“Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав гарын авлагыг ашиглах нь” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав гарын авлагыг ашиглах нь” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019
Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав гарын авлагыг ашиглах нь
Ням гаргийн ангид заахад бэлтгэх нь
Гэр орон бол сайн мэдээнээс суралцах төв байх ёстой. Энэ нь танд төдийгүй зааж буй хүмүүсийн тань хувьд чухал. Та заахаар бэлтгэхдээ судартай холбоотой өөрийн гэсэн туршлагатай болохоос эхэл. Таны хийх хамгийн чухал бэлтгэл Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлэхээс эхэлнэ.
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага нь мөн таны бэлтгэлийн чухал хэсэг юм. Энэ нь судруудад байдаг сургаалын зарчмуудын талаар илүү бүрэн дүүрэн ойлголт олж авахад тань тусална. Та мөн ангийн гишүүдийг хувиараа болон гэр бүлээрээ суралцах үйл явцаа сайжруулах үедээ Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагыг ашиглахад урамшуулан урьж болно (үүнийг хийхэд туслахын тулд, энэ эх сурвалжид байгаа “Хувиараа болон гэр бүлээрээ судлах үйл явцыг дэмжих санаанууд”-ыг үзнэ үү). Та эдгээрийг хийж байхдаа гэр бүлийн нөхцөл байдлаасаа болж гэр бүлээрээ судраас тогтмол судлах боломжгүй ангийн гишүүдэд мэдрэмжтэй хандахаа сана.
Зааж буй хүмүүсийнхээ талаар болон сударт байгаа зарчмууд тэдний амьдралыг хэрхэн адислах, тэднийг судраас бие даан судалснаар тэдгээр зарчмыг олж мэдэхэд нь хэрхэн урамшуулан дэмжих тухай бодол, сэтгэгдэл танд хичээлд бэлтгэх үеэр тань төрөх болно.
Заах санаанууд
Та заах төлөвлөгөөгөө гаргаж байхдаа энэ эх сурвалжийн тоймыг судалснаар Сүнслэг удирдамжийг нэмж олж авна. Эдгээр санааг та хийх алхмуудыг заасан зааварчилгаа гэхээс илүүтэй өөрийн гэсэн өдөөлт өгөх зөвлөгөө гэж бодох хэрэгтэй. Та ангийн гишүүдээ мэддэг ба Их Эзэн ч бас тэднийг мэддэг. Тэрээр танд ангийн гишүүддээ гэртээ судалж буй сайн мэдээгээ улам сайн мэддэг болоход нь туслах шилдэг аргуудыг сүнслэг нөлөөллөөр өгөх болно.
Танд бэлтгэлээ хангахад Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав болон Сүмийн сэтгүүлүүд дээрх санаанууд зэрэг бусад олон эх сурвалж бий. Эдгээр болон бусад эх сурвалжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Нэмэлт эх сурвалж”-аас үзнэ үү.
Санах зарим зүйл
-
Гэр орон бол сайн мэдээнээс суралцах хамгийн гол газар юм. Багшийн хувьд та гэртээ сайн мэдээнээс судлах явцад тусалж дэмжих, сайжруулах чухал үүрэгтэй.
-
Жинхэнэ сургаалыг ойлгож, хэрэгжүүлснээр ангийн гишүүдийн Есүс Христийн сайн мэдээнд хөрвөгдөх үйл явц улам лавшрах болно. Тэднийг Ариун Сүнснээс хүлээн авсан сэтгэгдлээ бичиж тэмдэглэн, түүний дагуу үйлдэхэд урамшуул.
-
Заах гэдэг нь лекц унших болон ярилцлагыг зүгээр нэг удирдахаас илүү чухал. Таны нэг үүрэг бол сэнхрүүлэх бөгөөд сударт суурилсан оролцоог урамшуулах явдал юм.
-
Тэнгэрлэг Эцэг таныг багшийн хувьд амжилттай байгаасай хэмээн хүсдэг. Тэрээр амжилт олоход тань туслах багшийн зөвлөлийн хурал гэх мэт олон эх сурвалжийг өгсөн. Та эдгээр хурал дээр өөрт тулгарч болзошгүй асуудлуудын талаар бусад багштай зөвлөлдөж болно. Мөн та Христтэй адил заах зарчмуудын тухай ярилцаж, дадлага хийж болно.
-
Хүмүүс заах боломжтой үедээ хамгийн сайн суралцдаг. Заримдаа ангийн гишүүдэд, ялангуяа өсвөр үеийнхэнд хичээлийн хэсгээс заах боломж олгоход анхаар. Энэ шийдвэрээ ангийн гишүүдийн хэрэгцээ, чадварт үндэслэн гарга. Хэрэв та ангийн нэг гишүүнийг заахад уривал тухайн гишүүнд энэхүү эх сурвалж болон Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагад буй санаануудыг ашиглан, урьдчилан бэлтгэхэд нь цаг гарган тусал. Багшаар дуудагдсаны хувьд та тухайн ангид юу зааж байгаад хариуцлага хүлээнэ гэдгээ сана.
-
Энэхүү эх сурвалжид жилд Ерөнхий чуулган болдог хоёр ням гаргаас бусад бүх долоо хоногт зориулсан төлөвлөгөө багтсан байгаа. Гадасны чуулган эсвэл өөр бусад шалтгаанаар Ням гаргийн анги ороогүй ням гаргуудад гэр бүлүүд гэр орондоо Шинэ Гэрээг төлөвлөсөн хуваарийн дагуу үргэлжлүүлэн уншиж болно. Та Ням гаргийн ангийн хичээлээ хуваарийн дагуу явуулахын тулд нэг хичээл алгасах юм уу хоёр хичээлийг нэгтгэхээр шийдэж болно. Будилуулахгүйн тулд Ням гаргийн ангийн ерөнхийлөгч нь эдгээр өөрчлөлтийн талаар Ням гаргийн ангийн багш нартаа урьдчилан мэдэгдэх нь зүйтэй.