Гарын авлагууд болон дуудлагууд
37. Тусгай гадас, тойрог, салбар


“37. Тусгай гадас, тойрог, салбар,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2024).

“37. Тусгай гадас, тойрог, салбар,” Ерөнхий гарын авлага.

Гадаа хооллож буй хүмүүс

37.

Тусгай гадас, тойрог, салбар

37.0

Оршил

Гадасны ерөнхийлөгч гишүүдэд хүрч үйлчлэх тусгай гадас, тойрог, салбар үүсгэн байгуулахыг санал болгож болно. Номлолд тусгай нэгж үүсгэн байгуулах тухай мэдээллийг 36.3-аас үзнэ үү.

Гадасны ерөнхийлөгч шинэ саналыг Хил хязгаар ба удирдлагын санал дээр эхлүүлнэ. Хэрэв тэрээр онлайн системийг ашиглаж чадахгүй бол холбоос дээр дарж цаасан маягтыг татан авч болно. Зөвхөн Тэргүүн зөвлөл саналыг батална.

Нэгдсэн Улс, Канадад дэмжлэг туслалцаа авах бол 1-801-240-1007 дугаараар холбогдоно уу. Нэгдсэн Улс, Канадаас бусад газарт бүсийн албатай холбогдоно уу.

37.1

Өөр хэлээр ярьдаг тойрог, салбар

Гадасны ерөнхийлөгч гадасныхаа дараах гишүүдэд зориулан өөр хэлээр ярьдаг тойрог эсвэл салбарыг үүсгэн байгуулахыг санал болгож болно. Үүнд:

  • Нэгжийнхээ хэлээс өөр хэлээр ярьдаг.

  • Дохионы хэлээр харьцдаг.

Дээрх нөхцөлөөр тусдаа салбар байгуулах хангалттай тооны гишүүд байхгүй бол, бүлэг үүсгэх саналыг гадасны ерөнхийлөгч гаргаж болно (37.7-г үзнэ үү).

Гадасны ерөнхийлөгч мөн хил залгаа нэг юм уу нэгээс дээш гадасны гишүүдийг багтаасан, өөр хэлээр ярьдаг тойрог, салбарыг үүсгэн байгуулахыг санал болгож болно. Хамрагдсан гадасны ерөнхийлөгчид төлөвлөгөө гаргаж, саналыг зохицуулна. Оролцож буй нэг гадас нь уг тойрог, салбарыг хариуцна.

Номлолын ерөнхийлөгч дээрхтэй адил нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд өөр хэлээр ярьдаг салбар эсвэл бүлэг байгуулах санал гаргаж болно (36.3 ба 37.7-г үзнэ үү).

Гадсанд өөр хэлээр ярьдаг тойрог эсвэл салбарыг үүсгэн байгуулахад тавигдах наад захын шаардлага

Тойрог

Салбар

Гишүүдийн тоо (идэвхтэй ба идэвх султай)

Тойрог

125

Салбар

Хамгийн бага тоо гэж байхгүй

Идэвхтэй, аравны нэгээ бүрэн төлдөг, удирдах албанд үйлчлэх чадвартай Мелкизедек санваартнуудын тоо

Тойрог

15

Салбар

4

Өөр хэлээр ярьдаг нэгжийн хил хязгаар ерөнхийдөө орон нутгийн гадас, тойрог, салбарын хил хязгаарыг дагана.

Өөр хэлээр ярьдаг нэгжийн хүүхэд, өсвөр үеийнхэн хүсвэл орон нутгийн нэгжийн ангитай нийлж болно (29.2.8-ыг үзнэ үү).

Номлол дахь өөр хэлээр ярьдаг салбаруудын талаар 36.3-аас үзнэ үү. Тойрог, салбарыг нэрлэх удирдамжийг 36.4.2-оос үзнэ үү.

Ярилцаж буй өсвөр үеийнхэн

37.1.1

Өөр хэлээр ярьдаг тойрог, салбарын гишүүнчлэл

  • Гишүүд нь өөр хэлээр ярьдаг тойрог, салбарын хил хязгаар дотор амьдардаг байх ёстой.

  • Гишүүд өөр хэлээр ярьдаг нэгжийн эсвэл орон нутгийн тойргийнхоо гишүүн байх эсэхээ сонгож болно.

  • Гишүүн бүрийн гишүүнчлэлийн бүртгэл тухайн хүний оролцдог нэгжид байх ёстой.

37.1.2

Өөр хэлээр ярьдаг тойрог, салбарын удирдлага

  • Ерөнхийдөө бишоп, салбарын ерөнхийлөгч, түүний зөвлөхүүдийг өөр хэлээр ярьдаг нэгжийн хил хязгаар дотроос дууддаг. Онцгой тохиолдолд нэгжийн хил хязгаар дотор биш ч гэлээ хариуцсан гадасны хил хязгаар дотор амьдардаг удирдагчдыг дуудаж болно.

  • Бишопыг дуудахын өмнө Тэргүүн зөвлөлөөс зөвшөөрөл авсан байх ёстой.

  • Ерөнхийдөө бусад удирдагч, багш нарыг тойрог, салбарын гишүүдээс дууддаг.

37.2

Орон нутгийн гадасны ганц бие залуучуудын тойрог, салбар

Хэрэв гадсанд ганц бие залуучуудын тойрог, салбарт явах хүсэлтэй идэвхтэй ганц бие залуучуудын тоо хангалттай байвал гадасны ерөнхийлөгч (18–35 насны гишүүдэд зориулсан) ийм тойрог, салбарыг үүсгэн байгуулах хүсэлт гаргаж болно. Дараах зүйлсийг бодолцох хэрэгтэй. Үүнд:

  • Ганц бие залуучуудын хувийн хөгжил, сүнслэг өсөлтөд үзүүлэх нөлөө. Энд тэдний Бурханы аврал, өргөмжлөлийн ажлын бүхий л хүрээнд оролцох чадвар багтана (1.2-ыг үзнэ үү).

  • Ганц бие залуучуудыг шилжүүлснээр орон нутгийн нэгжүүдэд гарах нөлөө.

  • Ганц бие залуучууд, удирдагчдын аялах цаг ба замын зардал.

Хэрэгжүүлэх боломжтой газруудад гадасны ерөнхийлөгч дараах насны гишүүдэд зориулан ганц бие залуучуудын хоёр нэгж байгуулах хүсэлт гаргаж болно. Үүнд:

  • 18–25

  • 26–35

Ерөнхийдөө энэ насны гишүүдэд зориулсан ганц бие залуучуудын хоёр нэгж нь нэг ижил газарзүйн бүсийг хамрах болно. Нэгжүүд нь газрын зураг дээр давхардсан байна.

Мөн гадасны ерөнхийлөгчид хил залгаа нэг юм уу нэгээс дээш гадасны гишүүдийг багтаасан тойрог, салбарыг үүсгэн байгуулахыг санал болгож болно. Гадасны ерөнхийлөгчид тойрог эсвэл салбар үүсгэхийн оронд олон гадасны хамтарсан үйл ажиллагаа явуулах нь ганц бие залуучуудын хэрэгцээнд илүү тохирох эсэхийг бодох хэрэгтэй. Оролцож буй нэг гадас нь уг тойрог, салбарыг хариуцна.

Хэрэв орон нутгийн гадас нь ганц бие залуучуудын гадастай хил хязгаарын хувьд давхцаж байвал ганц бие залуучуудын тойрог юм уу салбартай байх ёсгүй.

Гадсанд ганц бие залуучуудын тойрог, салбарыг үүсгэн байгуулахад тавигдах наад захын шаардлага

Тойрог

Салбар

Идэвхтэй гишүүдийн тоо

Тойрог

125

Салбар

50

Идэвхтэй, аравны нэгээ бүрэн төлдөг, удирдах албанд үйлчлэх чадвартай Мелкизедек санваартнуудын тоо

Тойрог

15

Салбар

4

Ихэвчлэн ганц бие залуучуудын тойргийн идэвхтэй гишүүдийн тоо 225-аас дээш байх ёсгүй.

Тойрог, салбарыг нэрлэх удирдамжийг 36.4.2-оос үзнэ үү.

37.2.1

Орон нутгийн гадасны ганц бие залуучуудын тойрог, салбарын гишүүнчлэл

  • Гишүүд нь тухайн ганц бие залуучуудын тойрог, салбарын хил хязгаар дотор амьдардаг ганц бие (18–35 насны) залуучууд байх ёстой.

  • Ганц бие залуучууд ганц бие залуучуудын нэгжийн эсвэл орон нутгийн нэгжийнхээ гишүүн байхаа сонгож болно.

  • Гишүүн бүрийн гишүүнчлэлийн бүртгэл тухайн хүний явдаг нэгжид байх ёстой.

  • Хэрэв энэ нь гадасны идэвх султай ганц бие залуу хүнд тустай гэж бодвол гадасны ерөнхийлөгч гишүүнчлэлийн бүртгэлийг нь орон нутгийн нэгжээс нь ганц бие залуучуудын нэгж рүү шилжүүлэхийг зөвшөөрч болно. Идэвх султай гишүүн идэвхтэй болсон бол тэр ганц бие залуучуудын эсвэл орон нутгийн нэгжийн алинд явахаа шийдэж болно.

  • Гэр орондоо үр хүүхэдтэй ганц бие залуу эцэг эхчүүд (18–35 настай) орон нутгийнхаа нэгжийн гишүүн хэвээр үлдэнэ. Ийм эцэг эхчүүд ганц бие залуучуудын нэгжийн үйл ажиллагаанд оролцож болно.

  • Гишүүд гэрлэсэн эсвэл 36 нас хүрсэн бол ганц бие залуучуудын нэгжид явахгүй. 36–45 насны ганц бие гишүүдийн талаар 37.5-аас үзнэ үү.

  • 18–25 насныханд зориулсан нэгжид хамрагддаг ганц бие залуучууд 26 нас хүрээд 26–35 насныхны нэгж рүү шилждэг.

37.2.2

Орон нутгийн гадасны ганц бие залуучуудын тойрог, салбарын удирдлага

  • Бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч нь төлөвшсөн, туршлагатай, гэрлэсэн хүн байх хэрэгтэй. Бишопыг дуудахын өмнө Тэргүүн зөвлөлөөс зөвшөөрөл авсан байх ёстой. Ерөнхийдөө бишоп, салбарын ерөнхийлөгч нь ганц бие залуучуудын нэгжийн хил хязгаар дотор амьдарч байдаг. Их сургууль, коллеж дахь ганц бие залуучуудын нэгжүүдийн хувьд онцгой зөвшөөрөл олгож болно.

  • Бишопын зөвлөхүүд нь уг нэгжийн гишүүд байж болно. Эсвэл тэд уг нэгжийн хил хязгаар дотор амьдардаг ганц бие эсвэл гэрлэсэн эрчүүд байж болно. Тэд дээд прист байх ёстой. Хэрэв бишопын зөвлөлд зөвлөхөөр дуудагдах хүн дээд прист биш бол түүнийг онцгойлон адислахаас өмнө дээд пристэд томилсон байхыг гадасны ерөнхийлөгч анхаарах ёстой.

  • Салбарын ерөнхийлөгч, түүний зөвлөхүүд дээд прист юм уу ахлагч байж болно.

  • Бусад удирдагч, багшийг ганц бие залуучуудын нэгжийн гишүүдээс дууддаг.

37.3

Ганц бие залуучуудын гадас ба тэдгээрийн тойрог, салбарууд

Ихэвчлэн их сургууль, коллежийн ойролцоо, ганц бие залуучууд олноороо амьдардаг газарт нэг эсвэл нэгээс олон ганц бие залуучуудын гадсыг үүсгэн байгуулж болно.

Хэрэгжүүлэх боломжтой газруудад гадасны ерөнхийлөгч дараах насны гишүүдэд зориулан ганц бие залуучуудын хоёр нэгж байгуулах хүсэлт гаргаж болно. Үүнд:

  • 18–25

  • 26–35

Ерөнхийдөө энэ насны гишүүдэд зориулсан ганц бие залуучуудын хоёр нэгж нь нэг ижил газарзүйн бүсийг хамрах болно. Нэгжүүд нь газрын зураг дээр давхардсан байна.

Ганц бие залуучуудын гадас, тойрог, салбарыг үүсгэн байгуулахад тавигдах наад захын шаардлага

Ганц бие залуучуудын гадас

  • 1500 гишүүн (идэвхтэй ба идэвх султай)

  • 5 тойрог

Ганц бие залуучуудын гадсан дахь ганц бие залуучуудын тойрог

  • 125 гишүүн (идэвхтэй)

  • Идэвхтэй, аравны нэгээ бүрэн төлдөг, удирдах албанд үйлчлэх чадвартай 15 Мелкизедек санваартан

Ганц бие залуучуудын гадасны ганц бие залуучуудын салбар

  • 50 гишүүн (идэвхтэй)

  • Идэвхтэй, аравны нэгээ бүрэн төлдөг, удирдах албанд үйлчлэх чадвартай 4 Мелкизедек санваартан

Хэрэв орон нутгийн гадас нь ганц бие залуучуудын гадастай хил хязгаарын хувьд давхцаж байвал ганц бие залуучуудын тойрогтой юм уу салбартай байх ёсгүй.

Зөвхөн дараах нөхцөлд орон нутгийн гадасны ганц бие залуучуудын нэгжийг ганц бие залуучуудын гадас руу шилжүүлж болно. Үүнд:

  • Хил хязгаар нь ганц бие залуучуудын гадасныхтай залгаа

  • Хоёр гадасны ерөнхийлөгчид хоёулаа шилжүүлэхийг санал болгосон бол болно.

Гадас, тойргийг нэрлэх удирдамжийг 36.4.1 ба 36.4.2-оос үзнэ үү.

37.3.1

Ганц бие залуучуудын гадас ба үүн дэх тойрог, салбарын гишүүнчлэл

  • Гишүүд нь тухайн ганц бие залуучуудын тойрог, салбарын хил хязгаар дотор амьдардаг ганц бие (18–35 насны) залуучууд байх ёстой.

  • Уг гадасны хил хязгаарын дотор эцэг эхтэйгээ хамт гэртээ амьдардаггүй, идэвхтэй болон идэвх султай бүх ганц бие залуу орон нутгийн нэгждээ явахыг сонгоогүй бол ганц бие залуучуудын гадасны гишүүнд тооцогдоно.

  • Эцэг эхтэйгээ хамт амьдардаг ганц бие залуучууд ганц бие залуучуудын нэгжид эсвэл орон нутгийн нэгждээ явахын аль нэгийг сонгоно.

  • Гишүүн бүрийн гишүүнчлэлийн бүртгэл тухайн хүний явдаг нэгжид байх ёстой.

  • Гэр орондоо үр хүүхэдтэй ганц бие залуу эцэг эхчүүд (18-35 настай) орон нутгийнхаа нэгжийн гишүүн хэвээр үлдэнэ. Ийм эцэг эхчүүд ганц бие залуучуудын нэгжийн үйл ажиллагаанд оролцож болно.

  • Гишүүд гэрлэсэн эсвэл 36 нас хүрсэн бол ганц бие залуучуудын нэгжид явахгүй. Ганц бие насанд хүрсэн (36–45 насны) гишүүдийн талаар 37.5-аас үзнэ үү.

  • 18–25 насныханд зориулсан нэгжид хамрагддаг ганц бие залуучууд 26 нас хүрээд 26–35 насныхны нэгж рүү шилждэг.

37.3.2

Ганц бие залуучуудын гадас ба тухайн гадасны тойрог, салбарын удирдлага

  • Гадасны ерөнхийлөгч, гадасны патриарх, бишоп, мөн салбарын ерөнхийлөгч нь төлөвшсөн, туршлагатай, гэрлэсэн хүмүүс байх хэрэгтэй. Бишопыг дуудахын өмнө Тэргүүн Зөвлөлөөс зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Тэднийг Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн шийдвэрлэсний дагуу гадасны хил хязгаарын гаднах хэсгээс дуудаж болно. Эдгээр дуудлагыг өгөх хүн зөвшөөрөл авахын тулд эхлээд тухайн хүний гадасны ерөнхийлөгчтэй зөвлөлдөнө. Удирдамж зааврыг 30-р бүлгээс үзнэ үү.

  • Гадасны ерөнхийлөгчийн зөвлөхүүд, дээд зөвлөлийн гишүүд, бишопын зөвлөлийн гишүүд болон салбарын ерөнхийлөгчийн зөвлөхүүд нь ганц бие эсвэл гэрлэсэн эрчүүд байж болно. Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч болон түүний зөвлөхүүд нь ганц бие эсвэл гэрлэсэн эмэгтэйчүүд байж болно. Гадасны Ням гаргийн ангийн ерөнхийлөгч ба түүний зөвлөхүүд нь ганц бие эсвэл гэрлэсэн эрэгтэйчүүд байж болно. Эдгээр удирдагч гадасны гишүүд байж болно. Эсвэл тэд Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн шийдвэрлэсний дагуу гадасны хил хязгаарын гаднах хэсгээс дуудагдаж болно.

  • Бишопын зөвлөхүүд нь дээд прист байх ёстой. Хэрэв бишопын зөвлөлд зөвлөхөөр дуудагдах хүн дээд прист биш бол түүнийг онцгойлон адислахаас өмнө дээд пристэд томилсон байхыг гадасны ерөнхийлөгч анхаарах ёстой. Салбарын ерөнхийлөгч, түүний зөвлөхүүд дээд прист юм уу ахлагч байж болно.

  • Патриархыг дуудахаас өмнө Арван хоёрын Чуулгаас зөвшөөрөл авсан байх шаардлагатай.

  • Тойрог, салбаруудад нэгжийн гишүүн ганц бие залуучуудаас бусад удирдагч, багшийг дууддаг.

37.4

Гэрлэсэн оюутнуудын гадас, тойрог

Их сургууль, коллежид ойр амьдардаг гэрлэсэн оюутан гишүүдэд үйлчлэх зорилгоор, гэрлэсэн оюутнуудын гадас, тойргийг үүсгэн байгуулж болно.

Гэрлэсэн оюутнуудын гадас, тойргийг үүсгэн байгуулахад тавигдах наад захын шаардлага

Гэрлэсэн оюутнуудын гадас

  • 1500 гишүүн (идэвхтэй ба идэвх султай)

  • 5 тойрог

Гэрлэсэн оюутнуудын тойрог

  • 125 гишүүн (идэвхтэй ба идэвх султай)

  • Идэвхтэй, аравны нэгээ бүрэн төлдөг, удирдах албанд үйлчлэх чадвартай 15 Мелкизедек санваартан

Гадас, тойргийг нэрлэх удирдамжийг 36.4.1 ба 36.4.2-оос үзнэ үү.

37.4.1

Гэрлэсэн оюутнуудын гадас, тойргийн гишүүнчлэл

  • Гишүүд нь гэрлэсэн оюутнуудын тойргийн хил хязгаар дотор амьдардаг гэрлэсэн оюутнууд байх ёстой.

  • Гэрлэсэн оюутнууд гэрлэсэн оюутнуудын тойргийн эсвэл орон нутгийн нэгжийн гишүүн байхаар сонгож болно.

  • Гишүүнчлэлийн бүртгэл нь тухайн гэр бүлийн явдаг нэгжид байх ёстой.

37.4.2

Гэрлэсэн оюутнуудын гадас, тойргийн удирдлага

37.3.2-ыг үзэн, яг ижил удирдамж зааврыг дагана уу.

37.5

Ганц бие насанд хүрэгчдийн тойрог

Ерөнхийдөө ганц бие насанд хүрсэн гишүүдэд (36–45 настай) орон нутгийн нэгж хамгийн тохиромжтой. Онцгой тохиолдолд ганц бие насанд хүрэгчдийн тойрог үүсгэн байгуулахыг гадасны ерөнхийлөгч санал болгож болно.

Гадасны ерөнхийлөгч мөн хил залгаа нэг юм уу нэгээс дээш гадасны гишүүдийг оруулсан ганц бие насанд хүрэгчдийн тойргийг үүсгэн байгуулахыг санал болгож болно. Хамрагдсан гадасны ерөнхийлөгчид төлөвлөгөө гаргаж, саналыг зохицуулна. Оролцож буй нэг гадас нь уг тойрог, салбарыг хариуцна.

Гадсанд ганц бие насанд хүрэгчдийн тойрог үүсгэн байгуулахад тавигдах наад захын шаардлага

Гишүүдийн тоо (идэвхтэй ба идэвх султай)

125

Идэвхтэй, аравны нэгээ бүрэн төлдөг, удирдах албанд үйлчлэх чадвартай Мелкизедек санваартнуудын тоо

15

Тойргийг нэрлэх удирдамжийг 36.4.2-оос үзнэ үү.

37.5.1

Ганц бие насанд хүрэгчдийн тойргийн гишүүнчлэл

  • Гишүүд нь тухайн ганц бие насанд хүрэгчдийн тойргийн хил хязгаар дотор амьдардаг ганц бие (36–45 насны) насанд хүрэгчид байх ёстой.

  • Ганц бие насанд хүрэгчид нь ганц бие насанд хүрэгчдийн тойргийн эсвэл орон нутгийн нэгжийнхээ гишүүн байхыг сонгож болно.

  • Гишүүн бүрийн гишүүнчлэлийн бүртгэл тухайн хүний явдаг нэгжид байх ёстой.

  • Гэр орондоо үр хүүхэдтэй ганц бие эцэг эхчүүд (36–45 настай) орон нутгийнхаа нэгжийн гишүүн хэвээр үлдэнэ. Ийм эцэг эхчүүд ганц бие насанд хүрэгчдийн тойргийн үйл ажиллагаанд оролцож болно.

  • Гишүүд гэрлэсэн эсвэл 46 нас хүрсэн бол ганц бие насанд хүрэгчдийн тойрогт явахгүй.

37.5.2

Ганц бие насанд хүрэгчдийн тойргийн удирдлага

  • Бишоп нь төлөвшсөн, туршлагатай, гэрлэсэн дээд прист байх хэрэгтэй. Бишопыг дуудахын өмнө Тэргүүн зөвлөлөөс зөвшөөрөл авсан байх ёстой.

  • Бишопын зөвлөхүүд нь уг нэгжийн гишүүд байж болно. Эсвэл тэд уг нэгжийн хил хязгаар дотор амьдардаг ганц бие эсвэл гэрлэсэн эрчүүд байж болно. Тэд дээд прист байх ёстой. Хэрэв бишопын зөвлөлд зөвлөхөөр дуудагдах хүн дээд прист биш бол түүнийг онцгойлон адислахаас өмнө дээд пристэд томилсон байхыг гадасны ерөнхийлөгч анхаарах ёстой.

  • Бусад удирдагч, багш нарыг тойргийн гишүүн ганц бие насанд хүрэгчдээс дууддаг.

37.6

Онцгой нөхцөл байдалд байгаа гишүүдэд зориулсан тойрог, салбар

Гадасны ерөнхийлөгч асрамжийн газар, эмчилгээний хөтөлбөр, шорон гэх мэт газарт онцгой нөхцөлд байгаа гишүүдэд зориулан тойрог, салбар үүсгэн байгуулахыг санал болгож болно.

Ерөнхийдөө эдгээр нэгжид үйлчлэхээр дуудагдсан удирдагчид тухайн нэгжийг хариуцсан гадасны хил хязгаар дотор амьдардаг байх ёстой.

Ганц бие залуучууд эсвэл ганц бие насанд хүрэгчид, тухайн улсын хэлээр ярьдаггүй мөн асрамжийн газар, эмчилгээний хөтөлбөр, шорон эсвэл цэрэгт байгаа гишүүдэд зориулсан, номлол дахь салбарын тухай мэдээллийг 36.3-аас үзнэ үү.

Тойрог, салбарыг нэрлэх удирдамжийг 36.4.2-оос үзнэ үү.

Инээмсэглэж буй эмэгтэйчүүд

37.7

Гадас, номлол, бүс дэх бүлэг

Бүлэг гэдэг нь бишоп, салбарын эсвэл номлолын ерөнхийлөгчийн хяналт доор явагддаг, гишүүдийн зөвшөөрөгдсөн жижиг цуглаанууд юм. Гадас эсвэл номлолын ерөнхийлөгч дараах нөхцөлд бүлэг үүсгэн байгуулахыг санал болгож болно. Үүнд:

  • Гишүүн болох боломжтой хүмүүст холоос ирж тойрог, салбарт цугларахад хүндрэлтэй байдаг.

  • Дохионы хэл эсвэл нэгжийнхээ хэлээс өөр хэлээр ярьдаг цөөн тооны гишүүд байдаг.

  • Цэрэгт байгаа гишүүдийг бүлэгт нэгтгэх нь хамгийн зохимжтой (38.9.4-ийг үзнэ үү).

Гадасны эсвэл номлолын ерөнхийлөгч бүлэг үүсгэх саналаа Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд тавина. Зөвхөн Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл саналыг батална.

Ийм бүлэг хамгийн багадаа 2 гишүүнтэй байх ёстой. Нэг нь Аароны санваартай зохистой прист эсвэл зохистой Мелкизедек санваартан байх ёстой.

Гадасны хувьд гадасны ерөнхийлөгч бүлгийг зохион байгуулж, хянах ажлыг бишопт эсвэл салбарын ерөнхийлөгчид даалгана. Номлолын хувьд номлолын ерөнхийлөгч бүлгийг зохион байгуулж, хянах ажлыг салбарын ерөнхийлөгчид даалгана.

Ерөнхийдөө гадас эсвэл дүүрэг дэх нэг эсвэл нэгээс олон нэгжийн гишүүдэд үйлчлэх зорилгоор бүлгийг үүсгэн байгуулж болно. Бүлгийн гишүүнчлэл нь оролцож буй нэгжийн эсвэл нэгжүүдийн хил хязгаар дотор амьдардаг хүмүүст хамаарна. Бүлгүүд нь гадас, дүүргийн хил хязгаараас давж гарахгүй.

Гадасны ерөнхийлөгч, номлолын ерөнхийлөгч, бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч бүлгийн удирдагчийг дуудаж, онцгойлон адисална. Бүлгийн удирдагч ариун ёслолыг түгээх гэх мэт бүлгийн цуглааныг зохион байгуулан, хөтлөн удирдана.

Бүлгийн удирдагч санваарын түлхүүр атгадаггүй бөгөөд дараах зүйлсийг хийх эрх мэдэлгүй. Үүнд:

  • Аравны нэг ба өргөлүүдийг хүлээн авах

  • Ноцтой нүглийн талаар гишүүдэд зөвлөх

  • Албан эсвэл албан бус байдлаар гишүүнчлэлд хязгаарлалт тавих

  • Санваарын түлхүүртэй байхыг шаарддаг бусад үүрэгт ажлыг гүйцэтгэх

Ерөнхийдөө, бүлэг нь Анхан шатны нэгжийн хөтөлбөрийг хэрэглэнэ (36.6-г үзнэ үү).

Бүлгийн гишүүдийн гишүүнчлэлийн бүртгэлийг уг бүлэгт хяналт тавьдаг тойрог, салбарт хадгална.

Сүмийн удирдах газраас бүлгүүдэд нэгжийн дугаар өгдөггүй.

Хэрэв бүлэг шаардлага хангавал, гадасны эсвэл номлолын ерөнхийлөгч салбар болгуулах санал тавьж болно.

37.8

Цэргийн анги бааз дахь Сүмийн нэгж

Цэргийн анги баазад цугладаг тойрог, салбар, цэргийн албан хаагчдын бүлэг байгуулах тухай зааврыг 38.9.4-өөс үзнэ үү.