“19-р хичээл: Мөнгө,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав (2022)
“19-р хичээл,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав
Lesson 19
Money
Зорилго: Би юм худалдан авах талаар асууж бас хариулж сурна.
Personal Study
A-аас Д хүртэлх үйл ажиллагааг харилцан ярианы группээрээ хийж гүйцэтгэхэд бэлтгэ.
Study the Principle of Learning: Exercise Faith in Jesus Christ
Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэх
Jesus Christ can help me do all things as I exercise faith in Him.
Намайг Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэхэд Тэрээр надад бүх зүйлийг хийхэд тусалж чадна.
Нэгэн өдөр Есүс Христ зэлүүд газарт олон мянган хүнд сургаал айлдаж байв. Хүмүүс хоол хүнс авчраагүй тул Есүсийн мөн Түүний шавь нарын санаа ихэд зовжээ. Хурсан олны дундаас нэг хүү таван талх, хоёр загас хуваалцахаар авч ирэв. Таван талх, хоёр загасаар яаж тэнд байсан бүх хүнийг хооллох юм бол гэж олон хүн гайхаж байлаа. Гэтэл Есүс хүнс өгсөнд Бурханд талархаж, адислаад, сагсанд хувааж хийсэн төдийгүй хүмүүст тарааж өгүүлэхээр шавь нартаа өгөв. Библид ийн хэлсэн.
“Тэд бүгд идэж, цадсан байлаа. Тэгээд … [тэнд] үлдсэн арван хоёр сагс дүүрэв” (Матай 14:20).
Тэнд байсан бүх хүн идэж, илүү хоол хүнс үлдсэн байжээ. Энэ бол гайхамшиг байв. Үүний нэгэн адил танд англи хэл сурах хангалттай цаг байхгүй мэт санагдаж магад. Энэ түүхээр өгүүлсэн Есүсийн үлгэр жишээг дага. Танд цаг зав, эрч хүч байгаагийн төлөө Бурханд талархаж, адислахыг Түүнээс гуй. Хэрэв та итгэлээр чадах бүхнээ өгвөл чадавхыг тань Бурхан нэмэгдүүлж чадна. Цаг зав багатай байсан ч та хэд хэдэн загвар өгүүлбэр сурч, өдөр бүр цөөн хэдэн шинэ үг ашиглаж ярихыг хичээж болно. Бурхан хичээл зүтгэлийг тань илүү үр бүтээлтэй болгож чадна. Есүс Христэд итгэж, Түүний үлгэр жишээг дагах нь бодож байснаасаа ч илүүг хийхэд тань тусална.
Ponder
-
Англи хэл сурахад тань Бурхан хэрхэн тусалж болох вэ?
-
Бодож байснаасаа илүү ихийг хийхэд тань Бурхан тусалсан тэр үеийн талаар бод. Та юу хийсэн бэ? Тэр юу хийсэн бэ?
Memorize Vocabulary
Харилцан ярианы группдээ орохоос өмнө үг нэг бүрийн утга, дуудлагыг мэдэж ав. Эдгээр үгийг амьдрал дээр ашиглахыг хичээ. Эдгээр үгийг хэзээ хаана ашиглах талаар эргэцүүлэн бод.
buy |
худалдан авах |
cost/costs |
үнэтэй байх |
want |
хүсэх |
How much does this cost? |
Энэ ямар үнэтэй вэ? |
Nouns
coat/coats |
хүрэм/хүрмүүд |
dress/dresses |
даашинз/даашинзууд |
pants |
өмд |
shirt/shirts |
цамц/цамцнууд |
shoe/shoes |
гутал/гутлууд |
tie/ties |
зангиа/зангианууд |
car/cars |
машин/машинууд |
phone/phones |
утас/утаснууд |
Price
$50/fifty dollars |
$50/тавин доллар |
Adjectives
cheap |
хямд |
expensive |
үнэтэй |
good |
сайн |
bad |
муу |
Practice Pattern 1
Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Доогуур зураастай үгсийг “Memorize Vocabulary” хэсэгт байгаа үгсээр сольж болно.
Q: How much does this (noun) cost?A: It costs (price).
Examples
Q: How much does this phone cost?A: It costs five hundred dollars.
Q: How much do these pants cost?A: They cost twenty dollars.
Practice Pattern 2
Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Энэ хичээл дээр үзсэн загвар өгүүлбэрүүдийн талаар илүү ихийг мэдэж авахыг хичээ. Дүрмийн ном эсвэл цахим хуудас ашиглах талаар бодож үз.
Q: Do you want to buy this (noun)?A: Yes, this (noun) is (adjective).
Examples
Q: Do you want to buy that car?A: Yes, that car is cheap.
Q: Does she want to buy these shoes?A: No, those shoes are expensive.
Use the Patterns
Хэн нэгнээс асуух дөрвөн асуулт бич. Асуулт тус бүрд хариултыг бич. Тэдгээрийг чанга унш.
Conversation Group
Activity 1: Practice the Patterns
(10–15 minutes)
Хамтрагчтайгаа хамт үгийн жагсаалтаа дахин давт.
Хамтрагчтайгаа 1-р загвар өгүүлбэрийг давтахдаа:
-
Асуух дадлага хий.
-
Хариулах дадлага хий.
-
Загвар өгүүлбэрүүдийг ашиглан харилцан ярих дадлага хий.
2-р загвар өгүүлбэрийг дагаж хэл.
Activity 2: Create Your Own Sentences
(10–15 minutes)
Зургуудыг хар. Зүйл тус бүрд нэг үнэ сонго. Хамтрагчдаа ямар үнэ сонгосноо хэлэхгүй. Зүйл нэг бүрийн үнийг асуу бас хариул. Ээлжлэн гүйцэтгэ.
New Vocabulary
apple/apples |
алим/алимууд |
motorcycle/motorcycles |
мотоцикл/мотоциклууд |
table/tables |
ширээ/ширээнүүд |
Example
-
A: How much do your apples cost?
-
B: They cost three dollars. Do you want to buy these apples?
-
A: Yes, those apples are cheap.
-
B: How much do your apples cost?
-
A: My apples cost five dollars. Do you want to buy these apples?
-
B: No, those apples are expensive.
Activity 3: Create Your Own Conversations
(15–20 minutes)
Дүрд тоглон үзүүл. А хамтрагч хувцас худалдан авахаар дэлгүүрээр явж байгаа бөгөөд үүнд 50 доллар зарцуулна. Б хамтрагч хувцасны дэлгүүрт ажилладаг. Зураг тус бүр дэх барааны талаар асууж, асуултад хариул. А хамтрагч юу худалдан авахаа шийдэх ба 50 доллароос илүүг зарцуулж чадахгүй. Дүрээ соль.
New Vocabulary
pretty |
үзэмжтэй, аятайхан |
ugly |
муухай, онцгүй |
Why not? |
Яагаад болохгүй вэ? |
Yes, I want to buy it. |
Тийм ээ, би үүнийг худалдаж авахыг хүсэж байна. |
No, I don’t want to buy it. |
Үгүй ээ, би үүнийг худалдаж авахыг хүсэхгүй байна. |
Example
-
A: How much does this shirt cost?
-
B: It costs 15 dollars. Do you want to buy it?
-
A: No, I don’t want to buy it.
-
B: Why not?
-
A: That shirt is expensive and ugly.