Ганц бие залуучууд
ГБЗ-ын цугларах газар зохион байгуула


ГБЗ-ын цугларах газар зохион байгуулах (2021)

ГБЗ-ын цугларах газар зохион байгуулах

Зураг
зургаа авхуулж буй залуучууд

ГБЗ-ын цугларах газар зохион байгуулах

ГБЗ-ын цугларах газар гэж юу вэ?

Ганц бие залуучуудын (ГБЗ) цугларах газар нь ГБЗ болон тэдний найзуудыг нэгтгэх болон Бурханд улам ойртуулах сайн сайхан үйл ажиллагаа зохион байгуулж, туршлага солилцохоор тусгайлан тогтоосон газар (цуглааны байр эсвэл институтийн барилга дотор) юм. Дараах хуваарийн жишээнээс цугларах газарт зохион байгуулж болох үйл ажиллагаануудын төрлийг хараарай.

Жишээ хуваарь 1

Зураг
ГБЗ-ын цугларах газрын жишээ хуваарь 1

Жишээ хуваарь 2

Зураг
ГБЗ-ын цугларах газрын жишээ хуваарь 2
Зураг
Ярилцаж буй эмэгтэйчүүд

Эхлэх санаанууд

  1. Цуглах байр олох

    Тухайн орон нутгийн хэрэгцээг тодорхойлж, дараа нь эдгээр хэрэгцээнд нийцэх институтийн байр, цуглааны байруудыг олж тогтоо. Уг барилга нь ГБЗ-д хичээл заах, үйл ажиллагаа зохион байгуулахад хангалттай том зайтай байх ёстой. Бүх цугларах газрыг Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл баталсан байх ёстой.

  2. Удирдлага бүрдүүлэх

    Нөөцийг үр ашигтай удирдах удирдлага бүрдүүлэх Гадасны ерөнхийлөгч гадасныхаа ГБЗ-ын хороонд түшиглэн (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 14.1.1.2, ChurchofJesusChrist.org; Ганц бие залуучуудыг хүчирхэгжүүлэх нь [2022], Gospel Library дээрээс “Ганц бие залуучуудын хороо”-г үзнэ үү) ГБЗ-ын цугларах газрыг удирдан зохион байгуулна. Хэд хэдэн гадасны дунд цугларах газар зохион байгуулсан бол энэ хороог эдгээр гадасны ганц бие залуучуудаас бүрдүүлж болно.

    Зураг
    ГБЗ-ын цугларах газрын удирдлага зохион байгуулалт
  3. Хэрэгцээ, сонирхлыг тодорхойлох

    Цугларах газар нь ямар хэрэгцээ, сонирхлыг хангах вэ гэдгийг гадасны ерөнхийлөгчийн зөвлөл болон ГБЗ-ын хороо тодорхойлно. ГБЗ-ын цугларах газар нь тухайн орон нутгийн хэрэгцээ, нөөц бололцоонд тулгуурлан дараах үйл ажиллагааг зохион байгуулж болно:

    • Шашны боловсрол болон сайн мэдээнээс суралцах (Институтийн ангиуд, Ирээд, Намайг дага суралцах бүлгүүд, сайн мэдээний хэлэлцүүлэг, онцгой цугларалтууд гэх мэт)

    • Сонирхол татах олон нийтийн үйл ажиллагаа (бүжиг; спорт; JustServe гэх мэт хамтарсан үйлчлэлийн үйл ажиллагаа; хоол хүнс, соёл эсвэл авьяас, ур чадвараа хуваалцах үйл ажиллагаа гэх мэт)

    • Ариун сүм болон гэр бүлийн түүхийн үйл ажиллагаа (FamilySearch-ийн судалгаа, вэб индексжүүлэлт, ариун сүмд бэлтгэх эсвэл ариун сүмд очих гэх мэт)

    • Бие даах чадвар хөгжүүлэх болон боловсролын боломжууд (Бие даах чадвар хөгжүүлэх сургалтууд эсвэл БЯИС–Pathway Worldwide гэх мэт)

    • Номлол болон олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа (нөхөрлөл, тохинуулал, эсвэл номлолд бэлтгэх үйл ажиллагаа)

    Үүнээс гадна ГБЗ-ын хэрэгцээг хангах Сүмийн бусад эх сурвалж байж болно. “ГБЗ-ын цугларах газруудад зориулсан эх сурвалжууд”-аас санаа аваарай

  4. ГБЗ-ын цугларах газрыг удирдан зохион байгуулах

    Гадасны ГБЗ-ын хороо цугларах газарт хяналт тавьдаг. Хороо нь орон нутгийн ГБЗ-ын хэрэгцээг үнэлж, тухайн хэрэгцээг хангахдаа Ганц бие залуучуудыг хүчирхэгжүүлэх-д тусгасан алхмуудыг баримтална. ГБЗ-ын хороо нь дараах үүрэг даалгаврыг хариуцна. Үүнд:

    • Цугларах газрын байрыг байнгын ажиллагаагаар хангах (энэ нь ахмад хос номлогчийн үүрэг байж болно)

    • Цугларах газартай холбоотой хичээл, үйл ажиллагаа, арга хэмжээний хуваарийг хөтөлж, барилгын хуваарь зохицуулагчтай хамтарч ажиллах

    • Гадасны ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр цугларах газарт зориулсан хоол хүнс, хэрэгсэл болон бусад худалдан авалттай холбоотой төсвийг захиран зарцуулах

    • Сүмийн холбогдох төлөөлөгчидтэй (институт, номлол, халамж, бие даах чадвар, ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажилтан гэх мэт) хамтран хичээл, сургалтууд нь зохих ёсны дэмжлэг авч байгаа эсэхэд анхаарах

    • Бүрэн цагийн номлолын боломжуудын талаар гадас, номлолын ерөнхийлөгчидтэй хамтран ажиллах

    • Хичээл, үйлчлэл, үйл ажиллагааны ирцийг бүртгэн, оролцогчдын санал хүсэлтийг хүлээн авч, ГБЗ-ын хэрэгцээг хангах зохих өөрчлөлт, тохиргоо хийхэд нь гадасны ГБЗ-ын хороодод туслалцаа үзүүлэх.

    • Гэрээний зам дагуу ГБЗ-д хувь хүний хөгжлийн зөвлөгөө өгөх

  5. Санхүүжилт ба дэмжлэг

    Зураг
    Суралцаж буй залуус
    • Институтийн төлөөлөгч нь ашиглаж буй байрнаас үл хамааран ГБЗ-ын цугларах газрыг дэмжихэд гол үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр удирдагч шашны боловсрол олгож, удирдлага зохион байгуулалтын үүрэг гүйцэтгэн, гадасны ГБЗ-ын хороотой хамтран ГБЗ-ын цугларах газрын зохион байгуулалт, зохицуулалтын дэмжлэг үзүүлж ажилладаг. Хэрэв цугларах газар институтийн байранд байдаг ба институтийн захирал (эсвэл зохицуулагч) нь барилга хариуцсан агент бол тэрээр ГБЗ-ын хорооны гишүүдтэй хамтран зохих зөвшөөрөл боломж олгоход анхаарч ажиллана.

    • Үйл ажиллагааны төсөв болон төсвийн зардлыг гадасны ГБЗ-ын төсвөөс гаргах ба (Ерөнхий гарын авлага, 14.4.1), шаардлагатай тохиолдолд бүсийн төсвөөс хангана. Шашны институт, семинарын (И ба С) санг мөн оюутны институтийн хөтөлбөрүүдэд ашиглах боломжтой. Номлогч хосуудын хувийн мөнгөн хөрөнгийг ашиглаж болохгүй. Бүх зардлыг тухайн гадасны ерөнхийлөгч зөвшөөрсөн байх шаардлагатай.

    • Биллиардын ширээ, теннисний ширээ, хөргөгч, зөөлөн сандал, буйдан, сургалтын хэсгийн тохижилт зэрэг тавилга, тоног төхөөрөмжийг цугларах газрын барилга байгууламж, хэрэгцээнд тулгуурлан авч үзэж болно.

    • ГБЗ-ын цугларах газар байгуулах зөвшөөрөл болон нэмэлт санхүүжилт хүсэхдээ Ганц бие залуучуудын чуулган болон цугларах газруудын санхүүжилтийн хүсэлтийн маягтыг бөглөнө.

ГБЗ-ын цугларах газрын эх сурвалжууд

Эх сурвалжийн нэр

Тайлбар

Эх сурвалжийн нэр

Институтын хичээлүүд

Тайлбар

Судрууд болон бусад сэдвээр залуучуудад заадаг хичээлүүд.

Эх сурвалжийн нэр

Сүмийн түүхийн эх сурвалжууд

Тайлбар

Сүмийн түүхчид залуучуудад түүхийн хүнд сэдвүүдийн талаар асуултад хариулт олоход нь тусалж чадна.

Эх сурвалжийн нэр

Донтолтоос ангижрах хөтөлбөр

Тайлбар

Есүс Христ болон Түүний Цагаатгалаар дамжуулан донтолтыг даван туулахад нь хувь хүмүүст туслах 12 алхамт хөтөлбөр үргэлжилж байна.

Эх сурвалжийн нэр

BYU–Pathway Worldwide

Тайлбар

Насанд хүрэгчдэд зориулсан бага зардалтай онлайн коллежийн боловсролын хөтөлбөр.

Эх сурвалжийн нэр

EnglishConnect

Тайлбар

Англи хэлийг бүлгээр заахад туслах эх сурвалж. Мөн энэ нь Есүс Христэд итгэх итгэлээ өсгөхөд нь хувь хүмүүст туслах үйл ажиллагаануудтай.

Эх сурвалжийн нэр

Гэр бүлийн түүхийн эх сурвалжууд

Тайлбар

Сүмд FamilySearch.org болон FamilySearch Tree аппликейшн (Android эсвэл iOS) зэрэг гэр бүлийн түүхийн асар их боломжууд байдаг.

Эх сурвалжийн нэр

Ирээд, Намайг дага хамтран суралцах бүлэг

Тайлбар

Ирээд, Намайг дага бол хувь хүмүүс болон гэр бүлүүдэд зориулсан судраас суралцах удирдамж бөгөөд мөн бүлгээр хамтдаа суралцахад ашиглаж болно.

Эх сурвалжийн нэр

Бие даах чадвар хөгжүүлэхэд зориулсан эх сурвалж

Тайлбар

“Бие даах чадвар гэдэг нь өөрийнхөө, гэр бүлийнхээ сүнслэг болон материаллаг хэрэгцээг хангах чадвар, амлалт, хүчин чармайлт юм” (Ерөнхий гарын авлага, 22.0). Дараах хичээл нь гишүүд болон бусад хүнд бие даахад нь тусална:

Миний бие даах чадвартай болох арга зам

Миний бие даах чадвартай болох суурь

Илүү сайн ажлын төлөө сурч боловсрох нь

Илүү сайн ажилтай болох нь

Хувийн санхүү

Хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь

Бие даах чадвараа хөгжүүлэхийн тулд сурах амьдралын ур чадварууд

Их Эзэнээс хүч чадлыг олох нь: Сэтгэлийн тэнхээ

Эх сурвалжийн нэр

Үйлчлэлийн үйл ажиллагаа

Тайлбар

Үйлчлэлийн үйл ажиллагаа нь Сүмийн гишүүдийг болон бусдыг татан оролцуулах маш сайн арга зам юм. Олон төрлийн үйлчлэл үзүүлж болно. JustServe.org нь орон нутагт зохион байгуулалттай үйлчлэлийн үйл ажиллагаа явуулах боломжийг олгодог.

Эх сурвалжийн нэр

ГБЗ-ын үйл ажиллагаа

Тайлбар

ГБЗ-д зориулсан үйл ажиллагаанууд нь чуулган, спортын үйл ажиллагаа, ариун сүмд орох, соёлын арга хэмжээ, бүжиг гэх мэт олон хэлбэртэй байж болно.

Эх сурвалжийн нэр

Хэл сурах

Тайлбар

Нутгийн хэл заах хичээл санал болгож болно.

Эх сурвалжийн нэр

Өөрийгөө хөгжүүлэх хичээл

Тайлбар

Хичээл нь академик сургалт, хоол хийх, гэр орноо сайжруулах, хувийн ариун цэвэр болон үс засалт, гэнэтийн бэлтгэл гэх мэт сэдвээр байж болно.

Хэвлэх