“Хоёр ба гурав дахь ням гаргийн цуглаан,” Ирээд, Намайг дага—Мелкизедек санваар болон Халамжийн нийгэмлэгт зориулав (2017)
Хоёр ба гурав дахь ням гаргийн цуглаан
Хоёр ба гурав дахь ням гаргийн цуглаан
Сар бүрийн хоёр ба гурав дахь ням гарагт Мелкизедек санваарын чуулгууд болон Халамжийн нийгэмлэгийнхэн хамгийн сүүлийн Ерөнхий чуулганы амьд бошиглогч, төлөөлөгчид болон Сүмийн бусад удирдагчийн сургаалаас судална. Хамгийн сүүлийн Ерөнхий чуулганы ямар ч захиасыг ярилцаж болно.
Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч санал болгож болох ч ихэнх тохиолдолд чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл, бүлгийн удирдлага эсвэл Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл гишүүдийн хэрэгцээнд тулгуурлан судлах чуулганы захиасыг сонгоно. Удирдагчид эхний ням гаргийн зөвлөлийн хурал дээр хэлэлцсэн сэдэвтэй нь холбоотойгоор эсвэл Сүнсний удирдамжаар өөр захиасыг сонгож болно. Удирдагчид болон багш нар гишүүдийг сонгосон захиасыг урьдчилан уншиж, санаа бодлоо хуваалцах бэлтгэлтэй ирэхэд урамшуулах арга замуудыг олох ёстой. Доор санал болгосон суралцах үйл ажиллагааг Аврагчийн арга барилаар заах нь товхимол дээрх зарчмууд дээр үндэслэн боловсруулсан бөгөөд Ерөнхий чуулганы захиасуудаас суралцахад гишүүдийг урамшуулан дэмжих болно.
Шэрон Юбанк, “Гэрлээ асаацгаа”
Зөв шударга, итгэлтэй эмэгтэй амьдралд нь хэрхэн сайнаар нөлөөлж байсан тухай бодож үзэхийг чуулгын эсвэл Халамжийн нийгэмлэгийн гишүүдээс хүс. Юбанк эгчийн захиаст онцлон тэмдэглэсэн зөв шударга эмэгтэйн нэг эсвэл илүү олон шинж чанарыг уг эмэгтэй хэрхэн харуулж байгааг хуваалцахад хэд хэдэн гишүүнийг урих талаар бодож үзнэ үү. Бид “Хожмын өдрүүдэд Сүмд тоогоороо ч сүнслэг байдлаараа ч гол түлхэц хүч болж” чадахуйц хүн болох талаар Юбанк эгчээс юу сурч болох вэ?
Нийл Ф.Maрриотт, “Бурхан дотор байж, цөмөрхийг сэргээн босгох нь”
Энэ захиас нь өөрсдийгөө Тэнгэрлэг Эцэгээс эсвэл эргэн тойрныхоо хүмүүсээс тусгаарлагдсан гэж бодож байж болох гишүүдэд тусалж чадна. Цөмөрхий гэж юу болохыг ойлгоход таны заадаг хүмүүст юу туслах вэ? Та өөр өөр төрлийн цөмөрхийний зургийг авчирч болох юм. Марриотт эгч цөмөрхийг хэрхэн тодорхойлсон бэ? Бурхантай болон бусадтай харьцах бидний харьцаанд юу цөмөрхийг үүсгэж болох вэ? Амьдралд нь байх цөмөрхийг сэргээн босгох талаар өгсөн зөвлөгөөнүүдийг Марриотт эгчийн захиасаас олоход гишүүдийг урь. Бурханд болон бусдад илүү ойртохын тулд Сүнс юу хийх өдөөлт өгч байгааг тэмдэглэж авах цагийг гишүүдэд гаргаж өг.
Жой Д.Жонс, “Хэмжээлшгүй үнэ цэн”
Бид тэнгэрлэг үнэ цэнээ ойлгох үед амьдралд маань ямар адислалууд ирдэг вэ? Энэ асуултад хариулахын тулд танай чуулгын эсвэл Халамжийн нийгэмлэгийн гишүүд Жонс эгчийн захиаст гардаг Мариама, Рену, Таиана нарын түүхийг хамт уншиж болно. Жонс эгч “өөрсдийнхөө тэнгэрлэг үнэ цэнийг санаж мөн хүлээн зөвшөөрөхөд” туслах ямар зөвлөгөөг бидэнд өгсөн бэ? Бурханы хувьд ямар үнэ цэнтэй болохоо ойлгоход тусалдаг судрын хэсэг эсвэл эшлэлийг Жонс эгчийн захиас дотроос олж, ярилцахад гишүүдийг урь. Эдгээр судар эсвэл эшлэлийг өөрийнх нь тэнгэрлэг үнэ цэнийг сануулбал зохих хэн нэгэнтэй хуваалцахад тэднийг урь.
Дийтр Ф.Угдорф, “Эгч дүү гурав”
Чуулга эсвэл Халамжийн нийгэмлэгийг жижиг бүлгүүдэд хуваах нь ерөнхийлөгч Угдорфын захиасыг судлах нэг арга зам байж болох юм. Та бүлэг тус бүрд ерөнхийлөгч Угдорфын захиас дээрх эгч дүү гурвын нэгнийх нь тухай унших даалгавар өгч болно. Бүлэг бүр зөвлөгөөг нь хураангуйлсан захидлыг тухайн эмэгтэйд бичиж, бичсэн зүйлээ бусад бүлэгтэй хуваалцаж болно. Бид отгон дүүтэй нь илүү адилхан байхын тулд юу хийж болох вэ? Бид хэрхэн чуулга эсвэл Халамжийн нийгэмлэгээ зүдэрч байгаа хүмүүсийн хувьд “аюулгүй гэр” болгож чадах вэ?
Дийтр Ф.Угдорф, “Гэртээ харих хүсэл”
Та заадаг хүмүүстээ Бурхан бусдыг адислахын тулд өөрсдийг нь ашиглаж байгааг олж харахад нь хэрхэн тусалж чадах вэ? Та ерөнхийлөгч Угдорфын захиасын “Бурхан та нарыг ашиглана” гэсэн гарчигтай хэсгийг уншаад, сул дорой хэдий ч Бурханы хаант улсад үйлчилдэг хүмүүст өгөгдсөн амлалтуудыг хайж олоход тэднийг урьж болно. Энэ захиасыг унших нь Бурхан бусдыг адислахын тулд тэднийг ашигласан эсвэл тэднийг адислахын тулд бусдыг ашигласан талаар хуваалцаж болох туршлагуудыг гишүүдэд сануулж болно. Энэ ярилцлагаас үүдэн тэдэнд юу хийх сүнслэг өдөөлт төрж байгаа талаар тунгаан бодох цагийг гишүүдэд гаргаж өг.
Бонни Л.Oскарсон, “Тусламж хэрэгтэй хүмүүс бидний өмнө байна”
Хүн бүрд “өнөөдөр би хэнд хэрэгтэй вэ?” гэж бичсэн цаасыг тарааж өгөх нь Оскарсон эгчийн захиасын талаарх ярилцлагыг эхлүүлэх нэг арга зам байж болох юм. Халамжийн нийгэмлэг эсвэл чуулгын тань гишүүд энэ асуултыг тунгаан бодож, хариултуудаа жагсаан бичихэд хэдэн минут зарцуулж болно. Дараа нь жагсаалтан дээр байх хүмүүстээ хэрхэн үйлчлэх санааг Оскарсон эгчийн захиасаас олж эсвэл сүнсний өдөөлтөөр нэрсийг нэмж бичиж болно. Хэдэн хүн сурч мэдсэн зүйлээ хуваалцаж болох юм.
Даллин Х.Өүкс, “Tөлөвлөгөө ба тунхаг”
Танай чуулга, бүлэг, Халамжийн нийгэмлэгийн гишүүд гэр бүлийн тунхгийг гэр орон, орон нутаг, сүм дээр “зааж мөн үүний дагуу амьдрах” ахлагч Өүксийн урилгад хэрхэн хариулах вэ? Тэднийг санаануудаа өөр хоорондоо хуваалцахад урь. Мөн гэр бүлийн тунхгаас зарим сургаалын мэдэгдлийн захиасыг хайж олох нь тустай байж болно. Эдгээр мэдэгдэл нь бидэнд “гэр бүлд тулгарч буй өнөөгийн бэрхшээлүүдэд” хариу үйлдэл хийхэд хэрхэн тусалдаг вэ? Ахлагч Өүксийн захиасын IV хэсэгт ийм мэдэгдлүүдийн жишээ орсон байгаа.
Д. Toдд Кристоффэрсон, “Tэнгэрээс бууж ирсэн амьд талх”
Халамжийн нийгэмлэг болон чуулгын гишүүд ахлагч Кристоффэрсоны захиасыг судлах үедээ дотроо бодож болох хэд хэдэн асуултыг энд оруулав: Тухайлбал: Бид цэвэр ариун байдлыг хэрхэн эрэлхийлдэг вэ? Ариун ёслолоос хүртэх нь бидний хичээл зүтгэлд хэрхэн тусалдаг вэ? Гишүүд эдгээр асуултад хариулахад туслах үгсийг ахлагч Кристоффэрсоны захиасаас хуваалцаж болно. Бид илүү ариун болох гэж хичээж чармайхдаа “гэгээнтнүүд”-ийн хувьд нэг нэгэндээ хэрхэн тусалдаг вэ?
Жэффри Р.Холланд, “Тиймээс та нар эцэст нь төгс бай”
Таны заадаг хүмүүсийн зарим нь өөрсдийгөө Аврагчийн сургаалын дагуу бүрэн төгс амьдарч чадахгүй байна гэж боддог байж болно. Ахлагч Холланд ийм бодолтой байж болох хүмүүсийг тайтгаруулж мөн урамшуулж болох ямар зүйлийг заасан бэ? Та “хангалттай сайн” гэдгээ мэдэрч чадахгүй зовж байгаа хэн нэгэнтэй хуваалцаж болох ямар нэг зүйлийг энэ захиасаас хайж олоход Халамжийн нийгэмлэг эсвэл чуулгын гишүүдийг урьж болно. Эсвэл тэд уг захиасаас “[Христийг] илүү их хайрлаж, хүндлэх мөн Түүнтэй адил байх илүү их хүсэл”-тэй болоход өөрсдөд нь сүнслэгээр нөлөөлөх ямар нэг зүйлийг олж болно.
Гари И.Стивэнсон, “Сүнслэг хиртэлт”
Чуулгын эсвэл Халамжийн нийгэмлэгийн тань гишүүдээс нар хиртэлтийг үзсэн хүн байгаа болов уу? Хэрэв байгаа бол та тэдний дундаас нэг хүнийг ахлагч Стивэнсоны хуваалцсан “сүнслэг хиртэлт”-ийн тухай зүйрлэлийг тайлбарлахад урьж болно. Ямар саад бэрхшээл “Есүс Христ болон Түүний сайн мэдээний цар хүрээ, гэрэл гэгээ, дулаан илчийг хаадаг вэ”? Олон нийтийн сүлжээ нь хэрхэн биднийг “сайн мэдээний гоо үзэсгэлэн, дулаан илч, тэнгэрлэг гэрлээс” холдуулж болох вэ? Бид өөрсдийг маань сүнслэг харалган байдлаас хамгаалдаг “сайн мэдээний шил”-ийг хэрхэн зүүдэг вэ? Ахлагч Стивэнсоны зүйрлэл нь сайн мэдээний хэтийн төлөвтэй байх талаар бидэнд юу зааж байна вэ?
Квинтин Л.Күк, “Өдөр бүр мөнх байдлын дагуу амьдрах нь”
Ахлагч Күкийн захиас бидэнд олон арга замаар даруу байхыг хичээхийн ач холбогдлыг сануулдаг. Гишүүдийг хоёр бүлэгт хуваах нь түүний заасан зүйлийг ярилцах нэг арга зам байж болох юм. Нэг бүлгээс ахлагч Күкийн захиасаас даруу байдлыг хөгжүүлэхэд бидэнд тусалж болох зөвлөгөөг, харин нөгөө бүлгээс хүмүүсийн бардамналыг үзүүлдэг арга замуудыг хайж олохыг хүс. Бүлэг тус бүрийг тодорхойлолтоо нөгөө бүлэгтэйгээ хуваалцахад урь. Гишүүд амьдралдаа “өдөр бүр даруу байдлыг” илүү их харуулж болох арга замуудыг хуваалцаж мөн энэ даруу байдал нь Бурхантай уулзахаар бэлтгэхэд тэдэнд хэрхэн тусалж болох талаар бодож үзэж болно.
Роналд A.Расбанд, “Тэнгэрлэг төлөвлөгөөний дагуу”
Ахлагч Расбандын захиасын талаар яриа өрнүүлэхийн тулд хэд хэдэн гишүүнийг хувцасны эсгүүр, зураг төсөл эсвэл хоолны жор авчрахад уриад, эдгээр нь яагаад тустай болох талаар ярилцаж болно. Ахлагч Расбандын захиасын ямар жишээ эсвэл сургаал өөрсдийнх нь амьдралд зориулсан Бурханы төлөвлөгөөг олж танихад гишүүдэд сүнслэгээр нөлөөлдөг вэ? Ангийн гишүүд Их Эзэн амьдралыг нь удирдан чиглүүлж байгааг олж харсан туршлагаасаа хуваалцаж болох юм. Тэд Түүний удирдамжийг “нандигнадаг” гэдгээ Бурханд харуулахын тулд юу хийж байсан бэ? Яагаад Бурханы “тэнгэрлэг төлөвлөгөөг” таньж мэдэх нь чухал вэ?
Рассэлл M.Нэлсон, “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?”
Ерөнхийлөгч Нэлсон гишүүдийг гурван асуултын талаар бодож үзэхэд урьсан. Үүнд: (1) “Мормоны Ном байгаагүй бол таны амьдрал ямар байх байсан бэ?” (2) “Та юуг мэдэхгүй байх байсан бэ?” (3) “Танд юу байхгүй байх байсан бэ?” Чуулга, бүлэг эсвэл Халамжийн нийгэмлэгийнхээ гишүүдийг эдгээр асуултыг тунгаан бодож, тэдгээрт хэрхэн хариулах байснаа хуваалцахад урь. Тэд энэ захиасаас Мормоны Номыг “очир эрдэнэ эсвэл бадмааргаас” илүү үнэлэхэд сүнслэгээр нөлөөлдөг юуг олсон бэ?
Дэйл Г.Рэнланд, “Санваар ба Аврагчийн цагаатгагч хүч”
Та санваар Аврагчийн Цагаатгалын адислалуудаас хүртэх боломжийг бидэнд хэрхэн олгодгийг чуулгын эсвэл Халамжийн нийгэмлэгийнхээ гишүүдэд ойлгоход нь хэрхэн тусалж чадах вэ? Та дараах хоёр гарчгийг самбарт бичиж болно. Үүнд: “Есүс Христийн Цагаатгал бидэнд яагаад хэрэгтэй вэ?” мөн “Санваар нь Цагаатгалын адислалуудыг бидэнд хэрхэн ‘хүргэж’ өгдөг вэ?” Дараа нь ахлагч Рэнландын захиасыг судалж, гарчиг бүрийн доор бичих үг хэллэгүүдийг хайж олоход гишүүдийг урь. Санваар болон үүний ёслолууд Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ зориулсан зорилгыг биелүүлэхэд хэрхэн тусалдаг вэ?
Дийтр Ф.Угдорф, “Тэнгэрлэг гэрэл түгээгчид”
Гишүүдийг ерөнхийлөгч Угдорфын захиасыг судлаад, тэнгэрлэг гэрэлтэй байх эсвэл уг гэрэлгүй байх нь бидний амьдралд хэрхэн нөлөөлж болохыг олж тодорхойлоход урь. Та ерөнхийлөгч Угдорфын эш татсан судруудын заримыг судлаад, сүнслэг гэрэлтэй холбоотой үнэнүүдийг олж тодорхойлоход гишүүдийг урьж болно. Нар хиртэлтийн тухай зүйрлэл нь сүнслэг гэрлийг эрэлхийлэх үйл явцад гүйцэтгэдэг сонгох эрхийн үүргийн талаар бидэнд юу зааж байна вэ? Бид Есүс Христийн тэнгэрлэг гэрлийг бусадтай, ялангуяа гэр бүлийнхэн, “гэрлийг эрэлхийлж буй өсвөр үеийнхэнтэйгээ” хуваалцахын тулд юу хийж болох вэ?
Хэнри Б.Айринг, “Их Эзэн Өөрийн Сүмийг удирддаг”
Өөрсдийнх нь эсвэл өөр хүний дуудлага Бурханаас ирсэн гэдэгт итгэх итгэлээ хөгжүүлэх хэрэгцээ гарч ирж байсан туршлагаасаа хуваалцахад чуулгын эсвэл Халамжийн нийгэмлэгийнхээ гишүүдийг урь. Тэд итгэлээ хэрхэн ашигласан бэ? Тэд уг дуудлага Бурханаас ирсэн гэдгийг хэрхэн мэдэж авсан бэ? Гишүүдийг ерөнхийлөгч Айрингийн захиасыг судлаад, өөрсдөдөө болон Их Эзэний дуудсан хэн нэгэнд итгэж, тэвчээртэй хандахад бидэнд туслах хувийн туршлагаасаа сурч мэдсэн үнэнүүдээ олж тодорхойлоход урь.
Жийн Б.Бингам, “Tа нарын баяр баясгалан нь дүүрэн болохын тулд”
Бингам эгчийн захиас нь Халамжийн нийгэмлэг эсвэл чуулгын тань гишүүдэд амьдрал хүнд хэцүү байсан ч гэлээ бид Христэд ирэх явцдаа хэрхэн баяр баясгаланг олж болохыг ойлгоход тусална. Түүний захиасыг ярилцах нэг арга зам бол самбарт баяр баясгалан гэсэн үг рүү хөтөлсөн зам зурах явдал байж болно. Бингам эгчийн захиасаас жинхэнэ баяр баясгалан руу хөтөлдөг зөвлөгөөг уг зам дээр бичихэд хэдэн гишүүнийг урь. Гишүүдийг Бингам эгчийн зөвлөгөөний дагуу үйлдэж болох арга замуудыг бодож үзэхэд урамшуул. Хэдэн гишүүнийг бодол санаагаа хуваалцахад урь.
Дэвид А.Бэднар, “Үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтууд”
Та Халамжийн нийгэмлэг эсвэл чуулгын гишүүддээ ахлагч Бэднарын захиасыг ярилцахад нь туслахын тулд Хүндэтгэлийн өдөр, ариун сүм, гэр орныг төлөөлсөн зургуудийг самбарт байрлуулж болно. Ахлагч Бэднарын захиасаас холбогдох хэсгүүдийг уншаад, Хүндэтгэлийн өдөр, ариун сүм, гэр орон маань хэрхэн Бурханы бидэнд өгсөн амлалтууд дээр төвлөрөхөд тусалдөг талаар бичихэд гишүүдийг урь. Бидний амьдралд ямар зүйлүүд анхаарлыг маань эдгээр амлалтаас холдуулдаг вэ? Бид тэдгээрийг санаж байхын тулд ямар ямар алхам хийж болох вэ?
Хэнри Б.Айринг, “Сайныг үйлдэхээс бүү ай”
Ерөнхийлөгч Айрингийн захиас таны заадаг хүмүүст дэлхийд сайныг үйлдэх зориг, итгэл олоход тусалж чадна. Та ерөнхийлөгч Айрингийн хуваалцсан итгэлтэй хүмүүсийн үлгэр жишээг тоймлон ярихад хэдэн гишүүнийг урьж болно. Эдгээр жишээ нь бусдад хэрхэн үйлчлэх талаар бидэнд юу зааж байна вэ? Эдгээр жишээ чуулга эсвэл Халамжийн нийгэмлэгээрээ үйлчилж болох ямар ямар арга замыг бидэнд харуулж байна вэ?
Ерөнхийлөгч Томас С.Монсоны Мормоны Номыг судлах зөвлөгөөг дагаснаар олж харсан адислалуудыг ерөнхийлөгч Айринг авч үзсэн нь энэ захиасыг ярилцах өөр нэгэн арга зам байж болох юм. Бид Мормоны Номыг судалснаар ямар адислалуудыг олж харсан бэ?
M. Рассэлл Баллард, “Аян зам үргэлжилсээр!”
Та ахлагч Баллардын захиасын талаар яриа өрнүүлэхийн тулд нэг газар очихыг зорьсон боловч буруу замаар явж байгаагаа олж мэдсэн талаарх туршлагаасаа хуваалцахад хэн нэгнийг урьж болно. Үүний адил жишээнүүд нь Тэнгэрлэг Эцэгтээ эргэж очих бидний хувийн “аялал”-тай хэрхэн холбогддог вэ? Дараа нь гишүүд амьдралдаа зөв зүг рүү явж байгаа эсэхээ мэдэхэд туслах ахлагч Баллардын өгсөн зөвлөгөө, сэрэмжлүүлгийг хайж болно. Гишүүдэд өөрсдийнхөө зам мөрийг эргэцүүлэн бодох цаг гаргаж өгөөд, бусдын Тэнгэрлэг Эцэгтээ эргэж очих “аялалд” тусалж, урамшуулж болох арга замуудыг ярилц.
Нийл Л.Aндэрсэн, “Их Эзэний дуу хоолой”
Халамжийн нийгэмлэгийн эсвэл чуулгын тань гишүүд Ерөнхий чуулганы захиас өөрсдөд нь онцгой утга учиртай санагдаж байсан туршлагаасаа хуваалцаж болно. Яагаад тэдгээр захиас утга учиртай байсан бэ? Ахлагч Андэрсэн Ерөнхий чуулганы захиасуудын ач холбогдол болон тэдгээрийг бэлтгэхтэй холбоотой гаргадаг хүчин чармайлт, үйл явцын талаар юу заасан бэ? Энэ мэдлэг бидний эдгээр үгийг судалж, сонсоход тавигддаг шаардлагад хэрхэн нөлөөлөх ёстой вэ? Хамгийн сүүлийн Ерөнхий чуулганаар өгсөн урилгуудыг жагсаан бичих талаар бодож үзнэ үү. Бид эдгээр урилгын дагуу үйлдэхийн тулд юу хийсэн бэ?