“Эхний ням гаргийн зөвлөлийн хурал,” Ирээд, Намайг дага—Мелкизедек санваар болон Халамжийн нийгэмлэгт зориулав (2017)
Эхний ням гаргийн зөвлөлийн хурал
Эхний ням гаргийн зөвлөлийн хурал
Сар бүрийн эхний ням гарагт чуулга, бүлэг, Халамжийн нийгэмлэгийн цуглаан дээр багш хичээл заахгүй. Харин ерөнхийлөгчийн зөвлөл эсвэл бүлгийн удирдагчид зөвлөлийн хурлыг удирдан явуулна. Чуулга, бүлэг, Халамжийн нийгэмлэг бүр орон нутагтаа хүлээсэн үүрэг, боломж, бэрхшээлтэй асуудлуудаа хамтдаа зөвлөлдөн; өөр хоорондын санаа бодол, туршлагаас суралцан; Сүнснээс авсан сүнслэг өдөөлтийнхөө дагуу үйлдэх арга замуудыг төлөвлөнө.
“Илчлэлт бидний дунд тараагдсан.”1
Ахлагч Нийл Л.Андэрсэн
Зөвлөлийн хурлын өмнө
-
Удирдагчид орон нутагтаа хүлээсэн үүрэг, боломж, бэрхшээлтэй асуудлуудаа тодорхойлж, хэлэлцэх сэдвийг залбирч сонгоно.
-
Хүн бүр Сүнсний удирдамжийг эрэлхийлж,
-
бодол, туршлагаа хуваалцахаар бэлтгэнэ.
Зөвлөлийн хурлын үеэр
-
Удирдагчид гишүүдийг өмнөх хурлаас гарсан сүнслэг өдөөлтийн дагуу үйлдсэн туршлагаасаа хуваалцахад урина.
-
Хүн бүр тухайн сэдвийг хамтдаа зөвлөлдөн, бие биенээ сонсож, Сүнсний удирдамжийг эрэлхийлнэ.
-
Удирдагчид гол санаануудыг нэгтгэн дүгнэж, үйлдэхэд урина.
Зөвлөлийн хурлын дараа
-
Хүн бүр сүнслэг өдөөлт болон урилгын дагуу хамтарч, бие дааж ажиллана.
-
Хүн бүр дараагийн хурал дээр туршлагаасаа хуваалцахад бэлтгэнэ.
“Бид Түүний гар.”2
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф
Хамтдаа зөвлөлдөх зарчмууд
Бүх зөвлөлийн хурал адилгүй байдаг. Их Эзэнээр заалга. Хийж эхлэхэд тань туслах хэдэн зарчмыг харуулав. Үүнд:
-
Зөвлөлийн хурлын зорилго нь орон нутагтаа хүлээсэн үүрэг, боломж, бэрхшээлтэй асуудлуудаа хамтдаа зөвлөлдөн; бие биенийхээ санаа бодол, туршлагаас суралцаж; Сүнснээс авсан сүнслэг өдөөлтийнхөө дагуу үйлдэх арга замуудыг төлөвлөх явдал юм.
-
Зөвлөлийн хурал нь Их Эзэний ажлыг гүйцэлдүүлэхийн тулд Сүнсээр өдөөгдсөн хувь хүн ба бүлгийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд мөн хурлаас гадуур эдгээрийг хэрэгжүүлдэг байхад чиглэх ёстой (С ба Г 43:8–9-ийг үзнэ үү).
-
Зөвлөлийнхөн тухайн хэлэлцүүлгийг удирдан, дэмжлэг үзүүлэхдээ судруудыг мөн хожмын үеийн бошиглогч, төлөөлөгч, бусад ерөнхий эрх мэдэлтэн болон ерөнхий албан тушаалтнуудын үгсийг ашиглах нь зүйтэй. Ийм арга замаар Сүмийн удирдагчдын сүнсээр өдөөгдсөн үгс чуулга, бүлэг, Халамжийн нийгэмлэгт чухал хэрэгцээнүүдээ олж ярихад тусална.
-
Хэлэлцүүлгүүд нь хувь хүний эсвэл гэр бүлийн нууц, эмзэг асуудлыг хөндөж болохгүй.
-
Зөвлөлийн хурлыг ерөнхийлөгчийн зөвлөлийнхэн юм уу бүлгийн удирдах гишүүн хөтлөн явуулдаг хэдий ч тэрээр дан ганцаар ярих нь зохисгүй. Удирдагч хэлэлцэх асуудлыг танилцуулж, хүн бүрийг Сүнсний удирдамжийн дагуу бодол, туршлагаа хуваалцахад урина.
-
Хүн бүр аливаа дарамт шахалтгүй оролцохоос гадна бодол, сэтгэгдлээ шүүмжлүүлэхээс айж эмээлгүйгээр, аюулгүй байдалд илэрхийлэх ёстой.
-
Боломжтой бол тойрч суух нь хэлэлцүүлгийг нээлттэй болоход тусална.
Эхний ням гаргийн зөвлөлийн хурлаар хуваалцах боломжтой сэдвүүд
Зөвлөлийн хурлаар хэлэлцэх сэдвүүд нь тойргийн зөвлөл, ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал, бүсийн төлөвлөгөө, удирдагчдын гишүүдэд тохинуулж байхдаа олж авсан сэтгэгдэл, Ариун Сүнсний өдөөлтөөс ирж болно. Доорх сэдвүүд санаа авахад зориулагдсан. Удирдагчид яривал зохих бусад хэрэгцээг мэдэж байж болох юм.
-
Бид өөр өөр үүрэг хариуцлагаа чухал ач холбогдлоор нь хэрхэн ялгах вэ?
-
Бид хэрхэн Бурханд илүү ойртож, Сүнсний удирдамжийг өөрсдийн амьдрал, гэр оронд илүү их хүлээн авдаг болох вэ?
-
Бид сайн мэдээг найз нөхөд болон хөршүүдтэйгээ хэрхэн хуваалцах вэ? (Aлмa 17-г үзнэ үү.)
-
Бид өөрсдийгөө болон гэр бүлээ зохисгүй мэдээллийн хэрэгсэл ба порнографаас хэрхэн хамгаалах вэ? (С ба Г 42: 22–23-ыг үзнэ үү).
-
Бид тойргийнхоо хүүхдүүд болон өсвөр үеийнхэнд зөвлөж, тэднийг хүчирхэгжүүлэхийн тулд юу хийх вэ?
-
Бид чуулга, бүлэг, Халамжийн нийгэмлэгийнхээ эв нэгдлийг хэрхэн улам сайжруулж чадах вэ? (Moзая 18:19–22-ыг үзнэ үү.)
-
Бид гэр бүлийн түүхийн ажил болон ариун сүмийн сүсэг бишрэлд хэрхэн илүү сайн оролцож чадах вэ?
-
Бид асуултынхаа хариултыг авахаар мөн сайн мэдээг илүү гүн ойлгохоор хичээх явцдаа Их Эзэний тусламжийг хэрхэн урьж болох вэ?
-
Эцэг эхчүүд гэр орондоо хэрхэн илүү сайн удирдагчид болох вэ?
-
Бид Их Эзэний болон Түүний сайн мэдээний талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлж, гэр бүлээ сүнслэг байдлын хувьд илүү бие даасан болгоход хэрхэн тусалж чадах вэ?
-
Тохинуулах гэж юуг хэлж байна вэ? Бид эргэн тойрондоо байгаа хүмүүст хэрхэн тохинуулдаг вэ? (1 Петр 4:11-ийг үзнэ үү).
Боломжтой бол удирдагчид гишүүдэд хэлэлцэх сэдвийн дагуу бэлтгэх боломж олгох үүднээс урьдчилан мэдэгдэж болно.