Гарын авлагууд болон дуудлагууд
Сүүлийн үед оруулсан өөрчлөлтийн тойм


“Сүүлийн үед орсон өөрчлөлтийн тойм,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2024).

“Сүүлийн үед орсон шинэчлэлтийн тойм,” Гарын авлага.

Сүүлийн үед орсон шинэчлэлтийн тойм

2024 оны 8-р сар

8-р бүлэг: Ахлагчийн чуулга

  • 8.2.1.2. Чуулгын цуглаанууд дээр сайн мэдээнээс суралцах нь (ахлагчийн чуулгын гишүүд хурлын эхэнд хамтдаа зөвлөлддөг; тэд үе үе Халамжийн нийгэмлэгтэй нэгдэж болно)

  • 8.3.3.2. Үүрэг хариуцлага (Бурхантай байгуулсан гэрээт харилцааны адислалуудыг ойлгоход чуулгын гишүүдэд туслах нэмэлт тайлбар оруулсан)

9-р бүлэг: Халамжийн нийгэмлэг

  • 9.2.1.2. Халамжийн нийгэмлэгийн хурлууд дээр сайн мэдээнээс суралцах нь (Халамжийн нийгэмлэгийн гишүүд цуглааны эхэнд хамтдаа зөвлөлддөг; тэд зарим тохиолдолд ахлагч нарын чуулгатай нэгдэж болно)

  • 9.3.2.2. Үүрэг хариуцлага (Бурхантай хийсэн гэрээт харилцааны адислалуудыг ойлгоход нь эгч нарт туслах нэмэлт тайлбар оруулсан)

11-р бүлэг: Залуу эмэгтэйчүүд

  • 11.3.4.2. Үүрэг хариуцлага (Залуу эмэгтэйчүүдийн ангийн ерөнхийлөгчид зочид болон гишүүдийг угтах ажилд оролцуулахаар залуучуудыг зохион байгуулна)

13-р бүлэг: Ням гаргийн анги

  • 13.4. Тойрог дахь суралцах, заах чанарыг сайжруулах нь (Ням гаргийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн нэг гишүүн багшийн зөвлөлийн хурлыг гол төлөв удирдахыг тодорхой болгосон)

14-р бүлэг: Ганц бие гишүүд

  • 14.0. Оршил (ганц бие залуучуудын насны хязгаар 18-30 байсныг 18–35 болгож шинэчилсэн; Одооноос “Ганц бие насанд хүрэгчид” гэдэгт 36 болон түүнээс дээш насны хүмүүсийг хэлнэ)

  • 14.3. Ганц бие залуучуудын тойрог, гадас, ганц бие насанд хүрэгчдийн тойргууд (санваарын удирдагчид 18–25 болон 26–35 насныханд тусад нь ганц бие залуучуудын тойрог мөн 36–45 насныханд ганц бие насанд хүрэгчдийн тойрог байгуулахыг санал болгож болно)

17-р бүлэг: Сайн мэдээг заах

  • 17.4. Багшийн зөвлөлийн хурал (Ням гаргийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн нэг гишүүн багшийн зөвлөлийн хурлыг гол төлөв удирдахыг тодорхой болгосон)

18-р бүлэг: Санваарын ёслол, адислалуудыг гүйцэтгэх

  • 18.8.3. Баптисм ба гишүүний баталгааны бүртгэл ба гэрчилгээ (“Area Book Planner app”-ыг “Preach My Gospel app”-аар сольсон)

  • 18.16.1. Хэн булшийг онцгойлон адислах (Оршуулгын ёслолыг тэргүүлж буй санваарын удирдагч булшийг онцгойлон адислах хүнд зөвшөөрөл олгохыг тодорхой болгосон)

21-р бүлэг: Тохинуулал

  • 21.3. Тохинууллын ярилцлага (тохинууллын ярилцлагад зориулсан нэмэлт удирдамжийг сүүлийн тэмдэглэгээний цэг дээр оруулсан)

22-р бүлэг: Материаллаг хэрэгцээг хангах ба бие даах чадварыг хөгжүүлэх

  • 22.4. Сүмийн тусламж дэмжлэг үзүүлэх зарчмууд (бишопын зөвлөл, бичиг хэргийн ажилтнууд “Ариун сан хөмрөг, ариун үүрэг хариуцлага” видео бичлэгийг жилд багадаа нэг удаа үзэж байхыг тодорхой болгосон)

  • 22.5.1.3. Түр оршин суух болон орон гэргүй хүмүүст үзүүлэх тусламж (Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл бүсийн халамжийн болон бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтнийг дуудаж болно)

  • 22.9.1.1. Бишопуудад Сүмийн тусламж үзүүлэх зарчмуудыг заах (бишопын зөвлөл болон бичиг хэргийн ажилтнууд “Ариун сан хөмрөг, ариун үүрэг хариуцлага” видео бичлэгийг жилд багадаа нэг удаа үзэж байхыг тодорхой болгосон)

24-р бүлэг. Номлогчийн тодорхойлолт ба үйлчлэл

  • 24.3.5. Номлогчдыг бэлтгэхэд гэр бүлийн гишүүд, удирдагчдын гүйцэтгэх үүрэг (Миний сайн мэдээг номло гарын авлагын 2-р бүлгийн “Технологи ашиглах аюулгүйн удирдамжийг дагах” хэсэгт тайлбар нэмсэн)

25-р бүлэг: Гадас, тойрог дахь ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил

  • 25.0. Оршил (Уг хэсгийг дахин эмхэтгэж гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэхийг онцлох өгүүлбэр нэмсэн)

  • 25.1. Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил дахь гишүүн, удирдагчийн оролцоо (цэгэн жагсаалт 25.2 луу шилжсэн)

  • 25.1.1. Ариун сүмд шүтэн бишрэх хувь хүний үүрэг хариуцлага (гарчгийг шинэчилсэн; ариун сүмд цаг товлох тухай догол мөр нэмсэн)

  • 25.1.2. Тойрог ба гадасны ариун сүмийн аялал (ариун сүмд цаг товлох тухай догол мөр нэмсэн)

  • 25.2. Тойрогт ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг зохион байгуулах (тойргийн удирдагчдын үүрэг хариуцлагуудын талаарх мэдээллийг нэгтгэхийн тулд 25.1, 25.2.1, 25.2.2 дээрх жагсаалтуудыг нэгтгэсэн)

  • 25.2.1. Бишопын зөвлөл (цэгэн жагсаалтыг шинэчилсэн)

  • 25.2.2. Ахлагчийн чуулга болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл (жагсаалтын зарим заалтыг 25.2 луу шилжүүлсэн)

  • 25.2.4. Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөх (жагсаалтыг дахин эмхэтгэсэн; 25.4.1 ба 25.4.2-т тайлбар оруулсан).

  • 25.2.6. Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын төлөвлөгөө (цэгэн жагсаалтыг шинэчилж, тойргууд тоон хязгаар болон тайлагнах тогтолцоо бий болгох ёсгүйг тодорхой болгосон)

  • 25.2.7. Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг зохицуулах хурал (цэгэн жагсаалтыг шинэчилсэн)

  • 25.3.1. Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл (цэгэн жагсаалтыг шинэчилж, эмхэтгэсэн)

  • 25.3.3. Дээд зөвлөлийн гишүүд (“FamilySearch төвийн зохицуулагчид” гэсэн хэсэг нэмж оруулсан ба “индексжүүлэлт хийх хүчин чармайлтыг” “гэр бүлийн түүхийн сайн дурын ажил”-аар сольсон)

  • 25.3.5. Гадасны ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөх (“гадасны индексжүүлэлтийн ажлыг” “сайн дурын” ажлаар сольсон)

  • 25.3.6. FamilySearch төвүүд (FamilySearch төвийн зохицуулагчид болон ариун сүмийн ойролцоох FamilySearch төвүүдийн тухай мэдээлэл нэмсэн)

  • 25.3.7. FamilySearch төвийн зохицуулагч (шинэ хэсэг)

  • 25.3.8. Бүсийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөх (“FamilySearch төвийн зөвлөхүүд” гэсэн хэсэг нэмсэн; гишүүдэд ариун сүмд явахад нь бэлтгэхэд туслах зүйлсийг тодотгох зорилгоор жагсаалтыг эмхэтгэсэн)

  • 25.4.1. FamilySearch.org, Ёслолууд нь бэлэн болсон ба FamilySearch аппликэйшнууд (шинэ хэсгийг дугаарласан; гарчгийг шинэчилсэн; FamilySearch-ын санал болгож буй эх сурвалжуудыг тодотгохын тулд уг хэсгийг 25.4.2-оос дээш шилжүүлсэн)

  • 25.4.2. Миний гэр бүл: Биднийг нэгтгэдэг түүхүүд (25.4.1-ээс 25.4.2 руу шилжсэн; жижиг засварууд орсон)

  • 25.4.3. Гэр бүлийн түүхийн сайн дурын үйл ажиллагаанууд (индексжүүлэхээс гадна бусад үйл ажиллагааг багтаахаар гарчиг болон хэсгийг шинэчилсэн)

  • 25.5.2. Ариун сүмийн ажилтнуудад тавигдах шаардлага (ариун сүмийн сайн дурын ажилтныг дуудахаа больсон учраас гарчгийг болон хэсгийг өөрчилсөн; ариун сүмд ажилладаг бүх хүн ариун сүмийн ажилтнууд юм)

  • 25.5.3. Ариун сүмийн сайн дурын ажилтнуудад тавигдах шаардлага (хэсгийг хассан)

  • 25.5.3. Ариун сүмийн ажилтнуудыг дуудаж, адислах нь (шинэ хэсгийг дугаарласан; гарчгийг засварласан)

  • 25.5.5. Сайн дурынхныг томилох (хэсгийг хассан)

26-р бүлэг: Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг

  • 26.2.2. Гээсэн эсвэл хулгайд алдсан зөвшөөрлийн бичиг (хэсгийг засварласан)

  • 26.3.2. Алслагдсан бүсэд амьдардаг гишүүдтэй ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлага хийх (гадасны эсвэл номлолын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүдэд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох ярилцлагыг онлайнаар хийх зөвшөөрлийн удирдамжийг шинэчилсэн)

27-р бүлэг: Амьд хүмүүст зориулсан ариун сүмийн ёслолууд

  • 27-р бүлгийн турш ариун сүмд цаг зуурын гэрлэлтийг гүйцэтгэхээ больсон гэдгийг харуулахын тулд хэл үгсийг хянан засварласан.

  • 27.2. Ариун сүмийн хишиг (Өмсгөлийн тухай удирдамжийг шинэчилсэн)

  • 27.3.2.6. Ариун сүмийн лацдан холболтод өмсөхөд тохирох хувцас (зочдын хувцаслалтын удирдамжийг шинэчилсэн)

  • 27.4.4. Амьд хүүхдүүдийг эцэг эхтэй нь лацдан холбоход хэн оролцож болох (шинэ хэсэг; дараах хэсгийг шинээр дугаарласан)

28-р бүлэг: Нас барагсдын өмнөөс гүйцэтгэх ариун сүмийн ёслолууд

  • 28.2.2.1. Ариун сүмд хишиг хүртэхэд шаардлагатай ёслолыг магадлах ( 28.2 дээрх мэдээлэлтэй давхцуулахгүйн тулд уг хэсгийг хассан)

29-р бүлэг: Сүмийн хурал цуглаан

  • 29.2.1.3. Цуглааны өмнөх цаг (Залуу эмэгтэйчүүдийн ангийн ерөнхийлөгч зочид болон гишүүдийг угтах ажилд оролцуулахаар өсвөр үеийнхнийг зохион байгуулах)

  • 29.2.9. Христийн амилсны баяр ба Христийн мэндэлсний баяр (шинэ хэсэг)

  • 29.7. Хурал цуглааныг шууд дамжуулах, онлайнаар хурал, цуглаан явуулах (удирдамжийг хялбаршуулсан)

31-р бүлэг: Гишүүдтэй хийх ярилцлагууд ба бусад уулзалт

  • 31.1.4. Гишүүнд тав тухтай, аюулгүй байдлыг мэдрэхэд нь туслах (видео бичлэг нэмсэн; удирдагчид гишүүдтэй уулзаж болох боломжтой газруудыг тодорхой болгосон)

  • 31.4. Гишүүдтэй цахимаар уулзах (удирдамжийг хялбаршуулсан)

33-р бүлэг: Бүртгэл ба тайлан

  • 33.3.2.1. Бүртгэл хөтлөх үүрэг хариуцлага (нэгжийн түүхийг хөтлөх тухай жагсаалт нэмсэн)

  • 33.3.2.2. Тойргийн бүртгэл, тайланд хянал тавих (гишүүнчлэлийн бүртгэлийн аудит жилд хоёр удаа явагдах тухай удирдамжийг шинэчилсэн; нэгжийн түүхийг хөтлөх тухай жагсаал нэмсэн)

  • 33.6.19. Гишүүнчлэлийн бүртгэлийн аудит (гишүүнчлэлийн бүртгэлийн аудит жилд хоёр удаа явагдах болсон тул удирдамжуудыг шинэчилсэн)

36-р бүлэг: Шинэ нэгж үүсгэн байгуулах, өөрчлөх, нэрлэх

  • 36.1. Гадас, дүүргийг үүсгэн байгуулах эсвэл өөрчлөх (хүсэлтэд хариулт өгөх хүлээлгийн хугацааг шинэчилсэн)

  • 36.2. Гадсанд тойрог, салбар үүсгэн байгуулах, өөрчлөх (хүсэлтэд хариулт өгөх хүлээлгийн хугацааг шинэчилсэн)

  • 36.4. Сүмийн нэгжүүдийг нэрлэх (хуучирсан холбоо барих мэдээллийг хассан)

  • 36.5.2. Тойрог, салбарын өөрчлөлт (холбоо барих зааврыг шинэчилсэн)

  • 36.6. Анхан шатны нэгжийн хөтөлбөр (Анхан шатны нэгжийн хөтөлбөрийн гарын авлага-аас мэдээлэл оруулж засварласан)

37-р бүлэг: Тусгай гадас, тойрог, салбар

  • 37-р бүлгийн турш ганц бие залуучуудын нас 18–30 байсныг 18–35 болгож шинэчилсэн.

  • 37.1. Өөр хэлээр ярьдаг тойрог, салбар (өөр хэлээр ярьдаг нэгж байгуулах удирдамжийг тодорхой болгосон)

  • 37.2. Орон нутгийн гадасны ганц бие залуучуудын тойрог, салбар (санваарын удирдагчид 18–25 болон 26–35 насны ганц бие залуучуудын нэгжийг тусад нь байгуулахыг санал болгож болно)

  • 37.3. Ганц бие залуучуудын гадас ба үүний тойрог, салбарууд (санваарын удирдагчид 18–25 болон 26–35 насны ганц бие залуучуудын нэгжийг тусад нь байгуулахыг санал болгож болно; мөн 37.3.1-ийг үзнэ үү)

  • 37.5. Ганц бие насанд хүрэгчдийн тойргууд (ганц бие насанд хүрэгчдийн тойрогт харьяалагдах гишүүдийн нас 30–45 байсныг 36–45 болгож шинэчилсэн, мөн 37.5.1-ийг үзнэ үү)

  • 37.7. Гадас, номлол, бүс дэх бүлэг (өөр хэлээр ярьдаг бүлгүүдийг бий болгох тухай удирдамжийг тодорхой болгосон)

38-р бүлэг: Сүмийн бодлого журам ба удирдамж

  • 38.1 Сүмд оролцох

    • 38.1.3. Ариун сүмд шүтэн бишрэх (нэрийг шинэчилсэн)

  • 38.4 Лацдан холбох бодлого журам

    • 38.4. Лацдан холбох бодлого журам (Давтагдсан догол мөрүүдийг хассан; сүүлийн хоёр догол мөрийг 38.4.1 болон 38.4.2 луу шилжүүлсэн)

    • 38.4.1. Эхнэр, нөхрийн лацдан холболт (гарчгийг шинэчилсэн; хүснэгтийг шинэчилсэн; догол мөрүүдийг 38.4-өөс шилжүүлэн нэмсэн)

    • 38.4.1.3. Эхнэр, нөхөр нь нас барсны дараа амьд гишүүдийг лацдан холбох (амьд эрэгтэй хүн нас барсан эхнэртэйгээ лацдан холбогдож болох эсвэл болохгүй байх нөхцөл байдлуудыг тодорхой болгосон)

    • 38.4.1.4. Амьд гишүүнийг нас барсан хамтран амьдрагчтай лацдан холбох (шинэ хэсэг; дараагийн хэсгүүдийг шинээр дугаарласан)

    • 38.4.1.9. Гэр бүл салалтын үр дагавар (шинэ хэсгийг дугаарласан; Бурханы итгэлтэй хүүхдүүддээ амласан адислалуудын баталгааг нэмсэн)

    • 38.4.1.10. Лацдан холболтыг цуцалсны үр дагавар (шинэ хэсгийг дугаарласан; Бурханы итгэлтэй хүүхдүүддээ амласан адислалуудын баталгааг нэмсэн; Бурхан хэнээс ч өөрийн хүслийн эсрэг үүрд мөнхөд лацдан холбогдсон харилцаанд үлдэхийг шаардахгүй)

    • 38.4.2. Хүүхдүүдийг эцэг эхтэй нь лацдан холбох (догол мөрүүдийг 38.4-өөс шилжүүлэн нэмсэн)

    • 38.4.2.2. Гэрээнд төрөөгүй хүүхдүүд (амьд хүүхдүүдийг нас барсан эцэг эхтэй нь лацдан холбох бодлого журмыг тодорхой болгосон)

  • 38.5 Ариун сүмийн хувцас ба өмсгөл

    • 38.5.2. Ариун сүмийн хувцас, өмсгөлийг авах (ариун сүмийн хувцас, өмсгөл худалдаж авахад нь гишүүдэд туслахын тулд бишопууд мацгийн өргөлийн мөнгө ашиглах тухай мэдээлэл нэмсэн; жирэмсний, хөхүүл болон тусгай захиалгын өмсгөлийн мэдээлэл нэмсэн)

    • 38.5.5. Өмсгөлийг өмсөх (өмсгөлийг зохимжгүй байдлаар өмсөхөөс сэргийлэх анхааруулга нэмсэн)

    • 38.5.6. Өмсгөлийг арчлах (шинэ хэсэг; дараагийн хэсгүүдийг шинээр дугаарласан)

    • 38.5.8. Гишүүдэд өмсгөлөө өмсөхөд саад болж болох эрүүл мэндийн шалтгаанууд (шинэ хэсэг)

  • 38.6: Ёс суртахууны асуудалтай холбоотой бодлого журам

    • 38.6.2.1. Хүчирхийллийн асуудалд тусламж үзүүлэх утас (Европын төвийн бүсийн улс орнуудын холбоо барих мэдээллийг нэмсэн)

    • 38.6.23. Өөрсдийгөө трансжендэр гэж үздэг хүмүүс (гарчгийг шинэчилсэн; Сүмд оролцох талаар бодлого журмыг тодорхой болгосон. Үүнтэй холбогдох өөрчлөлтүүдийг 26.5.7, 32.14.5, 32.16.1, 38.2.8.6, 38.2.8.9, мөн 38.2.9.9-р хэсэгт оруулсан)

  • 38.8: Удирдлагын бодлого журам

    • 38.8.4. Ерөнхий эрх мэдэлтэн, Ерөнхий албан тушаалтан ба Бүсийн далуудын гарын үсэг ба гэрэл зураг (гишүүд цуглааны үеэр ариун ёслолын танхимд гэрэл зураг авах ёсгүйг тодруулж өгсөн)

    • 38.8.7. Сүмийн сэтгүүл (захиалга хийх зааврыг шинэчилсэн)