын хөтөлбөрийн оролцооны талаар үг хэлэх:

Суралцагч үг хэлэх (нэг эсвэл түүнээс дээш):

Хөгжмийн хөтөлбөр:

Суралцагч үг хэлэх (нэг эсвэл түүнээс дээш):

И&С-ын төлөөлөгчийн үг (И&С-ын зорилго, төгсөх ангийн оюутнуудын хичээл зүтгэлийг үнэлэх, кредитийн шаардлагуудын талаар багтааж болно):

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүний үг (институтэл бүртгүүлэх уриалах зэргийг багтааж болно):

Семинарын дипломыг гардуулах:

Хаалтын дуу:

Хаалтын залбирал:

Хэвлэмэл хөтөлбөрт оруулж болох нэрс болон вэбсайтыг доор жагсаав. Үүнд: