“36. Шинэ нэгж үүсгэн байгуулах, өөрчлөх, нэрлэх,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2024).
“36. Шинэ нэгж үүсгэн байгуулах, өөрчлөх, нэрлэх,” Ерөнхий гарын авлага.
36.
Шинэ нэгж үүсгэн байгуулах, өөрчлөх, нэрлэх
36.0
Оршил
Сүмийн гишүүд хаана амьдарч байгаагаасаа шалтгаалан цуглаанд харьяалагддаг (Мозая 25:17–24-ийг үзнэ үү). Эдгээр цуглаан нь зохих санваарын эрх мэдлийн доор Сүмийн ажлыг зохион байгуулж, явуулахад шаардлагатай байдаг. Эдгээр цуглааны удирдагчдад санваарын ёслолуудыг гүйцэтгэх эрх мэдэл олгон, санваарын түлхүүрүүдийг өгдөг. Цуглаан нь мөн Бурханыг шүтэн биширч, Есүс Христийн сургаалаас суралцаж, үйлчлэхдээ бие биеийнхээ итгэлийг хөгжүүлэхэд гишүүдэд тусалдаг.
Сүмийн цуглаанд (мөн нэгж гэгддэг) гадас, дүүрэг, тойрог, салбар орно. Тэдгээрийг зөвхөн шаардлагатай үед үүсгэн байгуулж, өөрчилж, татан буулгадаг.
Удирдагчид шинэ нэгж үүсгэн байгуулахын өмнө эсвэл нэгжийн хил хязгаарыг өөрчлөх санал оруулахынхаа өмнө гишүүдийн сүнслэг хүч чадлыг өсгөн нэмэгдүүлэхээр ажилладаг. Одоо байгаа нэгжүүдийг хангалттай хүчирхэгжсэн тохиолдолд л шинэ нэгжийг үүсгэн байгуулбал зохино.
Нэгдсэн Улс, Канадад дэмжлэг туслалцаа авах бол 1-801-240-1007 дугаараар холбогдоно уу. Нэгдсэн Улс, Канадаас бусад газарт бүсийн албатай холбогдоно уу.
36.1
Гадас, дүүргийг үүсгэн байгуулах эсвэл өөрчлөх
Шинэ гадсыг дүүргүүдээс эсвэл одоо байгаа гадсыг хуваах замаар байгуулдаг. Гадасны эсвэл номлолын ерөнхийлөгч шинэ гадас үүсгэн байгуулах санал оруулж болно. Тэр юуны өмнө дараах хүснэгтэд үзүүлсэн наад захын шаардлагыг хангаж байгаа эсэхийг бататгана.
Гадас үүсгэн байгуулахад тавигдах наад захын шаардлага
Гишүүдийн тоо (идэвхтэй ба идэвх султай) |
2 000 |
---|---|
Идэвхтэй, аравны нэгээ бүрэн төлдөг, удирдах албанд үйлчлэх чадвартай Мелкизедек санваартнуудын тоо |
150 |
500 | |
100 | |
Тойргуудын тоо |
5 |
Дүүргийг номлол дахь салбаруудаас эсвэл одоо байгаа гадаснаас үүсгэн байгуулдаг. Дүүрэг байгуулахад шаардагдах гишүүдийн эсвэл салбарын тоонд доод хязгаар тавьдаггүй.
Номлолын ерөнхийлөгч дүүргийг гадас болгох санал оруулахын өмнө дүүрэг нь хамгийн багадаа зургаан сар гадсанд шаардагдах түвшний хүчин чадалтай байх ёстой.
Гадас, дүүргийн хил хязгаар нь доторх нэгжүүдийнхээ хил хязгаарыг дагана. Гадас, дүүргийн хил хязгаарыг өөрчлөх эсвэл нэгжийг хөрш зэргэлдээ гадас, дүүрэгт шилжүүлэх санал оруулахын тулд холбогдох гадас эсвэл номлолын ерөнхийлөгч нь төлөвлөгөө гаргаж, санал оруулах үйл явцыг зохицуулна.
Гадас эсвэл номлолын ерөнхийлөгч шинэ саналыг Хил хязгаар ба удирдлагын санал дээр эхлүүлнэ. Хэрэв тэр онлайн системийг ашиглаж чадахгүй бол холбоос дээр дарж цаасан маягтуудыг татан авч болно.
Санал оруулсан гадасны өөрчлөлтийн зөвшөөрөл нь Тэргүүн зөвлөл, Арван хоёрын чуулгаас ирдэг. Ерөнхийдөө эцсийн шатны хүсэлт хүлээн авснаас хойш шийдвэр гартал 8 долоо хоног хүртэлх хугацаа зарцуулж болно.
36.2
Гадсанд тойрог, салбар үүсгэн байгуулах, өөрчлөх
Гадасны тойрог, салбаруудыг одоо байгаа нэгжүүдээс нь үүсгэн байгуулна. Гадасны ерөнхийлөгч шинэ тойрог, салбарыг гадсандаа үүсгэн байгуулахыг санал болгож болно. Тэр юуны өмнө дараах хүснэгтэд үзүүлсэн наад захын шаардлагуудыг уг шинэ нэгж хангаж байгаа эсэхийг бататгана.
Гадсанд тойрог эсвэл салбар үүсгэн байгуулахад тавигдах наад захын шаардлага
Тойрог |
Салбар | |
---|---|---|
Гишүүдийн тоо (идэвхтэй ба идэвх султай) | Тойрог 250 | Салбар 20 |
Идэвхтэй, аравны нэгээ бүрэн төлдөг, удирдах албанд үйлчлэх чадвартай Мелкизедек санваартнуудын тоо | Тойрог 20 | Салбар 4 |
Тойрог 100 | Салбар Хамгийн бага тоо гэж байхгүй | |
Тойрог 20 | Салбар Хамгийн бага тоо гэж байхгүй |
Хэрэв нэгж нь наад захын шаардлагад нийцэж байвал мөн бишопоор үйлчилж чадах хүнээ тодорхойлсон бол гадасны ерөнхийлөгч салбарыг тойрог болгон өөрчлөх санал оруулж болно.
Тодорхой шаардлага гарсан тохиолдолд гадасны ерөнхийлөгч тойрог, салбаруудын хил хязгаарыг өөрчлөх эсвэл үйл ажиллагааг нь зогсоох санал оруулж болно.
Гадасны ерөнхийлөгч шинэ саналыг “Хил хязгаар ба удирдлагын санал” дээр эхлүүлнэ. Хэрэв тэрээр онлайн систем ашиглаж чадахгүй бол холбоос дээр дарж цаасан маягтыг татан авч болно.
Санал болгосон тойрог, салбарын өөрчлөлтийн зөвшөөрөл Тэргүүн зөвлөлөөс ирдэг. Ерөнхийдөө эцсийн шатны хүсэлт хүлээн авснаас хойш шийдвэр гартал 6 долоо хоног хүртэлх хугацаа зарцуулж болно.
36.3
Номлолд салбар үүсгэн байгуулах, өөрчлөх
Номлолын ерөнхийлөгч номлолд шинэ салбар үүсгэн байгуулахыг санал болгож болно. Номлолд салбар байгуулахад шаардлагатай гишүүдийн тоонд доод хязгаар тавьдаггүй. Гэвч ерөнхийдөө шинэ салбарууд хамгийн багадаа 4 санваартантай байх ёстой. Мөн хамгийн багадаа аравны нэгээ бүрэн төлдөг, идэвхтэй нэг Мелкизедек санваартантай байх ёстой.
Номлолын ерөнхийлөгч шинэ саналыг Хил хязгаар ба удирдлагын санал дээр эхлүүлнэ. Хэрэв тэр онлайн систем ашиглаж чадахгүй бол холбоос дээр дарж цаасан маягтыг татан авч болно.
Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл номлолын ерөнхийлөгчийн дараах саналыг зөвшөөрч эсвэл татгалзаж болно. Үүнд:
-
Номлолд шинэ салбар үүсгэн байгуулж, нэрлэх
-
Номлолын нэг салбарын үйл ажиллагааг зогсоох
-
Гадас, дүүрэг эсвэл өөр номлолд нөлөөлөхгүй бол номлол дахь салбарын хил хязгаарыг өөрчлөх зэрэг болно.
Сүмийн системд салбар үүсгэн байгуулах эсвэл өөрчлөлт оруулахынхаа өмнө Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл зөвшөөрсөн саналыг боловсруулахаар Сүмийн удирдах газарт хүргүүлнэ.
Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл номлолын ерөнхийлөгчийн дараах саналыг дэмжих ч эцсийн зөвшөөрлийг олгохгүй. Үүнд:
-
Салбарыг өөр гадас, дүүрэг, номлолд шилжүүлэх
-
Номлолд одоо байгаа салбарын нэрийг өөрчлөх
-
Хэрэв өөрчлөлт нь гадас, дүүрэг эсвэл өөр номлолд нөлөөлөх бол номлол дахь салбарын хил хязгаарыг өөрчлөх
-
Ганц бие залуучууд эсвэл ганц бие насанд хүрэгчид, тухайн нэгжийн хэлээс өөр хэлээр ярьдаг гишүүд, дохионы хэлээр харьцдаг гишүүд, мөн асрамжийн газар, эмчилгээний хөтөлбөр, шорон эсвэл цэрэгт байгаа гишүүдэд зориулан номлолын салбарыг өөрчлөх юм уу үүсгэн байгуулах зэрэг юм.
Эдгээр нөхцөлд Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл саналыг авч үзээд дэмжвэл зөвшөөрөл авахаар хүргүүлнэ. Санал болгосон салбарын өөрчлөлтийн зөвшөөрөл Тэргүүн зөвлөлөөс ирдэг. Ерөнхийдөө эцсийн шатны хүсэлт хүлээн авснаас хойш шийдвэр гартал 6 долоо хоног хүртэлх хугацаа зарцуулж болно.
36.4
Сүмийн нэгжүүдийг нэрлэх
Нэгжийн нэр нь тухайн нутаг дэвсгэрт амьдардаг хүмүүст үүнийг ялган салгахад туслах ёстой. Ерөнхийдөө одоо байгаа нэгжийн нэрийг өөрчлөх ёсгүй.
Хэрэв хил хязгаарын өөрчлөлтөөс болж нэгжийн нэрийг өөрчлөх хэрэг гарвал гадасны эсвэл номлолын ерөнхийлөгч шинэ саналыг онлайн системээр Хил хязгаар ба удирдлагын санал дээр эхлүүлнэ. Хэрэв тэр онлайн системийг ашиглаж чадахгүй бол холбоос дээр дарж цаасан маягтыг татан авч болно.
Зөвхөн Тэргүүн Зөвлөл эдгээр саналыг батална.
Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл номлолд шинэ салбар үүсгэн байгуулах, нэрлэх саналыг баталж болно (36.3-ыг үзнэ үү).
36.4.1
Гадас, дүүргийг нэрлэх
Дараах үгс гадас, дүүргийн нэрийн эхний үг байна. Үүнд:
-
Гадас, дүүргийн удирдах алба байрладаг хотын нэр
-
Гадас, дүүргийн гишүүдийн сайн мэдэх өөр нэгэн хотын нэр
-
Гадас, дүүргийн хил хязгаар доторх газар зүйн онцлогийг тусгасан нэр
Нэгдсэн Улс, Канадын хувьд хоёр дахь үг нь ихэвчлэн тухайн гадас, дүүрэг оршдог муж эсвэл аймгийн нэр байдаг. Бусад оронд хоёр дахь үг нь ихэвчлэн тухайн улсын нэр байдаг.
Нэг хотод нэгээс дээш гадас, дүүрэг байгаа тохиолдолд гурав дахь үг нь нэгжийн хил хязгаар доторх онцлог шинжийг тодорхойлсон байна. Гадас, дүүргийн нэрийг тодорхойлоход зөвшөөрөгдсөн зарим онцлог шинжийг доор багтаав.
-
Луужингийн чиг (өмнөд, хойд, баруун, зүүн)
-
Орон нутаг, дүүрэг
-
Газар зүйн онцлог
Гадас, дүүргийн нэрийг тодорхойлоход зөвшөөрөхгүй зарим онцлог шинжийг доор багтаав.
-
Зүг чиг заасан бусад нэр томьёо (жишээлбэл, баруун өмнөд)
-
Хүмүүсийн нэр
Хотын нэр нь муж, аймаг эсвэл улсын нэртэй адилхан бол нэрд дахиж оруулан хэрэглэхгүй. Жишээлбэл:
-
Айдахо Фоллс Тэйлор Маунтэн гадсыг Айдахо Фоллс Айдахо Тэйлор Маунтэн гадас гэхгүй.
-
Мехико Сити Ацтэка гадсыг Мехико хотын Мексикийн Ацтэка гадас гэхгүй.
36.4.2
Тойрог, салбарыг нэрлэх
Тойрог, салбарыг өөрсдийнх нь хил хязгаар доторх онцгой шинжээр нь нэрлэнэ. Тойрог, салбарын нэрийг тодорхойлоход зөвшөөрөгдсөн зарим онцлог шинж:
-
Хот
-
Орон нутаг, дүүрэг
-
Гудамж
-
Цэцэрлэгт хүрээлэн
-
Сургууль
-
Газар нутгийн онцлог
Тойрог, салбарын нэрийг тодорхойлоход зөвшөөрөхгүй зарим онцлог шинж:
-
Луужингийн чиг зүг (жишээ нь, зүүн, баруун хойд)
-
Хүмүүсийн нэр
-
Харагдах газар дээр үндэслэсэн нэр (жишээлбэл, ариун сүм харагддаг, уул харагддаг, гол харагддаг)
-
Хоёр нэрийг нийлүүлэн нэг шинэ нэр үүсгэх
Тойрог, салбарын нэрд ганцхан онцлог шинжийг тодорхойлсон үг ашиглана. Хэрэв адилхан нэртэй нэгээс дээш тойрог, салбар байвал, Прэстон нэгдүгээр тойрог, Прэстон хоёрдугаар тойрог гэхчлэн тоог нэрийн хэсэг болгон нэмнэ.
Тойрог, салбарын нэр тухайн орон нутгийн хэлээр байх ёстой. Хэрэв тухайн хэлэнд ром үсэг хэрэглэдэггүй бол, ром үсэг хэрэглэсэн орчуулгыг өргөдөлд оруулах ёстой.
36.5
Санал болгосон өөрчлөлтийг ажил хэрэг болгох
36.5.1
Гадас, дүүргийн өөрчлөлт
Гадас эсвэл дүүргийг үүсгэн байгуулах эсвэл үйл ажиллагааг нь зогсоохыг зөвшөөрсөн захидалд ерөнхийдөө өөрчлөлтийг хэзээнээс эхэлж хийх огноог тусгасан байна. Томилогдсон ерөнхий эрх мэдэлтэн нь нарийн ширийн асуудлыг гадасны эсвэл номлолын ерөнхийлөгчтэй ярилцахаас өмнө энэ огноог зарлаж болохгүй. Гадас, дүүргийн чуулган болтол бодит өөрчлөлтийн талаар зарлахгүй.
Гадасны эсвэл номлолын ерөнхийлөгч өөрчлөлт хийснийхээ дараа Сүмийн удирдах газарт эсвэл бүсийн албанд мэдэгдэнэ.
36.5.2
Тойрог, салбарын өөрчлөлт
Ерөнхийдөө гадас, номлолын ерөнхийлөгч тойрог, салбарыг өөрчлөх зөвшөөрлийг хүлээн авсныхаа дараа 90 хоногийн дотор өөрчлөлтийг танилцуулан, гишүүдээр дэмжүүлэн батлуулна. Хэрэв 90-ээс дээш хоног хэрэгтэй бол тэрээр Тэргүүн зөвлөлийн албанаас зөвшөөрөл авна.
Гадасны эсвэл номлолын ерөнхийлөгчид өөрчлөлт хийгдсэний дараа уг хүсэлтийг УБХАМС ашиглан хэрэгжүүлдэг. Нэгдсэн Улс, Канадад дэмжлэг туслалцаа авах бол 801-240-6243 дугаараар эсвэл oiservices@ChurchofJesusChrist.org хаяг руу э-мэйлээр холбогдоно уу. АНУ, Канадаас бусад газарт бүсийн албатай холбогдоно уу. Сүмийн удирдах газарт бүртгэхээс өмнө газрын зураг, нэгжүүдийн мэдээллийг шинэчлэхгүй.
36.6
Анхан шатны нэгжийн хөтөлбөр
Сүм зарим жижиг салбарт болон бүлэг гэгдэх гишүүдийн зөвшөөрөгдсөн жижигхэн цуглаануудад (бүлгүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 37.7 дээрээс үзнэ үү) зориулан Анхан шатны нэгжийн хөтөлбөр боловсруулан гаргасан. Дараах нөхцөлүүдийн аль нэгэнд хамаарах салбар, бүлгүүдэд Анхан шатны нэгжийн хөтөлбөрийг ашиглах зөвшөөрлийг Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл өгч болно. Үүнд:
-
Сүм эхлэх шатандаа байгаа;
-
Гишүүд нь газар зүйн хувьд өөр хоорондоо хол, тархаж байрласан;
-
Гишүүдийн тоо цөөхөн, удирдлага нь дөнгөж төлөвшиж эхэлж байгаа;
-
Гишүүдэд хэлний тусгай хэрэгцээ байдаг.
-
Гишүүд цэргийн албанд байдаг (цэргийн албанд үйлчилдэг гишүүдэд бүлэг байгуулж болох шалтгаануудыг 38.9.4-өөс үзнэ үү).
-
Гишүүд асрамжийн газар, эмчилгээний хөтөлбөр эсвэл шоронд байх нь бий.
Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд болон бусад удирдагч Анхан шатны нэгжийн хөтөлбөрийг ашиглаж буй нэгжүүд нь байгууллага, хурал, хөтөлбөрүүдийг хэтэрхий хурдан өргөжүүлэх ёсгүйг онцолдог. Сүмийн нөөц боломж гишүүдийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагад тохирсон үед удирдагчид хамгийн сайн өсөж хөгждөг.
Түүнчлэн удирдагчид Анхан шатны нэгжийн хөтөлбөрийг ашиглаж буй бүлэг, салбаруудад дараах зарчмуудыг хуваалцдаг. Үүнд:
-
Юуг хэрхэн хийхээ мэдэхийн тулд Сүнсний өдөөлтийг эрэлхийл.
-
Сайн мэдээний үндсэн сургаал, зарчмуудыг заа.
-
Гишүүдэд (1) шаардлагатай санваарын ёслолуудыг ойлгож, хүлээн авахад нь туслах ба (2) холбогдох гэрээнүүдийг байгуулж, сахихад нь тусал.
Эдгээр нэгж Сүмийн цуглаануудыг гэр оронд, түрээсийн байранд, эсвэл Сүмийн эзэмшлийн байранд хийж болно (35.3-ыг үзнэ үү). Номлол, гадас эсвэл дүүргийн ерөнхийлөгчийн зөвлөл тухайн бүлэг буюу салбарт цуглааны байрыг олж авах, арчилж тордох талаар мэдээлэл өгч болно.
Хэрэв тухайн бүлэг эсвэл салбарт маш цөөхөн гишүүн байвал тэд зөвхөн ариун ёслолын цуглааныг явуулж, бүх гишүүн сайн мэдээг заах цаг гаргадаг. Сайн мэдээг заахдаа гишүүд судрууд болон Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав гарын авлагыг ашигладаг. Хэрэв судрууд гишүүдийн ярьдаг хэлээр орчуулагдаагүй бол сайн мэдээг заахдаа гишүүд Сайн мэдээний үндэс гарын авлагыг ашиглана. Сүм өсөж хөгжихийн хэрээр судрууд, сүмийн дуулал, дуунууд болон Сүмийн сэтгүүлүүдийг илүү их орчуулдаг болно.
Нэгж өсөж байгаа үед Сүмийн удирдагчид ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийг зохион байгуулах ёстой (8.3.3 болон 9.3.2-ыг үзнэ үү). Гишүүдийн болон боломжит удирдагчдын тоо нэмэгдэхийн хэрээр салбарын ерөнхийлөгч Аароны санваарын чуулгууд, Залуу эмэгтэйчүүд, Хүүхдийн хэсэг, Ням гаргийн хичээлийн байгууллагуудыг зохион байгуулж болно (10.3, 11.3.2, 12.3.2, 13.2.2-ыг үзнэ үү).