Ирээд, Намайг дага
8-р сарын 17–23. Хиламан 1–6: “Бидний Гэтэлгэгчийн хад”


“8-р сарын 17–23. Хиламан 1–6: ‘Бидний Гэтэлгэгчийн хад,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“8-р сарын 17–23. Хиламан 1–6,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2020

Зураг
Давалгаанд цохигдож буй хад

8-р сарын 17–23

Хиламан 1–6

“Бидний Гэтэлгэгчийн хад”

Энэ тоймд байгаа зарчмууд Хиламан 1–6-г судлахад чиглүүлэн туслах ч та эдгээр зарчимд баригдах хэрэггүй. Ариун Сүнс таныг сурах хэрэгтэй үнэн рүү хөтлөх болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Хиламаны номд нифайчууд, леменчүүдийн дунд болж өнгөрсөн ялалт амжилт, гай зовлон хоёулаа цэдэглэгдсэн байдаг. Энэ ном “нифайчуудын ардын дунд ноцтой бэрхшээлээр” (Хиламан 1:1) эхэлдэг бөгөөд уг цэдэгт өгүүлснээр бэрхшээлүүд дундрахгүй байсаар байдаг. Эндээс бид улс төрийн асуудал, дээрэмчдийн бүлэглэл, бошиглогчдыг эсэргүүцсэн байдал, газар нутаг даяарх бардамнал болон үл итгэлцлийн талаар уншдаг. Гэхдээ бид бас сүнслэг байдлын хувьд амьд үлдэхийн зэрэгцээ өсөн хөгжсөн Нифай, Лихай болон “хүмүүсийн илүү даруухан хэсгийн” жишээг олж мэддэг (Хиламан 3:34). Тэд яаж тийм байж чадсан бэ? Соёл иргэншил нь доройтож, мөхөж эхлэхэд тэд яаж хүчтэй хэвээр үлдсэн бэ? Бидний хүн нэг бүр амьдралаа “Бурханы Хүү, Христ болох, бидний Гэтэлгэгчийн хадан дээр … хүмүүн нь үүний дээр баривал унах аргагүй суурь” дээр барьснаар (Хиламан 5:12) чөтгөр “[биднийг] нүдэхээр” илгээсэн “хүчит шуурганд” гуйвшгүй хэвээр байж чадна.

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Хиламан 1–6

Бардамнал намайг Сүнс болон Их Эзэний хүчээс холдуулдаг.

Та Хиламан 1–6-г уншиж байхдаа болон Мормоны Ном дээрх нифайчуудын зан хандлагаас нэгэн загварыг олж харж болно. Нифайчуудыг зөв шударга байх үед Бурхан тэднийг адисалдаг ба тэд хөгжин дэгждэг. Хэсэг хугацаа өнгөрсний дараа тэд бардам, ёс бус болж, устгал болон зовлон зүдгүүр рүү хөтлөх сонголтуудыг хийдэг. Харин тэднийг даруусаж, наманчлахад сүнсээр өдөөгдөхөд Бурхан дахин адисалдаг байна. Энэ загвар байнга тохиолддог учир зарим хүн үүнийг “бардамналын тойрог” гэж нэрлэдэг.

Зураг
Бардамналын тойрог

“Бардамналын тойрог.”

Та уншиж байхдаа энэ тойргийн жишээг олж мэд. Та жишээг олоод тэмдэглэж болно. Энэ загварыг ойлгож мөн энэ нь танд ямар хэрэгтэй болохыг харахад туслах зарим асуултыг доор бичив.

  • Та нифайчуудын дундах бардамналын ямар нотолгоог олж хардаг вэ? (жишээлбэл, Хиламан 3:33–34; 4:11–13-ыг үзнэ үү). Та бардамналын ийм жишээг өөрөөсөө олж харж байсан уу?

  • Бардамнал болон ёс бус байдал ямар үр дагавар авчирдаг вэ? (Хиламан 4:23–26-г үзнэ үү). Даруу байдал болон наманчлалын үр дагавар юу вэ? (Хиламан 3:27–30, 35; 4:14–16-г үзнэ үү).

  • Хиламан хөвгүүдээсээ юуг санаж явахыг хүссэн бэ? (Хиламан 5:4–12-ыг үзнэ үү). Эдгээр үнэнийг санах нь бардам болохоос зайлсхийхэд тань хэрхэн туслах вэ?

Түүнчлэн Дийтр Ф.Угдорф, “Бардамнал ба санваар,” Ensign, Nov. 2010, 55–58 эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, х. 59–62-ыг үзнэ үү.

Хиламан 3:24–35

Би зүрх сэтгэлээ Бурханд зориулснаар ариусгагдаж чадна.

Мормон Сүм цэцэглэн хөгжиж, удирдагчид хүртэл гайхмаар адислагдсан цаг үеийг Хиламан 3 дээр дүрсэлсэн (24–32-р шүлгийг үзнэ үү). Яваандаа зарим хүн бардамнаж, харин зарим нь “даруу байдалдаа улам улам хүчирхэг, … зүрх сэтгэл нь бүр ариусаж мөн цэвэрших хүртлээ” даруусжээ (Хиламан 3:35). 34–35-р шүлэг дээр илүү даруу хүмүүс ариусгагдахын тулд юу хийсэн гэдэгт анхаарлаа хандуул. Эдгээр нь илүү сайн ариусгагдахад хэрхэн танд туслах вэ? Судруудын удирдамж (scriptures.ChurchofJesusChrist.org)-д ариусгал бол “Есүс Христийн цагаатгалаар нүглээс ангид, ариун, цэвэр ариун болох үйл явц” хэмээн тодорхойлсныг мэдэх нь тустай байж болох юм. Та эдгээр шавийн үлгэр жишээг дагахын тулд юу хийхээр өдөөгдсөн бэ? Та зүрх сэтгэлээ Бурханд өгөхийн тулд юу хийж байна вэ?

Хиламан 5:14–52

Итгэл маань “[миний] хүлээж авсан нотолгоонуудын агуу их” байдлаар хүчирхэгжсэн.

Ахлагч Жэффри Р.Холланд итгэлийн хувьд асуудалтай хүмүүст хандан нэгэн удаа “Үүнээс гадна Мормоны Номд тодорхойлсны дагуу ‘хүлээж авсан нотолгоонуудын агуу ихийн учир’ та нарт бодож байгаагаас тань илүү их итгэл байгаа юм [Хиламан 5:50]. … Сайн мэдээний дагуу амьдарсны үр жимс нь хаа сайгүй байгаа хожмын үеийн гэгээнтнүүдийн амьдрал дээр илэрхий байна” хэмээн хэлсэн (“Эзэн минь, би итгэж байна,” Ensign, May 2013, 94 эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 109). Та эдгээр шүлгийг уншиж байхдаа, Их Эзэний танд өгсөн нотолгоонуудын талаар бодно уу. Жишээ нь, та Их Эзэний дуу хоолойг бодитоор сонсоогүй ч “сэтгэлийн угт хүртэл нэвтрэх” Ариун Сүнсний “шивнээг” мэдэрч байсан уу? (Хиламан 5:30; С ба Г 88:66-г үзнэ үү). Магадгүй, та харанхуйд байж, агуу их итгэлийн төлөө Бурханд хандан гуйж, “үгээр хэлэхийн аргагүй баяслаар дүүргэгдсэн” байж болох юм (Хиламан 5:40–47). Христэд болон Түүний сайн мэдээнд итгэх итгэлийг тань хүчирхэгжүүлсэн өөр ямар туршлага танд байдаг вэ?

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.

Хиламан 3:27–30

Бошиглогч Мормон ариун нандин цэдгийг хураангуйлахдаа чухал үнэнийг онцлохын тулд “бид тийн харлаа” гэдэг хэллэгийг заримдаа хэрэглэдэг байсан. Тэрээр биднийг Хиламан 3:27–30-аас юу ойлгоосой гэж хүссэн бэ? Энэ долоо хоногийн турш суралцахдаа та үе үе завсарлан, гэр бүлийн гишүүдээс уншсан зүйлс дээрээ үндэслэн “бид тийн харлаа” гэсэн хэллэгийг хэрхэн гүйцээн хэлэх талаар асууж болно. Тэд ямар үнэнийг онцлохыг хүссэн бэ?

Хиламан 5:6–7

Ерөнхийлөгч Жорж Албэрт Смитийн зүүдэнд талийгаач өвөө Жорж А.Смит нь үзэгдэж, “Чи миний нэрийг хэрхэн авч явааг би мэдмээр байна” гэж асуужээ. Ерөнхийлөгч Смит “Алдрыг тань өргөж явахдаа би таныг ичгүүртэй байдалд оруулах юу ч хийгээгүй” гэж хариулсан гэдэг (Teachings of Presidents of the Church: George Albert Smith [2011], xxvi). Та Хиламан 5:6–7-г уншсаныхаа дараа, өөрсдийн дээр авч явдаг нэрсийг, тэр дундаа Аврагчийн нэрийг дурсан санаж, хүндлэн дээдлэх талаар гэр бүлийн гишүүддээ ярьж өгч болно.

Хиламан 5:12

Та “бат бөх суурьтай” байх гэдэг нь юу гэсэн утгатай болохыг төсөөлөн бодоход нь гэр бүлийнхэндээ туслахын тулд тэдэнтэй хамт жижигхэн барилга бариад, төрөл бүрийн суурин дээр тавь. Дараа нь та барилга дээр ус цацан, агааржуулагч юм уу үс хатаагч сэнс ашиглан, “хүчит шуурга” дэгдээ. Өөр өөр суурин дээр байсан барилгад юу тохиолдсон бэ? Есүс Христ хэрхэн бидний амьдралын “бат бөх суурь” болдог вэ?

Хиламан 5:29–33

Бид Бурханы дуу хоолойг амьдралдаа ялган таних тал дээр ямар туршлагатай вэ?

Хүүхдүүдэд заах талаарх нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Өөртөө тэвчээртэй ханд. Итгэлийн суурийг нэг нэгээр нь тавьдаг. Хэрэв та яг одоо аль нэгэн сургаалыг ойлгож чадахгүй байвал тэвчээртэй байгаарай. Итгэлээ хөгжүүлэн, хичээнгүйлэн суралцах замаар Есүс Христ дээр сууриа тавьснаар ойлголт ирэх болно гэдэгт итгэ.

Зураг
Нифай, Лихай хоёр шоронд орсон нь

© The Book of Мормон for Young Readers, Нифай, Лихай хоёр галан баганаар хүрээлэгдсэн нь, Бриана Шоукрофтын бүтээл; хуулбарлахыг хориглоно

Хэвлэх