“Бие даан судлах тэмдэглэл,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав (2022)
“Тэмдэглэл,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав
Personal Study Tracker
Бие даан судлах тэмдэглэл
Англи хэл сурах зорилгоо бич.
Зорилго: Миний англи хэл сурахаар шийдсэн шалтгаан бол:
Та сайжруулах зорилго тавьж, гаргасан хичээл зүтгэлээ хянах замаар суралцах чадвараа хөгжүүлж чадна. Хичээл зүтгэлээ хянахын тулд “Бие даан судлах тэмдэглэл” ашигла. Хичээл болгоны дараа энгийн нэг зорилго тавь. Гаргасан ахицаа талархан тэмдэглэ. Таны гаргасан хичээл зүтгэл бүр зорилгод тань улам ойртуулдаг.
Бага зэрэг хичээл зүтгэл гаргасан
Дунд зэрэг хичээл зүтгэл гаргасан
Маш их хичээл зүтгэл гаргасан
Хэвлэх боломжтой “Бие даан судлах тэмдэглэл”
Example
Жишээ
Lesson |
Study the Principle of Learning |
Memorize Vocabulary |
Practice the Patterns |
Practice Daily |
My Goal |
---|---|---|---|---|---|
Lesson 1 | Study the Principle of Learning
| Memorize Vocabulary
| Practice the Patterns
| Practice Daily
| My Goal Танилцуулгыг унш. 2-р хичээлийн “Бие даан судлах” хэсгийг гүйцэтгэ. |
Lesson 2 | Study the Principle of Learning
| Memorize Vocabulary
| Practice the Patterns
| Practice Daily
| My Goal Хичээл эхлэхийн өмнө суралцах зарчмыг судал. |
Lesson 3 | Study the Principle of Learning
| Memorize Vocabulary
| Practice the Patterns
| Practice Daily
| My Goal Би залбирахдаа шинээр сурсан англи үгсээ ашиглана. |
Study Suggestions
Судлах зөвлөмж
Судлахаа сайжруулахын тулд дараах зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар бодож үзээрэй.
Study the Principle of Learning
Суралцах зарчмыг судлах
-
Залбир. Хичээл эхлэх, дуусгахдаа залбир. Энэ зарчмыг ойлгож, хэрэгжүүлэхдээ Бурханаас тусламж гуй.
-
Сүнсийг сонс. Уншиж байгаа зүйлд тань хамаатай биш байсан ч бодол, мэдрэмждээ анхаарлаа хандуул. Төрсөн бодол, мэдрэмжээ тэмдэглэж ав. Сүнсний танаар хийлгүүлэхээр урьж буй зүйлийг хий.
-
Сүнслэг нөлөө бүхий үг, хэллэгүүдийг бичиж ав. Та өөртөө хувь хүний тань хувьд хамаатай, сүнслэгээр өдөөх, сэдэл өгөх тодорхой үг, хэллэгүүдийг олж мэдэж болно. Тэдгээр үг, хэллэгийг бичиж аваад өөртөө харагдах газарт байрлуулаарай. Тэдгээрийг толин дээрээ эсвэл гар утсан дээрээ тогтоо.
-
Суралцах зарчмыг хэрэгжүүл. Суралцах зарчим, эшлэл, судруудыг хэрхэн амьдралдаа хэрэгжүүлэх талаар бодож үз. Суралцах зарчмыг хэрэгжүүлэх үед олж мэдсэн зүйлээ тэмдэглэж ав.
-
Илүү ихийг унш. Суралцах зарчимтай холбоотой судрууд, чуулганы үгсийг унш.
-
Шинэ үгсийг цээжил. Англи хэлээр сурахыг хүсэж буй үгсээ суралцах зарчмаас сонго. Толь бичгээс үгээ хар. Эдгээр үг, хэллэг бусад суралцагчийн хувьд ямар утга учиртай талаар тэдэнтэй ярилц.
Memorize Vocabulary
Үг цээжлэх
-
Үгийн утга, дуудлага дээр төвлөр. Тухайн үгийг чанга давтан хэлж, утгыг нь эргэцүүлэн бод. Үг нэг бүрийн дуудлагыг сурч, зөв дуудаж суртлаа давтан хэл. Тухайн үгийг ямар ч эргэлзээгүй шууд хэлдэг, ямар утгатайг нь мэддэг болтлоо тасралтгүй давтаж хэл.
-
Цээжлэхэд туслах карт ашиглан давт. Цээжлэхэд туслах карт хийхийн тулд тэмдэглэл үйлдэх карт (эсвэл аппликэйшн) ашигла. Нэг талд нь тухайн үгийг, нөгөө талд нь үгийн тодорхойлолт, орчуулгыг бич эсвэл зургийг нь тавь. Давтан хэлэх нь үг цээжлэхэд тустай түлхүүр мөн.
-
Шинэ үгсийг өгүүлбэрт оруулж давтаж хэл. Өгүүлбэрт оруулахдаа сурч буй үгээ давтаж хэл. Сурч буй үгсээ давтахдаа өгүүлбэрийн загварыг ашиглаж болно.
-
Үгээ ашигла. Тухайн үгийг өдөр тутам ашиглаж болох нөхцөл байдлыг эргэцүүлэн бод. Тухайн үгийг ямар ч төвөггүй, амархан ашигладаг болтлоо тухайн нөхцөл байдлыг давт. Ажил, сургууль, дэлгүүрт эсвэл бусад газраар явж байхдаа дотроо шинэ үгсээ ашиглан аливаа зүйлийг дүрсэлж, тодорхойл.
-
Үгийг анзаар. Өдөр тутам гадуур явж байхдаа шинэ үг хайж ол мөн сонс. Нэг ангит болон олон ангит кино, ном, подкаст, дуунаас шинэ үг сурч болно. Шинэ үгсийг бичиж ав.
-
Дэлгэрүүлж судал. Шинэ үгсийг дэлгэрүүлэн судлахдаа толь бичиг ашигла. Үгийн тодорхойлолт, үгсийн аймаг, үгийн бүтэц, дуудлага, жишээ өгүүлбэрүүдийг судал.
-
Дахин давт. Өмнө нь цээжилсэн үгсээ тогтмол дахин давтахад цаг гаргаарай. Ингэж давтах нь хэр олон үг цээжилснээ мэдэх, шинэ үгсээ мартахгүй байхад тустай.
Practice the Patterns
Загвар өгүүлбэрүүдийг давтах
-
Утгыг мэдэх, түгдрэлгүй хэлэхэд анхаарлаа төвлөрүүл. Тухайн загвар өгүүлбэрийг чанга давтан хэлж, өгүүлбэрийн утгыг эргэцүүлэн бод. Тухайн өгүүлбэрийг түгдрэхгүй, итгэлтэй хэлж чаддаг, ямар утгатайг мэддэг болтлоо тасралтгүй давтаж хэлээрэй.
-
Давтахдаа бичлэг хий. Асууж, хариулж буйгаа утсандаа бичиж ав. Бичлэгээ тавиад, зөв дуудаж, түгдрэлгүй хэлж буй эсэхээ анзаарч сонсоорой.
-
Хамтрагчтайгаа давт. Найздаа асуулт тавьж, асуултад нь хариулахдаа загвар өгүүлбэрийг ашиглан дадлага хий. Биечлэн эсвэл утсаар ярьж давтаж болно. Найздаа утсаар мессеж бичихдээ загвар өгүүлбэрийг ашиглаж дадлага хийгээрэй.
-
Загвар өгүүлбэрийн талаар бод, ярь. Та англи хэлний өгүүлбэрийн төрөл, бүтцийн талаар юу анзаарч харсан бэ? Англи хэл таны төрөлх хэлтэй хэр зэрэг адил төстэй байна вэ? Англи хэл таны төрөлх хэлээс хэр зэрэг ялгаатай байна вэ? Та хичээлээр үзсэн загвар өгүүлбэрүүдийг өөр нөхцөлд хэрхэн ашиглаж болох вэ?
-
Бусад эх сурвалжийг ашигла. Англи хэлний дүрмийн загварын талаар илүү дэлгэрэнгүйг олж мэдэхийн тулд дүрмийн ном, аппликэйшн, вэбсайт ашиглаж, бусад суралцагчаас тусламж авч болно.
-
Загвар өгүүлбэрүүдийг анзаарч хар. Англи хэлээр уншиж, сонсохдоо судалж буй загвар өгүүлбэрээ хайж олоод, сонсоорой.
Practice Daily
Өдөр бүр давтах
-
Дадал хэвшил үүсгэ. Өдөр бүр хэдийд хаана судлах, давтах төлөвлөгөө гаргаж; үүнийгээ хэрэгжүүл. Мартахгүйн тулд “хэзээ” гэсэн хэсэгт зорилгоо бич. Тухайлбал: “Би үедээ .” Жишээ нь: “Би автобусаар явж байх үедээ үгээ давтана”; “Би хоолоо хийж байх үедээ юу хийж байгаагаа англиар тайлбарлана”; “Би залбирах үедээ өөрийнхөө чадах хэмжээнд англиар хэлнэ.”
-
Өдөр болгон хийдэг зүйлээ англиар хэл. Өдөр тутам ахуй амьдралдаа төрөлх хэлнийхээ оронд англи хэлээр ярих арга замыг эрэлхийл. Жишээлбэл: Англи дуу сонсож болно. Өөр санаанууд: Англи хэлээр эсвэл англи хадмалтай кино үзэх, утасныхаа тохиргоог англи хэл дээр болгож өөрчлөх, судруудыг англи хэлээр унших гэх мэт.
-
Унш. Аль болох англи хэлээр унш. Судар, Ерөнхий чуулганы үгс, сэтгүүл, блог, мэдээ, бусад мэдээллийг англи хэлээр уншаарай.
-
Сонс. Аль болох байнга идэвхийлэн сонс. Подкаст, судар, хэлсэн үг, илтгэл, видео, олон ангит болон нэг ангит кино сонсоорой.
-
Ярь. Найз нөхөд, гэр бүлийнхэн, ажлын хамт олонтойгоо ярьж дадлага хийгээрэй. Англи хэлээ давтахын тулд сурч мэдэж, хийж байгаа зүйлээ хуваалц. Групп чаат үүсгэж, дуут тэмдэглэл илгээ.
-
Бич. Англи хэл дээр бичих боломж хай. Өдрийн тэмдэглэл бичиж эхэл эсвэл групп чаат үүсгэ. Сурч буй өгүүлбэр, үгсээ ашигла.
-
Хичээлийн үйл ажиллагаануудыг бүрэн гүйцэтгэ. englishconnect.org эсвэл EnglishConnect Дасгалын ном руу орж, хичээлийн үйл ажиллагаа, үнэлгээг хийж гүйцэтгэ.