Англи хэл сурах
10-р хичээл: Өдөр тутмын дадал хэвшил


“10-р хичээл: Өдөр тутмын дадал хэвшил,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав (2022)

“10-р хичээл,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав

Инээмсэглэж буй гэр бүлийн хос

Lesson 10

Daily Routines

Зорилго: Би хэн нэгний өдөр тутмын дадал хэвшлийн талаар ярьж сурна.

Personal Study

A-аас Д хүртэлх үйл ажиллагааг харилцан ярианы группээрээ гүйцэтгэхэд бэлтгэ.

шигтгээ зураг a
Study the Principle of Learning: You Are a Child of God

Та бол Бурханы хүүхэд

I am a child of God with eternal potential and purpose.

Би бол Бурханы мөнхийн чадавх, зорилготой хүүхэд.

Та бол Бурханы хүү, охин. Танд суралцахад тань туслахыг хүсдэг маш олон зүйл Түүнд бий. Тэр таныг мөнхийн чадавхдаа хүрэхэд туслахыг хүсдэг. Заримдаа энэ боломжгүй мэт санагдаж магад. Библиэс бид Мариа хэмээх залуу эмэгтэйн тухай уншдаг. Тэнгэр элч түүнд үзэгдэж, түүнийг бүхний Аврагч, Есүс Христийн эх болж, Бурханы Хүүг энэ дэлхий дээр өөрийн хүү болгон өсгөх болно гэв. Мариа Тэнгэрлэг Эцэгийн өөрөөр нь хийлгэхийг, өөрийг нь хэн болгохыг хүссэн хүслийг сонсоод, цочирдсон байх. Гэвч тэнгэр элч түүнд:

“Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй” (Лук 1:37) гэж хэлжээ.

Бурханы тусламжтайгаар боломжгүй зүйл боломжтой болдог. Мариа Бурханы Хүүгийн эх болсон. Мариад тусалсны нэгэн адил Бурхан танд чадавхаа олж, амьдралын зорилгоо биелүүлэхэд туслахыг хүсдэг. Түүнд хандан залбирч, Түүний танаар юу хийлгэхийг хүсэж байгааг асуу. Түүний Сүнснээс хүлээн авсан бодол, мэдрэмжээ дага. Тэр таныг удирдах болно. Боловсрол эзэмших, гэр бүлээ тэжээхийн тулд танд англи хэл сурах хэрэг гарч байж магадгүй. “Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй” гэдгийг санаарай. Бурханы тусламжтайгаар та англи хэл сурч чадна. Түүний тусламжтайгаар та мөнхийн чадавхдаа хүрч чадна.

Габриэль, Мариа хоёр

Ponder

  • Бурхан танаар юу хийлгэхийг хүсдэг гэж танд бодогддог вэ?

  • Бурханы таныг боломжгүй гэж боддог зүйлийг хийхэд урих үед та хэрхэн итгэлээр үйлдэх вэ?

шигтгээ зураг б
Memorize Vocabulary

Харилцан ярианы группдээ орохоос өмнө үг нэг бүрийн утга, дуудлагыг мэдэж ав. Өдөр бүр дадлага хийхдээ “Memorize Vocabulary” хэсэг дэх үгсийг ашиглахыг хичээ.

daily routine

өдөр тутмын дадал

Nouns

morning

өглөө

afternoon

үдээс хойш

evening

орой

Verbs

brush my teeth/brushes his teeth

шүдээ угаадаг/шүдийг нь угаадаг

clean the house/cleans the house

гэр цэвэрлэдэг/тэр гэр цэвэрлэдэг

do my hair/does her hair

миний үсийг засдаг/түүний үсийг засдаг

exercise/exercises

дасгал хийдэг/дасгал хийдэг

get dressed/gets dressed

хувцасладаг/ хувцасладаг

get ready/gets ready

бэлэн болдог/бэлэн болдог

go to bed/goes to bed

орондоо ордог/орондоо ордог

go to school/goes to school

сургуульд явдаг/сургуульд явдаг

go to the store/goes to the store

дэлгүүр явдаг/дэлгүүр явдаг

go to work/goes to work

ажилдаа явдаг/ажилдаа явдаг

make breakfast/makes breakfast

өглөөний унд бэлддэг/өглөөний унд бэлддэг

make the bed/makes the bed

ороо хураадаг/ороо хураадаг

shave/shaves

сахлаа хусдаг/сахлаа хусдаг

take a shower/takes a shower

шүршүүрт ордог/шүршүүрт ордог

wake up/wakes up

сэрдэг/сэрдэг

шигтгээ зураг в
Practice Pattern 1

Асуух болон хариулахдаа итгэлтэй болтлоо загваруудыг ашиглан дадлага хий. Доогуур зураастай үгсийг “Memorize Vocabulary” хэсэгт байгаа үгсээр сольж болно.

Q: Do you (verb) in the (noun)?A: Yes, I (verb) in the (noun).

Questions

1-р загвар асуулт: туслах үйл үг та үйл үг нэр үг

Answers

1-р загвар хариулт: тийм ээ, би үйл үг нэр үг

Examples

Q: Do you exercise in the morning?A: Yes, I exercise in the morning.

Ороо хурааж буй эрэгтэй

Q: Does he make breakfast in the morning?A: No, he makes the bed in the morning.

Шүдээ угааж буй эмэгтэй

Q: Does she brush her teeth in the evening?A: Yes, she brushes her teeth in the evening.

Q: Do you go to the store in the morning?A: No, I go to the store in the afternoon.

шигтгээ зураг г
Practice Pattern 2

Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Өдөр тутам дадлага хийхдээ эдгээр загвар өгүүлбэрийг анзаарч харахыг хичээ.

Q: What do you do before you (verb)?A: Before I (verb), I (verb).

Questions

2-р загвар асуулт: юу хийдэг вэ та өмнө та үйл үг

Answers

2-р загвар хариулт: өмнө би үйл үг, би үйл үг

Examples

Дасгал хийж буй эмэгтэй

Q: What do you do before you make breakfast?A: Before I make breakfast, I exercise.

Дэлгүүрээр явж буй хоёр эрэгтэй

Q: What does he do after he gets ready?A: After he gets ready, he goes to the store.

Q: What does she do after she makes breakfast?A: She goes to work.

шигтгээ зураг д
Use the Patterns

Хэн нэгнээс асуух дөрвөн асуулт бич. Асуулт тус бүрд хариултыг бич. Тэдгээрийг чанга унш.

Additional Activities

englishconnect.org/learner/resources эсвэл EnglishConnect 1 Сурах бичиг рүү орж, хичээлийн үйл ажиллагаа болон үнэлгээг хийж гүйцэтгэ.

Act in Faith to Practice English Daily

Өдөр бүр англи хэлээ таслахгүй давт. Өөрийн “Бие даан судлах тэмдэглэл”-ийг ашигла. Суралцах зорилгоо эргэн харж, хичээл зүтгэлээ үнэл.

Conversation Group

Discuss the Principle of Learning: You Are a Child of God

(20–30 minutes)

Габриэль, Мариа хоёр

шигтгээ зураг 1
Activity 1: Practice the Patterns

(10–15 minutes)

Хамтрагчтайгаа хамт үгийн жагсаалтаа дахин давт.

Хамтрагчтайгаа 1-р загварыг давтахдаа:

  • Асуух дадлага хий.

  • Хариулах дадлага хий.

  • Загвар өгүүлбэрүүдийг ашиглан харилцан ярих дадлага хий.

2-р загварыг дагаж хэл.

шигтгээ зураг 2
Activity 2: Create Your Own Sentences

(10–15 minutes)

Зургуудыг хар. Зураг тус бүр дэх үйл ажиллагааны талаар асууж, асуултад хариул. Ээлжлэн гүйцэтгэ.

Example

Шүдээ угааж буй эрэгтэйг ойроос харуулсан байдал
  • A: Do you brush your teeth in the morning?

  • B: Yes, I brush my teeth in the morning.

  • A: What do you do after you brush your teeth?

  • B: After I brush my teeth, I get dressed.

Image 1

Оройн хоолоо зооглож буй эмэгтэй ба хүүхдүүд

Image 2

Шүршүүрийн толгой

Image 3

Цагны сэрүүлгийг унтрааж буй эмэгтэй

Image 4

Костюм өмсөж буй эрэгтэй

Image 5

Дуудлагын төвд ажиллаж буй эмэгтэй

Image 6

Сахлаа хусаж буй эрэгтэй

шигтгээ зураг 3
Activity 3: Create Your Own Conversations

(15–20 minutes)

Part 1

А хамтрагч бол алдартай хүн. Б хамтрагч уг алдартантай өдөр тутмын дадал хэвшлийнх нь талаар ярилцаж байна. Аль болох олон дахин хэл. Дүрээ соль.

Example
  • A: Do you make your bed in the morning?

  • B: No, I don’t make my bed in the morning.

Part 2

Гэр бүлийн гурван гишүүнийг сонго. Хүн тус бүрийн өдөр тутмын дадлын талаар асууж, асуултад хариул. Аль болох олон дахин хэл. Ээлжлэн гүйцэтгэ. Хамтрагчаа солиод, дахин давт.

Example
  • A: What does your sister do before she goes to work?

  • B: Before she goes to work, she does her hair.

Evaluate

(5–10 minutes)

Тухайн зорилгод хүрэхэд гаргасан ахиц, англи хэлээ өдөр тутам давтахад зориулсан хичээл зүтгэлээ үнэл.

Evaluate Your Progress

I can:

  • Say what I do in my daily routine.

    Өдөр тутам хийж хэвшсэн зүйлээ хэл.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай
  • Say what someone does in their routine.

    Хэн нэгний өдөр тутам хийж хэвшсэн зүйлийг хэл.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай
  • Ask what someone does in their routine.

    Хэн нэгнээс өдөр тутам хийж хэвшсэн зүйлийг нь асуу.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай

Evaluate Your Efforts

Хичээл зүтгэлээ үнэлэхдээ:

  1. Суралцах зарчмыг судал.

  2. Үг цээжил.

  3. Загваруудыг давт.

  4. Өдөр бүр давт.

Зорилго тавь. “Бие даан судлах тэмдэглэл” дэх Судлах зөвлөмжийн талаар бодож үз.

Хамтрагчдаа зорилгоо хэлж хуваалц.

Act in Faith to Practice English Daily

“Өөрсдийн хэн болохыг мэдэж ав. Тэнгэрлэг Эцэгээсээ өөрийн тань тухай мөн таны энэ дэлхий дээрх үүрэг хариуцлагын тухай ямар бодолтой байдгийг Есүс Христийн нэрээр асуугаарай. Хэрэв та чин сэтгэлээсээ хүсэж асуувал Сүнс амьдралыг тань өөрчлөх үнэнүүдийг танд цагаас цагт шивнэх болно. Тийм мэдрэмжийг сайтар тэмдэглэж аваад, ойр ойрхон эргэн харж байх хэрэгтэй. Тэгээд тэдгээрийг яг таг дагаж мөрдөөрэй.

Таныг Тэнгэрлэг Эцэг хэрхэн харж, Өөрийнх нь төлөө юу хийхийг танаас хүсэж найдаж байдгийн өчүүхэн хэсгийг та зурвасхан ч гэсэн харж эхлэх үед амьдрал тань өмнөх шигээ хэзээ ч байхгүй гэдгийг би та нарт амлаж байна!” (Russell M. Nelson, Facebook, Sept. 10, 2019, facebook.com/russell.m.nelson).