“Мормоны Номын семинарын суралцагчийн гарын авлагын оршил,” Мормоны Номын суралцагчийн гарын авлага (2024)
“Оршил,” Мормоны Номын суралцагчийн гарын авлага
Мормоны Номын семинарын суралцагчийн гарын авлага-ын оршил
Шашны семинар ба институтийн зорилго нь өсвөр үеийнхэн, залуучуудад Есүс Христ болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд илүү гүн гүнзгий хөрвөгдөн, ариун сүмийн адислалыг хүртэхүйц зохистой байж, өөрсдийгөө болон гэр бүлээ мөн бусдыг Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдрах мөнх амьдралд бэлтгэхэд туслах явдал юм.
Энэхүү гарын авлага дээрх хичээлүүд танд Мормоны номыг судлахдаа энэ зорилгод хүрэхэд туслах зорилготой. Энэ гарын авлага 255 хичээлтэй. (Та эдгээр хичээлийг бүгдийг нь авах шаардлагагүй.) Эдгээрийн ихэнхийг хувь хүн, гэр бүлүүдийн судлах Ирээд, Намайг дага судрын багцтай нийцүүлсэн болно. Бусад хичээл нь төгс эзэмших сургаалтай холбоотой. Багш тань аль хичээлийг гэрээрээ, аль хичээлийг ангиараа авахыг олж мэдэхэд танд тусална.
Хичээл бүрээр хийх ажилд багшдаа хураалгах даалгаврууд орсон байна. Эдгээр даалгаврыг дараах дүрсээр тэмдэглэсэн байна: . Эдгээр даалгаврыг хэрхэн хийж гүйцээхийг нухацтай бодоорой. Энэ нь судрын үнэнүүдийг суралцаж, тэдгээрийг амьдралдаа хэрэгжүүлэхэд илүү утга учир бүхий туршлага олж авахад танд тусална. Хичээл эхлэхийн өмнө залбирч, суралцахад тань туслах Ариун Сүнсний удирдамж, чиглүүлгийг эрэлхийл. Суралцаж буй зүйлээ гэр бүлийнхэнтэйгээ, мөн бусадтай хуваалцах боломжийг хайж ол. Ингэснээр та Аврагч, Түүний сэргээгдсэн сайн мэдээний хөрвөлтөө гүнзгийрүүлэх болно.