“23-р хичээл: Эрүүл мэнд,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав (2022)
“23-р хичээл,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав
Lesson 23
Health
Зорилго: Би биеийн эрхтнийг нэрлэж, яагаад өвдөж байгааг хэлж сурна.
Personal Study
A-аас Д хүртэлх үйл ажиллагааг харилцан ярианы группээрээ гүйцэтгэхэд бэлтгэ.
Study the Principle of Learning: Exercise Faith in Jesus Christ
Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэх
Jesus Christ can help me do all things as I exercise faith in Him.
Намайг Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэхэд Тэрээр надад бүх зүйлийг хийхэд тусалж чадна.
Библиэс бид олон жилийн турш өвчтэй байсан эмэгтэйн тухай олж мэддэг. Тэрээр илаарьшуулах арга хайж, бүх мөнгөө үрэв. Олон эмч дээр очсон хэдий ч өвчин нь улам дорджээ. Тэгээд тэр эмэгтэй Есүсийн тухай сонсжээ. Тэр Түүнийг цугласан олны дундаас олж харав. Есүст өөрийг нь эдгээх хүч чадал байгаа гэдэгт тэр итгэсэн аж. Тэр эмэгтэй Түүний хувцсанд ч болтугай хүрч чадвал эдгэрнэ гэж итгэжээ. Эмэгтэй Есүсийн ард очоод, Түүний хувцсанд хүрэв. Тэр биеэ илаарьшихыг мэдрэв. Есүс Өөрөөс нь хүч гарахыг мэдэрчээ. Тэрээр хувцсанд минь хэн хүрэв гэж асуухад эмэгтэй эхэндээ мэдэгдэхээс айн чичирч байсан ч дараа нь өөрийгөө байсныг зөвшөөрөв.
Есүс: “Охин минь, итгэл чинь чамайг аврав. Амар тайван яв даа” (Лук 8:48) гэж хэлжээ.
Тэр эмэгтэй итгэсэн тул итгэлээр үйлдсэн юм. Есүст гараа хүргэх нь өчүүхэн үйлдэл хэдий ч энэ нь Түүний хүчийг эмэгтэйн амьдралд авчирсан. Та Бурханаас тусламж эрэлхийлэхээс ичиж, эмээх хэрэггүй. Тэр танд туслахыг хүсдэг. Та итгэлээ өчүүхэн ч болов арга замаар хэрэгжүүлснээр Есүс Христийн хүчийг амьдралдаа авчрах болно.
Ponder
-
Та англи хэл сурснаар хэрхэн хүчирхэгжсэн бэ?
-
Та итгэлээ амьдралынхаа бусад талбарт хэрхэн хэрэгжүүлэх вэ?
Memorize Vocabulary
Харилцан ярианы группдээ орохоос өмнө үг нэг бүрийн утга, дуудлагыг мэдэж ав. Эдгээр үгийг өдөр тутамдаа ашиглаж болох нөхцөл байдлыг эргэцүүлэн бод.
What happened to … ? |
… юу тохиолдсон бэ? |
What is wrong?/What’s wrong? |
Яасан бэ?/Юу болсон бэ? |
Nouns
arm/arms |
гар/гарууд |
back |
нуруу |
ear/ears |
чих |
eye/eyes |
нүд/нүднүүд |
finger/fingers |
гарын хуруу/хуруунууд |
foot/feet |
хөл/хөлүүд |
hand/hands |
гар/гарууд |
head |
толгой |
knee/knees |
өвдөг/өвдөгнүүд |
leg/legs |
хөл/хөлүүд |
mouth |
ам |
neck |
хүзүү |
stomach |
гэдэс, ходоод |
tooth/teeth |
шүд/шүднүүд |
Verbs Present /Verbs Past
break/broke |
хугарах/хугарсан |
burn/burned |
түлэгдэх/түлэгдсэн |
cut/cut |
зүсэх/зүссэн |
hurt/hurt |
өвдөх, гэмтэх/өвдсөн, гэмтсэн |
hit/hit |
цохих/цохисон |
Practice Pattern 1
Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрийг ашиглан дадлага хий. Доогуур зураастай үгсийг “Memorize Vocabulary” хэсэгт байгаа үгсээр сольж болно.
Q: What is wrong?A: My (noun) hurts.
Examples
Q: What’s wrong?A: His knees hurt.
Q: What’s wrong?A: My stomach hurts.
Q: What’s wrong?A: Her head hurts.
Practice Pattern 2
Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрийг ашиглан дадлага хий. Энэ хичээл дээр үзсэн загвар өгүүлбэрийн талаар илүү ихийг мэдэж авахыг хичээ. Дүрмийн ном эсвэл цахим хуудас ашиглах талаар бодож үз.
Q: What happened to your (noun)?A: I (verb past) my (noun).
Examples
Q: What happened to your finger?A: I cut my finger.
Q: What happened to his leg?A: He broke his leg.
Use the Patterns
Хэн нэгнээс асуух дөрвөн асуулт бич. Асуулт тус бүрд хариулж бич. Тэдгээрийг чанга унш.
Conversation Group
Activity 1: Practice the Patterns
(10–15 minutes)
Хамтрагчтайгаа хамт үгийн жагсаалтаа дахин давт.
Хамтрагчтайгаа 1-р загвар өгүүлбэрийг давтахдаа:
-
Асуух дадлага хий.
-
Хариулах дадлага хий.
-
Загвар өгүүлбэрүүдийг ашиглан харилцан ярих дадлага хий.
2-р загвар өгүүлбэрийг дагаж хэл.
Activity 2: Create Your Own Sentences
(10–15 minutes)
Зургууд руу хар. Зураг тус бүр дэх хүний тухай асууж, асуултад хариул. Ээлжлэн гүйцэтгэ.
Example
-
A: What’s wrong?
-
B: Her head hurts.
-
A: What happened to her head?
-
B: She hit her head.
Activity 3: Create Your Own Conversations
(15–20 minutes)
Дүрд тоглон үзүүлэх. А хамтрагч бол зураг дээрх хүн. Б хамтрагч бол түүний найз. Зураг нэг бүрийн талаар асууж, асуултад хариул. Бүтээлч бай! Дүрээ соль. Хамтрагчаа солиод, дахин давт.
New Vocabulary
fall/fell |
унах/унасан |
Example
-
A: What’s wrong?
-
B: My knee hurts.
-
A: What happened to your knee?
-
B: I fell and I hit my knee.