“10-р хичээл: Өдөр тутмын дадал хэвшил,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав (2022)
“10-р хичээл,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав
Lesson 10
Daily Routines
Зорилго: Би хэн нэгний өдөр тутмын дадал хэвшлийн талаар ярьж сурна.
Personal Study
A-аас Д хүртэлх үйл ажиллагааг харилцан ярианы группээрээ гүйцэтгэхэд бэлтгэ.
Study the Principle of Learning: You Are a Child of God
Та бол Бурханы хүүхэд
I am a child of God with eternal potential and purpose.
Би бол Бурханы мөнхийн чадавх, зорилготой хүүхэд.
Та бол Бурханы хүү, охин. Танд суралцахад тань туслахыг хүсдэг маш олон зүйл Түүнд бий. Тэр таныг мөнхийн чадавхдаа хүрэхэд туслахыг хүсдэг. Заримдаа энэ боломжгүй мэт санагдаж магад. Библиэс бид Мариа хэмээх залуу эмэгтэйн тухай уншдаг. Тэнгэр элч түүнд үзэгдэж, түүнийг бүхний Аврагч, Есүс Христийн эх болж, Бурханы Хүүг энэ дэлхий дээр өөрийн хүү болгон өсгөх болно гэв. Мариа Тэнгэрлэг Эцэгийн өөрөөр нь хийлгэхийг, өөрийг нь хэн болгохыг хүссэн хүслийг сонсоод, цочирдсон байх. Гэвч тэнгэр элч түүнд:
“Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй” (Лук 1:37) гэж хэлжээ.
Бурханы тусламжтайгаар боломжгүй зүйл боломжтой болдог. Мариа Бурханы Хүүгийн эх болсон. Мариад тусалсны нэгэн адил Бурхан танд чадавхаа олж, амьдралын зорилгоо биелүүлэхэд туслахыг хүсдэг. Түүнд хандан залбирч, Түүний танаар юу хийлгэхийг хүсэж байгааг асуу. Түүний Сүнснээс хүлээн авсан бодол, мэдрэмжээ дага. Тэр таныг удирдах болно. Боловсрол эзэмших, гэр бүлээ тэжээхийн тулд танд англи хэл сурах хэрэг гарч байж магадгүй. “Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй” гэдгийг санаарай. Бурханы тусламжтайгаар та англи хэл сурч чадна. Түүний тусламжтайгаар та мөнхийн чадавхдаа хүрч чадна.
Ponder
-
Бурхан танаар юу хийлгэхийг хүсдэг гэж танд бодогддог вэ?
-
Бурханы таныг боломжгүй гэж боддог зүйлийг хийхэд урих үед та хэрхэн итгэлээр үйлдэх вэ?
Memorize Vocabulary
Харилцан ярианы группдээ орохоос өмнө үг нэг бүрийн утга, дуудлагыг мэдэж ав. Өдөр бүр дадлага хийхдээ “Memorize Vocabulary” хэсэг дэх үгсийг ашиглахыг хичээ.
daily routine |
өдөр тутмын дадал |
Nouns
morning |
өглөө |
afternoon |
үдээс хойш |
evening |
орой |
Verbs
brush my teeth/brushes his teeth |
шүдээ угаадаг/шүдийг нь угаадаг |
clean the house/cleans the house |
гэр цэвэрлэдэг/тэр гэр цэвэрлэдэг |
do my hair/does her hair |
миний үсийг засдаг/түүний үсийг засдаг |
exercise/exercises |
дасгал хийдэг/дасгал хийдэг |
get dressed/gets dressed |
хувцасладаг/ хувцасладаг |
get ready/gets ready |
бэлэн болдог/бэлэн болдог |
go to bed/goes to bed |
орондоо ордог/орондоо ордог |
go to school/goes to school |
сургуульд явдаг/сургуульд явдаг |
go to the store/goes to the store |
дэлгүүр явдаг/дэлгүүр явдаг |
go to work/goes to work |
ажилдаа явдаг/ажилдаа явдаг |
make breakfast/makes breakfast |
өглөөний унд бэлддэг/өглөөний унд бэлддэг |
make the bed/makes the bed |
ороо хураадаг/ороо хураадаг |
shave/shaves |
сахлаа хусдаг/сахлаа хусдаг |
take a shower/takes a shower |
шүршүүрт ордог/шүршүүрт ордог |
wake up/wakes up |
сэрдэг/сэрдэг |
Practice Pattern 1
Асуух болон хариулахдаа итгэлтэй болтлоо загваруудыг ашиглан дадлага хий. Доогуур зураастай үгсийг “Memorize Vocabulary” хэсэгт байгаа үгсээр сольж болно.
Q: Do you (verb) in the (noun)?A: Yes, I (verb) in the (noun).
Examples
Q: Do you exercise in the morning?A: Yes, I exercise in the morning.
Q: Does he make breakfast in the morning?A: No, he makes the bed in the morning.
Q: Does she brush her teeth in the evening?A: Yes, she brushes her teeth in the evening.
Q: Do you go to the store in the morning?A: No, I go to the store in the afternoon.
Practice Pattern 2
Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Өдөр тутам дадлага хийхдээ эдгээр загвар өгүүлбэрийг анзаарч харахыг хичээ.
Q: What do you do before you (verb)?A: Before I (verb), I (verb).
Examples
Q: What do you do before you make breakfast?A: Before I make breakfast, I exercise.
Q: What does he do after he gets ready?A: After he gets ready, he goes to the store.
Q: What does she do after she makes breakfast?A: She goes to work.
Use the Patterns
Хэн нэгнээс асуух дөрвөн асуулт бич. Асуулт тус бүрд хариултыг бич. Тэдгээрийг чанга унш.
Conversation Group
Activity 1: Practice the Patterns
(10–15 minutes)
Хамтрагчтайгаа хамт үгийн жагсаалтаа дахин давт.
Хамтрагчтайгаа 1-р загварыг давтахдаа:
-
Асуух дадлага хий.
-
Хариулах дадлага хий.
-
Загвар өгүүлбэрүүдийг ашиглан харилцан ярих дадлага хий.
2-р загварыг дагаж хэл.
Activity 2: Create Your Own Sentences
(10–15 minutes)
Зургуудыг хар. Зураг тус бүр дэх үйл ажиллагааны талаар асууж, асуултад хариул. Ээлжлэн гүйцэтгэ.
Example
-
A: Do you brush your teeth in the morning?
-
B: Yes, I brush my teeth in the morning.
-
A: What do you do after you brush your teeth?
-
B: After I brush my teeth, I get dressed.
Activity 3: Create Your Own Conversations
(15–20 minutes)
Part 1
А хамтрагч бол алдартай хүн. Б хамтрагч уг алдартантай өдөр тутмын дадал хэвшлийнх нь талаар ярилцаж байна. Аль болох олон дахин хэл. Дүрээ соль.
Example
-
A: Do you make your bed in the morning?
-
B: No, I don’t make my bed in the morning.
Part 2
Гэр бүлийн гурван гишүүнийг сонго. Хүн тус бүрийн өдөр тутмын дадлын талаар асууж, асуултад хариул. Аль болох олон дахин хэл. Ээлжлэн гүйцэтгэ. Хамтрагчаа солиод, дахин давт.
Example
-
A: What does your sister do before she goes to work?
-
B: Before she goes to work, she does her hair.