Англи хэл сурах
12-р хичээл: Цаг хугацаа, хуанли


“12-р хичээл: Цаг хугацаа, хуанли,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав (2022)

“12-р хичээл,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав

Ярилцаж буй залуу эмэгтэйчүүд

Lesson 12

Time and Calendar

Зорилго: Би огноо, цаг хэлж сурна.

Personal Study

A-аас Д хүртэлх үйл ажиллагааг харилцан ярианы группээрээ гүйцэтгэхэд бэлтгэ.

шигтгээ зураг a
Study the Principle of Learning: Take Responsibility

Хариуцлагатай байх

I have the power to choose, and I am responsible for my own learning.

Би сонгох хүчтэй бөгөөд суралцахуйнхаа төлөө хариуцлагатай байна.

Та бол сонгогч. Танд өөрийнхөө төлөө үйлдэх хүч бий. Ихэнхдээ бид удирдагч, багш нарын юм уу бусдын бидэнд юу хийхийг заахыг хүлээх хандлагатай байдаг. Бид алхам болгоныг заасан зааварчилгаа өгөөсэй гэж хүсдэг. Бурхан биднийг Өөрийнх нь хүүхдүүдийн хувьд зөвийг сонгож, урагшлах дотоод хүчтэй гэдгээ ойлгоосой гэж хүсдэг.

Тэр Өөрийн хүүхдүүдэд “хүмүүс зөв байрь суурийн төлөө санаа сэтгэлээ бүрэн зориулж, мөн чөлөөт хүсэл зоригоороо олон зүйлийг хийж, мөн зөв шударга байдлыг ихээр тохиолгон авчрах ёстой. Учир нь хүч тэдэнд буй, үүгээр тэд өөрсдийнхөө төлөө сонгогчид юм. Мөн хүмүүс сайныг үйлдэхийн хэрээр тэд яав ч шагналаа алдах учиргүй” (Сургаал ба Гэрээнүүд 58:27–28) гэж тайлбарласан.

Тэрхүү хүч та нарын дотор буй. Та суралцахуйнхаа төлөө хариуцлагатай байж чадна. Хэрэв багш өвчтэй, ирж чадахгүй бол та бусад суралцагчтай давтлага хийхийг сонгож болно. Хэрэв ойлгохгүй зүйл гарвал та тусламж хүсэж болно. Хэрэв илүү сайн суралцахын тулд хэрхэх талаар санаа оноо хэрэгтэй байвал та бүлгийнхээ бусад суралцагчаас тэдний туршлагыг асууж болно. Танд сонгох, үйлдэх хүч бий. Бурхантай хамт та юу сурах, хэн болохоо шийддэг.

Ширээн дээр хичээлээ хийж буй эрэгтэй

Ponder

  • Суралцагчийн хувьд та үүрэг хариуцлагаа юу гэж бодож байна вэ?

  • Суралцахуйнхаа төлөө үүрэг хариуцлагатай байхын тулд та юу хийж чадах вэ?

шигтгээ зураг б
Memorize Vocabulary

Харилцан ярианы группдээ орохоос өмнө үг нэг бүрийн утга, дуудлагыг мэдэж ав. Загвар өгүүлбэрт ашиглаж болох илүү олон үг сурахыг хичээ. Толь бичиг, орчуулагч ашиглах, найзаасаа асуух талаар бодож үз.

date

огноо

day

өдөр

time

цаг

at

-д/-т

on

-нд

Time

noon

үд

midnight

шөнө дунд

five o’clock/5:00 a.m.

таван цаг/5:00

five thirty/5:30 p.m.

тав гуч/5:30

Days

Sunday

Ням

Monday

Даваа

Tuesday

Мягмар

Wednesday

Лхагва

Thursday

Пүрэв

Friday

Баасан

Saturday

Бямба

Saturday, January 1st

1-р сарын 1-ний бямба гараг

Илүү months-ыг Хавсралтаас үзнэ үү.

Илүү numbers-ыг Хавсралтаас үзнэ үү.

Verbs

clean the house

гэрээ цэвэрлэх

get the mail

шуудан авах

wash the dishes

аяга таваг угаах

Илүү verbs-ыг 11-р хичээлээс үзнэ үү.

шигтгээ зураг в
Practice Pattern 1

Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Доогуур зураастай үгсийг “Memorize Vocabulary” хэсэгт байгаа үгсээр сольж болно.

Q: What time is it?A: It’s (time).

Questions

1-р загвар асуулт: хэдэн цаг болж байна вэ

Answers

1-р загвар хариулт: энд болж байна цаг

Examples

5:00 заасан цаг

Q: What time is it?A: It’s five o’clock.

Q: What day is it?A: It is Sunday.

2-р сарын 5-ны ням гаргийг дугуйлсан хуанли

Q: What day is it?A: It’s February 5th.

шигтгээ зураг г
Practice Pattern 2

Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Найзтайгаа харилцан ярилцахдаа загвар өгүүлбэрүүдийг ашиглахыг хичээ. Ярилцаж эсвэл мессеж илгээж болно.

Q: When do you (verb)?A: I (verb) on (day).

Questions

2-р загвар асуулт: хэзээ та үйл үг

Answers

2-р загвар хариулт: би үйл үг өдөр

Examples

Гэрээ цэвэрлэж буй хоёр хүн

Q: When do they clean the house?A: They clean the house on Monday.

Q: When do you get the mail?A: I get the mail at noon.

Аяга таваг угааж буй хоёр хүн

Q: When does he wash the dishes?A: He washes the dishes at 5:30 p.m.

шигтгээ зураг д
Use the Patterns

Хэн нэгнээс асуух дөрвөн асуулт бич. Асуулт тус бүрд хариултыг бич. Тэдгээрийг чанга унш.

Additional Activities

englishconnect.org/learner/resources эсвэл EnglishConnect 1 Дасгалын ном руу орж, хичээлийн үйл ажиллагаа, үнэлгээг хийж гүйцэтгэ.

Act in Faith to Practice English Daily

Өдөр бүр англи хэлээ таслахгүй давт. Өөрийн “Бие даан судлах тэмдэглэл”-ийг ашигла. Суралцах зорилгоо эргэн харж, хичээл зүтгэлээ үнэл.

Conversation Group

Discuss the Principle of Learning: Take Responsibility

(20–30 minutes)

Ширээн дээр хичээлээ хийж буй эрэгтэй

шигтгээ зураг 1
Activity 1: Practice the Patterns

(10–15 minutes)

Хамтрагчтайгаа хамт үгийн жагсаалтаа дахин давт.

Хамтрагчтайгаа 1-р загвар өгүүлбэрийг давтахдаа:

  • Асуух дадлага хий.

  • Хариулах дадлага хий.

  • Загвар өгүүлбэрүүдийг ашиглан харилцан ярих дадлага хий.

2-р загвар өгүүлбэрийг дагаж хэл.

шигтгээ зураг 2
Activity 2: Create Your Own Sentences

(10–15 minutes)

New Vocabulary

Is it Friday, June 9th?

Өнөөдөр 6-р сарын 9-ний баасан гараг уу?

Зургаадугаар сарын хуанли

Хуанли руу хар. Өдрийг сонго. Хамтрагчдаа ямар өдөр сонгосноо битгий хэлээрэй. Сонгосон өдрийг таалгах зүйл асуу бас хариул. Ээлжлэн гүйцэтгэ.

Example

6-р сарын 14-ний лхагва гаргийг дугуйлсан хуанли
  • A: What day is it?

  • B: It’s Wednesday.

  • A: Is it Wednesday, June 7th?

  • B: No.

  • A: Is it Wednesday, June 14th?

  • B: Yes, it’s Wednesday, June 14th.

шигтгээ зураг 3
Activity 3: Create Your Own Conversations

(15–20 minutes)

Part 1

Ямар нэгэн зүйлийг хэзээ хийдэг талаар асууж, асуултад хариул. Энэ хичээл болон 11-р хичээл дээр үзсэн үгсийг ашигла. Аль болох олон дахин хэл. Ээлжлэн гүйцэтгэ. Хамтрагчаа солиод, дахин давт.

Example
Цагны сэрүүлгийг унтрааж буй эмэгтэй
  • A: When do you wake up?

  • B: I wake up at 7:00 a.m.

  • A: When do you visit your friends?

  • B: I visit my friends on Saturday at 5:30 p.m.

Part 2

Чухал үйл явдлуудаа хэзээ тэмдэглэдэг талаар асууж, асуултад хариул. Жагсаалт дахь чухал үйл явдлын талаар ярилц эсвэл бусад чухал үйл явдлыг эргэцүүлэн бод. Аль болох олон дахин хэл. Ээлжлэн гүйцэтгэ.

New Vocabulary

anniversary

ойн баяр

celebrate

баяр тэмдэглэх

holiday

баяр

Чухал үйл явдлууд
  • Таны төрсөн өдөр

  • Гэр бүлийн гишүүний төрсөн өдөр

  • Ойн баяр

  • Таны дуртай баяр (Христийн мэндэлсний баяр, Тусгаар тогтнолын өдөр, Шинэ жил)

Example
Төрсөн өдрийн баяр тэмдэглэж буй хүмүүс
  • A: When do you celebrate your sister’s birthday?

  • B: I celebrate my sister’s birthday on December 10th.

Evaluate

(5–10 minutes)

Тухайн зорилгод хүрэхэд гаргасан ахиц, англи хэлээ өдөр тутам давтахад зориулсан хичээл зүтгэлээ үнэл.

Evaluate Your Progress

I can:

  • Say the time and date.

    Өдөр, цагийг хэл.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай
  • Ask for the time and date.

    Өдөр, цагийг асуу.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай

Evaluate Your Efforts

Хичээл зүтгэлээ үнэлэхдээ:

  1. Суралцах зарчмыг судал.

  2. Үг цээжил.

  3. Загвар өгүүлбэрүүдийг давт.

  4. Өдөр бүр давт.

Зорилго тавь. “Бие даан судлах тэмдэглэл” дэх Судлах зөвлөмжийн талаар бодож үз.

Хамтрагчдаа зорилгоо хэлж хуваалц.

Act in Faith to Practice English Daily

“Сонгох хүч бидний хүн нэг бүрийн дотор байдаг, мөн юу ч биднээс үүнийг салгаж авч чадахгүй. Бидэнд амьдралынхаа замыг сонгох хүч бий” (Harold C. Brown, “The Marvelous Gift of Choice,” Ensign, Dec. 2001, 49).