Англи хэл сурах
20-р хичээл: Гэр орон


“20-р хичээл: Гэр орон,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав (2022)

“20-р хичээл,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав

Ариун сүмд буй залуу эмэгтэйчүүд

Lesson 20

Home

Зорилго: Би хэн нэгний хаана амьдардгийг асууж бас хариулж сурна.

Personal Study

A-аас Д хүртэлх үйл ажиллагааг харилцан ярианы группээрээ гүйцэтгэхэд бэлтгэ.

шигтгээ зураг a
Study the Principle of Learning: Love and Teach One Another

Бие биеэ хайрлаж, нэг нэгэндээ заах

I can learn by the Spirit as I love, teach, and learn with others.

Би хайрлаж, зааж, бусадтай хамт суралцаж байхдаа Ариун Сүнсээр суралцаж чадна.

Та бол Бурханы хүүхэд. Тэр таныг өсөж хөгжөөсэй, ахиж дэвшээсэй гэж хүсдэг. Тэрээр шинэ чадваруудаа хөгжүүлэх, олон сайн зүйлд суралцахад тань туслахыг хүсдэг. Бусдад заах нь суралцахад чухал арга билээ. Бусдад заах үедээ та илүү сайн ойлгож авдаг. Бурхан танд дараах гайхалтай амлалтыг өгсөн.

“Мөн хаант улсын сургаалыг та нар бие биендээ заах болно хэмээх зарлигийг би та нарт өгч байна.

… төгс зааварлагдаж болохын тулд хичээнгүйлэн заагтун та нар, мөн миний ач ивээл та нартай байх болно, …

… та нар бүх зүйлд бэлтгэгдэж болохын тулд буюу” (Сургаал ба Гэрээнүүд 88:77–78, 80).

Бид бие биедээ зааж мөн үйлчлэхдээ Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байхад урьдаг. Сайтар ойлгож, хурдан суралцахад маань Сүнс тусалдаг. Бусдад заах нь суралцах чадавхыг маань нэмэгдүүлж өгдөг Бурханы нэг арга зам юм. Заримдаа бид бусдад заахаасаа эмээдэг. Бусдад санал болгох зүйл байхгүй гэж бид заримдаа боддог. Гэвч танд бусадтай хуваалцах сайн зүйл олон байгааг Бурхан мэддэг. Суралцаж буй зүйлээ хуваалцах нь бусдад зааж буй хэрэг юм. Бусдад зааж, туршлагаа хуваалцах тусам илүү их зүйлийг сурч мэдэхэд тань Сүнс тусална.

Англи хэлний хичээл дээр инээлдэн суугаа гурван хүн

Ponder

  • Бусдад заах нь мэдлэгээ нэмэгдүүлэхэд тань хэр тустай вэ?

  • EnglishConnect бүлгийнхээ хүмүүст зааж, туслах ямар арга танд байна вэ?

шигтгээ зураг б
Memorize Vocabulary

Харилцан ярианы группдээ орохоос өмнө үг нэг бүрийн утга, дуудлагыг мэдэж ав. Англи үгээ санахад тань тустай тул гэрийнхээ эд зүйлс дээр шошго наагаад үзээрэй.

Where do you live?

Та хаана амьдардаг вэ?

I live in …

Би … -д/-т амьдардаг.

Nouns 1

apartment

орон сууц

house

байшин

Nouns 2

bathroom/bathrooms

угаалгын өрөө/угаалгын өрөөнүүд

bedroom/bedrooms

унтлагын өрөө/унтлагын өрөөнүүд

closet/closets

ханын шүүгээ/ханын шүүгээнүүд

dining room

хоолны өрөө

family room

зочны өрөө

kitchen

гал тогооны өрөө

living room

зочны өрөө

room/rooms

өрөө/өрөөнүүд

stairs

шат

Prepositions

above

дээрх

across from

эсрэг талд

below

доорх

next to

хажууд

left of/to the left of

зүүн/зүүн талд

right of/to the right of

баруун/баруун талд

шигтгээ зураг в
Practice Pattern 1

Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Доогуур зураастай үгсийг “Memorize Vocabulary” хэсэгт байгаа үгсээр сольж болно.

Q: Where do you live?A: I live in an (noun 1).

Questions

1-р загвар асуулт: та хаана амьдардаг вэ

Answers

1-р загвар хариулт: би амьдардаг нэр үг 1

Examples

олон давхар орон сууцны өндөр барилга

Q: Where do you live?A: I live in an apartment.

далдуу модтой байшин

Q: Where does she live?A: She lives in a house.

шигтгээ зураг г
Practice Pattern 2

Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Загвар өгүүлбэрүүдийг чанга хэлээд үз. Өөрийнхөө ярианд бичлэг хийх талаар бодож үз. Зөв дуудах, түгдрэлгүй ярихад анхаарал хандуул.

Q: Where is the (noun 2)?A: It’s (preposition) the (noun 2).

Questions

2-р загвар асуулт: хаана байдаг вэ нэр үг 2

Answers

2-р загвар хариулт: энэ нь угтвар үг нэр үг 2

Examples

орон сууцны унтлагын өрөө, ханын шүүгээний төсөл зураг

Q: Where is the closet?A: It’s next to the bedroom.

орон сууцны гал тогооны өрөө, хоолны өрөөний төсөл зураг

Q: Where is the dining room?A: It’s to the right of the kitchen.

шигтгээ зураг д
Use the Patterns

Хэн нэгнээс асуух дөрвөн асуулт бич. Асуулт тус бүрийн хариултыг бич. Тэдгээрийг чанга унш.

Additional Activities

englishconnect.org/learner/resources эсвэл EnglishConnect 1 Дасгалын ном руу орж, хичээлийн үйл ажиллагаа, үнэлгээг хийж гүйцэтгэ.

Act in Faith to Practice English Daily

Өдөр бүр англи хэлээ таслахгүй давт. Өөрийн “Бие даан судлах тэмдэглэл”-ийг ашигла. Суралцах зорилгоо эргэн харж, хичээл зүтгэлээ үнэл.

Conversation Group

Discuss the Principle of Learning: Love and Teach One Another

(20–30 minutes)

Англи хэлний хичээл дээр инээмсэглэн суугаа гурван хүн

шигтгээ зураг 1
Activity 1: Practice the Patterns

(10–15 minutes)

Хамтрагчтайгаа хамт үгийн жагсаалтаа дахин давт.

Хамтрагчтайгаа 1-р загвар өгүүлбэрийг давтахдаа:

  • Асуух дадлага хий.

  • Хариулах дадлага хий.

  • Загвар өгүүлбэрүүдийг ашиглан харилцан ярих дадлага хий.

2-р загвар өгүүлбэрийг дагаж хэл.

шигтгээ зураг 2
Activity 2: Create Your Own Sentences

(10–15 minutes)

Өөрийн болон гэр бүлийнхээ амьдардаг газрыг асууж, асуултад хариул. Ээлжлэн гүйцэтгэ. Хамтрагчаа солиод, дахин давт.

Цай юүлж буй эмэгтэй
  • A: Where do you live?

  • B: I live in an apartment.

  • A: Where is the kitchen in your apartment?

  • B: In my apartment, the kitchen is next to the living room.

шигтгээ зураг 3
Activity 3: Create Your Own Conversations

(15–20 minutes)

Part 1

Төсөл зургийг хар. Өрөөнүүд хаана байрлаж байгааг асууж, асуултад хариул. Ээлжлэн гүйцэтгэ.

орон сууцны төсөл зураг
Example
  • A: Where is the dining room?

  • B: The dining room is to the right of the kitchen.

Part 2

Төсөл зургийг хурдан зур. Өрөөнүүдийг хаягла. Төсөл зургийн талаар асууж, асуултад хариул. Аль болох олон дахин хэл. Ээлжлэн гүйцэтгэ.

New Vocabulary

How many bedrooms are there?

Хэдэн унтлагын өрөө байна вэ?

Is there a living room?

Зочны өрөө байна уу?

Example
  • A: How many rooms are there?

  • B: There are two rooms.

  • A: Is there a kitchen?

  • B: Yes, there is.

  • A: Where is the living room?

  • B: The living room is next to the kitchen.

Evaluate

(5–10 minutes)

Тухайн зорилгод хүрэхэд гаргасан ахиц, англи хэлээ өдөр тутам давтахад зориулсан хичээл зүтгэлээ үнэл.

Evaluate Your Progress

I can:

  • Talk about where I live.

    Хаана амьдардгаа хэл.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай
  • Ask and talk about where others live.

    Бусдын хаана амьдардгийг асууж, асуултад хариул.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай
  • Say where rooms are in a house or an apartment.

    Тухайн нэг байшин, орон сууцанд өрөөнүүд хаана хаана байгааг хэл.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай

Evaluate Your Efforts

Хичээл зүтгэлээ үнэлэхдээ:

  1. Суралцах зарчмыг судал.

  2. Үг цээжил.

  3. Загвар өгүүлбэрүүдийг давт.

  4. Өдөр бүр давт.

Зорилго тавь. “Бие даан судлах тэмдэглэл” дэх Судлах зөвлөмжийн талаар бод.

Хамтрагчдаа зорилгоо хэлж хуваалц.

Act in Faith to Practice English Daily

“Хэрэв бид Их Эзэний зааварласан арга барилаар зааж, суралцвал Тэрээр биднийг сэнхрүүлэх, гэгээрүүлэхийн тулд Сүнсээ илгээх болно” (Dallin H. Oaks, “Teaching and Learning by the Spirit,” Ensign, March 1997, 6).