Ирээд, Намайг дага
Заах загвар


“Заах загвар,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“Заах загвар,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020

Өсвөр үеийнхний Ням гаргийн анги

Заах загвар

Та хуваалцахад урь, сургаалыг заа, гэртээ суралцахыг урамшуулан дэмж гэсэн загварууд энэ эх сурвалжийн тойм бүрд давтагдаж байгааг олж харна. Таныг заах үед энэ загварын хэсгүүд давхцах юм уу өөр дараалалтай байж болно. Тухайлбал, хуваалцах нь сургаалыг заах боломж байдаг бол сургаалыг заах нь хуваалцах урилгатай байх ёстой гэж бод. Түүнчлэн гэртээ суралцах талаар хичээлийн ярилцлагын туршид урамшуулан дэмжиж болно. Зааж буй хүмүүсийнхээ хэрэгцээ шаардлагыг хангахын тулд Сүнсний өдөөлтийг даган, энэхүү загварт аяндаа өөрчлөлт гарах боломжийг олго.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хичээл бүр дээр ангийн гишүүдийг хувиараа болон гэр бүлээрээ судраас суралцаж, ойлгож авсан зүйлээ хэрэгжүүлэх үедээ өнгөрсөн долоо хоногт тохиолдсон туршлага, ойлголтоосоо хуваалцахад урь. Ангийн гишүүдийг хичээлээс гадуур хувиараа суралцах нь чухал гэдгийг ойлгоход тусал. Тэдний хувийн хөрвөлт нь ням гарагт суралцсанаар төдийгүй өдөр бүрийн туршлагаар ирэх болно. Ангийн гишүүд бие биеийнхээ туршлагыг сонсохдоо өөрсдөө мөн тийм туршлагыг эрэлхийлэх магадлалтай.

Хүн болгон хичээл бүрийн бүлгүүдийг уншаад байдаггүй бөгөөд уншсан заримд нь хүртэл хуваалцахад амаргүй байх нь бий. Ангийн бүх гишүүнийг ямар нэгэн зүйл хуваалцсан ч бай, үгүй ч бай уг ангийн чухал хэсэг гэдгээ мэдэрдэг байхад анхаар.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Та болон танай ангийн гишүүд товлосон судрын шүлгүүд дэх сургаал буюу сайн мэдээний мөнхийн үнэн дээр төвлөрөх ёстой. Та судруудад буй сургаалын талаар ярилцахдаа ямар шүлэг, хэлсэн үг, туршлага, асуулт, нэмэлт эх сурвалжуудыг хуваалцаж болох вэ? Та ангийн гишүүдийг сайн мэдээний зарчмуудыг олж илрүүлэн, ойлгоход туслахын тулд эдгээр эх сурвалжийг хэрхэн ашиглаж болох вэ? Та ангийн гишүүдийг хүлээн авсан санаа бодол, сэтгэгдлээ бичиж тэмдэглэн, тэдгээрийн дагуу үйлдэхэд хэрхэн урамшуулж болох вэ?

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хичээлийн төгсгөлд ирэх долоо хоногийн ярилцлагын талаар товч танилцуул. Ангийн гишүүдийг гэртээ хувиараа болон гэр бүлийнхээ хамт Мормоны Номоос үргэлжлүүлэн суралцахад хэрхэн сүнслэгээр урамшуулах талаар эргэцүүлэн бод.