“Хавсралт,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч (2022)
“Хавсралт,” Өсвөр үеийнхий бат бөх байдлын төлөө
Хавсралт
Гэрээний зам дээрх өөрийн өсөлт хөгжлийг үнэлж дүгнэх нэг арга зам бол дараах асуултуудыг тунгаах юм. Эдгээр асуултыг ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлагын үеэр асуудаг хэдий ч ярилцлага хүртэл бүү хүлээ. Өөрийнхөө сүнслэг байдлыг шалга. Залуу эмэгтэйчүүдийн уриа, Аароны санваарын чуулгын уриа, мөн Арван зарлиг нь өөрийгөө үнэлэх үйл явцад тустай байж болох юм.
Өсвөр үеийнхэнд зориулсан Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох асуултууд
Та Бурхан, Мөнхийн Эцэг, Түүний Хүү Есүс Христэд мөн Ариун Сүнсэнд итгэдэг үү? Мөн Тэдний талаар гэрчлэлтэй юү?
Та Есүс Христийн Цагаатгалын талаар мөн таны Аврагч, Гэтэлгэгчийн хувьд Түүний үүргийн талаар гэрчлэлтэй юү?
Танд Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн талаар гэрчлэл бий юү?
Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгчийг бошиглогч, үзмэрч, илчлэгч, түүнчлэн санваарын бүх түлхүүрийг ашиглах эрх мэдэл бүхий дэлхий дээрх цорын ганц хүн хэмээн дэмжин баталдаг уу? Та Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүдийг бошиглогч, үзмэрч, илчлэгч хэмээн дэмжин баталдаг уу? Та Сүмийн бусад ерөнхий эрх мэдэлтэн, орон нутгийн удирдагчдыг дэмжин баталдаг уу?
Их Эзэн бүх зүйл миний өмнө “цэвэр ариун байдалд хийгддэг” (Сургаал ба Гэрээ 42:41) хэмээн хэлсэн. Та ёс суртахууны хувьд өөрийн бодол, зан үйлдлийг цэвэр ариун байлгахыг хичээдэг үү? Та ариун явдлын хуулийг дагадаг уу?
Та ганцаараа байхдаа эсвэл олны дунд гэр бүлийнхэнтэйгээ мөн бусадтай харьцахдаа Есүс Христийн Сүмийн сургаалыг дагадаг уу?
Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд харш аливаа сургаал, зан үйл, номлолыг дэмжиж, сурталчилдаг уу?
Та Хүндэтгэлийн өдрийг гэртээ ч, сүмд ч ариунаар сахиж, цуглаануудад оролцон, ариун ёслолд бэлдэж мөн түүнээс зохистой хүртэн, сайн мэдээний хууль, зарлигуудад нийцүүлэн амьдрахыг хичээдэг үү?
Та хийж буй бүх зүйлдээ шударга байхыг хичээдэг үү?
Та аравны нэгийн бүрэн төлөгч үү?
Та Мэргэн ухааны үгийг ойлгож, дагадаг уу?
Наманчлалын нэг хэсэг болох, санваарын эрх мэдэлтнүүдтэй хамт шийдвэрлэвэл зохих ноцтой нүгэл таны амьдралд бий юү?
Та өөрийгөө Их Эзэний өргөөнд орж, ариун сүмийн ёслолуудад оролцох зохистой гэж үзэж байна уу?
Залуу эмэгтэйчүүдийн уриа
Би Тэнгэрлэг Эцэг Эхийн хайртай охин бөгөөд бурханлаг шинж чанар, мөнхийн хувь тавилантай.
Есүс Христийн шавийн хувьд би Түүнтэй адил болохыг хичээдэг. Би хувийн илчлэлт эрэлхийлэн, үүндээ тулгуурлан үйлддэг. Мөн би Түүний ариун нэрээр бусдад тохинуулдаг.
Би ямар ч цагт бүх зүйлд хаана ч Бурханы гэрчлэгч болж зогсдог.
Би өргөмжлөлд тэнцэхийг хичээн, наманчлалын бэлгийг хүндлэн дээдэлж, өдөр бүр сайжрахыг эрэлхийлдэг. Би итгэлтэй байж, гэр орон, гэр бүлээ хүчирхэгжүүлэн, ариун нандин гэрээг байгуулж, сахин, ариун сүмийн ёслол, адислалуудыг хүлээн авна.
Аароны санваарын чуулгын уриа
Би Бурханы хайртай хүү бөгөөд Түүнд надаар хийлгэх ажил байгаа.
Би гэртээ байхаасаа л эхлэн бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа Бурханыг хайрлан, гэрээнүүдээ сахиж, бусдад үйлчлэхийн тулд Түүний санваарыг ашиглах болно.
Би өдөр бүр үйлчилж, итгэлээ хөгжүүлж, наманчилж, сайжрахыг хичээхийн хэрээр ариун сүмийн адислалуудыг болоод сайн мэдээний төгсөшгүй баяр баясгаланг хүлээн авах боломжтой болно.
Би Есүс Христийн жинхэнэ шавь байснаар хичээнгүй номлогч, эхнэрийнхээ үнэнч хань, гэр бүлдээ хайртай эцэг хүн болоход бэлдэнэ.
Би бүх хүнийг Христэд ирж, Түүний Цагаатгалын адислалуудыг хүлээн авахад урьснаар Аврагчийг эргэн ирэхэд дэлхийг бэлтгэхэд тусална.
Арван зарлиг
Чи Надаас өөр бурхадтай Миний өмнө байж болохгүй.
Өөртөө зориулан шүтээн бас ямар нэг дүрсийг бүү хий.
Чи Бурхан ЭЗЭНийхээ нэрийг хуурмаг хоосон бүү дурд.
Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сахь.
Эцэг эхээ хүндэл.
Чи хүн бүү ал.
Чи бүү завхайр.
Чи бүү хулгайл.
Чи хөршийнхөө эсрэг худал хуурмаг гэрчлэл бүү хий.
Чи бүү шунахайр.
Гэтлэл 20:3–17-г үзнэ үү.