Ирээд, Намайг дага
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагыг ашиглах нь


Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагыг ашиглах нь,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)

Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагыг ашиглах нь,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2020

Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагыг ашиглах нь

Энэхүү эх сурвалж хэнд зориулагдсан бэ?

Энэ нь Сүмийн хувь хүн, гэр бүл болгонд зориулагдсан. Уг гарын авлага нь бие даан эсвэл гэр бүлээрээ сайн мэдээнээс суралцахад тань туслах зорилготой. Хэрэв та урьд нь сайн мэдээнээс тогтмол суралцдаггүй байсан бол энэхүү эх сурвалж танд суралцаж эхлэхэд тусална. Хэрэв та сайн мэдээнээс суралцах сайн хэвшилтэй аль хэдийн болсон бол энэ нь танд илүү ач холбогдолтой туршлага олж авахад туслах болно.

Би энэ эх сурвалжийг хэрхэн ашиглах вэ?

Үүнийг өөртөө тустай ямар ч арга замаар ашиглаж болно. Энэ нь хувиараа болон гэр бүлээрээ судар судлах тусламж эсвэл удирдамж болохын хувьд танд тустай байж болох юм. Мөн та үүнийг гэр бүлийн үдэштээ ашиглаж болно. Тойм нь Мормоны Номд гардаг чухал зарчмуудыг тодотгон, хувь хүн болон гэр бүлүүдэд зориулсан суралцах санаа, үйл ажиллагааг санал болгож, сэтгэгдлээ бичих хэсгийг гаргаж өгдөг.

Та болон таны гэр бүлийнхэн сайн мэдээнээс аль хэдийн тогтмол суралцдаг болсон байж болно. Жишээлбэл, та семинарын эсвэл институтийн ангидаа Мормоны Номоос өөр судраас уншиж байж болно. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав суралцах материал нь таны хийж байгаа сайн зүйлсийг орлох эсвэл тэдгээртэй өрсөлдөх зорилгогүй. Мормоны Номоос тогтмол суралцахын зэрэгцээ бусад судраас суралцах зорилгоо биелүүлэх өөр арга замууд байж болох юм. Жишээлбэл, та хувиараа судраас суралцахдаа өөр судрын номоос уншиж, харин гэр бүлээрээ Мормоны Номоос уншиж болно (эсвэл эсрэгээрээ). Бурханы үгээс хэрхэн суралцах аргаа тодорхойлохын тулд Сүнсний удирдамжийг дага.

Энэхүү эх сурвалж Сүмд болж буй зүйлтэй хэрхэн холбогдож байна вэ?

Энэ эх сурвалжийн тойм долоо хоног тутмын унших хуваарийн дагуу бэлтгэгдсэн. Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав болон Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав гарын авлагууд мөн адил хуваарийг баримтална. Гэртээ сайн мэдээнээс суралцаж, үүнийхээ дагуу амьдрах хичээл зүтгэлээ нэмэгдүүлэхийн тулд сүмийн багш нар тань гэртээ судалсан судрын хэсгийнхээ талаарх асуулт, бодол санаа, туршлагыг хуваалцах боломжийг танд олгох болно.

Ням гаргийн анги сард ердөө хоёр удаа ордог тул Ням гаргийн ангийн багш нар долоо хоногийн хуваарийг дагахын тулд хичээлийг алгасаж эсвэл нэгтгэж болно. Гадасны чуулган юм уу өөр бусад шалтгаанаар Сүмийн ердийн цуглаан болохгүй долоо хоногуудын хичээлийг мөн адил байдлаар заах шаардлагатай байж болох юм. Ийм долоо хоногуудад Мормоны Номыг гэртээ үргэлжлүүлэн судлахад таныг урьж байна.

Би энэ хуваарийг дагах шаардлагатай юу?

Энэхүү хуваарь энэ ондоо багтаан, Мормоны Номыг уншиж дуусгахад танд тусална. Түүнчлэн тойргийнхоо бусад хүнтэй адил нэг хуваарийг дагах нь сүм дээр утга учир бүхий туршлагыг олж авахад хөтөлнө. Гэхдээ хуваарьт баригдах хэрэггүй бөгөөд энэ нь өөрийнхөө алхмыг зохицуулахад туслах хөтөч төдий зүйл юм. Хамгийн чухал зүйл бол та хувиараа болон гэр бүлээрээ сайн мэдээнээс суралцаж байгаа явдал билээ.

Судар судалж буй гэр бүл