“12-р сарын 11. Би амьдралдаа Бурханы зүйлүүдийг эн тэргүүнд тавьж байна уу? Хаггаи; Зехариа 1–3; 7–14,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022 (2021)
“12-р сарын 11. Би амьдралдаа Бурханы зүйлүүдийг эн тэргүүнд тавьж байна уу?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022
12-р сарын 11
Би амьдралдаа Бурханы зүйлүүдийг эн тэргүүнд тавьж байна уу?
Хамтдаа зөвлөлд
Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.
Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь доорх асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг, аль эсвэл өөрийн асуултуудыг ашиглан авралын болон өргөмжлөлийн ажлын талаар ярилцлага өрнүүл (Ерөнхий гарын авлага, 10.2, 11.2, ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Ярилцсан зүйлсийнхээ дагуу үйлдэх арга замыг төлөвлө.
-
Сайн мэдээний дагуу амьдар. Тойргийн өсвөр үеийнхний зөвлөлийн хурал дээр бишопын зөвлөл юу ярьсан бэ? Ярилцсан зүйлсийнхээ дагуу бид ямар ямар үйлдэл хийж чадах вэ?
-
Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжил. Бид тусламж хэрэгтэй хүмүүсийг олж хараад, юу хэлэхээ мэдэхгүй тохиолдолд Христийнхтэй адил арга замаар хэрхэн тусалж болох вэ?
-
Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Есүс Христийн сайн мэдээнээс юу нь бидэнд баяр баясгалан авчирдаг вэ? Бид тэрхүү баяр баясгаланг бусадтай хэрхэн хуваалцаж болох вэ?
-
Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэ. Ариун сүмийн ёслолуудыг нь хийлгэх шаардлагатай өвөг дээдсийнхээ нэрсийг олохын тулд бид юу хийж байна вэ? Өвөг дээдсийнхээ нэрсийг олоход нь бусдад туслахын тулд бид юу хийж болох вэ?
Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:
-
Заасан зарчмуудыг гэрчил.
-
Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.
Сургаалыг заа
Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлд
Амьдрал хийх ёстой чухал зүйлсээр дүүрэн. Тиймээс бид сэрэмж алдвал завгүй амьдралаасаа болж амьдралынхаа зорилгыг мартаж болзошгүй. Аврагч, Түүний сайн мэдээ бидний хамгийн чухалчлах зүйл байх ёстой гэдгийг бид мэддэг боловч бусад зүйл анхаарлыг маань амархан сарниулдаг. Магадгүй ийм учраас судрууд бидэнд “хөл доорх замаа дэнсэл” (Сургаалт үгс 4:26), “өөрсдийн зам мөрийг хянагтун” (Хаггаи 1:5) мөн “та нар итгэлд байгаа эсэхээ шалга, өөрсдийгөө судал” (2 Коринт 13:5) хэмээн зөвлөдөг байх.
Бошиглогч Хаггаин үед амьдарч байсан израилчуудад ийм төрлийн урилга хэрэгтэй байв. Тэд Иерусалимыг сэргээн босгохоор үр бүтээлтэй ажиллаж байхдаа Их Эзэний өргөөг дахин барих ажлыг хойшлуулсан. Хаггаи 1 дэх Их Эзэний сэрэмжлүүлэг өнөөдөр бидэнд хэрхэн хамааралтай болохыг бодож үз. Та амьдрал дээр Бурханы зүйлсийг эн тэргүүнд тавих амлалтаа үнэлж үзэхэд нь заадаг хүмүүсээ хэрхэн урамшуулан өдөөх вэ? Та ахлагч Дэйл Г.Рэнландын “Есүс Христэд гуйвшгүй үнэнч байх нь” ( 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 22–26) эсвэл “Агуу тушаал—Их Эзэнээ хайрла” (Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson [2014], 37–45) захиасаас ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны өгсөн сургамжийг уншиж болно.
Хамтдаа суралц
Та Хаггаи 1:6 дахь үгсийг самбарт бичсэнээр ярилцлага эхлүүлж болно. Бид ихийг тариалсан боловч ургац нь бага, иддэг боловч цаддаггүй, хөлс авлаа ч цоорхой түрийвчинд хөлсөө хийдэг гэсэн санаануудаас Их Эзэний биднээр хийлгэхийг хүсдэгээс өөр зүйлд цагаа зарцуулах талаар юу сурч мэдэж болох вэ? Их Эзэн биднийг ариун сүм барихад анхаарлаа хандуулахыг хүсээгүй, гэхдээ Тэр юунд анхаарлаа төвлөрүүлэхийг биднээс хүсэж байна вэ? Бид тэдгээрийг хэрхэн амьдралынхаа эн тэргүүнд тавих зүйлс болгох вэ? Дараах үйл ажиллагаанууд өсвөр үеийнхнийг амьдралдаа Бурханы зүйлсийг эн тэргүүнд тавих амлалтаа үнэлэхэд тусална.
-
Ариун ёслолоос хүртэх нь бидний Есүс Христэд өгсөн амлалтаа долоо хоног тутам үнэлэх гайхалтай боломж юм. Бид Аврагчтай илүү адил болж байгаа эсэх талаараа бодоход ариун ёслолыг хэрхэн ашиглаж болох вэ? Өсвөр үеийнхэн үүнийг хэрхэн хийдгээ хуваалцаж болох юм. Тэд ариун ёслолын үеэр өөрсдөдөө тавьж болох асуултуудын жагсаалтыг гаргаж болно. Тэднийг жагсаалтаа гаргахдаа, “Нэмэлт эх сурвалж” дахь судар, захиас эсвэл бусад эх сурвалжаас нэг юм уу хэд хэдийн талаар тунгаан бодоход урь.
-
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф “Хамгийн чухал зүйлсийн тухай” (2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 22–25) захиастаа “зам мөр[өө] хянагтун” (Хаггаи 1:5) хэмээх өсвөр үеийнхэнд туслах зөвлөгөөг хуваалцсан. Амьдралаа Аврагч дээр төвлөрүүлэх гэдэг нь юу гэсэн утгатай болохыг олж мэдэхийн тулд тэднийг ганцаарчлан эсвэл жижиг бүлэг болон уг захиасын сүүлийн гурван хэсгийг (“Энгийн байдлын хүч” гэдгээс эхэлж байгаа) уншихад урьж болно. Тэд Есүс Христэд өгсөн амлалтаа бататган бэхжүүлэхийн тулд юу хийхээр сүнслэгээр өдөөгдсөн талаараа хуваалцаж болно.
-
Бидний олонх нь сайн зүйл хийгээд завгүй байдаг. Гэхдээ тэдгээр нь үргэлж хамгийн сайн зүйлс байдаггүй. Ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн “Сайн, илүү сайн, хамгийн сайн” (Лиахона, 2007 оны 11-р сар, 104–108) захиасын эхний хэсгээс энэхүү зарчмыг ойлгоход өсвөр үеийнхэнд туслах мэдэгдлийг хуваалцах талаар бодож үз. Та тэднийг өдөр бүр хийдэг үйл ажиллагааныхаа жагсаалтыг гаргахад урьж болно. Үйл ажиллагаа бүрээ “сайн,” “илүү сайн” эсвэл “хамгийн сайн”-ы аль нь болохыг дор бүрдээ үнэлэхийг хүс. Үйл ажиллагаа “хамгийн сайн” болдог шалтгаан юу вэ? Өсвөр үеийнхнийг энэхүү хувийн үнэлгээнээс олж мэдсэн зүйлээ бие биетэйгээ хуваалцахад урамшуул.
Итгэлээр үйлд
Анги, чуулгын гишүүдийг өнөөдөр хүлээж авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэн авахад урь. Хүсвэл анги, чуулгын гишүүд санал бодлоо хуваалцаж болно. Тэднийг хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлдэг талаар бодоход урь.
Нэмэлт эх сурвалж
-
Иошуа 24:14–15; Матай 6:19–34; 22:36–40; Марк 10:17–22; 1 Коринт 11:23–28; 2 Коринт 13:5; Колоссай 3:1–2 (Бид амьдралдаа Бурханы зүйлүүдийг эн тэргүүнд тавих ёстой)
-
Скотт Д.Вайтинг, “Түүнтэй адил болох нь,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 9–12
-
“As Now We Take the Sacrament,” Сүмийн дуулал, д.169