Англи хэл сурах
Танилцуулга


“Танилцуулга,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав (2022)

“Танилцуулга,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав

Инээж буй эрэгтэй, эмэгтэй хүмүүс

Introduction

Танилцуулга

Welcome to EnglishConnect!

EnglishConnect (ИнглишКоннэкт) хөтөлбөрт тавтай морилно уу!

EnglishConnect хөтөлбөр нь англи хэл сурч, боломжоо өргөжүүлэхийг эрэлхийлдэг хүмүүсийг нэгтгэдэг. Бид бүгд өөр өөр гарал угсаатай мөн олон янзын хэлээр ярьдаг. Бидний англи хэлний чадварын түвшин өөр байж болох ч бид хамтдаа зорилгодоо хүрч чадна.

Why Are You Learning English?

Та яагаад англи хэл сурч байгаа вэ?

Тодорхой зорилготой байх нь таныг төвлөрч, урам зоригтой байхад тусална. Таны англи хэл сурч байгаагийн шалтгааныг авч үзэцгээе. Та илүү сайн ажилд орох боломжтой болно гэж найдаж байна уу? Та боловсролоо дээшлүүлэхийн тулд англи хэл сурах хэрэгтэй байна уу? Англи хэл сурах болсон шалтгаанаа хэдэн хоромд бичнэ үү.

Би дараах шалтгаанаар англи хэл сурахыг хүсэж байна. Үүнд:

Англи хэл сурснаар боловсрол эзэмших, ажил хөдөлмөр эрхлэх, үйлчлэх, найз нөхөдтэй болох боломжууд нээгдэнэ. EnglishConnect хөтөлбөр зорилгодоо хүрэхэд тусална.

What Is EnglishConnect?

EnglishConnect хөтөлбөр гэж юу вэ?

EnglishConnect бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээс хэрэгжүүлдэг англи хэлний өвөрмөц хөтөлбөр юм. EnglishConnect хөтөлбөр нь англи хэлний чадваруудыг итгэл, нөхөрлөл, өсөлт хөгжил бүхий орчинд хөгжүүлэхэд туслах зорилготой. Энэ нь та суралцахдаа ганцаараа биш гэсэн үг юм. Та бусадтай хамт суралцаж, бие биедээ урам өгч, дэмжинэ. Бурхан өсөж хөгжихөд тань тусалж чадна гэдэгт илүү их итгэдэг болно.

EnglishConnect хөтөлбөр нь олон түвшинтэй. EnglishConnect 1 ба 2 нь англи хэлний анхан шатны чадвараа хөгжүүлэхэд суралцагчдад тусална. EnglishConnect 3 нь суралцагчдыг боловсрол эзэмших боломжуудад, ялангуяа BYU–Pathway Worldwide (БЯИС-Патвэй Ворлдвайд)-д бэлтгэдэг. Та BYU–Pathway (БЯИС-Патвэй Ворлдвайд)-ын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг byupathway.org вэбсайтаас үзнэ үү. EnglishConnect хөтөлбөрийн талаарх мэдээллийг englishconnect.org вэбсайтаас үзнэ үү.

EnglishConnect 1, EnglishConnect 2, EnglishConnect 3-р түвшнээс BYU-Pathway Worldwide (БЯИС-Патвэй Ворлдвайд) руу түвшин ахих дарааллыг харуулсан схем

What Makes EnglishConnect Unique?

EnglishConnect-ийн онцлог юу вэ?

Англи хэлний дадлага хийж буй хоёр эмэгтэй

EnglishConnect хөтөлбөрт хамрагдсанаар бид итгэл, нөхөрлөл, өсөлт хөгжил бүхий орчинд англи хэлний чадвараа хөгжүүлдэг.

Faith

Итгэл

EnglishConnect хөтөлбөрт бид судалж мөн тэрчлэн итгэлээр суралцдаг. Хичээл нэг бүр суралцах зарчмаар эхэлдэг. Эдгээр нь суралцах чадавхаа нэмэгдүүлэхдээ Бурханд итгэж найдахад маань тусалдаг сүнслэг зарчмууд юм. Суралцах чадвартаа итгэх итгэл тань таныг хичээл зүтгэл гаргах, үр дүнд хүрэхэд чухал нөлөөтэй. Суралцах зарчмууд нь танд жинхэнэ чадавхаа болон Бурханы танд туслах чадварыг ойлгоход тусална. Та дараах зарчмуудыг судална. Үүнд:

Та бол Бурханы хүүхэд

“Би бол Бурханы мөнхийн чадавх, зорилготой хүүхэд.”

(Ром 8:16–17; Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг зэргийг үзнэ үү)

Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэх

“Намайг Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэх үед Тэрээр бүх зүйлийг хийхэд минь тусалж чадна.”

(Филиппой 4:13; Ифер 12:27; Моронай 7:33-ыг үзнэ үү)

Хариуцлагатай байх

“Би сонгох хүч чадалтай бөгөөд суралцахуйнхаа төлөө хариуцлагатай байна.”

(2 Нифай 2:14, 16; Сургаал ба Гэрээнүүд 58:27–28-ыг үзнэ үү)

Бие биеэ хайрлаж, нэг нэгэндээ заах

“Би хайрлаж, зааж, бусадтай хамт сурч байхдаа Ариун Сүнснээс суралцаж чадна.”

(Иохан 13:34–35; Иохан 14:26–27; Сургаал ба Гэрээнүүд 88:77; 88:77, 122–123-ыг үзнэ үү)

Урагш тэмүүлэх

“Би саад бэрхшээлтэй тулгарсан ч Бурханы тусламжтайгаар урагш тэмүүлж чадна.”

(2 Нифай 31:20; 2 Нифай 32:9; Сургаал ба Гэрээнүүд 50:41–42-ыг үзнэ үү)

Их Эзэнтэй зөвлөлдөх

“Би гаргаж буй хичээл зүтгэлийнхээ талаар өдөр бүр Бурхантай зөвлөлдсөнөөр суралцахуйгаа сайжруулдаг.”

(Сургаалт үгс 3:5–6; Матай 7:7–8; Алма 37:37-г үзнэ үү)

Суралцах зарчмууд нь үнэний тунхаг юм. Танд урам зориг, дэмжлэг хэрэгтэй үед эдгээр үгийг өөртөө хэлж болно. Эдгээр зарчмыг хэрэгжүүлэх тусам таны суралцах чадвар нэмэгдэнэ. Бурханы тусламжтайгаар та зорилгодоо хүрч чадна гэдгээ ойлгоно.

Fellowship

Нөхөрлөх

Бусадтай хамт суралцах нь EnglishConnect хөтөлбөрийн чухал хэсэг юм. EnglishConnect хөтөлбөрийн группууд нэг нэгнээ хайрлаж, тусалж, дэмждэг. Группийн уулзалтууд бол ярианы дадлага хийхэд тохиромжтой, алдаа гаргахаас эмээх шаардлагагүй газар юм. EnglishConnect группт хамрагдах нь урам зоригтой байх, нөхөрлөл үүсгэхэд танд тусална.

Growth

Өсөж хөгжих

EnglishConnect бол зөвхөн англи хэл сурах хөтөлбөр биш юм. Таны хаанаас эхэлж байгаагаас үл хамааран таны олж авах туршлага илүү сайн суралцагч болоход тань тусална. Танд дараах боломжууд нээлттэй. Үүнд:

  • Өдөр бүр англи хэлээр дадлага хийнэ.

  • Гаргасан ахиц дэвшлээ хянаж тэмдэглэнэ.

  • Бусадтай хамт суралцана.

  • Зорилгодоо хүрэхдээ туслалцаа авахын тулд Бурханд хандан залбирна.

What Will I Do in EnglishConnect?

Би EnglishConnect-д хамрагдсанаар юу хийх вэ?

EnglishConnect-д та бие даан судалж, группээрээ ярианы болон өдөр тутмын дадлага хийнэ. EnglishConnect суралцагчийн гарын авлагын хичээл болгон “Бие даан судлах,” “Харилцан яриaны групп” гэсэн хоёр хэсэгт хуваагддаг.

Судалж мөн тэрчлэн итгэлээр суралцах нь бие даан суралцах, харилцан ярианы групп, өдөр тутмын дасгалыг багтаадгийг харуулсан схем

Personal Study

Бие даан судлах

Ширээн дээр хичээлээ хийж буй эрэгтэй

Та “Бие даан судлах” хэсэгт харилцан ярианы группт ороход бэлтгэнэ. “Бие даан судлах” хэсэгт та дараах үйл ажиллагаануудыг хийж гүйцэтгэнэ.

шигтгээ зураг a
Study the Principle of Learning

Суралцах зарчмыг судлах

Хичээл бүрд суралцах зарчмыг багтаадаг. Эдгээр нь англи хэл сурахдаа Бурхантай хамтрахад тань туслах сүнслэг зарчмууд юм. Харилцан ярианы групптээ орохоосоо өмнө суралцах зарчмыг уншиж, асуултуудыг тунгаан бодож, бодлоо бичиж авч байгаарай.

шигтгээ зураг б
Memorize Vocabulary

Үг цээжлэх

Үгийн утга, дуудлагыг сур. Загвар өгүүлбэрийг давтахдаа үгийн сангаасаа ашигла. Мөн та загвар өгүүлбэрт ашиглаж болох нэмэлт үгийн сангаас үгнүүдийг хайж болно.

шигтгээ зураг в
шигтгээ зураг г
шигтгээ зураг д
Practice the Patterns

Загвар өгүүлбэрүүдийг хэлж давтах

Өгүүлбэрийн загварыг цээжилж эхлээрэй. Дараа нь загвар өгүүлбэрээ ашиглан, асуулт, хариулт бүтээ. Та доогуур нь зурсан үгүүдийг үгийн сангийн жагсаалтын өөр үгээр сольж болно. Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг чанга дуугаар үргэлжлүүлэн давт.

Conversation Group

Харилцан ярианы групп

Инээж буй гурван эрэгтэй

“Харилцан ярианы групп” хэсэгт бусадтай хамт суралцах үед ашиглах үйл ажиллагаанууд багтсан. “Харилцан ярианы групп” хэсэгт та дараах үйл ажиллагаануудыг хийж гүйцэтгэнэ.

Discuss the Principle of Learning (20–30 minutes)

Суралцах зарчмын талаар ярилцах (20–30 минут)

Групптээ суралцах зарчмын талаар уншиж, ярилц. Энэ бол бусадтай хуваалцах, бусдаас суралцах боломж юм.

Activities

Үйл ажиллагаа

1, 2, 3-р үйл ажиллагаагаар үгийн сан, өгүүлбэрийн загварыг ашиглан утга учиртай харилцан яриа өрнүүл. Үйл ажиллагаа нь танд давтаж хэлэхээс эхлэн өөрийн гэсэн харилцан яриаг үүсгэх хүртэл ахиц гаргахад тусална. Үйл ажиллагаа бүр таныг дараагийн үйл ажиллагаанд бэлтгэнэ.

шигтгээ зураг 1
Activity 1: Practice the Patterns (10–15 minutes)

1-р үйл ажиллагаа: Загвар өгүүлбэрийг давтах (10–15 минут)

1-р үйл ажиллагаагаар та бие даан судлах үедээ сурсан үг, загвар өгүүлбэрийг дахин дахин давтаж хэл. Энгийн зүйл асуух, хариулах, тэдгээрийг ойлгохын тулд загвар өгүүлбэр ашиглах нь таны зорилго юм.

шигтгээ зураг 2
Activity 2: Create Your Own Sentences (10–15 minutes)

2-р үйл ажиллагаа: Өгүүлбэр зохиох (10–15 минут)

2-р үйл ажиллагаагаар өөрөө өгүүлбэр зохиохын тулд загвар өгүүлбэрүүдээ ашиглахад анхаар. Бүтээлч бай. Таны зорилго бол аль болох олон асуулт, хариулт зохиохын тулд загвар өгүүлбэр ашиглах юм.

шигтгээ зураг 3
Activity 3: Create Your Own Conversations (15–20 minutes)

3-р үйл ажиллагаа: Харилцан яриа зохиох (15–20 минут)

3-р үйл ажиллагаагаар бодит амьдрал дээр тохиолддог жишээнүүдээр бүрэн гүйцэд харилцан ярианы дадлага хий. Таны зорилго бол сурсан англи хэлээ ашиглан утга учиртай яриа өрнүүлэх юм.

Evaluate (5–10 minutes)

Үнэлэх (5–10 минут)

Харилцан ярианы группэд төгсгөлд нь хичээлийн зорилгын тухайд гаргасан ахицаа үнэл. Бие даан судлахад гаргасан хичээл зүтгэлээ үнэлж, сайжруулах зорилго тавихын тулд “Бие даан судлах тэмдэглэл”-ийг ашигла. Гаргасан ахиц, хичээл зүтгэлдээ талархаж тэмдэглэх цаг гарга.

Daily Practice

Өдөр бүр дадлага хийх

Англи хэл сурахын тулд та өдөр бүр дадлага хийх дадал хэвшүүлэх хэрэгтэй. Суралцахад цаг зориулахаас гадна өдөр тутам хийдэг үйл ажиллагаандаа англи хэл ашиглах арга замуудыг эрэлхийл. Жишээлбэл: Англи хэл дээр дуу, хөгжим сонсож болно. Та кино үзэхдээ англи хэлээр үз эсвэл англи хадмал орчуулгатай үз. Та хаа нэгтээ ямар нэг зүйл хүлээж байхдаа оюун санаандаа англи хэлээр ярих дадлага хий. Залбирахдаа аль болох англи хэлээр залбираарай. Англи хэлээр өдөр тутам давтах нэг үндсэн арга бол энгийн амьдралдаа ашиглах явдал юм.

Та мөн хичээлийн үйл ажиллагаа, үнэлгээг englishconnect.org/learner/resources, EnglishConnect 1 Дасгалын ном руу онлайнаар тус тус ороод, бөглөн гүйцэтгэж болно.

Хичээлийн бие даан судлах үйл ажиллагааг бүрэн гүйцээж, өдөр бүр давтсанаар та илүү хурдан сурч, харилцан ярианы групптээ илүү сайн бэлтгэх боломжтой. Энэхүү танилцуулгын төгсгөлд буй “Бие даан судлах тэмдэглэл”-ийг ашиглан, гаргасан хичээл зүтгэл, зорилгодоо хэр хүрч байгааг шалгах боломжтой.

Remember This

Үүнийг сана

Та бие даан судлах дасгалуудыг хийж гүйцээн, өдөр бүр англи хэлний дадлага хийж, харилцан ярианы групптээ идэвхтэй оролцсоноор англи хэлний ярианы чадвар тань сайжирна. Үүнээс илүү чухал зүйл нь гэвэл, та суралцах зарчмуудыг хэрэгжүүлж, Бурханаас тусламж гуйж залбирдаг байвал Тэр танд одоо болон ирээдүйд зорилгодоо хүрэхэд туслах болно.