Ирээд, Намайг дага
12-р сарын 7–13. Moронай 7–9: “Христ чамайг өргөг”


“12-р сарын 7–13. Moронай 7–9: ‘Христ чамайг өргөг,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“12-р сарын 7–13. Moронай 7–9,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020

Моронай алтан ялтаснууд дээр бичиж байгаа нь

Минэрва Тэйчэрт (1888–1976), Моронай: Хамгийн сүүлчийн нифай хүн, 1949–1951, тосон будаг, мезонит, 35⅞ x 48 инч буюу 90 x 121,92 см. Бригам Янгийн Их Сургуулийн Урлагийн музей, 1969

12-р сарын 7–13

Moронай 7–9

“Христ чамайг өргөг”

Моронай 7–9-ийг судлах нь Ариун Сүнсний нөлөөг урьдаг. Тэр ангийнхаа хүүхдүүдийн хэрэгцээг ойлгоход танд тусална.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Өнгөрсөн долоо хоногийн хичээлээр хийхэд урьсан эсвэл энэ долоо хоногт гэр бүлийнхэнтэйгээ ойлгож авсан ямар нэгэн зүйлийг нь хүүхдүүдэд сануул. Ойлгож мэдсэн зүйлээ хуваалцахыг тэднээс хүс.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Mоронай 7:33

Хэрэв би итгэлтэй байж чадвал Бурханы надаар хийлгэхийг хүссэн бүхнийг хийж чадна.

Есүс Христэд болон Түүний хүч чадалд итгэдэг хүүхдүүд Түүнд үйлчлэхдээ агуу зүйлсийг гүйцэлдүүлж чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Моронай 7:33-ыг уншаад, “итгэлтэй” гэсэн үгийг сонсох үедээ босож зогсоход хүүхдүүдийг урь. Бид Есүс Христийн зарлигуудыг дуулгавартай дагахдаа Түүнд итгэх итгэлээ харуулдгийг тайлбарла. Эцэг эхийнхээ үгийг сонсох, үнэнийг хэлэх гэх мэт Есүсийн хийгээсэй хэмээн тэднээс хүсдэг зарим зүйлийг самбарт жагсааж бичихэд хүүхдүүдэд тусал. Есүс Христэд итгэх бидний итгэл зарлигуудыг дуулгавартай дагахад маань тусална гэдгийг гэрчил.

  • Есүс Христэд итгэлтэй байсан тул ямар нэгэн чухал зүйлийг хийж гүйцэтгэсэн Мормоны Номын (эсвэл өөр судрын номын) хэн нэгний зургийг үзүүл (жишээлбэл, Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 19, 70, 7881-ийг үзнэ үү). Уг зурагт дүрслэгдсэн түүхийг ярихад хүүхдүүдэд тусал. Тэд Есүс Христэд итгэлтэй байсан тул Түүний тэднээр хийлгэх хэрэгтэй зүйлсийг хийх хүч тэдэнд өгөгдсөн гэдгийг хэл.

Моронай 7:41

Есүс Христэд итгэх нь надад найдвар төрүүлж чадна.

Дэлхий дээр найдвараа алдсан олон хүн бий. Та өөрийн заадаг хүүхдүүдэд Есүс Христээс найдварыг олоход хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Моронай 7:41-ийг хүүхдүүдэд уншиж өгч, тайлбарлаад, найдах хэрэгтэй хэмээн Мормоны хэлсэн зүйлийг сонсвол гараа өргөхийг тэднээс хүс. Есүс Христийн ачаар мэдэрч байгаа найдварынхаа талаар хүүхдүүдэд ярь.

  • Хүнд асуудалтай тулгарсан өөрсдийн мэдэх нэг хүний тухай бодохыг хүүхдүүдээс хүс. Есүс Христэд найдах тухай сануулах зургийг уг хүнд зориулан зурахад хүүхдүүдийг урь.

Моронай 7:47

“Энэрэл бол Христийн цэвэр хайр.”

Таны амьдралын ямар туршлага хүүхдүүдэд бусадтай эелдэг харьцаж, хайраар хандаж сурахад нь тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдийг “энэрэл бол Христийн цэвэр хайр” (Моронай 7:47) гэсэн үгийг тантай хамт давтаж хэлэхийг хүүхдүүдээс хүс. Есүс Христ бусдад хайраа харуулсан арга замуудын талаар бодоход хүүхдүүдэд тусал (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 55, 83, 84 гэх мэт зургууд тусалж болно). Тэрээр бидэнд хайраа хэрхэн харуулсан бэ? Бид Есүсийн адил хайраа хэнд үзүүлж болох вэ? Жишээлбэл, “My Brother Hyrum” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзүүл.

  • Өөрсдийгөө хэн нэгэнд хайраа үзүүлж байгаагаар зурахад хүүхдүүдийг урь. Бусдыг Есүсийн адил хайрлахыг сануулах газарт зургаа тавихыг санал болго.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Моронай 7:21–22, 25, 33

Би Есүс Христэд итгэлтэй байхдаа адислагддаг.

Аврагчийн дэлхий дээрх тохинуулал дууссанаар гайхамшиг тохиохоо болиогүй гэдгийг хүмүүс мэдээсэй хэмээн Мормон хүссэн. Есүс Христэд итгэлтэй байх юм бол Түүний тусламжтайгаар бид гайхамшигт зүйлс гэхчлэн Түүний биднээр хийлгэх гэсэн бүхнийг хийж чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Мөнхийн гэр бүлтэй байх, Тэнгэрлэг Эцэг рүүгээ эргэж очих, нүглээсээ уучлагдах гэх мэт Есүс Христийн сайн мэдээгээр дамжуулан бидний хүлээн авч болох зарим “сайн зүйлсийг” самбарт жагсааж бичихэд хүүхдүүдэд тусал. Дараа нь Моронай 7:21–22 болон 25-ыг уншаад, бид эдгээр сайн зүйлийг бүгдийг нь хэрхэн хүлээн авч болохыг олж мэдэхэд хүүхдүүдийг урь. Бид Есүс Христэд болон Түүний амлалтад итгэх итгэлээ хэрхэн харуулж болох вэ?

  • Mоронай 7:33-ыг хүүхдүүдэд уншиж өгөөд, Есүс Христэд итгэлтэй байснаар бид юу хийж болохыг сонсохыг тэднээс хүс. Боломжтой бол, итгэл тань Бурханы танаар хийлгэхийг хүссэн зүйлийг хийж гүйцэтгэхэд тусалж байсан туршлагаасаа хуваалцаж болно Хүүхдүүдэд өөрсдийн амьдрал дахь жишээг бодож, хуваалцахад тусал. Эдгээр жишээнд Христэд итгэх итгэл ямар өөрчлөлт гаргасан бэ?

Моронай 7:40–41; 9:25–26

Сорилт бэрхшээлийн үед ч бид Есүс Христэд найдаж чадна.

Мормон, Моронай хоёр цөхөрмөөр нөхцөл байдалд орж байсан ч Аврагч Есүс Христэд найдах найдварыг олсон. Урам хугарсан үедээ Христэд найддаг болоход нь та хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүмүүсийг урам хугарч, найдвараа алдахад хүргэдэг хэдэн асуудлыг жагсааж бичихэд хүүхдүүдэд тусал. Хүүхдүүдийг Моронай 7:40–41 болон 9:25–26-г уншаад, цөхөрсөн хүнд тусалж болох зүйлийг олж мэдэхэд урь. Есүс Христ болон Түүний сайн мэдээ хүнд хэцүү цаг үед танд хэрхэн тусалсан талаар тэдэнд хэл.

  • Моронай 9:25–26-д өгүүлснээр, Мормон хүүдээ Христэд найддаг болоход нь тусалсны адил урам хугарсан хэн нэгэнд найдвар олоход нь туслахын тулд зурвас бичихэд хүүхдүүдийг урь. Зурвастаа дээрх судрын шүлгээс эш татахад хүүхдүүдийг урамшуул.

  • Шилэн савыг усаар дүүргээд хөвдөг, хөвдөггүй хоёр зүйл дотор нь хий. Хөвдөг зүйлийг Христэд найддаг хүнтэй зүйрлэ. Mоронай 9:25-ыг хамтдаа унш. Бидэнд сорилт бэрхшээл тулгарахад Христ биднийг хэрхэн “өргөдөг” вэ? Аврагчийг болон Түүний урам зориг өгдөг сургаалыг “оюун[даа] үүрд” байлгах арга замын талаар бодоход хүүхдүүдэд тусал.

Moронай 7:45–48

“Энэрэл бол Христийн цэвэр хайр.”

Энэрлийн бэлгийг хөгжүүлэх нь амьдралын зорилго юм. Та хүүхдүүдийг Христийн цэвэр хайрыг эрэлхийлэхэд хэрхэн өдөөж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • “Энэрэл” нь ямар утгатай үг гэж бодож байгаагаа хуваалцахад хүүхдүүдийг урь. Нэг хүүхдийг Моронай 7:45-ыг уншихад урь. (Хэрэв энэ шүлгийн зарим үгийг ойлгоход хэцүү байвал тэдгээрийг толь бичгээс харахад хүүхдүүдэд тусал.) Энэрлийн сайн үлгэр жишээг үзүүлдэг хүмүүсийн талаар ярихыг хүүхдүүдээс хүс. Яагаад энэрлийг “Христийн цэвэр хайр” хэмээн хэлдэг вэ? (Mоронай 7:47). Бид хэрхэн энэрлээр дүүргэгдэж болох талаар 48-р шүлэг бидэнд юу зааж байна вэ? Хүүхэд бүрийг энэ долоо хоногт энэрлийн төлөө залбирч, бусдыг энэрч болох арга замуудыг олоход урамшуул.

  • Есүс энэрлийг үзүүлсэн арга замуудын талаар бодоход хүүхдүүдэд тусал (жишээлбэл, Лук 23:34; Иохан 8:1–11; Ифер 12:33–34-ийг үзнэ үү). Бид хэрхэн Түүний жишээг дагаж чадах вэ?

  • Таньдаг хүмүүсийнхээ нэрсийг цаасан дээр бичээд, жижигхэн уут эсвэл саванд хийхийг хүүхдүүдээс хүс. Саваа гэртээ авч явж, өдөр бүр нэг нэр сонгоод, уг хүнд хайраа үзүүлэх ямар нэгэн зүйл хийхэд тэднийг урь. Дараачийн хичээлд тэдэнд үйлчилсэн туршлагаасаа хуваалцахад тэднийг урь.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Есүс Христэд илүү их итгэж, найдахыг эрэлхийлж байж болох хүний тухай бодоход хүүхдүүдийг урамшуул. Тухайн хүндээ өнөөдөр хичээл дээрээ сурсан зүйлээ хуваалцахад хүүхдүүдийг урь.

Заах чадвараа сайжруулах

Бишрэн хүндэтгэхэд урамшуул. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай бодох нь биширч хүндэтгэхийн нэгэн чухал хэсэг юм. Та дууг намуухан дуулах юм уу аялах эсвэл Есүсийн зургийг харуулах замаар бишрэл хүндэтгэлтэй байхыг хүүхдүүдэд сануулж болно.