“1-р сарын 9. Бурхан Өөрийнх нь бүтээлүүдийг, тэдгээрийн нэг болох бие махбодоо хэрхэн анхааран халамжлаасай хэмээн хүсдэг вэ? Эхлэл 1–2; Мосе 2–3; Абрахам 4–5,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022 (2021)
“1-р сарын 9. Бурхан Өөрийнх нь бүтээлүүдийг, тэдгээрийн нэг болох бие махбодоо хэрхэн анхааран халамжлаасай хэмээн хүсдэг вэ?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022
1-р сарын 9
Бурхан Өөрийнх нь бүтээлүүдийг, тэдгээрийн нэг болох бие махбодоо хэрхэн анхааран халамжлаасай хэмээн хүсдэг вэ?
Хамтдаа зөвлөлд
Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна
Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь доорх асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг, аль эсвэл өөрийн асуултуудыг ашиглан аврал, өргөмжлөлийн ажлын талаар хэлэлцүүлэг өрнүүл (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 10.2, 11.2, ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Ярилцсан зүйлсийнхээ дагуу үйлдэх арга замуудыг төлөвлө.
-
Сайн мэдээний дагуу амьдар. Бид өмнө нь юуны тухай ярилцаж, ямар урилга эсвэл даалгаврыг өгсөн бэ? Бид эдгээр урилга эсвэл даалгаврын дагуу үйлдэхийн тулд юу хийсэн бэ?
-
Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжил. Ганцаардаж, Тэнгэрлэг Эцэгээс хол байгаа мэт мэдэрч байж болох хүмүүст туслахын тулд бид юу хэлж эсвэл хийж болох вэ?
-
Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Есүс Христийн хайрыг мэдрэхэд нь бусдад тусалж болох ямар ямар арга зам байдаг вэ?
-
Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэ. Бид гэр бүлүүдээ хүчирхэгжүүлэхэд туслах ямар санааг бие биетэйгээ хуваалцаж болох вэ?
Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:
-
Заасан зарчмуудыг гэрчил.
-
Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.
Сургаалыг заа
Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.
Хамтдаа суралц
Бурханы бүтээлүүдийг илүү их анхааран халамжлахын тулд юу хийж болох тухай бодоход нь өсвөр үеийнхэнд туслахын тулд Бүтээгч, бүтээлт, бидний үүрэг гэсэн гарчгуудыг самбарт бич. Эхлэл 1–2-ыг уншаад, Бүтээгч ба бүтээлтийн тухай юу сурч мэдсэнээ бичихийг тэднээс хүс. Бид өөрсдийн үүргийн талаар юу сурч мэдсэн бэ? (ялангуяа Эхлэл 1:26–28; 2:15-ыг үзнэ үү). Дараах санаанууд Бурханы бүтээлүүдэд санаа тавих үүргийнхээ талаар ярилцахад өсвөр үеийнхэнд тусалж чадна.
-
Та заадаг хүмүүстээ тэдний бие махбод Бурханы ариун нандин бүтээл гэдгийг ойлгоход нь хэрхэн тусалж чадах вэ? Жишээлбэл, та 1 Коринт 6:19–20; Мосе 2:26–27; Абрахам 4:26–27 хэсгүүдээс бид өөрсдийн бие махбодын талаар юу сурч мэдэж болохыг тэднээс асууж болох юм. “Дүр төрх,” “адил” гэсэн үгнүүд ямар утгатай вэ? Бие махбоддоо санаа тавихын тулд хийж болох зүйлсийн жагсаалт гаргахаар хамтдаа ажилла. (Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлоос “Бие махбод ба сэтгэл зүйн эрүүл мэнд” [товхимол, 2011], 25–27-г үзнэ үү.)
-
Өсвөр үеийнхэн өөрсдийг нь бие махбоддоо сэтгэл хангалуун бус болгодог мэдээлэлтэй олонтоо тулгарч байдаг. Өсвөр үеийнхнийг “Бурханы хамгийн гайхалтай бүтээл”(ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзэхэд урь. Бие махбоддоо талархдаг байхад туслах захиасуудыг олохыг тэднээс хүс (Мөн Рассэлл М.Нэлсон, “Your Body: A Magnificent Gift to Cherish,” New Era, 2019 оны 8-р сар, 2–7-г үзнэ үү). Бид бие махбоддоо сэтгэл хангалуун бус байгаа найз эсвэл гэр бүлийн гишүүндээ туслах ямар захиасыг тэдэнтэй хуваалцаж болох вэ?
-
Өсвөр үеийнхнийг дараах судрын нэг эсвэл хэд хэдэн шүлгийг дотроо уншин, Бурхан дэлхийг яагаад бүтээсэн, биднийг хэрхэн үүнийг анхааран халамжлаасай хэмээн хүсдэг тухай ойлголтыг олж авахад урь. Үүнд: Эхлэл 1:26–28; 2:15; 1 Нифай 17:36; Сургаал ба Гэрээ 49:19–21; 59:15–20; 104:13–18; Мосе 2:26–31; 3:15. Тэднээс судрын хэсэг бүрийн талаар санаа бодлоо хуваалцахыг хүс. Дараа нь тэднийг дэлхийд санаа тавих үүргээ биелүүлэхийн тулд бие даан эсвэл бүлгээрээ хийж болох зүйлсийн жагсаалтыг гаргахаар хамтран ажиллахад урь (“Нэмэлт эх сурвалж”аас санаануудыг үзнэ үү). Бид дэлхийг илүү сайн анхааран халамжлахын тулд бодол санаа мөн үйлдэлдээ ямар өөрчлөлт хийх хэрэгтэй байна вэ?
-
Хичээлд ирэхдээ Бурханы бүтээсэн дэлхийн гоо үзэмжийг харуулсан зураг, гэрэл зураг, шүлэг зэргийг авчрахад анги, чуулгын гишүүдийг урихыг бодолц. Тэднийг авчирсан зүйлийнхээ талаар болон Бурханы бүтээлүүдийн талаар бодлоо хуваалцахад урь. “Our Home” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзүүлж, Бурхан дэлхийн талаар ямархуу сэтгэгдэлтэй байгааг харуулсан, дэлхийд санаа тавихад тэднийг урамшуулсан захиасуудыг олж сонсоход урь.
Итгэлээр үйлд
Анги, чуулгын гишүүдийг өнөөдөр хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлж бодоод, тэмдэглэн авахад урь. Хүсвэл тэд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлдэг тухай бодоход тэднийг урь.
Нэмэлт эх сурвалж
Эх дэлхийдээ санаа тавьж болох арга замууд:
-
Үр суулгах, мод тарих эсвэл цэцэрлэгжүүлэх
-
Эргэн тойрныхоо хогийг түүх
-
Орчин тойрноо цэвэрлэх эсвэл дахин боловсруулах төслийг зохион байгуулах
-
Ууланд алхангаа, талархаж явдаг зүйлсийнхээ талаар тунгаан бодох
-
Хаях гэж байсан эд зүйлээрээ бүтээл хийж, хамтарсан үзэсгэлэнд дэлгэн харуулах
-
Эрчим хүч, ус хэмнэх аргуудыг тодорхойлох