Хуучин Гэрээ 2022
Гэр бүлээрээ судраас суралцах үйл явцыг сайжруулах санаа


“Гэр бүлээрээ судраас суралцах үйл явцыг сайжруулах санаа,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“Гэр бүлээрээ судраас суралцах үйл явцыг сайжруулах санаа,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022

гэртээ судраас суралцаж буй ээж, хүүхэд хоёр

Гэр бүлээрээ судраас суралцах үйл явцыг сайжруулах санаа

Гэр бүлээрээ судраас тогтмол суралцах нь гэр бүлдээ сайн мэдээнээс суралцахад туслах хүчирхэг арга юм. Гэр бүлээрээ хэр ихийг хэр удаан унших нь тогтмол хичээл зүтгэл гаргахтай адил тийм ч чухал биш. Та судраас суралцахыг гэр бүлийнхээ амьдралын чухал хэсэг болгосноор гэр бүлийнхээ гишүүдэд Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд илүү ойртож, Бурханы үгэн дээр суурилан гэрчлэлээ босгоход туслах болно.

Дараах асуултуудыг тунгаан бод. Үүнд:

  • Та гэр бүлийнхээ гишүүдийг хувиараа судруудаас суралцахад хэрхэн урамшуулж болох вэ?

  • Та гэр бүлийнхнээ сурч мэдэж байгаа зүйлсээ хуваалцахад урамшуулан дэмжихийн тулд юу хийж болох вэ?

  • Өдөр бүрийн заах боломжтой мөчүүддээ Хуучин Гэрээнээс сурч мэдсэн зарчмуудаа хэрхэн онцолж болох вэ?

Гэр орон бол сайн мэдээнээс суралцах хамгийн тохиромжтой газар юм гэдгийг сана. Сүмийн ангиудад боломжгүй тийм арга замаар гэртээ сайн мэдээнээс суралцаж, зааж болно. Гэр бүлдээ судраас суралцахад нь туслах арга замуудыг бодож олохын тулд санаачилгатай бай. Гэр бүлийнхээ судраас суралцах үйл явцыг сайжруулахын тулд дараах санаануудаас заримыг нь ашиглахыг бод. Үүнд:

Дуу хөгжим ашигла

Сударт заасан зарчмуудыг бататгах дуунуудыг дуул. Долоо хоног тутмын тоймд сүмийн дуулал эсвэл хүүхдийн дууг санал болгон оруулсан. Та дууны шүлэгт орсон үг эсвэл хэллэгийн талаар гэр бүлийнхнээсээ асууж болох юм. Танай гэр бүл дуулахаас гадна дууны үгэнд таарсан хөдөлгөөн хийж эсвэл өөр үйл ажиллагааг явуулах хооронд ард нь тавьсан хөгжмийг сонсож болно. Нэмэлт санааг энэхүү материал дахь “Сайн мэдээнээс суралцахдаа ариун нандин дуу хөгжмийг оруулах” хэсгээс үзнэ үү.

Утга учиртай судруудыг хуваалц

Хувиараа суралцах үедээ олж мэдсэн утга учир бүхий судрын хэсгийг гэр бүлийнхэнтэйгээ хуваалцах цаг гарга.

Өөрийнхөө үгээр ярих

Судраас сурсан зүйлээ өөрийн үгээр дүгнэн хэлэхийг гэр бүлийнхнээсээ хүс.

Бяцхан хүүхдэд судраас уншихад нь тусалж буй өсвөр насны хүүхэд

Судруудыг амьдралдаа хэрэгжүүл

Судрын хэсгийг уншсаныхаа дараа үүнийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх арга замуудыг хуваалцахад гэр бүлийнхнээ урь.

Асуулт тавь

Гэр бүлийнхнээ сайн мэдээний тухай асуулт тавихад уриад, уг асуултад хариулахад туслах шүлгийг эрж олоход цаг гарга.

Судар үзүүл

Танд утга учиртай санагдсан шүлгийг сонгож, гэр бүлийнхээ гишүүдийн тогтмол харж болох газарт байрлуул. Үзүүлэх судраа ээлжлэн сонгоход гэр бүлийнхнээ урь.

Судрын жагсаалт гарга

Гэр бүлээрээ ирэх долоо хоногт хэлэлцэх хэд хэдэн шүлэг сонго.

Судруудыг цээжил

Гэр бүлийн тань хувьд утга учир бүхий судрын хэсгийг сонгоод, гэр бүлийнхээ гишүүдийг өдөр бүр давтан уншсанаар эсвэл цээжлэх тоглоом тоглосноор уг хэсгийг цээжлэхэд урь.

Гэртээ хамтдаа дуулж буй хүмүүс

Үзүүлэнт хичээлүүдийг заах

Гэр бүлээрээ уншиж байгаа судрын хэсгийн тань сайн мэдээний зарчмуудтай холбоотой эд зүйлийг ол. Эд зүйлс бүр судрууд дахь сургаалуудтай хэрхэн холбогдож байгаа талаар ярилцахыг гэр бүлийн гишүүдээсээ хүс.

Сэдэв сонго

Гэр бүлээрээ хамтдаа суралцах сэдвийг гэр бүлийн гишүүдээрээ ээлжлэн сонгуул. Тухайн сэдвийн тухай судрын мөрийг олохын тулд Topical Guide, Bible Dictionary эсвэл Судруудын удирдамж(scriptures.ChurchofJesusChrist.org)-ийг ашигла.

Зураг зур

Гэр бүлээрээ хэдэн шүлэг уншсаны дараа, уншсан зүйлтэйгээ холбоотой ямар нэгэн зүйл зурахад цаг зарцуул. Нэг нэгнийхээ зурсан зүйлийн тухай ярилцах цаг гарга.

Түүхийг жүжигчлэн тогло

Түүх уншсаныхаа дараа гэр бүлийнхээ гишүүдийг энэ тухай жүжигчлэн тоглоход урь. Дараа нь уг түүх хувь хүн бүрд болон гэр бүлд тань тохиолдож буй зүйлстэй хэрхэн холбогдож байгаа тухай ярилц.

Ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсон “Таныг гэр орноо сайн мэдээнээс суралцах төв болгон өөрчлөхөөр хичээнгүйлэн ажиллахад аяндаа таны Хүндэтгэлийн өдрүүд үнэхээр баясгалантай болно гэдгийг би амлаж байна. Танай хүүхдүүд Аврагчийн сургаалаас суралцаж, түүгээр амьдрахдаа баяртай байх бөгөөд таны амьдрал дахь болон таны гэр орон дахь дайсны нөлөө багасах болно. Гэр бүлд тань мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарч, тогтвортой үргэлжлэх болно” (“Үлгэр жишээ хожмын үеийн гэгээнтнүүд болох нь,” Ensign, Nov. 2018, 113 эсвэл 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 119).