“20-р хичээл: Гэр орон,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав (2022)
“20-р хичээл,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав
Lesson 20
Home
Зорилго: Би хэн нэгний хаана амьдардгийг асууж бас хариулж сурна.
Personal Study
A-аас Д хүртэлх үйл ажиллагааг харилцан ярианы группээрээ гүйцэтгэхэд бэлтгэ.
Study the Principle of Learning: Love and Teach One Another
Бие биеэ хайрлаж, нэг нэгэндээ заах
I can learn by the Spirit as I love, teach, and learn with others.
Би хайрлаж, зааж, бусадтай хамт суралцаж байхдаа Ариун Сүнсээр суралцаж чадна.
Та бол Бурханы хүүхэд. Тэр таныг өсөж хөгжөөсэй, ахиж дэвшээсэй гэж хүсдэг. Тэрээр шинэ чадваруудаа хөгжүүлэх, олон сайн зүйлд суралцахад тань туслахыг хүсдэг. Бусдад заах нь суралцахад чухал арга билээ. Бусдад заах үедээ та илүү сайн ойлгож авдаг. Бурхан танд дараах гайхалтай амлалтыг өгсөн.
“Мөн хаант улсын сургаалыг та нар бие биендээ заах болно хэмээх зарлигийг би та нарт өгч байна.
… төгс зааварлагдаж болохын тулд хичээнгүйлэн заагтун та нар, мөн миний ач ивээл та нартай байх болно, …
… та нар бүх зүйлд бэлтгэгдэж болохын тулд буюу” (Сургаал ба Гэрээнүүд 88:77–78, 80).
Бид бие биедээ зааж мөн үйлчлэхдээ Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байхад урьдаг. Сайтар ойлгож, хурдан суралцахад маань Сүнс тусалдаг. Бусдад заах нь суралцах чадавхыг маань нэмэгдүүлж өгдөг Бурханы нэг арга зам юм. Заримдаа бид бусдад заахаасаа эмээдэг. Бусдад санал болгох зүйл байхгүй гэж бид заримдаа боддог. Гэвч танд бусадтай хуваалцах сайн зүйл олон байгааг Бурхан мэддэг. Суралцаж буй зүйлээ хуваалцах нь бусдад зааж буй хэрэг юм. Бусдад зааж, туршлагаа хуваалцах тусам илүү их зүйлийг сурч мэдэхэд тань Сүнс тусална.
Ponder
-
Бусдад заах нь мэдлэгээ нэмэгдүүлэхэд тань хэр тустай вэ?
-
EnglishConnect бүлгийнхээ хүмүүст зааж, туслах ямар арга танд байна вэ?
Memorize Vocabulary
Харилцан ярианы группдээ орохоос өмнө үг нэг бүрийн утга, дуудлагыг мэдэж ав. Англи үгээ санахад тань тустай тул гэрийнхээ эд зүйлс дээр шошго наагаад үзээрэй.
Where do you live? |
Та хаана амьдардаг вэ? |
I live in … |
Би … -д/-т амьдардаг. |
Nouns 1
apartment |
орон сууц |
house |
байшин |
Nouns 2
bathroom/bathrooms |
угаалгын өрөө/угаалгын өрөөнүүд |
bedroom/bedrooms |
унтлагын өрөө/унтлагын өрөөнүүд |
closet/closets |
ханын шүүгээ/ханын шүүгээнүүд |
dining room |
хоолны өрөө |
family room |
зочны өрөө |
kitchen |
гал тогооны өрөө |
living room |
зочны өрөө |
room/rooms |
өрөө/өрөөнүүд |
stairs |
шат |
Prepositions
above |
дээрх |
across from |
эсрэг талд |
below |
доорх |
next to |
хажууд |
left of/to the left of |
зүүн/зүүн талд |
right of/to the right of |
баруун/баруун талд |
Practice Pattern 1
Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Доогуур зураастай үгсийг “Memorize Vocabulary” хэсэгт байгаа үгсээр сольж болно.
Q: Where do you live?A: I live in an (noun 1).
Examples
Q: Where do you live?A: I live in an apartment.
Q: Where does she live?A: She lives in a house.
Practice Pattern 2
Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Загвар өгүүлбэрүүдийг чанга хэлээд үз. Өөрийнхөө ярианд бичлэг хийх талаар бодож үз. Зөв дуудах, түгдрэлгүй ярихад анхаарал хандуул.
Q: Where is the (noun 2)?A: It’s (preposition) the (noun 2).
Examples
Q: Where is the closet?A: It’s next to the bedroom.
Q: Where is the dining room?A: It’s to the right of the kitchen.
Use the Patterns
Хэн нэгнээс асуух дөрвөн асуулт бич. Асуулт тус бүрийн хариултыг бич. Тэдгээрийг чанга унш.
Conversation Group
Activity 1: Practice the Patterns
(10–15 minutes)
Хамтрагчтайгаа хамт үгийн жагсаалтаа дахин давт.
Хамтрагчтайгаа 1-р загвар өгүүлбэрийг давтахдаа:
-
Асуух дадлага хий.
-
Хариулах дадлага хий.
-
Загвар өгүүлбэрүүдийг ашиглан харилцан ярих дадлага хий.
2-р загвар өгүүлбэрийг дагаж хэл.
Activity 2: Create Your Own Sentences
(10–15 minutes)
Өөрийн болон гэр бүлийнхээ амьдардаг газрыг асууж, асуултад хариул. Ээлжлэн гүйцэтгэ. Хамтрагчаа солиод, дахин давт.
-
A: Where do you live?
-
B: I live in an apartment.
-
A: Where is the kitchen in your apartment?
-
B: In my apartment, the kitchen is next to the living room.
Activity 3: Create Your Own Conversations
(15–20 minutes)
Part 1
Төсөл зургийг хар. Өрөөнүүд хаана байрлаж байгааг асууж, асуултад хариул. Ээлжлэн гүйцэтгэ.
Example
-
A: Where is the dining room?
-
B: The dining room is to the right of the kitchen.
Part 2
Төсөл зургийг хурдан зур. Өрөөнүүдийг хаягла. Төсөл зургийн талаар асууж, асуултад хариул. Аль болох олон дахин хэл. Ээлжлэн гүйцэтгэ.
New Vocabulary
How many bedrooms are there? |
Хэдэн унтлагын өрөө байна вэ? |
Is there a living room? |
Зочны өрөө байна уу? |
Example
-
A: How many rooms are there?
-
B: There are two rooms.
-
A: Is there a kitchen?
-
B: Yes, there is.
-
A: Where is the living room?
-
B: The living room is next to the kitchen.