Англи хэл сурах
18-р хичээл: Хоол хүнс


“18-р хичээл: Хоол хүнс” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав (2022)

“18-р хичээл,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав

Инээмсэглэж буй эмэгтэйчүүд

Lesson 18

Food

Зорилго: Би хоол хэрхэн хийдгийг дүрслэн ярьж сурна.

Personal Study

A-аас Д хүртэлх үйл ажиллагааг харилцан ярианы группээрээ гүйцэтгэхэд бэлтгэ.

шигтгээ зураг a
Study the Principle of Learning: You Are a Child of God

Та бол Бурханы хүүхэд

I am a child of God with eternal potential and purpose.

Би бол Бурханы мөнхийн чадавх, зорилготой хүүхэд.

Та бол Бурханы хайртай хүүхэд. Танд мөнхийн үнэ цэн, чадавх бий. Бид энэ тухай илүү ихийг Мормоны Номоос мэдэж авдаг. Бид Есүс Христийн хүмүүст зааж, тэднийг адисалж байсан цаг үеийн тухай уншдаг. Тэрээр хүн нэг бүрийг нэг нэгээр нь адислахад цаг гаргадаг байжээ. Тэр тэдний хүүхдүүдийг адислах, тэдэнд заахад цаг зарцуулж байв.

Түүнийг бяцхан хүүхдүүдийг адислах үед гайхалтай нэгэн зүйл тохиолдов. “[Есүс Христ] тэднийг мэргэн цэцэн хэлтэй болгон, мөн тэд агуу болон гайхамшигт зүйлсийг, бүр өөрийнх нь хүмүүст илчилснээс ч илүү агууг эцгүүддээ ярьсан ажгуу; мөн тэд ярьж чадахын тулд тэднийг тэрбээр мэргэн цэцэн хэлтэй болгосон бөлгөө” (3 Нифай 26:14).

Тэдгээр бяцхан хүүхэд хүмүүст агуу бөгөөд гайхамшигтай зүйлсийг заажээ. Тэрхүү бяцхан хүүхдүүд асар их чадавхтай байсан бөгөөд Есүс Христ тэдэнд чадавхаа олж харахад тусалсан. Таныг чадавхаа олж харахад Бурхан туслах болно. Танд өгөх зүйл их байгаа. Танд зорилго байгаа бөгөөд та Бурханы тусламжийг эрэлхийлбэл Тэр юу боломжтойг харуулж чадна. Есүс Христ тэдгээр хүүхдэд ярих чадвар өгсний адил Бурхан таны хэлийг хурцалж чадна. Тэр ярихад тань тусална. Тэр танд мөнхийн чадавхдаа итгэхэд тусалж чадна.

Хүүхдүүдтэй хамт буй Христ

Ponder

  • Мөнхийн чадавхдаа итгэхэд тань юу туслах вэ?

  • Англи хэлээр ярьж чадна гэдэгтээ итгэхэд ямар айдас танд саад болж байна вэ?

  • Та айдсаа даван туулах, илүү их ярих зоригтой болохын тулд Бурханы тусламжийг хэрхэн эрэлхийлдэг вэ?

шигтгээ зураг б
Memorize Vocabulary

Харилцан ярианы группдээ орохоос өмнө үг нэг бүрийн утга, дуудлагыг мэдэж ав.

first

эхний

next

дараагийн

then

дараа нь/тэгээд

last

сүүлийн

ingredients

орц найрлага

How do you make … ?

… яаж хийдэг вэ?

You need …

Танд … хэрэгтэй

Nouns

bread

талх

butter

цөцгийн тос

cheese sandwich

бяслагтай хавчуургатай талх

egg/eggs

өндөг/өндөгнүүд

flour

гурил

oil

тос

oven

шарах шүүгээ

pan

хайруулын таваг/хоолны сав

stove

зуух

water

ус

Илүү food nouns-ыг Хавсралтаас үзнэ үү.

Verbs

add

нэмэх

bake

зууханд шарах

boil

буцалгах

cook

хоол хийх

heat

халаах

mix

холих

put

тавих

Prepositions

in

-д/-т

on

дээр

to

руу, рүү, луу, лүү

with

-тай хамт

шигтгээ зураг в
Practice Pattern 1

Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Доогуур зураастай үгсийг “Memorize Vocabulary” хэсэгт байгаа үгсээр сольж болно.

Q: What are the ingredients for (noun)?A: You need (noun), (noun), and (noun).

Questions

1-р загвар асуулт: юу орох вэ орцонд нэр үг -ны

Answers

1-р загвар хариулт: танд хэрэгтэй нэр үг, нэр үг ба нэр үг

Examples

зуурмаг холих

Q: What are the ingredients for bread?A: You need flour, eggs, and water.

Q: What are the ingredients for a cheese sandwich?A: You need bread, butter, and cheese.

шигтгээ зураг г
Practice Pattern 2

Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Найзтайгаа харилцан ярилцахдаа загвар өгүүлбэрүүдийг ашиглахыг хичээ. Ярилцаж эсвэл мессеж илгээж болно.

Q: How do you make (noun)?A: First, (verb) the (noun) (preposition) the (noun).Then, (verb) the (noun) (preposition) the (noun).Last, (verb) the (noun) (preposition) the (noun).

Questions

2-р загвар асуулт: яаж та хийдэг вэ нэр үг

Answers

2-р загвар хариулт: эхлээд, үйл үг нэр үг угтвар нэр үг

Examples

Q: How do you make bread?A: First, put the oil in the flour.Then, mix the water with the flour.Last, bake the bread in the oven.

Шарсан бяслагтай сэндвич

Q: How do you make a cheese sandwich?A: First, put the cheese on the bread.Then, add the oil to the pan.Then, heat the pan on the stove.Last, cook the sandwich.

шигтгээ зураг д
Use the Patterns

Хэн нэгнээс асуух дөрвөн асуулт бич. Асуулт тус бүрд хариултыг бич. Тэдгээрийг чанга унш.

Additional Activities

Englishconnect.org/learner/resources эсвэл EnglishConnect 1 Дасгалын ном руу орж, хичээлийн үйл ажиллагаа, үнэлгээг хийж гүйцэтгэ.

Act in Faith to Practice English Daily

Өдөр бүр англи хэлээ таслахгүй давт. Өөрийн “Бие даан судлах тэмдэглэл”-ийг ашигла. Суралцах зорилгоо эргэн харж, хичээл зүтгэлээ үнэл.

Conversation Group

Discuss the Principle of Learning: You Are a Child of God

(20–30 minutes)

Хүүхдүүдтэй хамт буй Христ

шигтгээ зураг 1
Activity 1: Practice the Patterns

(10–15 minutes)

Хамтрагчтайгаа хамт үгийн жагсаалтаа дахин давт.

Хамтрагчтайгаа 1-р загвар өгүүлбэрийг давтахдаа:

  • Асуух дадлага хий.

  • Хариулах дадлага хий.

  • Загвар өгүүлбэрүүдийг ашиглан харилцан ярих дадлага хий.

2-р загвар өгүүлбэрийг дагаж хэл.

шигтгээ зураг 2
Activity 2: Create Your Own Sentences

(10–15 minutes)

Зургуудыг хар. Хоол хүнс тус бүрийн орц найрлагыг асууж, асуултад хариул. Дараа нь хоол тус бүрийг хэрхэн хийхийг асууж, асуултад хариул. Ээлжлэн гүйцэтгэ.

New Vocabulary

cut

зүсэх, огтлох, хэрчих

stir

хутгах

banana/bananas

гадил/гадилууд

milk

сүү

pot

сав

salt

давс

sugar

элсэн чихэр

Example

давхарласан шарвин
  • A: What are the ingredients for banana pancakes?

  • B: You need eggs, milk, bananas, and flour.

  • A: How do you make them?

  • B: First, mix the bananas with the eggs.

  • Next, add the milk.

  • Then, add the flour and stir.

  • Last, cook the pancakes in a pan on the stove.

Image 1

зуухан дээр саванд шөл буцалгаж байна

Image 2

хоёр талх

шигтгээ зураг 3
Activity 3: Create Your Own Conversations

(15–20 minutes)

Дуртай хоолоо яаж хийхийг асууж, асуултад хариул. Ээлжлэн гүйцэтгэ.

New Vocabulary

grill

шарах

tortillas

тортилла (эрдэнэ шишийн шарвин)

Example

гахайн мах, гурилтай тортилла
  • A: What food do you like?

  • B: I like tortillas.

  • A: What are the ingredients?

  • B: You need flour, salt, water, and oil.

  • A: How do you make them?

  • B: First, mix the flour and salt.

  • Next, stir the oil and water with the flour.

  • Last, cook on the grill then, eat it.

Evaluate

(5–10 minutes)

Тухайн зорилгод хүрэхэд гаргасан ахиц, англи хэлээ өдөр тутам давтахад зориулсан хичээл зүтгэлээ үнэл.

Evaluate Your Progress

I can:

  • Say what ingredients are in foods.

    Хоол хүнсний орцыг хэл.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай
  • Describe how to make foods I like.

    Дуртай хоолоо хэрхэн хийхийг дүрслэн хэл.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай
  • Ask others how to make foods they like.

    Бусад хүнээс дуртай хоолоо хэрхэн хийдгийг нь асуу.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай

Evaluate Your Efforts

Хичээл зүтгэлээ үнэлэхдээ:

  1. Суралцах зарчмыг судал.

  2. Үг цээжил.

  3. Загвар өгүүлбэрүүдийг давт.

  4. Өдөр бүр давт.

Зорилго тавь. “Бие даан судлах тэмдэглэл” дэх Судлах зөвлөмжийн талаар бод.

Хамтрагчдаа зорилгоо хэлж хуваалц.

Act in Faith to Practice English Daily

“Бид Бурханы сүнсэн хүүхдүүд учир хүн бүр бурханлаг гарал үүсэл, мөн чанар, чадавхтай. Бидний хүн нэг бүр ‘тэнгэрлэг эцэг эхийн хайртай сүнслэг хүү, охин юм’ (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org). Энэ бол бидний онцлог шинж. Энэ бол бидний үнэн төрх!” (М.Рассэлл Баллард, “Христэд найдах нь,” Ерөнхий чуулган, 2021 оны 4-р сар, 54).