Ирээд, Намайг дага
Заах загвар


“Заах загвар,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“Заах загвар,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019

Ням гаргийн хичээл

Заах загвар

Та энэ эх сурвалжаас хуваалцахад урь, сургаалыг заа, гэртээ суралцахыг урамшуулан дэмж гэсэн тойм болгонд давтагдсан загварыг олж мэдэх болно. Ихэнх тохиолдолд таныг заахад энэ загварын хэсгүүд давхцах юм уу өөр дараалалтай байх болно. Тухайлбал, хуваалцах нь сургаалыг заах боломж байдаг бол сургаалыг заах нь хуваалцах урилгуудтай байх ёстой гэж бод. Түүнчлэн гэртээ суралцах талаар хичээлийн ярилцлагын туршид урамшуулан дэмжиж болно. Зааж буй хүмүүсийнхээ хэрэгцээ шаардлагыг хангахын тулд Сүнслэг нөлөөллийн дагуу ийм давхцал аяндаа гарна гэдгийг анхаар.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хичээл бүрд ангийн гишүүдийг хувиараа болон гэр бүлээрээ судраас суралцаж, ойлгож авсан зүйлээ хэрэгжүүлэхийн тулд өнгөрсөн долоо хоногт тохиолдсон туршлага, ойлголтоосоо хуваалцахад урь. Ангийн гишүүдийг хичээлээс гадуур хувиараа суралцах нь чухал гэдгийг ойлгоход тусал. Тэдний хувийн хөрвөлт нь ням гарагт суралцсанаар төдийгүй өдөр бүрийн туршлагаар ирэх болно. Ангийн гишүүд бие биеийнхээ туршлагыг сонсохдоо өөрсдөө мөн тийм туршлагыг эрэлхийлэхэд Сүнслэгээр өдөөгдөх магадлалтай.

Хүн болгон хичээл бүрийн бүлгүүдийг уншаад байдаггүй ч уншсан заримд нь хүртэл хуваалцахад амаргүй байх нь бий. Ангийн бүх гишүүнийг ямар нэгэн зүйл хуваалцсан ч бай, үгүй ч бай уг хичээлийн чухал хэсэг гэдгээ мэдрэхэд тусал.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Та болон танай ангийн гишүүд товлосон судрын шүлгүүд дэх сургаал—сайн мэдээний мөнхийн үнэнүүд дээр төвлөрөх ёстой. Та судруудад буй сургаалын талаар ярилцахдаа ямар шүлэг, хэлсэн үг, туршлага, асуулт, нэмэлт эх сурвалжуудыг хуваалцаж болох вэ? Та ангийн гишүүдийг сайн мэдээний зарчмуудыг олж илрүүлэн, ойлгоход туслахын тулд эдгээр эх сурвалжийг хэрхэн ашиглаж болох вэ? Та ангийн гишүүдийг хүлээн авсан санаа бодол, сэтгэгдлээ бичиж тэмдэглэн, тэдгээрийн дагуу үйлдэхэд хэрхэн урамшуулж болох вэ?

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хичээлийн төгсгөлд ирэх долоо хоногийн ярилцлагын талаар товч танилцуул. Ангийн гишүүдийг Шинэ Гэрээнээс гэртээ хувиараа болон гэр бүлийнхээ хамт үргэлжлүүлэн суралцахад хэрхэн сүнслэгээр урамшуулах талаар эргэцүүлэн бод.