“11-р сарын 27. Би сайн мэдээг хэрхэн хуваалцаж болох вэ? Иона; Мика,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022 (2021)
“11-р сарын 27. Би сайн мэдээг хэрхэн хуваалцаж болох вэ?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022
11-р сарын 27
Би сайн мэдээг хэрхэн хуваалцаж болох вэ?
Хамтдаа зөвлөлд
Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.
Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь доорх асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг, аль эсвэл өөрийн асуултуудыг ашиглан авралын болон өргөмжлөлийн ажлын талаар ярилцлага өрнүүл (Ерөнхий гарын авлага, 10.2, 11.2, ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Ярилцсан зүйлсийнхээ дагуу үйлдэх арга замуудыг төлөвлө.
-
Сайн мэдээний дагуу амьдар. Бид Аврагчтай хэрхэн илүү ойртсон бэ? Бид Түүнтэй илүү адил байхын тулд хэрхэн хичээж байгаа вэ?
-
Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжил. Сүүлийн үед бидний санаа бодолд хэн орж байна вэ? Бид энэ хүмүүст хэрхэн тусалж болох вэ?
-
Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Бид Сүмийн талаарх найзуудынхаа асуултад хэрхэн хариулж болох вэ?
-
Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэ. Бидэнд өвөө, эмээ, үеэл гэх мэт гэр бүлийн гишүүдтэйгээ харилцаа холбоогоо сайжруулах ямар ямар арга зам байдаг вэ?
Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:
-
Заасан зарчмуудыг гэрчил.
-
Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.
Сургаалыг заа
Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлд
Танай анги, чуулгад сайн мэдээг хуваалцах арга замуудыг тогтмол олдог олон гишүүн байдаг байх. Та ч мөн адил үйлддэг байх! Гэхдээ олон хүний хувьд сайн мэдээг хуваалцах нь амаргүй бас айдас төрүүлэм байдаг. Аз болоход, Есүс Христэд итгэх итгэлээ хуваалцах чадвараа бид бүгдээрээ сайжруулж чадна. Ионад “их хот Ниневе уруу очиж, түүний эсрэг хашхир” (Иона 1:2) хэмээн хэлсний адил Их Эзэний дуу хоолой танд ийм зүйл хий хэмээн хэлэхийг та бодитоор сонсохгүй байж магадгүй. Гэхдээ Ариун Сүнсний намуухан дуу хоолой гэрчлэлийг тань сонсохоор бэлтгэгдсэн гэр бүлийн тань тодорхой гишүүн, найз нөхөд рүү “оч” хэмээн танд нөлөөлж чадна. Энэ долоо хоногт Ионагийн туршлагаас суралцахдаа оюунаа нээлттэй байлгаж, сурч мэдсэн зүйлээ зааж буй хүмүүстэйгээ хуваалцахад өөрийгөө бэлд. Та мөн ахлагч Д.Тодд Кристоффэрсоны “Сэргээлтийн болон Амилалтын захиасыг хуваалцах нь” (2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 134–137) захиасыг уншиж болно.
Хамтдаа суралц
Энэ долоо хоногт Ионагийн талаар судлах үед төрсөн сэтгэгдлээ хуваалцахад нь суралцагчдад туслахын тулд та Ионагийн зургийг үзүүлж болно (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймыг үзнэ үү). Ионагийн туршлагаас сайн мэдээг хуваалцах талаар юу сурч мэдсэнээ ярилцахад тэднийг урь. Ялангуяа тэднийг Иона 1 ба 3-ыг уншихад уриад, ийн асууж болно. Өөрчлөгдөхөд бэлэн биш байгаа мэт хүмүүстэй сайн мэдээг хуваалцах талаар бид юу сурч болох вэ? Бурхан наманчилдаг хүмүүсийг өршөөхөд бэлэн байдаг талаар бид юу сурч мэдсэн бэ? Сайн мэдээг хуваалцахад нь анги, чуулгыг сүнслэгээр өдөөхийн тулд доорх үйл ажиллагаануудаас нэг юм уу хэд хэдийг эсвэл өөрийнхийгөө ашигла.
-
Аврагчийн сайн мэдээг бусадтай хэрхэн хуваалцах талаар санаа авахын тулд анги, чуулгынхан тань дараах судрын түүхүүдийг уншиж болно. Үүнд: Иохан 4:3–26; Үйлс 16:25–33; Алма 19:14–18, 28–31. Тэгээд та нар дараахтай адил асуултуудыг ярилцаж болно. Үүнд: Энэ түүхүүдэд гарч байгаа хүмүүс сайн мэдээг сонсохоор хэрхэн бэлтгэгдсэн байсан бэ? Захиасыг хэрхэн хуваалцсан талаар та нар юу анзаарсан бэ? Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр яагаад биднээс сайн мэдээг хуваалцахыг хүсдэг гэж та нар бодож байна вэ? Дараа нь анги, чуулгаараа өнөө үед сайн мэдээг хуваалцах талаар энэ түүхүүд бидэнд юу зааж байгаа тухай ярилцаж болно.
-
Сайн мэдээг бусадтай хуваалцаж буй хүмүүсийн сэтгэл хөдөлгөм түүхийг унших нь таны зааж буй өсвөр үеийнхнийг ийн үйлдэхэд урамшуулна. Мөн ахлагч Д.Тодд Кристоффэрсон “Сэргээлтийн болон Амилалтын захиасыг хуваалцах нь” захиастаа хэд хэдэн жишээг хуваалцсан. Ахлагч Кристоффэрсон захиастаа, сайн мэдээг хүлээн авах бидний урилгыг сэтгэл татам болгодог гурван зүйл бол бидний хайр, үлгэр жишээ, Мормоны Номыг ашиглаж буй байдал маань юм гэж заасан. Сайн мэдээг хуваалцах тухай энэ захиаст буй жишээнүүдийг ярилцаж, суралцагчдыг өөр бусад жишээг, үүний дотор өөрсдийн туршлагыг хуваалцахад урь. Ахлагч Кристоффэрсоны заасан гурван зүйл эдгээр туршлагаас хэрхэн харагдаж байна вэ?
-
Та сайн мэдээг хуваалцах нь энгийн, эмээхээр зүйл биш гэдгийг ойлгоход нь заадаг хүмүүстээ хэрхэн тусалж чадах вэ? Та тэдэнд “Нэмэлт эх сурвалж”-д байгаа видео бичлэгүүдийг үзүүлээд, таньдаг хүнтэйгээ сайн мэдээг хэрхэн хуваалцаж болох талаар бодож үзэхийг өсвөр үеийнхнээс хүсэж болно. Бид бусдыг ирээд, харахад урихын тулд юу хийж болох вэ? Тэдэнд ирээд, туслах ямар боломж байгаа вэ? Ирээд, үлдэх хүсэлтэй болоход нь бид тэдэнд хэрхэн тусалж болох вэ? Бид сайн мэдээг хуваалцах үйлдлээ хэрхэн өдөр тутмын амьдралынхаа нэгэн хэсэг болгох вэ?
Итгэлээр үйлд
Өнөөдөр хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэхэд анги, чуулгын гишүүдийг урь. Хүсвэл анги, чуулгын гишүүд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлдэг талаар бодоход тэднийг урь.
Нэмэлт эх сурвалж
-
Карлос А.Годой, “Би тэнгэр элч нарт итгэдэг,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 93–95
-
“Сайн мэдээг хуваалцах нь,” “Бусдыг ирээд, харахад урих нь,’” “Бусдыг ирээд, туслахад урих нь,’” “Бусдыг ирээд, үлдэхэд урих нь’” (видео бичлэгүүд), ChurchofJesusChrist.org; мөн та бусад эх сурвалжийг Gospel Library дахь “Сайн мэдээг хуваалцах нь” хэсгээс харж болно.
1:171:3