Семинар
Алма 15: Есүс Христийн эдгээгч хүч


“Алма 15: Есүс Христийн эдгээгч хүч,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Алма 15,” Мормоны Номын багшийн гарын авлага

Алма 15

Есүс Христийн эдгээгч хүч

Зураг
Зиезром эдгэрч байгаа нь

Зовж шаналсан нэгэнд туслах нь Есүс Христийн мөнх бус үйлчлэлийн гол зорилго байв. Алма, Амюлек хоёр Бурханы мутраар шоронгоос гайхамшгаар суллагдсаныхаа дараа ижил зорилго тээсэн юм. Энэ хичээл танд Есүс Христээр дамжуулан эдгээх хүчийг олж авахад тусалж чадна.

Биеийн болон сүнсний өвдөлт

Дараах эрүүл мэндийн байдлуудыг шалга. Шинж тэмдгүүд, эмчлэхэд ашигладаг байсан эсвэл одоо эдгээхийн тулд хийдэг аливаа эмчилгээний талаар мөн адил төсөөлөн бод.

Зүрхний өвчин

Хавдар

Яс хугарах

  • Хэрэв хэн нэгэн эдгээр өвчний үндсэн асуудлыг ойлгохыг эрэлхийлэлгүй зөвхөн шинж тэмдгүүдийг нь л эмчлээд байвал юу болох вэ?

Биеийн өвчин, нүгэл—эсвэл сүнслэг өвдөлт—мөн шинж тэмдэг гэх мэт. Юу нүглийн шинж тэмдэг байх талаар төсөөлөн бодож, өөрийн сүнслэг эрүүл мэндийн байдлын талаар цаг гарган бод. Дараах асуултууд үүнийг хийхэд танд тусална.

  • (topics.ChurchofJesusChrist.org) Сайн мэдээний сэдвүүд дэх “Нүгэл” сэдвийн дагуу нүглийн нөлөө гэж юу вэ?

  • Нүгэл бидний өөрсдийнхөө талаарх мэдрэмж, бусадтай харилцах харилцаанд хэрхэн нөлөөлж болох вэ?

Суралцах явцдаа сүнслэг сайн сайхан байдлаа сайжруулахын тулд Есүс Христийн эдгээгч хүчийг илүү сайн олж авахыг зааж өгөх Ариун Сүнсийг сонс.

Зиезромын байдал

Алма, Амюлек хоёр Аммонайхад Бурханы мутраар шоронгоос гайхамшигтайгаар суллагдсаныхаа дараа Сайдом руу аялав (Алма 15:1–2-ыг үзнэ үү). Сайдомд байхдаа тэд Есүс Христийн тухай хэлсэн мэдээнд нь итгэснийхээ төлөө Аммонайхагаас хөөгдсөн хүмүүст тохинуулж байв. Тэдний тохинуулсан хүмүүсийн нэг нь Зиезром байлаа.

Судлах тэмдэглэлдээ дараах шиг эмчийн бичиг эсвэл жор бичсэн хуудас зур.

Сүнслэг өвдөлт

Зураг
сүнслэг өвдөлтийн тухай тараах материал

“Шинж тэмдгүүд” доор жагсаан бичсэн судруудыг унш. Тэдний доор Зиезромын байдлыг дүрслэх аливаа үг, хэллэгийг жагсааж бич.

  • Та Зиезромын байдлыг, тэр дундаа түүний сүнслэг сайн сайхан байдлыг хэрхэн дүрслэх вэ?

  • Зиезромыг ийм байдалд хүргэсэн зүйлийн талаар та юуг санаж байна вэ?

Биеийн өвчин үргэлж нүгэлтэй холбоотой байдаггүй (Иохан 9:2–3-ыг үзнэ үү). Алма 14:6 дахь Зиезромын гэм буруугийн мэдрэмжийг тэмдэглэ. Гэм бурууг мэдрэх нь таатай биш ч гэлээ зорилготой байдаг. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар эдгээр мэдрэмж ямар зорилготой байж болохыг тайлбарласан. ChurchofJesusChrist.org дээрх “Бид ариун явдалд итгэдэг” видеог цагийн код 13:15-аас 13:49 хүртэл үз эсвэл доорх бичвэрийг унш.

Бид бүгд биедээ ямар нэгэн байдлаар гэмтэл буюу шарх авч, улмаар өвдөлтийг мэдэрч үзсэн. Бид өвдөж байгаа үедээ үүнийг намдаахыг эрэлхийлдэг бөгөөд бидний өвдөлтийг намдааж, өвчнөөс салгасан эм эмчилгээнд талархалтай байдаг. Нүгэл бол сүнсний шарх гэж ойлгож болох бөгөөд энэ нь бидэнд харамсал гашуудал авчирч, Алма өөрийн хүү Кориантондоо хэлснээр “ухамсрын гэмшлийг” авчирдаг (Алма 42:18). Сүнсэнд ирэх гэмшил нь бидний биед ирэх өвдөлт гэсэн үг ба өвдөлт нь аюулаас болон илүү их хохирлоос биднийг урьдчилан сэргийлдэг. (Дэвид А.Бэднар, “Бид ариун явдалд итгэдэг,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 53)

  • Ахлагч Бэднарын хэлснээр, гэмшлийн нэг зорилго нь юу вэ?

  • Энэ нь алдаа гаргасны дараах гэм буруугийн мэдрэмжийг харах үзэл эсвэл үүний талаарх ойлголтыг маань хэрхэн өөрчлөх вэ?

  • Зиезромын шинж тэмдгүүд аль талаараа “аюулаас болон нэмэлт хохирлоос урьдчилан сэргийлэхтэй” адил байсан гэж та бодож байна вэ?

Есүс Христийн хүчээр эдгээх нь

Алма 15:4–12 дахь Зиезромын эдгэрч буйг анхааралтай унш. ChurchofJesusChrist.org  Уншихдаа Зиезромыг эдгээхэд хувь нэмрээ оруулсан нарийн зүйлс дээр анхаарлаа хандуул. Тэдгээр нарийн зүйлийг эмчийн бичгийнхээ “Жор” хэсэгт тэмдэглэж бич.

  • Бид Зиезромын эдгэрэлтээс ямар зарчим эсвэл үнэнийг сурч мэдэж болох вэ?

Эдгээр шүлгээс бид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлснээр бид эдгэрэх боломжтой гэсэн үнэнийг сурч мэдэж болно.

  • Зиезромын эдгээр шүлгээс та тэрээр эдгэхийнхээ өмнө болон дараа Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлсэн тухай ямар нотолгоог олж харсан бэ?

  • Бид хэрхэн ижил замаар Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлж чадах вэ?

Ахлагч Дэвид А.Бэднар бид хэрхэн итгэлээ хөгжүүлж чадахыг заав. ChurchofJesusChrist.org дээрх “Бид ариун явдалд итгэдэг” видеог цагийн код 13:49-өөс 14:17 хүртэл үз эсвэл доорх бичвэрийг унш.

Аврагчийг Агуу Эмч гэж олонтоо нэрлэсэн байдаг бөгөөд энэ нь шууд болон бэлгэдсэн утгатай байдаг. … Аврагчийн Цагаатгалаас бидний сүнслэг шархыг эдгээх, гэмшлийг арилгах тос урсан гардаг. Харин энэ тосыг зөвхөн Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, тууштайгаар дуулгавартай байх зарчмын дагуу хэрэглэж болно. Чин сэтгэлийн наманчлалын үр дүнд сэтгэлдээ амар амгалан, сүнслэг эдгэрэл болон шинэчлэлийг авдаг. (Дэвид А.Бэднар, “Бид ариун явдалд итгэдэг,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 51)

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын эдгээх хүчийг олж авч болох ямар арга зам байна вэ?

  • “Агуу Эмч” гэдгийг яагаад Аврагчид тохирох цол гэж та нар бодож байна вэ? Түүнийг яагаад биднийг эдгээх чадвартай гэж та бодож байна вэ?

  • Та (эсвэл таны таньдаг хэн нэгэн) хэзээ Аврагчийн эдгээлтийг мэдэрч байсан бэ?

  1. Дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.

Хэдий бид бүгд Зиезромын адил зовж шаналахгүй байж магадгүй ч бид бүгдэд Аврагчийн тусламжаар давж гарах зовлон шаналал, асуудал бий. Өсвөр үеийнхний хийж болох нүгэл эсвэл алдааны зарим үр нөлөөг мөн тэдэнд хэрхэн Аврагчийн эдгээх хүч хэрэгтэй болж болох талаар бод.

Хэн нэгэнд туслахын тулд өөр эмчийн бичиг үүсгэ. 3 Нифай 9:13–14-ийг уншаад, өнөөдөр сурч мэдсэн зүйлээ ашиглан, жор бич. Та Алма 15-ыг эшлэл болгож болох юм. Есүс Христ хэрхэн тусалж чадах талаар, Түүнд итгэх итгэлээ хөгжүүлэх нь ямар санагдаж болохыг хуваалц. Дараах дутуу мэдэгдлийг бөглөнө үү:

  • Хэрэв хэн нэгэн … [нүглийн шинж тэмдгийн жагсаалт] мэдэрвэл тэд … [жор эсвэл эмчилгээний жагсаалт] санах хэрэгтэй.

Хэвлэх