Гарын авлагууд болон дуудлагууд
16. Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах


“Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2024).

“Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах,” Ерөнхий гарын авлага.

Зураг
залбирч буй хос

16.

Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах

Бурханы аврал, өргөмжлөлийн ажил нь бурханлагаар томилогдсон дөрвөн үүрэг хариуцлага дээр төвлөрдөг (1.2-ыг үзнэ үү). Үүний нэгдүгээрх нь, Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах явдал юм. Бид сайн мэдээний дагуу амьдрахын тулд:

  • Есүс Христэд итгэх итгэлээ үйлдэл болгох

  • Өдөр бүр наманчлах

  • Аврал, өргөмжлөлийн ёслолуудыг хүлээн авахдаа Бурхантай гэрээ байгуулах

  • Эдгээр гэрээг сахин эцсээ хүртэл тэвчих хэрэгтэй.

Сайн мэдээний дагуу амьдрахад Бурханы аврал, өргөмжлөлийн бусад ажил бас ордог. Үүнд тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах, бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урих, гэр бүлүүдийг мөнхөд холбох зэрэг ажил багтдаг.

Хэвлэх