Ирээд, Намайг дага
Нэмэлт эх сурвалж


“Нэмэлт эх сурвалж,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“Нэмэлт эх сурвалж,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2020

Зураг
Тоглож буй гэр бүл

Нэмэлт эх сурвалж

Энэ бүх эх сурвалжийг Gospel Library аппликэйшн болон ChurchofJesusChrist.org вэбсайт дээрээс олж болно.

Сүмийн дуулал болон Хүүхдийн дууны ном

Ариун нандин хөгжим Сүнсийг урьдаг бөгөөд сургаалыг мартагдашгүй аргаар заадаг. Сүмийн дуулал болон Хүүхдийн дуу зэрэг номын хэвлэмэл хувилбараас гадна music.ChurchofJesusChrist.org болон LDS Music аппликэйшн дээрээс олон дуулал, хүүхдийн дууны аудио, видео бичлэгийг олж болно.

Сүмийн сэтгүүл

Friend, New Era, Ensign, Лиахона сэтгүүлүүдээс Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагаас зааж буй зарчмуудад тань туслах түүх, үйл ажиллагаануудыг олж болно.

Мормоны Номын түүхүүд

Мормоны Номын түүхүүд нь хүүхдүүдэд Мормоны Ном дээрх сургаал, түүхүүдээс суралцахад тусална. Та бас Gospel Library аппликэйшн болон medialibrary.ChurchofJesusChrist.org вэбсайтаас эдгээр түүхийн видео бичлэгийг олж болно.

Институт, семинарын гарын авлага

Институт, семинарын гарын авлагуудад сударт гардаг зарчим, шастирын сургаалын тайлбар, түүхэн үндэслэл агуулагддаг.

Медиа сан

Уран зураг, видео бичлэг, бусад медиа нь танд болон танай гэр бүлд Мормоны Номд гардаг сургаал, түүхүүдийг төсөөлөн бодоход тусална. Мормоны Номын үйл явдлуудыг дүрслэн үзүүлсэн Сүмийн медиа эх сурвалжийн цуглуулгыг, тухайлбал Мормоны Номын видео бичлэгийн цуглуулгыг medialibrary.ChurchofJesusChrist.org руу орж үзээрэй. Медиа сан нь мөн гар утасны аппликэйшн хэлбэрээр байгаа.

Сайн мэдээний сэдэв

Та сайн мэдээний төрөл бүрийн сэдвийн ерөнхий мэдээлэл, тэдгээртэй холбогдох Ерөнхий чуулганы үгс, нийтлэл, судар, видео бичлэг зэрэг хэрэгтэй эх сурвалжийн холбоосыг topics.ChurchofJesusChrist.org-оос олж болно. Та мөн тэндээс сайн мэдээтэй холбоотой асуултуудыг нарийвчлан хариулсан Gospel Topics Essays-ийг олж болно.

Итгэлдээ үнэнч байх нь

Сайн мэдээний үндсэн зарчмуудыг ойлгоход нэмэлт тусламж хэрэгтэй бол Итгэлдээ үнэнч байх нь товхимлыг үзнэ үү. Энэхүү эх сурвалж нь сайн мэдээний сэдвүүдийг үсгийн дарааллаар жагсаан, энгийн тайлбар өгдөг.

Хэвлэх