Гарын авлагууд болон дуудлагууд
22. Материаллаг хэрэгцээг хангах ба бие даах чадварыг хөгжүүлэх


“22. Материаллаг хэрэгцээг хангах ба бие даах чадварыг хөгжүүлэх,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2024).

“22. Материаллаг хэрэгцээг хангах ба бие даах чадварыг хөгжүүлэх,” Ерөнхий гарын авлага.

ажиллаж буй эрэгтэй

22.

Материаллаг хэрэгцээг хангах ба бие даах чадварыг хөгжүүлэх

22.0

Оршил

Сүмийн гишүүд “нэг нэгнийхээ ачааг … үүрэлцэ[ж], … гашуудах тэдний хамт гашууда[ж] … мөн тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруул[ахыг]” (Мозая 18:8–9) эрмэлздэг. Материаллаг тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах нь Бурханы аврал, өргөмжлөлийн ажлын нэгэн хэсэг юм (1.2-ыг үзнэ үү).

Түүнчлэн Сүмийн гишүүдэд хичээнгүй ажилласнаар болон Их Эзэний тусламжтай өөрсдийн бие даах чадварыг хөгжүүлэхийг зөвлөдөг. Бие даах чадвар нь өөрийнхөө болон гэр бүлийнхээ сүнслэг, материаллаг хэрэгцээг хангах чадвар, төгс шийдвэр, хүч чармайлт юм. Гишүүд бие даах тусам бусдад илүү сайн үйлчлэх чадвартай болдог.


ХУВИЙН БОЛОН ГЭР БҮЛИЙН ХҮЧИН ЧАРМАЙЛТ


22.1

Бие даах чадварыг хөгжүүлэх

Их Эзэний тусламжтайгаар гишүүд дараах арга замаар бие даах чадвараа хөгжүүлдэг. Үүнд:

  • Сүнслэг болон бие махбод, сэтгэл санааны хүч чадлаа хөгжүүлэх

  • Боловсрол эзэмшиж, ажилд орох

  • Материаллаг тал дээр илүү сайн бэлтгэгдсэн байх зэрэг юм.

22.1.1

Сүнслэг хүч чадал

Их Эзэн “Бүх зүйл миний хувьд сүнслэг юм …, мөн аль ч цаг үед би та нарт … цаг зуурын хууль өгөөгүй бөлгөө” (Сургаал ба Гэрээ 29:34) хэмээн заасан. Гишүүд Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлж, Бурханы зарлигуудыг дагаснаар сүнслэг хүч чадал олж авдаг.

Тэд ийн үйлдсэнээр өөрсдийн асуудлыг хэрхэн шийдэх, бусдад хэрхэн тохинуулах талаар Ариун Сүнснээс удирдамж хүлээн авдаг.

22.1.2

Бие махбодын болон сэтгэл санааны эрүүл мэнд

Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдээ бие махбод, сэтгэл санааны хүч чадлаа хөгжүүлээсэй гэж хүсдэг. Үүнд дараах үйлдлүүд багтана.

  • Мэргэн ухааны үгийг дага (Сургаал ба Гэрээ 89-ийг үзнэ үү).

  • Шим тэжээлтэй хоол идэж, тогтмол дасгал хийж, хангалттай унтахыг хичээ.

  • Хор хөнөөлтэй, донтуулдаг бодис, дадал хэвшлээс зайлсхий.

  • Биеийн ариун цэврийг сахиж, шаардлагатай эмчилгээг хийлгэ.

  • Эрүүл харилцаа холбоо тогтоо.

  • Шаардлагатай бол сэтгэцийн болон сэтгэл санааны эрүүл мэндийн асуудалдаа мэргэжлийн хүний тусламжийг ав.

Гүйж буй хос

22.1.3

Боловсрол ба ажил эрхлэлт

Аврагч: “Бүр судлахаар мөн тэрчлэн итгэлээр, суралцахыг эрэлхийл” хэмээн заасан (Сургаал ба Гэрээ 88:118-ийг үзнэ үү). Боловсрол, ажил мэргэжлийн сургалт нь илүү сайн ажилтай болоход хөтөлдөг тул гишүүд хувийн болон гэр бүлийн хэрэгцээгээ хангаж чаддаг болно.

22.1.4

Материаллаг байдлын хувьд бэлтгэлтэй байх

Гишүүдэд өөрсдийгөө болон гэр бүлээ мөн хэрэгтэй үед бусдыг харж халамжилж болохын тулд бэлтгэлтэй байхыг зөвлөдөг.

Гишүүд санхүүгийн бэлтгэлээ дараах байдлаар нэмэгдүүлдэг. Үүнд:

  • Аравны нэг ба өргөлүүдээ төлөх (Малахи 3:8–12-ыг үзнэ үү)

  • Өр зээлээ багасга.

  • Төсөвтөө багтаан амьдар.

  • Ирээдүйд зориулан мөнгө хадгалах

  • Зохих боловсролыг эзэмш (22.3.3-ыг үзнэ үү).

Бэлтгэлтэй байх гэдэгт онцгой нөхцөл байдалд бэлтгэлтэй байх ордог. Гишүүдийг богино болон урт удаан хугацаанд хэрэглэх хоол хүнс, ус, бусад эн тэргүүний хэрэгцээт зүйлсийн нөөцтэй болохыг урамшуулдаг.

Нэмэлт мэдээллийг Бие даахын тулд хувийн санхүүгээ зохицуулах нь ба “Temporal Preparedness Resources”-оос үзнэ үү.

22.2

Материаллаг байдал болон сэтгэл санааны хувьд тусламж хэрэгтэй гишүүдэд тохинуулах

Их Эзэний шавь нарт “бие биеэ хайрлаж, мөн … үйлчлэхийг” мөн “халамжаар гачигдах тэднийг … халамжлах[ыг]” (Мозая 4:15–16) заадаг. Гишүүд материаллаг байдал болон сэтгэл санааны хувьд тусламж хэрэгтэй хүмүүст тохинуулахыг хичээдэг. Эдгээр хэрэгцээнд хоол хүнс, хувцас хунар, гэр орон, боловсрол, ажил хөдөлмөр мөн бие махбод, сэтгэл санааны эрүүл мэнд багтаж болно.

22.2.1

Их Эзэний агуулах

Материаллаг тусламж хэрэгтэй хүмүүст туслахад ашигладаг Сүмд байгаа бүх нөөцийг Их Эзэний агуулах гэж нэрлэдэг (Сургаал ба Гэрээ 82:18–19-ийг үзнэ үү). Үүнд тусламж хэрэгтэй хүмүүст туслахаар гишүүдийн гаргасан цаг зав, авьяас чадвар, өрөвч нинжин сэтгэл, эд материал болон санхүүгийн эх үүсвэрүүд багтдаг.

Их Эзэний агуулах тойрог, гадас бүрд байдаг. Удирдагчид ихэнхдээ тойрог, гадасны гишүүдийн мэдлэг, ур чадвар, үйлчлэл дээр тулгуурлан хувь хүн, гэр бүлүүдийн хэрэгцээнд туслах шийдлийг олдог.

Залуу эрэгтэйд мужааны ажил зааж буй хүн

22.2.2

Мацгийн болон ба мацгийн өргөлийн хууль

Их Эзэн Өөрийн хүмүүсийг адисалж, тусламж хэрэгтэй хүмүүст үйлчлэх арга замыг тэдэнд өгөхийн тулд мацгийн хуулийг тогтоож өгсөн. Гишүүд мацгийн хуулийг сахиснаар Их Эзэнд илүү ойртож мөн сүнслэг хүч чадал нь өсөн нэмэгддэг. Тэд түүнчлэн бие даах чадвараа хүчирхэгжүүлж, илүү өрөвч нинжин сэтгэлтэй болдог. (Исаиа 58:6–12; Малахи 3:8–12-ыг үзнэ үү.)

Мацгийг хэзээ ч барьж болно. Гэхдээ ерөнхийдөө сарын эхний ням гаргийг мацгийн өдөр гэж гишүүд үздэг. Мацгийн өдөрт ерөнхийдөө дараах зүйлс багтдаг. Үүнд:

  • Залбирах

  • 24 цагийн турш хоол, ундгүй явах (бие махбодын хувьд боломжтой бол)

  • Мацгийн өгөөмөр өргөл өгөх

Мацгийн өргөл нь тусламж хэрэгтэй хүмүүст туслахад өгдөг өргөл юм. Гишүүдийг мацаг барих үедээ хамгийн багадаа, идээгүй хоолныхоо үнэтэй тэнцэх өргөлийг өгөхийг урьдаг. Гишүүдийг өгөөмөр байж, боломжтой бол хоолныхоо үнээс илүү ихийг өгөхийг уриалдаг.

Гишүүд Аравны нэг ба бусад өргөлийн маягтыг бөглөн, мацгийн өргөлөө бишопт эсвэл түүний зөвлөхүүдийн нэгэнд өгч болно. Зарим бүсэд тэд бас онлайн өргөл өгч болно. шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж Зарим бүсэд бишоп мацгийн өргөл цуглуулах эрхийг Аароны санваартнуудад олгож болно (34.3.2-ыг үзнэ үү).

22.2.3

Үйлчлэл

Гишүүд Аврагчийн адилаар бусдад үйлчлэхийг эрэлхийлдэг (Иохан 13:35-ыг үзнэ үү).

Үйлчлэлийг тойрог, гадсанд мөн орон нутагт зохион байгуулж болно. JustServe.org боломжтой газарт гишүүд болон бусад хүн орон нутаг дахь үйлчлэлийн боломжийг олж мэдэхийн тулд үүнийг ашиглаж болно.

22.2.4

Хүмүүнлэгийн тусламж

Сүм дэлхий даяар хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг. Сүм үүнийг шууд өөрсдөө болон бусад тусламжийн байгууллагатай хамтран явуулдаг. шигтгээ зураг, боломжит эх сурвалжууд Эдгээр ажлыг дэмжихийг хүсэж байгаа гишүүд мөн бусад хүн Сүмийн хүмүүнлэгийн тусламжийн санд хандив өгч болно.


УДИРДАГЧДЫН ХҮЧИН ЧАРМАЙЛТ


22.3

Бие даах чадвар хөгжүүлэх болон тусламж хэрэгтэй хүмүүст тохинуулах загвар

Сүмийн удирдагчид материаллаг хэрэгцээ болон сэтгэл санааны хувьд тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлахдаа Аврагчийг төлөөлдөг (22.3.4-ийг үзнэ үү). Ийн үйлдэхдээ тэд гишүүдэд бие даах чадвараа хүчирхэгжүүлэхэд нь туслахыг хичээнэ.

Удирдагчид мэдрэмжтэй байж, өрөвч нинжин сэтгэлээр туслахын тулд Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлнэ. Дараах загвар нь бие даах чадварыг хөгжүүлэх замаар гишүүдийн хэрэгцээг шийдвэрлэхэд удирдагчдад тусална. Үүнд:

  • Тусламж хэрэгтэй хүмүүсийг эрж олох

  • Богино хугацааны хэрэгцээгээ тодорхойлон, шийдвэрлэхэд нь тэдэнд туслах

  • Удаан хугацаанд бие даах чадвартай болоход нь тэдэнд туслах

  • Сэтгэл санааны хувьд тусламж хэрэгтэй хүмүүст тохинуулахад тусална.

22.3.1

Тусламж хэрэгтэй хүмүүсийг эрж олох

Бишоп нь тусламж хэрэгтэй хүмүүсийг эрж олон, тэднийг харж халамжлах ариун нандин үүрэг хариуцлагатай (Cургаал ба Гэрээ 84:112-ыг үзнэ үү). Дараах хүмүүс энэхүү үүрэг хариуцлагад чухал үүрэг гүйцэтгэдэг.

  • Тохинуулагч ах, эгч нар

  • Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлүүд

  • Бишопын зөвлөхүүд

  • Тойргийн зөвлөлийн бусад гишүүн

Шаардлагатай үед, бишопын зөвлөл эдгээр хүчин чармайлтад дэмжлэг туслалцаа үзүүлэхээр тойргийн халамжийн болон бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтнийг дуудаж болно (22.6.4-ийг үзнэ үү).

Хайр, анхаарал халамжийн сүнсээр тойргийн удирдагчид тусламж хэрэгтэй байж болох гишүүдийг тодорхойлоход тусална. Зөвхөн хүсэлт тавьсан үед туслах нь хангалтгүй юм. Тусламж дэмжлэг хэрэгтэй гишүүдэд зохих анхаарал халамж үзүүлэхэд анхаарахын тулд удирдагчид тохинуулагч ах, эгч нартай зөвлөлдөх хэрэгтэй.

22.3.2

Гишүүдэд богино хугацааны хэрэгцээгээ тодорхойлон, шийдвэрлэхэд туслах

Гишүүд үндсэн хэрэгцээгээ өөрсдийн хүчин чармайлт болон гэр бүлийнхээ дэмжлэг тусламжаар шийдвэрлэхийг хичээнэ. Энэ нь хангалтгүй бол гишүүд дараах эх сурвалжаас тусламж авах хэрэгтэй байж болох юм. Үүнд:

  • Төрийн байгууллагын болон орон нутгийн нөөц боломж (22.12-ыг үзнэ үү)

  • Сүмийн тусламж

Сүмийн тусламж дэмжлэг нь хоол хүнс, хувцас хунар, гэр ахуйн хэрэгсэл эсвэл бусад үндсэн хэрэглээний зүйл байж болно. Бишоп эдгээр хэрэгцээг хангахын тулд мацгийн өргөлийг ашиглаж болно. шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж Бишопын захиалгын хуудсыг ашиглах боломжтой газарт бишоп нь хоол хүнс, үндсэн хэрэглээний зүйлсээр хангахад үүнийг гол төлөв ашигладаг (Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн сан [УБХАМС]) дахь “Bishops Orders and Referrals”-ийг үзнэ үү).

Удирдагчид Сүмийн тусламж дэмжлэгийг үзүүлэхдээ 22.4, 22.5 дахь зарчим, бодлого журмыг баримтална.

22.3.3

Гишүүдэд урт хугацаанд бие даах чадвартай болоход нь туслах

Гишүүдэд урт хугацааны асуудлаа шийдвэрлэхэд нь тасралтгүй дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байж болох юм. Боловсрол, мэргэжлийн сургалт эсвэл өөр бусад эх сурвалж нь тэдэнд бие даах чадвараа хөгжүүлж, урт хугацааны хэрэгцээгээ хангахад тусална. Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулгын удирдагчид, тохинуулагч ах, эгч нар болон бусад хүн эдгээр эх сурвалжаас хүртэхэд нь гишүүдэд тусалж чадна.

Бие даах чадвараа хөгжүүлэх төлөвлөгөө нь гишүүдэд давуу тал болон хэрэгцээ, нөөц бололцоогоо тодорхойлоход тусална. Сүмийн тусламж дэмжлэгийг үзүүлэх бүрд энэ төлөвлөгөөг ашиглах нь зүйтэй. Бишоп нь Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулгын удирдагчид, тохинуулагч ах, эгч нар болон бусад хүнийг энэ төлөвлөгөөг бөглөхөд нь гишүүдэд туслуулахаар томилж болно.

Бие даах чадвар хөгжүүлэх төлөвлөгөөний нэг хэсэг болгож удирдагчид гишүүдийг бие даах чадвар хөгжүүлэх бүлэгт оролцохыг санал болгож болох юм. Эдгээр бүлэг нь тэдэнд ур чадвараа хөгжүүлж, илүү сайн боловсрол эзэмшиж, ажилд орж эсвэл санхүүгээ илүү сайн зохицуулдаг болоход тусалдаг (22.13-ыг үзнэ үү). Эдгээр бүлгийг ерөнхийдөө гадас, тойргийн зөвлөлөөс зохион байгуулдаг (22.10.2, 22.7-г үзнэ үү).

Бишоп эсвэл түүний томилсон өөр нэг удирдагч туслалцаа үзүүлэхдээ Бишопт зориулсан бие даах чадвар хөгжүүлэх төлөвлөгөөний удирдамж-ийг ашиглана. Энэ маягт нь бие даах чадвараа хөгжүүлэхэд гаргасан гишүүдийн ахицыг хянахад удирдагчдад тусалдаг.

22.3.4

Сэтгэл санааны хувьд тусламж хэрэгтэй хүмүүст тохинуулах

Тохинуулагч ах, эгч нар болон тойргийн удирдагчид сэтгэл санааны хувьд асуудалтай гишүүнд туслахад чухал үүрэг гүйцэтгэж болно. Сэтгэл санааны асуудалтай тулгарсан хүн гэр бүлийн гишүүддээ, тэр тусмаа хань ижилдээ нөлөөлж болох юм. Тойргийн удирдагчид тэдэнд тусалж дэмжин, тэднийг ойлгодог байх нь зүйтэй.

Сүм нь удирдагчдад гишүүдийнхээ сэтгэл санааны болон нийгмийн олон асуудалд дэмжлэг үзүүлэхэд нь туслах зорилгоор “Counseling Resources”-ийг гаргаж өгсөн. Гишүүдэд зориулсан нэмэлт эх сурвалжууд:

Бишоп нь гишүүний сэтгэл санааны зовлонг илүү сайн ойлгож, ямар эх сурвалж хэрэгтэй байгааг тодорхойлохын тулд Гэр бүлийн үйлчлэлийн ажилтнуудтай зөвлөлдөж болно. Гадас, номлолын ерөнхийлөгчтэй, түүнчлэн Гэр бүлийн үйлчлэлийн ажилтнуудтай зөвлөлдөж болно. Гэр бүлийн үйлчлэлийн ажилтнууд удирдагчдад нийгмийн болон сэтгэл санааны хүнд асуудалтай тулгарсан гишүүнд мэргэжлийн зөвлөгөө хэрэгтэй байгаа эсэхийг тодорхойлоход тусалж болно. Удирдагчид Гэр бүлийн үйлчлэлийн албатай эсвэл өөрсдийн халамж, бие даах чадвар хөгжүүлэх төвийн менежертэй холбоо барьж, зөвлөгөө авах хүсэлт гаргаж болно. (Холбоо барих мэдээллийг 31.3.6-аас үзнэ үү.)

шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж Боломжтой газарт бишоп зөвлөгөө авах хэрэгтэй гишүүдийг Гэр бүлийн үйлчлэлийн мэргэжлийн хүн рүү илгээж болно. Тэд ийн үйлдэхдээ үйлчилгээ хүсэх бишопын захиалгын маягтыг ашиглана (УБХАМС дээрх “Bishops’ Orders and Referrals”-ийг үзнэ үү). Үүнээс гадна, гишүүд орон нутгийн нэр хүндтэй мэргэжлийн зөвлөгөө өгдөг хүмүүсээс тусламж хүсэж болох юм.

Заримдаа бишоп тусламж хэрэгтэй гишүүдэд нүгэлт үйлдлээ наманчлахыг зөвлөдөг. Үүнд донтолттой холбоотой эсвэл үүнээс үүдэлтэй нүгэл багтаж болно. Эдгээр нөхцөлд бишоп 32.8.1, 32.8.2 дээрх удирдамж зааврыг баримтална.

Бичиг цаас харж буй хос

22.4

Сүмийн тусламж дэмжлэг үзүүлэх зарчмууд

Гишүүд Их Эзэний тусламжтай өөрсдийгөө болон гэр бүлийнхээ хэрэгцээг хангахыг эрэлхийлдэг. Төрөл садныг нь хэрэгтэй байгаа тусламжийг үзүүлэхийг уриалдаг. Гишүүдэд нэмэлт тусламж дэмжлэг хэрэгтэй бол тэд өөр нөөц боломжоос тусламж авахаар хандах хэрэгтэй. Эдгээрт:

  • Төрийн байгууллагын болон орон нутгийн нөөц боломж (22.12-ыг үзнэ үү)

  • Хоол хүнс, бусад үндсэн хэрэглээний зүйлсэд мацгийн өргөл, бишопын захиалгын хуудсыг ашиглан Сүмээс үзүүлэх тусламж зэрэг юм (22.13-ыг үзнэ үү).

Сүмийн тусламж дэмжлэг нь бусдаас хамааралтай байхыг биш, харин бие дааж амьдрах чадварыг хөгжүүлэхэд гишүүдэд туслахаар зориулагдсан. Өгсөн аливаа тусламж нь бие даахын тулд хичээж зүтгэхэд нь гишүүдийг хүчирхэгжүүлэх ёстой.

Удирдагчид Сүмийн тусламж дэмжлэгийг үзүүлэхдээ 22.4.1-оос 22.4.5 хүртэлх хэсэг дэх зарчмуудыг баримтална. Бишопын зөвлөл, бичиг хэргийн ажилтнууд “Ариун сан хөмрөг, ариун үүрэг хариуцлага” видеог жилд доод тал нь нэг удаа үзнэ.

22:59

22.4.1

Хувийн болон гэр бүлийн хариуцлагыг урамшуулан дэмжих

Хувь хүн, гэр бүлүүд өөрсдийн сайн сайхан амьдралыг цогцлоох үндсэн үүрэг хариуцлагыг хүлээдэг гэж удирдагчид заадаг. Бие дааж амьдрах зарчмуудыг дагаснаар гишүүд ирээдүйн хэрэгцээгээ өөрсдөө шийдвэрлэх илүү сайн чадвартай болсон байх болно (22.1-ийг үзнэ үү).

Бишоп (эсвэл түүний томилсон өөр нэг удирдагч эсвэл гишүүн) Сүмийн тусламж дэмжлэгийг үзүүлэхийнхээ өмнө, гишүүд өөрсдийн хэрэгцээг хангахын тулд ямар ямар нөөц бололцоог ашиглаж байгааг тэдэнтэй ярилцана. Уг хүн төрийн байгууллага, орон нутгийн нөөц боломж зэрэг тухайн гишүүдийн бодож үзэж болох өөр бусад эх сурвалжийг санал болгож болно (22.12-ыг үзнэ үү).

22.4.2

Чухал хэрэгцээний зүйлд түр зуурын тусламжийг үзүүлэх

Сүмийн тусламж дэмжлэгийн зорилго бол бие даахыг хичээх явцад нь гишүүдийн үндсэн хэрэгцээг түр хангах явдал юм. Ерөнхийдөө мацгийн өргөлийн тусламж нь хоол хүнс, хувцас хунар зэрэг чухал хэрэгцээт зүйлсийг худалдаж авахад ашиглагддаг. Гэхдээ үүнийг бас орон байрны болон хэрэглээний төлбөр төлөхөд мөн мэргэжлийн зөвлөгөө авах, эмчлүүлэх эсвэл богино хугацааны мэргэжлийн сургалтад суух зэрэг хувь хүнд хандсан үйлчилгээ үзүүлэхэд ашиглаж болно.

Сүмийн тусламж дэмжлэг бол амьдралын түвшнийг хадгалахын тулд биш, харин амьдралын наад захын хэрэгцээг хангахад зориулагдсан. Гишүүдэд зардлаа багасгаж, танаж сурахад нь дэмжлэг үзүүлж, зовлонг нь ойлгох хүн хэрэгтэй байж болох юм.

Бишоп ямар хэмжээний тусламжийг хэр урт хугацаагаар өгөх талаар авч үзэхдээ сайтар тунгаан бодож, сүнслэг удирдамжийг эрэлхийлэх хэрэгтэй. Тэд хараат байдлыг бий болгохгүй байхын зэрэгцээ энэрэнгүй нинжин, өгөөмөр байх хэрэгтэй.

22.4.3

Бэлэн мөнгө өгөхийн оронд эх сурвалжаар хангах, үйлчлэл үзүүлэх

Боломжтой бол бишоп бэлэн мөнгө өгөхөөс зайлсхийх хэрэгтэй. Оронд нь тэр гишүүдийг хоол хүнс, үйлчилгээгээр хангахын тулд мацгийн өргөл эсвэл бишопын захиалгын хуудсыг ашиглах хэрэгтэй. Дараа нь гишүүд бусад хэрэгцээгээ хангахын тулд өөрсдийн мөнгийг зарцуулж болно.

Энэ нь хангалтгүй байвал мацгийн өргөлийг ашиглан шаардлагатай чухал төлбөрийг түр хугацаанд төлөн тусалж болно (22.5.2-ыг үзнэ үү). Боломжтой бол эдгээр төлбөрийг үйлчилгээ үзүүлэгч компани руу шууд шилжүүлэх хэрэгтэй (22.5.3-ыг үзнэ үү).

22.4.4

Ажиллах, үйлчлэх боломж олгох

Бишоп тусламж авсан хүмүүсийг хэр чадалдаа тохирсон ажил хийж, үйлчлэл үзүүлэхийг урьдаг. Энэ нь гишүүдэд өөрсдийн нэр хүндийг хадгалахад тусалдаг. Энэ нь түүнчлэн тэдний бие даах чадварыг нэмэгдүүлдэг.

Өндөр настай эсвэл тусгай хэрэгцээт зарим гишүүн ажил хийж, үйлчлэл үзүүлж тэр болгон чадахгүй байж болох юм. Удирдагчид тэдний нөхцөл байдлыг ойлгож, өөрсдийн нөхцөл байдалд тохируулан чадлаараа хийх боломжийг олгоно.

22.4.5

Сүмийн тусламж дэмжлэгийн талаарх мэдээллийн нууцыг хадгалах

Бишоп болон тойргийн бусад удирдагч Сүмийн тусламж дэмжлэг хэрэгтэй байж болох гишүүдийн талаарх аливаа мэдээллийг нууцална. Энэ нь гишүүдийн хувийн нууц, нэр хүндийг хамгаалдаг. (31.3-ыг үзнэ үү.)

Тусламж авдаг гишүүд мацгийн өргөл, бишопын захиалгын нандин мөн чанарыг ухааран ойлгосон байх хэрэгтэй. Тэд аливаа тусламжийг итгэл, хүндэтгэлтэйгээр хүлээн авах ёстой.

Зарим үед хувь хүн эсвэл гэр бүлд хэрэгтэй тусламжийн тухай тойргийн зөвлөлд юм уу бусад хүнд мэдэгдэх нь тустай байж болох юм. Жишээлбэл: Гишүүн ажил хайж байгаа үед ийн мэдэгдэж болно. Ерөнхийдөө ийм тохиолдолд бишоп болон бусад удирдагч энэ мэдээллийг хуваалцах зөвшөөрлийг гишүүнээс авдаг.

22.5

Сүмийн тусламж дэмжлэг үзүүлэх бодлого журам

Сүмийн удирдагчид тусламж үзүүлэхдээ энэ хэсэгт тоймлосон бодлого журмыг баримтлах хэрэгтэй.

22.5.1

Сүмийн тусламж дэмжлэг авч байгаа хүнтэй холбоотой бодлого журам

22.5.1.1

Тойргийн гишүүдэд тусламж дэмжлэг үзүүлэх

Ерөнхийдөө Сүмээс тусламж дэмжлэг авах гишүүд уг тойргийн хил хязгаарт амьдардаг, гишүүнчлэлийн бүртгэл нь тойрогтоо байх ёстой. Уг гишүүн Сүмийн цуглаанд оролцдог, Сүмийн жишгүүдийг дагадаг эсэхээс үл хамааран туслалцаа үзүүлнэ.

Хэрэв гишүүн тухайн тойрогт нүүж ирээд удаагүй бол бишоп туслалцаа үзүүлэхийнхээ өмнө өмнөх бишоптой нь холбоо барин, нөхцөл байдлыг нь ярилцана. Бишопууд УБХАМС дээрх “Санхүү” хэсгээс өмнөх гурван жилийн туршид үзүүлсэн аливаа туслалцааг эргэн харж болно.

22.5.1.2

Бишоп, салбарын ерөнхийлөгчид үзүүлэх тусламж дэмжлэг

Зарим үед бишопт өөрт нь эсвэл тойрогт нь амьдардаг түүний гэр бүл, хамаатан саданд Сүмийн тусламж дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байж болох юм. Энэ тохиолдолд бишоп хэрэгцээг хянаж үзэн, ямар тусламж дэмжлэг хэрэгтэй талаарх саналаа гадасны ерөнхийлөгчтэй ярилцана. Бишоп өөртөө эсвэл өөрийн гэр бүлд зориулж мацгийн өргөл, бишопын захиалгын маягтыг хэрэглэхийн өмнө гадасны ерөнхийлөгчийн бичгээр өгсөн зөвшөөрлийг авсан байх шаардлагатай.

Хэрэв мацгийн өргөлийн санг ашиглах бол гадасны ерөнхийлөгч төлбөрийг зөвшөөрөхийнхөө өмнө төлбөр болон бусад зapдлыг хянана. Бишоп өөртөө эсвэл гэр бүлдээ зориулан төлбөр хийхийг зөвшөөрч болохгүй.

Гадасны ерөнхийлөгчид эсвэл тойрогт нь амьдардаг гэр бүл, хамаатан саданд нь тусламж хэрэгтэй бол тэр бишоптойгоо холбоо барина. Бишоп нь бусад гишүүнд Сүмийн тусламж дэмжлэг үзүүлэхэд мөрддөг яг тэр зарчим, удирдамж зааврыг баримтална. Гэхдээ бишоп хүсэлтийг зөвшөөрсний дараа гадасны ерөнхийлөгч зөвшөөрлийг нь Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд өгдөг. Гадасны ерөнхийлөгч, бишоп хоёр нь төлбөр тооцоо, захиалга хийхийн өмнө Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнээс бичгээр өгөх зөвшөөрлийг хүлээнэ. (Дүүргийн ерөнхийлөгчид тусламж хэрэгтэй бол Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс бус харин номлолын ерөнхийлөгчөөс зөвшөөрөл авна.)

22.5.1.3

Түр оршин суух болон орон гэргүй хүмүүст үзүүлэх тусламж

Бишоп түр оршин суух эсвэл гэр оронгүй гишүүд болон бусад хүнд тусалж болно. Гэхдээ ямар хэлбэрээр, хэр хэмжээний тусламж үзүүлэхээ сайтар бодож үзнэ. Туслалцаа үзүүлэхийнхээ өмнө тэр тухайн хүний өмнөх тойргийн бишоптой зөвлөлдөх урам дэм авна.

Ерөнхийдөө бишоп нь тусламж авч байгаа түр оршин суух эсвэл гэр оронгүй хүмүүст ажил, үйлчилгээ эрхлэх боломжийг хүлээн авахыг зөвлөдөг. Бишопууд мөн тэдний хэрэгцээ шаардлагыг хангахад туслах боломжтой орон нутгийн эх сурвалж руу явуулж болно.

Гадасны ерөнхийлөгч хэрэгцээн дээр нь үндэслэн гадсан дахь бүх түр оршин суух эсвэл гэр оронгүй хүмүүсийн хүсэлтийг хариуцуулахаар нэг бишопыг томилж болно. Зарим бүсэд түр оршин суух болон гэр оронгүй олон хүнтэй гадаснууд төвлөрсөн байдаг. Эдгээр нөхцөлд Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс тэдний тусламж хүссэн хүсэлтийг хариуцах бүсийн халамжийн болон бие даах чадварын мэргэжилтнийг дуудаж болно. Энэ нь бишопоор үйлчилж байсан хүн байх ёстой.

22.5.1.4

Сүмийн гишүүн бус хүмүүст тусламж үзүүлэх

Ихэвчлэн Сүмийн гишүүн бус хүмүүс орон нутгийн эх сурвалжид хандан тусламж авдаг. Ховор тохиолдолд, Сүнсний удирдамжийн дагуу бишоп тэдэнд мацгийн өргөл болон бишопын захиалгаар тусалж болно. Жишээлбэл, бишоп нь өөрсдөө гишүүн биш ч нэг юм уу нэгээс олон хүүхэд нь Сүмийн гишүүн, эцэг эх, асран халамжлагчид тусламж үзүүлэх талаар бодож болно.

22.5.2

Мацгийн өргөл ашиглах бодлого журам

22.5.2.1

Эмчилгээ, өөр бусад эрүүл мэндийн үйлчилгээ

Сүмийн бүс бүрд эмчилгээ, шүд, сэтгэцийн эрүүл мэндийн зардлыг төлөхөд мацгийн өргөлийг ашиглах нь зөвшөөрөх тогтсон хязгаартай. Энэ хязгаар нь бүс нутаг, улс орноос хамааран өөр өөр байж болно.

Бишопууд мацгийн өргөлийг эмнэлэг, шүд эсвэл сэтгэцийн эмчилгээний төлбөрийг төлөхөөр ашиглахдаа, зохих зөвшөөрөл авалгүйгээр, хязгаараас хэтрүүлэн ашиглаж болохгүй. Зөвшөөрөгдсөн хэмжээ, удирдамж зааврыг “Use of Fast Offerings for Medical Expenses”-ээс үзнэ үү.

22.5.2.2

Хэрэглээний өр зээл ба бүтэлгүйтсэн бизнес, хөрөнгө оруулалт

Зээлийн карт, хувийн зээл гэх мэт хэрэглээний өр зээлийг дарахад мацгийн өргөлийг ашиглаж болохгүй. Түүнчлэн бүтэлгүйтсэн бизнес, хөрөнгө оруулалтаас болж үүссэн өрийг төлөхөд мацгийн өргөлийг ашиглахгүй.

22.5.2.3

Мацгийн өргөлийг эргүүлэн төлөх

Гишүүд Сүмээс авсан мацгийн өргөлийн тусламжаа эргүүлж төлдөггүй.

22.5.2.4

Тойргийн мацгийн өргөлийн зардлын хэмжээ

Бишоп нь тойргийн гишүүдэд өгөх мацгийн өргөлийн тусламжийг тойргоос цугларсан өргөлийн хэмжээгээр хязгаарлах шаардлагагүй.

22.5.3

Төлбөр төлөх бодлого журам

Боломжтой бол, төлбөрийг бараа материал авч, үйлчилгээ үзүүлсэн бизнест шууд төлнө. Ерөнхийдөө төлбөр төлөх мөнгийг тусламж авч байгаа хүнд өгдөггүй.

Бишопын зөвлөлийн гишүүд болон бичиг хэргийн ажилтнууд дараах нөхцөлд 34.5.7-д тоймлосон санхүүгийн журмыг дагана. Үүнд:

  • Чек бэлдэх

  • Цахимаар төлбөр хийхэд бэлдэх

  • Мацгийн өргөлийн төлбөрийг төлөхийн тулд бэлэн мөнгө авах зэрэгт.

22.5.4

Бишоп, гадасны ерөнхийлөгчид ашигтай төлбөрийн талаарх бодлого журам

Бишоп гишүүдэд мацгийн өргөлийн тусламж үзүүлэхдээ, өөрт ашигтай байдлаар эд материал, үйлчилгээний төлбөрийг төлөхөд мөнгөн санг ашиглаж болохгүй. Онцгой тохиолдолд гадасны ерөнхийлөгчөөс зөвшөөрөл авна. Жишээлбэл, бишоп гишүүний түрээслэн амьдардаг газрыг эзэмшдэг бол гадасны ерөнхийлөгчөөс урьдчилан зөвшөөрөл авахаас нааш уг хүний түрээсийн мөнгийг төлөхөд мацгийн өргөлийг ашиглаж болохгүй.

Хэрвээ гишүүнд зориулсан мацгийн өргөлийн тусламжийн төлбөр нь гадасны ерөнхийлөгчид эсвэл түүний эзэмшдэг бизнест ашигтай бол Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Бишопыг санал болгосон төлбөрийг зөвшөөрсний дараа гадасны ерөнхийлөгч Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд хүсэлт тавина. Гадасны ерөнхийлөгч ба бишоп төлбөр төлөхийн өмнө Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнээс бичгээр зөвшөөрөл ирэхийг хүлээх ёстой.

22.5.5

Мөнгөн санг буруу ашиглахаас хамгаалах

Бишопын зөвлөл болон бичиг хэргийн ажилтнууд мацгийн өргөлийн санг буруу ашиглахаас хамгаалах ёстой. Асуух зүйл байвал эсвэл Сүмийн тусламж дэмжлэгийг буруугаар ашигласан, залилан хийсэн талаар мэдээлэх бол Нэгдсэн Улс, Канадад байгаа бишопын зөвлөлийн гишүүн, бичиг хэргийн ажилтнууд тусламжийн утасны 1-800-453-3860, дотуур утас 2-7887 дугаар луу ярина. Нэгдсэн Улс, Канадаас бусад газарт байгаа бишопын зөвлөлийн гишүүн, бичиг хэргийн ажилтнууд өөр өөрийн бүсийн албатай холбогдоно.

22.6

Тойргийн удирдагчдын үүрэг

22.6.1

Бишоп ба түүний зөвлөхүүд

Бишоп материаллаг тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг эрж олон, харж халамжлах бурханлаг үүрэг хүлээдэг (Cургаал ба Гэрээ 84:112-ыг үзнэ үү). Тэр энэ ажлын ихэнхийг Халамжийн нийгэмлэгийн болон ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлд даалгана. Гэвч зарим тодорхой үүрэг хариуцлагыг зөвхөн бишоп гүйцэтгэдэг. Жишээлбэл, бишоп нь:

Бишоп, түүний зөвлөхүүд дараах үүрэг хариуцлагатай. Үүнд:

  • (1) Материаллаг байдал, сэтгэл санааны хувьд тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлахтай мөн (2) бие даах чадварыг хөгжүүлэхтэй холбоотой зарчим, адислалуудын талаар заах (22.1-ийг үзнэ үү). Энд хувийн болон гэр бүлийн бэлтгэл багтана.

  • Мацгийн хуулийг зааж, мацгийн өргөлийг өгөөмрөөр өгөхөд гишүүдийг урамшуулна (22.2.2-ыг үзнэ үү).

  • Мацгийн өргөлийг цуглуулж, бүртгэл тооцоонд хяналт тавина (34.3.2-ыг үзнэ үү).

Аароны санваарын ерөнхийлөгчийн зөвлөлийн хувьд бишопын зөвлөл нь тойрог болон орон нутагт материаллаг тусламж хэрэгтэй хүмүүст үйлчлэх Аароны санваарын чуулга, Залуу эмэгтэйчүүдийн ангиудын хүчин чармайлтыг хянана (10.2.2, 11.2.2-ыг үзнэ үү). Эдгээр хүчин чармайлтыг тойргийн өсвөр үеийнхний зөвлөлийн хурал (22.8-ыг үзнэ үү), чуулгын болон ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлаар (10.4.3 ба 11.3.4.3-ыг үзнэ үү) зохицуулдаг.

22.6.2

Халамжийн нийгэмлэгийн болон ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлүүд

Бишопын удирдлага доор Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлүүд тойргийн тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах гол үүргийг гүйцэтгэдэг (8.2.2 ба 9.2.2-ыг үзнэ үү). Эдгээр удирдагч тойргийн гишүүдэд хэрхэн:

  • Тусламж хэрэгтэй хүмүүст тохинуулах

  • Мацгийн хуулийг сахих

  • Бие даах чадварыг хөгжүүлэх

  • Хувийн болон гэр бүлийн бэлтгэлтэй байдлаа нэмэгдүүлэхийг заана.

шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж Зарим газарт тусламж хэрэгтэй гишүүдэд хоол хүнс, бусад үндсэн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг бишопын захиалгаар хангах сонголт бишопт бий (22.13-ыг үзнэ үү). Бишоп нь гишүүдтэй уулзаж, захиалгын маягтыг бөглөх ажилд ихэвчлэн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийг томилдог (9.2.2.2-ыг үзнэ үү). Гэхдээ тэр бас ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийг томилж болно (8.2.2.2-ыг үзнэ үү). Ерөнхийлөгч эзгүй бол Халамжийн нийгэмлэг эсвэл ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөхийг томилж болно. Томилогдсон удирдагч бөглөсөн маягтаа бишопт өгч батлуулна.

22.6.3

Тохинуулагч ах, эгч нар

Сүнслэг болон материаллаг тусламж үзүүлэх нь ихэвчлэн тохинуулагч ах, эгч нараар эхэлдэг (21.1-ийг үзнэ үү). Тэд үйлчилдэг хүмүүсийнхээ хэрэгцээний талаар тохинууллын ярилцлагын үеэр болон бусад цаг үед ахлагчийн чуулгын эсвэл Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлд тайлагнана. Тэд хувийн нууцлах хэрэгтэй хэрэгцээг бишоптой шууд хуваалцаж болно.

22.6.4

шигтгээ зураг, боломжит эх сурвалжууд
Тойргийн халамж, бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтнүүд

Бишопын зөвлөл нь тойргийн халамж, бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтнээр хувь хүн эсвэл хосуудыг дуудаж болно. Эдгээр зохицуулагч нь бусдыг харж халамжлан, тэдэнд илүү бие даахад нь туслахын тулд гаргаж байгаа тойргийн удирдагчдын хүчин чармайлтад дэмжлэг үзүүлдэг.

Мэргэжилтнүүдийг тодорхой нэг зүйл дээр төвлөрөн туслуулахаар томилж болно. Үүнд дараах зүйлс орж болно.

  • Ажил эрхлэлт

  • Боловсрол

  • Бэлтгэлтэй байдал

  • Сэтгэл санааны эрүүл мэнд

  • Хоол тэжээл

  • Хувийн санхүү

Бишопын зөвлөл мөн бие даах чадвар хөгжүүлэх бүлгүүдийг зохицуулж, төлөвлөхийг зохицуулагчаас хүсэж болно. Эдгээр бүлгийг ерөнхийдөө гадас, тойргийн зөвлөл зохион байгуулдаг.

22.6.5

Дуудлага, үүргийн хураангуй тойм

Дараах хүснэгтэд 22.6-д авч үзсэн дуудлага, үүргийг товч хураангуйлсан.

Дуудлага

Айлчилж очих, хэрэгцээг олж мэдэх

Бие даасан байдлын зарчмуудыг заах

Гишүүдэд бие даах чадвар хөгжүүлэх төлөвлөгөө гаргахад нь туслах

Мацгийн өргөлийн тусламж эсвэл бишопын захиалгыг зөвшөөрөх

Дуудлага

Бишоп

Айлчилж очих, хэрэгцээг олж мэдэх

Болно, гэхдээ ихэвчлэн өөр хүнд даалган хариуцуулна

Бие даасан байдлын зарчмуудыг заах

Тийм

Гишүүдэд бие даах чадвар хөгжүүлэх төлөвлөгөө гаргахад нь туслах

Болно, гэхдээ ихэвчлэн өөр хүнд даалган хариуцуулна

Мацгийн өргөлийн тусламж эсвэл бишопын захиалгыг зөвшөөрөх

Тийм

Дуудлага

Халамжийн нийгэмлэгийн болон ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлүүд

Айлчилж очих, хэрэгцээг олж мэдэх

Тийм

Бие даасан байдлын зарчмуудыг заах

Тийм

Гишүүдэд бие даах чадвар хөгжүүлэх төлөвлөгөө гаргахад нь туслах

Томилсноор

Мацгийн өргөлийн тусламж эсвэл бишопын захиалгыг зөвшөөрөх

Үгүй

Дуудлага

Тохинуулагч ах, эгч нар

Айлчилж очих, хэрэгцээг олж мэдэх

Тийм

Бие даасан байдлын зарчмуудыг заах

Тийм

Гишүүдэд бие даах чадвар хөгжүүлэх төлөвлөгөө гаргахад нь туслах

Томилсноор

Мацгийн өргөлийн тусламж эсвэл бишопын захиалгыг зөвшөөрөх

Үгүй

Дуудлага

Тойргийн халамжийн болон бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтэн (дуудсан бол)

Айлчилж очих, хэрэгцээг олж мэдэх

Томилсноор

Бие даасан байдлын зарчмуудыг заах

Томилсноор

Гишүүдэд бие даах чадвар хөгжүүлэх төлөвлөгөө гаргахад нь туслах

Томилсноор

Мацгийн өргөлийн тусламж эсвэл бишопын захиалгыг зөвшөөрөх

Үгүй

22.7

Тойргийн зөвлөлийн үүрэг

Тойргийн зөвлөлийн чухал үүрэг бол тусламж хэрэгтэй хүмүүсийг хэрхэн харж халамжлахаа мөн тэдэнд бие даахад нь туслахаа төлөвлөх явдал юм (4.4-ийг үзнэ үү). Зөвлөл нь гишүүдийн хэрэгцээний талаар ярилцахдаа мэдээллийн нууцыг хадгалахыг хүссэн ямар ч хүний хүслийг хүндэтгэнэ.

Тойргийн зөвлөл нь материаллаг байдал, сэтгэл санааны хувьд тусламж хэрэгтэй хүмүүсийг хэрхэн харж халамжлах талаар эргэцүүлэн бодохдоо дараах ажлыг хийнэ. Үүнд:

  • Тойргийн гишүүдэд бие дааж амьдрах зарчмуудыг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх талаар заах арга замуудыг төлөвлөнө (22.1-ийг үзнэ үү).

  • Ажилгүйдэл зэрэг нэн даруй тусламж үзүүлэх хэрэгтэй мөн эрүүл мэндийн асуудал, хөгжлийн бэрхшээл зэрэг урт хугацааны тусламж хэрэгтэй хүмүүст туслах арга замуудыг төлөвлөнө.

  • Тусламж үзүүлэхэд тус дэм болох ур чадвартай тойргийн гишүүдийг тодорхойлно.

  • Сүмийн тусламж дэмжлэг авах хүмүүсийн хийх боломжит ажил, үзүүлж болох үйлчлэлийг тодорхойлно.

  • Бие даах чадвар хөгжүүлэх бүлгүүдэд оролцох нь тус болж болох гишүүдийг тодорхойл. Эдгээр бүлгийг ерөнхийдөө гадас, тойргийн зөвлөл зохион байгуулдаг.

  • Гишүүдэд тус болох төрийн байгууллага, орон нутгийн эсвэл Сүмийн бусад нөөц бололцоог олж тодорхойлно (22.12 ба 22.13-ыг үзнэ үү).

  • Олон нийтэд үйлчлэл үзүүлэх арга замуудыг төлөвлөнө. JustServe.org боломжтой байдаг газарт үйлчлэлийн ийм боломжуудыг олж мэдэхэд үүнийг ашиглаж болно.

Тойргийн зөвлөл нь түүнчлэн онцгой байдлын үед арга хэмжээ авах тойргийн энгийн төлөвлөгөөг бичгээр гаргаж бэлтгэнэ. Энэ төлөвлөгөөг гадасны онцгой байдлын төлөвлөгөөтэй уялдуулан холбох хэрэгтэй (“Stake and Ward Preparedness”-ийг мөн энэ гарын авлагын 22.9.1.3-ыг үзнэ үү).

Тойргийн халамжийн болон бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтнүүдийг шаардлагатай үед тойргийн зөвлөлийн хуралд урин оролцуулж болно.

22.8

Тойргийн өсвөр үеийнхний зөвлөлийн үүрэг

Тойргийн өсвөр үеийнхний зөвлөлийн нэг зорилго бол Есүс Христэд бүхнээ зориулдаг дагалдагчид болоход нь өсвөр үеийнхэнд туслах явдал юм (29.2.6-г үзнэ үү). Бишопын зөвлөлийн удирдамжаар тойргийн өсвөр үеийнхний зөвлөл нь тойрог, орон нутагт нь тусламж хэрэгтэй хүмүүст үйлчлэх арга замуудыг төлөвлөнө.

Чуулгын болон ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлаар үйлчлэл үзүүлэх тодорхой үйл ажиллагааг төлөвлөнө. JustServe.org боломжтой газарт үүнийг олон нийтэд үйлчлэх боломжуудыг олж мэдэхээр ашиглаж болно.

22.9

Гадасны удирдагчдын үүрэг

22.9.1

Гадасны ерөнхийлөгч ба түүний зөвлөхүүд

Гадасны ерөнхийлөгч, түүний зөвлөхүүд материаллаг байдал, сэтгэл санааны хувьд тусламж хэрэгтэй хүмүүст тохинуулах, тэдний бие даах чадварыг хөгжүүлэх ажлуудыг удирдана. Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл, дээд зөвлөлийн болон гадасны зөвлөлийн бусад гишүүн тэдэнд тусална.

Гадасны ерөнхийлөгч, түүний зөвлөхүүд дараах үүрэг хариуцлагатай. Үүнд:

  • (1) Материаллаг байдал, сэтгэл санааны хувьд тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлахтай мөн (2) бие даах чадварыг хөгжүүлэхтэй холбоотой зарчим, адислалуудын талаар заах (22.1-ийг үзнэ үү).

  • Мацгийн хуулийг зааж, мацгийн өргөлийг өгөөмрөөр өгөхөд гишүүдийг урамшуулна (22.2.2-ыг үзнэ үү).

  • Материаллаг тусламж хэрэгтэй хүмүүст Сүмийн тусламж дэмжлэгийг зөв зохистой үзүүлэх талаар бишопуудад заана (22.9.1.1-ийг үзнэ үү).

  • Ахлагчийн чуулга, тойргийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчдөд тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах тэдний үүргийн талаар заах явдлыг бататгана. Дээд зөвлөлийн гишүүд болон гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн эдгээр удирдагчид зааж сургахад тусална (22.9.2, 22.9.3-ыг үзнэ үү).

  • Онцгой нөхцөл байдалд бэлтгэлтэй байж, хариу арга хэмжээ авах гадасны ажлыг удирдана (22.9.1.3-ыг үзнэ үү).

Гадасны ерөнхийлөгч түүнчлэн дараах үүрэг хариуцлага хүлээнэ. Үүнд:

  • Бишопт зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан эмчилгээний зардлыг мацгийн өргөлөөр төлөх хүсэлтийг авч үзнэ. Гадасны ерөнхийлөгч өөрт нь зөвшөөрөгдсөн хэмжээнд хүртэл зөвшөөрч болно. Өөрт нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан хүсэлтийг Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд илгээнэ (22.5.2.1-ийг үзнэ үү).

  • Бишопт үзүүлэх аливаа Сүмийн тусламж дэмжлэгийн хүсэлтийг авч үзнэ (22.5.1.2-ыг үзнэ үү).

  • Томилогдсон бол халамж болон бие даах чадвар хөгжүүлэх үйл ажиллагааг хариуцагч гадасны ерөнхийлөгчөөр үйлчилнэ (22.9.1.2-ыг үзнэ үү).

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл нь гадсан дахь материаллаг тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах ажлыг хянахад туслах дээд зөвлөлийн нэг эсвэл илүү олон гишүүнийг томилж болно (22.9.2-ыг үзнэ үү). Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл эдгээр ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэх гадасны халамжийн болон бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтнийг дуудаж болно (22.9.4-ийг үзнэ үү).

22.9.1.1

Бишопуудад Сүмийн тусламж дэмжлэг үзүүлэх зарчмуудыг заах

Гадасны ерөнхийлөгч нь бишопууд тойргийнхоо материаллаг тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжилж байгаад анхаарна. Тэрээр бишопуудад Сүмийн тусламж дэмжлэг үзүүлэх зарчмууд, бодлого журмыг заана (22.4, 22.5-ыг үзнэ үү).

Гадасны ерөнхийлөгч бишопуудтай ярилцахдаа тойргийн сар тутмын санхүүгийн тайлан дээрх мацгийн өргөлийн төлбөрүүдийг хянаж шалгана. Тэрээр бас гишүүдэд туслахдаа ашиглаж байгаа зарчмынх нь талаар бишоп бүртэй ярилцана. Тэрээр зөв зарчмуудыг буруу ойлгосныг нь харуулж байж болох төлбөр, хэв маягийг тайлангаас харсан бол бишопт зөвлөгөө өгнө.

Түүнчлэн Сүмийн тусламж дэмжлэг үзүүлэх зарчим, хэв журмыг гадасны бишопуудын зөвлөлийн хурлаар ярилцана (22.11-ийг үзнэ үү).

Гадасны ерөнхийлөгч бишопын зөвлөл, бичиг хэргийн ажилтнууд жилдээ доод тал нь нэг удаа “Ариун сан хөмрөг, ариун үүрэг хариуцлага” видео бичлэг дээрх сургалтыг давтан үзсэн байхад анхаарна.

22.9.1.2

Сүмийн халамжийн болон бие даах чадвар хөгжүүлэх үйл ажиллагааг хариуцагч гадасны ерөнхийлөгчөөр үйлчлэх

Шаардлагатай бол, Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл нь бүсийн халамжийн болон бие даах чадвар хөгжүүлэх үйл ажиллагаа бүрд хариуцагч гадасны ерөнхийлөгчийг томилдог. Эдгээр үйл ажиллагааны жишээнд:

  • Бишопын агуулах

  • Гэр бүлийн үйлчлэлийн алба

  • BYU–Pathway Worldwide

  • Дэзэрэт Индастрийс дэлгүүр зэрэг нь орно.

Томилогдсон гадасны ерөнхийлөгч үйл ажиллагаа явуулахад тусалж дэмжих сайн дурынхныг олоход тусалдаг. Сайн дурынхан хариуцагч гадаснаас болон үйл ажиллагаа явагддаг бусад гадаснаас ирж болно.

шигтгээ зураг, боломжит эх сурвалжууд Хариуцагч гадасны ерөнхийлөгч үйл ажиллагааг хянах хариуцагч гадасны үйл ажиллагааны хороог зохион байгуулна. Хорооны гишүүдэд дараах хүмүүс багтана. Үүнд:

  • Гадасны ерөнхийлөгч эсвэл томилогдсон зөвлөх

  • Дээд зөвлөлийн гишүүн

  • Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн

  • Үйл ажиллагаа хариуцсан менежер

  • Шаардлагатай үед халамжийн болон бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтнүүд орно.

22.9.1.3

Онцгой нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах

Гадасны ерөнхийлөгч гадасныхаа хүрээнд Сүмийн онцгой нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах, харилцан холбогдох ажлыг хянадаг. Нэгээс илүү гадсыг хамарсан байгалийн гамшгийн үед Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл эсвэл томилогдсон Бүсийн дал хариу авах арга хэмжээг хариуцна. Халамж, бие даах чадвар хөгжүүлэх төвийн менежерүүд бүс, гадасны удирдагчдын ажилд дэмжлэг үзүүлнэ.

Гадасны ерөнхийлөгчид онцгой байдлын төвийн үйл ажиллагааг хянах, харилцаа холбоо эсвэл аюулгүй байдлын асуудлыг хариуцахад халамж, бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтнүүдийг дуудаж болно. Шаардлагатай бол, Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл эсвэл Бүсийн дал ийм мэргэжилтнийг бүсийн эсвэл зохицуулах зөвлөлийн түвшинд томилж болно.

Тохинуулагч ах, эгч нар гишүүний нөхцөл байдал, хэрэгцээний талаар чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн удирдагчдад мэдээлнэ. Эдгээр удирдагч цааш нь бишопт мэдээлж, бишоп гадасны ерөнхийлөгчийн зөвлөлд тайлагнана.

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл уг мэдээллийг (1) Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд эсвэл томилогдсон Бүсийн далд мөн (2) халамж, бие даах чадвар хөгжүүлэх төвийн менежерт тайлагнана. Энэ тайланд гишүүд, номлогчид, Сүмийн барилгын болон орон нутгийн статус зэрэг нь ордог. Хэрэв Сүмийн гишүүд байгалийн гамшигт өртсөн бол бишопууд үндсэн хэрэгцээг хангахад туслахын тулд мацгийн өргөлийг ашиглаж болно.

Гадасны ерөнхийлөгч Сүмээс орон нутагт гаргаж байгаа олон нийтийн мэдээллийг батална. Хэрвээ гадасны харилцаа холбоо хариуцсан захирлыг дуудсан бол тэрээр түүнтэй энэ ажлыг зохицуулна (6.2.1.7-г үзнэ үү). Тэр бас хэвлэл мэдээллийнхний асуултуудад хариулах Сүмийн төлөөлөгчөөр үйлчилж болно. Тэр мөн энэ ажилд гадасны харилцаа холбоо хариуцсан захирал эсвэл өөр төлөөлөгчийг томилж болно. Нэгээс олон гадасны газар нутгийг хамарсан байгалийн гамшгийн үед Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл эсвэл томилогдсон Бүсийн дал олон нийтийн харилцааг хариуцаж болно.

Сүмийн удирдагчид онцгой нөхцөл байдлын үед Сүмийн нөөц бололцоог иргэний байгууллагуудад хүртээмжтэй болгож болно. Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвшөөрлөөр Сүмийн барилгуудыг (ариун сүмээс бусад) хоргодох газар, анхан шатны тусламж үзүүлэх, хооллож ундлах газар болгон ашиглаж болно. Сүмийн байрыг ийн ашиглах ажлыг томилогдсон барилга байгууламж хариуцсан менежертэй ярьж зохицуулах ёстой. Хэрвээ өөр хүмүүнлэгийн эсвэл орон нутгийн байгууллагад барилга байгууламжийг ашиглахыг зөвшөөрсөн бол ашиглах гэрээнд гарын үсэг зурсан байх ёстой. Нэмэлт мэдээллийг “Use of Church Buildings in a Disaster”-аас үзнэ үү.

Emergency Response Procedures”-аас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

22.9.2

Дээд зөвлөлийн гишүүд

Ахлагчийн чуулга бүрд томилогдсон дээд зөвлөлийн гишүүн нь тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах, бие даах чадварыг хөгжүүлэх чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн үүрэг хариуцлагад дэмжлэг үзүүлнэ (22.6.2-ыг үзнэ үү).

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл дараах үүрэгт ажилд дээд зөвлөлийн нэг эсвэл илүү олон гишүүнийг томилж болно. Үүнд:

  • Мэргэжилтнүүдийг дуудсан бол гадас, тойргийн халамж, бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтнүүдэд үүрэг даалгаврынх нь талаар зааж тусална (22.9.4 ба 22.6.4-ийг үзнэ үү).

  • Халамж, бие даах чадвар хөгжүүлэх үйл ажиллагаанд зориулан сайн дурынхны ажлыг зохицуулна.

  • Бие даах чадвар хөгжүүлэх эсвэл орон нутгийн үйлчлэлтэй холбоотой эх сурвалжийг зохицуулдаг тусгай ажлын бүлэгт үйлчилнэ (22.10.2-ыг үзнэ үү).

Халамжийн болон бие даах чадвар хөгжүүлэх үйл ажиллагааг дэмждэг гадаснуудад дээд зөвлөлийн гишүүнийг хариуцагч гадасны үйл ажиллагааны хороонд үйлчлэхийг хүсэж болно (22.9.1.2-ыг үзнэ үү).

22.9.3

Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл

Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл нь тойргийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлд тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах, бие даах чадварыг нь хөгжүүлэх үүрэг хариуцлагад дэмжлэг туслалцаа үзүүлнэ (22.6.2-ыг үзнэ үү).

Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүдийг бие даах чадвар хөгжүүлэхтэй эсвэл орон нутгийн үйлчлэлтэй холбоотой эх сурвалжуудыг зохицуулдаг тусгай бүлэгт үйлчлэхийг хүсэж болно (22.10.2-ыг үзнэ үү). шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж Халамж, бие даах чадвар хөгжүүлэх үйл ажиллагааг дэмждэг гадаснуудад ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнийг хариуцагч гадасны үйл ажиллагааны хороонд үйлчлэхийг хүсэж болно (22.9.1.2-ыг үзнэ үү).

22.9.4

шигтгээ зураг, боломжит эх сурвалжууд
Гадасны халамжийн болон бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтнүүд

Шаардлагатай бол гадасны ерөнхийлөгчийн зөвлөлөөс хувь хүн эсвэл хосуудыг гадасны халамж, бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтнээр дуудаж болно.

Мэргэжилтнүүдийг тодорхой ажилд төвлөрөн ажиллуулахаар томилж болно. Тэднээс дараах ажлыг хийхийг хүсэж болох юм. Үүнд:

Гадасны мэргэжилтнүүд тойргуудад дуудагдсан байж болох халамж, бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтнүүдтэй ажлаа уялдуулан холбоно.

22.10

Гадасны зөвлөлийн үүрэг

Гадасны зөвлөлийн гишүүд нь гадасны гишүүдийн хэрэгцээг ярилцаж, хэрхэн тэдэнд бие даахад нь туслах төлөвлөгөө гаргана (29.3.7-г үзнэ үү). Тэд материаллаг байдал, сэтгэл санааны хувьд хэрэгтэй тусламжийг гишүүдэд үзүүлэхэд тойргийн удирдагчдад туслах орон нутаг, гадасны нөөц бололцоог тодорхойлдог (22.12, 22.13-ыг үзнэ үү). Тэд онцгой нөхцөл байдалд авах арга хэмжээний энгийн бичгээр үйлдсэн төлөвлөгөөг гадасны хэмжээнд боловсруулж, баримтална (“Stake and Ward Preparedness”-ийг үзнэ үү). Гадасны зөвлөл нь түүнчлэн орон нутагт үйлчлэх арга замуудыг төлөвлөнө.

22.10.1

шигтгээ зураг, боломжит эх сурвалжууд
Гадаснаас зохицуулдаг эх сурвалжууд

Гадасны зөвлөл нь орон нутгийн боломж дээр үндэслэн дараах эх сурвалжуудын алиныг нь ч ашиглаж, хэрэгжүүлж болно. Эдгээр эх сурвалж нь гадасны гишүүдэд бие даах чадвараа хөгжүүлж, орон нутгийн үйлчлэлд оролцоход нь тусална.

22.10.2

шигтгээ зураг, боломжит эх сурвалжууд
Тусгай бүлгүүд

22.10.1 дээр дурдсан ашиглаж болох эх сурвалжуудыг зохион байгуулж, хянахад туслах JustServe бүлэг гэх мэт тусгай бүлгийг гадасны ерөнхийлөгчийн зөвлөл байгуулж болно. Тэдгээр бүлэг нь гадасны зөвлөлийн эсвэл гадасны насанд хүрэгчдийн удирдлагын хорооны сонгогдсон хэдэн гишүүнээс бүрдэж болох юм (29.3.8-ыг үзнэ үү). Тэдгээрт мөн дараах мэргэжилтнүүд орж болно. Үүнд:

  • Халамжийн болон бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтнүүд (22.9.4-ийг үзнэ үү)

  • Гадасны харилцаа холбооны захирал эсвэл JustServe мэргэжилтнүүд (JustServe Community Service Guidebook-ийг үзнэ үү)

  • Шаардлагатай бол бусад хүн орно.

22.11

Гадасны бишопуудын зөвлөлийн үүрэг

Гадасны бишопын зөвлөл нь бишоптой холбоотой үүрэг хариуцлагын талаар зөвлөлдөхөөр хуралддаг. Үүнд (1) материаллаг байдал, сэтгэл санааны хувьд тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлахтай болон (2) бие дааж амьдрахтай холбоотой зарчмуудын талаарх тогтмол явагддаг хэлэлцүүлгүүдийг багтаана. (29.3.10-ыг үзнэ үү.)

Зөвлөлийн гишүүдийг дараах ажлыг хийхийг урамшуулан дэмждэг. Үүнд:

  • Гишүүдийн материаллаг болон сэтгэл санааны байдалд хэрэгтэй тусламжийг үзүүлэхэд тус болох санаа, нөөц бололцооны талаарх санаагаа харилцан хуваалцах. Үүнд орон нутгийн эх сурвалжууд багтана. Түүнчлэн Сүмээс тусламж авах гишүүдэд зориулсан ажил, үйлчлэлийн санаанууд багтана.

  • Мацгийн хуулийн дагуу амьдарснаар ирдэг адислалуудыг хүлээн авахад гишүүдийг урамшуулах арга замуудын талаар ярилцана.


ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ОЛОН НИЙТИЙН БОЛОН СҮМИЙН НӨӨЦ БОЛОМЖУУД


22.12

Төрийн байгууллагын болон орон нутгийн нөөц боломж

Олон бүсэд үндсэн хэрэгцээнд нь туслах төрийн байгууллага эсвэл олон нийтийн эх сурвалжаас гишүүд хүртэх боломжтой байдаг. Ийм нөөц боломжуудад:

  • Эрүүл мэндийн тэтгэмж

  • Хоол хүнсний тусламж

  • Мэргэжлийн сургалт ба ажилд зуучлах үйлчилгээ

  • Сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ

  • Боловсролын хөтөлбөр

  • Ахмадад туслах хөтөлбөр

  • Байр орон сууцны тусламж

Бүлгээр суралцаж байгаа нь

22.13

Сүмийн эх сурвалжууд

Гишүүдийн материаллаг байдал, сэтгэл санааны хэрэгцээг хангаж, бие даах чадвараа хөгжүүлэх хүчин чармайлтад нь дэмжлэг туслалцаа үзүүлэх Сүмийн эх сурвалжуудыг дараах хүснэгтэд жагсаав. Тойрог болгонд бишоп Их Эзэний агуулах (22.2.1-ийг үзнэ үү), мацгийн өргөл (22.2.2-ыг үзнэ үү) зэргийг ашиглах боломжтой. шигтгээ зураг, боломжит эх сурвалжууд Жагсаалтад орсон өөр эх сурвалжууд зайлшгүй байх шаардлагагүй бөгөөд газар нутгийн байршлаас шалтгаалан өөр өөр байдаг.

Ангилал

Эх сурвалж

Ангилал

Нэн даруй үзүүлэх хэрэгтэй тусламж

Эх сурвалж

  • Их Эзэний агуулах (гишүүдийн цаг зав, авьяас чадвар, өрөвч нинжин сэтгэл, эд материалын болон санхүүгийн эх сурвалжийн өргөл хандив)

  • Мацгийн өргөл

  • Бишопын агуулах эсвэл хүнсний дэлгүүрээс хоол хүнс, бусад үндсэн хэрэглээний зүйлсийг авах бишопын захиалга

  • Дезерет индастрийс дэлгүүрээс хувцас хунар, ахуйн хэрэглээний зүйлс авах бишопын захиалга

* Бишопын захиалгыг УБХАМС дээрх “Bishops’ Orders and Referrals”-аас дамжуулан хийнэ.

Ангилал

Боловсрол ба ажил эрхлэлт

Эх сурвалж

Ангилал

Сэтгэл санааны эрүүл мэнд

Эх сурвалж

Ангилал

Материаллаг байдлын хувьд бэлтгэлтэй байх

Эх сурвалж

Ангилал

Орон нутгийн үйлчлэл

Эх сурвалж

  • JustServe.org

  • Сүмээс дэмжлэг үзүүлдэг бусад төсөл