Англи хэл сурах
22-р хичээл: Хүрээлэн буй орчин газар


“22-р хичээл: Хүрээлэн буй орчин газар,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав (2022)

“22-р хичээл,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав

Ярилцаж буй гурван бүсгүй

Lesson 22

Community

Зорилго: Би зүг чиг асуух болон зааж өгөхийг сурна.

Personal Study

A-аас Д хүртэлх үйл ажиллагааг харилцан ярианы группээрээ гүйцэтгэхэд бэлтгэ.

шигтгээ зураг a
Study the Principle of Learning: You Are a Child of God

Та бол Бурханы хүүхэд

I am a child of God with eternal potential and purpose.

Би бол Бурханы мөнхийн чадавх, зорилготой хүүхэд.

Та Бурханы хүүхдийн хувьд мөн чанарынхаа тухай юу олж мэдсэнээ бодоод үзээрэй. Түүнтэй харилцах харилцаагаа бод. Тэр танд зорилго, чадавхын тань талаар юу заасныг тунгаа. Англи хэл сурч байсан туршлагаа эргэцүүл. Боломжгүй гэж бодсон зүйлээ хийхэд тань Тэр тусалсан гэдгийг та хэрхэн мэдэрсэн бэ?

Суралцахдаа Бурхантай хамтарсан туршлага тань таныг бусдад туслахад бэлтгэдэг.

Есүс бидэнд: “энэ хүмүүсийн гэрэл байх үүргийг би та нарт өгье. … Тиймийн тул, тэд та нарын сайн ажлуудыг харж, тэгээд тэнгэр дэх Эцэгийг тань алдаршуулж болохын тулд, та нарын гэрэл энэ хүмүүсийн өмнө тийн туяаран гийг” (3 Нифай 12:14, 16) гэж сургасан.

Танд бусадтай хуваалцах гэрэл бий. Та Бурхан Өөрийн хүүхдүүдэд сурч боловсрох, өсөж дэвшихэд нь хэрхэн тусалдгийн үлгэр жишээ болж чадна. Та англи хэл сурахад тань Бурхан хэрхэн тусалсныг хуваалцаж болно. Чадавхдаа хүрэхийн тулд Бурхантай хамтарч сурахад нь та бусдад тусалж чадна. Та тэдэнтэй “Би бол Бурханы мөнхийн чадавх, зорилготой хүүхэд” гэдэгт итгэдгээ хуваалцаж болно.

Тэврэлдэж буй хоёр эмэгтэй

Ponder

  • Та эргэн тойрны хүмүүстээ хэрхэн гэрэл нь байж болох вэ?

  • Та суралцаж, өсөж хөгжих явцдаа Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцаагаа хэрхэн тасралтгүй бэхжүүлдэг вэ?

шигтгээ зураг б
Memorize Vocabulary

Харилцан ярианы группдээ орохоос өмнө үг нэг бүрийн утга, дуудлагыг мэдэж ав. Англи хэл мэддэг хэн нэгэнтэй харилцах, мессеж илгээхдээ шинэ үгсийг ашиглахыг хичээ.

go

явах

turn

эргэх

How do I get to … ?

Би … руу/рүү яаж очих вэ?

Nouns

bank

банк

grocery store

хүнсний дэлгүүр

restaurant

ресторан/зоогийн газар

store

дэлгүүр

train station

галт тэрэгний буудал

First Street/1st Street

Нэгдүгээр гудамж/1-р гудамж

Green Lane

Грийн Лэйн

Илүү nouns-ыг 20-р хичээлээс үзнэ үү

Adverbs

north

хойд зүг, умард

south

өмнө зүг, өмнөд

east

дорно зүг, дорно

west

өрнө зүг, өрнө

left

зүүн

right

баруун

straight

чигээрээ

Prepositions

across from

эсрэг талд

between

хооронд

in front of

-ын/ийн урд талд, өмнө

next to

хажууд

шигтгээ зураг в
Practice Pattern 1

Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Доогуур зураастай үгсийг “Memorize Vocabulary” хэсэгт байгаа үгсээр сольж болно.

Q: Where is the (noun)?A: It’s next to the (noun).

Questions

1-р загвар асуулт: хаана байдаг вэ нэр үг

Answers

1-р загвар хариулт: энэ нь хажууд байдаг нэр үг

Examples

банкны хажуу талд байрладаг хүнсний дэлгүүр

Q: Where is the grocery store?A: It’s next to the bank.

ресторан, банк хоёрын дунд байрладаг хүнсний дэлгүүр

Q: Where is the grocery store?A: It’s between the restaurant and the bank.

шигтгээ зураг г
Practice Pattern 2

Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Найзтайгаа харилцан ярилцахдаа загвар өгүүлбэрүүдийг ашиглахыг хичээ. Ярилцаж эсвэл мессеж илгээж болно.

Q: How do I get to the (noun)?A: Go (adverb) on First Street.

Questions

2-р загвар асуулт: яаж би очих вэ нэр үг -руу/-рүү

Answers

2-р загвар хариулт: яв байц үг Нэгдүгээр гудамжаар

Examples

Дэлгүүрийн урд талд зогсож буй гэр бүлийн хос

Q: How do I get to the store?A: Go north. Turn right on First Street.

Галт тэрэгний буудал дээрх хүмүүс

Q: How do I get to the train station?A: Go straight. Turn left on Green Lane. Turn right on B Street.

шигтгээ зураг д
Use the Patterns

Хэн нэгнээс асуух дөрвөн асуулт бич. Асуулт тус бүрийн хариултыг бич. Тэдгээрийг чанга унш.

Additional Activities

englishconnect.org/learner/resources эсвэл EnglishConnect 1 Дасгалын ном руу орж, хичээлийн үйл ажиллагаа, үнэлгээг хийж гүйцэтгэ.

Act in Faith to Practice English Daily

Өдөр бүр англи хэлээ таслахгүй давт. Өөрийн “Бие даан судлах тэмдэглэл”-ийг ашигла. Суралцах зорилгоо эргэн харж, хичээл зүтгэлээ үнэл.

Conversation Group

Discuss the Principle of Learning: You Are a Child of God

(20–30 minutes)

Тэврэлдэж буй залуу эмэгтэйчүүд

шигтгээ зураг 1
Activity 1: Practice the Patterns

(10–15 minutes)

Хамтрагчтайгаа хамт үгсийн жагсаалтаа дахин давт.

Хамтрагчтайгаа 1-р загвар өгүүлбэрийг давтахдаа:

  • Асуух дадлага хий.

  • Хариулах дадлага хий.

  • Загвар өгүүлбэрүүдийг ашиглан харилцан ярих дадлага хий.

2-р загвар өгүүлбэрийг дагаж хэл.

шигтгээ зураг 2
Activity 2: Create Your Own Sentences

(10–15 minutes)

Мэддэг хот, дагуул хотынхоо талаар асууж, асуултад хариул. Аль болох олон дахин хэл. Ээлжлэн гүйцэтгэ.

New Vocabulary

bakery

талх нарийн боовны газар

bookstore

номын дэлгүүр

church

сүм

library

номын сан

park

цэцэрлэгт хүрээлэн

post office

шуудангийн газар

school

сургууль

Example

банк
  • A: Where is the bank?

  • B: It’s next to the post office.

  • A: Where is the park?

  • B: It’s across from my house.

шигтгээ зураг 3
Activity 3: Create Your Own Conversations

(15–20 minutes)

Дүрд тоглон үзүүлэх. Газрын зураг руу хар. А хамтрагч эхлэх байршил, очих эцсийн цэгийг сонгоно. Б хамтрагч зүг чигийг хэлж өгнө. Дүрээ соль.

Хотын барилга байгууламжийн газрын зураг

Example

  • A: I’m at the grocery store. How do I get to the bank?

  • B: Go south on Main Street. Turn left on C Street. Then turn right on 1st Street. The bank is across from the train station.

Evaluate

(5–10 minutes)

Тухайн зорилгод хүрэхэд гарсан ахиц, англи хэлээ өдөр тутам давтахад зориулсан хичээл зүтгэлээ үнэл.

Evaluate Your Progress

I can:

  • Describe the location of places I visit.

    Очиж байсан газруудынхаа байршлыг дүрслэн хэл.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай
  • Ask for and give directions.

    Зүг чиг асуу бас зааж өг.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай

Evaluate Your Efforts

Хичээл зүтгэлээ үнэлэхдээ:

  1. Суралцах зарчмыг судал.

  2. Үг цээжил.

  3. Загвар өгүүлбэрүүдийг давт.

  4. Өдөр бүр давт.

Зорилго тавь. “Бие даан судлах тэмдэглэл” дэх Судлах зөвлөмжийн талаар бод.

Хамтрагчдаа зорилгоо хэлж хуваалц

Act in Faith to Practice English Daily

“Чи бол үнэхээр Бурханы хүүхэд, Түүний бурханлаг мөн чанараас ямар нэг зүйлийг өвлөн авсан, Түүний хайрлаж, тусалж, адислахыг хүсдэг нэгэн гэдгээ … хэзээ ч бүү март” (Gordon B. Hinckley, “You Are a Child of God,” Liahona, May 2003, 119).