Гарын авлагууд болон дуудлагууд
19. Дуу хөгжим


“19. Дуу хөгжим,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2024).

“19. Дуу хөгжим,” Ерөнхий гарын авлага.

Төгөлдөр хуур тоглож буй буй эмэгтэй, хүүхэд хоёр

19.

Дуу хөгжим

19.1

Сүмийн дуу хөгжмийн зорилго

Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд өгсөн илчлэлтдээ: “Зүрх сэтгэлийн дуунд сүнс минь баярлах авай; тийм ээ, зөв шударгыг үйлдэгчдийн дуу нь надад хандсан залбирал бөлгөө, мөн энэ нь тэдний тэргүүн дээр адислалаар хариулагдах болно” (Сургаал ба Гэрээ 25:12) хэмээн хэлсэн. Түүнчлэн Тэрээр “зөв шударгыг үйлдэгчид … үүрдийн баяр баясгалангийн дууг дуулан Сионд ирэх болно” (Сургаал ба Гэрээ 45:71) гэж хэлжээ.

Ариун дуу хөгжим Есүс Христэд итгэх итгэлийг өсгөдөг. Энэ нь Сүнсийг урьж, сургаалыг заадаг. Энэ нь мөн хүндэтгэн бишрэх мэдрэмжийг төрүүлж, гишүүдийг нэгтгэж, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг шүтэн бишрэх нэг хэлбэр болдог.

19.2

Гэр орон дахь дуу хөгжим

Их Эзэн бошиглогчдоороо дамжуулан хувь хүн, гэр бүлүүдийг өдөр тутмын амьдралдаа сүнслэг дуу хөгжим ашиглахад урьсан. Ариун нандин дуу хөгжмийг дуулах, сонсох нь амар амгалан, сайн сайхан байдлын уур амьсгалыг урьж чадна. Энэ нь мөн гэр бүлийн гишүүдийн дунд энэрэл хайр, нэгдмэл байдлыг нэмэгдүүлдэг. Дууллууд хувь хүмүүст урам зориг төрүүлж, уруу таталтыг тэвчихэд тусалдаг.

Сүмийн хөгжмийн бичлэгийг авч болох эх сурвалжууд:

Сүм хувь хүн, гэр бүлүүдэд хөгжмийн анхан шатны ур чадварыг эзэмшихэд туслах эх сурвалжаар хангадаг. Эдгээрийг music.ChurchofJesusChrist.org дээрээс олж болно (түүнчлэн 19.6-г үзнэ үү). Хөгжмийн ур чадваруудыг эзэмших нь гишүүдэд гэр орондоо болон Сүмд үйлчлэх боломжийг нэмэгдүүлдэг.

19.3

Сүмийн цуглаанууд дээрх дуу хөгжим

Ариун дуу хөгжим бол ариун ёслолын цуглааны болон Сүмийн бусад цуглааны маш чухал хэсэг юм. Энэ нь Сүнсийг урих хүчтэй бөгөөд хувь хүмүүсийг Бурханд ойртуулдаг. “Зарим агуу номлолыг дууллууд дуулснаар номлодог.” (Сүмийн дуулал, ix-ыг үзнэ үү.)

19.3.1

Сүмийн хурал цуглаанд зориулан дуу хөгжмийг төлөвлөх

Гадас, тойргийн хөгжмийн зохицуулагчид санваарын удирдагчидтай хамтран шүтлэг бишрэлийн цуглааны дуу хөгжмийг төлөвлөдөг. Тэд цуглаан дээрх шүтлэг бишрэлийн уур амьсгалыг нэмэгдүүлэх дуу хөгжмийг сонгодог.

Бүх хүн шүтлэг бишрэлийн цуглаан дээр дуулахдаа Сүмийн дууллыг ашиглана. Сүмийн дууллыг эсвэл бусад ариун нандин дуу хөгжмийг оршил ба төгсгөл хөгжим, найрал дууны хөгжим, гоцлол эсвэл жижиг бүлгийн толилуулгад сонгон авч ашиглаж болно. Сүмийн цуглаанууд дээрх бүх дуу хөгжмийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг шүтэн бишрэх зорилгоор толилуулах ёстой бөгөөд хөгжмийн ур чадварыг харуулах тоглолт маягаар ашиглахгүй.

Дуу хөгжмийг сонгохдоо дууллын шүтэн бишрэх зорилготой нийцүүлэх ёстой. Эдгээр нь сайн мэдээг хүчтэй, ойлгомжтой заах ёстой.

Олон янзын соёлд тааруулсан хэлбэрээр бичсэн эсвэл хөг аялгуунд нь тааруулсан ариун нандин дуу хөгжмийг дуулах нь цугларсан олныг нэгдмэл болгоход тус болно. Хөгжмийн зохицуулагчид болон санваарын удирдагчид өөр өөр газраас цугласан гишүүдийн дуртай хөгжмийн зохистой хэлбэрийг сонгон оруулж болно.

19.3.2

Ариун ёслолын цуглаан дээрх дуу хөгжим

Гишүүд Есүс Христийг дурсан санах зорилгоор ариун ёслолоос хүртэхийн тулд ариун ёслолын цуглаан дээр ирдэг. Тэд итгэл, гэрчлэлээ өсгөхөөр мөн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг шүтэн бишрэхээр цугладаг. Энэхүү зорилгод хүрэхэд нь туслах зохих хөгжмийг сонгох хэрэгтэй.

Ариун ёслолын цуглаан дээрх дуу хөгжимд цуглааны нээлт, хаалтад нийтээрээ дуулах дуулал болон ариун ёслолын өмнөх дуулал орно. Дууллыг нийтээрээ дуулах нь гишүүдэд хамтдаа идэвхтэй шүтэн бишрэх үедээ нэгдмэл байхад тусалдаг. Ариун ёслолын дуулал нь ариун ёслолын талаар эсвэл Аврагчийн золиослолыг дурдсан байх ёстой. Нэмэлт мэдээллийг Дуулал номын 380–381-р хуудсан дахь “Hymns for Congregations”-оос үзнэ үү.

Цугларалтын өмнө гишүүдийг орж ирэх үед удиртгал хөгжим тоглодог. Энэ нь Сүнсийг урьж, шүтэн бишрэх уур амьсгалыг бүрдүүлэх зорилготой. Хаалтын залбирлын дараа гишүүдийг танхимаас гарах үеэр бас төгсгөл хөгжим тоглоно. Удиртгал болон төгсгөл хөгжимд дуулал юм уу бусад ариун нандин дуу хөгжмийг сонгож болно.

Ариун ёслолын цуглааны дунд хэсэгт үг хэлэх хүмүүсийн дундуур нийтээрээ нэмэлт дуулал дуулж болно. Эсвэл нэг юм уу хэд хэдэн хөгжмийн дугаар байж болно. Эдгээр нь найрал дуучид (19.3.7-г үзнэ үү), гоцлол дуучин эсвэл хөгжимчин, хэсэг бүлгээр дуулах хүмүүс байж болно. Ариун ёслолын цуглаанд гаднаас дуу хөгжмийн хамтлаг авчран тоглуулж болохгүй.

Ариун ёслолын цуглаан дээр дуулах дууны хөгжмийг төгөлдөр хуур, бадралт баг бишгүүрээр эсвэл бишопын зөвлөлийн зөвшөөрсөн хөгжмийн зэмсгээр хөгжимдөж болно (19.3.6-г үзнэ үү).

Хөгжмийн зохицуулагчид ба бишопын зөвлөл олны мэддэг болон тийм ч сайн мэддэггүй дууллуудыг тэнцвэртэй оруулахыг хичээнэ. Тойргийн найрал дууны болон бусдын толилуулах дууллын сонголт нь сайн мэдэхгүй дууллаа мэддэг болоход нь гишүүдэд тусалж болно.

19.3.3

Ангид дуулах болон тойргийн бусад цуглаан дээрх дуу хөгжим

Сүмийн дууллыг дуулах нь сайн мэдээний зарчмуудыг заах, бататгах үр дүнтэй арга зам байж чадна. Удирдагчид заах хичээлээ баяжуулахын тулд дууллыг болон бусад ариун нандин дуу хөгжмийг ашиглахыг багш нартаа уриалан дэмждэг.

Ням гаргийн чуулга болон ангиуд ерөнхийдөө нээлтийн дууллаар эхэлдэггүй.

19.3.4

Гадасны чуулганы дуу хөгжим

Гадасны чуулганы дуу хөгжмийг итгэл, гэрчлэлийг бэхжүүлэхийн тулд төлөвлөх хэрэгтэй. Энэ нь 19.3.1 дэх зарчмуудыг баримталбал зохино. Тэргүүлэх эрх мэдэлтэн санал болгосон бүх дууллыг төлөвлөлтийн эхэн үед хянана.

Гадасны чуулганы дуу хөгжим нь ихэвчлэн нийтээрээ дуулах дуулал ба найрал дуу, гоцлол юм уу жижиг бүлгийн хөгжмийн үзүүлбэрээс бүрддэг. Нийтийн дууллыг ихэвчлэн хурлын дунд хэсэгт оруулдаг. Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл төгөлдөр хуур, бадралт баг бишгүүр хоёроос өөр хөгжмөөр гоцлох болон аяыг нь тоглох хөгжмийн зэмсгийг зөвшөөрч болно (19.3.6-г үзнэ үү).

19.3.5

Ариун ёслолын танхим дахь бусад дуу хөгжим

Ариун ёслолын танхимыг хааяа шүтлэг бишрэлээс гадуурх хөгжмийн концерт, тайлан тоглолтод болон бусад толилуулгад ашиглаж болно. Шүтэн бишрэх цуглааны үеэр алга ташихыг дэмждэггүй боловч эдгээр үйл ажиллагааны үед ингэх нь зохистой байж болно.

Ариун ёслолын танхимд явагдах соёл урлагийн аливаа арга хэмжээний талаарх асуултад орон нутгийн санваарын удирдагчид хариулт өгнө. Цуглааны байрыг зохистой ашиглах талаарх мэдээллийг 35.5-аас үзнэ үү.

19.3.6

Хөгжмийн зэмсэг

Сүмийн цуглааны удиртгал, төгсгөл хөгжим болон дуулал дуулах үеэр ихэвчлэн амьд хөгжмийн зэмсэг тоглоно. Бадралт баг бишгүүр, төгөлдөр хуур байдаг мөн тоглож чадах гишүүд бүхий газарт эдгээрийг жишиг хөгжим болгож ашиглана. Бишопын зөвлөл нийтээр дуулах, удиртгал, төгсгөл хөгжим болон бусад дуу хөгжмийн үеэр бусад хөгжмийн зэмсэг ашиглахыг зөвшөөрч болно.

Хөгжмийн зэмсэг нь шүтэн бишрэх мэдрэмж төрүүлэхэд тустай бөгөөд хурал цуглааны өнгө аясад тааруулан тоглоно.

шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж Хэрэв төгөлдөр хуур, бадралт баг бишгүүр хөгжим байхгүй эсвэл хөгжимчин байхгүй бол хөгжмийн бичлэгийг ашиглаж болно (19.2-ыг үзнэ үү).

19.3.6.1

Хөгжмийн зэмсгүүд авах

Сүмийн барилгуудад ихэвчлэн бадралт баг бишгүүр, төгөлдөр хуур эсвэл цахилгаан даралтат хөгжим байдаг. Удирдагчид хөгжмийн зэмсгүүдийг шинээр худалдаж авах, хуучнаа солихтой холбоотой мэдээллийг орон нутгийн барилгын албаны менежерээс авч болно.

19.3.6.2

Хөгжмийн зэмсгүүдийг арчилж тордох

Төгөлдөр хуурыг тогтмол хөглөж, бадралт баг бишгүүрт ойр ойр үйлчилгээ хийж байх хэрэгтэй. Бишоп эсвэл гадасны барилга хариуцсан төлөөлөгч барилгын албаны менежертэй холбоо барин, асуулт тавьж болно. Хэрэгцээ гарсан үед тэрээр Facility Issue Reporting (FIR) аппликэйшн ашиглан төгөлдөр хуур, бадралт баг бишгүүрийг засуулах эсвэл үйлчилгээ хийлгэх хүсэлт илгээж болно (35.4.2-ыг үзнэ үү).

19.3.7

Найрал дуу

Хуучин Гэрээний үеэс Бурханы хүүхдүүд Түүнд найрал дуугаар магтаал өргөдөг байсан. Сүмийн найрал дуу нь Бурханыг алдаршуулж, Сүмийн гишүүдийг нэгтгэж, шинэчилж, оролцож мөн сонсож байгаа хүмүүст баяр хөөр авчирдаг.

19.3.7.1

шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж
Тойргийн найрал дуу

Хангалттай тооны гишүүд байгаа бол тойргууд ариун ёслолын цуглаан дээр дуулах найрал дууг зохион байгуулж болно. Бишопын зөвлөл нь найрал дууны удирдаачийг болон найрал дууны хөгжимчнийг дуудаж болно (19.4.3.3-ыг үзнэ үү).

Тойргийн гишүүд сайн дураараа найрал дуунд дуулдаг. Гишүүдийг болон бусад хүнийг үүнд оролцоход урьж болно. Сонгон шалгаруулалт явуулдаггүй.

Найрал дуучдыг Сүмийн дууллыг дуулахад урамшуулан дэмждэг. Сүмийн дууллыг дуулах нь Сүнсийг урьж, найрал дуучдад болон сонсож байгаа хүмүүст сайн мэдээнээс суралцахад тусалдаг (Дуулал, 381–383-ыг үзнэ үү). Хэрэв ариун дуу хөгжмийн өөр цуглуулгаас ашиглахаар бол 19.3.1 дэх удирдамжийг баримтлах нь зүйтэй.

Найрал дууны сургуулилт ихэвчлэн нэг цагаас хэтрэх ёсгүй.

Хэрэв тойргийн найрал дуунд ноот шаардлагатай бол тойргийн төсвийг ашиглан худалдан авч болно (19.7.1-ийг үзнэ үү). Тойргийн найрал дуучдыг худалдаж авсан ноотоо гадасны бусад тойргийн найрал дуучидтай хуваалцахад урамшуулан дэмждэг. Зохиогчийн эрх эзэмшигчээс зөвшөөрөл авалгүйгээр дууны ноотыг хувилан олшруулах нь Сүмийн бодлого журамд харш юм (38.8.11-ийг үзнэ үү).

Тойргийн найрал дуунаас гадна гэр бүлүүд болон эрэгтэй, эмэгтэй бүлгийг мөн өсвөр үеийнхэн, хүүхдүүдийг Сүмийн цуглаан дээр урьж дуулуулж болно.

Найрал дуу дуулж байгаа нь

19.3.7.2

шигтгээ зураг, боломжит эх сурвалжууд
Гадасны болон гадас дундын найрал дуу

Бүс, гадасны санваарын удирдагчдын зөвшөөрлөөр гадасны болон гадас дундын найрал дууг гадасны чуулган, олон нийтийн үйл ажиллагаа зэрэг бусад үед зохион байгуулж болно. Цугларалт эсвэл үйл ажиллагаа явагдаж дууссаны дараа найрал дуучдыг дараагийн үйл ажиллагаа болтол тараана.

19.4

Тойрог дахь хөгжмийн удирдлага

19.4.1

Бишопын зөвлөл

Бишоп тойргийн хөгжмийг хариуцдаг. Тэрээр энэ үүргийг зөвлөхүүдийнхээ нэгэнд даалган хариуцуулж болно. Бишопын зөвлөл дараах үүрэг хариуцлага хүлээнэ. Үүнд:

  • Хэрэгцээ шаардлагын дагуу 19.4.2; 19.4.3-т тодорхойлсон дуу хөгжмийн дуудлагуудад үйлчлэх гишүүдийг дуудаж, онцгойлон адисална.

  • Тойргийн хөгжмийн зохицуулагчтай хамтран ариун ёслолын цуглааны дуу хөгжмийг төлөвлөнө (19.3.1-ийг үзнэ үү).

  • Хурал цуглааны үеэр дуу хөгжмөөр дамжуулан шүтэн бишрэхийн чухлыг заана. Цугларагсдын нийтээрээ дуулж байгаа дууг идэвхтэй дуулахад гишүүдийг дэмжинэ. Гишүүдийг, ялангуяа өсвөр үеийнхнийг сэтгэл санаа өргөсөн дуу хөгжмийг хувийн амьдралдаа өдөр бүр ашигладаг байхыг дэмжинэ (19.2-ыг үзнэ үү).

  • Төгөлдөр хуураас эсвэл бадралт баг бишгүүрээс өөр хөгжмийн зэмсгийг хэзээ ашиглаж болохыг шийднэ (19.3.6-г үзнэ үү).

  • Гишүүдийг оролцохыг уриалснаар тойргийн найрал дууг дэмжинэ.

19.4.2

Тойргийн хөгжмийн зохицуулагч

Тойргийн хөгжмийн зохицуулагч бишопын зөвлөлийн удирдлага доор үйлчилнэ. Тэр дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ. Үүнд:

  • Дуу хөгжмийн асуудлаар бишопын зөвлөлд болон тойргийн удирдагчдад туслах эх сурвалж болж үйлчилнэ. Тойргийн дуу хөгжмийг зохицуулахад туслах хүрээнд, бишопын урилгаар тойргийн зөвлөлийн хуралд оролцоно.

  • Ариун ёслолын цуглааны дуу хөгжмийг бишопын зөвлөлтэй хамтран төлөвлөнө (19.3.1, 19.3.2-ыг үзнэ үү).

  • Шаардлагатай бол тойрог дахь хөгжмийн сургалтыг санал болгож, хяналт тавина (19.6-г үзнэ үү). Гишүүдэд хөгжмийн авьяасаа хөгжүүлж, тойрогтоо ашиглах боломжуудыг гаргахад тусална.

  • Бишопын зөвлөлийн хүсэлтийн дагуу, тойргийн дуу хөгжмийн дуудлагад үйлчлэх хүмүүсийг санал болгоно. Эдгээр дуудлагад үйлчилдэг хүмүүст шаардлагатай үед дэмжлэг, заавар өгч, сургалт явуулна.

  • Өөр хүн дуудагдаагүй бол тойргийн хөгжмийн бусад дуудлагад үйлчилнэ.

  • Шаардлагатай үед гадасны дуу хөгжмийн зохицуулагчтай холбоо барьж зааварчилга, дэмжлэг авч болно.

19.4.3

шигтгээ зураг, боломжит эх сурвалжууд
Нэмэлт дуудлага

Том тойргуудад бишопын зөвлөл гишүүдийг дараах дуудлагад дуудаж болно. Үүнд: Өсвөр үеийнхнийг болон өөр итгэлтэй хүмүүсийг үйлчлүүлэхээр дуудаж болно. Бишопын зөвлөл тойргийнхоо хэрэгцээнд тааруулж эдгээр дуудлагыг өөрчилж болно.

19.4.3.1

Тойргийн дуу хөгжмийн удирдаач

Дуу хөгжмийн удирдаач нь ариун ёслолын цуглаан болон тойргийн бусад цуглаан дээр хүсэлтийн дагуу удирдана.

19.4.3.2

Тойргийн хөгжимчин

Тойргийн хөгжимчин нь оршил, төгсгөл хөгжмийг тоглохын хамт ариун ёслолын болон хүсэлтийн дагуу тойргийн бусад цуглаан дээр дууллуудыг дагаж хөгжимдөнө. Шаардлагатай бол хөгжимчин найрал дууг даган хөгжимдөж эсвэл Хүүхдийн хэсгийн хөгжимчнөөр үйлчилж болно.

шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж Төгөлдөр хуур тоглох хүн тойрогт байхгүй бол дараах боломжуудыг ашиглаж болно. Үүнд:

  • Гишүүн бишопын зөвшөөрсөн хөгжмийн зэмсгийг тоглож болно (19.3.6-г үзнэ үү).

  • Зарим цуглааны байранд, урьдчилан бичсэн дууллын бичлэгийг тоглуулдаг цахим төгөлдөр хуур болон бадралт баг бишгүүр байдаг (19.3.6.1-ийг үзнэ үү).

  • Гишүүд дараах эх сурвалжаас бичлэг авч ашиглаж болно. Үүнд:

19.4.3.3

Найрал дууны удирдаач ба хөгжимчин

Тойргийн найрал дууны удирдаач найрал дуучдын дуулах дууг санал болгож, найрал дууны давтан сургуулилтыг болон найрал дуучдын дууг ариун ёслолын цуглаан дээр удирдана (19.3.7-г үзнэ үү).

Тойргийн найрал дууны хөгжимчин найрал дууны давтлага болон ариун ёслолын цуглаан дээр найрал дуу дуулах үед хөгжимддөг.

Найрал дууг удирдах тухай нэмэлт мэдээлэл Conducting Course гарын авлагын 73–83-р хуудсанд бий.

19.4.3.4

Хүүхдийн хэсгийн дууны удирдагч ба төгөлдөр хуурч

12.3.4-ийг үзнэ үү.

19.4.3.5

Дуу хөгжмийн мэргэжилтэн

Бишопын зөвлөл тойрогт хөгжмийн сургалтад туслуулах зорилгоор дуу хөгжмийн мэргэжилтнийг дуудаж болно (19.6-г үзнэ үү).

19.5

Гадасны дуу хөгжмийн удирдлага

19.5.1

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл

Гадасны ерөнхийлөгч гадасны дуу хөгжимд хяналт тавьдаг. Тэрээр дараах үүргүүдийг зөвлөхүүдийнхээ нэгэнд эсвэл дээд зөвлөлийн нэг гишүүнд даалган хариуцуулж болно. Үүнд:

  • Хэрэгцээ шаардлагын дагуу 19.5.2 ба 19.5.3-т тодорхойлсон дуу хөгжмийн дуудлагуудад үйлчлэх гишүүдийг дуудаж, онцгойлон адисална.

  • Гадасны чуулган болон гадасны бусад үйл ажиллагааны дуу хөгжмийг гадасны дуу хөгжмийн зохицуулагчтай хамтран төлөвлөнө (19.3.1, 19.3.4, 19.3.7.2-ыг үзнэ үү).

  • Хурал цуглааны үеэр дуу хөгжмөөр дамжуулан шүтэн бишрэхийн чухлыг заана. Цугларагсад нийтээрээ дуулж байгаа дууг идэвхтэй дуулахыг гишүүдэд уриална. Гишүүдийг сэтгэл санаа өргөсөн дуу хөгжмийг хувийн амьдралдаа өдөр бүр ашигладаг байхыг дэмжинэ (19.2-ыг үзнэ үү).

  • Төгөлдөр хуураас эсвэл бадралт баг бишгүүрээс өөр хөгжмийн зэмсгийг гадасны хурал цуглаанд хэзээ ашиглаж болохыг шийднэ (19.3.6-г үзнэ үү).

19.5.2

Гадасны дуу хөгжмийн зохицуулагч

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлага доор гадасны дуу хөгжмийн зохицуулагч дараах үүрэг хариуцлага хүлээнэ. Үүнд:

  • Хөгжмийн асуудлаар гадасны ерөнхийлөгчийн зөвлөлд болон гадасны бусад удирдагчид туслах эх сурвалж болж үйлчилнэ.

  • Гадасны чуулган болон гадасны бусад үйл ажиллагааны дуу хөгжмийг гадасны ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамтран төлөвлөнө (19.3.1, 19.3.4, 19.3.7.2-ыг үзнэ үү).

  • Гадсанд хөгжмийн сургалт явуулахыг санал болгож, хяналт тавина (19.6-г үзнэ үү).

  • Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн хүсэлтийн дагуу, гадасны дуу хөгжмийн дуудлагуудад гишүүдийг санал болгоно. Эдгээр дуудлагад үйлчилдэг хүмүүст зааварчилга өгнө. Шаардлагатай үед дэмжлэг үзүүлж, зааварчилж, сургалт явуулна.

  • Шаардлагатай үед тойргийн дуу хөгжмийн зохицуулагчдад сургалт явуулж, дэмжлэг үзүүлнэ.

  • Өөр хүн дуудагдаагүй бол гадасны хурал цуглаанд дуу хөгжмийн удирдагч ба найрал дууны удирдаачаар үйлчилнэ.

19.5.3

шигтгээ зураг, боломжит эх сурвалжууд
Гадасны дуу хөгжмийн мэргэжилтэн

Гадасны дуу хөгжмийн мэргэжилтнүүдийг шаардлага гарах үед дуудаж болно. Энд гадасны найрал дууны удирдаач, гадасны дуу хөгжмийн удирдаач, гадасны хөгжимчин зэрэг нь орж болно. Гадасны дуу хөгжмийн мэргэжилтнүүдийг хөгжмийн сургалт явуулахаар томилж болно (19.6-г үзнэ үү).

19.6

Дуу хөгжмийн сургалт ба эх сурвалж

Хөгжмийн анхан шатны ур чадварыг эзэмших нь гишүүдийг авьяас чадвараа ашиглан Сүмд үйлчлэхэд бэлтгэдэг. Дуу хөгжмийн дуудлагатай гишүүдэд дараах эх сурвалжууд тус болно. Эдгээр нь дуу хөгжмийн ур чадвараа хөгжүүлэхийг хүссэн бүх гишүүнд тусалж чадна.

Дуу хөгжмийн анхан шатны сургалтын материал Дуулал ном дээрх Сүмийн дууллын номыг ашиглах нь мөн Хүүхдийн дууны ном дээрх Дууны номыг ашиглах нь хэсгүүд дээр бий.

Дараах эх сурвалжууд мөн тустай байж болно. Үүнд:

  • Гэртээ болон сүм дээр ашиглаж болох дуунуудын бичлэгийг болон ноотны санг Sacred Music апп ба music.ChurchofJesusChrist.org дээрээс үзэж болно. Дууны бичлэгийг сонсох нь гишүүдэд дууллыг мэддэг болоход тустай.

  • ChurchofJesusChrist.org дээрх олон үйлдэлтэй хөгжмийн тоглуулагч шинэ дуу сурах эсвэл хөгжмийн ур чадвар эзэмших гэж буй хүмүүст тусална.

  • The Basic Music Course гарын авлага гишүүдэд ноот уншиж, тоглодог болоход тусална. Энэ нь Conducting Course Kit болон Keyboard Course Kit гэсэн хоёр хэсэгтэй. Эдгээр эх сурвалжийг store.ChurchofJesusChrist.org дээрээс худалдан авч болно.

  • Дуу хөгжмийн ур чадвараа сайжруулахыг зорьж байгаа гишүүдийг цахилгаан төгөлдөр хуур, сургалтын материал, зааварчилгаагаар хангахад туслах Хөгжмийн сургалтын санг Сүмийн удирдах газарт үүсгэсэн байгаа. Энэ сангийн талаарх нэмэлт мэдээллийг musicfund.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.

Гадас, тойргийн дуу хөгжмийн зохицуулагчид дуу хөгжмийн удирдагч, найрал дууны удирдаачид эсвэл хөгжимчдөд зориулан хөгжмийн анхан шатны сургалт зохион байгуулж болно. Оролцогчид нь одоо дуу хөгжмийн дуудлагад үйлчилж байгаа хүмүүсээс гадна сонирхсон насанд хүрэгч, өсвөр үеийнхэн мөн хүүхдүүд байж болно. Дуу хөгжмийн зохицуулагчид эсвэл мэргэжилтнүүд эдгээр сургалтыг явуулж болно. Дуу хөгжмийн зохицуулагчид энэ сургалтыг явуулж чадах мэргэшсэн багшийг санал болгож болно.

шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж Хангалттай тооны гишүүд байгаа бол дуу хөгжмийн зохицуулагчид санваарын удирдагчидтай ярилцаж, гадас эсвэл хэд хэдэн гадсыг хамарсан сургалт зохион байгуулахыг санал болгож болно. Сүмээс зохион байгуулж байгаа сургалт үнэ төлбөргүй байдаг.

19.7

Нэмэлт бодлого журам ба удирдамж

19.7.1

Дуу хөгжмийг олж авах ба ашиглах

Цуглааны шинэ байруудыг дууллын номуудаар хангадаг. Нэмэлт дууллын номууд, найрал дууны болон бусад хөгжмийн ноотыг гадас, тойргийн төсвөөр худалдан авч болно.

19.7.2

Давтлага, ганцаарчилсан сургалт, тайлан тоглолт зэрэгт цуглааны байран дахь хөгжмийн зэмсгүүдийг ашиглах

Үнэхээр өөр боломж байхгүй тохиолдолд санваарын удирдагчид сүмийн байран дахь төгөлдөр хуур, бадралт баг бишгүүр хөгжмийг давтлага хийх, төлбөртэй сургалт авах, цуглааны байрыг ашигладаг гишүүдийн оролцсон тоглолтыг хийхэд ашиглахыг зөвшөөрч болно. Энэ зөвшөөрөл нь 35.5.6.1-д заасны дагуу онцлох зүйл юм. Тоглолт хийхдээ төлбөр авах ёсгүй.

19.7.3

Нийтийн найрал дуу

Сүмийн гишүүнээр удирдуулсан мөн дийлэнх нь гишүүдээс бүрдсэн бусад орон нутгийн байнгын найрал дуучдыг Сүм санхүүжүүлдэггүй. Энэ найрал дуучид Сүмтэй холбоотой нэр хэрэглэх ёсгүй.

Хэрэв гадасны ерөнхийлөгч зөвшөөрсөн бол нийтийн найрал дууны давтлага, тоглолтод Сүмийн байрыг ашиглуулж болно. Тэд цуглааны байртай холбоотой Сүмийн жишиг, бодлого журмыг дагах ёстой (35.5-ыг үзнэ үү).