Гарын авлагууд болон дуудлагууд
11. Залуу эмэгтэйчүүд


“11. Залуу эмэгтэйчүүд,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2024).

“11. Залуу эмэгтэйчүүд,” Ерөнхий гарын авлага.

Гадаа байгаа залуу эмэгтэйчүүд

11.

Залуу эмэгтэйчүүд

11.1

Зорилго ба зохион байгуулалт

Залуу эмэгтэйчүүдийн байгууллага нь Бурханы хүүхдүүдийг Түүний оршихуйд эргэн очихоор бэлтгэхэд тусалдаг. Залуу эмэгтэйчүүд Бурхантай хийсэн гэрээнүүдээ сахихыг хичээхдээ, тэд “ялгуусан алдар суунд зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэ[х]” (1 Нифай 14:14) болно.

11.1.1

Зорилго

Залуу эмэгтэйчүүдийн байгууллага нь залуу эмэгтэйчүүдэд ариун гэрээ байгуулж, гэрээгээ сахихад нь мөн Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд илүү гүн гүнзгий хөрвөгдөхөд тусалдаг.

Залуу эмэгтэйчүүдийн ангийн зорилго бол залуу эмэгтэйчүүдэд Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцон хамтран ажиллахад нь туслах явдал юм. Залуу эмэгтэйчүүд ангидаа бусдад үйлчилж, гэрээний үүрэг хариуцлагаа биелүүлж, эв нэгдлийг үүсгэн, сургаалыг судалж, үүний дагуу амьдардаг.

11.1.2

Залуу эмэгтэйчүүдийн уриа

Залуу эмэгтэйчүүдийн уриа нь залуу эмэгтэй бүрд өөрийн бурханлаг мөн чанарыг ойлгож, Есүс Христэд хөрвөгдөхөд тусална. Залуу эмэгтэйчүүд ба тэдний удирдагчид Ням гаргийн цуглааны эхэнд мөн Залуу эмэгтэйчүүдийн бусад цуглаан дээр уриагаа давтан хэлдэг. Дараах уриаг хэлнэ.

“Би Тэнгэрлэг Эцэг Эхийн хайртай охин бөгөөд бурханлаг шинж чанар, мөнхийн хувь тавилантай.

Есүс Христийн шавийн хувьд би Түүнтэй адил болохыг хичээдэг. Би хувийн илчлэл эрэлхийлэн, үүндээ тулгуурлан үйлддэг. Мөн би Түүний ариун нэрээр бусдад тохинуулдаг.

Би ямар ч цагт, бүх зүйлд, хаана ч Бурханы гэрчлэгч болж зогсдог.

Би өргөмжлөлд тэнцэхийг хичээн, наманчлалын бэлгийг хүндлэн дээдэлж, өдөр бүр сайжрахыг эрэлхийлдэг. Би итгэлтэй байж; гэр орон, гэр бүлээ хүчирхэгжүүлэн; ариун нандин гэрээг байгуулж, сахин; ариун сүмийн ёслол, адислалуудыг хүлээн авна.”

11.1.3

шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж
Ангиуд

Залуу эмэгтэйчүүд 12 нас хүрэх жилийнхээ 1-р сараас эхлэн Залуу эмэгтэйчүүдийн ангийн гишүүн болдог.

Залуу эмэгтэйчүүдийн ангиудыг насны бүлгүүдээр хуваадаг. Насны бүлэгт хуанлийн жилийн туршид нэг ижил насанд хүрэх бүх залуу эмэгтэй орно. Нэг ангид нэгээс олон насны бүлэг орж болно. Залуу эмэгтэйчүүд шинэ ангид орох насанд хүрэх жилийнхээ 1-р сараас эхлэн тухайн ангидаа дэвшин орно.

Бишопын зөвлөл, Залуу эмэгтэйчүүдийн насанд хүрсэн удирдагчид ангиудыг хэрхэн насаар нь зохион байгуулахаа залбирч байгаад шийднэ. Тэд бас залуу эмэгтэйчүүдэд удирдах боломж олгох талаар бодож үзнэ. Анги бүр хэмжээнээсээ үл шалтгаалан ерөнхийлөгчтэй байх ёстой бөгөөд боломжтой бол хоёр зөвлөх, нарийн бичиг байвал зохино. Хангалттай тооны залуу эмэгтэйчүүдтэй нэгжүүдэд ангиудыг хангалттай том, ангийн ерөнхийлөгчийн зөвлөл үйлчлэх хангалттай олон гишүүнтэй байлгах ёстой.

Залуу эмэгтэйчүүдийн анги

Ангиудыг “Залуу эмэгтэйчүүд” гэсэн нэгдсэн нэрээр нэрлэнэ. Хэрэв тойрогт нэгээс олон анги байдаг бол ангиудыг насны бүлгээр нь ялган нэрлэнэ.

11.2

Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцох

Бурхан дараах байдлаар бүхнийг Христэд ирж, Түүний ажилд туслахыг урьдаг.

  • Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах

  • Тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах

  • Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахыг урих

  • Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэх.

Ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн насанд хүрсэн удирдагчдын дэмжлэг туслалцаатайгаар энэ ажлыг гүйцэлдүүлэхэд хэрхэн туслах талаар хамтдаа зөвлөлдөнө. Бурханы аврал, өргөмжлөлийн ажлын тухай нэмэлт мэдээлэл авах бол 1-р бүлгийг судална уу.

11.2.1

Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах

11.2.1.1

Эцэг эх, удирдагчдын үүрэг

Эцэг эхчүүд хүүхдүүддээ сайн мэдээг зааж, үүний дагуу амьдрахад нь туслах үүрэгтэй (Сургаал ба Гэрээ 68:25–28-ыг үзнэ үү). Бишопын зөвлөл, Залуу эмэгтэйчүүдийн удирдагчид, ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн эцэг эхчүүдэд энэ үүргээ биелүүлэхэд нь дараах байдлаар дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Үүнд:

  • Залуу эмэгтэйчүүд ба тэдний гэр бүлийнхний хоорондын харилцааг дэмжих

  • Өсвөр үеийнхний үйл ажиллагаа гэр бүлүүдийг дэмжиж, адисалдаг байхад анхаарах

  • Эцэг эхчүүдэд охидоо ариун сүмийн хишиг хүртэх, бүрэн цагийн номлогчоор үйлчлэх (залуу эмэгтэй хүсвэл), ариун сүмд гэрлэх болон эх болоход бэлдэхэд нь туслах

Удирдагчид сайн мэдээгээр амьдрахад гэр бүлийн зүгээс хангалттай дэмжлэг авдаггүй өсвөр үеийнхэнд мэдрэмжтэй хандах хэрэгтэй.

Эцэг эх, удирдагчид өсвөр үеийнхэнд сайн үлгэр дуурайл үзүүлэхийг хичээнэ. Тэд Есүс Христтэй илүү адил болохын тулд хүүхдүүдийг хичээж чармайхад нь зааж зөвлөдөг. Хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан хөтөлбөр энэ ажилд тусална (ChildrenandYouth.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү).

11.2.1.2

Сайн мэдээнээс суралцах

Залуу эмэгтэйчүүдийн удирдагчид, ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн залуу эмэгтэйчүүдийг болон тэдний гэр бүлийнхнийг гэр орондоо сайн мэдээнээс суралцахыг урамшуулан дэмжинэ. Удирдагчид сайн мэдээнээс суралцаж, сурч мэдсэнээ залуу эмэгтэйчүүдтэй хуваалцана. Тэд ангийн гишүүдийг гэртээ сурч мэдсэн зүйлээ сүм дээр хуваалцахыг урина.

Залуу эмэгтэйчүүдийн ангиуд итгэлийг бэхжүүлж, эв нэгдлийг тогтоож, гэр бүл, гэр орныг хүчирхэгжүүлж; Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцох төлөвлөгөө гаргахаар ням гарагт цугларна. Ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн насанд хүрсэн удирдагчдын дэмжлэг туслалцаатайгаар ням гаргийн цуглаануудыг төлөвлөнө.

Ангийн цуглаанууд сар бүрийн хоёр ба дөрөв дэх ням гарагт явагдана. Цуглаан 50 минут үргэлжилнэ. Цуглааныг залбирлаар эхлүүлнэ. Ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн хөтөлнө. Тэрээр ангийнхныг уриагаа хэлэхэд удирдаж, үүрэг даалгавар, бусад асуудлын тухай хамтдаа зөвлөлдөнө.

Үүний дараа ангийн гишүүн эсвэл насанд хүрсэн удирдагч сайн мэдээний хичээл заана. Ангийн ерөнхийлөгчийн зөвлөл насанд хүрсэн удирдагчидтай хамт хэн заах талаар зөвлөлдөнө. Цуглааны тоймыг Ирээд, Намайг дага гарын авлагаас олж болно. Цуглааныг залбирлаар дуусгана.

Хэрэв тойрогт Залуу эмэгтэйчүүдийн анги нэгээс дээш байдаг бол тэд тус тусдаа орно. Гэхдээ онцгой хэрэгцээ гарвал хамтдаа цуглаж болно. Залуу эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд бишопын зөвлөл ба Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлийн шийдвэрээр ням гаргийн хичээлдээ үе үе хамтдаа оролцож болно.

Залуу эмэгтэйчүүдийг семинарт хамрагдахыг урамшуулан дэмждэг (15.1-ийг үзнэ үү).

11.2.1.3

Үйлчлэл ба үйл ажиллагаа

Ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн насанд хүрсэн удирдагчдын дэмжлэг туслалцаатайгаар үйлчлэл, үйл ажиллагааг төлөвлөнө. Эдгээр нь Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхэд туслах ёстой. Үйлчлэл, үйл ажиллагаанууд нь гэрчлэлийг хөгжүүлж, гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэн, ангийн эв нэгдлийг бэхжүүлж, бусдыг адислах боломж бололцоо гаргаж өгөх ёстой. Эдгээр нь сүнслэг байдал, нийгэм, бие махбод, оюун санааны гэсэн хувийн өсөлт хөгжлийн дөрвөн тал дээр тэнцвэртэй байх ёстой.

шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж Өсвөр үеийнхний ихэнх үйл ажиллагааг ням гараг эсвэл даваа гаргийн үдшээс бусад цагт явуулна. Тэдгээрийг ихэвчлэн долоо хоног бүр явуулдаг. Зарим бүсэд газрын хол ойр, аюулгүй байдал эсвэл бусад хүчин зүйл нь долоо хоног бүр үйл ажиллагаа явуулах боломжгүй болгодог. Ийм бүсүүдэд үйл ажиллагаа арай бага явуулж болох ч ерөнхийдөө сард хамгийн багадаа нэг удаа явуулах ёстой. шигтгээ зураг, боломжит эх сурвалжууд Үйл ажиллагааг ChurchofJesusChrist.org дээрх Үйлчлэл ба үйл ажиллагааны төлөвлөгөөний загвар дээр төлөвлөж болно.

Зарим үйлчлэл, үйл ажиллагаанд залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийг, ялангуяа ахлах насны өсвөр үеийнхнийг хамтад нь оролцуулах ёстой.

Олуулаа уулзаж харьцах нь өсвөр үеийнхэнд ашиг тустай. Хоёр эсвэл хоёроос дээш тойргийн өсвөр үеийнхэн заримдаа үйлчлэл, үйл ажиллагааг хамтран явуулж болно. Гадас, дүүргүүд өсвөр үеийнхэнд зориулсан үйлчлэл, үйл ажиллагааг заримдаа төлөвлөж болно (20.3.2-ыг үзнэ үү).

Насанд хүрсэн удирдагчид үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ (safety.ChurchofJesusChrist.org-оос; түүнчлэн энэ гарын авлагын 20.7-г үзнэ үү). Хариуцлагатай, насанд хүрсэн, хамгийн багадаа хоёр хүн бүх үйл ажиллагаан дээр байлцах ёстой (11.6.1-ийг үзнэ үү).

Нэмэлт мэдээллийг YoungWomen.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү. Байдаг бол JustServe.org-ийг үзнэ үү. Эдгээр эх сурвалж нь үйлчлэл, үйл ажиллагааны санааг өгнө.

Жил тутмын үйл ажиллагаа. Өсвөр үеийнхний тогтмол үйл ажиллагаанаас гадна залуу эмэгтэйчүүд дараах үйл ажиллагаануудад жил бүр түүнчлэн оролцож болно. Үүнд:

  • Жилийн эхэнд өсвөр үеийнхэнд болон тэдний эцэг эхчүүдэд зориулсан уулзалт. Үүнийг залуу эрэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүдэд зориулан тусад нь эсвэл хамтад нь явуулж болно. Үүнийг мөн тойрог, гадасны хэмжээнд явуулж болно. Үүнийг пристийн чуулга дахь бишопын туслахууд ба Залуу эмэгтэйчүүдийн ахлах ангийн ерөнхийлөгчийн зөвлөл төлөвлөж, удирдан зохион байгуулах ёстой. Тухайн жилд 12 нас хүрч байгаа залуу эмэгтэйчүүд энэ цуглааны үеэр залуу эмэгтэйчүүдийн тэмдгүүдээ авч болно (11.6.3-ыг үзнэ үү). Нэмэлт мэдээллийг ChildrenandYouth.ChurchofJesusChrist.org дээрээс үзнэ үү.

  • Залуу эмэгтэйчүүдийн аялал (Залуу эмэгтэйчүүдийн аяллын удирдамжийг үзнэ үү). Боломжтой бол залуу эмэгтэйчүүд тухайн жилд, хонуутаар явах нэмэлт аялал, арга хэмжээ, үйл ажиллагаанд оролцож болно.

  • шигтгээ зураг, боломжит эх сурвалжууд Гадас, тойргийн өсвөр үеийнхний чуулган эсвэл Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө (ӨҮБББТ) чуулган. ӨҮБББТ чуулганы талаарх мэдээллийг FSY.ChurchofJesusChrist.org дээрээс үзнэ үү. Гадас, тойргийн ӨҮБББТ дуудлагууд ба хариуцлагын талаарх мэдээллийг FSYLeader.ChurchofJesusChrist.org (АНУ ба Канадад)-оос эсвэл ӨҮБББТ зохион байгуулах удирдамж дээрээс (бусад бүх бүсэд) үзнэ үү.

  • Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч товхимол дахь зарчмуудыг онцолсон хамгийн багадаа нэг үйл ажиллагаа. Энэ арга хэмжээнд залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд хамтдаа оролцож болно. Эцэг эхчүүдийг бас урьж болно.

Насны шалгуур. 12 нас хүрэх жилийнхээ 1-р сараас эхлэн залуу эмэгтэйчүүд эцэг эхийнхээ зөвшөөрлөөр Залуу эмэгтэйчүүдийн хонуутаар явах аялалд хамрагдаж болно. 14 нас хүрэх жилийнхээ 1-р сараас эхлэн тэд бүжиг, өсвөр үеийнхний болон ӨҮБББТ чуулганд хамрагдаж болно.

Үйл ажиллагааны зардлыг төлөх. Үйл ажиллагааны зардлыг, тухайлбал нөөц хангамжийг тойргийн төсвөөс гаргана. Аялал, зардал хэт өндөр байх ёсгүй.

Онцгой тохиолдолд, аялал гэх мэт олон өдрийн үйл ажиллагаануудын зардалд тойргийн төсөв хүрэлцэхгүй байвал удирдагчид оролцогчдоос төлөлцөж туслахыг хүсэж болно. Гэхдээ залуу эмэгтэй төлбөрт тусалж чадахгүй бол энэ нь оролцоход нь саад болох ёсгүй. Илүү мөнгө шаардлагатай хэвээр бол бишоп жилд нэг удаа хандив цуглуулах үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч болно (20.6.5-ыг үзнэ үү).

Бишопын зөвлөл нь залуу эмэгтэйчүүд, залуу эрэгтэйчүүдийн үйл ажиллагаанд төсвийг хангалттай, тэгш хуваарилахад анхаарна. Залуу эмэгтэйчүүдийн төсвийг тойрог дахь залуу эмэгтэйчүүдийн тоонд үндэслэн гаргадаг. Аароны санваарын чуулгуудын төсвийг тойрог дахь залуу эрэгтэйчүүдийн тоонд үндэслэн гаргадаг.

Усаар тоглож буй залуу эмэгтэйчүүд

шигтгээ зураг, боломжит эх сурвалжууд ӨҮБББТ чуулганыг санхүүжүүлэх тухай мэдээллийг FSY.ChurchofJesusChrist.org дээрээс үзнэ үү.

11.2.1.4

Хувийн өсөлт хөгжил

Өсвөр үеийнхнийг Аврагчтай илүү адил болохоор хичээх явцдаа сүнслэг байдал, нийгэм, бие бялдар, оюун санааны хувьд өсөж хөгжих зорилго тавихыг урьдаг (Лук 2:52-ыг үзнэ үү). Өсвөр үеийнхэн юун дээр ажиллах хэрэгтэйгээ олж мэдэхийн тулд сүнслэг удирдамж эрэлхийлэх хэрэгтэй. Эцэг эхийнхээ тусламжаар тэд төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөнийхөө дагуу үйлдэж, сурч мэдсэн зүйлээ эргэцүүлэн бодно. Удирдагчид нь мөн шаардлагатай үед тусламж дэмжлэг үзүүлнэ. Гэхдээ тэд залуу эмэгтэйчүүдийн зорилго, өсөлт хөгжлийг хянах ёсгүй. Эцэг эхчүүд ба удирдагчид ямар зорилго тавихыг санал болгож болох ч ямар зорилгын хойноос явахаа сүнсний өдөөлтөөр өөрсдөө эрэлхийлэх боломжийг өсвөр үеийнхэнд олгоно.

Өсвөр үеийнхнийг жилд дөрвөн тал бүр дээр тавьсан тус тус хоёр зорилгыг хийж гүйцээхийг урамшуулна. Тэд Хувийн өсөлт хөгжил: Өсвөр үеийнхэнд зориулсан удирдамж эсвэл Gospel Living аппликэйшныг ашиглан зорилго тавьж, зорилгоо тэмдэглэж болно.

Нэмэлт мэдээллийг ChildrenandYouth.ChurchofJesusChrist.org дээрээс үзнэ үү.

11.2.2

Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах

Залуу эмэгтэйчүүдэд гэр бүл дотроо болон гэр бүлийнхэнтэйгээ хамт мөн өсвөр үеийнхний үйл ажиллагааны үеэр болон хувиараа бусдад үйлчлэх боломж бололцоог байнга гаргаж өгөх ёстой. Үйлчлэлийн санааг ChildrenandYouth.ChurchofJesusChrist.org дээрээс авах боломжтой. JustServe.org боломжтой газруудад, үүн дээр олон нийтэд үйлчлэх боломжуудыг санал болгодог.

11.2.2.1

Тохинуулал

Тохинуулал гэдэг нь бусдын төлөө Аврагчийн адил харж халамжлахыг хэлнэ. 14 нас хүрэх жилийнх нь 1-р сараас эхлэн залуу эмэгтэйчүүдийг тохинууллын ажилд хуваарилж болно. Нэмэлт мэдээллийг 21-р бүлгээс үзнэ үү.

11.2.3

Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахыг урих

Залуу эмэгтэйчүүд “ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч” (Мозая 18:9) байснаар бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахыг урьдаг. Тэдний хувьд үүнийг хийж болох зарим арга замыг дурдвал:

  • Есүс Христийн шавийн хувьд сайн үлгэр дуурайл үзүүлэх

  • Гэрчлэлээ найз нөхөд, гэр бүлийн гишүүдтэйгээ хуваалцах

  • Ангийнхаа идэвх султай гишүүдэд тохинуулах

  • Найз нөхдөө сүмд болон өсвөр үеийнхний үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урих

  • Найз нөхдөө Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөрт оролцохыг урих Удирдагчид эдгээр өсвөр үеийнхний эцэг эхчүүдтэй нягт хамтран ажиллаж, уг хөтөлбөрийг ойлгоход нь төдийгүй тэднийг болон тэдний хүүхдүүдийг хэрхэн оролцож болохыг тодорхойлоход туслах

  • Номлогчдоор заалгахад найз нөхдөө урих зэрэг юм.

Удирдагч, эцэг эхчүүд залуу эмэгтэйчүүдийг амьдралынхаа туршид сайн мэдээг хуваалцахад бэлтгэхэд нь тусална. Тэдний хувьд үүнийг хийж болох зарим арга замыг дурдвал:

  • Залуу эмэгтэйчүүдийг Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөө, Есүс Христийн Цагаатгал мөн Түүний сайн мэдээний сэргээлтийн тухай хувийн гэрчлэлтэй болохыг урамшуулан дэмжих

  • Сүмд үйлчлэх боломж олгох

  • Ангийн хурал цуглаанд болон бусад орчинд сайн мэдээг заах боломжоор хангах зэрэг юм.

Хэрэв залуу эмэгтэй бүрэн цагийн номлолд үйлчлэхийг хүсвэл эцэг эх, удирдагчид номлолд бэлдэхэд нь тусална. Үүнд бүрэн цагийн номлогчийн ажлын адислал ба тэднээс шаарддаг зүйлийн талаар заах явдал орно.

Энэ бэлтгэл ажлын нэгэн хэсэг болгон бишопын эсвэл гадасны ерөнхийлөгчийн зөвлөл номлогчийг бэлтгэх хичээлийг зохион байгуулж болно. Энэ хичээлд ашиглах үндсэн материал бол судрууд, Есүс Христийн шавьд тавигддаг номлогчийн жишиг ба Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцахад туслах хөтөч удирдамж юм. Энэ хичээлийг ням гаргийн байнгын цуглааны үеэр явуулахгүй.

шигтгээ зураг, боломжит эх сурвалжууд Missionary.ChurchofJesusChrist.org-д номлолд үйлчлэхээр бэлдэх хүсэлтэй залуу эмэгтэйчүүдэд туслах нэмэлт эх сурвалжуудыг оруулж өгсөн. Нэмэлт мэдээллийг  23 болон 24-р бүлгээс үзнэ үү.

11.2.4

Гэр бүлүүдийг мөнхөд холбох

Залуу эмэгтэйчүүд олон арга замаар гэр бүлүүдийг мөнхөд холбоход тусалж чадна. Тэдгээр арга замын заримыг жагсаавал:

  • Эцэг эхээ хүндлэн дээдэлж, Христийнхтэй адил амьдралыг гэр орондоо үлгэрлэх

  • Өөрийн гэсэн мөнхийн гэр бүлтэй болоход бэлдэх

  • Ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байх

  • Гэрээнүүд байгуулж сахихад мөн мөнхийн гэрлэлт зэрэг ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахад бэлдэх

  • Төрөл садан, өвөг дээдсийнхээ талаар мэдэж авах (Миний гэр бүл: Биднийг нэгтгэдэг түүхүүд-ийг үзнэ үү)

  • Ариун сүмийн ёслолуудыг нь гүйцэтгэх хэрэгтэй өвөг дээдсээ олж тодорхойлох (FamilySearch.org-ийг үзнэ үү).

  • Боломж гарах бүрд нас барагсдын өмнөөс баптисм хүртэж, гишүүнээр батлуулах ажилд оролцох

  • Индексжүүлэлтэд оролцох (FamilySearch.org/indexing-ийг үзнэ үү).

  • Бишопын зөвлөл дуудвал ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхөөр үйлчлэх зэрэг болно.(25.2.4-ийг үзнэ үү)

11.3

Тойргийн залуу эмэгтэйчүүдийн удирдлага

11.3.1

Бишопын зөвлөл

Бишопын нэн тэргүүний үүрэг бол тойргийнхоо өсөж буй үеийнхэнд анхаарал тавьж, халамжлах явдал юм. Бишоп ба түүний зөвлөхүүд тэдний нэрийг цээжилж, гэр орных нь нөхцөл байдлыг мэддэг болно. Тэд залуу эмэгтэй бүртэй наад тал нь жилд хоёр удаа уулздаг (31.3.1-ийг үзнэ үү).

Бишоп тойргийн Залуу эмэгтэйчүүдийн байгууллагыг хариуцдаг. Тэр Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчтэй тогтмол уулзана. Тэрээр бас Залуу эмэгтэйчүүдийн асуудлыг бишопын зөвлөлийн хурал дээр мэдээлнэ.

Бишоп ба түүний зөвлөхүүд Залуу эмэгтэйчүүдийн хурал цуглаан, үйлчлэл, үйл ажиллагаанд тогтмол оролцоно. Хэрэв Залуу эмэгтэйчүүдийн хэд хэдэн анги байдаг бол бишоп өөрөөсөө гадна зөвлөхүүддээ тодорхой ангийг хариуцуулж болно.

11.3.2

Залуу эмэгтэйчүүдийн насанд хүрсэн ерөнхийлөгчийн зөвлөл

Бишоп Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчөөр үйлчлэх нэг насанд хүрсэн эгчийг дуудаж, онцгойлон адисална. Харин нэгж нь хангалттай том бол тэрээр өөр нэг юм уу хоёр эмэгтэйг зөвлөхөөр дуудуулахаар санал гаргана (30-р бүлгийг үзнэ үү). Бишопын зөвлөл түүний санал болгосон нэрсийг авч үзээд, дуудлага өгнө.

шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж Жижиг нэгжид Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч нь Залуу эмэгтэйчүүдийн байгууллагын цорын ганц насанд хүрсэн, дуудагдсан удирдагч байж болно. Энэ тохиолдолд тэрээр эцэг эхчүүдтэй хамтран залуу эмэгтэйчүүдийн хичээл, үйл ажиллагааг зохион байгуулна. Тэрээр бас цуглаан, үйл ажиллагаан дээр хариуцлагатай, насанд хүрсэн, хамгийн багадаа хоёр хүн байлгахад анхаарна. Боломжтой үед зөвлөхүүд ба нарийн бичгийг дуудах хэрэгтэй.

Хэрэв салбарт Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч байдаггүй бол Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч нь Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч дуудагдтал залуу эмэгтэйчүүдийн хичээлийг зохион байгуулж болно.

Залуу эмэгтэйтэй ярьж буй эмэгтэй

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч дараах үүрэгтэй бөгөөд зөвлөхүүд нь түүнд тусална. Үүнд:

  • Тойргийн зөвлөлд үйлчилнэ. Тэр (1) тойргийн хэрэгцээг авч үзэн, шийдэл олоход тусалдаг тойргийн зөвлөлийн гишүүнээр, (2) Залуу эмэгтэйчүүдийн төлөөлөгчөөр үйлчилдэг (29.2.5-ыг үзнэ үү).

  • Тойргийн өсвөр үеийнхний зөвлөлийн гишүүнээр үйлчилнэ (29.2.6-г үзнэ үү).

  • Залуу эмэгтэйчүүдэд хувь хүн тус бүрд тохинуулна.

  • Залуу эмэгтэйчүүдийн бүлэгт үйлчлэх эгч нарыг бишопын зөвлөлд санал болгоно.

  • Залуу эмэгтэйчүүдийн бусад удирдагч, ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөнд үүрэг хариуцлагынх нь талаар зааж сургана.

  • Бишопыг оролцуулах шаардлагагүй эсвэл хүчирхийллийн асуудлаар биш бол залуу эмэгтэйчүүдтэй зөвлөлдөнө (32.3, 31.1, 31.3.1, мөн 38.6.2-ыг үзнэ үү).

  • Ангийн ерөнхийлөгчийн зөвлөлд удирдах үүрэг хариуцлагыг нь зааж сургана. Анги бүрийг Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлийн тодорхой гишүүнд хариуцуулан туслуулдаг.

  • Насанд хүрсэн эгч нартай тохинуулах хамтрагчаар үйлчилдэг залуу эмэгтэйчүүдэд дэмжлэг туслалцаа үзүүлнэ (21.2.2-ыг үзнэ үү).

  • Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлыг тогтмол хуралдуулж, бишоптой уулзана.

  • Тэрээр Залуу эмэгтэйчүүдийн байгууллагын бүртгэл, тайлан, төсөв, санхүүд хяналт тавина.

11.3.3

шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж
Нарийн бичиг

Хэрэв нэгж нь хангалттай том бол Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч нарийн бичгээр үйлчлэх насанд хүрсэн эгчийг бишопт санал болгоно. Тэр дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ. Үүнд:

  • Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлд хурлын хөтөлбөрөө бэлтгэхэд туслах ба эдгээр хуралд оролцож, тэмдэглэл хөтлөн, үүрэг даалгаврын биелэлтийг хянах

  • Ангийн нарийн бичигт заавар өгч, ирцийн бүртгэл хөтлөхөд нь туслах

  • Залуу эмэгтэйчүүдэд үйлчилж буй насанд хүрсэн эмэгтэйчүүдийн ирцийг бүртгэхдээ УБХАМС-г ашиглан Халамжийн нийгэмлэгийн нарийн бичигтэй хамтран ажиллах

  • Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлд төсвөө бэлдэж, зарлагаа тооцоолоход нь туслах зэрэг юм.

11.3.4

Ангийн ерөнхийлөгчийн зөвлөл, нарийн бичиг

11.3.4.1

Дуудаж, дэмжин баталж, онцгойлон адислах

Залуу эмэгтэйчүүдийн анги бүр ангийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй байх ёстой. Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөл ангийн ерөнхийлөгчөөр үйлчлэх залуу эмэгтэйг санал болгож болно. Бишопын зөвлөлийн гишүүд хамтдаа залбирч байгаад зөвлөлдөн, хэнийг дуудахаа шийднэ.

Бишопын зөвлөлийн гишүүн ангийн ерөнхийлөгчөөр үйлчлэх залуу эмэгтэйг дуудна. шигтгээ зураг, боломжит эх сурвалжууд Үйлчлэх залуу эмэгтэйчүүдийн тоо хангалттай байгаа үед тэрээр ангийн гишүүдээс хэн хэнийг зөвлөх, нарийн бичгээр санал болгохоо залбиран байж бодож үздэг. Бишопын зөвлөл түүний санал болгосон нэрсийг авч үзээд, дуудлага өгнө.

Залуу эмэгтэйг эдгээр дуудлагын аль нэгд үйлчлэхийг хүсэхийн өмнө бишопын зөвлөлийн гишүүн уг залуу эмэгтэйн эцэг эхээс зөвшөөрөл авна.

Дуудлага өгсний дараа бишопын зөвлөлийн гишүүн залуу эмэгтэйчүүдийг дэмжүүлэх санал авахаар ангид нь танилцуулна. Бишоп юм уу томилогдсон зөвлөх залуу эмэгтэйг онцгойлон адисална.

Бишопын зөвлөлийн гишүүн эдгээр дуудлагыг ариун ёслолын цуглаан дээр зарлана. Тэр тэднийг дэмжүүлэн батлахаар танилцуулахгүй.

Ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхнийг онцгойлон адисалсны дараа удалгүй бишопын зөвлөлийн гишүүн тэдэнд үүрэг хариуцлагыг нь зааварлах ёстой. YoungWomen.ChurchofJesusChrist.org дээрх Аароны санваарын болон Залуу эмэгтэйчүүдийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөлд чиглэл өгөх; мөн энэ гарын авлагын 4-р бүлгийг үзнэ үү.

11.3.4.2

Үүрэг хариуцлага

Ангийн ерөнхийлөгчид тойргийн өсвөр үеийнхний зөвлөлд үйлчилдэг (11.3.4.4-ийг үзнэ үү). Ангийн ерөнхийлөгчийн зөвлөл дараах үүрэг хариуцлага хүлээнэ. Үүнд:

  • Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцохын тулд хийж буй ангийнхны ажлыг удирдан явуулах (1-р бүлгийг үзнэ үү).

  • Ангийнхаа залуу эмэгтэй бүртэй, үүнд ангийнхаа цуглаанд ирдэггүй хүмүүстэй танилцаж, тэдэнд үйлчлэх Тэдний хэрэгцээ, нөхцөл байдлыг мэдэж авах

  • Сайн мэдээг хуваалцах, шинэ ба эргэн ирж буй гишүүдийг хүчирхэгжүүлэх тойргийн хүчин чармайлтад оролцох Залуу эмэгтэйчүүдийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хамгийн ахмад гишүүн зохицуулах хуралд оролцоно (23.4-ийг үзнэ үү).

  • Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцоно. Залуу эмэгтэйчүүдийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хамгийн ахмад гишүүн зохицуулах хуралд оролцоно (25.2.7-г үзнэ үү).

  • Зочдыг болон гишүүдийг ариун ёслолын танхимд орж ирэхэд нь угтан авч тохинуулах ажилд оролцуулахаар өсвөр үеийнхнийг зохион байгуулна (29.2.1.3-ыг үзнэ үү).

  • Ням гаргийн ангийн цуглааныг төлөвлөх ба хөтлөн явуулах (11.2.1.2-ыг үзнэ үү)

  • Ангийн үйлчлэл, үйл ажиллагааг төлөвлөх ба явуулах (11.2.1.3-ыг үзнэ үү)

  • Ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлыг тогтмол хийх зэрэг нь орно (11.3.4.3-ыг үзнэ үү).

шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж Ангийн нарийн бичгүүд дуудагдсан бол тэд хурлаар хэлэлцэх хөтөлбөрийг бэлдэж, тэмдэглэл хөтлөн, ирцийг авна.

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөнд үүрэг хариуцлагынх нь талаар ойр ойрхон зааварладаг (11.3.2-ыг үзнэ үү). Ангийн зөвлөх, мэргэжилтнүүд үүнд нь идэвхтэй туслах ёстой (11.3.5, 11.3.6-г үзнэ үү).

11.3.4.3

Ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал

Залуу эмэгтэйчүүдийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөл тогтмол хуралдана. Ангийн ерөнхийлөгч эдгээр хурлыг хөтлөн явуулдаг. Ангийн ерөнхийлөгчийн зөвлөлд дэмжлэг туслалцаа үзүүлэхээр томилогдсон Залуу эмэгтэйчүүдийн насанд хүрсэн удирдагчид мөн хуралд сууна. Эдгээр хурлын үеэр удирдагчид хамтдаа зөвлөлдөж, ангид зориулсан Их Эзэний тааллын тухай илчлэлт эрэлхийлдэг. Хурлын хөтөлбөрт дараах ярилцах асуудлууд орж болно. Үүнд:

  • Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхэд туслах

  • Шинэ гишүүдийг дэмжиж, идэвх султай гишүүдтэй холбогдоход онцгойлон анхаарал хандуулж, ангийн гишүүдэд үйлчлэх

  • Өөр шашин шүтлэг, итгэл үнэмшилтэй хүмүүстэй харилцах

  • Ангийн цуглаан, үйлчлэл, үйл ажиллагааг төлөвлөх

  • Залуу эмэгтэйчүүдийн удирдагчид эсвэл ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнээс ирэх удирдлагын зааварчилгаа

шигтгээ зураг, боломжит эх сурвалжууд Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын загвар нь ChurchofJesusChrist.org дээр байгаа.

11.3.4.4

Тойргийн өсвөр үеийнхний зөвлөл

Тойргийн өсвөр үеийнхний зөвлөлийн зорилго бол бусдыг Есүс Христэд авчирч; Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхэд туслахад нь өсвөр үеийнхэнд туслалцаа үзүүлэх явдал юм.

Бишоп тойргийн өсвөр үеийнхний зөвлөлийг тэргүүлнэ. Зөвлөлийн гишүүд дараах хүмүүсээс бүрдэнэ.

  • Бишопын зөвлөл.

  • Пристийн чуулга дахь бишопын нэг туслах, багшийн чуулгын ерөнхийлөгч болон диконы чуулгын ерөнхийлөгч

  • Залуу эмэгтэйчүүдийн ангийн ерөнхийлөгчид (эсвэл тойрогт Залуу эмэгтэйчүүдийн ганцхан анги байдаг бол ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн бүгдээрээ)

  • Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч

Тойргийн өсвөр үеийнхний зөвлөл нь бусдад гэрчлэлээ хөгжүүлэх, авралын ёслолуудыг хүлээн авах, гэрээнүүд байгуулж сахих, Есүс Христэд өөрийгөө зориулсан дагалдагч болох зэрэгт нь туслах арга замуудын талаар ярилцдаг (Moронай 6:4–5-ыг үзнэ үү). Тэд тойргийнхоо залуу эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн хэрэгцээ шаардлагын тухай хамтдаа зөвлөлдөнө. Тэд тэдгээр хэрэгцээг нь хангах үйл ажиллагааны талаар ярилцана. Гэхдээ чуулгын эсвэл ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлаар үйл ажиллагааг нарийвчлан төлөвлөнө.

Тойргийн өсвөр үеийнхний зөвлөлийн тухай нэмэлт мэдээллийг 29.2.6-аас үзнэ үү.

11.3.5

шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж
Зөвлөгчид

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөл нь бишопын зөвлөлд Залуу эмэгтэйчүүдийн зөвлөхүүдийг дуудах санал оруулж болно. Зөвлөх бүр залуу эмэгтэйчүүдийн тодорхой насны бүлэгтэй ажиллана.

Зөвлөхүүд дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ. Үүнд:

  • Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлд ажил үүргээ биелүүлэхэд нь туслах

  • Ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөнд үүрэгт ажлаа сурч мэдэж, гүйцэтгэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлж, удирдамж өгөх

  • Шаардлагатай үед Ням гаргийн хичээл заах ба хичээл заах урилга хүлээн авсан залуу эмэгтэйчүүдэд үр дүнтэй бэлдэж, заахад нь туслах

  • Ангийн үйл ажиллагаануудад оролцох

  • Уригдсан үедээ тойргийн Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хуралд суух

Анги бүрийн хурал цуглаан, үйл ажиллагаан дээр хариуцлагатай, насанд хүрсэн, хамгийн багадаа хоёр эмэгтэй байлцах ёстой. Зөвлөхүүд ProtectingChildren.ChurchofJesusChrist.org дээрх сургалтыг авч дуусгасан байх ёстой (11.6.1-ийг үзнэ үү).

Юм оёж буй залуу эмэгтэйчүүд

11.3.6

шигтгээ зураг, боломжит эх сурвалжууд
Мэргэжилтнүүд

Шаардлагатай бол Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөл нь аялал, өсвөр үеийнхний чуулганд эсвэл спорт зэрэг тусгай үйл ажиллагаанд туслах мэргэжилтнүүдийг дуудах саналыг бишопын зөвлөлд оруулж болно.

Эдгээр мэргэжилтэн нь тойргийн Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлага доор үйлчилдэг.

Мэргэжилтнүүд ProtectingChildren.ChurchofJesusChrist.org дээрх сургалтыг авсан байх ёстой (11.6.1-ийг үзнэ үү).

11.4

Залуу эмэгтэйчүүдэд Халамжийн нийгэмлэгт нэгдэн орохоор бэлдэхэд нь туслах

Залуу эмэгтэй 18 нас хүрэхдээ Халамжийн нийгэмлэгт нэгдэн орж болно. Залуу эмэгтэй 19 нас хүрэхдээ Халамжийн нийгэмлэгт бүрэн хамрагдсан байх ёстой. Зарим тохиолдолд залуу эмэгтэйчүүд 18 нас хүрэхээсээ өмнө Халамжийн нийгэмлэгт орж болно. Залуу эмэгтэй бүр Есүс Христэд итгэх итгэлээ цаашид хүчирхэгжүүлэхэд аль нь илүү сайн туслах талаар эцэг эх, бишоптойгоо зөвлөлдөн шийднэ.

Залуу эмэгтэйчүүдийн болон Халамжийн нийгэмлэгийн удирдагчид, эцэг эхчүүд нь залуу эмэгтэй бүрд Халамжийн нийгэмлэгт амжилттай дэвшин ороход нь туслахаар хамтран ажиллана. Эдгээр удирдагч залуу эмэгтэйчүүд, Халамжийн нийгэмлэгийн эгч нарт хоорондоо харилцах, харилцаа холбоо тогтоох боломжийг тасралтгүй олгоно.

11.5

шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж
Гадасны залуу эмэгтэйчүүдийн удирдагчид

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн гадасны Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчөөр үйлчлүүлэхээр насанд хүрсэн эмэгтэйг дуудна. Гадас нь хангалттай том бол тэрээр насанд хүрсэн нэг юм уу хоёр эмэгтэйг өөрийн зөвлөхөөр, нэг эмэгтэйг нарийн бичгээр үйлчлүүлэхээр санал оруулж болно. Эдгээр эмэгтэйг гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн эсвэл томилогдсон дээд зөвлөх дуудаж, онцгойлон адисална. Гадасны Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөл, нарийн бичгийн үүрэг хариуцлагын тухай мэдээллийг 6.7.1, 6.7.1.2, 6.7.3-аас үзнэ үү.

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөх нь гадасны Залуу эмэгтэйчүүдийн байгууллагыг хариуцна. Тэр бас гадасны Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлийн ажлыг хариуцдаг. Мөн тэр залуу эмэгтэйчүүдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг нь бишопуудад зааварлана.

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл нь дээд зөвлөлийн нэг гишүүнийг гадасны Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй ажиллуулахаар томилно (6.5-ыг үзнэ үү).

Гадасны Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөл болон нарийн бичиг нь гадасны өсвөр үеийнхний удирдлагын хороонд үйлчилдэг (29.3.9-ийг үзнэ үү).

Ангид буй залуу эмэгтэйчүүд

11.6

Нэмэлт удирдамж ба бодлого журам

11.6.1

Өсвөр үеийнхнийг хамгаалах

Насанд хүрсэн хүмүүс Сүмийн хүрээнд өсвөр үеийнхэнтэй харилцах үед тэдэнтэй хамт наад зах нь насанд хүрсэн, хариуцлагатай хоёр хүн байх ёстой. Үүнийг боломжтой болгохын тулд ангиудыг нийлүүлэх хэрэгтэй байж болох юм.

Өсвөр үеийнхэнтэй ажилладаг бүх насанд хүрсэн хүн дэмжин батлагдсанаасаа хойш нэг сарын дотор хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах талаарх сургалтад хамрагдсан байх ёстой (ProtectingChildren.ChurchofJesusChrist.org). Үүнээс хойш тэд гурван жилд нэг удаа уг сургалтад давтан суусан байх ёстой.

Тохинуулагч хамтрагчдад эдгээр удирдамж заавар хэрхэн хамаарах тухай мэдээллийг 21.2.2-оос үзнэ үү.

11.6.2

Тусгай хэрэгцээт залуу эмэгтэйчүүд

Ангийн ерөнхийлөгчийн зөвлөл нь тусгай хэрэгцээт залуу эмэгтэйчүүдэд онцгойлон анхаарал хандуулна. шигтгээ зураг, боломжит эх сурвалжууд Эдгээр залуу эмэгтэйд туслах тухай мэдээллийг disability.ChurchofJesusChrist.org-оос мөн энэ гарын авлагын 38.8.27-оос авна уу.

11.6.3

Хүүхэд, өсвөр үеийнхний тэмдэг

Залуу эмэгтэйчүүд Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөрт оролцож байгааг харуулсан тэмдэг авна. Залуу эмэгтэй бүр Залуу эмэгтэйчүүдийн гишүүн болохдоо гишүүний тэмдгийг ангийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс авдаг. Тэр бас Хувийн өсөлт хөгжил: Өсвөр үеийнхэнд зориулсан удирдамж-ийн хувийг авна. Үүнийг, ангийн ерөнхийлөгчийн зөвлөл, Залуу эмэгтэйчүүдийн удирдагчид түүнтэй уулзаж, Залуу эмэгтэйчүүдийн бүлэгт урин, хүлээн авахдаа хийж болно. Үүнийг мөн өсвөр үеийнхэнтэй болон тэдний эцэг эхтэй уулзах жил бүрийн цуглааны үеэр хийж болно (11.2.1.3-ыг үзнэ үү).

Залуу эмэгтэй 18 нас хүрэх жилийнхээ 1-р сард өөр нэгэн тэмдгийг нэмж авдаг.

Залуу эмэгтэй Аврагчтай илүү адил болохыг хичээснээр ололт амжилтын тэмдэг авдаг.

Тэмдгүүдийн тухай нэмэлт мэдээллийг ChildrenandYouth.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.