Гарын авлагууд болон дуудлагууд
38. Сүмийн бодлого журам ба удирдамж


“38. Сүмийн бодлого журам ба удирдамж,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2024).

“38. Сүмийн бодлого журам ба удирдамж,” Ерөнхий гарын авлага.

38.

Сүмийн бодлого журам ба удирдамж

38.1

Сүмд оролцох

Тэнгэр дэх Эцэг маань Өөрийн хүүхдүүдийг хайрладаг. “Бурханд бүгд адил” бөгөөд Тэрээр бүгдийг “өөрт нь ирж мөн өөрийнх нь сайн сайхныг хүртэхийг” (2 Нифай 26:33) урьдаг.

Сүмийн удирдагчид, мөн гишүүдээс хүмүүс ямар хүн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн цуглаанд оролцож, Сүмийн гишүүн болж, ариун сүмд орж болохыг байнга асуудаг.

38.1.1

Сүмийн цуглаануудад суух

Аврагч шавь нартаа хөршөө хайрла хэмээн заасан (Матай 22:39-ийг үзнэ үү). Паул шинэ хөрвөгчдийг “цаашид гаднынхан болон ирмэл хүн бус, харин ариун хүмүүсийн адил нутгийн иргэд” (Ефес 2:19) болоход урьсан билээ. Түүнчлэн Сүмийн гишүүд “дэлхийн өмнө явагдах нийтийн цуглаануудаасаа хэн нэгнийг … зайлуулах ёсгүй” (Сургаал ба Гэрээ 46:3) хэмээн Аврагч заасан.

Бүх хүн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ариун ёслолын болон ням гаргийн бусад цуглаанд мөн олон нийтийн арга хэмжээнд чөлөөтэй оролцож болно. Тэргүүлэх албан тушаалтан нь ирсэн бүх хүнийг уг ариун цуглаанд хүндэтгэлтэй оролцож байгаа эсэхийг анхаарах үүрэгтэй.

Оролцож байгаа хүмүүсийг цуглааны шүтлэг бишрэлд эсвэл өөр бусад зорилгод нийцэхгүй эмх замбараагүй байдал үүсгэх, анхаарал сарниулах зүйлс хийхээс зайлсхийх ёстой. Сүмийн өөр өөр цуглаан, арга хэмжээн дээр биеэ авч явах байдалд тавигддаг бүх шаардлагыг хүндлэх ёстой. Үүний тулд хайр дурлалаа олны өмнө хэт ил харуулах, анхаарал хэт татсан байдлаар хувцаслахаас зайлсхийх шаардлагатай. Үүнд мөн Аврагч дээр төвлөрсөн цуглааны зорилгоос анхаарлыг хөндийрүүлэхүйц улс төрийн мэдэгдэл хийх эсвэл бэлгийн чиг хандлага, хүний бусад зан чанарын талаар ярих зэрэг нь ордог.

Зохисгүй үйлдэл гаргавал бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч хайрын сүнсээр ганцаарчлан зөвлөгөө өгнө. Тэрээр үйл ажиллагааны үеэр зохисгүй зан авир гаргасан хүнийг Тэнгэрлэг Эцэг ба Аврагчийг шүтэн бишрэхэд анхаарлаа онцгойлон хандуулж байгаа хүн бүрд ариун нандин орчныг хадгалан үлдэхэд уриална.

Сүмийн цуглааны байрууд нь Сүмийн бодлого журмын дагуу хувийн өмч хэвээр үлдэнэ. Эдгээр удирдамжийг дагах хүсэлгүй хүмүүст Сүмийн цуглаан, арга хэмжээнд оролцохгүй байхыг эелдэг байдлаар хүснэ.

38.1.2

Сүмийн гишүүн болох

“Харууссан зүрх мөн гэмшсэн сэтгэлтэйгээр ирэх,” “Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авахад бэлэн” мөн баптисмын ариун нандин гэрээг байгуулж, сахих хүсэлтэй хүмүүст Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүнчлэл нээлттэй (Сургаал ба Гэрээ 20:37).

8 болон түүнээс дээш настай хүүхдийн баптисмын талаар 38.2.8.2-оос үзнэ үү.

38.1.3

Ариун сүмд шүтэн бишрэх

Ариун сүм бол нэн чухал ёслолуудыг хүлээн авч, ариун нандин гэрээнүүдийг байгуулдаг шүтлэг бишрэлийн ариун газар юм. Сүмийн гишүүдийн хувьд ариун сүм нь Бурханы өргөө билээ. Энэ ариун нандин байдал болоод энд байгуулдаг гэрээнүүдийн улмаас зөвхөн ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй Сүмийн гишүүд ариун сүмд шүтэн биширч болно. Гишүүд шаардлагатай зарлигуудыг үнэнчээр сахиж, Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарснаар ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авах боломжтой юм. (26-р бүлгийг үзнэ үү.)

38.1.4

Гэрлээгүй гишүүдийн оролцоо ба адислал

Сүмийн бүх гишүүн, тэр дундаа огт гэрлээгүй эсвэл гэр бүл нь Сүмд хамт явдаггүй гишүүн ч гэсэн мөнхийн гэр бүлд амьдрах туйлын зорилгын төлөө хичээн чармайх хэрэгтэй. Энэ нь зохистой эхнэр, нөхөр болж лацдан холбогдож, хайраар дүүрэн эцэг, эх болоход бэлтгэнэ гэсэн үг юм. Зарим хүний хувьд эдгээр адислал дараагийн амьдрал хүртэл биелэгдэхгүй байж болох ч туйлын зорилго нь хүн бүрийн хувьд адил юм.

Нөхцөл байдлаас шалтгаалан, мөнхийн гэрлэлтийн болон эцэг эх болох адислалыг энэ амьдралд хүлээн авах боломжгүй итгэлтэй гишүүд Бурхантай байгуулсан гэрээнүүдээ сахидаг байвал амлагдсан бүх адислалыг мөнх амьдралдаа хүлээн авна (Мозая 2:41-ийг үзнэ үү).

38.1.5

18-аас доош насны гэрлээгүй эцэг эх

18 нас хүрээгүй аав болж байгаа гэрлээгүй залуу эрэгтэй Аароны санваарын чуулгад эсвэл ахлагчийн чуулгад оролцож болно. Энэ шийдвэрийг уг залуу эрэгтэй, түүний эцэг эх болон бишоп залбирч шийднэ.

18 нас хүрээгүй ээж болж байгаа залуу эмэгтэй Залуу эмэгтэйчүүдийн ангид эсвэл Халамжийн нийгэмлэгт оролцож болно. Энэ шийдвэрийг уг залуу эмэгтэй, түүний эцэг эх болон бишоп залбирч шийднэ.

Энэхүү шийдвэрийг гаргахдаа өсвөр үеийнхэн, эцэг эх, удирдагчид дараах зүйлсийг харгалзан үзэх шаардлагатай.

  • Хэрэв тэд өсвөр үеийнхний анги, үйл ажиллагаанд оролцдог бол хүүхдээ дагуулж ирэх ёсгүй.

  • Хүүхдээ өөрөө өсгөхөөр сонгосон өсвөр үеийн ах хожим нь ахлагч болох хүний хувьд ахлагчийн чуулгад, өсвөр үеийн эгч Халамжийн нийгэмлэгт орох нь тустай байж болно.

38.2

Ёслол, адислалын бодлого журам

Энэ хэсэгт ёслол, адислалуудын бодлого журам орсон. Эдгээр бодлого журмын заримд онцгой нөхцөл байдлын талаар тусгав. Ёслол, адислалуудын талаарх ерөнхий мэдээлэл 18-р бүлэгт бий. Ариун сүмийн ёслолуудын талаарх мэдээлэл 27, 28-р бүлэгт бий.

38.2.1

Ёслол, адислалуудыг өөр хэл рүү хөрвүүлэх

Ёслолыг эсвэл адислал хүлээн авч буй хүн хэлж байгаа үгсийг ойлгох нь чухал. Шаардлагатай бол адислал хүлээн авч буй хүний ойлгох хэлээр аман орчуулга хийж өгөхийг тэргүүлж буй удирдагч хэн нэгнээс хүсэж болно. Үүнд дохионы хэлний хөрвүүлэг орно.

Ёслол эсвэл адислал хүлээн авч буй хүн дүлий эсвэл сонсгол муутай бол тэрээр дуу авиаг бичвэр болгон хувиргадаг аппликэйшн хэрэглэж болно. Дүлий эсвэл сонсгол муутай хүмүүс гэр бүлийн гишүүдийнхээ хүлээн авч буй адислалуудыг ойлгохын тулд дохионы хэлний хөрвүүлэг эсвэл дуу авиаг бичвэр болгон хувиргадаг аппликэйшн хэрэглэж болно.

Патриархын адислалын бичгийн орчуулгын талаарх мэдээллийг 38.2.10.5-аас үзнэ үү. Патриархын адислалын дохионы хэлний хөрвүүлгийн тухай мэдээллийг 38.2.10.6-аас үзнэ үү.

38.2.2

Ёслол, адислалын гэрэл зураг авах, видео бичлэг хийх, тэмдэглэж авах

Ёслол, адислалууд нь ариун нандин юм. Иймээс хэн ч ёслол, адислал эсвэл баптисмын үйлчлэлийн гэрэл зургийг авч эсвэл бичлэг хийж болохгүй.

Эцгийн адислалыг гэр бүл нь аудио хэлбэрээр бичиж, бичиглэж болно. Эдгээр адислалын талаар 18.14.1-д тайлбарласан.

Патриархын адислалыг бичиглэдэг. Үүний тулд патриарх эсвэл түүний бичээч адислалыг дуу хураагуурт бичдэг.

Бусад адислал, ёслолын бичлэгийг хийх, бичиж буулгахгүй байвал зохино.

Ёслолуудыг шууд дамжуулах тухай мэдээллийг 38.2.3-аас үзнэ үү.

38.2.3

Ёслолуудыг шууд дамжуулах

Боломжтой бол ёслолыг үзэхийг хүссэн хүмүүс биечлэн оролцохыг хичээх хэрэгтэй. Гишүүд болон найз нөхөд ёслолд оролцохоор цуглахдаа Сүнсний нөлөөллийг мэдэрч, өөр хоорондоо нөхөрлөдөг.

Гэхдээ ойрынх нь гэр бүлийн гишүүн биеэр оролцох боломжгүй нөхцөлд бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч ёслолыг түүнд шууд дамжуулах зөвшөөрөл өгч болно. Дараах нөхцөлд ойрын гэр бүлийн гишүүнд нь шууд дамжуулахыг зөвшөөрнө. Үүнд:

  • Алслагдсан газарт амьдардаг эсвэл очих чадваргүй;

  • Бие бялдар, оюун ухаан, сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай;

  • Биеийн дархлаа султай эсвэл асрамжийн газар, эмнэлэгт байгаа;

  • Дохионы хэлний хөрвүүлэг хэрэгтэй;

  • Бүрэн цагийн номлолд үйлчилж байгаа. (Номлолын ерөнхийлөгчөөс зөвшөөрөл авсан байх шаардлагатай.)

Хүүхдийн адислал, баптисм, гишүүний баталгаа, Аароны санваарын томилгоо зэргийг шууд дамжуулах зөвшөөрлийг бишоп олгоно. Мелкизедек санваарын томилгоог болон номлогчоор онцгойлон адислах адислалыг шууд дамжуулах зөвшөөрлийг гадасны ерөнхийлөгч олгоно.

Ариун ёслолыг шууд дамжуулдаггүй. Ариун ёслолын цуглааныг шууд дамжуулж байвал ариун ёслолыг гүйцэтгэх хэсэгт түр зогсооно. Цуглаанд биеэр ирж оролцож чадахгүй хүмүүс дээр очиж, ариун ёслолыг гүйцэтгэх зөвшөөрлийг бишоп нь прист эсвэл Мелкизедек санваартанд олгож болно (18.9.1-ийг үзнэ үү).

Ёслолуудыг шууд дамжуулах үед Сүнснээс анхаарлыг сарниулах ёсгүй. Шууд дамжуулахад ихэвчлэн нэг л төхөөрөмж хэрэглэнэ. Үүнийг гадасны эсвэл тойргийн технологийн мэргэжилтэн ажиллуулдаг. Камер ба үүнийг ажиллуулж байгаа хүн саад болохгүй байх хэрэгтэй.

Ёслолын шууд дамжуулалтын бичлэгийг ёслол болсноос хойш нэг хоногийн дотор устгах хэрэгтэй.

38.2.4

Оюуны тусгай хэрэгцээтэй хүмүүст зориулсан ёслол

Оюуны тусгай хэрэгцээтэй хүний ёслолыг гүйцэтгэх эсэхийг авч үзэхдээ уг хүн, түүний эцэг эх эсвэл асран хамгаалагч (тохирох нөхцөлд), удирдагчид хамтдаа зөвлөлдөнө. Тэд тухайн хүний хүсэл, ойлгох чадварын түвшнийг харгалзан залбиран байж авч үзнэ. Хэрэв уг хүн зохистой, ёслолуудыг хүлээн авах хүсэлтэй, хариуцлага хүлээх хангалттай чадвартайгаа харуулсан бол ёслолуудыг нь хязгаарлахгүйгээр гүйцэтгэх ёстой.

Бишопт аль нэгэн хүний талаар асуух зүйл байвал гадасны ерөнхийлөгчтэйгөө зөвлөлдөж болно. Шаардлагатай бол гадасны ерөнхийлөгч Тэргүүн Зөвлөлийн албатай холбоо барьж болно.

Хөгжлийн бэрхшээлээсээ болж хариуцлага хүлээх чадваргүй хүмүүс “тэнгэрийн селестиел хаант улсад аврагддаг” (Сургаал ба Гэрээ 137:10). Энэ шалтгаанаар тэдэнд зориулан ёслолуудыг гүйцэтгэх юм уу ийн үйлдэх шаардлагагүй байдаг. Үүнд хамаарахгүй цорын ганц нөхцөл бол гэрээнд төрөөгүй хүүхдүүдийг эцэг эхтэй нь лацдан холбох явдал юм.

Оюуны тусгай хэрэгцээт хүмүүст ёслолыг гүйцэтгэх тухай мэдээллийг дараахаас үзнэ үү. Үүнд:

  • Баптисм ба гишүүний баталгаа, 38.2.8.1

  • Санваарын албаны томилгоо, 38.2.9.7

  • Патриархын адислал, 38.2.10.1

  • Ариун сүмийн хишиг хүртэх, лацдан холбогдох, 27.2.1.3 ба 27.3.1.2

38.2.5

Бие махбодын тусгай хэрэгцээтэй хүмүүсийн үйлдэх, мөн тэдний төлөөх ёслол ба адислал

Мөчөө тайруулсан, мэдээгүй болсон эсвэл дүлий зэрэг бие махбодын тусгай хэрэгцээтэй хүмүүс ёслол, адислалуудыг гүйцэтгэж, хүлээн авч болно. Энэ хүмүүсийг чадварт нь тааруулан оролцуулах ажлыг удирдагчид зохицуулна. Хэрэв удирдагчид шийдвэрлэж чадахгүй асуудалтай тулгарвал гадасны ерөнхийлөгч Тэргүүн зөвлөлийн албатай холбогдоно.

Дүлий эсвэл сонсголын бэрхшээлтэй хүмүүс адислал, ёслол гүйцэтгэж эсвэл авч байгаа үед тэдэнтэй дохионы хэлээр харилцаж болно. Ёслолыг хянаж байгаа санваарын удирдагч ёслол хүлээн авагчийг хэлмэрчээр дамжуулан эсвэл бусад арга замаар ёслолыг ойлгож байгаа эсэхийг бататгана (38.2.1-ийг үзнэ үү).

38.2.6

Ёслолыг баталгаажуулах, хүчин төгөлдөр болгох

Ёслол хүчин төгөлдөр биш байх шалтгааныг дараах мэдээлэл өгнө. Энэ нь мөн ёслолыг хэрхэн баталгаажуулах, хүчин төгөлдөр болгохыг тайлбарлана.

Зарим тохиолдолд ёслолыг дахин гүйцэтгэх шаардлагатай болдог. Энэ тохиолдолд, хэдийгээр бусад ёслолын огноотой дэс дарааллын хувьд тохирохгүй байсан ч бичиг хэргийн ажилтан гишүүнчлэлийн бүртгэлд шинэ огноог тэмдэглэнэ.

38.2.6.1

Гишүүнчлэлийн бүртгэлийг үүсгээгүй эсвэл оныг нь оруулаагүй эсвэл буруу оруулсан тохиолдолд

Бүртгэл хөтлөх зорилгоор, ёслол гүйцэтгэсэн он гишүүнчлэлийн бүртгэл дээр тэмдэглэгдээгүй эсвэл алдаатай бол ёслолыг хүчингүйд тооцно. Үүнээс гадна гишүүнчлэлийн бүртгэл үүсгээгүй бол баптисм хүчингүй. Ёслолыг гүйцэтгэхэд олгосон гэрчилгээний эх хувийг ашиглан ёслолыг хүчинтэй болгуулж болно. Бишоп энэ гэрчилгээг ашиглан гишүүнчлэлийн бүртгэлийг шинэчлэх зөвшөөрлийг бичиг хэргийн ажилтанд өгч болно.

Хэрэв гэрчилгээ олдохгүй бол ёслолыг гэрчилсэн хоёр хүний гэрчлэлээр уг ёслолыг баталгаажуулж болно. Хоёр гэрч нь:

  • Ёслол гүйцэтгэх үед 8 ба түүнээс дээш настай байсан байх ёстой.

  • Ёслолыг харж эсвэл сонссон байх

  • Гэрчийн мэдүүлэг өгч байх үедээ Сүмд бүртгэлтэй гишүүд байх

  • Тэд (1) ёслол гүйцэтгэсэн бүрэн огноог эсвэл (2) ёслол гүйцэтгэсэн он, гүйцэтгэсэн хүнийг нь дурдсан гэрчийн мэдүүлгээ бичгээр өгч,

  • бишопын эсвэл гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүний дэргэд гapгacaн баталгаандаа гapын үсэг зурна.

Бишоп энэ баталгааг ашиглан, гишүүнчлэлийн бүртгэлийг үүсгэх эсвэл шинэчлэх зөвшөөрлийг бичиг хэргийн ажилтанд өгч болно. Дараа нь бичгээр үйлдсэн мэдүүлгийг устгаж болно.

Хэрэв гэрчилгээ эсвэл гэрчүүд олдохгүй байвал ёслолыг дахин гүйцэтгэх ёстой.

Хэрэв гишүүн хүчин төгөлдөр бус ёслолынхоо дараа өөр ёслол хүлээн авсан бол эдгээр ёслолыг Тэргүүн зөвлөлөөр хүчинтэй болгуулах ёстой. Энэ хүсэлтийг гаргахын тулд гадасны ерөнхийлөгч Тэргүүн зөвлөлийн албанд захидал явуулна.

38.2.6.2

Ёслолууд буруу дэс дарааллаар хийгдсэн тохиолдолд

Хэрэв хүн ёслолыг буруу дарааллаар хүлээн авсан бол хүчингүйд тооцно. Жишээ нь, эрэгтэй хүн Мелкизедек санваар хүлээн авахаас өмнө ариун сүмд хишгээ хүртсэн бол хүчингүйд тооцогдоно. Гэхдээ Тэргүүн Зөвлөл ийм ёслолыг хүчинтэй болгож болно. Энэ хүсэлтийг гаргахын тулд гадасны ерөнхийлөгч Тэргүүн зөвлөлийн албанд захидал илгээнэ.

38.2.6.3

Ёслолыг зохих наснаас өмнө гүйцэтгэсэн тохиолдолд

Ёслолыг зохих насанд хүрэхээс өмнө гүйцэтгэсэн бол хүчингүйд тооцогдоно. Жишээ нь, 8 нас хүрэхээс нь өмнө хүүхдэд баптисм хүртээсэн бол хүчингүйд тооцно.

Хэрэв хүчингүй ёслолоос хойш өөр ёслол хүлээн аваагүй бол үүнийг дахин гүйцэтгэх ёстой. Хэрэв өөр ёслолуудыг хүлээн авсан бол тэдгээрийг болон хүчингүй ёслолыг Тэргүүн зөвлөлөөр хүчинтэй болгуулах ёстой. Энэ хүсэлтийг гаргахын тулд гадасны ерөнхийлөгч Тэргүүн зөвлөлийн албанд захидал илгээнэ.

38.2.6.4

Ёслолыг зохих эрх мэдлээр гүйцэтгээгүй тохиолдолд

Ёслолыг санваарын зохих эрх мэдэлгүй хүн гүйцэтгэсэн бол хүчингүйд тооцогдоно. Жишээ нь, гишүүний баталгааг Мелкизедек санвааргүй хүн гүйцэтгэсэн бол хүчингүйд тооцно. Үүнтэй адилаар, ёслол үйлдсэн хүн Мелкизедек санваарыг дарааллын дагуу бус хүртсэн эсвэл хүртэхдээ зохих зөвшөөрөл аваагүй бол мөн хүчингүйд тооцно (38.2.6.2-ыг мөн 32.17-г үзнэ үү).

Хэрэв хүчингүй ёслолоос хойш өөр ёслол хүлээн аваагүй бол үүнийг зохих эрх мэдэлтэй хэн нэгнээр дахин гүйцэтгүүлэх ёстой. Хэрэв өөр ёслолуудыг хүлээн авсан бол тэдгээрийг болон хүчингүй ёслолыг Тэргүүн зөвлөлөөр хүчинтэй болгуулах ёстой. Энэ хүсэлтийг гаргахын тулд гадасны ерөнхийлөгч Тэргүүн зөвлөлийн албанд захидал илгээнэ. Зарим тохиолдолд Тэргүүн зөвлөл ёслолуудыг дахин гүйцэтгэх шаардлагатай хэмээн зааварлаж болно.

38.2.7

Хүүхдэд нэр өгч, адислах

Хүүхдэд нэр өгч адислах тухай ерөнхий мэдээллийг 18.6-аас үзнэ үү.

38.2.7.1

Хүнд өвчтэй нялх хүүхэд

Шинээр төрсөн хүүхэд хүнд өвчтэй байвал Мелкизедек санваартан эмнэлэг дээр эсвэл гэрт нь түүнд нэр өгч, адисалж болно. Тэрээр бишопоос зөвшөөрөл авах шаардлагагүй. Адислал өгсний дараа тэрээр уг хүүхдийг гишүүнчлэлд бүртгүүлэхийн тулд бишопт тэр даруй мэдэгдэнэ.

38.2.7.2

Эцэг эх нь гэрлээгүй хүүхдүүд (гэр бүл цуцалсныг оролцуулан)

Бишоп эцэг эх, асран хамгаалагчаас нь амаар зөвшөөрөл авсан бол хүүхдийг адисалж болно. Уг адислалыг эсэргүүцэх хууль эрх зүйн үндэслэлгүй эцэг эх, асран хамгаалагчаас зөвшөөрөл авах шаардлагагүй.

38.2.7.3

Эцэг эх нь Сүмийн гишүүн бус хүүхдүүд

Заримдаа Сүмийн гишүүн бус эцэг эх эсвэл асран хамгаалагчид хүүхдээ адислуулах хүсэлт гаргадаг. Энэ тохиолдолд бишоп эцэг эх эсвэл асран хамгаалагчаас амаар зөвшөөрөл авна. Уг адислалыг эсэргүүцэх хууль эрх зүйн үндэслэлгүй эцэг эх, асран хамгаалагчаас зөвшөөрөл авах шаардлагагүй.

Бишоп дараах зүйлсийг тайлбарлана.

  • Уг хүүхдэд зориулан гишүүнчлэлийн бүртгэл үүсгэнэ.

  • Тойргийн гишүүд үе үе тэдэнтэй холбоо барьж байна.

  • Тэрээр эсвэл тойргийн бусад удирдагч хүүхдийг 8 нас хүрэх дөхөх үед баптисм хүртэхэд бэлтгэхийг санал болгоно.

38.2.8

Баптисм ба гишүүний баталгаа

Баптисм, гишүүний баталгааны талаарх ерөнхий мэдээллийг 18.7 ба 18.8-аас үзнэ үү.

38.2.8.1

Оюуны тусгай хэрэгцээт хүмүүс

Оюуны тусгай хэрэгцээтэй хүнийг хариуцлага хүлээх чадвартай гэж ерөнхийдөө үзвэл түүнд баптисм хүртээж, гишүүнээр баталж болно. Тухайн хүн баптисмын гэрээнүүдийг ойлгож, сахиж чадах чадвартай байх хэрэгтэй.

Бишоп дараах нөхцөлүүдэд уг хүнд баптисм хүртээх түлхүүрийг атгадаг. Үүнд:

  • 8 ба түүнээс дээш насны бүртгэлтэй гишүүн.

  • 8 настай бөгөөд эцэг эх эсвэл асран хамгаалагчийн нэг нь гишүүн (18.7.1.1-ийг үзнэ үү).

Тухайн хүн, түүний эцэг эх эсвэл асран хамгаалагчид (тохирох нөхцөлд) болон бишоп уг хүнд баптисм хүртээж, гишүүнээр батлах нь зөв эсэхийг шийдэхээр хамтран зөвлөлдөнө.

Хэрэв уг хүн хөрвөгч байх боломжтой бол түүнд баптисм хүртээх түлхүүрийг номлолын ерөнхийлөгч атгана (18.7.1.2-ыг үзнэ үү). Энэ тохиолдолд, номлогчид номлолын ерөнхийлөгчид мэдэгдэнэ. Тэрээр уг хүнд баптисм хүртээж, гишүүнээр батлах нь зөв эсэхийг шийдэхийн тулд тухайн хүн, түүний эцэг эх эсвэл асран хамгаалагчидтай (тохирох нөхцөлд) зөвлөлдөнө. Хэрэв бишоп уг хүнийг сайн мэддэг бол номлолын ерөнхийлөгч түүний саналыг асууж болно.

Хариуцлага хүлээх чадваргүй хүнд ямар ч настай байсан баптисм хүртээх шаардлагагүй (Сургаал ба Гэрээ 29:46–50 ба энэ гарын авлагын 38.2.4-ийг үзнэ үү).

Хариуцлага хүлээх чадваргүй байж болох хүмүүсийн гишүүнчлэлийн бүртгэлийн тухай мэдээллийг 33.6.10-аас үзнэ үү.

38.2.8.2

Насанд хүрээгүй хүүхэд

Тухайн улсын хуулинд тодорхойлсноор, насанд хүрээгүй хүүхдэд дараах хоёр нөхцөл хангагдсан үед баптисм хүртээж болно. Үүнд:

  1. Эцэг эх нь эсвэл хууль ёсны асран хамгаалагчид нь зөвшөөрөл өгсөн. Уг баптисмыг эсэргүүцэх хууль ёсны үндэслэлгүй эцэг эх, асран хамгаалагчаас зөвшөөрөл авах шаардлагагүй. Онцгой тохиолдолд Тэргүүн Зөвлөлийн зөвшөөрөл шаардлагатай.

    Баптисмын болон гишүүний баталгааны ярилцлагад орж байгаа хүн буруу ойлголтоос сэрэмжлэхэд тусална гэж үзвэл энэ зөвшөөрлийг бичгээр авахыг хүсдэг. Зарим газарт бичгээр өгсөн зөвшөөрөл шаардлагатай байдаг. Номлолын болон бүсийн удирдагчид удирдамж өгч чадна.

    Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэд нь заах сургаалыг ойлгосон байвал зохино. Тэд мөн уг хүүхдийг баптисмын гэрээ байгуулж, сахихыг нь дэмжих хүсэлтэй байна.

  2. Ярилцаж байгаа хүн уг хүүхэд баптисмын гэрээг ойлгож байгаа эсэхийг ялган тогтооно. Тэрээр уг хүүхдийн хувьд зарлигуудыг дуулгавартай дагаж, Сүмийн цуглаанд оролцсоноор гэрээгээ сахихыг хичээнэ гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй.

Хэрэв хүүхэд хойд эцгээрээ овоглодог бол энэ нэрээр баптисм хүртэж, гишүүнээр батлуулж болно. Тэрээр албан ёсоор үрчлэгдээгүй байсан ч энэ нь хүчинтэй. Гэхдээ орон нутгийн хууль тогтоомж, ёс заншилд зааснаар, тухайн хүүхдийн хууль ёсны нэрийг гишүүнчлэлийн бүртгэлд нь мөн Баптисмын болон гишүүний баталгааны гэрчилгээн дээр нь бичих ёстой.

38.2.8.3

Гэрлэсэн хүмүүс

Гэрлэсэн хүн баптисм хүртэхээсээ өмнө эхнэр, нөхрөөсөө зөвшөөрөл авсан байх ёстой.

38.2.8.4

Гэрлэхгүйгээр хамтран амьдарч буй хүмүүс

Хамтран амьдарч байгаа боловч гэрлээгүй хосуудын аль нэг нь баптисм хүртэхийн тулд тэд ариун явдлын хуулиар амьдрахаар амлах хэрэгтэй. Үүнд Сургаал ба Гэрээ 20:37-д заасны дагуу, наманчлалд хүргэх итгэлийг бодит болгох ордог. Тухайлбал тэдний хамтран амьдрахаа болих эсвэл эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хоорондоо гэрлэх явдал орно.

38.2.8.5

Гишүүнчлэлээс нэрээ татаж авсан эсвэл Сүмийн гишүүнчлэлээс татгалзсан хүмүүс

Сүмийн гишүүнчлэлээс хасагдсан эсвэл татгалзсан хүмүүс баптисм хүртэж, гишүүнээр батлуулснаар дахин элсэж болно. Тэднийг хөрвөгч гэж авч үзэхгүй. Номлогчид тэдэнтэй баптисмын ярилцлага хийхгүй. Зааврыг 32.16-аас үзнэ үү.

38.2.8.6

Номлолын ерөнхийлөгч эсвэл Тэргүүн зөвлөлийн зөвшөөрөл шаардах нөхцөлүүд

Дараах зүйлсийг амьдралдаа үйлдсэн байвал тухайн хүнд баптисм хүртээхээс өмнө номлолын ерөнхийлөгчийн зөвшөөрлийг авна. Үүнд:

  • Ноцтой гэмт хэрэг үйлдсэн (38.2.8.7-ыг үзнэ үү).

  • Үр хөндөхөд оролцсон (38.6.1-ийг үзнэ үү).

Дээрх тохиолдлуудад номлолын ерөнхийлөгч уг хүнтэй ярилцана. Шаардлагатай бол, номлолын ерөнхийлөгч аль нэг зөвлөхдөө тухайн хүнтэй ярилцах зөвшөөрлийг олгоно. Тэр энэ зөвшөөрлийг ярилцлага бүрд тусад нь олгоно. Ярилцлага хийсэн зөвлөх үүнийгээ номлолын ерөнхийлөгчид тайлагнах бөгөөд номлолын ерөнхийлөгч баптисмыг болон гишүүний баталгааг зөвшөөрөх эсэхийг шийднэ.

Дараах зүйлсийг амьдралдаа үйлдсэн байвал тухайн хүнд баптисм хүртээж, гишүүнээр батлахын өмнө Тэргүүн зөвлөлийн зөвшөөрлийг авна. Үүнд:

  • Хүн амины хэрэг үйлдсэн (38.2.8.7-ыг үзнэ үү)

  • Бэлгийн зохисгүй харьцаатай холбоотой гэмт хэргээр яллагдаж байсан (38.2.8.7-ыг үзнэ үү)

  • Хүчирхийлэл, хүнд ноцтой (ихэвчлэн нэг эсвэл түүнээс дээш жилийн хорих ялаар шийтгэдэг) эсвэл бэлгийн зохисгүй харьцаатай холбоотой ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож тэнсэн авсан эсвэл батлан даалтад байгаа (38.2.8.7-ыг үзнэ үү)

  • Олон эхнэр авахад оролцсон (38.2.8.8-ийг үзнэ үү).

Хүйс солиулсан гэж тодорхойлогдох хүмүүст баптисм хүртээх, гишүүнээр батлах тухай удирдамжийг 38.2.8.9-өөс үзнэ үү.

Хэрэв уг хувь хүн анх удаа баптисм хүртэх гэж байвал номлолын ерөнхийлөгч түүнтэй ярилцана. Хэрэв тэр тухайн хүнийг зохистой гэж үзэн, баптисм хүртээхийг нь зөвшөөрвөл УБХАМС-г ашиглан зөвшөөрөл авахаар Тэргүүн зөвлөлд хүсэлт илгээнэ.

Хэрэв уг хүн өмнө нь гишүүн байсан бөгөөд дахин элсэхийг хүсэж байвал гадасны ерөнхийлөгч, бишоп хоёр хоёулаа түүнтэй ярилцана. Тэд 32.16 дээрх удирдамжийг баримтална. Хэрэв тэд хоёулаа уг хүнийг зохистой гэж үзэн, баптисм хүртээхийг зөвшөөрвөл гадасны ерөнхийлөгч УБХАМС-г ашиглан зөвшөөрөл авахаар Тэргүүн зөвлөл рүү хүсэлт илгээнэ.

Тэргүүн зөвлөлд илгээх аливаа хүсэлтэд ярилцлагын үеэр тодруулсан бүх шаардлагатай нарийн мэдээллийг оруулсан байх ёстой.

Тэргүүн зөвлөлд өргөдөл илгээхэд гадасны (эсвэл номлолын) ерөнхийлөгчийн хүлээдэг үүргийг 6.2.3-аас үзнэ үү.

38.2.8.7

Гэмт хэрэгт яллагдсан хүмүүс

Гэмт хэрэгт яллагдсан хүмүүст хоригдох хугацааг нь бүрэн дуустал баптисм хүртээж, гишүүнээр баталж болохгүй. Энэ нь хөрвөгчдөд болон дахин элсэх гэж буй хүмүүст адил үйлчилнэ.

Эрүүгийн эсвэл аливаа бэлгийн зохисгүй харьцаатай холбоотой гэмт хэрэгт яллагдсан хүнийг тэнсэн эсвэл батлан даалтын хугацаа нь дуусах хүртэл баптисм хүртээж, гишүүнээр баталж болохгүй. Онцгой тохиолдолд зөвхөн Тэргүүн зөвлөл зөвшөөрөл олгоно (38.2.8.6-г үзнэ үү). Энэ хүмүүсийг орон нутгийн санваарын удирдагчидтай ойр ажиллахыг дэмждэг. Тэд баптисм хүртэж, гишүүнээр батлуулах зохистой болохын тулд Аврагчийн тусламжийг авахаар чадах бүхнээ хийх хэрэгтэй.

Бүрэн цагийн номлогчид шорон, хорих газарт байгаа хүмүүст заадаггүй.

Хүний амь насыг хохироосон эсвэл бэлгийн зохисгүй харьцааны гэмт хэрэгт яллагдсан хүмүүст Тэргүүн зөвлөл зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд баптисм хүртээж болохгүй (38.2.8.6-г үзнэ үү). Түүнчлэн хүний аминд хүрсэн гэм нүглээ санваарын удирдагчтай ганцаарчлан уулзахдаа өчсөн байлаа ч тухайн хүнийг дээрхтэй адил авч үзнэ. Энд ашигласан хүний амь нас санаатайгаар хохироох гэдэгт үр хөндүүлснийг эсвэл цагдаагийн болон цэргийн үүрэг гүйцэтгэх үед болсон зүйлсийг авч үзэхгүй.

Хэрэв уг хувь хүн анх удаа баптисм хүртэх гэж байвал номлолын ерөнхийлөгч 38.2.8.6 дахь удирдамж зааврыг дагана. Хэрэв уг хүн өмнө нь гишүүн байсан бөгөөд дахин элсэхийг хүсэж байвал гадасны ерөнхийлөгч болон бишоп дээрх зааврыг дагана (мөн 32.16-г үзнэ үү).

38.2.8.8

Олон эхнэр авахад оролцсон насанд хүрсэн хүн

Олон эхнэр авахыг дэмжиж, зааж байсан эсвэл олон эхнэр авахад оролцож байсан насанд хүрсэн хүн баптисм хүртэхээсээ өмнө Тэргүүн зөвлөлөөс зөвшөөрөл авах ёстой.

Хэрэв уг хувь хүн анх удаа баптисм хүртэх гэж байвал номлолын ерөнхийлөгч 38.2.8.6 дахь удирдамж зааврыг дагана. Хэрэв уг хүн өмнө нь гишүүн байсан бөгөөд дахин элсэхийг хүсэж байвал гадасны ерөнхийлөгч болон бишоп 38.2.8.6 дахь зааврыг дагана (мөн 32.16-г үзнэ үү).

Энэхүү хүсэлтэд уг хүн өмнө нь олон эхнэр авах явдалд оролцож байсныг тайлбарласан байх хэрэгтэй. Түүнчлэн түүний наманчилж буйг болон гэр бүлийн одоогийн байдлыг тайлбарлах хэрэгтэй.

38.2.8.9

Хүйс солиулсан гэж тодорхойлогдох хүмүүс

Баптисм болон гишүүний баталгааг тухайн хүн төрөлх биологийн хүйсээрээ хүлээн авдаг. Мэс засал, эмчилгээний аргаар хүйсээ эсрэг хүйсээр өөрчилж, нийгмийн харилцааны хувьд шилжилт хийхийг оролдоогүй зохистой хүмүүс баптисм хүртэж, батлагдах боломжтой. (Нийгмийн харилцааны шилжилтийн тухай тодорхойлолтыг 38.6.23-аас үзнэ үү.)

Энэхүү бодлого журмаас гадуур онцгой тохиолдолд Тэргүүн зөвлөлөөс зөвшөөрөл авах шаардлагатай. Зөвшөөрөл хүсэхийн тулд номлолын ерөнхийлөгч эсвэл найман настай хүүхэд бол гадасны ерөнхийлөгч уг хүнтэй ярилцана. Хэрэв тэр тухайн хүнийг зохистой гэж үзэн, баптисм хүртэж гишүүнээр батлуулахыг нь зөвшөөрвөл УБХАМС-г ашиглан зөвшөөрөл авахаар Тэргүүн зөвлөлд хүсэлт илгээнэ.

Хэрэв Тэргүүн зөвлөл баптисм болон гишүүний баталгааг зөвшөөрвөл уг хүн хүйсээ солиулсан үедээ санваар хүлээн авах, ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авах эсвэл Сүмийн зарим дуудлага авах боломжгүй байна. Гэвч тухайн хүн Сүмийн үйл ажиллагаанд бусад арга замаар оролцож болно.

Хүйсээ солиулах алхам хийж, дараа нь төрөлх биологийн хүйс рүүгээ шилжсэн мөн Бурханы зарлигуудыг дагахуйц зохистой, шийдвэр төгс хүмүүс баптисм хүртэж, гишүүнээр батлагдах боломжтой.

Номлолын ерөнхийлөгч, эсвээс найман настай хүүхдийн хувьд гадасны ерөнхийлөгч хувь хүний асуудлыг авч үзэхдээ Христийнхтэй адил хайраар болгоомжтой авч үзэх хэрэгтэй. Тэд Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс зөвлөгөө авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 38.6.23-аас үзнэ үү.

38.2.9

Санваарын томилгоо

Санваарын томилгооны талаарх ерөнхий мэдээллийг 18.10-аас үзнэ үү.

38.2.9.1

Шинэ гишүүд

Баптисм хүртэж, гишүүнээр батлуулсан ах тухайн оны төгсгөл гэхэд 12 ба түүнээс дээш настай байхаар бол Аароны санваарын албанд томилогдох боломжтой. Бишоп түүнийг гишүүнээр баталсны дараа удалгүй, ихэвчлэн долоо хоногийн дотор түүнтэй ярилцах болно. Бишопын зөвлөлийн гишүүн ариун ёслолын цуглаан дээр түүнийг тойргийн гишүүдээр дэмжүүлэн батлуулахаар танилцуулна (18.10.3-ыг үзнэ үү). Дараа нь тэрээр зохих албанд томилогдож болно. Үүнд:

  • Энэ оны сүүл гэхэд 12 эсвэл 13-тай байхаар бол Диконд

  • Энэ оны сүүл гэхэд 14 эсвэл 15-тай байхаар бол Багшид

  • Энэ оны сүүл гэхэд 16 эсвэл 17-той байхаар бол Пристэд. Хэрэв тэр 19 ба түүнээс дээш настай бол, ахлагч болох боломжтой ахад тооцогдоно (38.2.9.3-ыг үзнэ үү)

Дараах нөхцөлийг хангасан шинэ гишүүн Мелкизедек санваар хүлээн авч, ахлагчийн албанд томилогдож болно. Үүнд:

  • 18 эсвэл түүнээс дээш настай.

  • Пристээр үйлчилж байсан (тодорхой хугацаа шаардахгүй).

  • Сайн мэдээний тухай хангалттай сайн ойлголттой.

  • Зохистой байдлаа харуулсан.

Шинээр баптисм хүртсэн ах нарыг баптисм хүртсэн эсвэл гишүүний баталгаа авсан өдөр нь санваарт томилдоггүй. Тэд эхлээд бишоптой ярилцаж, гишүүдээр дэмжүүлэх шаардлагатай.

Гэр бүлийн гишүүдийн баптисмыг эцгийг нь санваар хүлээн авсны дараа гүйцэтгэнэ гэж хойшлуулах ёсгүй.

38.2.9.2

Эцэг эх нь гэрлээгүй залуу эрэгтэйчүүд (гэр бүл цуцалсныг оролцуулан)

Бишоп эцэг эх, асран хамгаалагчаас нь амаар зөвшөөрөл авсан бол залуу эрэгтэйг Аароны санваарын албанд томилж болно. Уг томилгоог эсэргүүцэх хууль эрх зүйн үндэслэлгүй эцэг эх, асран хамгаалагчаас зөвшөөрөл авах шаардлагагүй.

Хэрэв залуу эрэгтэй хойд эцгээрээ овоглодог бол энэ нэрээр нь томилж болно. Тэрээр албан ёсоор үрчлэгдээгүй байсан ч энэ нь хүчинтэй. Гэвч тухайн залуу эрэгтэйн хууль ёсны нэрийг томилгооны гэрчилгээн дээр бичих ёстой.

38.2.9.3

Ахлагч болох боломжтой ах нар

Ахлагч болох боломжтой ах нар бол 19 ба түүнээс дээш насны, Мелкизедек санвааргүй Сүмийн эрэгтэй гишүүд юм. 19-өөс доош насны гэрлэсэн, Мелкизедек санвааргүй ах нар бас ахлагч болох боломжтой гишүүд юм.

Бишопын удирдлаган доор ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл ахлагч болох боломжтой ах нарт Мелкизедек санваар авахад бэлтгэхэд нь туслан ойр ажилладаг. Хэрэв ахлагч болох боломжтой ах прист болоогүй бол зохистой болсон даруйд нь түүнийг пристээр томилох ёстой. Түүнийг эхлээд дикон эсвэл багшаар томилох хэрэггүй. Сайн мэдээний тухай хангалттай ойлгож, зохистой байдлаа харуулсан үед түүнийг ахлагчаар томилж болно. Бишоп болон гадасны ерөнхийлөгч энэхүү шийдвэрийг гаргахын тулд түүнтэй ярилцана (31.2.6-г үзнэ үү).

Ахлагч болох боломжтой ах нарыг Мелкизедек санваар хүлээн авахаар бэлдэхэд туслах талаарх нэмэлт мэдээллийг 8.4-өөс үзнэ үү.

38.2.9.4

Өнгөрсөн жил тойргоо сольсон ах нар

Заримдаа тойрогт ирээд нэг жил болоогүй байгаа ах Мелкизедек санваарын албанд томилогдох хэрэгцээ эсвэл хүсэлт гардаг. Энэ тохиолдолд бишоп эсвэл томилогдсон зөвлөх өмнөх бишоптой нь холбоо барин зохистой байдалтай холбоотой, авч үзвэл зохих аливаа асуудал байгаа эсэхийг лавлана. Хэрвээ зөвлөх хувийн нууц мэдээлэл байгааг мэдвэл яриагаа өндөрлөнө. Тэр ярилцлагад орохоосоо өмнө бишопдоо өмнөх бишоптой нь холбоо барих шаардлагатайг мэдээлнэ.

38.2.9.5

Ганц бие залуучуудын болон ганц бие насанд хүрэгчдийн тойрог дахь ах нар

Ганц бие залуучуудын тойрог болон ганц бие насанд хүрэгчдийн тойрог дахь 18 ба түүнээс дээш насны зохистой ах нар ахлагчаар томилогдох нь зүйтэй. Ахлагчаар томилогдоогүй ах нар ахлагч болох боломжтой гишүүдийн хувьд ахлагчийн чуулгад нэгдэнэ.

38.2.9.6

Дайн болж байгаа газар эсвэл алслагдсан бүсүүд дэх цэргийн албан хаагчид

Цэргийн албан хаагчид ерөнхийдөө гишүүнчлэлийн бүртгэл байдаг тойрогтоо ярилцлагад орж, санваарт томилогддог. Гэвч цэргийн албан хаагч далайд удаан аялж яваа эсвэл дайн болж байгаа газарт юм уу алслагдсан бүсэд алба хааж байгаа тохиолдолд энэ нь боломжгүй байж болно. Эдгээр тохиолдолд цэргийн албан хаагч бүлгийн удирдагчтайгаа уулзана. Тухайн цэргийн албан хаагчийг санваарт томилоход бэлэн гэж үзвэл бүлгийн удирдагч нь уг цэргийн албан хаагч гишүүдийн бүлэгт хяналт тавьдаг Сүмийн нэгжийн тэргүүлэх удирдагчид бичгээр хүсэлт илгээнэ. (Хэрэв Сүмийн ийм нэгж байхгүй бол тэр саналаа Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд өгнө.) Тэрхүү удирдагч тухайн цэргийн албан хаагчийн зохистой байдлыг тодорхойлохын тулд харьяалагддаг тойргийнх нь бишоптой холбоо барина.

Тэргүүлэх удирдагч цэргийн албан хаагчдын бүлгийн удирдагчид эсвэл хожмын үеийн гэгээнтэн шашны албан тушаалтанд Аароны санваарын албанд томилохын тулд ярилцах болон санваарын томилгоог хянах эрх мэдэл олгож болно. Ахлагчийн албанд томилохоор ярилцах болон санваарын томилгоог хянах эрх мэдлийг гадасны ерөнхийлөгч, номлолын ерөнхийлөгч эсвэл Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл нь хожмын үеийн гэгээнтэн шашны албан тушаалтанд олгож болно. 18.10.3-т тайлбарласны дагуу бүх ёслолыг дэмжүүлэх эсвэл хүчин төгөлдөр болгох ёстой.

38.2.9.7

Оюуны хөгжлийн бэрхшээлтэй ах нар

Оюуны тусгай хэрэгцээт, Сүмийн эрэгтэй гишүүн, түүний эцэг эх (боломжтой тохиолдолд), бишоп нь уг хүн санваарыг хүлээн авч болох эсэхийг хамтдаа зөвлөлдөнө. Тэд түүний хүслийн талаар болон түүнд санваарын болон санваарын хариуцлагын талаар үндсэн ойлголт байгаа эсэхийг хэлэлцэнэ.

Ийм тусгай хэрэгцээт санваартнуудад аль болох бүрэн дүүрэн үйлчлэх боломж олгохын тулд тусламж дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

38.2.9.8

Баптисм болон гишүүний баталгаагаар дахин элссэн ах

Өмнө нь хишиг хүртээгүй байсан хүн Сүмд баптисм, гишүүний баталгаагаар дамжуулан дахин элсвэл түүнийг тэр даруй санваарт томилж болно. Түүнийг гишүүнээс хассан эсвэл татгалзах үед нь байсан санваарын албанд эргүүлж томилно.

Хэрэв уг хүн өмнө нь хишиг хүртсэн байвал түүнийг санваарын албанд томилдоггүй. Харин түүний санваарын алба нь адислалуудыг сэргээх ёслолоор сэргээгддэг.

Нэмэлт заавар болон мэдээллийг 32.17-оос үзнэ үү.

38.2.9.9

Хүйс солиулсан гэж тодорхойлогдох хүмүүс

Санваарын томилгоог тухайн хүн төрөлх биологийн хүйсээрээ хүлээн авдаг. Эмнэлгийн болон мэс заслын аргаар төрөлх хүйсээ эсрэг хүйсээр солих эсвэл нийгмийн харилцааны хувьд шилжихийг эрэлхийлээгүй Сүмийн зохистой эрэгтэй гишүүд санваар хүлээн авч, ашиглаж болно. (Нийгмийн харилцааны шилжилтийн тухай тодорхойлолтыг 38.6.23-аас үзнэ үү.)

Хүйсээ солиулах алхам хийж, дараа нь төрөлх биологийн хүйс рүүгээ шилжсэн мөн Бурханы зарлигуудыг дагахуйц зохистой, шийдвэр төгс эрэгтэй гишүүд санваарыг хүлээн авч, ашиглаж болно.

Бишоп гадасны ерөнхийлөгчтэй хувь хүний асуудлыг авч үзэхдээ Христийнхтэй адил хайраар болгоомжтой хандаж зөвлөлдөх хэрэгтэй. Гадасны болон номлолын ерөнхийлөгч Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс зөвлөгөө авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 38.6.23-аас үзнэ үү.

38.2.10

Патриархын адислал

Патриархын адислалын тухай ерөнхий мэдээллийг дараах эх сурвалжуудаас үзнэ үү. Үүнд:

  • Энэ гарын авлагын 18.17-р хэсэг

  • Патриархуудад зориулсан заавар, зөвлөмж

  • Дэлхий даяарх удирдлагын сургалтын хурал: Патриарх

38.2.10.1

Оюуны тусгай хэрэгцээт гишүүд

Оюуны тусгай хэрэгцээтэй гишүүн, түүний эцэг эх эсвэл асран хамгаалагчид (тохирох нөхцөлд) болон бишоп уг хүн патриархын адислал авах нь зөв эсэхийг хамтдаа зөвлөлдөнө. Тэд уг гишүүний хүсэлтэй бас адислалыг ойлгох чадвартай эсэхийг авч үзнэ. Хэрэв боломжтой гэж үзвэл бишопын зөвлөлийн гишүүн Патриархын адислал авах зөвшөөрлийн бичгийг олгож болно. Удирдамжийг 18.17-д өгсөн.

38.2.10.2

Номлогч

Патриархын адислал нь номлогчид сүнслэг хүч чадлын эх сурвалж байж болно. Боломжтой бол гишүүд номлолын үйлчлэлээ эхлэхээс өмнө патриархын адислалаа авах хэрэгтэй. Боломжгүй бол тэрээр номлолд үйлчлэх үедээ патриархын адислалаа авч болно. Номлолын ерөнхийлөгч номлогчтой ярилцаж, Патриархын адислал авах зөвшөөрлийн бичгийг бэлдэнэ. Удирдамжийг 18.17-д өгсөн.

Номлогчийг бэлтгэх төв (НБТ)-д байгаа номлогч зөвхөн дараах бүх нөхцөл хангагдсан тохиолдолд патриархын адислал авч болно. Үүнд:

  • Номлогч нь төрөлх хэлээр нь адислал өгч чадах патриархгүй бүсээс ирсэн

  • Номлогч нь төрөлх хэлээр нь адислал өгч чадах патриархгүй номлолд үйлчлэх гэж байгаа

  • НБТ-д ойр байх патриарх номлогчийн төрөлх хэлээр адислал өгч чадах зэрэг нөхцөлүүд орно.

38.2.10.3

Цэрэгт явж байгаа гишүүд

Патриархын адислал нь цэргийн албанд үйлчилж байгаа гишүүнд сүнслэг хүч чадлын эх сурвалж байж болно. Боломжтой бол гишүүд цэргийн албанд орохоосоо өмнө патриархын адислалаа авах хэрэгтэй.

Боломжгүй бол тэрээр суурьшсан цэргийн ангидаа патриархын адислалаа авч болно. Тэнд байдаг бишопын зөвлөлийн гишүүн уг гишүүнтэй ярилцаж, Патриархын адислал авах зөвшөөрлийн бичгийг бэлдэнэ. Удирдамжийг 18.17-д өгсөн.

Нэмэлт мэдээлэл авах бол гадасны ерөнхийлөгч Арван хоёр төлөөлөгчийн чуулгын албатай Q12Patriarchs@ChurchofJesusChrist.org хаягаар холбоо барина.

38.2.10.4

Патриархын гадасны гадна амьдардаг гишүүд

Гишүүн ихэвчлэн амьдран суудаг гадасныхаа патриархаас патриархын адислал авдаг. Дараах тохиолдлуудад гишүүн өөр гадасны патриархаас адислал авах боломжтой. Үүнд:

  • Патриархын төрсөн эсвэл үрчлэгдсэн үр удам (хүүхэд, ач зээ эсвэл гуч) бол

  • Ажиллаж байгаа патриархгүй гадсанд амьдардаг бол

  • Дүүрэгт амьдардаг бол

  • Гадасны патриархаас өөр хэлээр ярьдаг бөгөөд ойр байдаг гадасны патриарх гишүүний хэлээр ярьдаг бол

Дээрх тохиолдол бүрд бишопын зөвлөлийн гишүүн эсвэл салбарын ерөнхийлөгч гишүүнтэй 18.17-д заасны дагуу ярилцана. Патриархын гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн, адислал авах гишүүний гадасны эсвэл номлолын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн Патриархын адислалын системээр зөвшөөрлийн бичгийг баталсан байх ёстой.

38.2.10.5

Патриархын адислалын орчуулга

Патриархын адислалын утга учир, сүнслэг захиасыг орчуулгаар дамжуулан хүргэхэд хэцүү байдаг. Ийм учраас гишүүд өөрийн хамгийн сайн ойлгодог хэлээр адислалаа авах хэрэгтэй. Патриархын адислалыг Сүм бичгээр орчуулж өгдөггүй.

Гишүүдийг патриархын адислалаа орчуулахыг дэмждэггүй. Гэвч зарим тохиолдолд гишүүнд өөрийн адислалыг ойлгодог хэл рүүгээ орчуулах хэрэгцээ гардаг. Уг гишүүн орчуулж чадах, өөрийн итгэж найддаг Сүмийн зохистой гишүүнд хандаж болно. Хэлний ур чадвар сайтай, адислалын сүнслэг мөн чанар, нууцыг хадгалах ёстойг ойлгосон орчуулагчийг гишүүн сонгож авах хэрэгтэй. Адислалын орчуулгыг Сүмийн удирдах газарт хадгалдаггүй.

Гадасны ерөнхийлөгч брайл үсгээр патриархын адислалыг авах хүсэлт гаргаж болно. Тэрээр Арван хоёр төлөөлөгчийн чуулгын албатай Q12Patriarchs@ChurchofJesusChrist.org хаягаар холбоо барина.

38.2.10.6

Патриархын адислалыг дохионы хэлээр хөрвүүлэх

Хэрэв гишүүн дүлий эсвэл сонсгол султай бол түүний адислалыг дохионы хэлээр хөрвүүлж өгч болно. Уг гишүүн хөрвүүлэгчийг олно. Уг хүн патриархын адислалын сургаалын ач холбогдлыг ойлгодог, итгэл даах Сүмийн зохистой гишүүн байвал зохино. Гэвч Сүмийн гишүүн олдохгүй байвал чадвар бүхий өөр хүн хөрвүүлж өгч болно.

38.2.10.7

Патриархын хоёр дахь адислал

Тун ховор тохиолдолд зохистой гишүүн патриархын хоёр дахь адислал авах хүсэлт гаргаж болно. Гэвч үүнийг дэмжихгүй бөгөөд хүсэлтийг зөвшөөрөхгүй байж болно. Хэрэв гишүүн ийм хүсэлт гаргах чухал шалтгаантай бол энэ талаар бишоптойгоо ярилцана. Хэрэв бишоп нь хоёр дахь удаа адислал авах шаардлагатай гэж үзвэл Патриархын адислалын зөвшөөрлийн бичгийг бэлдэнэ. Удирдамж зааврыг 18.17-д өгсөн.

Үүний дараа гадасны ерөнхийлөгч гишүүнтэй ярилцаж, анхны адислалыг түүнтэй хамт уншина. Хэрэв тэр түүнийг хоёр дахь удаа адислал авах шаардлагатай гэж үзвэл Арван хоёр төлөөлөгчийн чуулгын албанаас Q12Patriarchs@ChurchofJesusChrist.org хаягаар зөвшөөрөл хүснэ.

Гадасны ерөнхийлөгч нь Арван хоёр төлөөлөгчийн чуулгын албанаас ирсэн шийдвэрийг патриарх, адислал хүлээн авагч хоёрт мэдэгдэнэ. Хэрэв хүсэлтийг зөвшөөрвөл гадасны ерөнхийлөгч Патриархын адислалын системд зөвшөөрлийг оруулна. Гадасны ерөнхийлөгч мөн хоёр дахь адислал нь анхны адислалыг орлоно гэдгийг хүлээн авагчид хэлнэ. Үүний дараа патриарх хоёр дахь адислалыг өгч болно.

38.3

Иргэний гэрлэлт

Сүмийн удирдагчид гишүүдийг ариун сүмийн гэрлэлтэд тавьдаг шаардлагыг хангаж, ариун сүмд гэрлэж, лацдан холбогдохыг урамшуулан дэмждэг. Хэрэв орон нутгийн хуулиар зөвшөөрдөг бол дараах нөхцөлүүдэд Сүмийн удирдагч иргэний гэрлэлтийг гүйцэтгэж болно. Үүнд:

  • Гэрлэж байгаа хос ариун сүмд гэрлэхээр төлөвлөж байгаа боловч ариун сүмийн гэрлэлтийг хууль ёсны гэрлэлтэд тооцдоггүй бол.

  • Гэрлэж байгаа хос ариун сүмд гэрлэнэ. Гэхдээ иргэний гэрлэх ёслол эцэг эхэд эсвэл ойрын гэр бүлд нь оролцох боломж олгож байвал.

  • Ариун сүмд очих боломж урт хугацаанд боломжгүй байвал.

  • Хосууд ариун сүмд гэрлэхээр төлөвлөөгүй бол.

Иргэний гэрлэлт нь гэрлэсэн хосыг амьд байгаа цагт хүчинтэй байна. Энэ нь мөнх бус амьдралаас цааш үргэлжлэхгүй.

Гэрлэлт гүйцэтгэж байгаа улс орны хуулиудад нийцүүлэн иргэний гэрлэлтийг гүйцэтгэх ёстой.

Иргэний гэрлэлтийг болон үүнтэй холбоотой шашны ёслолуудыг Хүндэтгэлийн өдөр гүйцэтгэх ёсгүй. Эсвэл өөр тохиромжгүй цагт гүйцэтгэх ёсгүй.

Энэ хэсэгт иргэний гэрлэлтийн талаар хариулаагүй асуултууд бишопт гарч ирвэл тэрээр гадасныхаа ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. Гадасны ерөнхийлөгч асуултыг Тэргүүн Зөвлөлийн ажлын албанд тавьж болно.

38.3.1

Иргэний гэрлэлтийг хэн гүйцэтгэж болох

Орон нутгийн хуулиар зөвшөөрсөн бол Сүмийн дараах дуудлагуудад үйлчилж буй хүмүүс иргэний гэрлэлтийн ёслолыг үйлдэж болно. Үүнд:

  • Номлолын ерөнхийлөгч

  • Гадасны ерөнхийлөгч

  • Дүүргийн ерөнхийлөгч

  • Бишоп

  • Салбарын ерөнхийлөгч

Эдгээр албан тушаалтан зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүний хоорондын иргэний гэрлэлтийг гүйцэтгэж болно. Дараах нөхцөлүүд бүгд хангагдсан байх ёстой. Үүнд:

  • Сүйт бүсгүй эсвэл сүйт залуу нь Сүмийн гишүүн эсвэл баптисмын өдөр товлосон байх

  • Сүйт бүсгүй эсвэл сүйт залуугийн аль нэгийнх нь гишүүнчлэлийн бүртгэл уг албан тушаалтны тэргүүлдэг Сүмийн нэгжид байдаг эсвэл баптисмын дараа байхаар бол

  • Сүмийн албан тушаалтан нь гэрлэлт болох газар иргэний гэрлэлтийг гүйцэтгэх хуулийн дагуух эрхтэй.

Цэрэгт алба хашиж буй хожмын үеийн гэгээнтэн цэргийн шашны төлөөлөгчид урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр иргэний гэрлэлтийг гүйцэтгэж болно.

Армийн нөөц, Үндэсний хамгаалах албаны нэгжүүдэд томилогдсон цэргийн шашны төлөөлөгчид иргэний гэрлэлтийг гүйцэтгэхийн тулд Сүмийн Цэргийн албаны харилцаа, шашны төлөөлөгчийн үйлчлэлийн хэлтсээс урьдчилан зөвшөөрөл авсан байх ёстой. Холбоо барих мэдээллийг 38.9.10-аас үзнэ үү.

Дараах байгууллагуудад үйлчилдэг цэргийн бус шашны төлөөлөгчид иргэний гэрлэлтийг гүйцэтгэхийн тулд Сүмийн цэргийн албаны харилцаа, шашны төлөөлөгчийн үйлчлэлийн хэлтсээс урьдчилан зөвшөөрөл авсан байх ёстой. Үүнд:

  • Эмнэлэг

  • Асрамжийн байгууллага

  • Өндөр настны асрамжийн төв

  • Шорон

  • Хил хамгаалах алба

  • Цагдаа эсвэл гал унтраах анги

Тэтгэвэрт гарсан цэргийн шашны төлөөлөгчид тушаалынхаа хүрээнд иргэний гэрлэлтийг гүйцэтгэх эрхгүй.

Сүмийн удирдагч эсвэл цэргийн шашны төлөөлөгчийн хувьд дуудлагынхаа хүрээнд гэрлэлтийг гүйцэтгэж байгаа хүмүүс энэ хэсэг дэх удирдамж зааврыг ашиглах ёстой. Тэд түүнчлэн хуулийн бүх шаардлагыг дагана.

Хожмын үеийн гэгээнтэн цэргийн шашны төлөөлөгчийг гадасны ерөнхийлөгч, бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчөөр үйлчлээгүй л бол Сүмийн удирдах албан тушаалтан гэж үзэхгүй. Сүмийн удирдах албаны бус цэргийн шашны төлөөлөгч иргэний гэрлэлтийг гүйцэтгэхдээ, үйлчилж буй иргэний эсвэл төрийн байгууллагаа төлөөлөн ажилладаг. Иймээс эдгээр цэргийн шашны төлөөлөгчид зориулан иргэний гэрлэлтийн ёслолын үгийг бага зэрэг өөрчилснийг 38.3.6-аас харж болно.

Хожмын үеийн гэгээнтэн цэргийн шашны төлөөлөгч зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүний хоорондын иргэний гэрлэлтийг гүйцэтгэж болно.

Сүмийн гишүүдийн гэрлэлтийг иргэний хуулиар гүйцэтгэдэг Сүмийн албан тушаалтан, хожмын үеийн гэгээнтэн цэргийн шашны төлөөлөгч тойрог, салбарын бичиг хэргийн ажилтанд шаардлагатай гэрлэлтийн мэдээллийг өгнө. Бичиг хэргийн ажилтан гишүүнчлэлийн бүртгэлийг шинэчилнэ.

Сүмийн хүрээнд иргэний гэрлэлтийг гүйцэтгэх Сүмийн албан тушаалтан эсвэл цэргийн шашны төлөөлөгч үүнийхээ төлөө төлбөр авахгүй.

38.3.2

Бусад нэгжийн гишүүдийн иргэний гэрлэлт

Сүйт бүсгүй эсвэл залуугийн аль нэгийнх нь гишүүнчлэлийн бүртгэл гэрлэлтийг гүйцэтгэх гэж буй албан тушаалтны тэргүүлдэг Сүмийн нэгжид байдаггүй бол уг албан тушаалтан Сүмийн гишүүдийн гэрлэлтийг гүйцэтгэж болохгүй (38.3.1-ийг үзнэ үү). Засгийн газар алба хашдаг Сүмийн албан тушаалтнууд, Хожмын үеийн гэгээнтэн цэргийн шашны төлөөлөгчдөд онцгой нөхцөл үзүүлдэг.

38.3.3

Сүмийн гишүүн бус хүний иргэний гэрлэлт

Сүйт бүсгүй эсвэл залуугийн аль аль нь Сүмийн гишүүн биш бөгөөд аль нэг нь баптисм хүртэх өдөр товлоогүй бол Сүмийн албан тушаалтан гэрлэлтийн ёслолыг гүйцэтгэж болохгүй. Засгийн газар алба хашдаг Сүмийн албан тушаалтнууд, Хожмын үеийн гэгээнтэн цэргийн шашны төлөөлөгчдөд онцгой нөхцөл үзүүлдэг.

38.3.4

Сүмийн байранд болох иргэний гэрлэлт

Сүмийн хуваарьт эсвэл байнгын үйл ажиллагааг тасалдуулахгүй бол хуримын ёслолыг Сүмийн байранд үйлдэж болно. Хуримыг Хүндэтгэлийн өдөр эсвэл даваа гаргийн орой хийхгүй. Сүмийн байранд явуулах гэрлэх ёслол нь энгийн бөгөөд хүндэтгэлтэй байх ёстой. Хөгжим нь ариун нандин, хүндэтгэлтэй, баяр хөөртэй байх ёстой.

Гэрлэлтийг ариун ёслолын танхим, соёлын танхимд эсвэл тохиромжтой бусад өрөө танхимд гүйцэтгэж болно. Олон зориулалтаар ашигладаг өрөө биш бол хүлээн авалтыг уг ариун ёслолын танхимд явуулж болохгүй. Гэрлэлтийн ёслолыг гүйцэтгэхдээ, цуглааны байрыг зохистой ашиглах журмыг баримтална (35.5.3-ыг үзнэ үү).

Сүм өөрийн цуглааны байр, бусад өмч хөрөнгийг ижил хүйстний, олон эхнэртэй гэрлэх, хууль бус болон Сүмийн сургаалд эсвэл бодлого журамтай харшлах бусад төрлийн гэрлэлттэй холбоотой аливаа зорилгоор ашиглахыг зөвшөөрдөггүй.

Ховор тохиолдолд Сүмийн албан тушаалтан бус хүн гэрлэлтийг баталж байгаа эсвэл Сүмийн гишүүн бус хүмүүсийн гэрлэлтэд Сүмийн барилгыг ашиглах зөвшөөрлийг бишоп олгож болно. Тэр эхлээд гадасны ерөнхийлөгчтэй зөвлөлдөнө. Тэрээр гэрлэлтийг баталж байгаа хүнтэй энэ хэсэгт байгаа журмуудыг ойлгосон эсэхийг бататган ярилцана. Гадасны эсвэл тойргийн зөвлөлийн гишүүн барилгыг зохистой ашиглаж байгаа эсэхийг хянахаар оролцоно.

Сүмийн байранд явагдаж байгаа хуримыг шууд дамжуулах зөвшөөрлийг бишоп олгож болно (29.7-г үзнэ үү).

38.3.5

Төрийн байрт эсвэл төрийн ажилтан гүйцэтгэх ёстой иргэний гэрлэлт

Зарим газарт гэрлэлтийн ёслолыг төрийн албан тушаалтан гүйцэтгэхийг хуулиар шаарддаг. Зарим газарт ёслолыг хуримын ордонд эсвэл олон нийтийн өөр газарт гүйцэтгэхийг шаарддаг. Энэ тохиолдолд, иргэний гэрлэлтийн дараа эрх бүхий санваарын удирдагч сүнслэг цугларалтыг товчхон хөтлөн явуулж болно. Энэ цугларалтаар тэрээр уг хосод зөвлөгөө өгдөг.

38.3.6

Иргэний гэрлэлтийн ёслол

Гэрлэлт нь ариун зүйл бөгөөд иймээс хүндэтгэн дээдлэх ёстой. Ариун сүмээс гадуур явагддаг Сүмийн гишүүдийн гэрлэлт нь бие биедээ амлалт өгсөн, аз жаргалтай шинж чанартай байх хэрэгтэй.

Өөрөөр тайлбарлаагүй бол энэ хэсэгт байгаа мэдээлэл нь хожмын үеийн гэгээнтэн цэргийн шашны төлөөлөгчид мөн Сүмийн албан тушаалтанд зориулагдсан.

Сүмийн албан тушаалтан иргэний гэрлэлтийг гүйцэтгэхийн өмнө, гэрлэж буй хосод гэрлэлтийн амлалтын ариун нандин чанарын тухай зөвлөгөө өгч болно. Сүнсний удирдамжаар тэрээр бусад зөвлөгөөг нэмж хэлж болно.

Сүмийн албан тушаалтан иргэний гэрлэлтийг гүйцэтгэхийн тулд гэрлэж буй хосод хандан, “Баруун гараа барилцана уу” гэж хэлнэ. Тэгээд тэрээр “[сүйт залуугийн овог нэр, сүйт бүсгүйн овог нэр], та хоёр Бурханы болон эдгээр гэрчийн өмнө гэрээ байгуулах гэж буйн тэмдэг болгон баруун гараа барилцлаа” гэж хэлнэ. (Гэрлэж буй хос гэрчүүдийг урьдчилан сонгож эсвэл санал болгож болно.)

Албан тушаалтан дараа нь сүйт залууд хандан, “[сүйт залуугийн овог нэр], та [сүйт бүсгүйн овог нэр]-ийг хууль ёсны эхнэрээ болгон авч, түүний амьдралын хань, хууль ёсоор хуримласан нөхрийнх нь хувьд өөрийн чөлөөт хүсэл, сонголтоор өөр хэнтэй ч биш, зөвхөн түүнтэй нэгдэн нийлж, гэрлэлтийн ариун байдалд хамаарах бүх хууль, хариуцлага үүргийг сахин, амьдралынхаа туршид түүнийг хайрлаж, хүндлэн, энэрч явна гэдгээ ёслол төгөлдөр амлаж байна уу?” гэж асууна.

Сүйт залуу “Тийм ээ” эсвэл “Би амлаж байна” гэж хариулна.

Сүмийн албан тушаалтан дараа нь сүйт бүсгүйд хандан, “[сүйт бүсгүйн овог нэр], та [сүйт залуугийн овог нэр]-ийг хууль ёсны нөхрөө болгон авч, түүний амьдралын хань, хууль ёсоор хуримласан эхнэрийнх нь хувьд өөрийн чөлөөт хүсэл, сонголтоор өөр хэнтэй ч биш, зөвхөн түүнтэй нэгдэн нийлж, гэрлэлтийн ариун байдалд хамаарах бүх хууль, хариуцлага үүргийг сахин, амьдралынхаа туршид түүнийг хайрлаж, хүндлэн, энэрч явна гэдгээ ёслол төгөлдөр амлаж байна уу?” гэж асууна.

Сүйт бүсгүй “Тийм” эсвэл “Би амлаж байна” гэж хариулна.

Сүмийн албан тушаалтан дараа нь гэрлэж буй хосод хандан, “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ахлагчийн хувьд өөртөө олгогдсон эрх мэдлийн дагуу [сүйт залуугийн нэр], [сүйт бүсгүйн нэр] та хоёрыг мөнх бус амьдралын тань туршид хуулийн дагуу, хууль ёсоор хуримласан эхнэр, нөхөр болгон зарлаж байна” гэж хэлнэ.

(Сүмийн удирдах албан тушаалтнаар үйлчлээгүй, цэргийн шашны төлөөлөгчийн хэлэх үг: “Миний бие [цэргийн ангийн эсвэл иргэний байгууллагын] цэргийн шашны төлөөлөгчийн хувьд, өөрт олгогдсон хууль ёсны эрх мэдлийн дагуу [сүйт залуугийн нэр], [сүйт бүсгүйн нэр] та хоёрыг мөнх бус амьдралын тань туршид хуулийн дагуу, хууль ёсоор хуримласан эхнэр, нөхөр болгон зарлаж байна”.)

Бурхан та хоёрын холбоог үр удмаараа баяр баясгалан, аз жаргалтай, урт удаан амьдралаар адислах болтугай. Мөн Тэрээр та хоёрыг өгсөн амлалтаа ариунаар сахихаар адислах болтугай. Эдгээр адислалыг би Их Эзэн Есүс Христийн нэрээр та хоёрт үлдээж байна, aмен.

Тухайн газрын уламжлалд нийцэж байвал эхнэр, нөхрийн хувьд бие биеэ үнсэхийг урьж болно.

38.4

Лацдан холбох бодлого журам

Сүмийн гишүүд ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахдаа Бурхантай ариун нандин гэрээ байгуулдаг. Ариун сүмийн лацдан холбох ёслол нь уг ёслолыг хүлээн авахдаа байгуулсан гэрээгээ сахихыг хичээсэн гишүүдийн гэр бүлийг мөнхөд холбодог. Лацдан холбох ёслолд:

  • Эхнэр, нөхөр хоёрыг лацдан холбох,

  • Хүүхдүүдийг эцэг эхтэй нь лацдан холбох орно.

38.4.1

Эхнэр, нөхөр хоёрыг лацдан холбох

Дараах хүснэгтэд эхнэр, нөхөр хоёрын лацдан холболтын талаарх бодлого журмыг хаанаас олохыг тайлбарласан.

Хэрэгцээ

Хэсэг

Хэрэгцээ

Би хууль ёсоор гэрлэсэн бөгөөд эхнэр/нөхөртэйгөө лацдан холбуулахыг хүсэж байна.

Хэсэг

38.4.1.1

Хэрэгцээ

Би өмнөх эхнэр/нөхрөөсөө салсан бөгөөд одоогийн эхнэр/нөхөртэйгөө лацдан холбуулахыг хүсэж байна.

Хэсэг

38.4.1.2

Хэрэгцээ

Миний лацдан холбогдсон эхнэр/нөхөр нас барсан. Би одоо хэнтэй лацдан холбогдож болох вэ?

Хэсэг

38.4.1.3

Хэрэгцээ

Би хууль ёсоор гэрлэлгүй хамтран амьдарсан нас барсан хүнтэй лацдан холбуулж болох уу?

Хэсэг

38.4.1.4

Хэрэгцээ

Би лацдан холболтыг цуцлуулах эсвэл дахин лацдан холбуулах зөвшөөрөл авах хүсэлт гаргах хэрэгтэй байна.

Хэсэг

38.4.1.5

Хэрэгцээ

Би ариун сүмийн лацдан холбох хоригийг цуцлуулах хэрэгтэй байна.

Хэсэг

38.4.1.6

Хэрэгцээ

Би эхнэр/нөхөртэйгөө ариун сүмд зөвхөн энэ амьдралын хугацаанд гэрлэсэн. Бид бие биетэйгээ лацдан холбогдож болох уу?

Хэсэг

38.4.1.7

Хэрэгцээ

Миний гэр бүлийн нас барсан гишүүд хэнтэй лацдан холбогдож болох вэ?

Хэсэг

38.4.1.8

Хэрэгцээ

Гэр бүл салалт миний лацдан холболтод хэрхэн нөлөөлөх вэ?

Хэсэг

38.4.1.9

Хэрэгцээ

Лацдан холболтыг цуцлахын үр нөлөө юу вэ?

Хэсэг

38.4.1.10

Хэрэгцээ

Сүмийн гишүүнчлэлээс татгалзах эсвэл хасуулах нь миний лацдан холболтод хэрхэн нөлөөлөх вэ?

Хэсэг

38.4.1.11

Энэ хэсэгт лацдан холбох бодлого журмын талаар хариулаагүй асуулт гишүүдэд байгаа бол бишоптойгоо зөвлөлдөх хэрэгтэй. Бишопт асуулт байвал гадасны ерөнхийлөгчтэйгөө холбоо барина. Асуулт байвал гадасны ерөнхийлөгч Тэргүүн зөвлөлийн албатай холбоо барьж болно.

Лацдан холбох ёслолын мөнхийн чанарын тухай мөн холбогдох гэр бүл, эхнэр нөхрийн харилцааны мөнхийн шинж чанарын талаар санаа зовох зүйлтэй байгаа гишүүдийг Их Эзэнд найдаж, Түүний тайтгарлыг эрэлхийлэхэд урамшуулан дэмждэг. Хүн бүр өөрийн хүсэл, сонголтын адислал бүрийг хүлээн авахад Тэнгэрлэг Эцэг анхаарах болно.

38.4.1.1

Иргэний гэрлэлтийн дараа амьд гишүүдийг лацдан холбох

Иргэний гэрлэлтээр гэрлэсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс дараах нөхцөл бүрдсэн даруйд ариун сүмд лацдан холбогдож болно. Үүнд:

  • Тэд хоёулаа Сүмийн гишүүн болоод дор хаяж нэг жил болсон (27.3.1-ийг мөн 27.2.1-ийг үзнэ үү).

  • Тэд бэлтгэгдсэн бөгөөд зохистой байгаа.

Санваарын удирдагчид лацдан холбогдох хосод ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгохдоо иргэний гэрлэлт нь хууль ёсных байгаа эсэхийг бататгана. 26.3 ба 27.3-ыг үзнэ үү.

38.4.1.2

Гэр бүл салалтын дараа амьд гишүүдийг лацдан холбох

Эмэгтэйчүүд Амьд эмэгтэй нэг цаг үед зөвхөн нэг нөхөртэй лацдан холбуулж болно. Уг эмэгтэй нөхөртэйгөө лацдан холбогдож, хожим нь салсан тохиолдолд амьд байх хугацаандаа өөр эрэгтэйтэй лацдан холбогдохын өмнө өмнөх лацдан холболтоо цуцлуулах ёстой (38.4.1.5-ийг үзнэ үү).

Одоогоор өөр эрэгтэйтэй гэрлээгүй эсвэл лацдан холбогдоогүй байгаа ганц бие эмэгтэй нас барсан нөхөртэйгөө, амьд байхад нь салсан байсан ч лацдан холбуулж болно. Тэрээр эхлээд салсан нөхрийнхөө бэлэвсэн эхнэрээс (хэрэв байгаа бол) гарын үсэг бүхий зөвшөөрөл бичгээр авах ёстой.

Нас барсан эхнэр/нөхрийн төлөө ёслолуудыг гүйцэтгэх талаарх мэдээллийг 28-р бүлгээс үзнэ үү.

Эрэгтэйчүүд Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн лацдан холбогдож, хожим нь салсан тохиолдолд эрэгтэй нь өөр эмэгтэйтэй лацдан холбогдохын өмнө дахин лацдан холбогдох зөвшөөрлийг авсан байх ёстой (38.4.1.5-ийг үзнэ үү). Дахин лацдан холбогдох зөвшөөрлийг (1) өмнөх лацдан холболт цуцлагдсан эсвэл (2) өмнөх эхнэр нь нас барсан аль ч тохиолдолд зайлшгүй авах шаардлагатай.

Эрэгтэй хүн зөвхөн хамгийн сүүлд лацдан холбуулсан эмэгтэйгээсээ салсан тохиолдолд дахин лацдан холбуулахдаа зөвшөөрөл авах шаардлагатай. Жишээлбэл, уг эрэгтэй анхны эхнэрээсээ салж, хоёр дахь эхнэртэйгээ лацдан холбогдох зөвшөөрөл авсан, дараа нь хоёр дахь эхнэр нь нас барсан тохиолдолд өөр лацдан холбогдох зөвшөөрөл дахин авах хэрэггүй.

Амьд байгаа эрэгтэй хүн өмнө нь гэрлээд салсан, нас барсан эхнэртэйгээ лацдан холбуулж болно. Тэрээр салсан эхнэрийнхээ бэлэвсэн нөхрөөс (хэрэв байгаа бол) эхлээд гарын үсэг бүхий зөвшөөрөл бичгээр авах ёстой. Хэрэв тэр гэрлэсэн бөгөөд одоогийн эхнэр нь амьд байгаа бол эхнэрээсээ бичгээр зөвшөөрөл авах ёстой.

Нас барсан эхнэр/нөхрийн төлөө ёслолуудыг гүйцэтгэх талаарх мэдээллийг 28-р бүлгээс үзнэ үү.

38.4.1.3

Эхнэр, нөхөр нь нас барсны дараа амьд гишүүдийг лацдан холбох

Эмэгтэйчүүд Лацдан холбогдсон эхнэр, нөхөр хоёрын нөхөр нь нас барвал эхнэр нь эхний лацдан холболтыг цуцлуулахаас өмнө өөр эрэгтэй хүнтэй лацдан холбогдож болохгүй (38.4.1.5-ийг үзнэ үү).

Одоогоор гэрлээгүй байгаа, өөр эрэгтэйтэй лацдан холбогдоогүй амьд ганц бие эмэгтэй нас барсан нөхөртэйгөө лацдан холбуулж болно (38.4.1.8-г үзнэ үү). Хэрэв гэрлэлт нь салсан байсан бол 38.4.1.2-ыг үзнэ үү.

Одоогоор гэрлэсэн эмэгтэй Тэргүүн зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр нас барсан нөхөртэйгөө лацдан холбуулж болохгүй.

Нас барсан эхнэр/нөхрийн төлөө ёслолуудыг гүйцэтгэх талаарх мэдээллийг 28-р бүлгээс үзнэ үү.

Эрэгтэйчүүд Хэрэв эхнэр, нөхөр хоёр лацдан холбуулаад, эхнэр нь нас барсан бол yг эрэгтэй урьд нь өөр хүнтэй лацдан холбуулж байгаагүй эмэгтэйтэй лацдан холбуулж болно. Энэ тохиолдолд уг эрэгтэй анхны эхнэрээ нас барахаас өмнө салаагүй байсан бол Тэргүүн зөвлөлөөс дахин лацдан холбуулах зөвшөөрөл авах шаардлагагүй (38.4.1.2-ыг үзнэ үү).

Амьд байгаа эрэгтэй хүн өөр хүнтэй лацдан холбогдоогүй нас барсан эхнэртэйгээ лацдан холбуулж болно. Хэрэв тэр эмэгтэй амьд байхдаа өөр нөхөртэй лацдан холбуулсан бол түүний гэрлэсэн бүх эрэгтэй нас барсан тохиолдолд л өөр эрэгтэй хүнтэй лацдан холбуулах боломжтой (38.4.1.8-ыг үзнэ үү). Хэрэв гэрлэлт нь салсан байсан бол 38.4.1.2-ыг үзнэ үү.

Нас барсан эхнэртэйгээ лацдан холбогдохын өмнө, гэрлэсэн эрэгтэй одоогийн эхнэр нь амьд байгаа бол эхнэрээсээ бичгээр зөвшөөрөл авах ёстой.

Нас барсан эхнэр/нөхрийн төлөө ёслолуудыг гүйцэтгэх талаарх мэдээллийг 28-р бүлгээс үзнэ үү.

38.4.1.4

Амьд гишүүн хамтран амьдарч байсан нас барсан хүнтэйгээ лацдан холбогдох

Эмэгтэйчүүд Онцгой тохиолдолд одоо гэрлээгүй байгаа, өөр эрэгтэйтэй лацдан холбогдоогүй, амьд ганц бие эмэгтэй хамтран амьдарсан нас барсан эрэгтэйтэй лацдан холбуулж болно. Тэдний харилцаа ийм шинж чанартай, удаан хугацаанд дараах бүх зүйлийг хийхээр шийдэмгий байсан тохиолдолд л энэ онцгой тохиолдлыг авч үзэж болно. Үүнд:

  • Нэг нэгэндээ үнэнч байж, байнгын харьцаатай байх

  • Бие биеийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх

  • Хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн эцэг эхийн бүх үүрэг хариуцлагыг биелүүлэх.

Хэрэв тухайн гишүүний гадасны ерөнхийлөгч үүнийг хүлээн авах нь зүйтэй гэж үзвэл Тэргүүн зөвлөлийн албанд хүсэлт хүргүүлнэ.

Эрэгтэйчүүд Онцгой тохиолдолд амьд байгаа эрэгтэй хамт амьдарч байсан нас барсан эмэгтэй нь амьдралынхаа туршид өөр эрэгтэйтэй лацдан холбуулаагүй бол түүнтэй лацдан холбуулж болно. Тэдний харилцаа ийм шинж чанартай, удаан хугацаанд дараах бүх зүйлийг хийхээр шийдэмгий байсан тохиолдолд л энэ онцгой тохиолдлыг авч үзэж болно. Үүнд:

  • Нэг нэгэндээ үнэнч байж, байнгын харьцаатай байх

  • Бие биенийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх

  • Хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн эцэг эхийн бүх үүрэг хариуцлагыг биелүүлэх.

Нас барсан эмэгтэйтэй лацдан холбогдохын өмнө, гэрлэсэн эрэгтэй одоогийн эхнэр нь амьд байгаа бол эхнэрээсээ бичгээр зөвшөөрөл авах ёстой.

Хэрэв тухайн гишүүний гадасны ерөнхийлөгч үүнийг хүлээн авах нь зүйтэй гэж үзвэл Тэргүүн зөвлөлийн албанд хүсэлт хүргүүлнэ.

38.4.1.5

Лацдан холболтыг цуцлуулах эсвэл дахин лацдан холбуулах хүсэлт гapгax

Гэр бүл салсны дараа амьд гишүүдийг лацдан холбох талаарх мэдээллийг 38.4.1.2-оос үзнэ үү. Эхнэр/нөхөр нь нас барсны дараа амьд гишүүдийг лацдан холбох талаарх мэдээллийг 38.4.1.3-аас үзнэ үү.

Аль ч хүйсийн хүн өөр хүнтэй лацдан холбогдохоор бэлтгээгүй байсан ч өмнөх лацдан холболтоо цуцлуулах хүсэлт гаргаж болно. Сүмийн эрэгтэй гишүүн гэр бүл салалтын дараа өөр эмэгтэйтэй лацдан холбогдохын тулд дахин лацдан холбогдох зөвшөөрөл авах ёстой.

Лацдан холболт цуцлах эсвэл дахин лацдан холбогдох хүсэлт гаргах үйл явцыг доор харуулав.

  1. Уг гишүүн бишоптойгоо энэхүү хүсэлтийн талаар ярилцана.

  2. Бишоп дараах зүйлсийг анхаарвал зохино. Үүнд:

    1. Гэр бүл салалт бүрэн гүйцэтгэгдсэн.

    2. Уг гишүүн салалттай холбоотой, хүүхдэд болон салсан эхнэртээ санхүүгийн тэтгэмж дэмжлэг үзүүлэх хуулийн бүх шаардлагыг цаг тухайд нь биелүүлж байгаа эсэх.

  3. Хэрэв бишоп лацдан холболтыг цуцлах эсвэл дахин лацдан холбогдох хүсэлтийг зөвшөөрөх нь зөв гэж үзвэл доорх алхмуудын дагуу үйлдэнэ. Үүнд:

    1. Гишүүний өмнөөс Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн сан (УБХАМС)-г ашиглан Тэргүүн зөвлөлд илгээх өргөдлийг бөглөнө. УБХАМС-д хандах эрхгүй удирдагчид Тэргүүн зөвлөлд илгээх өргөдлийн цаасан маягтыг ашигладаг. Энэ маягтыг Сүмийн удирдах төвд байрлах Нууцлалтай бүртгэлийн албанаас авч болно.

    2. Өргөдлийг гадасны ерөнхийлөгчид илгээнэ.

  4. Гадасны ерөнхийлөгч уг гишүүнтэй уулзана. Гадасны ерөнхийлөгч дараах зүйлсийг анхаарвал зохино. Үүнд:

    1. Гэр бүл салалт бүрэн гүйцэтгэгдсэн.

    2. Уг гишүүн салалттай холбоотой, хүүхдэд болон салсан эхнэртээ санхүүгийн тэтгэмж дэмжлэг үзүүлэх хуулийн бүх шаардлагыг цаг тухайд нь биелүүлж байгаа эсэх.

  5. Хэрэв гадасны ерөнхийлөгч лацдан холболтыг цуцлах юм уу дахин лацдан холбох зөвшөөрөл өгч болно гэж үзвэл, УБХАМС-г ашиглан өргөдлийг Сүмийн удирдах төв рүү илгээнэ. Тэргүүн зөвлөлд өргөдөл илгээхэд гадасны ерөнхийлөгчийн хүлээдэг үүргийг 6.2.3-аас үзнэ үү.

  6. Хэрэв хүсэлтийг зөвшөөрсөн бол Тэргүүн зөвлөл лацдан холболт цуцлах эсвэл дахин лацдан холбогдох хүсэлтийг зөвшөөрснийг илэрхийлсэн захидал илгээдэг.

  7. Уг захидлыг хүлээн авсны дараа гишүүн ариун сүмд лацдан холбуулах цаг товлож болно. Гишүүн уг захидлыг ариун сүмд авчирч үзүүлнэ.

38.4.1.9-ыг үзнэ үү.

38.4.1.6

Ариун сүмийн лацдан холболтын хоригийг цуцлах

Лацдан холбуулсан нөхөр/ эхнэрээсээ гадуур бэлгийн харьцаанд орсон хүн Тэргүүн зөвлөлөөс зөвшөөрөл авалгүйгээр yг садар самуун харьцаанд орсон хүнтэйгээ лацдан холбуулж болохгүй.

Тухайн хос гэрлээд, ядаж таван жил болсны дараа зөвшөөрөл авахаар эрэлхийлж болно. Ариун сүмийн лацдан холбуулах хоригийг хүчингүй болгох хүсэлт гаргах үйл явцыг доор харуулав.

  1. Тухайн гэр бүлийн хос бишоптойгоо болон гадасны ерөнхийлөгчтэйгөө уулзана.

  2. Хэрэв эдгээр удирдагч энэхүү хоригийг цуцлах нь зөв гэж үзвэл тэд Тэргүүн зөвлөлд хүсэлтээ бичиж илгээдэг. Тэдний захианд хүсэлт гаргагчдын ариун сүмд орох зохистой байдлыг болон дор хаяж сүүлийн таван жилд тэдний гэрлэлт тогтвортой байсныг тусгах ёстой. Тэргүүн зөвлөлд өргөдөл илгээхэд гадасны ерөнхийлөгчийн хүлээдэг үүргийг 6.2.3-аас үзнэ үү.

  3. Мөн уг гэр бүлийн хос хүсэлт гаргасан захидлыг Тэргүүн зөвлөлд бичнэ.

  4. Гадасны ерөнхийлөгч эдгээр бүх захидлыг Тэргүүн Зөвлөлд илгээнэ. Уг хүсэлтийг лацдан холболтыг цуцлуулах эсвэл дахин лацдан холбуулах зөвшөөрөл авах өргөдлийн хамт илгээж болно (38.4.1.5-ийг үзнэ үү).

  5. Хэрэв хүсэлтийг зөвшөөрсөн бол Тэргүүн зөвлөл лацдан холбуулах хоригийг цуцалсныг илэрхийлсэн захидал илгээдэг.

  6. Уг захидлыг хүлээн авсны дараа хосууд ариун сүмд лацдан холбуулах цаг товлож болно. Тэд уг бичгээ ариун сүмд авчирч үзүүлнэ.

38.4.1.7

Зөвхөн энэ амьдралд хүчинтэй ариун сүмийн гэрлэлтийн дараах лацдан холболт

Ариун сүмд зөвхөн энэ амьдралд хүчинтэй гэрлэлтээр гэрлэсэн хос ихэвчлэн дараа нь лацдан холбуулдаггүй. Ийм лацдан холболт хийлгэхийн тулд эмэгтэй нь эхлээд өмнөх лацдан холболтыг нь цуцалсан зөвшөөрлийг Тэргүүн Зөвлөлөөс авсан байх ёстой. Хэрэв бишоп, гадасны ерөнхийлөгч хоёр хоёулаа цуцлах нь зөв гэж үзвэл, гадасны ерөнхийлөгч УБХАМС-г ашиглан Тэргүүн зөвлөлд өргөдөл илгээнэ. Тэргүүн зөвлөлд өргөдөл илгээхэд гадасны ерөнхийлөгчийн хүлээдэг үүргийг 6.2.3-аас үзнэ үү.

Ариун сүмд зөвхөн энэ амьдралд хүчинтэй гэрлэлтийг гүйцэтгэхээ больсон (27.3.3-ыг үзнэ үү).

38.4.1.8

Нас барсан хүний лацдан холболт

Нас барсан эмэгтэйчүүд Нас барсан эмэгтэйг амьдралынхаа туршид хууль ёсоор гэрлэж байсан бүх эрэгтэйтэй нь лацдан холбож болно. Дараах хүснэгтэд ямар үед эдгээр лацдан холболтыг хийхийг харуулав.

Амьд байхдаа нөхөртэйгөө лацдан холбуулаагүй

Амьд байхдаа гэрлэсэн амьд болон нас барсан эрчүүдтэйгээ бүгдтэй нь лацдан холбуулж болно. Эрэгтэй нь амьд бол эхнэр (хэрэв тэр эрэгтэй гэрлэсэн бол) нь зөвшөөрлөө бичгээр гаргаж өгөх ёстой (38.4.1.3-ыг үзнэ үү). Эрэгтэй нь нас барсан бол бэлэвсэн эхнэр (байвал) нь зөвшөөрлөө бичгээр өгнө.

Эмэгтэй нь амьд байхдаа нөхөртэйгөө лацдан холбуулсан

Гэрлэж байсан бусад эрэгтэйтэйгээ лацдан холбуулахын өмнө тухайн эмэгтэйн бүх нөхөр нас барсан байх ёстой. Үүнд уг эмэгтэйн өмнөх салсан нөхрүүд багтана. Эрэгтэйчүүдийн бэлэвсэн эхнэрүүд (байвал) нэг бүрчлэн зөвшөөрлөө бичгээр өгнө.

Нас барсан эрэгтэйчүүд Нас барсан эрэгтэйг амьд байхад нь түүнтэй хууль ёсоор гэрлэж байсан бүх эмэгтэйтэй нь, түүний дотор (1) нас барсан эхнэртэй нь эсвэл (2) амьд бөгөөд одоогоор гэрлээгүй эсвэл өөр эрэгтэй хүнтэй лацдан холбуулаагүй эмэгтэйчүүдтэй лацдан холбож болно (38.4.1.3-ыг үзнэ үү).

Нас барсан эрэгтэйг амьд байхдаа гэрлэсэн нас барсан эмэгтэйтэй нь лацдан холбохын өмнө эмэгтэйн бэлэвсэн нөхөр (байвал) бичгээр зөвшөөрөл өгсөн байх ёстой.

Салсан бөгөөд нас барсан хос Салсан бөгөөд нас барсан хосыг үр хүүхдүүд нь тэдэнтэй лацдан холбогдохын тулд тэднийг төлөөлөн лацдан холбож болно. Нөхөр эсвэл эхнэр нь Сүмийн гишүүнчлэлээс нэрээ татаж авсан эсвэл гишүүнчлэлээс татгалзсан бол 28.3.5-ыг үзнэ үү.

Амьд байхдаа лацдан холболтоо цуцлуулсан, нас барсан хосыг лацдан холбохын тулд Тэргүүн зөвлөлийн зөвшөөрөл шаардлагатай.

38.4.1.9

Гэр бүл салалтын үр дагавар

Хэрэв лацдан холбуулсан хос хожим нь салсан ч лацдан холболтын адислалууд нь зохистой хувь хүмүүст хэвээр үлдэнэ (38.4.1.5 ба 38.4.1.10-ыг үзнэ үү). Хань нь гэрээгээ зөрчиж, гэрлэлтээ цуцлуулсан ч ариун сүмийн гэрээндээ үнэнч хэвээр байгаа гишүүн нь ариун сүмд амлагдсан бүх адислалыг хүртэнэ. Бурхан Өөрийн итгэлтэй охид хөвгүүдэд энэ амьдрал дахь амар амгалан болон хүч чадлыг мөн ирэх дэлхий дээрх мөнх амьдралыг амладаг.

Гэр бүл салснаас хойш төрсөн хүүхдүүдийн талаарх мэдээллийг 38.4.2.1-ээс үзнэ үү.

38.4.1.10

Лацдан холболтыг цуцалсны үр дагавар

Лацдан холболт хэвээр байгаа үед ариун сүмийн гэрээнүүдэд итгэлтэй гишүүн ариун сүмд амлагдсан хувийн адислалуудыг хүлээн авах болно. Тухайн хүний эхнэр/нөхөр нь гэрээгээ зөрчсөн эсвэл гэрлэлтээ салгуулсан ч тэрээр адислалуудаа авч үлдэнэ. Түүнээс гадна, Бурхан хэнийг ч хүсэл тааллынх нь эсрэг мөнхөд лацдан холбуулсан харилцаанд үлдэхийг шаардахгүй. Хүн бүр өөрийн хүсэл, сонголтын адислал бүрийг хүлээн авахад Тэнгэрлэг Эцэг анхаарах болно.

Тэргүүн зөвлөлөөс лацдан холболтыг цуцлах хүсэлтийг зөвшөөрсөн бол уг лацдан холболттой холбоотой адислалууд цаашид хүчингүй болдог.

Өмнөх нөхрөөсөө лацдан холболтоо цуцлуулснаас хойш эх нь хүүхэд төрөхөөс өмнө өөр хүнтэй лацдан холбуулаагүй бол уг эмэгтэйн төрүүлсэн хүүхдийг гэрээнд төрөөгүй гэж үзнэ.

Санваарын удирдагчид лацдан холболтоо цуцлуулахыг эрэлхийлж байгаа гишүүдэд эдгээр зарчмыг ойлгоход нь туслан зөвлөх хэрэгтэй. Орон нутгийн удирдагчид эдгээр шийдвэрийг гаргасан гишүүний сонгох эрхийг хүндэтгэн үзнэ.

38.4.1.11

Сүмийн гишүүнчлэлээс хасуулах, татгалзахын үр дагавар

Гэр бүлийн хос ариун сүмд лацдан холбуулсны дараа аль нэг нь гишүүнчлэлээс хасуулсан эсвэл Сүмийн гишүүнчлэлээс татгалзсан бол уг хүний ариун сүмийн адислалууд нь бас хүчингүй болдог. Гэхдээ түүний хань, үр хүүхдүүд нь итгэлдээ үнэнч үлдвэл тэдний лацдан холболтын хувийн адислалууд хүчинтэй хэвээр үлддэг.

Эцэг эхийнх нь аль нэг нь эсвэл хоёулаа Сүмийн гишүүнчлэлээс хасуулсан эсвэл татгалзсаны дараа төрсөн хүүхэд гэрээнд төрдөггүй. 38.4.2.8-ыг үзнэ үү.

38.4.2

Хүүхдүүдийг эцэг эхтэй нь лацдан холбох

Хүүхдүүдтэйгээ лацдан холбогдохоос өмнө эцэг эх нь бие биетэйгээ лацдан холбогдох ёстой (38.4.1-ийг үзнэ үү).

Энэ хэсэгт лацдан холбох бодлого журмын талаар хариулаагүй асуулт гишүүдэд байгаа бол бишоптойгоо зөвлөлдөх хэрэгтэй. Бишопт асуулт байвал гадасны ерөнхийлөгчтэйгөө холбоо барина. Асуулт байвал гадасны ерөнхийлөгч Тэргүүн зөвлөлийн албатай холбоо барьж болно.

Лацдан холбох ёслолын мөн холбогдох гэр бүлийн харилцааны мөнхийн шинж чанарын талаар санаа зовох зүйлтэй байгаа гишүүд Их Эзэнд найдаж, Түүний тайтгарлыг эрэлхийлэх нь зүйтэй. Хүн бүр өөрийн хүсэл, сонголтын адислал бүрийг хүлээн авахад Тэнгэрлэг Эцэг анхаарах болно.

38.4.2.1

Гэрээнд төрсөн хүүхдүүд

Эхнэр, нөхөр хоёрыг ариун сүмд лацдан холбуулсны дараа төрсөн хүүхдүүд уг лацдан холболтын гэрээнд төрдөг. Тэд эцэг эхтэйгээ лацдан холбуулах ёслолыг хүлээн авах шаардлагагүй.

Заримдаа нэг хүнтэй лацдан холбогдсон эмэгтэй дараа нь өөр эрэгтэй хүнээс хүүхэдтэй болдог. Энэ тохиолдолд эдгээр хүүхдийг тухайн эмэгтэйн хамгийн сүүлийн лацдан холболтынх нь гэрээнд төрсөн гэж үзнэ. Харин (1) лацдан холболтоо цуцлуулж, (2) Сүмийн гишүүнчлэлээс хасуулсан эсвэл татгалзсаны дараа төрсөн бол хүүхдүүдийг нь гэрээнд төрөөгүй гэж үзнэ.

38.4.2.2

Гэрээнд төрөөгүй хүүхдүүд

Гэрээнд төрөөгүй хүүхдүүд дараах эцэг эхтэйгээ лацдан холбогдсоноор мөнхийн гэр бүлийн нэг хэсэг болох боломжтой. Үүнд:

  • Төрүүлсэн эцэг эх

  • Үрчилж авсан эцэг эх

  • Төрүүлсэн эсвэл үрчилж авсан, мөн хойд эцэг эх (38.4.2.5-ыг үзнэ үү) орно.

Эдгээр хүүхэд гэрээнд төрсөн хүүхдүүдтэй адил адислалуудыг хүлээн авдаг.

Амьд хүүхдүүдийг амьд эцэг эхтэй нь лацдан холбох. Амьд хүүхэд эхнэр, нөхөр болох нэг эцэг, нэг эхтэй лацдан холбогдоно. Хэрэв эцэг, эх хоёр нь хоёулаа амьд байгаа бол тэд гэрлэсэн мөн бие биетэйгээ лацдан холбогдсон байх ёстой.

Эцэг эхтэйгээ лацдан холбуулж байгаа хүүхдүүдэд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох талаарх мэдээллийг 27.4.1-ээс үзнэ үү.

21 ба түүнээс дээш насны гишүүд эцэг эхтэйгээ лацдан холбогдохоосоо өмнө хишиг хүртсэн байх ёстой (26.4.4-ийг үзнэ үү).

Амьд хүүхдүүдийг нас барсан эцэг эхтэй нь лацдан холбох. Амьд хүүхэд нь зөвхөн хоорондоо гэрлэсэн эцэг мөн эхтэй лацдан холбогдоно. Хүүхдүүдтэйгээ лацдан холбогдохоос өмнө эцэг эх нь бие биетэйгээ лацдан холбогдох ёстой.

Эцэг эхээ нас барах үед насанд хүрсэн гишүүн эцэг эхтэйгээ лацдан холбуулсан байдаг. Энд эцэг эх гэдэг нэр томьёо нь төрсөн эцэг эх, үрчилж авсан эцэг эх, эсвэл төрсөн эцэг эх, хойд эцэг эх гэсэн утгатай.

Дараах хүснэгтэд насанд хүрээгүй байхад нь эцэг эх нь нас барсан эсвэл оюуны хөгжлийн бэрхшээлээс болж хариуцлага хүлээхгүй хүнд лацдан холболтын боломжууд байгааг харуулсан болно.

Нөхцөл байдал

Сонгох хувилбарууд

Бага насны хүүхэд

  • Өөрийг нь өсгөж буй хууль ёсны асран хамгаалагчид эсвэл үрчилж авсан эцэг эхтэйгээ лацдан холбогдох

  • Түүнийг насанд хүртэл нь хүлээгээрэй. Дараа нь (1) нас барсан эцэг эхтэйгээ эсвэл (2) өөрийг нь өсгөсөн үрчилж авсан эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчидтай лацдан холбуулахыг сонгох

Оюуны хөгжлийн бэрхшээлийн улмаас хариуцлага хүлээх чадваргүй хүн

  • Түүнийг асарч байгаа үрчилж авсан эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчидтай лацдан холбогдох

Эцэг эхтэйгээ лацдан холбуулж байгаа хүүхдүүдэд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох талаарх мэдээллийг 27.4.1-ээс үзнэ үү.

21 ба түүнээс дээш насны гишүүд эцэг эхтэйгээ лацдан холбогдохоосоо өмнө хишиг хүртсэн байх ёстой (26.4.4-ийг үзнэ үү).

Нас барсан хүүхдүүдийг (амьд байгаа эсвэл нас барсан) эцэг эхтэй нь лацдан холбох Нас барсан хүнийг ихэвчлэн төрсөн эсвэл үрчилж авсан эцэг эхтэй нь лацдан холбоно. Гэхдээ нас барсан хүүхдийг дараах хүмүүстэй лацдан холбож болно. Үүнд:

  • Төрсөн эх ба хойд эцэг

  • Төрсөн эцэг ба хойд эх

  • Уг хүүхдийг өсгөн хүмүүжүүлсэн, өргөмөл эцэг эх эсвэл өвөө, эмээ (38.4.2.4-ийг үзнэ үү)

  • Хүүхэд нас барсан учраас үрчилж авах үйл явцыг дуусгаж чадаагүй, хүүхдийг үрчилж авахыг хүсэж байсан гэр бүлийн хос орно (38.4.2.4-ийг үзнэ үү).

Нас барсан хүүхэд төрсөн эсвэл үрчилж авсан эцэг эхтэйгээ аль хэдийн лацдан холбогдсон байлаа ч эдгээр лацдан холболтыг гүйцэтгэж болно. Төрсөн бус эсвэл үрчилж аваагүй эцэг эхтэйгээ лацдан холбуулахын тулд дээр дурдсан нөхцөлүүдээс бусад тохиолдолд Тэргүүн Зөвлөлөөс зөвшөөрөл авсан байх шаардлагатай.

38.4.2.3

Үрчлүүлсэн ба айлын асрамжид байгаа хүүхдүүд

Гэрээнд төрсөн эсвэл эцэг эхтэйгээ лацдан холбуулсан амьд хүүхдүүд Тэргүүн зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр өөр аливаа эцэг эхтэй лацдан холбуулж болохгүй.

Хууль ёсоор үрчлүүлсэн амьд хүүхдүүд гэрээнд төрөөгүй, бас өмнөх эцэг эхтэйгээ лацдан холбуулаагүй бол үрчлэлт эцэслэн шийдэгдсэний дараа үрчилж авсан эцэг эхтэйгээ лацдан холбуулж болно. Хүүхэд үрчлэх эцсийн шийдвэрийн нэг хувийг ариун сүм дээр үзүүлэх ёстой. Хууль ёсны асран хамгаалагчийг нотолсон шүүхийн тогтоол лацдан холболт хийлгэхэд хангалтгүй. Ийм хүүхдүүдийн төрсөн эцэг эхийг тогтоох шаардлагагүй.

Амьд гишүүнийг асран хамгаалж буй айлын эцэг эхтэй лацдан холбоход Тэргүүн зөвлөлөөс зөвшөөрөл авах хэрэгтэй. Айлын асрамжид байгаа хүүхдийн төрүүлсэн эцэг эх тодорхойгүй тохиолдолд ч энэ зөвшөөрлийг авна. Ийм зөвшөөрөл авах хүсэлтийг гадасны ерөнхийлөгч УБХАМС-г ашиглан гаргана (6.2.3-ыг үзнэ үү).

38.4.2.4

Үрчлүүлсэн, айлын асрамжид байгаад нас барсан хүүхдүүд

Үрчлүүлсэн хүүхэд нас барсан бол ихэвчлэн түүнийг үрчилж авсан эцэг эхтэй нь лацдан холбодог.

Айлын асрамжид байхдаа нас барсан хүүхдийг ихэвчлэн төрүүлсэн эцэг эхтэй нь лацдан холбоно.

38.4.2.5

Амьд хүүхдүүдийг төрүүлсэн эцэг эхийнх нь нэгтэй болон хойд эх эсвэл хойд эцэгтэй нь лацдан холбох

Насанд хүрээгүй ба хариуцлага хүлээх чадваргүй хүүхдүүд. Насанд хүрээгүй хүүхдүүд ба оюуны тусгай хэрэгцээтэйн улмаас хариуцлага хүлээх чадваргүй хүүхдүүд доорх нөхцөлүүд бүгд бүрдсэн тохиолдолд нэг төрсөн эцэг/эх болон нэг хойд эцэг/эхтэй лацдан холбогдож болно. Үүнд:

  • Уг хүүхэд гэрээнд төрөөгүй эсвэл өмнө нь лацдан холбуулаагүй.

  • Хүүхдийг өөр хүн үрчилж аваагүй.

  • Нөгөө төрсөн эцэг/эх нь лацдан холбуулахыг зөвшөөрч гарын үсэг зурсан. Хууль ёсны асран хамгаалагчийг нотолсон шүүхийн тогтоол лацдан холболт хийлгэхэд хангалтгүй. Зөвшөөрлийн захидал нь дараахтай төстэй үг хэрэглэсэн байх ёстой. Үүнд:

    “Би [төрсөн эцэг эхийн нэр] [хүүхэд, хүүхдүүдийн нэрийг] ариун сүмд [эцэг эхийн нэр]-тэй лацдан холбогдох зөвшөөрлийг өгч байна. Лацдан холбогдох нь шашны ёслол бөгөөд хууль эрх зүйн хувьд хүчингүй гэдгийг би ойлгосон болно.”

    Уг бичгийг ариун сүмд авчирч, лацдан холбуулахын өмнө үзүүлнэ.

Хэрэв нөгөө төрсөн эцэг эх нь нас барсан эсвэл хуулийн шийдвэрээр эцэг эх байх эрхийг нь бүрэн хассан бол зөвшөөрөл авах шаардлагагүй. Үүний нэгэн адил, хэрэв тухайн хүүхэд амьдарч буй газрынхаа хуулиар насанд хүрсэнд тооцогддог бол зөвшөөрөл авах шаардлагагүй.

Нөгөө төрсөн эцэг/эх нь олдохгүй мөн олохын тул бүхий л арга хэмжээг авсан хэдий ч олдоогүй бол зөвшөөрөл авах шаардлагагүй. Энэ тохиолдолд, бишоп болон гадасны ерөнхийлөгч нь эцэг юм уу эхийг нь олохын тулд бүхий л арга хэмжээг авсан ч үр дүнд хүрээгүйг хяналтын явцад нотолно. Хэрэв нөгөө төрсөн эцэг, эх нь хожим гарч ирвэл лацдан холболтыг эргэн хэлэлцэнэ.

Насанд хүрсэн хүүхдүүд. Насанд хүрсэн амьд гишүүн гэрээнд төрөөгүй эсвэл өмнө нь эцэг эхтэйгээ лацдан холбогдож байгаагүй бол нэг төрсөн эцэг/эх, нэг хойд эцэг/эхтэйгээ лацдан холбогдож болно.

21 эсвэл түүнээс дээш насны гишүүд төрсөн болон хойд эцэг эхтэйгээ лацдан холбогдохын өмнө хишгээ хүртсэн байх ёстой.

Гэрлэсэн, 21-ээс доош насны гишүүд төрсөн эцэг/эх ба хойд эцэг/эхтэйгээ лацдан холбогдохын тулд хишгээ хүртсэн байх шаардлагагүй. Харин тэд эцэг эхтэйгээ лацдан холбогдохын тулд ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байх ёстой (26.4.4-ийг үзнэ үү).

Эцэг эхтэйгээ лацдан холбуулж байгаа хүүхдүүдэд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох талаарх мэдээллийг 27.4.1-ээс үзнэ үү.

38.4.2.6

Зохиомол үр тогтоолтоор төрсөн хүүхдүүд

Эцэг эх нь өмнө нь лацдан холбуулсан бол зохиомол үр тогтоолтоор төрсөн хүүхдүүд гэрээнд төрдөг. Хэрэв тухайн хүүхдүүд эцэг эх нь лацдан холбогдохоос өмнө төрсөн бол эцэг эхээ лацдан холбуулсны дараа тэдэнтэй лацдан холбуулж болно.

38.4.2.7

Тээгч эхээр төрсөн хүүхдүүд

Хэрэв хүүхэд өөр эхийн хэвлийд үр тогтоолгон төрсөн бол гадасны ерөнхийлөгч уг асуудлыг Тэргүүн зөвлөлийн албанд тавина (38.6.22-ыг үзнэ үү).

38.4.2.8

Лацдан холболтыг цуцалсан эсвэл татгалзсан үе дэх хүүхдүүдийн статус

Гэрээнд төрсөн эсвэл эцэг эхтэйгээ лацдан холбогдсон итгэлтэй хүүхдүүд мөнхийн эцэг эхийн адислалуудыг хүлээн авдаг. Энэ нь дараах тохиолдолд ч үнэн байна. Үүнд:

  • Хожим нь эцэг эхийнх нь лацдан холболт цуцлагдсан.

  • Эцэг эхийн аль нэг нь хожим Сүмийн гишүүнчлэлээсээ татгалзсан эсвэл нэрээ татсан.

Эцэг эхийнх нь лацдан холболтыг цуцалсан эсвэл татгалзсаны дараа төрсөн хүүхдүүд гэрээнд төрдөггүй. Ийм хүүхдүүд эцэг эхийнх нь ариун сүмийн адислалууд сэргээгдсэний дараа (хэрэв байгаа бол), түүнчлэн аливаа бусад асуудал шийдэгдсэний дараа эцэг эхтэйгээ лацдан холбуулж болно.

38.5

Ариун сүмийн хувцас ба гармент

38.5.1

Ариун сүмийн хувцас

Ариун сүмд хишиг хүртэх, лацдан холбох ёслолын үеэр Сүмийн гишүүд цагаан хувцас өмсдөг. Эмэгтэйчүүд урт эсвэл гарынх нь дөрөвний гурвыг халхалсан урт ханцуйтай даашинз (эсвэл банзал, урт эсвэл гарын дөрөвний гурвыг халхалсан урт ханцуйтай цамц), оймс, нимгэн оймс, гутал эсвэл углааш зэрэг цагаан хувцас өмсдөг.

Эрэгтэйчүүд урт ханцуйтай цамц, зангиа, өмд, оймс, гутал эсвэл углааш зэрэг цагаан хувцас өмсдөг.

Хишиг хүртэх, лацдан холбох ёслолын үеэр гишүүд цагаан хувцасныхаа дээгүүр ёслолын нэмэлт хувцас өмсөнө.

38.5.2

Ариун сүмийн хувцас, гарментыг авах

Тойрог, гадасны удирдагчид хишиг хүртсэн гишүүдийг өөрийн гэсэн ариун сүмийн хувцас худалдан авахыг урамшуулдаг. Ариун сүмийн хувцас, гарментыг Сүмийн хангамжийн төвөөс эсвэл store.ChurchofJesusChrist.org дээрээс худалдан авч болдог. Гадас, тойргийн бичиг хэргийн ажилтнууд хувцас захиалахад нь гишүүдэд тусалж болно.

Бишоп мацгийн өргөлийн санг тусламж хэрэгтэй гишүүдэд ариун сүмийн хувцас, гармент худалдаж авахад нь туслахын тулд ашиглаж болно (22-р бүлгийг үзнэ үү).

Зарим ариун сүмд ариун сүмийн хувцсыг түрээслэх боломжтой. Ариун сүмд түрээслэх хувцас байхгүй бол гишүүд ариун сүмийн хувцсаа өөрсдөө авч очих хэрэгтэй. Тухайн ариун сүм ариун сүмийн хувцас түрээсэлдэг эсэхийг олж мэдэхийн тулд temples.ChurchofJesusChrist.org руу орж үзнэ үү.

Ариун сүмд бүрэн цагийн номлогчдод зориулсан цөөн тооны ариун сүмийн хувцас байдаг. Бүрэн цагийн номлогчид номлогчийг бэлтгэх төвд байхдаа мөн номлолын талбарт үйлчилж байхдаа ариун сүмийн ёслолд оролцох зөвшөөрөл авсан бол түрээсийн төлбөр төлдөггүй. Хэрэв шаардлагатай бол, номлогчид хишиг хүртэхдээ энэ хувцсыг хэрэглэж болно.

Гармент нь олон төрлийн материал, загвартай байдаг. Тухайлбал: Жирэмсэн эсвэл хөхүүл эмэгтэйчүүдэд зориулсан байдаг (store.ChurchofJesusChrist.org).

Тусгай хэмжээтэй гармент хэрэгтэй гишүүд тусгай захиалга өгөхийн тулд хувцасны зөвлөхтэй холбоо барьж болно. Холбоо барих мэдээллийг store.ChurchofJesusChrist.org/contactus-аас авах боломжтой.

Гармент худалдаж авахаасаа өмнө өмсөж үзэх тухай мэдээллийг store.ChurchofJesusChrist.org-аас үзнэ үү.

38.5.3

Тусгай хэрэгцээт эсвэл харшилтай гишүүдэд зориулсан гармент ба ариун сүмийн хувцас

Хэвтэрт байгаа, бие махбодын ноцтой тусгай хэрэгцээт, зарим материал, өмсгөлд харшилтай гишүүд тусгай гармент худалдан авч болно (“Garments and Sacred Clothing,” store.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү).

Тэргэнцэртэй эсвэл өөр бусад тусгай тусламж хэрэгтэй гишүүдэд зориулсан ариун сүмийн богино нөмрөг байдаг (store.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү).

38.5.4

Ариун сүмийн хувцас хийх

Гишүүд ариун сүмийн ёслолын хувцас, гармент хийх ёсгүй.

38.5.5

Ариун сүмийн өмсгөлийг өмсөх нь

Тэргүүн зөвлөл ариун сүмийн өмсгөлийг өмсөх талаар дараах удирдамжийг өгсөн. Үүнд:

“Ариун санваарын өмсгөл нь бидэнд ариун сүмийн хөшгийг буюу Есүс Христийг бэлгэдсэн хөшгийг сануулдаг. Та ариун сүмийн өмсгөлөө өмсөх үедээ Есүс Христийг төлөөлсөн ариун нандин бэлгэдлийг өөр дээрээ авдаг. Үүнийг өмсөх нь Аврагчийг дагах таны өөртөө өгсөн амлалтын гадаад илрэл юм. Мөн ариун сүмийн өмсгөл нь ариун сүмд байгуулсан таны гэрээний сануулагч болж өгдөг. Та ариун сүмийн өмсгөлийг амьдралынхаа турш өдөр, шөнийн алинд нь ч өмсөх ёстой. Ариун сүмийн өмсгөлтэй оролцож болохгүй үйл ажиллагааны үеэр өмсгөлийг тайлсан тохиолдолд аль болох хурдан буцаан өмсөх ёстой. Та байгуулсан гэрээнүүдээ сахиснаар мөн анхдагч ёслолын үеэр зааварчилсны дагуу энэхүү өмсгөлийг өмсөх ариун нандин онцгой боломжийг хүндэтгэснээр Аврагчийн нигүүлсэл, хамгаалалт, хүч, чадлыг илүү ихээр хүлээн авах боломжтой болдог.”

Гарментыг хувцасны дотуур өмсөх ёстой. Ариун сүмийн гарментын дотуур эсвэл гадуур өөр дотуур хувцас өмсөх эсэх нь хувь хүний сонголт юм.

Гишүүд өмсгөлийг өөрчилж эсвэл өөр хувцасны загварт тохируулж болохгүй.

Гишүүд гарментын ач холбогдлыг ойлгодоггүй хүмүүст зохисгүй байдлаар үзүүлэх ёсгүй.

26.3.3-ыг үзнэ үү.

38.5.6

Гарментыг арчилж тордох

Гармент бол Есүс Христийн ариун бэлгэдэл юм. Бид гарментаа хэрхэн арчилж тордох нь тэрхүү ариун бэлгэдлийг харуулдаг.

Анхны загвар нь өөрчлөгдөөгүй л бол гишүүд гарментын урагдсан хэсгийг оёж болно. Гэхдээ тэмдэг нь бүрэн арилсан эсвэл алга болсон бол гишүүд гарментыг солих хэрэгтэй.

38.5.7

Цэргийн алба, гал түймэртэй тэмцэх газар, хууль сахиулах байгууллагад болон үүнтэй ижил төстэй албанд гармент өмсөх

Энэ хэсгийн удирдамж заавар нь тусгай дүрэмт хувцас өмсөх шаардлагатай дараах алба хашдаг, хишгээ хүртсэн гишүүдэд хамаатай. Тухайлбал:

  • Цэрэгт алба хашиж байгаа

  • Гал сөнөөгчид

  • Хууль сахиулагчид

  • Төрийн хамгаалалтын албаныхан гэх мэт.

Боломжтой бол эдгээр гишүүн бусад гишүүний өмсдөгтэй адил гарментыг өмсөх ёстой. Гэвч тэд гарментын утга учрыг сайн ойлгохгүй хүмүүст үзүүлэх эсвэл нүдэнд нь харагдах газарт ил байлгахаас зайлсхийх ёстой. Гишүүд Сүнсний удирдамжийг эрэлхийлж, apгa эв, дүгнэх чадвар, мэргэн ухаанаа ашиглах хэрэгтэй. Зарим тохиолдолд гарментыг түр хугацаагаар далд хийж, дараа нь боломж гарсан үед дахин өмсөх нь хамгийн тохиромжтой байж болох юм. Гэвч зөвхөн төвөг бэрхшээл учирлаа гээд гарментыг өмсөхгүй байх нь буруу.

Заримдаа тухайн албаны дүрэм журам нь гишүүнд гармент өмсөхөд саад болдог. Эдгээр тохиолдолд тухайн гишүүний шашны байр суурьд нөлөөлдөггүй. Их Эзэн зүрх сэтгэл, хүсэлтэй оюун бодолд анхаарал төвлөрүүлдэг (Сургаал ба Гэрээ 64:34-ийг үзнэ үү). Гишүүн зохистой хэвээр байгаа үед гарментыг өмсөхтэй холбоотой адислалуудыг хүлээн авсаар байх болно. Хэрэв гишүүд гармент өмсөх боломжгүй бол нөхцөл байдал бүрдмэгц өмсөж эхлэх хэрэгтэй.

Эдгээр албанд байгаа гишүүд гарментын өнгө, хүзүүний ухлаадасны загвар зэрэгт тавигдах шаардлагын талаар тухайн цэргийн хүчний албатай зөвлөлдөх хэрэгтэй. Тэд гарментын шаардлагыг хангасан албаны зөвшөөрөгдсөн хувцсаа Beehive Clothing рүү илгээж, зөвшөөрөгдсөн гармент гэсэн тэмдэг тавиулж болно. Удирдамж болон нэмэлт заавруудыг Цэрэг, хууль сахиулах, гал сөнөөгчдөд зориулсан гарментын удирдамж хэсэгт оруулсан.

38.5.8

Гишүүдэд гармент өмсөхөд саад болж болох эрүүл мэндийн байдал

Боломжтой бол эрүүл эрүүл мэндийн асуудалтай гишүүд бусад гишүүний өмсдөгтэй адил гарментыг өмсөх ёстой.

Эрүүл мэндийн асуудалтай болон эмнэлгийн хэрэгсэл ашигладаг гишүүд тусгай гармент худалдан авч болно. Тусгай гармент шаардлагатай гишүүд хувцасны зөвлөхтэй холбоо барьж, захиалга өгч болно. Холбоо барих мэдээллийг store.ChurchofJesusChrist.org/contactus-аас авах боломжтой.

Зарим эрүүл мэндийн байдал эсвэл эмнэлгийн хэрэгсэл нь гишүүдэд гарментын нэг эсвэл хоёр хэсгийг өмсөхөд саад болж болно. Гишүүд иймэрхүү нөхцөл байдалд Сүнсний удирдамжийг эрэлхийлэх ёстой. Зарим тохиолдолд гарментыг түр хугацаагаар далд хийж, дараа нь боломж гарсан үед дахин өмсөх нь хамгийн тохиромжтой байж болох юм.

Гишүүн эрүүл мэндийн байдал, төхөөрөмжийн улмаас гарментаа өмсөх боломжгүй үед энэ нь түүний шашны байр суурьд нөлөөлөхгүй. Их Эзэн зүрх сэтгэл, хүсэлтэй оюун бодолд анхаарал төвлөрүүлдэг (Сургаал ба Гэрээ 64:34-ийг үзнэ үү). Гишүүн зохистой хэвээр байгаа үед гармент өмсөхтэй холбоотой адислалуудыг хүлээн авах болно.

38.5.9

Гармент ба ариун сүмийн ёслолын хувцсыг устгах

Гишүүд элэгдэж хуучирсан ариун сүмийн гарментыг устгахын тулд тэмдгүүдийг хайчилж аван устгах ёстой. Дараа нь үлдсэн материалыг гармент гэж мэдэгдэх аргагүй болгон хэсэглэж хайчилна. Үлдсэн даавууг хаяж болно.

Элэгдэж хуучирсан ариун сүмийн ёслолын хувцсыг устгахын тулд гишүүд хувцсыг хэсэглэн хайчилж, танигдахааргүй болгоно. Дараа нь даавууг хаяж болно.

Хэрэглэж болохуйц гармент, ариун сүмийн хувцсыг ариун сүмийн хишиг хүртсэн зохистой бусад гишүүнд өгч болно. Гишүүд гармент, ариун сүмийн ёслолын хувцсыг Дезерет индастрийс, бишопын агуулах, ариун сүм юм уу энэрлийн байгууллагуудад өгөх ёсгүй.

38.5.10

Ариун сүмийн оршуулгын хувцас

Боломжтой бол хишиг хүртсэн, нас барсан гишүүдийг ариун сүмийн хувцас өмсгөн оршуулж эсвэл чандарлах ёстой. Соёлын ёс заншлаас эсвэл оршуулгын зан үйлээс шалтгаалан ариун сүмийн хувцас өмсгөх нь зохисгүй эсвэл хүндрэлтэй бол хувцсыг эвхэж, хайрцган дотор цогцсын хажууд тавьж болно.

Зөвхөн амьддаа хишиг хүртсэн гишүүдийг ариун сүмийн хувцастай нь оршуулж эсвэл чандарлаж болно. Нас барахынхаа өмнө гармент өмсөхөө больсон хишиг хүртсэн хүнийг, гэр бүл нь хүсвэл ариун сүмийн хувцастай нь оршуулж эсвэл чандарлаж болно.

Сүмийн гишүүнчлэлээс хасуулсан эсвэл татгалзсаны дараа адислалууд нь сэргээгдээгүй хүнийг ариун сүмийн хувцастай оршуулж эсвэл чандарлаж болохгүй.

Амьд байхдаа хишиг хүртсэн, амиа хорлосон хүнийг ариун сүмийн хувцастай оршуулж эсвэл чандарлаж болно.

Оршуулгад эсвэл чандарлахад ашиглах ариун сүмийн хувцас шинэ байх шаардлагагүй, харин цэвэрхэн байх хэрэгтэй. Уг гишүүний өөрийнх нь ариун сүмийн хувцсыг ашиглаж болно.

Ариун сүмийн хувцастай нь оршуулах эсвэл чандарлах гишүүнийг гэр бүлийнх нь хишиг хүртсэн ижил хүйстэй гишүүн эсвэл эхнэр нөхөр нь хувцаслаж болно. Хэрэв хишиг хүртсэн нас барсан эрэгтэйг хувцаслах гэр бүлийн гишүүн байхгүй эсвэл байсан ч биед нь өмсгөхийг хүсэхгүй байвал бишоп уг эрэгтэйг хувцаслах эсвэл зөв өмсгөж байгаад хяналт тавих хишиг хүртсэн нэг эрэгтэйг урихыг ахлагчийн чуулгын ерөнхийлөгчөөс хүсэж болно. Хэрэв хишиг хүртсэн нас барсан эмэгтэйг хувцаслах гэр бүлийн гишүүн байхгүй эсвэл байсан ч биед нь өмсгөхийг хүсэхгүй байвал бишоп уг эмэгтэйг хувцаслах эсвэл зөв өмсгөж байгаад хяналт тавих хишиг хүртсэн нэг эмэгтэйг урихыг Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөс хүсэж болно. Энэ үүргийг дургүйцэхгүй хүлээн авах хүнд даалгах тал дээр удирдагчид анхаарах ёстой.

Эрэгтэй хүний биед ариун сүмийн гармент, урт ханцуйтай цамц, зангиа, өмд, оймс, гутал юм уу углааш зэрэг цагаан хувцас өмсгөнө. Эмэгтэй хүний биед ариун сүмийн гармент, урт ханцуйтай эсвэл гарын дөрөвний гурвыг халхалсан ханцуйтай даашинз (эсвэл банзал ба урт ханцуйтай эсвэл гарын дөрөвний гурвыг халхалсан ханцуйтай цамц), оймс, нимгэн оймс, цагаан гутал юм уу углааш зэрэг цагаан хувцас өмсгөнө.

Ариун сүмийн ёслолын хувцсыг хишиг хүртэх зааврын дагуу өмсгөнө. Нөмрөгийг баруун мөрөн дээр нь өмсгөж, бүсэлхийний зүүн талд уяаг зангидна. Хормогчийг бүсэлхийд уяна. Бүсийг бүсэлхийгээ тойруулан, зүүн ташаан дээр нь цэцэглэн зангидна. Эрэгтэй хүний малгайг хайрцгийг хаах цаг болтол биеийнх нь хажууд тавина. Дараа нь зүүн чихнийх нь дээр бүчийг байхаар байрлуулж өмсгөнө. Эмэгтэй хүний гивлүүрийг толгойнх нь доор, дэрэн дээр дэлгэн тавьж болно. Оршуулах эсвэл чандарлахын өмнө эмэгтэйн нүүрэн дээр гивлүүрийг тавих эсэхийг гэр бүлийнхэн нь шийднэ.

Зарим газарт зөвхөн зөвшөөрөлтэй оршуулгын газрын дарга эсвэл ажилтан нас барсан хүний цогцостой харьцдаг. Энэ тохиолдолд хишиг хүртсэн гэр бүлийн гишүүн эсвэл бишоп, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн томилсон хүн хувцсыг биед нь зохих ёсоор өмсгөсөн байхад анхаардаг.

Зарим улс оронд нас барсан хүмүүст биологийн задралд ордог хувцас өмсгөн оршуулахыг шаарддаг. Биологийн задралд ордог ариун сүмийн хувцсыг store.ChurchofJesusChrist.org-оос авч болно.

Оршуулгын үед ариун сүмийн хувцас авахад хүндрэлтэй газарт гадасны ерөнхийлөгч дунд размертай эрэгтэй, эмэгтэй иж бүрэн хувцсыг тус бүр нэг нэгийг бэлэн байлгах хэрэгтэй.

Ариун сүмийн хувцас олдохгүй бол хишиг хүртсэн, нас барсан гишүүнд гармент ба бусад тохирох хувцсыг өмсгөнө.

38.6

Ёс суртахууны асуудалтай холбоотой бодлого журам

Энэ хэсэг дэх хэд хэдэн бодлого журамд Сүмийн зүгээс “дэмждэггүй” зарим асуудлыг тусгасан. Ерөнхийдөө Сүмийн гишүүд эдгээр асуудлаар гаргасан шийдвэрийнхээ улмаас гишүүнчлэлийн хязгаарлалт авдаггүй. Гэхдээ, эцсийн эцэст бүх хүн гаргасан шийдвэрийнхээ төлөө Бурханы өмнө хариуцлага хүлээдэг.

38.6.1

Үр хөндөлт

“Чи … хүн алах ёсгүй, тэрчлэн энэ мэт ямар ч зүйлийг үйлдэх ёсгүй” (Сургаал ба Гэрээ 59:6) хэмээн Их Эзэн зарлигласан. Сүм хувийн болон нийгмийн тав тухтай байдлыг хангахын төлөө өөрийн хүслээр үр хөндүүлэхийг эсэргүүцдэг. Гишүүд үр хөндөлтөд оролцох, гүйцэтгэх, зохион байгуулах, зардлыг төлөх юм уу зөвшөөрөл өгч, дэмжиж болохгүй. Зөвхөн дараах тохиолдлуудад үр хөндүүлж болно. Үүнд:

  • Хүчин эсвэл цус ойртолтоос үүдэлтэй жирэмслэлт

  • Эхийн амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулна гэж мэргэжлийн эмч тодорхойлсон

  • Төрснийхөө дараа хүүхэд амьд мэнд үлдэх боломжгүй, үр хөврөл нь ноцтой гажигтайг мэргэжлийн эмч тодорхойлсон

Гэхдээ эдгээр нөхцөлд ч үр хөндөлтийг шууд зөвтгөдөггүй. Үр хөндөлт нь хамгийн ноцтой асуудал юм. Үүнийг зөвхөн хариуцлага хүлээх хүн залбирлаар дамжуулан баталгаа хүлээн авсны дараа л шийдэх ёстой. Гишүүд энэ явцын хүрээнд бишоптойгоо зөвлөлдөнө.

Гишүүн үр хөндөлтөд оролцсон бол тэргүүлэх албан тушаалтнууд нөхцөл байдлыг анхааралтай хянан авч үзнэ. Хэрэв гишүүн үр хөндүүлсэн, үр хөндсөн, зохион байгуулсан, төлбөрийг төлсөн, хүлээн зөвшөөрсөн эсвэл дэмжсэн бол гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар оруулах шаардлагатай байж болох юм (32.6.2.5-ыг үзнэ үү). Харин баптисм хүртэхээсээ өмнө үр хөндөлтөд оролцсон бол уг гишүүнийг гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар оруулахгүй. Үүнээс гадна энэ хэсгийн эхэнд онцолсон гурван шалтгаанаар үр хөндөлтөд оролцсон гишүүдийг гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар оруулж, хязгаарлалт тавихгүй.

Тодорхой тохиолдлын талаарх асуултуудыг бишоп гадасны ерөнхийлөгчид тавина. Шаардлагатай бол гадасны ерөнхийлөгч Тэргүүн Зөвлөлийн албанд хандаж асуултуудыг тавьж болно.

Бидэнд илчлэгдсэнээр, хувь хүн үр хөндсөн нүглээ наманчилж, өршөөгдөх боломжтой.

38.6.2

Хүчирхийлэл

Хүчирхийлэл бол бие махбодын, бэлгийн, сэтгэл санааны болон санхүүгийн замаар хохирол учруулж, бусадтай хүний ёсноос гадуур харьцах эсвэл дорд үзэх явдал юм. Сүм хүчирхийллийн аливаа хэлбэрийг үл тэвчих байр суурийг баримталдаг. Эхнэр, нөхөр, хүүхдүүд болон гэр бүлийн бусад гишүүнтэй эсвэл өөр хэн нэгэнтэй хүчирхийлэн харьцдаг хүмүүс Бурханы болон хүмүүний хуулийг зөрчдөг.

Бүх гишүүн, ялангуяа эцэг эх, удирдагчдад хүүхдүүдийг болон бусдыг хүчирхийллээс хамгаалахын тулд сонор сэрэмжтэй, хичээнгүй байж, чадах бүхнээ хийхийг урамшуулдаг. Хэрэв гишүүд хүчирхийллийн талаар олж мэдвэл, үүнийг иргэний байгууллагуудад мэдэгдэж мөн бишоптойгоо зөвлөлдөх хэрэгтэй. Сүмийн гишүүд хүчирхийллийн талаарх мэдээлэлд нухацтай хандаж, хэрхэвч тоохгүй өнгөрүүлж болохгүй.

Хүүхэд, өсвөр үеийнхэнтэй ажилладаг насанд хүрсэн бүх хүн дэмжин батлагдсаныхаа дараа нэг сарын дотор хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах сургалтад хамрагдсан байх ёстой (ProtectingChildren.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Тэд сургалтад гурван жил тутамд нэг удаа давтан хамрагдах ёстой.

Хүчирхийлэлд өртөхөд Сүмийн удирдагчид хамгийн түрүүнд хүчирхийлэлд өртсөн хүмүүст туслах, эмзэг бүлгийн хүмүүсийг дараа дараагийн хүчирхийллээс хамгаалах үүрэгтэй. Удирдагчид тухайн хүнийг хүчирхийлэл үйлдэгддэг, аюултай гэр орон, нөхцөл байдалд үлдэхийг нь дэмжих ёсгүй.

38.6.2.1

Хүчирхийллийн асуудалд тусламж үзүүлэх утас

Зарим улсад гадасны ерөнхийлөгч болон бишопт хүчирхийллийн асуудалд тусламж үзүүлэх тусгай утсыг Сүмээс гаргаж өгдөг. Эдгээр удирдагч хувь хүн хүчирхийлэлд өртсөн байж болох эсвэл өртөх аюултай нөхцөлд байгаа тохиолдол бүрийн талаар тусламж үзүүлэх утсаар нэн даруй холбогдох ёстой. Түүнчлэн хүүхэд оролцсон порнограф үзэж, худалдан авч эсвэл тарааж байгаа гишүүний талаар мэдсэн бол туслах утсаар холбогдох ёстой.

Энэ туслах утсаар бишоп ба гадасны ерөнхийлөгч долоо хоногийн аль ч өдөр 24 цагийн туршид ярих боломжтой. Холбоо барих мэдээллийг доор оруулав.

  • АНУ, Канад: 1-801-240-1911 эсвэл 1-800-453-3860, дотуур утас 2-1911

  • Англи: 0800 970 6757

  • Ирланд: 1800 937 546

  • Төв Европын бүсийн орнууд: +49 69 54802 016 EURC-Abuse@ChurchofJesusChrist.org

  • Австрали: 02 9841 5454 (улс доторх)

  • Шинэ Зеланд: 09 488 5592 (улс доторх)

Бишоп ба гадасны ерөнхийлөгчид бүх төрлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлаар тусламж үзүүлэх утсаар холбогдох ёстой. Мэргэжлийн хуульч, эмч нар тэдний асуултад хариулна. Мөн энэ мэргэжилтнүүд ямар арга хэмжээ авах талаар зөвлөгөө өгнө. Тухайлбал:

  • Хохирогчид тусалж, цаашид хүчирхийлэлд өртөхөөс тэднийг хамгаалах

  • Хүчирхийлэлд өртөж болзошгүй хохирогчдыг хамгаалахад туслах

  • Хүчирхийллийн талаар мэдээлэхэд тавигддаг хууль эрх зүйн шаардлагыг дагаж мөрдөх

Сүм хүчирхийллийн талаар мэдээлэх хуулийг дагаж мөрдөхийг эрхэмлэдэг (38.6.2.7-г үзнэ үү). Хууль нь байршлаас хамааран өөр өөр байдаг ба Сүмийн ихэнх удирдагч хууль эрх зүйн мэргэжилгүй. Тусламж үзүүлэх утсаар холбогдох нь бишоп, гадасны ерөнхийлөгчдийн хувьд хүчирхийллийн талаар мэдээлэх үүргээ биелүүлэхэд зайлшгүй шаардлагатай.

Түүнчлэн бишоп хүчирхийлэлд өртсөн тохиолдлын тухай гадасны ерөнхийлөгчдөө мэдээлэх ёстой.

Тусламж үзүүлэх утас байдаггүй орнуудад хүчирхийллийн талаар мэдсэн бишоп гадасны ерөнхийлөгчтэйгөө холбоо барих ёстой. Гадасны ерөнхийлөгч нь бүсийн албаны хуулийн зөвлөхөөс удирдамж заавар авна. Түүнчлэн түүнийг бүсийн албаны Гэр бүлийн үйлчлэлийн ажилтан эсвэл халамж, бие даах чадвар хөгжүүлэх төвийн менежерээс зөвлөгөө авахыг урамшуулдаг.

38.6.2.2

Хүчирхийлэлд өртсөн тохиолдолд зөвлөгөө авах

Хүчирхийлэлд өртсөн хохирогч хүнд гэмтэл авсан байдаг. Гадасны ерөнхийлөгч болон бишоп үүнд чин сэтгэлээсээ өрөвдөн хайрлаж, бусдын зовлонг ойлгох талаас хандана. Тэд хүчирхийллийн хортой үр дагаврыг даван гарахад нь хохирогчдод туслахын тулд сүнслэг зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ.

Заримдаа хохирогчид ичиж, өөрсдийгөө буруутгадаг. Хохирогчид гэм буруугүй. Удирдагчид Бурханы хайрыг, Есүс Христээр болон Түүний Цагаатгалаар ирдэг эдгэрэлтийг ойлгоход нь тэдэнд болон гэр бүлийнхэнд нь тусална (Алма 15:8; 3 Нифай 17:9-ийг үзнэ үү).

Гадасны ерөнхийлөгч ба бишопууд хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийг наманчлахад мөн түрэмгий зан авираасаа салахад туслах ёстой. Хэрэв насанд хүрсэн хүн хүүхдэд бэлгийн харьцааны гэм нүгэл үйлдсэн бол энэ зан авирыг өөрчлөх амаргүй байж магад. Наманчлах үйл явц маш удаан үргэлжлэх магадлалтай. 38.6.2.3-ыг үзнэ үү.

Түүнчлэн гадасны ерөнхийлөгч болон бишоп нь хохирогчийн болон хүчирхийлэгчийн гэр бүлтэй ажиллахдаа анхаарал халамж үзүүлж, болгоомжтой харьцах ёстой.

Хохирогч болон хүчирхийлэгчид зөвлөгөө өгөх тухай удирдамж зааврыг Abuse: How to Help-т өгсөн байгаа.

Хохирогч, хүчирхийлэгч, тэдний гэр бүлийнхэнд Сүмийн удирдагчдын сүнслэгээр өдөөгдсөн тусламжаас гадна мэргэжлийн зөвлөгөө хэрэгтэй байж болно. Мэдээллийг 31.3.6-аас үзнэ үү.

Аливаа хүчирхийллийн талаар мэдсэн тохиолдолд бишоп, гадасны ерөнхийлөгчид юу хийвэл зохих талаарх мэдээллийг 38.6.2.1-ээс үзнэ үү. Бэлгийн хүчирхийлэл, хүчингийн хэрэг эсвэл бэлгийн бусад төрлийн дарамтад өртсөн тохиолдолд зөвлөгөө өгөх тухай мэдээллийг 38.6.18.2-оос үзнэ үү.

Мөн FamilyServices.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

38.6.2.3

Хүүхэд, өсвөр үеийнхнийг хүчирхийлэх

Хүүхэд, өсвөр үеийнхнийг хүчирхийлэх нь маш ноцтой гэм нүгэл юм (Лук 17:2-ыг үзнэ үү). Энд хэрэглэсэн хүүхэд, өсвөр үеийнхнийг хүчирхийлэх гэсэн нэр томьёонд дараах зүйлс орно. Үүнд:

  • Бие махбодын хүчирхийлэл: Бие махбодод нь хэрцгий хандаж, хүнд гэмтэл учруулах. Зарим нь далд гэмтэл байдаг.

  • Бэлгийн хүчирхийлэл эсвэл мөлжлөг: Хүүхэд, өсвөр насны хүүхэдтэй бэлгийн замаар аливаа харилцаанд орсон эсвэл ийн харьцах боломжийг бусдад өгч, туслах. Энд ашигласнаар, насаар ойролцоо насанд хүрээгүй хоёр хүүхэд өөрсдийн хүслээр бэлгийн харьцаанд орсон бол үүнийг бэлгийн хүчирхийлэлд тооцохгүй.

  • Сэтгэл санааны хүчирхийлэл: Үг, үйлдлээрээ хүүхэд, өсвөр үеийнхний өөрийгөө хүндлэх хүндлэл, үнэлэх үнэлэмжийг ноцтой хохироох. Үүнд удаа дараа болон байнга хэл амаар доромжлох, хэлсэн үгийг нь мушгин гуйвуулах, басамжлан доромжлох, дорд үзсэн байдлаар шүүмжлэх зэрэг ордог. Үүнд мөн үл тоох, тоомсорлохгүй байх явдал ордог.

  • Хүүхэд оролцуулсан порнограф: 38.6.6-г үзнэ үү.

Хэрэв бишоп, гадасны ерөнхийлөгч хүүхэд, өсвөр үеийнхнийг хүчирхийлсэн гэмт хэргийн талаар мэдсэн эсвэл сэжиглэж байгаа бол 38.6.2.1 дэх удирдамж зааврыг цаг алдалгүй дагана. Тэр мөн цаашид дараа дараагийн хүчирхийллээс хамгаалахад туслах арга хэмжээ авна.

Насанд хүрсэн гишүүн энэ хэсэгт дүрсэлсэн байдлаар хүүхэд, өсвөр үеийнхнийг хүчирхийлсэн бол Сүмийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар оруулж, бүртгэлд нь тэмдэглэгээ хийх шаардлагатай. Түүнчлэн 32.6.1.1-ийг мөн 38.6.2.5-ыг үзнэ үү.

Ойролцоо насны хүүхдүүд болон өсвөр үеийнхний хоорондох бие махбод, сэтгэл санаагаар дарамталсан хэргийг тойргийн удирдагчид шийдвэрлэх ёстой. Энэ тохиолдолд гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар оруулахгүй.

38.6.2.4

Эхнэр, нөхрөө эсвэл насанд хүрсэн өөр хүнийг хүчирхийлэх

Эхнэр, нөхрөө эсвэл насанд хүрсэн өөр хүнийг янз бүрийн арга замаар хүчирхийлсэн байж болно. Үүнд бие махбодын, бэлгийн, сэтгэл санааны болон санхүүгийн хүчирхийлэл ордог. Заримдаа өндөр настай, эмзэг бүлгийн эсвэл тусгай хэрэгцээт хүмүүс хүчирхийлэлд өртөх өндөр эрсдэлтэй байдаг.

Ихэвчлэн хүчирхийллийн бүх тохиолдлыг ганцхан тодорхойлолтод багтаах боломжгүй. Харин хүчирхийллийн хэлбэрийн ноцтой байдлын хүрээ их өргөн байдаг. Энэ хүрээ нь хааяа хурц үгээр доромжлохоос эхлэн ноцтой гэмтэл учруулах гээд янз бүр байдаг.

Хэрэв эхнэр, нөхрөө эсвэл насанд хүрсэн өөр хүнийг хүчирхийлсэн гэмт хэргийн талаар бишоп, гадасны ерөнхийлөгч нь мэдсэн бол 38.6.2.1 дэх удирдамж зааврыг цаг алдалгүй дагана. Тэр мөн цаашид дараа дараагийн хүчирхийллээс хамгаалахад туслах арга хэмжээ авна.

Удирдагчид нь хүчирхийллийн асуудлыг хувиараа зөвлөгөө өгөх аль эсвэл гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар оруулж шийдвэрлэх нь дээр эсэхийг Сүнсний удирдамж эрэлхийлэн шийднэ. Тэд мөн дээд түвшний санваарын удирдагчидтайгаа энэ байдлын талаар зөвлөлдөж болно. Гэхдээ эхнэр, нөхрийн эсвэл насанд хүрсэн өөр хүний эсрэг хүчирхийлэл доор дурдсан түвшинд очсон бол гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар оруулах шаардлагатай.

  • Бие махбодын хүчирхийлэл: Бие махбодод харгис хэрцгий байдлаар хүнд гэмтэл учруулах. Зарим нь далд гэмтэл байдаг.

  • Бэлгийн хүчирхийлэл: 38.6.18.3-т тодорхойлон дурдсан нөхцөл байдлуудыг үзнэ үү.

  • Сэтгэл санааны хүчирхийлэл: Үг, үйлдлээрээ хувь хүний өөрийгөө хүндлэх хүндлэл, үнэлэх үнэлэмжийг ноцтой хохироох. Үүнд удаа дараа, байнга хэл амаар доромжлох, хэлсэн үгийг нь мушгиж гуйвуулах, басамжлан доромжлох, дорд үзсэн байдлаар шүүмжлэх гэх зэрэг ордог.

  • Санхүүгийн хүчирхийлэл: Хэн нэгнийг санхүүгийн хувьд ашиглах. Үүнд хувь хүний өмч хөрөнгө, мөнгө төгрөг болон өөр бусад үнэт эдлэлийг хууль бусаар, зөвшөөрөлгүй ашиглах нь орно. Мөн хэн нэгний санхүүгийн эрх мэдлийг өөртөө хуурамчаар авах явдал багтана. Түүнчлэн санхүүгийн эрх мэдлээр далайлган шахаанд оруулах явдал энд орно. Мөн 32.6.1.3-ыг үзнэ үү.

38.6.2.5

Сүмийн дуудлага, ариун сүмийн зөвшөөрлийн бичиг ба гишүүнчлэлийн бүртгэлд тэмдэглэгээ хийх

Бусдыг хүчирхийлсэн гишүүдэд Сүмийн дуудлага өгч болохгүй бөгөөд наманчилж, Сүмийн гишүүнчлэлийн хязгаарлалтыг нь цуцлах хүртэл ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгож болохгүй.

Хэрэв аливаа хүн хүүхэд, өсвөр үеийнхнийг бэлгийн замаар эсвэл бие махбод, сэтгэл санаагаар ноцтой хүчирхийлсэн бол уг хүний гишүүнчлэлийн бүртгэлд тэмдэглэгээ хийнэ. Түүнд хүүхэд, өсвөр үеийнхэнтэй ажиллах ямар ч дуудлага, ажил үүрэг даалгаж болохгүй. Үүнд мөн өсвөр үеийн болон бага насны хүүхэдтэй гэр бүлийн гэрт очиж тохинуулах үүрэгт ажил өгөхгүй байх нь орно. Түүнчлэн тохинуулах хамтрагчаар өсвөр үеийнхнийг хуваарилахгүй байх явдал орно. Тэргүүн Зөвлөлөөс тэмдэглэгээг арилгах зөвшөөрөл өгөх хүртэл дээрх хязгаарлалт хүчинтэй хэвээр байна. Тэмдэглэгээний талаарх мэдээллийг 32.14.5-аас үзнэ үү.

38.6.2.6

Гадасны ба тойргийн зөвлөлүүд

Бишопын болон гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд гадас, тойргийн зөвлөлийн хурлаар хүчирхийллээс сэргийлэх, хүчирхийлэлд хариу арга хэмжээ авах талаарх Сүмийн бодлого журам, удирдамжийг тогтмол авч үзнэ. Тэд Gospel Library аппликэйшны Амьдралд зориулсан тусламж цэсийн Abuse (Хүчирхийлэл) хэсэг дэх гол захиаснуудыг заадаг. Тэд зөвлөлийн гишүүдийг ярилцлага өрнүүлэхэд урьдаг. Удирдагчид ба зөвлөлийн гишүүд энэхүү эмзэг сэдвийн талаар зааж, ярилцахдаа Сүнсний удирдамжийг эрэлхийлнэ.

Зөвлөлийн гишүүд бас хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах сургалтыг авч дуусгасан байх ёстой (38.6.2-ыг үзнэ үү).

38.6.2.7

Хүчирхийлэлтэй холбоотой хууль эрх зүйн асуудал

Хэрэв гишүүний хүчирхийлсэн үйлдлүүд холбогдох хуулийг зөрчсөн бол үйлдсэн хэргээ хууль хяналтын байгууллагын ажилтанд эсвэл төрийн зохих эрх мэдэлтний өмнө хүлээхийг бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч нь гишүүнээс шаардах хэрэгтэй. Бишоп, гадасны ерөнхийлөгч нь Сүмийн тусламж үзүүлэх утсаар дамжуулан тухайн орон нутагт гэмт хэргийг мэдээлэх шаардлагын талаарх мэдээлэл авах боломжтой (38.6.2.1-ийг үзнэ үү). Хэрэв гишүүдэд мэдээлэх шаардлагын талаар асуух зүйл байвал мэргэжлийн хууль зүйн зөвлөгөө авах талаар удирдагч тэдэнд зөвлөнө.

Сүмийн удирдагчид ба гишүүд хүчирхийллийг иргэний эрх бүхий байгууллагад мэдээлэх хуулийн өмнө хүлээсэн бүх үүргээ биелүүлэх ёстой. Зарим газарт хүүхэд, өсвөр үеийнхэнтэй ажилладаг удирдагч, багш нарыг “үүрэг хүлээсэн мэдээлэгч” гэж үздэг бөгөөд тэд хүчирхийллийн хэргийг хууль эрх зүйн байгууллагад мэдэгдэх ёстой байдаг. Үүний адил олон орон нутагт, хүчирхийллийн талаар олж мэдсэн ямар ч хүн энэ талаар хуулийн эрх бүхий байгууллагад мэдэгдэх шаардлагатай. Бишоп, гадасны ерөнхийлөгч эрх хүлээсэн мэдээлэгч ба хүчирхийллийг мэдээлэх хуулийн шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд тусламж үзүүлэх утсаар холбогдох ёстой. Сүм хуулийг дуулгавартай дагах бодлого баримталдаг.

38.6.3

Зохиомлоор үр тогтоох

38.6.9-ийг үзнэ үү.

38.6.4

Жирэмслэлтээс хамгаалах

Эхнэр, нөхрийн хоорондох бие махбодын дотно харьцаа гайхалтай сайхан, нандин байх учиртай. Энэ бол үр хүүхэдтэй болох; эхнэр, нөхөр хоёрын бие биедээ хайраа илэрхийлэх Бурханаар томилогдсон арга зам (2.1.2-ыг үзнэ үү).

Бурханы сүнсэн хүүхдүүдийг мөнх бус бие махбодтой болгохын тулд хүүхдүүд төрүүлж, улмаар тэднийг өсгөн хүмүүжүүлэх хариуцлагыг хүлээх нь гэрлэсэн хосын хувьд онцгой боломж юм (2.1.3-ыг үзнэ үү). Хэзээ, хэдэн хүүхэдтэй болох шийдвэр нь нэн хувийн шинжтэй буюу хувь хүний асуудал юм. Үүнийг тухайн гэр бүлийн хос ба Их Эзэн шийдвэрлэх ёстой. Энэ асуудлаар Сүмийн гишүүд бие биеэ шүүх ёсгүй.

Жирэмслэлтээс хамгаалахын тулд мэс заслын аргаар үргүй болгохыг Сүм дэмждэггүй. Мэс заслын аргаар үргүй болгоход эр эсийг дамжуулах, умайн хоолойг боох ажиллавар багтдаг. Гэхдээ энэ шийдвэр нь хувийн асуудал бөгөөд эцсийн эцэст эхнэр, нөхөр хоёрын үзэл бодол, залбиран байж шийдэх асуудал юм. Хосууд эвтэй байж, хамтдаа зөвлөлдөж энэ шийдвэрийг гаргахдаа Сүнсний баталгааг эрэлхийлэх хэрэгтэй.

Заримдаа эрүүл мэндийн асуудлаас болж мэс заслын аргаар үргүй болгох шаардлага гардаг. Гишүүд эрүүл мэндийн мэргэжилтнээс зөвлөгөө авах нь тустай байх болно.

38.6.5

Ариун явдал ба үнэнч байдал

Их Эзэний ариун явдлын хууль бол:

  • Эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэрлэлтээс гадуур бэлгийн харьцаанд орохгүй байх,

  • гэрлэлтдээ үнэнч байх явдал юм.

Эхнэр, нөхрийн хоорондох бие махбодын дотно харьцаа гайхалтай сайхан, нандин байх учиртай. Энэ бол үр хүүхэдтэй болох, эхнэр, нөхөр хоёрын бие биедээ хайраа илэрхийлэх Бурханаар томилогдсон арга зам юм.

Зөвхөн хууль ёсоор эхнэр, нөхөр болж гэрлэлтээ батлуулсан эрэгтэй, эмэгтэй хоёр бэлгийн харьцаанд орох ёстой. Ёс суртахууны цэвэр ариун байдал Бурханы мэлмийд чухал. Ариун явдлын хуулийг зөрчих нь маш ноцтой (Гэтлэл 20:14; Матай 5:28; Алма 39:5-ыг үзнэ үү). Үүнийг үйлддэг хүмүүс амьдрал бүтээх зорилгоор Бурханы өгсөн ариун хүчийг буруугаар ашиглаж буй хэрэг юм.

Гишүүн дараах зүйлсийг үйлдсэн бол түүнийг Сүмийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар оруулна. Үүнд:

  • Садар самуун үйлдэх, завхайрах, ижил хүйстний харьцаанд орох, онлайнаар эсвэл утсаар бэлгийн харьцаанд орох гэх мэт эрэгтэй, эмэгтэй хүний хоорондох хууль ёсны гэрлэлтээс гадуур бэлгийн харьцаанд орсон (32.6.2-ыг үзнэ үү).

  • Гэрлэхгүйгээр хамтран амьдрах, гэрлэлтийн баталгаагүй гэрлэлт, ижил хүйсийн хүнтэй гэрлэх гэх мэт эрэгтэй, эмэгтэй хүний хоорондын хууль ёсны гэрлэлтээс гадуур гэрлэлт болон харилцаанд орсон.

  • Порнографыг тасралтгүй донтон үздэгээс болж гишүүний гэрлэлт, гэр бүлд асар их хор хөнөөл учруулсан (38.6.13-ыг үзнэ үү).

Эдгээр тохиолдолд гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар оруулах эсэх нь олон нөхцөл байдлаас шалтгаална (32.7-г үзнэ үү). Жишээлбэл: Ариун сүмийн гэрээгээ зөрчсөн эсвэл нэг нүглийг удаа дараа давтан үйлдсэн бол тухайн гишүүнд наманчлахад нь туслах үүднээс зөвлөлийн хурлыг хуралдуулах шаардлагатай байж болно.

Бэлгийн харьцааны гэм нүглийн хувьд ямар тохиолдолд зөвлөлийн хурлаар оруулах шаардлагатай болохыг 32.6.1.2-оос үзнэ үү.

Зарим тохиолдолд хувийн зөвлөгөө өгөх, гишүүнчлэлийн албан бус хязгаарлалт тавих нь хангалттай байж болно (32.8-ыг үзнэ үү).

38.6.6

Хүүхэд оролцуулсан порнограф

Сүм аль ч хэлбэрийн, хүүхэд оролцуулсан порнографыг зэмлэн буруушаадаг. Хэрэв бишоп, гадасны ерөнхийлөгч нь гишүүнийг хүүхэд оролцуулсан порнографтай холбогдсон талаар мэдвэл 38.6.2.1 дэх удирдамж зааврыг цаг алдалгүй дагана.

Гишүүн нь хүүхэд оролцуулсан порнограф бүтээж, хуваалцаж, эзэмшиж эсвэл ахин дахин үзсэн бол түүнийг Сүмийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар оруулж, бүртгэлд нь тэмдэглэгээ хийх шаардлагатай (32.6.1.2 ба 32.14.5-ыг үзнэ үү). Ерөнхийдөө энэ удирдамж ойролцоо насны хүүхдүүд эсвэл өсвөр үеийнхэн өөрсдийн болон бусдын тачаангуй зургийг хуваалцсан тохиолдолд хамаарахгүй. Эдгээр тохиолдолд хувийн зөвлөгөө өгөх, гишүүнчлэлийн албан бус хязгаарлалт тавих нь хангалттай байж болно.

Нэмэлт удирдамж зааврыг 38.6.13-аас үзнэ үү.

38.6.7

Эр эс, өндгөн эсээ өгөх, зарах

Эхнэр, нөхөр хоёр Бурханы сүнсэн хүүхдүүдэд бие махбод өгөхөөр тэнгэрээс томилогдсон (2.1.3-ыг үзнэ үү). Иймээс үр, өндгөн эсээ өгөх, зарахыг Сүм дэмждэггүй. Гэвч энэ бол хувийн асуудал бөгөөд эцсийн эцэст донор болох хүний үзэл бодол, залбиран байж шийдвэрлэх асуудал юм. 38.6.9-ийг үзнэ үү. Эр эс, өндгөн эсээ зарахыг Сүмээс дэмждэггүй.

38.6.8

Эм бэлэг эрхтнийг зэрэмдэглэх

Сүм нь эм бэлэг эрхтнийг зэрэмдэглэхийг зэмлэн буруушаадаг.

38.6.9

Үр тогтоох эмчилгээ

Эхнэр, нөхөр хоёр Бурханы сүнсэн хүүхдүүдэд бие махбод өгөхөөр тэнгэрээс томилогдсон (2.1.3-ыг үзнэ үү). Шаардлагатай үед гэрлэсэн эмэгтэй, эрэгтэй хоёрын үр хүүхэдтэй болох зөв шударга хүсэлд үр тогтоох эмчилгээ, технологи тусалж болох юм. Энэ технологид зохиомлоор эсвэл хуруу шилэнд үр тогтоох зэрэг нь орно.

Нөхрөөс нь өөр эрэгтэй хүний үрийг эсвэл эхнэрээс нь өөр эмэгтэй хүний өндгөн эсийг ашиглан зохиомлоор үр хөврөл бий болгохыг Сүм хатуу хориглодог. Гэвч энэ бол хувь хүмүүсийн хувийн асуудал бөгөөд эцсийн эцэст хууль ёсоор гэрлэсэн эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн үзэл бодол, залбиран байж шийдвэрлэх асуудал юм.

Зохиомол үр суулгах болон хуруу шилэнд тогтоох аргаар төрсөн хүүхдийг лацдан холбох тухай мэдээллийг 38.4.2.6-аас үзнэ үү.

Мөн “Adoption” гэдгийг үзнэ үү (Topics and Questions, topics.ChurchofJesusChrist.org).

38.6.10

Цус ойртолт

Сүм цус ойртолтын аль ч хэлбэрийг зэмлэн буруушаадаг. Энд ашигласан цус ойртолт гэсэн нэр томьёог дараах харилцаанд ашиглана. Үүнд:

  • Эцэг эх, хүүхдийн хооронд

  • Өвөө эмээ ба ач зээгийн хооронд

  • Ах, эгч, дүүсийн хооронд

  • Нагац, авга ах эгч ба ач зээ дүү нарын хооронд.

Энд орсон хүүхэд, ач, зээ, ах, эгч, дүү, зээ дүү болон ач дүү гэдэгт төрсөн, үрчилсэн, хойд эсвэл өсгөж тэжээсэн хүмүүсийн харилцаа орно. Цус ойртолт насанд хүрээгүй хоёр хүүхэд, насанд хүрсэн хүн, насанд хүрээгүй хүүхэд эсвэл насанд хүрсэн хоёр хүний хооронд болж болно. Орон нутгийн хуулийн дагуу аливаа харьцааг цус ойртолтод тооцох талаар гадасны ерөнхийлөгчид асуулт байвал Тэргүүн Зөвлөлийн албанд хандан удирдамж заавар авна.

Насанд хүрээгүй хүүхэд цус ойртолтын хохирогч болсон бол бишоп, гадасны ерөнхийлөгч нь Сүмийн хүчирхийллийн асуудалд тусламж үзүүлэх утас байгаа улсад уг утсаар холбогдоно (38.6.2.1-ийг үзнэ үү). Бусад улсад гадасны ерөнхийлөгч нь бүсийн албаны хуулийн зөвлөхөөс удирдамж заавар авах хэрэгтэй. Түүнчлэн түүнийг бүсийн албан дахь Гэр бүлийн үйлчлэлийн ажилтан эсвэл халамж, бие даах чадвар хөгжүүлэх төвийн менежерээс зөвлөгөө авахад урамшуулдаг.

Гишүүн цус ойртолтод оролцсон бол түүнийг Сүмийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар оруулж, бүртгэлд нь тэмдэглэгээ хийх шаардлагатай (32.6.1.2, 32.14.5-ыг үзнэ үү). Цус ойртолтын бараг бүх тохиолдолд тухайн хүнийг Сүмийн гишүүнчлэлээс хасах шаардлагатай.

Хэрэв насанд хүрээгүй хүүхэд цус ойртох хэрэг үйлдсэн бол гадасны ерөнхийлөгч Тэргүүн Зөвлөлийн албатай холбоо барьж, удирдамж заавар авна.

Цус ойртолтын хохирогчид сэтгэл санааны гүн цохилтод орох нь олонтоо. Удирдагчид чин сэтгэлээсээ өрөвдөн хайрлаж, бусдын зовлонг ойлгох талаас хандана. Тэд хүчирхийллийн хортой үр дагаврыг даван гарахад нь туслахын тулд сүнслэг дэмжлэг үзүүлж, зөвлөгөө өгнө.

Заримдаа хохирогч ичиж, өөрийгөө буруутгадаг. Хохирогчид гэм буруугүй. Удирдагчид Бурханы хайрыг, Есүс Христээр болон Түүний Цагаатгалаар ирдэг эдгэрэлтийг ойлгоход нь тэдэнд болон гэр бүлийнхэнд нь тусална (Алма 15:8; 3 Нифай 17:9-ийг үзнэ үү).

Хохирогчид болон тэдний гэр бүлийнхэнд Сүмийн удирдагчдын сүнслэгээр өдөөгдсөн тусламжаас гадна мэргэжлийн зөвлөгөө хэрэгтэй байж болно. Мэдээллийг 38.6.18.2-оос үзнэ үү.

38.6.11

Зохиомлоор үр хөврөл тогтоох

38.6.9-ийг үзнэ үү.

38.6.12

Хар дом

“Бурханаас буй тэр нь гэрэл болой” (Сургаал ба Гэрээ 50:24). Хар дом нь харанхуйд төвлөрдөг бөгөөд худал хуурмаг руу хөтөлдөг. Энэ нь Христэд итгэх итгэлийг устгадаг.

Хар домд Сатаныг шүтэн бишрэх явдал ордог. Үүнд түүнчлэн Есүс Христийн сайн мэдээтэй нийцэхгүй, харшлах нууцлаг үйл ажиллагаа багтдаг. Эдгээр үйл ажиллагаанд мэргэ, хараал, Бурханы санваарын хүчийг дуурайсан эдгээх зан үйл (гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй) ордог (Moронай 7:11–17-г үзнэ үү).

Сүмийн гишүүд аливаа хэлбэрээр Сатаныг шүтэн бишрэх, ямар нэг хэлбэрээр хар домд оролцох ёсгүй. Тэд яриандаа эсвэл Сүмийн цуглаан дээр ийм харанхуй зүйл дээр төвлөрөх ёсгүй.

38.6.13

Порнограф

Сүм аль ч хэлбэрийн порнографыг зэмлэн буруушаадаг. Аль ч төрлийн порнографыг хэрэглэх нь хувь хүн, гэр бүл, нийгмийн амьдралыг гэмтээн бусниулдаг. Энэ нь мөн Их Эзэний Сүнсийг холдуулдаг. Гишүүд бүх төрлийн порнографын материалаас зайлсхийж, эдгээрийг үйлдвэрлэх, тараах, ашиглахыг эсэргүүцэх ёстой.

шигтгээ зураг, боломжит эх сурвалжууд Амьдралд нь порнограф нөлөөлсөн хүмүүст зориулан Сүм дараах эх сурвалжуудыг өгсөн. Үүнд:

Түүнчлэн гадасны ерөнхийлөгч болон бишоп хэрэгцээ шаардлагын дагуу гэр бүлийнх нь гишүүдэд тусламж дэмжлэг үзүүлнэ.

Заримдаа порнографт санамсаргүй өртөж болно. Хааяа эсвэл байнга үзэж байгаа гэдгээс хамаарахгүйгээр, порнографыг зорьж үзэх нь хор хөнөөлтэй.

Хувийн зөвлөгөө өгч, гишүүнчлэлийн албан бус хязгаарлалт тавих нь порнограф үзсэн явдлаа наманчлахад нь хувь хүнд туслахад ихэвчлэн хангалттай (32.8-ыг үзнэ үү). Ихэвчлэн энэ тохиолдолд гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар оруулдаггүй. Гэхдээ гишүүн нь порнографыг тасралтгүй үзэж, өөрийгөө татаж авч чадахгүй байсан нь гэрлэлт, гэр бүлд нь асар их хор учруулсан тохиолдолд зөвлөлийн хурлаар оруулах зайлшгүй шаардлагатай байж болох юм (38.6.5-ыг үзнэ үү). Гишүүн нь хүүхэд оролцуулсан порнограф бүтээж, хуваалцаж, эзэмшиж эсвэл ахин дахин үзсэн бол зөвлөлийн хурлаар оруулах шаардлагатай (38.6.6-г үзнэ үү).

Зарим гишүүнд Сүмийн удирдагчдын сүнслэгээр өдөөгдсөн тусламжаас гадна мэргэжлийн зөвлөгөө хэрэгтэй байж болох юм. Удирдагчид шаардлагатай гэж үзвэл Гэр бүлийн үйлчлэлийн албатай холбогдон тусламж авч болно. Холбоо барих мэдээллийг 31.3.6-аас үзнэ үү.

38.6.14

Ялгаварлан гадуурхах явдал

Бүх хүн Бурханы хүүхэд юм. Бүгд ах, эгч, дүүс бөгөөд Түүний тэнгэрлэг гэр бүлийн нэг хэсэг билээ (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг үзнэ үү). Бурхан “нэгнээс хүмүүн төрөлхтний үндэстэн бүрийг бүтээсэн” (Үйлс 17:26) Түүнд “бүгд адил” (2 Нифай 26:33). Хүн бүр “түүний хувьд нэг нь бусдын адил эрхэм болой” (Иаков 2:21).

Ялгаварлан гадуурхах явдал нь Бурханы илчлэгдсэн үгтэй нийцдэггүй. Бурханы тааллыг олох эсвэл алдах нь хүний арьсны өнгө, бусад шинж чанараас биш, харин Бурханд болон Түүний зарлигуудад хэр үнэнч байгаагаас хамаардаг.

Сүм бүх хүнийг аливаа бүлэг, хувь хүнийг ялгаварлан гадуурхах хандлага, үйлдлээ хаяхад уриалдаг. Сүмийн гишүүд Бурханы бүх хүүхдийг хүндлэх үзлийг идэвхтэй сурталчлах хэрэгтэй. Бусдыг хайрла хэмээсэн Аврагчийн зарлигийг гишүүд дагадаг (Матай 22:35–39-ийг үзнэ үү). Тэд аливаа ялгаварлан гадуурхах хандлагыг эсэргүүцэн, бүх хүнд сайн сайхныг хүсдэг хүмүүс байхыг хичээдэг. Үүнд арьсны өнгө, яс үндэс, үндэс угсаа, овог омог, хүйс, нас, хөгжлийн бэрхшээл, нийгэм, эдийн засгийн статус, шашинд итгэдэг, итгэдэггүй, бэлгийн чиг хандлагаас үүдэлтэй ялгаварлан гадуурхал зэрэг нь багтдаг.

38.6.15

Ижил хүйсийн хүнд сэтгэл татагдах ба ижил хүйстний биеэ авч явах байдал

Сүм нь ижил хүйсийн хүнд татагддаг хүмүүст гэр бүлийнхнийг нь болон гишүүдийг болгоомжтой, хайрлан, хүндэлж хандахад урамшуулан дэмждэг. Сүм мөн эелдэг байх, бусдыг үл гадуурхах, бусдыг хайрлах, бүх хүнд хүндэтгэлтэй хандах тухай Сүмийн сургаалыг тусгасан ойлголтыг нийгмийн өргөн хүрээнд сурталчилдаг. Ижил хүйсийн хүнд сэтгэл татагдах тухай үзэлд Сүм аливаа нэг байр суурь баримталдаггүй.

Бурханы зарлигууд ижил эсвэл эсрэг хүйсийн хүнтэй үйлдэх ариун явдлын хуулийг зөрчсөн бүх үйлдлийг хориглодог. Сүмийн удирдагчид ариун явдлын хуулийг зөрчсөн хүмүүст зөвлөгөө өгдөг. Удирдагчид тэдэнд Есүс Христэд итгэх итгэл, Түүний Цагаатгал, наманчлах үйл явц, дэлхий дээрх амьдралын зорилгын тухай тодорхой ойлголттой болоход нь тусална. Ариун явдлын хуультай нийцэхгүйгээр биеэ авч явах нь Сүмийн гишүүнчлэлийн хурлаар ороход хүргэж болно (38.6.5-ыг үзнэ үү). Энэ нь чин сэтгэлийн наманчлалаар дамжин өршөөгдөх боломжтой.

Ижил хүйстэндээ татагдах нь нүгэл биш юм. Ийм мэдрэмжийг мэдэрсэн ч зорьж үйлдэл болгодоггүй гишүүд нь Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөө болон Сүмийн сургаалын дагуу амьдарч байгаа. Их Эзэний зарлигуудын дагуу амьдрахаар зорьж буй тэднийг удирдагчид дэмжиж, урам хайрладаг. Ийм мэдрэмжтэй гишүүд зохистой байвал Сүмийн дуудлага болон ариун сүмийн зөвшөөрлийн бичиг эзэмшиж, ариун сүмийн ёслолуудыг хүлээн авч болно. Эрэгтэй гишүүд санваар хүлээн авч, ашиглаж болно.

Гэрээгээ сахидаг бүх гишүүн нөхцөл байдал нь энэ амьдралд мөнхийн гэрлэлтэд орж, эцэг эх байх боломж олгосон эсэхээс үл хамааран мөнх амьдралд амлагдсан бүх адислалыг хүртэнэ (Мозая 2:41-ийг үзнэ үү).

шигтгээ зураг, боломжит эх сурвалжууд Ижил хүйсийн хүнд сэтгэл татагдах явдал амьдралд нь нөлөөлсөн хүмүүсийг илүү сайн ойлгож, дэмжлэг үзүүлэхийн тулд Сүмээс дараах эх сурвалжуудыг өгсөн. Үүнд:

Гишүүдэд Сүмийн удирдагчдын сүнслэгээр өдөөгдсөн тусламжаас гадна мэргэжлийн зөвлөгөө мөн тус болж болох юм. Удирдагчид Гэр бүлийн үйлчлэлийн албатай холбогдон тусламж авч болно. Холбоо барих мэдээллийг 31.3.6-аас үзнэ үү.

38.6.16

Ижил хүйстний гэрлэлт

Эрэгтэй, эмэгтэй хүний хоорондын гэрлэлт бол судрууд дээр суурилсан сургаалын зарчмын хувьд, Бурханы хүүхдүүдийн мөнхийн хувь тавилангийн төлөөх Бурханы төлөвлөгөөнд нэн чухал үүрэгтэйг Сүм нотолдог. Түүнчлэн Сүм нь гэрлэлт бол эрэгтэй, эмэгтэй хоёр хүний хоорондох хууль ёсны нэгдэл мөн гэсэн Бурханы хуулийг бататгадаг.

Зөвхөн хууль ёсоор эхнэр, нөхөр болж гэрлэлтээ батлуулсан эрэгтэй, эмэгтэй хоёр бэлгийн харьцаанд орох ёстой. Өөр бусад, түүний дотор ижил хүйсийн хүмүүсийн хоорондох бэлгийн харьцаа нүгэл бөгөөд бурханлагаар бүтээгдсэн гэр бүлийн тогтолцоог үгүйсгэж байгаа хэрэг юм.

38.6.17

Нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол

Хүүхдүүддээ нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгохын төлөө эцэг эхчүүд үндсэн үүрэг хариуцлага хүлээдэг. Эцэг эхчүүд эрүүл, зөв шударга бэлгийн хандлагын талаар хүүхдүүдтэйгээ илэн далангүй, тодорхой, байнга ярилцдаг байх хэрэгтэй. Эдгээр яриа нь:

  • Хүүхдийн нас, төлөвшилд тохирсон

  • Аз жаргалтай гэрлэлтэд бэлтгэн, ариун явдлын хуулийг дагахад нь хүүхдүүдэд тус болох (2.1.2-ыг үзнэ үү)

  • Порнографын хор хөнөөл, үүнээс зайлсхийх шаардлагын тухай мөн үүнтэй тулгарвал хэрхэн хандах талаар хөндсөн байх ёстой.

Нэмэлт мэдээллийг “Sex Education and Behavior”-оос үзнэ үү (Topics and Questions, topics.ChurchofJesusChrist.org).

Хүүхдүүддээ зааж сургах үүрэг хариуцлагынхаа хүрээнд эцэг эхчүүд сургуульд заадаг нөхөн үржихүйн хичээлийн талаар сайн мэдээлэлтэй байж, үүнд зохих ёсоор нөлөөлөхийг эрэлхийлэх ёстой. Эцэг эхчүүд зөв зарчмыг зааж, сайн мэдээтэй нийцсэн хичээлийг дэмжинэ.

38.6.18

Бэлгийн хүчирхийлэл, хүчин болон бэлгийн дарамтын бусад хэлбэр

Сүм бэлгийн хүчирхийллийг зэмлэн буруушаадаг. Энд хэрэглэсэн бэлгийн хүчирхийлэл гэсэн нэр томьёо нь өөр хүнийг хүсээгүй байхад бэлгийн замаар хүчирхийлэхийг хэлж байгаа болно. Хууль ёсны зөвшөөрөл өгөөгүй эсвэл өгөх боломжгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох нь бэлгийн хүчирхийлэлд тооцогддог. Түүнчлэн бэлгийн хүчирхийлэл нь эхнэр, нөхрийн харилцаанд эсвэл болзож байгаа хүмүүсийн хооронд болж болно. Хүүхэд, өсвөр үеийнхний эсрэг бэлгийн хүчирхийллийн талаарх мэдээллийг 38.6.2.3-аас үзнэ үү.

Бэлгийн хүчирхийлэл нь бэлгийн замаар хүчирхийлэх гэсэн дарамт шахалтаас авхуулаад хүчин, өөр бусад бэлгийн дарамт зэрэг өргөн хүрээг хамардаг. Үүнд бие махбод, хэл амаар болон бусад хэлбэрээр дарамтлах нь орж болно. Бэлгийн хүчирхийлэл, хүчин болон өөр бусад бэлгийн дарамтад өртсөн гишүүдэд зөвлөх тухай удирдамжийг 38.6.18.2 дээрээс үзнэ үү.

Хэрэв гишүүд бэлгийн хүчирхийллийн талаар олж мэдвэл хохирогчдыг болон бусдыг хамгаалах арга хэмжээг цаг алдалгүй авна. Үүнд иргэний байгууллагад мэдэгдэх, бишоп, гадасны ерөнхийлөгчийг сэрэмжлүүлэх явдал орно. Хэрэв хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн бол гишүүд 38.6.2 дахь удирдамж зааврыг дагана.

38.6.18.1

Хүчирхийллийн асуудалд тусламж үзүүлэх утас

Хэрэв бишоп, гадасны ерөнхийлөгч нь бэлгийн хүчирхийлэл, хүчин эсвэл өөр бусад бэлгийн дарамтад өртсөн талаар олж мэдсэн бол Сүмийн хүчирхийллийн асуудалд тусламж үзүүлэх утас байгаа улсад уг утсаар холбогдоно (холбоо барих мэдээллийг 38.6.2.1-ээс үзнэ үү). Мэргэжлийн хуульч, эмч нар тэдний асуултад хариулна. Мөн энэ мэргэжилтнүүд дараах нөхцөлд юу хийхийг заана. Үүнд:

  • Хохирогчдод тусалж, цаашид хүчирхийлэлд өртөхөөс хамгаалах

  • Хүчирхийлэлд өртөж болзошгүй хохирогчдыг хамгаалахад туслах

  • Хүчирхийллийн талаар мэдээлэхэд тавигддаг хууль эрх зүйн шаардлагыг дагаж мөрдөх талаар хариулна.

Тусламж үзүүлэх утас байдаггүй орнуудад эдгээр хүчирхийллийн талаар олж мэдсэн бишоп нь гадасны ерөнхийлөгчтэйгөө холбоо барих ёстой. Гадасны ерөнхийлөгч нь бүсийн албаны хуулийн зөвлөхөөс удирдамж заавар авна. Түүнчлэн түүнийг бүсийн албан дахь Гэр бүлийн үйлчлэлийн ажилтан эсвэл халамжийн болон бие даах чадвар хөгжүүлэх төвийн менежерээс зөвлөгөө авахад урамшуулдаг.

38.6.18.2

Бэлгийн хүчирхийлэл, хүчин болон өөр бусад бэлгийн дарамтад өртөж хохирсон хүмүүст зөвлөх

Бэлгийн хүчирхийлэл, хүчин, өөр бусад бэлгийн дарамтад өртөж хохирсон хүмүүс ихэвчлэн сэтгэл санааны гүн цохилтод ордог. Тэд бишоп эсвэл гадасны ерөнхийлөгчид үүний талаар хуваалцах үед тэрээр чин сэтгэлээсээ өрөвдөн хайрлаж, бусдыг ойлгох талаас хандах ёстой. Тэрээр хүчирхийллийн хортой үр дагаврыг даван туулахад нь туслахын тулд сүнслэг зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн боломжтой газарт тэр Сүмийн хүчирхийллийн асуудалд тусламж үзүүлэх утас руу залгаж, удирдамж заавар авна (38.6.18.1-ийг үзнэ үү).

Заримдаа хохирогчид ичиж, өөрсдийгөө буруутгадаг. Хохирогчид гэм буруугүй. Удирдагчид хохирогчдыг буруутгадаггүй. Тэд Бурханы хайрыг, Есүс Христээр болон Түүний Цагаатгалаар ирдэг эдгэрэлтийг ойлгоход нь хохирогчид болон гэр бүлийнхэнд нь тусална (Aлма 15:8; 3 Нифай 17:9-ийг үзнэ үү).

Гишүүд хүчирхийлэл, дарамтын талаар мэдээлэл хуваалцаж болох ч удирдагчид нарийн ширийн мэдээлэл авахад анхаарлаа хэт төвлөрүүлэх ёсгүй. Энэ нь хохирогчдод хор хөнөөлтэй байж болно.

Хохирогчид болон тэдний гэр бүлийнхэнд Сүмийн удирдагчдын сүнслэгээр өдөөгдсөн тусламжаас гадна мэргэжлийн зөвлөгөө хэрэгтэй байж болно. Мэдээллийг 31.3.6-аас үзнэ үү.

38.6.18.3

Гишүүнчлэлийн зөвлөл

Хэн нэгэнд бэлгийн дарамт үзүүлсэн эсвэл хүчирхийлсэн хүнийг гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар оруулах шаардлагатай байж болно. Хэрэв гишүүн хүчин үйлдсэн эсвэл бусад хэлбэрийн бэлгийн хүчирхийлэлтэй холбогдож ял авсан бол гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар оруулах шаардлагатай (32.6.1.1-ийг үзнэ үү).

Эмзэг бүлгийн насанд хүрсэн хүнтэй бэлгийн харьцаанд орсон бол зөвлөлийн хурлаар оруулах ёстой. Энд хэрэглэсэн эмзэг бүлгийн насанд хүрсэн хүн гэсэн нэр томьёо нь биеийн болон сэтгэцийн эмгэгээс болж бэлгийн харьцаанд орох зөвшөөрөл өгөх эсвэл үүний мөн чанарыг ойлгох чадваргүй хүнийг хэлнэ.

Удирдагчид бусад хэлбэрийн бэлгийн хүчирхийллийн асуудлыг авч үзэхдээ, хувийн зөвлөгөө өгөх аль эсвэл гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар оруулах нь зүйтэй эсэхийг Сүнсний удирдамж эрэлхийлэн шийднэ (32.6.2.2, 32.8-ыг үзнэ үү). Ноцтой тохиолдолд зөвлөлийн хурлаар оруулах шаардлагатай. Удирдагчид мөн дээд түвшний санваарын удирдагчидтайгаа зөвлөлдөж болно.

Хэрэв бэлгийн хүчирхийлэгчийг авч хэлэлцсэн гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар гишүүнчлэлийг хязгаарлах шийдвэр гарсан бол тухайн хүний бүртгэлд тэмдэглэгээ хийнэ.

Хүчирхийлэлд өртсөн тохиолдолд зөвлөгөө өгөх тухай мэдээллийг 38.6.2.2-оос үзнэ үү. Бэлгийн дарамтын улмаас хохирсон хүмүүст зөвлөх тухай мэдээллийг 38.6.18.2-оос үзнэ үү.

38.6.19

Хүүхэдтэй болох гэж буй ганц бие эцэг эх

Сүмийн ганц бие жирэмсэн гишүүдийг бишоптойгоо уулзахад урамшуулан дэмждэг. Нэгдсэн Улс, Канадад Гэр бүлийн үйлчлэлийн алба нь

  • Сүмийн удирдагчидтай зөвлөлдөж,

  • хүүхэдтэй болох гэж буй ганц бие эцэг эхэд болон тэдний гэр бүлд зөвлөгөө өгч болно.

Энэ үйлчилгээг авахад бишопын зөвшөөрөл хэрэггүй. Энэ нь үнэ төлбөргүй. Гэр бүлийн үйлчлэлийн албатай холбоо барих мэдээллийг 31.3.6-аас үзнэ үү.

Бусад бүсийн хувьд удирдагчид нь бүсийн албаар дамжуулан Гэр бүлийн үйлчлэлийн албаны мэргэжилтэнтэй эсвэл халамжийн болон бие даах чадвар хөгжүүлэх төвийн менежертэй холбогдож зөвлөгөө авч болно.

шигтгээ зураг, боломжит эх сурвалжууд Хүүхэдтэй болж буй ганц бие эцэг эхэд зөвлөгөө өгөх удирдамж заавар “Unwed Pregnancy” дээр мөн байгаа (Topics and Questions, topics.ChurchofJesusChrist.org).

38.6.20

Амиа хорлох

Мөнх бус амьдрал бол Бурханаас өгсөн нандин бэлэг бөгөөд үүнийг эрхэмлэн, хамгаалж байх хэрэгтэй. Сүм амиа хорлохоос сэргийлэхийг бүхий л талаас дэмждэг. Амиа хорлох талаар боддог эсвэл амиа хорлох явдал нөлөөлсөн хүнд хэрхэн туслах талаарх мэдээллийг suicide.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.

Амиа хорлох талаар бодож байсан ихэнх хүн бие бялдар, оюун ухаан, сэтгэл санаа, сүнслэг зовлон шаналлаасаа ангижрахыг хүсдэг. Ийм хүмүүст гэр бүл, Сүмийн удирдагч, мэргэжлийн хүмүүсийн хайр халамж, тусламж, дэмжлэг хэрэгтэй байдаг.

Хэрэв гишүүн амиа хорлохоор завдаж буй эсвэл амиа хорлох оролдлого хийсэн бол бишоп шашны удирдагчийн хувьд тусламж дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн тэр гишүүнд цаг алдалгүй мэргэжлийн туслалцаа авахад тусална. Тэр бас шаардлагатай бол ойр дотны хүмүүсийг нь мэргэжлийн зөвлөгөө авахад урамшуулан дэмжинэ.

Хайртай хүмүүс, удирдагчид, мэргэжлийн хүмүүс бүхий л чадлаараа туслахыг хичээсэн ч заримдаа амиа хорлохоос нь сэргийлж чаддаггүй. Энэ нь хайртай хүмүүсийнх нь болон бусдын зүрх сэтгэлийг гүн шархлуулж, сэтгэлийн зовлон шаналал, хариултгүй асуултуудыг тэдэнд үлдээдэг. Удирдагчид гэр бүлийнхэнд нь зөвлөгөө өгч, тайтгаруулах хэрэгтэй. Тэд хайр халамж, дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Гэр бүлийн гишүүдэд ч мөн мэргэжлийн тусламж, зөвлөгөө авах хэрэгтэй байж болно.

Хүн амиа хорлох нь буруу. Гэхдээ зөвхөн Бурхан л уг хүний бодол, үйлдэл, хариуцлага хүлээх чадварыг шүүх боломжтой (1 Самуел 16:7; Сургаал ба Гэрээ 137:9-ийг үзнэ үү).

Ийн нас барсан хүний оршуулгын үйл ажиллагааг хаана хэрхэн хийхийг гэр бүл нь бишоптой зөвлөлдөн шийдвэрлэнэ. Гэр бүлийнхэн нь Сүмийн байрыг хэрэглэхээр шийдэж болно. Тухайн хүн амьд байхдаа xишиг хүртсэн байсан бол түүнд ариун сүмийн хувцас өмсүүлэн оршуулж эсвэл чандарлаж болно.

Хайртай хүн нь амиа хорлон одсон хүмүүс Есүс Христ ба Түүний Цагаатгалаар найдвар, эдгэрэлтийг олж авч чадна.

шигтгээ зураг, боломжит эх сурвалжууд Амиа хорлохоос сэргийлэх, тохинуулах тухай мэдээллийг suicide.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.

38.6.21

Мэс заслын аргаар үргүй болох (үрийн сувгийг боолгох орно)

38.6.4-ийг үзнэ үү.

38.6.22

Үр хөврөлийг өөр эхийн хэвлийд тээлгэх

Эхнэр, нөхөр хоёр Бурханы сүнсэн хүүхдүүдэд бие махбод өгөхөөр тэнгэрээс томилогдсон (2.1.3-ыг үзнэ үү). Иймээс үр хөврөлийг өөр эхийн хэвлийд тээлгэхийг Сүм дэмждэггүй. Гэвч энэ бол хувь хүний асуудал бөгөөд эцсийн эцэст эхнэр, нөхөр хоёрын үзэл бодол, залбирч байгаад шийдвэрлэх асуудал юм.

Өөр эхийн хэвлийд тээлгэсэн хүүхдүүд гэрээнд төрдөггүй. Тэднийг төрсний дараа, зөвхөн Тэргүүн Зөвлөлийн зөвшөөрлөөр эцэг эхтэй нь лацдан холбож болно (38.4.2.7-г үзнэ үү). Эцэг эхчүүд Тэргүүн зөвлөлд захиа бичиж, гадасны ерөнхийлөгчдөө өгнө. Хэрэв тэр энэ хүсэлтийг дэмжвэл, дэмжих захидал бичиж хамт илгээнэ.

38.6.23

Хүйс солиулсан гэж тодорхойлогдох хүмүүс

Хүйс бол Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөнд байх нэн чухал шинж чанар юм (Эхлэл 1:27-г үзнэ үү). Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхагт орсон хүйс гэсэн нэр томьёо нь төрөлх биологийн хүйс гэсэн утгатай. (Төрөлх хүйс нь тодорхойгүй хүмүүсийн талаарх мэдээллийг 38.7.7-оос үзнэ үү.)

Зарим хүний хүйсийн дотоод мэдрэмж төрөлх биологийн хүйстэй нь нийцдэггүй. Эдгээр мэдрэмжийн шалтгаанд Сүм аливаа нэг байр суурь баримталдаггүй. Эдгээр мэдрэмжийг мэдэрсэн зарим хүн хүйсээ солиулсан хүн гэж тодорхойлогддог.

Эдгээр хүн ихэвчлэн хүнд хэцүү бэрхшээлтэй тулгардаг. Тэдэнд болон тэдний гэр бүл, найз нөхдөд мэдрэмжтэй, сайхан сэтгэлтэй, энэрэнгүй, Христийнхтэй адил хайраар хандах ёстой. Бүгд Бурханы хүүхэд бөгөөд тэнгэрлэг үнэ цэнтэй.

Аврал, өргөмжлөлийн ёслолуудыг тухайн төрөлх биологийн хүйсийнхээ дагуу хүлээн авдаг. Эдгээр ёслолыг гүйцэтгэх тухай удирдамжийг дараах жагсаалтаас харна уу. Үүнд:

  • Баптисм ба гишүүний баталгаа (38.2.8.9-ийг үзнэ үү)

  • Санваарын томилгоо (38.2.9.9-ийг үзнэ үү)

  • Ариун сүмийн ёслолууд (26.5.7-г үзнэ үү)

Төрөлх хүйсээ мэс засал, эмчилгээний аргаар, нийгмийн харилцааны хувьд өөрчлөхийг оролдоогүй зохистой хүмүүс Сүмийн гишүүнчлэлийн бүхий л онцгой боломжийг эдэлж болно.

Төрөлх биологийн хүйсээ мэс засал, эмчилгээний аргаар, нийгмийн харилцааны хувьд шилжилт хийж, солиулахгүй байхыг Сүмийн удирдагчид зөвлөдөг. (Нийгмийн харилцааны шилжилт гэдэг нь төрөлх биологийн хүйсээс өөрөөр өөрийгөө зориуд тодорхойлж, танилцуулахыг хэлнэ. Мөн хувцаслалт, үс засалт, нэр, дуудлага зэргийг өөрчилж болно.) Удирдагчид ийм үйлдэл нь Сүмийн гишүүнчлэлийг хязгаарлахад хүргэнэ гэдгийг анхааруулдаг. Эдгээр хязгаарлалтад санваар хүлээн авах ба ашиглах, ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авах ба ашиглах мөн Сүмийн зарим дуудлагад үйлчлэх зэрэг орно.

Төрөлх биологийн хүйсээ солиулсан хүмүүсийг ариун ёслолын цуглаануудад оролцож, Сүмд өөр олон арга замаар оролцоход урьж байна. Эдгээр хувь хүн болон тэдний гэр бүлийг орон нутгийн удирдагчидтайгаа Сүмийн оролцооны талаар зөвлөлдөхийг дэмждэг. Сүмийн удирдагчид сайн мэдээний үнэн ба тохинууллыг Христийнхтэй адил арга замаар заадаг. Тэд оролцогч бүх хүний хэрэгцээг харгалзан үздэг. Сүмийн цуглаан, үйл ажиллагаануудад оролцох (38.1.1-ийг үзнэ үү), гэр бүлийн түүхийн ажилд оролцох (25.1 ба 25.4-ийг үзнэ үү), бусдад үйлчлэх (22.2.3-ыг үзнэ үү) гэх мэт гарын авлагын хэсгүүд нь хувь хүмүүстэй болон тэдний гэр бүлийнхэнтэй зөвлөлдөхөд удирдагчдыг чиглүүлэх ёстой. Хүйс солиулсан гэж тодорхойлогдох хүмүүсийн Сүмийн оролцооны талаар нэмэлт удирдамж авахын тулд удирдамжийн зарчмуудыг харна уу.

Төрөлх биологийн хүйсээ солиулах алхмуудыг хийж, дараа нь буцаад солиулсан, Бурханы зарлигуудыг дагахаар зохистой мөн шийдвэр төгс гишүүд Сүмийн гишүүнчлэлийн бүхий л онцгой боломжийг эдэлж болно.

Хүн болгонд нөхцөл байдал харилцан адилгүй байдаг бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөгдөж байдаг. Хүйсийн дотоод мэдрэмж нь төрөлх биологийн хүйстэй нь нийцдэггүй эсвэл хүйс солиулсан гэж тодорхойлогддог гишүүд мөн ийм нөхцөл байдалтай тулгарч буй насанд хүрээгүй хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчид бишопоосоо зөвлөгөө авахыг дэмждэг. Бишоп гадасны ерөнхийлөгчтэй хувь хүний асуудлыг авч үзэхдээ Христийнхтэй адил хайраар болгоомжтой хандаж зөвлөлдөх хэрэгтэй. Гадасны болон номлолын ерөнхийлөгч Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс зөвлөгөө авна.

Хүйс солиулсан гэж тодорхойлогддог хүмүүсийн талаарх улсын болон орон нутгийн хуулиуд өөр өөр байдаг. Америкийн Нэгдсэн Улс, Канадад гадасны ерөнхийлөгч болон номлолын ерѳнхийлѳгч хуулийн шаардлагын тухай асуудлаар Сүмийн хуулийн хэлтэс рүү доорх дугаараар холбогдоно.

1-800-453-3860, дотуур утас 2-6301

1-801-240-6301

Америкийн Нэгдсэн Улс болон Канадаас бусад оронд тухайн удирдагчид бүсийн албаны хуулийн зөвлөхтэй холбогдоно.

Хүйсийн дотоод мэдрэмж нь төрөлх биологийн хүйстэй нийцдэггүй эсвэл хүйс солиулсан гэж тодорхойлогддог хүмүүсийг ойлгож, дэмжих тухай дэлгэрэнгүй мэдээллийг ChurchofJesusChrist.org дээрх “Хүйсээ солиулсан хүмүүс”-ээс үзнэ үү.

38.7

Эмчилгээ, эрүүл мэндтэй холбоотой бодлого журам

38.7.1

Цогцост задлан шинжилгээ хийлгэх

Хэрэв нас барсан хүний гэр бүл зөвшөөрвөл мөн энэ нь хуулийн дагуу бол цогцост задлан шинжилгээ хийлгэж болно. Зарим тохиолдолд цогцост задлан шинжилгээ хийлгэхийг хуулиар шаарддаг.

38.7.2

Оршуулах ба цогцос чандарлах

Нас барсан хүний гэр бүл цогцсыг нь оршуулах эсвэл чандарлах эсэхээ шийддэг. Тэд хувь хүний хүслийг хүндэтгэн авч үздэг.

Зарим оронд цогцос чандарлахыг хуулиар шаарддаг. Зарим тохиолдолд, оршуулах нь гэр бүлийнх нь хувьд бодит шаардлагад нийцэхгүй, өндөр үнэтэй байдаг. Ямар ч тохиолдолд цогцост хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Амилалтын хүч үргэлж хамаарна гэдэгт гишүүд итгэлтэй байх хэрэгтэй (Aлма 11:42–45-ыг үзнэ үү).

Боломжтой бол хишиг хүртсэн гишүүний цогцсыг оршуулахад эсвэл чандарлахад ариун сүмийн ёслолын хувцсыг нь өмсгөсөн байх хэрэгтэй (38.5.10-ыг үзнэ үү).

Оршуулга буюу дурсан санах ёслол нь гэр бүлийнхэнд нь цугларах, гэр бүлийн харилцаа, эрхэмлэх чанаруудаа хадгалан авч үлдэх боломжийг олгодог (29.5.4-ийг үзнэ үү).

38.7.3

Төрөхөөсөө өмнө нас барсан хүүхдүүд (амьгүй төрсөн эсвэл зулбасан хүүхдүүд)

Төрөхөөс нь өмнө хүүхдээ алдсан эцэг эх асар их уй гашуу, хохирлыг амсдаг. Удирдагчид, гэр бүлийн гишүүд, тохинуулагч ах эгч нар сэтгэл санаа, сүнслэг байдлаар дэмжлэг үзүүлдэг.

Эцэг эх нь дурсан санах ёслол эсвэл оршуулгын ёслол хийх эсэхийг шийдэж болно.

Эцэг эх FamilySearch.org дээр хүүхдийнхээ тухай мэдээллийг оруулж болно. Заавар нь вэбсайт дээр байгаа.

Төрөхөөсөө өмнө нас барсан хүүхдүүдэд ариун сүмийн ёслол шаардлагагүй бөгөөд ёслолыг гүйцэтгэдэггүй. Энэ нь эдгээр хүүхдийн мөнх амьдралд гэр бүлийнхээ нэгэн хэсэг байх боломжийг үгүйсгэж байгаа хэрэг биш юм. Эцэг эхийг Их Эзэнд итгэж, Түүнээс тайтгарал эрэлхийлэхэд урамшуулдаг.

38.7.4

Зовуурьгүй үхүүлэх (эвтанази)

Мөнх бус амьдрал нь Бурханаас өгсөн ариун нандин бэлэг юм. Эдгэршгүй өвчин юм уу бусад нөхцөл байдлаас болж өвдөж зовж байгаа хүний амьдралыг зориудаар зогсоохыг зовуурьгүй үхүүлэх хэмээн нэрлэдэг. Зовуурьгүй үхүүлэхэд оролцсон, үүний дотор амиа авахад нь хэн нэгэнд тусалсан хүнийг Бурханы зарлигуудыг зөрчсөн гэж үздэг бөгөөд орон нутгийн хуулийг зөрчсөн байж болох юм.

Амьдралынх төгсгөлд амьдралыг нь тэтгэж буй аппаратыг хэрэглэхээ болих буюу салгахыг зовуурьгүй үхүүлсэнд тооцдоггүй (38.7.11-ийг үзнэ үү).

38.7.5

ХДХВ-ийн халдвар ба ДОХ

ХДХВ (Хүний дархлал хомсдолын вирус)-ээр халдварласан эсвэл ДОХ-той (Дархлал хомсдолын олдмол хам шинжтэй) гишүүдийг Сүмийн цуглаан, үйл ажиллагаанд дуртайяа оруулах хэрэгтэй. Тэднийг оролцуулах нь бусдын эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй.

38.7.6

Ховс

Зарим хүний хувьд ховс нь сонгох эрхэд нь нөлөөлж болно. Үзүүлбэр үзүүлэх болон зугаа цэнгэлийн зорилгоор ховсод оролцохыг гишүүдэд урамшуулдаггүй.

Өвчин, сэтгэцийн асуудлыг ховсоор эмчлэхийн тулд мэргэжлийн эмч нартай зөвлөлдөн шийднэ.

38.7.7

Төрөлхийн хүйс нь тодорхойгүй хүмүүс

Маш ховор тохиолдолд хүүхэд эрэгтэй, эмэгтэй нь тодорхой бус бэлэг эрхтэнтэй төрдөг (бэлэг эрхтэн нь тодорхойгүй, хүйсийн хоёрдмол байдал эсвэл интерсекс). Ийм хүүхдийн эцэг эх эсвэл бусад хүн мэргэжлийн чадварлаг эмч, эмнэлгийн удирдамж доор хүүхдийн хүйсийг тогтоон шийдэх хэрэгтэй байж болно. Ихэвчлэн хүүхдийг нярай байх үед нь эмнэлэг, мэс заслын аргаар үүнийг шийдвэрлэдэг. Гэхдээ эрүүл мэндийн хувьд зайлшгүй хийлгэх шаардлагагүй бол үүнийг хойшлуулж болно.

Хүйс нь тодорхой бус төрсөн, нялх эсвэл хүүхэд байхад нь хүйстэй нь холбоотой гаргасан шийдвэртээ сэтгэл санааны дотоод зөрчилтэй байдаг өсвөр үеийнхэн, насанд хүрэгчдэд маш энэрэнгүй, ухаалаг хандах ёстой.

Хүйс нь тодорхой бус төрсөн өсвөр үеийн хүүхэд, насанд хүрэгчдийн гишүүнчлэлийн бүртгэл, санваарын томилгоо, ариун сүмийн ёслолын тухай асуултуудыг Тэргүүн Зөвлөлийн алба руу илгээвэл зохино.

38.7.8

Эмчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ

Эмнэлгийн тусламж авч, итгэлээ үйлдэл болгож, санваарын адислалуудыг хүлээн авах нь нэгдэн Их Эзэний тааллын дагуу эдгэрэхэд нөлөөлдөг.

Гишүүд ёс зүй эсвэл хууль эрх зүйн хувьд эргэлзээтэй эмчилгээ, эрүүл мэндийн арга барилыг ашиглаж эсвэл сурталчилж болохгүй. Эрүүл мэндийн асуудалтай гишүүд өөрсдийн улс оронд ажилладаг зөвшөөрөлтэй, мэргэжлийн чадварлаг эмч нараас зөвлөгөө авах хэрэгтэй.

Сүмийн гишүүдийг мэргэжлийн чадварлаг эмчийн тусламж авахыг эрэлхийлэхээс гадна, Иаков 5:14 дээрх “чуулганы ахлагчдыг дуудаг. Тэд Эзэний нэрээр түүнийг тосоор тосолж, түүний төлөө залбираг” гэсэн судрын хэсгийг дагахад урамшуулдаг. Санваарын зохих албыг атгадаг хүмүүс санваарын эдгээх адислалуудыг өгдөг. Тэдгээрийг хүссэн үед нь, төлбөр авахгүйгээр өгдөг (18.13-ыг үзнэ үү).

Сүмийн гишүүдийг залбирал болон зохих ёсоор гүйцэтгэсэн санваарын адислалуудаас гадуурх онцгой хүчээр эдгээж чадна хэмээн амлаж буй хувь хүн, бүлэглэлээс гайхамшигтай буюу ер бусын арга замаар эдгээж өгөхийг хүсэхийг Сүм дэмждэггүй. Ихэнхдээ эдгээр зан үйлийг “эрч хүчээр эмчлэх” гэж нэрлэдэг. Өөр нэрээр бас нэрлэсэн байж болно. Ийн эдгээх амлалтыг гол төлөв мөнгө төлж байж авдаг.

38.7.9

Эмчилгээний марихуан

Сүм эмчилгээний бус зорилгоор марихуан ашиглахыг дэмждэггүй. 38.7.14-ийг үзнэ үү.

Гэхдээ, дараах нөхцөл байдал хангагдсан тохиолдолд марихуаныг эмчилгээний зорилгоор ашиглаж болно. Үүнд:

  • Ийн эмчилгээний зорилгоор ашиглахыг лицензтэй эмч эсвэл хуулиар зөвшөөрөгдсөн эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага тогтооно.

  • Уг хүн эмчийн эсвэл зөвшөөрөлтэй эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын заасан хэмжээ, тунг дагах ёстой. Эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага эмчилгээнд шаардлагатай гэж үзэн зөвшөөрөөгүй л бол марихуаныг тосон хэлбэрээр татахыг Сүм хориглодог.

Сүм эмчилгээний зорилгоор ч байсан гэсэн марихуаныг навч хэлбэрээр татахыг зөвшөөрдөггүй.

38.7.10

Эрхтэн, эд эсийн донор ба эрхтэн шилжүүлэн суулгах

Эрхтэн, эд эсийг донорлох нь эрүүл мэндийн хүнд асуудалтай хүнд асар ихээр тусалдаг амь биеэ үл хайрласан үйлдэл юм.

Амьд хүн өөр хүнд эрхтнээ донорлох эсвэл донорлосон эрхтнийг хүлээн авах шийдвэрийг мэргэжлийн эмчтэй зөвлөж, залбирч байж гаргах ёстой.

Нас барсан хүний эрхтэн, эд эсийг шилжүүлэн суулгах зөвшөөрөл өгөх шийдвэрийг тухайн хүн эсвэл түүний гэр бүл гаргадаг.

38.7.11

Амьдралыг уртасгах (амьсгалын аппарат залгах)

Хүнд өвчин туссан үед гишүүд Их Эзэнд итгэх итгэлээ үйлдэл болгож, эмнэлгийн мэргэжлийн тусламж авахыг эрэлхийлэх ёстой. Гэхдээ үхэл зайлшгүй тохиох болсон үед үүнийг адислал бөгөөд мөнх оршихуйн утга учир бүхий нэгэн хэсэг хэмээн үзвэл зохино (2 Нифай 9:6; Aлма 42:8-ыг үзнэ үү).

Гишүүд үндэслэлгүй арга хэрэгслээр мөнх бус амьдралыг сунгах шаардлагагүй. Эдгээр шийдвэрийг боломжтой бол уг хүн өөрөө эсвэл гэр бүлийн гишүүд нь гаргавал зохино. Тэд залбирлаар дамжуулан мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, залбирлаар дамжуулан тэнгэрлэг удирдамжийг эрэлхийлэх хэрэгтэй.

Удирдагчид гэр бүлийнхээ гишүүний амьсгалын aппapaтыг салгах эсэхийг шийдэж буй хүмүүст дэмжлэг үзүүлнэ.

38.7.12

Өөрийгөө нээж, таньж мэдэх бүлэг

Өөрийгөө нээж, таньж мэдэх, өөртөө итгэлтэй болох, сүнслэг байдлыг дээшлүүлж чадна гэж амладаг хувийн бүлэг, бизнесийн байгууллага олон байдаг. Эдгээр бүлгийнхэн ердийн нөхцөлд цаг хугацаа, залбирал, хувь хүний хүчин чармайлт шаарддаг асуудлуудыг хурдан шийдвэрлэнэ гэж амладаг. Хэдийгээр оролцогчдын сэтгэл санаа түр зуур хөнгөрөх ч хуучин асуудлууд нь давтагдсанаар өмнөхөөсөө илүү цөхөрч, гутрахад хүрдэг.

Эдгээр бүлгийн зарим нь Сүм эсвэл ерөнхий эрх мэдэлтнүүд хөтөлбөрийг нь дэмждэг гэж худал ярьдаг буюу тийм сэтгэгдэл төрүүлэхийг хичээдэг. Гэвч хэлсэн зүйл нь худал юм.

Сүмийн гишүүдэд эдгээр бүлгийн зарим нь хор уршигтай байж болох ухагдахууныг дэмжиж, арга хэрэгслийг ашигладаг талаар сэрэмжлүүлсэн болно. Мөн олон бүлэг хэт өндөр хураамж авч, урт хугацаанд хамруулан оролцуулахыг хүсдэг. Зарим нь сүнслэг байдал, итгэлийг үгүйсгэж болох дэлхийн ухагдахууныг сайн мэдээний зарчимтай хольдог.

Сүмийн удирдагчид ийм бүлэг, үйл ажиллагаанд мөнгө төлж, сурталчлан, дэмжих ёсгүй. Түүнчлэн Сүмийн байрыг ийм үйл ажиллагаа явуулахад ашиглаж болохгүй.

Нийгмийн эсвэл сэтгэл санааны тал дээр асуудалтай гишүүд сайн мэдээний зарчмуудад нийцэх тусламж авах эх сурвалжуудыг тодорхойлохоор удирдагчидтайгаа зөвлөлдөж болно. Нэмэлт мэдээллийг 22.3.4-өөс үзнэ үү.

38.7.13

Вакцинжуулалт

Эрүүл мэндийн чадварлаг мэргэжилтнүүдийн гаргасан вакцин нь эрүүл мэндийг хамгаалж, амь насыг авардаг. Сүмийн гишүүдийг вакцин хийлгэн өөрсдийгөө болон хүүхдүүдээ мөн орон нутгаа хамгаалахад урамшуулан дэмждэг.

Эцсийн эцэст, хувь хүмүүс вакцин хийлгэх шийдвэрийг өөрсдөө гаргах үүрэгтэй. Хэрэв асуудал байвал гишүүд эрүүл мэндийн чадварлаг мэргэжилтнүүдтэй зөвлөлдөхөөс гадна Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлэх хэрэгтэй.

Вакцин хийлгээгүй ирээдүйн номлогчид төрсөн улс орондоо хуваарилагдан хязгаарлагдах магадлалтай.

38.7.14

Мэргэн ухааны үг ба эрүүл дадал хэвшил

Мэргэн ухааны үг бол Бурханы зарлиг юм. Тэрээр Өөрийн хүүхдүүдийн бие махбод, сүнслэг ашиг тусын тулд үүнийг илчилсэн. Бошиглогчид Сургаал ба Гэрээ 89 дээрх сургаалд тамхи, хүчтэй ундаа (согтууруулах), халуун ундаа (цай ба кофе) зэргийг хэрэглэхгүй байх явдал ордгийг тодорхойлсон.

Бошиглогчид түүнчлэн хор хөнөөлтэй, хууль бус эсвэл мансууруулж, донтуулдаг бодисоос зайлсхийхийг гишүүдэд заасан.

Мэргэн ухааны үгэнд дурдаагүй эсвэл Сүмийн удирдагчдын онцгойлон дурдаагүй хор хөнөөлтэй өөр бодис, дадал хэвшил байдаг. Гишүүд өөрсдийн бие махбод, сүнслэг байдал, сэтгэл санааны эрүүл мэндэд тустай шийдвэрийг мэргэн, эрүүл саруул ухаанаар залбирч гаргах хэрэгтэй.

Төлөөлөгч Паул, “Та нарын бие бол Бурханаас та нарт буй, дотор чинь байдаг Ариун Сүнсний сүм бөгөөд та нар ч өөрсдөө өөрсдийнх бус гэдгээ мэддэггүй юм уу? Учир нь та нарыг үнэтэйгээр худалдан авсан тул биеэрээ Бурханыг алдаршуул” (1 Коринт 6:19–20) хэмээн хэлсэн.

Мэргэн ухааны үгийг сахидаг, амьд бошиглогчдын удирдамжийг дагадаг хүмүүст Их Эзэн сүнслэг ба материаллаг адислалуудыг амладаг (Сургаал ба Гэрээ 89:18–21-ийг үзнэ үү).

38.8

Удирдлагын бодлого журам

38.8.1

Хүүхэд үрчилж авах ба асран хүмүүжүүлэх

Хүүхдүүдийг үрчилж авах мөн асран хүмүүжүүлэх нь хүүхдүүд, гэр бүлүүдийг адисалж чадна. Хайраар дүүрэн, мөнхийн гэр бүлүүд нь хүүхэд үрчилж авах явдлаар бий болж чадна. Гэр бүлд хүүхэд нь төрсөн, үрчилж авсан аль нь ч байсан адилхан эрхэм үнэт адислал юм.

Хүүхдүүд үрчилж авахыг эсвэл асран хүмүүжүүлэхийг эрэлхийлж буй гишүүд хамрагдах улс орон, засаг захиргааны холбогдох бүх хууль тогтоомжийг дагах ёстой.

Сүмийн зүгээс хүүхэд үрчилж авах явдалд оролцдоггүй. Гэхдээ, Нэгдсэн Улс болон Канадад удирдагчид гишүүдийг Гэр бүлийн үйлчлэлийн албатай холбогдож, зөвлөгөө авахуулахаар холбоо бариулж болно. Холбоо барих мэдээллийг 31.3.6-аас үзнэ үү.

Ганц бие, хүүхэдтэй болох гэж буй эцэг эхийн талаарх мэдээллийг 38.6.19-өөс үзнэ үү.

Нэмэлт мэдээллийг “Adoption” дээрээс үзнэ үү (Topics and Questions, topics.ChurchofJesusChrist.org).

38.8.2

Залилан мэхэлж итгэл эвдэх

Хүн бусдын итгэл, найдварыг нь буруугаар ашиглан залилж мэхлэх нь итгэл эвдэх явдал юм. Энэ нь хоёр хүн хоёулаа Сүм гэх зэрэг нэг ижил бүлэгт хамааралтай үед тохиож болно. Энэ нь түүнчлэн Сүмийн дуудлага эсвэл гэр бүлийн харилцаа зэрэг нөхөрлөл, итгэл хүлээсэн байр сууриа буруугаар ашиглах үед тохиож болно. Залилан мэхэлж итгэл эвдэх нь ихэвчлэн санхүүгийн ашиг олохын төлөө хийгддэг.

Сүмийн гишүүд үйлдэлдээ шударга хандаж, үнэнч шударга байх ёстой. Залилан мэхэлж итгэл эвдэх нь итгэл, найдвараас шившигтэйгээр урвах явдал юм. Энэ хэргийг үйлдэгчид гэмт хэрэгт татагдаж болно. Залилан мэхэлж итгэл эвдсэн Сүмийн гишүүд түүнчлэн гишүүнчлэлээ хязгаарлуулж эсвэл хасуулж болно. Залилангийн хэргийг гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар авч хэлэлцэх удирдамж зааврыг 32.6.1.3 мөн 32.6.2.3-аас үзнэ үү.

Гишүүд өөрсдийнхөө бизнесийн үйл ажиллагааг Сүм ивээн тэтгэсэн, дэмжсэн эсвэл ямар нэгэн байдлаар Сүмийг эсвэл удирдагчдыг нь албан ёсоор төлөөлсөн гэж бичиж, ойлгуулж болохгүй.

38.8.3

Дуу, дүрс бичлэгийн материал

Дуу, дүрс бичлэгийн материал нь Сүмийн анги, цуглаан дээр Сүнсийг урьж, сайн мэдээг заах явдлаа баяжуулахад тусалдаг. Эдгээр эх сурвалжийн жишээнд видео, зураг болон дууны бичлэг багтаж болно. Эдгээр материалыг ашиглах нь анги, цуглааны гол анхаарах зүйлс болж эсвэл анхаарах зүйлсээс хэзээ ч сарниулах ёсгүй.

Гишүүд ариун ёслолын цуглаанд эсвэл гадасны чуулганы ерөнхий хуралдаанд дүрс бичлэгийн материалыг ашиглах ёсгүй. Гэхдээ сүмийн дууллыг дагалдуулан тоглуулах шаардлагатай бол эдгээр цуглаанд хөгжмийн бичлэгийг ашиглаж болно.

Гишүүд дуу бичлэгийн материалыг ашиглах үедээ эзэмшигчийн эрхийн бүх хуулийг дагах ёстой (38.8.11-ийг үзнэ үү). Тэд сайн мэдээтэй зохицох мөн Сүнсийг урих материалыг л зөвхөн ашиглах хэрэгтэй.

38.8.4

Ерөнхий эрх мэдэлтэн, Ерөнхий албан тушаалтан ба Бүсийн далуудын гарын үсэг ба гэрэл зураг

Сүмийн гишүүд ерөнхий эрх мэдэлтэн, ерөнхий албан тушаалтан эсвэл Бүсийн далуудын гарын үсгийг авахыг эрэлхийлэх ёсгүй. Түүнчлэн бас гишүүд эдгээр удирдагчаас судар, дууллын ном эсвэл хөтөлбөр дээр гарын үсэг зурахыг хүсэх ёсгүй. Ийн үйлдэх нь тэдний ариун дуудлагын болон цуглааны сүнслэг байдлыг алдагдуулдаг. Энэ нь бас бусад гишүүнтэй мэндлэхэд саад болдог.

Гишүүд ариун ёслолын танхимд ерөнхий эрх мэдэлтэн, ерөнхий албан тушаалтан, бүсийн далуудын гэрэл зургийг авч болохгүй (29.8-ыг үзнэ үү).

38.8.5

Бизнесүүд

Сүмийн цуглааны байр, бусад барилга байшин, мөн Сүмийн цуглаан, хичээл, Сүмийн вэбсайт, сошиал медианы сувгуудыг аливаа бизнес, Сүмийн бус байгууллагыг сурталчлахын тулд ашиглаж болохгүй.

Сүмийн бүлгүүдийн жагсаалт, гишүүдийн тухай бусад мэдээллийг аливаа бизнесийн юм уу Сүмийн бус байгууллагад өгч болохгүй. Эдгээрт болзооны үйлчилгээ, боловсрол болон ажлын байрын зар сурталчилгаа орж болох бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй. 38.8.31-ийг үзнэ үү.

38.8.6

Сүмд ажилладаг хүмүүс

Сүмийн ажилчид нь үргэлж Сүмийн жишгүүдийн дагуу амьдарч, жишгүүдийг чанд баримтлах ёстой. Тэд түүнчлэн орон нутгийн ажил эрхлэлтийн хуулийг дагах ёстой.

Гишүүд Сүмд ажилд ороход мөн үргэлжлүүлэн ажиллахын тулд ариун сүмийн зөвшөөрлийн бичигтэй байхуйц зохистой байх ёстой. Сүмийн Хүний нөөцийн албаны төлөөлөгчид Сүмийн одоогийн болон ирээдүйн ажилтнуудын ариун сүмийн зохистой байдлыг магадлан шалгахын тулд гадасны ерөнхийлөгч болон бишоп үе үе холбоо барина. Үүнд удирдагчид шуурхай хариулах ёстой.

38.8.7

Сүмийн сэтгүүл

Сүмийн сэтгүүлүүд:

Тэргүүн Зөвлөл Сүмийн сэтгүүлүүдийг уншихад бүх гишүүнийг урамшуулан дэмждэг. Сэтгүүлүүд нь гишүүдэд Есүс Христийн сайн мэдээг судалж, амьд бошиглогчдын сургаалаас суралцан, дэлхий даяарх Сүмийн гэр бүлтэйгээ холбоотой гэдгээ мэдэрч, зовлон бэрхшээлээ итгэлээр туулан, Бурханд илүү ойртоход тусалж болно.

Удирдагчид дараах байдлаар сэтгүүлүүдийг үнэ төлбөргүй авахад гишүүдэд тусалдаг. Үүнд:

  • MagazineSubscriptions.ChurchofJesusChrist.org дээр захиалгаа шинэчлэх эсвэл Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн санг ашиглан гишүүдэд захиалж өгөх байдлаар тэдэнд сэтгүүл захиалахад нь тусал.

  • Гишүүдэд ChurchofJesusChrist.org-оос болон Gospel Library, Gospel Living зэрэг аппликэйшн дээрээс сэтгүүлүүдийг хэрхэн үзэхийг харуул. Энэхүү цахим агуулга үнэ төлбөргүй.

  • Шинэ гишүүдийг баптисм хүртсэнийх нь дараахан Сүмийн сэтгүүлүүдийг цахим хэлбэрээр эсвэл хэвлэмэл байдлаар хэрхэн авч болохыг үзүүл.

  • Эцэг эх, асран хүмүүжүүлэгчгүйгээр сүмд ирдэг бүх хүүхэд, өсвөр үеийнхэнд Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн санг ашиглан тасралтгүй захиалж өг.

Бишопууд сэтгүүлийг хэрхэн авах тал дээр гишүүдэд туслахын тулд сэтгүүлийн төлөөлөгчийн тусламжийг авч болно. Эсвэл тэд үүнд туслах тойргийн гүйцэтгэх нарийн бичгийг томилж болно (7.3-ыг үзнэ үү).

Сэтгүүлийн төлөөлөгч эсвэл гүйцэтгэх нарийн бичиг нь сэтгүүлийн албатай хуваалцахаар орон нутгийн гишүүдийн итгэлийг хөхиүлэн дэмжих туршлага, гэрчлэлийг цуглуулан тусална.

Гишүүд Сүмийн аккаунтаа ашиглан MagazineSubscriptions.ChurchofJesusChrist.org дээр захиалж болно. Гишүүд тусламж авахын тулд тойргийн бичиг хэргийн ажилтан эсвэл сэтгүүлийн төлөөлөгчтэй холбоо барьж болно.

38.8.8

Сүмийн нэр, нэр бичиглэл ба ялгах тэмдэг

Сүмийн нэр бичиглэл ба ялгах тэмдэг

Сүмийн нэр, нэр бичиглэл болон ялгах тэмдэг нь Сүмийн гол таних тэмдгүүд юм. Тэдгээр нь албан ёсоор бүртгэгдсэн байдаг бөгөөд дэлхий дахинд хуулиар хамгаалагдсан байдаг. Эдгээрийг Сүмийн албан ёсны хэвлэл, мэдээ, үйл ажиллагаануудын таних тэмдэг болгон ашигладаг.

Сүмийн гол таних тэмдгүүдийг зөвхөн доор өгсөн удирдамж зааврын дагуу ашиглана.

Сүмийн бичиглэсэн нэр. Орон нутгийн нэгжүүд дараах бүх нөхцөлийг хангасан үед Сүмийн бичмэл нэрийг (нэр бичиглэл ба ялгах тэмдгийг биш) хэрэглэж болно. Үүнд:

  • Сүмийн нэрээр явагдах үйл ажиллагаа, үйл явцыг уг нэгж албан ёсоор ивээн тэтгэдэг (жишээлбэл, ариун ёслолын цуглааны хөтөлбөр).

  • Сүмийн орон нутгийн нэгжийн нэр нь Сүмийн нэртэй хамт хэрэглэгдэнэ (жишээ нь, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Кампо Роза салбар).

  • Сүмийн нэрийг бичихдээ Сүмийн албан ёсны нэр бичиглэлийг дуурайлгаж, хуулбарлаж болохгүй.

Нэр бичиглэл ба ялгах тэмдэг. Сүмийн нэр бичиглэл ба ялгах тэмдгийг (дээрх зургийг үзнэ үү) зөвхөн Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын зөвшөөрлөөр ашиглаж болно. Эдгээрийг гоёл чимэглэлийн маягаар ашиглаж болохгүй. Түүнчлэн хувийн болон арилжаа, сурталчилгааны зориулалтаар хэрэглэж болохгүй.

Энэ талаар асуулт байвал дараах хаягаар хандаж болно.

Intellectual Property Office

50 East North Temple Street

Salt Lake City, UT 84150-0005

Утас: 1-801-240-3959, 1-800-453-3860, дотуур холбоо 2-3959

Факс: 1-801-240-1187

Э-мэйл: cor-intellectualproperty@ChurchofJesusChrist.org

38.8.9

Сүмийн ажилтнууд, сайн дурынхан гадасны ерөнхийлөгч, бишопуудтай харилцах

Сүмийн ажилтнууд, сайн дурынхан гадасны ерөнхийлөгчтэй эсвэл бишоптой холбоо барих хэрэгтэй үед асуудал нэн яаралтай эсвэл нууц биш л бол тухайн удирдагчийн гүйцэтгэх нарийн бичиг рүү холбогдоно. Энэ нь гадасны ерөнхийлөгч, бишопуудад зөвхөн тэдний биелүүлж чадах олон үүрэг хариуцлагадаа анхаарлаа төвлөрүүлэх боломжийг олгодог.

Сүмийн ажилтнууд, сайн дурынханд Сүмийн бүх хэлтэс, боловсролын хөтөлбөр, сургууль, халамжийн болон бие даах чадвар олгох үйл ажиллагаа, Сүмтэй холбоотой бизнесийн этгээд багтдаг.

Гүйцэтгэх нарийн бичгийг дуудаагүй эсвэл бүрэн ажиллахгүй байвал удирдагчтай шууд холбогдож болно.

38.8.10

Компьютер

Сүмийн цуглааны байруудад ашиглагддаг компьютер болон компьютерийн программыг Сүмийн удирдах газар эсвэл бүсийн албанаас хангаж мөн хянадаг. Удирдагчид болон гишүүд Сүмийн зорилгыг, үүнд гэр бүлийн түүхийн ажлыг дэмжихийн тулд эдгээр эх сурвалжийг ашиглана.

Эдгээр компьютер дээрх бүх программын лицензийг Сүм зөв зохистойгоор авсан байх ёстой.

Гадасны ерөнхийлөгч гадсан дахь, үүний дотор FamilySearch төвүүд дэх компьютеруудын хуваарилалт, ашиглалтад хяналт тавина. Гадасны технологи хариуцсан мэргэжилтэн эдгээрийг 33.10-т заасны дагуу зөв зохистойгоор шинэчилж, засвар үйлчилгээг хариуцна.

38.8.11

Зохиогчийн эрхтэй материал

Зохиогчийн эрх нь бодит хэлбэрээр (түүнчлэн дижитал хэлбэрээр) илэрхийлсэн эх бүтээлийг бүтээгчийн эрх болгон хуулиар хамгаалсан байдаг. Үүнд:

  • Ном зохиол, хөгжим, жүжгийн болон бүжгийн бүтээл

  • Уран зураг, гэрэл зураг, уран баримал

  • Дуу, дүрс бичлэгийн бүтээлүүд (кино, видео бичлэг, CD, DVD гэх мэт)

  • Компьютерын программ эсвэл тоглоом

  • Интернэт ба мэдээллийн бусад сан юм.

Бүтээлүүд мөн эдгээрийг зөвшөөрөл авч ашиглахыг зохицуулдаг хуулиуд улс орон бүрд өөр байдаг. Энэ хэсэгт өгүүлсэн Сүмийн бодлого журам нь ихэнх оронд хэрэглэгддэг олон улсын гэрээнүүдтэй тохирдог. Энгийн ойлгомжтой болгох үүднээс энэ хэсэгт зохион бүтээгчийн эрхийг “зохиогчийн эрх” хэмээн нэрлэсэн. Гэвч эдгээр эрхийг зарим улс оронд өөрөөр нэрлэдэг байж болох юм.

Сүмийн гишүүд зохиогчийн эрхийн бүх хуулийг чанд мөрдөх ёстой. Ерөнхийдөө, зөвхөн зохиогчийн эрхийг эзэмшигчид өөрсдийн бүтээлийг дараах байдлаар ашиглах эрхийг өгч болдог.

  • Олшруулах (хувилах)

  • Тараах

  • Олон нийтэд танилцуулах

  • Олон нийтэд үзүүлэх

  • Үүнээс үүдсэн бүтээл

Зохиогчийн эрх эзэмшигчээс нь зөвшөөрөл авалгүйгээр бүтээлийг дээрх арга замаар ашиглах нь Сүмийн бодлого журамд харш юм. Ийн ашиглах нь Сүмийг болон ашиглагчийг хуулийн өмнө хариуцлага хүлээхэд хүргэж болох юм.

Бүтээлийн хэрэглэгч нь уг бүтээл зохиогчийн эрхээр хамгаалагдсан байдгийг санавал зохино. Хэвлэгдсэн бүтээлүүдэд “© 1959 by John Doe” гэх мэт зохиогчийн эрхийн тэмдэглэл байдаг. (Дуу хөгжмийн бичлэг ℗ гэсэн тэмдэг байдаг.) Гэхдээ хуулиар хамгаалуулахын тулд зохиогчийн эрхийн тэмдгийг заавал тавих шаардлагагүй. Үүнтэй адил, хэвлэгдэхээ больсон эсвэл интернэтэд тавьсан бол энэ нь зохиогчийн эрхгүй гэсэн үг биш юм. Энэ нь хувилан олшруулах, тараах, тоглолт хийх, үзүүлж харуулах юм уу зөвшөөрөлгүйгээр үүнээс үүдсэн бүтээл гаргахыг зөвтгөдөггүй.

Сүмийн Intellectual Property Office (IPO) буюу Оюуны өмчийн албанаас Сүмийн материал, программ хангамж, түүний дотор Intellectual Reserve, Inc (IRI)-аар зохиогчийн эрх нь хамгаалагдсан материалуудыг хэрэглэх хүсэлтийг боловсруулахад тусалдаг. IRI бол Сүмийн оюуны өмчийг эзэмшдэг бие даасан, ашгийн бус байгууллага юм. Сүмийн эзэмшдэг материалыг ашиглах хүсэлтийн талаарх нэмэлт мэдээллийг ChurchofJesusChrist.org дээр “Terms of Use”-ээс авч болно.

Дараах асуулт, хариултууд нь Сүм дээр болон гэр орондоо зохиогчийн эрхтэй материалуудыг ашиглахдаа зохиогчийн эрхийн тухай хуулийг ойлгож, дагаж мөрдөхөд гишүүдэд тусалж болно. Эдгээр удирдамжид хариулагдаагүй асуултууд байвал гишүүд дараах хаягаар Оюуны өмчийн албатай холбоо барьж болно.

Intellectual Property Office

50 East North Temple Street

Salt Lake City, UT 84150-0005

Утас: 1-801-240-3959, 1-800-453-3860, дотуур холбоо 2-3959

Факс: 1-801-240-1187

Э-мэйл: cor-intellectualproperty@ChurchofJesusChrist.org

Сүмээс хэвлэсэн материалуудыг хувилан олшруулж болох уу? Өөрөөр заасан биш л бол Сүмийн материалыг ашгийн бус зорилгоор Сүм дээр, гэр орондоо болон гэр бүлээрээ ашиглахын тулд хуулбарлаж болно. Сүмийн вэбсайт эсвэл аппликэйшныг дагалддаг ашиглах нөхцөл нь эдгээр вэбсайт, аппликэйшн дээрх материалыг хэрхэн ашиглахыг заадаг. Гэвч Оюуны өмчийн албанаас бичгээр ирүүлсэн тусгай зөвшөөрөлгүйгээр тэдгээрийг арилжааны зорилгоор хувилан олшруулж болохгүй.

Дуу хөгжмийг хувилан олшруулж болох уу? Дуу хөгжимд зохиогчийн эрхийн тусгай хуулиуд үйлчилдэг. Хэрэв дуулал эсвэл дуун дээр ямар нэг хязгаарласан тэмдэглэгээ байхгүй бол ашгийн бус зорилгоор Сүм, гэр орон, гэр бүлд ашиглахын тулд дараах эх сурвалжаас дуу, хөгжмийг хувилж болно.

Зохиогчийн эрх эзэмшигчээс нь зөвшөөрөл авалгүйгээр хэвлэгдсэн үг, бичигдсэн ая болон дуу хөгжмийг хувилан олшруулах нь Сүмийн бодлого журамд харш юм.

Сүмийн бус материалуудыг хувилан олшруулж болох уу? Ерөнхийдөө болохгүй. Хувийн эзэмшлийн материалуудыг ашиглах явдлыг зохицуулдаг зохиогчийн эрхийн хуулиуд байдаг. Сүмийн бус материалуудыг хувилан олшруулахын өмнө нийтээр баримтлах нөхцөлүүдийг заасан заавар байдаг. Эдгээр зааврыг ихэвчлэн тухайн нийтлэлийн эхэнд бичсэн байна. Гишүүд зохиогчийн эрхийн бүх хуулийг чандлан мөрдөх ёстой.

Сүмийн үйл ажиллагаан дээр арилжааны дуу, дүрс бичлэгийн бүтээлүүдийг үзүүлж болох уу? Ер нь бол болохгүй. Сүмийн гишүүд худалдаанд гардаг дуу, дүрс бичлэгийн бүтээлүүд дээрх сэрэмжлүүлэг, хязгаарлалтуудыг зөрчих ёсгүй. Үүнд кино, бусад видео болон дуу хөгжим багтана. Сүмийн үйл ажиллагаанууд дээр арилжааны дуу, дүрс бичлэгийн бүтээлүүдийг ашиглахын тулд ерөнхийдөө зохиогчийн эрх эзэмшигчдээс зөвшөөрөл авах шаардлагатай.

Компьютерын программ хангамж, бусад программыг Сүм дээр ашиглахын тулд татаж мөн хувилан авч болох уу? Ер нь бол болохгүй. Хэрэв холбогдох бүх лицензийг худалдаж аваагүй бол компьютерын программ, бусад программ хангамжийг татаж авч, хувилж болохгүй.

Хөгжмийн болон театрын бүтээлүүдийг үзүүлэхэд ямар зөвшөөрөл хэрэгтэй вэ? Сүмийн эсвэл IRI-ийн эзэмшдэг бүтээлүүдийг Сүмийн удирдах газрын зөвшөөрөлгүйгээр Сүмийн арга хэмжээнүүд дээр тоглон үзүүлж болно. Хэрэв зохиогчийн эрхтэй бүтээлийг Сүм эзэмшдэггүй бол тухайн бүтээлийг Сүмийн орчинд бүтнээр нь эсвэл хэсэгчлэн тоглож үзүүлэхийн тулд гишүүд зохиогчийн эрх эзэмшигчээс зөвшөөрөл авсан байх ёстой. Тоглолт төлбөргүй байлаа ч ихэвчлэн зохиогчийн эрх эзэмшигч нь төлбөр эсвэл зохиогчийн хураамж шаарддаг. Бүх үзүүлбэрт орон нутгийн санваарын удирдагчдын зөвшөөрөл шаардлагатай.

38.8.12

Cургалтын материал

Есүс Христийн сайн мэдээнээс суралцаж, үүний дагуу амьдрахад нь гишүүдэд туслахын тулд Сүмээс материалаар хангадаг. Үүнд судар, Ерөнхий чуулганы үгс, сэтгүүл, гарын авлага, ном болон бусад эх сурвалж багтана. Удирдагчид судруудыг болон бусад эх сурвалжийг гэр орондоо сайн мэдээнээс суралцахын тулд хэрэгцээний дагуу ашиглахыг гишүүддээ уриалдаг.

Сайн мэдээнээс суралцах болон заахдаа Аврагчид мөн Түүний сургаалд төвлөрөх ёстой. Сүмийн ангиудад энэ анхаарлыг хадгалахад нь туслахын тулд багш нар зөвшөөрөгдсөн материалыг ашиглаж байгааг удирдагчид бататгана. Зөвшөөрөгдсөн материалуудын талаарх мэдээллийг Instructions for Curriculum дээрээс үзнэ үү.

38.8.13

Лавлах

Гишүүд, удирдагчдыг Сүмээс гаргасан гишүүдийн лавлахыг ашиглахыг урамшуулан дэмждэг. Эдгээр лавлах нь ChurchofJesusChrist.org дээрх Тойргийн лавлах ба газрын зураг хэсэгт болон Member Tools аппликэйшн дээр байдаг. Тэдгээр нь гишүүдтэй холбоо барих энгийн мэдээллээр хангадаг. Гадас, тойргийн удирдагчид өөрсдийн дуудлагад тустай нэмэлт мэдээллийг харах боломжтой. Удирдагчид түүнчлэн Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн сан дээрээс энэ мэдээллийг харж болно.

Гишүүд холбоо барих дижитал мэдээллийг харагдуулах эсэхийг хязгаарлаж болно. Тэд өөрсдийн гэр бүлийн бүртгэл дээрх нууцлаг байдлын түвшнийг сонгосноор үүнийг хийдэг.

Гадас, тойргийн удирдагчид гишүүдийн сонгосон нууцлаг байдлын түвшнийг хүндэтгэн үзэх хэрэгтэй. Эдгээр удирдагч уг мэдээлэл нь зөвхөн Сүмээс зөвшөөрөгдсөн зорилгоор л ашиглагдаж байгааг түүнчлэн бататгадаг.

Гадас, тойргийн лавлахыг хэвлэх нь ерөнхийдөө шаардлагагүй байдаг. Хэрвээ удирдагчид хэвлэсэн лавлах нь шаардлагатай гэж үзвэл ChurchofJesusChrist.org дээрх Тойргийн лавлах, газрын зураг хэсгийг ашиглан бүтээж болно. Эдгээр лавлахад хүйс, нас, гишүүдийн төрсөн он сарыг оруулдаггүй.

Гишүүнчлэлийн жагсаалтыг Сүмийн бус ашиглалтын зориулалтаар хэвлэж болохгүй.

38.8.14

Хувцаслалт ба гадаад төрх

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн (Эхлэл 1:26–27; Aбрахам 4:27-г үзнэ үү). Мөнх бус бие бол ариун нандин бэлэг юм.

Сүмийн гишүүдийг зөв зохистой хувцаслалт, гадаад үзэмжээ сонгохдоо биеэ хүндлэн дээдэлж байгаагаа харуулахыг урамшуулан дэмждэг. Соёл уламжлал, нөхцөл байдлаас хамааран зохистой хувцаслалт нь өөр өөр байдаг. Жишээлбэл: Хүмүүс ариун ёслолын цуглаанд ариун нандин ёслолд болон Есүс Христэд хүндэтгэл үзүүлэхийн тулд хамгийн сайхан хувцсаа өмсдөг (18.9.3-ыг үзнэ үү). Ариун сүмд орохдоо мөн энэ зарчмыг баримтална (27.1.5-ыг үзнэ үү). Есүс Христийн шавь нар өөрсдийгөө хэрхэн зөв хувцаслаж, биеэ арчлахаа мэдэх болно.

Гишүүд, удирдагчид бусдыг хувцаслалт болон гадаад төрхөөр нь шүүх ёсгүй. Тэд Аврагчийн зарлигласнаар бүх хүнийг хайрлах хэрэгтэй (Матай 22:39; Иохан 13:34–35-ыг үзнэ үү). Бүх хүнийг Сүмийн цуглаан, үйл ажиллагаанд урьж оролцуулах хэрэгтэй (38.1.1-ийг үзнэ үү).

Удирдагчид ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох, тойрог, гадасны дуудлага өгөхдөө тэдний зохистой байдлыг харгалзан үзэж мөн Сүнсний удирдамжийг дагана (26.3, 30.1.1, 31.1.1-ийг үзнэ үү).

38.8.15

Хэт их бэлтгэл буюу амь өрсөх бэлтгэл

Сүмээс бие даасан байдлыг урамшуулдаг. Гишүүдийг амьдралын хүнд бэрхшээлт үед сүнслэг байдал, бие махбодын хувьд бэлтгэлтэй байхыг урамшуулдаг. 22.1-ийг үзнэ үү.

Гэхдээ Сүмийн удирдагчид гарч болох гэнэтийн аюул гамшигт хэт ихээр, дэндүү их бэлтгэл хийхгүй байх талаар зөвлөдөг. Ийм хүчин зүтгэлийг заримдаа амь өрсөх бэлтгэл гэж нэрлэдэг. Бэлтгэх хичээл зүтгэл нь айдсаас биш итгэлээс үүссэн байх хэрэгтэй.

Сүмийн удирдагчид хоол хүнсний агуулахтай болохын төлөө өрөнд орох хэрэггүй гэж гишүүдэд зөвлөдөг. Харин, гишүүд цаг хугацааны явцад гэр орондоо агуулах болон санхүүгийн нөөцтэй болж чадна. 22.1.4 ба “Food Storage”-ийг үзнэ үү (Topics and Questions, topics.ChurchofJesusChrist.org).

38.8.16

Мацгийн өдөр

Гишүүд хэзээ ч мацаг барьж болно. Гэхдээ ерөнхийдөө сарын эхний Хүндэтгэлийн өдрөөр тэд мацаг барьдаг.

Мацаг гэж 24 цагийн турш хоол, ундгүйгээр явж (бие махбодын хувьд боломжтой бол), мацгийн өргөлөө өгөөмөр өгөхийг хэлдэг. Мацгийн өргөл нь тусламж хэрэгтэй хүмүүст туслалцаа үзүүлэхэд хэрэглэгддэг өргөл юм (22.2.2-ыг үзнэ үү).

Заримдаа сарын эхний Хүндэтгэлийн өдөр Сүм эсвэл орон нутгийг хамарсан цуглааныг явуулдаг. Энэ тохиолдолд гадасны ерөнхийлөгчийн зөвлөл аль Хүндэтгэлийн өдрийг мацгийн өдөр болгохоо шийдвэрлэнэ.

38.8.17

Мөрийтэй тоглоом ба хонжворт сугалаа

Сүм аль ч хэлбэрийн мөрийтэй тоглоомыг эсэргүүцэж, үүний эсрэг зөвлөдөг. Үүнд спортын багийн төлөө мөрий тавих, засгийн газраас санхүүжүүлсэн хонжворт сугалаа багтана.

38.8.18

Зочин үг хэлэгч буюу зочин багш

Сүмийн ихэнх цуглаан, үйл ажиллагаан дээр үг хэлж, хичээл заах хүмүүс нь тухайн тойрог эсвэл гадасны гишүүд байх ёстой.

Зочин үг хэлэгч буюу зочин багш нь тухайн тойрог, гадаст харьяалагддаггүй. Тойргийн цуглаан, үйл ажиллагаанд зочин үг хэлэгч урихын өмнө бишопоос зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Гадасны цуглаан, үйл ажиллагаанд зочин үг хэлэгч урихын өмнө гадасны ерөнхийлөгчөөс зөвшөөрөл авсан байх шаардлагатай.

Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч гаднаас ирж үг хэлэх хүмүүс, заах багш нарыг сайтар нягтлах ёстой. Ийнхүү нягтлахдаа тухайн хүний бишоптой холбоо барьж болно.

Бишоп, гадасны ерөнхийлөгч дараах зүйлсийг анхаарвал зохино. Үүнд:

  • Хэлэх үг, заах зүйл нь Сүмийн сургаалтай нийцэж байх ёстой.

  • Мөн таамаг дэвшүүлсэн сэдвүүд (сэдвүүд нь Ерөнхий чуулганаар яригдсантай нийцэж байх ёстой) байж болохгүй.

  • Гаднаас ирж үг хэлж эсвэл хичээл зааж буй хүнд төлбөр төлөхгүй. Мөн тэд цуглаанд оролцогчдыг элсүүлэх эсвэл үйлчлүүлэгчээ болгон татах зүйл хийж болохгүй.

  • Уг хүний замын зардлыг орон нутгийн нэгжийн төсвөөс эсвэл хувь хүмүүсээс төлөх ёсгүй.

  • Толилуулгууд нь Сүмийн барилга байгууламжийг ашиглах удирдамжтай нийцэж байх ёстой (35.5-ыг үзнэ үү).

38.8.19

Цагаачлал

Эх орондоо үлддэг гишүүдэд тэндээ Сүмийг хүчирхэгжүүлэн бэхжүүлэх боломж олонтоо гардаг. Гэхдээ өөр улс руу цагаачлах нь хувийн сонголт юм.

Өөр улс руу нүүж байгаа гишүүд холбогдох бүх хуулийг дагах хэрэгтэй (Сургаал ба Гэрээ 58:21-ийг үзнэ үү).

Номлогчид бусдын цагаачлалыг тэтгэх санал гаргах ёсгүй. Бас тэд эцэг эх, төрөл төрөгсөд, бусад хүнээс ийн үйлдэхийг гуйх ёсгүй.

Сүмийн ажил эрхлэлтээр дамжуулан цагаачлахыг Сүм дэмжин тэтгэдэггүй.

Сүмийн гишүүд цагаачлагч, дүрвэгчийг орон нутгийнхаа гишүүдээр урихын тулд цаг, авьяас, нөхөрлөлөөр гар сунгана (Maтай 25:35; түүнчлэн энэ гарын авлагын 38.8.35-ыг үзнэ үү).

38.8.20

Интернэт

38.8.20.1

Сүмийн интернэтийн албан ёсны эх сурвалж

Сүм албан ёсны вэбсайтууд, блог, олон нийтийн медиа профайлтай. Эдгээр эх сурвалж албан ёсных болохыг Сүмийн нэрийн бичиглэл эсвэл ялгах тэмдгийг ашиглан тодорхой тэмдэглэсэн байдаг (38.8.8-ыг үзнэ үү). Эдгээр нь мөн хууль эрх зүй, Сүмийн оюуны өмчийн болон хувийн мэдээллийн нууцыг хадгалах бодлогын шаардлагыг хангасан байдаг.

38.8.20.2

Гишүүд Сүмийн дуудлагадаа интернэтийг ашиглах

Гишүүд Сүмийн нэрийн өмнөөс эсвэл Сүмийг болон үүний баримтлах бодлого, сургаал, бодлого журам, үйл явцыг албан ёсоор танилцуулах зорилгоор вэбсайт, блог, олон нийтийн мэдээллийн бүртгэлийг үүсгэж болохгүй. Гэхдээ тэд өөр өөрсдийн дуудлагад туслуулах зорилгоор вэбсайт, блог, олон нийтийн мэдээллийн бүртгэлийг үүсгэж болно. Ийн үйлдэхдээ гишүүд дараах удирдамжуудыг баримтлах ёстой.

  • Вэбсайт, блог эсвэл олон нийтийн мэдээллийн бүртгэлийг үүсгэхийн өмнө (гадасны эх сурвалж бол) гадасны ерөнхийлөгч (тойргийн эх сурвалж бол) бишоп нь эхлээд зөвшөөрсөн байх ёстой.

  • Сүмийн нэрийн бичиглэл, ялгах тэмдгийг ашиглаж, дуурайлгаж болохгүй (38.8.8-ыг үзнэ үү).

  • Онлайн эх сурвалж нь зорилго, зорилттой бөгөөд үүнийхээ дагуу нэрлэгдсэн байх хэрэгтэй. Нэр нь тойргийн эсвэл гадасны нэрийг агуулж болно. Гэхдээ энэ нь Сүмийн албан ёсны нэрийг агуулах ёсгүй.

  • Гишүүд онлайн эх сурвалжийн контент, дүрс, бусад материалыг Сүм ивээн тэтгэсэн, баталсан эсвэл аливаа нэг байдлаар Сүмийг албан ёсоор төлөөлсөн гэж бичиж, ойлгуулж болохгүй. Харин, энэ нь Сүмээс ивээн тэтгэсэн, албан ёсны бүтээл биш гэдгийг бататгасан зар байх ёстой.

  • Бүх контент нь зориулагдсан уншигчдадаа хамаатай, идэвхтэй засагдан шинэчлэгддэг байх хэрэгтэй.

  • Онлайн эх сурвалж нь холбоо барих мэдээллийг багтаах ёстой.

  • Онлайн эх сурвалжийг нэгээс илүү зохицуулагч хариуцах хэрэгтэй. Энэ нь уг хүний дуудлага, томилгоо өөрчлөгдөх үед үргэлжлэх боломжийг олгоно. Энэ нь түүнчлэн эх сурвалжийг шинэчлэн хянах, ачаалал нь нэг хүн дээр дарамт болохоос хамгаалдаг.

  • Сүмийн эзэмшдэг урлагийн бүтээл, дүрс бичлэг, дуу хөгжим, бусад материалыг Сүмийн албан ёсны вэбсайтын Terms of Use хуудаснаас эсвэл Сүмийн Оюуны өмчийн алба (IPO)-аас ашиглалтыг тодорхой зөвшөөрсөн бус аваас ашиглаж болохгүй. Контент эзэмшигч нь эхлээд бичгээр зөвшөөрөл өгөөгүй бол бусад эх сурвалж дахь зохиогчийн эрхтэй агуулгыг ашиглах ёсгүй. Зохиогчийн эрх бүхий материалуудыг ашиглах талаарх нэмэлт мэдээллийг 38.8.11-ээс үзнэ үү.

  • Зураг, видео, хувийн мэдээллийг ашиглах үед контент эзэмшигч юм уу холбогдох хүмүүсийн зөвшөөрлийг авсан байх шаардлагатай. Зөвшөөрөл өгөх маягт, олон нийтийн зарлал, тодорхой үйл ажиллагаанд зар өлгөх байдлаар эсвэл шаардлагатай үед бичгээр зөвшөөрөл авч болно. Тухайн улс орны, мэдээллийг нууцлах хуулийг баримтлах ёстой.

  • Онлайн эх сурвалж нь ChurchofJesusChrist.org, Member Tools эсвэл Сүмийн бусад эх сурвалж дээр байгаа зүйлсийг давхардуулах ёсгүй.

  • Удирдагчид, номлогч нар давхардан холбоо барихаас зайлсхийхийн тулд хамтран ажиллах хэрэгтэй.

  • Онлайн эх сурвалжийг цаашид шаардлагагүй болсон бол зогсоож болно. Чухал мэдээлэл (гэрэл зураг, видео зэрэг)-ийг тойрог, гадасны түүхэд хадгалах хэрэгтэй.

Нэмэлт удирдамжийг internet.ChurchofJesusChrist.org дээрээс үзнэ үү.

38.8.20.3

Интернэт, сошиал медиагийн хувийн хэрэглээ

Интернэт, сошиал медиаг олон сайн зүйл хийхэд ашиглаж болно. Үүн дотор Аврагч, Түүний сэргээгдсэн сайн мэдээний талаар гэрчлэлээ хуваалцах боломжууд орно. Блог, сошиал медиа, бусад интернэт технологи нь Христэд итгэх итгэлийг дагалддаг амар амгалан, итгэл найдвар, баяр баясгалангийн захиасыг хөхиүлэн дэмжих боломжийг гишүүдэд олгодог.

Сэтгэл өргөм мэдээ мэдээллийг хуваалцахыг гишүүдэд уриалдаг. Гишүүд онлайнаар, үүн дотор сошиал медиагаар харилцахдаа ямагт соёлтой, хүндлэлтэй байдлын жишээг үзүүлэх хэрэгтэй. Тэд зөрчилдөөнөөс зайлсхийх хэрэгтэй (3 Нифай 11:29 -30; Сургаал ба Гэрээ 136:23-ыг үзнэ үү).

Гишүүд бусдын эсрэг урьдчилан тогтоосон хандлага бүхий аливаа мэдэгдэл гаргахаас зайлсхийх хэрэгтэй (38.6.14-ийг үзнэ үү). Тэд бүх цагт, онлайнаар байх үедээ ч Христтэй адил байхыг хичээж, Бурханы бүх хүүхдийг чин сэтгэлээсээ хүндэлж байгаагаа харуулахыг хичээнэ.

Гишүүд заналхийлсэн, дээрэлхсэн, дорд харьцсан, түрэмгийлсэн эсвэл доромжилсон хэл яриаг эсвэл зургийг онлайн дээр ашиглах ёсгүй. Хэрэв цахимаар хууль зөрчин заналхийлсэн тохиолдол гарвал хууль сахиулах байгууллагатай даруй холбогдох хэрэгтэй.

Гишүүд өөрсдийнх нь захиас Сүмийг төлөөлдөг эсвэл Сүм ивээн тэтгэж байгаа гэсэн утгыг оруулж болохгүй.

38.8.21

Интернэт, хиймэл дагуул болон видео бичлэгийн төхөөрөмж

Сүмийн интернэт, хиймэл дагуул болон видео бичлэгийн төхөөрөмжийг зөвхөн ашгийн бус, Сүмийн зорилгод ашиглах хэрэгтэй. Үүнийг ашиглах зөвшөөрлийг гадасны ерөнхийлөгчийн эсвэл бишопын зөвлөл өгсөн байх ёстой.

Энэхүү төхөөрөмжийг Сүмээс ивээн тэтгээгүй хөтөлбөрүүдийн бичлэг хийхэд эсвэл үзэхэд ашиглаж болохгүй. Мөн Сүмийн эх сурвалж, интернэт холбоог Сүмийн биш хөтөлбөрүүдийг үзэхэд эсвэл бичлэг хийхэд ашиглаж болохгүй.

Зөвхөн технологийг ашиглахад сургагдсан хүмүүс л төхөөрөмжийг ажиллуулж болно. Ашиглаагүй байгаа үед үүнийг цоожтой байлгана. Хувиараа ашиглахаар төхөөрөмжийг сүмийн байраас авч явж болохгүй.

38.8.22

Улс үндэстний хууль

Сүмийн гишүүд оршин суудаг төдийгүй аялж очсон улс орныхоо хуулийг дуулгавартай дагаж, хүндэлж, дэмжих ёстой (Сургаал ба Гэрээ 58:21–22, Итгэлийн тунхаг 1:12-ыг үзнэ үү). Үүнд шашин сурталчлахыг хориглодог хуулиуд мөн орно.

38.8.23

Сүмийн асуудлаар хууль эрх зүйн зөвлөгөө авах

Сүмийн асуудлаар хууль эрх зүйн тусламж хэрэгтэй бол удирдагчид Сүмийн хуулийн зөвлөхтэй холбогдох ёстой. Нэгдсэн Улс болон Канадад гадасны ерөнхийлөгч нь Сүмийн ерөнхий зөвлөлийн алба руу дараах утсаар холбогдоно.

1-800-453-3860, дотуур утас 2-6301

1-801-240-6301

Нэгдсэн Улс болон Канадаас бусад оронд гадасны ерөнхийлөгч нь бүсийн албаны хуулийн зөвлөхтэй холбогдоно.

38.8.23.1

Шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болон үүнтэй холбоотой бичиг баримт

Сүмийн удирдагчид нэгжийн гишүүдтэй нь холбоотой иргэний болон эрүүгийн хэрэгт эхлээд Сүмийн хуулийн зөвлөхөөс зөвлөгөө авалгүйгээр оролцох ёсгүй. Энэхүү бодлого журам нь хуульч, шүүхийн ажилтантай ярих, э-мэйлээр харилцахад хамаарна.

Удирдагчид Сүмийн албан тушаалынхаа хүрээнд Сүмийн хуулийн зөвлөхтэй дараах нөхцөлд ярина. Үүнд:

  • Хууль эрх зүйн асуудлаар гэрчийн мэдүүлэг өгөх эсвэл харилцах нь зүйтэй гэж үзвэл

  • Шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль эрх зүйн асуудлаар гэрчийн мэдүүлэг өгөх эсвэл холбогдох шаардлагатай бол

  • Нотолгоо гаргаж өгөх шаардлагатай бол

  • Сайн дураараа бичиг баримт, мэдээлэл өгөхийг хүссэн бол

  • Хуульч эсвэл иргэний байгууллагын албан хаагчидтай ял оноох эсвэл шоронгоос хугацаанаас нь өмнө суллах зэрэг шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцын талаар холбогдохыг хүссэн бол зөвлөгөө авна.

Сайн санааны үүднээс байсан ч, Сүмийн удирдагчид хуулийн хянан шийдвэрлэх ажиллагааны үеэр мэдээлэл хуваалцах нь буруу ойлголт өгч, хохирол учруулж болзошгүй. Ийн хуваалцах нь нэн ялангуяа хохирогчдод болон тэдний гэр бүлийнхэнд хор уршигтай байж болох юм. Түүнчлэн Сүмийн бодлого журмыг дагах нь Сүмийг хууль эрх зүйн асуудалд зохисгүйгээр татан оролцуулахаас сэргийлдэг.

38.8.23.2

Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөх

Сүмийн удирдагчид Сүмийн ерөнхий зөвлөлийн албанаас урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр аливаа хуулийн хянан шалгах ажиллагаанд Сүмийг төлөөлөн мэдүүлэг өгөх ёсгүй. Энэ бодлого журам ял оноох эсвэл шоронгоос хугацаанаас өмнө суллахыг хэлэлцэх шүүх хурлуудад мөн хамаатай. Сүмийн удирдагчид энэ зөвшөөрлийг авалгүйгээр албан тушаалынхаа хүрээнд аливаа нотолгоог амаар болон бичгээр өгч болохгүй.

Сүмийн удирдагчид шүүхийн хянан шалгах ажиллагаан дээр өгөх мэдүүлэг нь Сүмийн байр суурийг төлөөлж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, ойлголт өгөх ёсгүй.

Сүмийн удирдагчид шүүхийн хянан шалгах ажиллагаан дээр өгөх гэрчийн мэдүүлэгт нөлөөлөх ёсгүй.

Сүмийн хуулийн зөвлөхтэй холбоо барих мэдээллийг 38.8.23-т оруулсан болно.

38.8.24

Шуудангийн хайрцгийн хэрэглээ

Олон улс оронд шуудангийн төлбөргүйгээр аливаа материалыг оршин суугчдын шуудангийн хайрцагт хийх эсвэл дээр нь тавих юм бол шуудангийн дүрэм журмыг зөрчсөнд тооцогддог. Энэхүү хязгаарлалт нь сурталчилгаа, мэдээ, зар зэрэг Сүмтэй холбоотой аливаа материалд хамаарна. Аливаа зүйлсийг шуудангийн хайрцагт хийх эсвэл дээр нь тавих ёсгүйг Сүмийн удирдагчид гишүүд, номлогчдод зааварлах ёстой.

38.8.25

Гишүүд Сүмийн удирдах газартай харилцах

Сүмийн гишүүдийг сургаалын талаарх асуулт, хувийн асуудал, хүсэлтийн талаар ерөнхий эрх мэдэлтнүүд рүү утасдаж, э-мэйл явуулж, захидал бичихийг дэмждэггүй. Өөрийн биеэр хариу өгөх нь ерөнхий эрх мэдэлтнүүдэд үүргээ биелүүлэхэд хүндрэл болдог. Гишүүдийг сүнслэг удирдамж эрэлхийлэх үедээ Халамжийн нийгэмлэгийн болон ахлагчийн чуулгын ерөнхийлөгч зэрэг орон нутгийн удирдагчидтайгаа холбоо барихад урамшуулдаг (31.3-ыг үзнэ үү).

Ихэнх тохиолдолд, ерөнхий эрх мэдэлтнүүдэд гишүүдээс ирсэн аливаа захидал бичгийг орон нутгийн удирдагчдад буцаан илгээдэг. Сургаал мөн Сүмийн бусад асуудлын талаар тодруулга хэрэгтэй байгаа гадасны ерөнхийлөгч гишүүдийн төлөө Тэргүүн Зөвлөлд хандан бичиж болно.

38.8.26

Гишүүдийн ажил төрөл

Сүмийн гишүүд нь сайн мэдээний зарчмуудтай таарч тохирох, ажилласнаар цэвэр ухамсраар Их Эзэний адислалуудыг гуйж чадахуйц ажил хайх хэрэгтэй. Гэвч энэ бол хувийн асуудал бөгөөд эцсийн эцэст гишүүний үзэл бодол, залбиран байж шийдвэрлэх асуудал юм.

38.8.27

Тусгай хэрэгцээт гишүүд

Удирдагчид ба гишүүд өөрсдийн нэгжийн хил хязгаар дотор амьдардаг бүх хүний хэрэгцээг авч үзэхийг урамшуулан дэмждэг. Тусгай хэрэгцээт гишүүд үнэ цэнтэй бөгөөд утга учиртай арга замаар хувь нэмэр оруулах боломжтой. Хөгжлийн бэрхшээл нь оюуны, нийгмийн, сэтгэл санааны эсвэл биеийн байж болно.

Сүмийн гишүүдийг тусгай хэрэгцээт хүмүүсийг ойлгож, итгэл найдвар өгч, хайраа харуулдаг Аврагчийн үлгэр жишээг дагахыг дэмждэг. Удирдагчид тусгай хэрэгцээт хүмүүсийг таньж мэдэн, чин сэтгэлээсээ анхаарал тавих ёстой.

Удирдагчид мөн эцэг эх, эхнэр нөхөр, хүүхэд, ах, эгч нар нь тусгай хэрэгцээтн улмаас нэмэлт асаргаа хэрэгтэй байж мэдэх гишүүдээ олж тогтоох хэрэгтэй. Гэр бүлийнхээ тусгай хэрэгцээт гишүүнийг харж халамжлах нь сайхан ч бас хүнд хөдөлмөр юм.

Удирдагчид гэр бүлийн гишүүдээсээ хол, асрамжийн эсвэл өөр бусад газарт амьдардаг тусгай хэрэгцээт гишүүдийг олж тогтоон, тохинуулах хэрэгтэй.

38.8.27.1

Мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх

Удирдагч, багш нар болон бусад гишүүн тусгай хэрэгцээт хүн бүрийг мөн тэдний давуу тал, хэрэгцээ шаардлагыг ойлгохыг эрэлхийлэх хэрэгтэй. Тэд тухайн хүнтэй болон гэр бүлийнхэнтэй нь ярилцсанаар мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлдэг. Эх сурвалжуудыг disability.ChurchofJesusChrist.org дээрээс үзэх боломжтой.

38.8.27.2

Тусламж дэмжлэг үзүүлэх

Удирдагчид тусгай хэрэгцээт хүмүүс, тэдний асран халамжлагчийн хэрэгцээ шаардлагыг тогтоодог. Хэрэгцээ шаардлагыг зохих ёсоор шийдвэрлэн туслахын тулд тойрог, гадасны нөөц бололцоог хэрхэн ашиглахыг эдгээр удирдагч тодорхойлдог. Удирдагчид гишүүдийг хайрлаж, нөхөрлөснөөр тэдэнд хүрч ажиллан, туслахыг дэмждэг.

Бишопын болон гадасны ерөнхийлөгчийн зөвлөл нь хувь хүн, гэр бүл, багш нарт болон бусад удирдагчид туслах тойрог, гадасны тусгай хэрэгцээт гишүүдийн асуудал хариуцсан мэргэжилтнийг дуудаж болно (38.8.27.9-ийг үзнэ үү).

Удирдагчид тусгай хэрэгцээт хүмүүст болон тэдний гэр бүлд тус болж болох олон нийтийн нөөц бололцоог бас тодорхойлж болно.

Тусгай хэрэгцээт хүмүүст туслах талаарх нэмэлт мэдээллийг disability.ChurchofJesusChrist.org дээрээс үзнэ үү. Удирдагчид Гэр бүлийн үйлчлэлийн албатай (боломжтой газруудад, холбоо барих мэдээллийг 31.3.6-аас үзнэ үү) холбоо барьж болно.

Удирдагчид болон гишүүд тухайн хүн яагаад тусгай хэрэгцээт болсон эсвэл тухайн гэр бүл яагаад тусгай хэрэгцээт хүүхэдтэй болохыг тайлбарлах гэж оролдох хэрэггүй. Тэд хөгжлийн бэрхшээл бол Бурханы шийтгэл (Иохан 9:2–3-ыг үзнэ үү) эсвэл онцгой эрх гэсэн ойлголтыг өгч болохгүй.

38.8.27.3

Ёслолуудыг гүйцэтгэх

38.2.4-ийг үзнэ үү.

38.8.27.4

Үйлчлэх, оролцох боломж олгох

Тусгай хэрэгцээт олон гишүүн Сүмийн бараг бүх үүрэгт ажилд үйлчилж болно. Удирдагчид хүн бүрийн чадвар, нөхцөл байдал, хүслийг залбиралтайгаар тунгаан бодоод, үйлчлэх зохистой боломжоор хангана. Бишоп тухайн гишүүнтэй мөн гэр бүлтэй нь түүнчлэн зөвлөлдөнө. Тэд тухайн хүн, гэр бүл эсвэл асран халамжлагчид Сүмийн дуудлага ямар нөлөө үзүүлэхийг бодно. (Сургаал ба Гэрээ 46:15-ыг үзнэ үү.)

Удирдагчид тусгай хэрэгцээт хүмүүсийг халамжилдаг хүмүүст Сүмийн ажил үүрэг, дуудлага өгөхдөө асран халамжлагчдын нөхцөл байдлыг сайтар анхаарах хэрэгтэй.

Удирдагчид ба багш нар тусгай хэрэгцээт хүмүүсийг хурал цуглаан, хичээл, үйл ажиллагаануудад аль болох бүрэн оролцуулж байх нь зүйтэй. Хичээл, хэлэх үг, заах арга барилыг хүн бүрийн хэрэгцээнд тохируулах хэрэгтэй. Хичээлүүдийг тохируулан өөрчлөх тухай мэдээллийг disability.ChurchofJesusChrist.org дээрээс үзнэ үү.

Мөн цуглаан, үйл ажиллагаан дээр тусгай хэрэгцээт хүнд туслахаар тойргийн нэг гишүүнийг урьж болно. Тусгай хэрэгцээт гишүүн байдаг ангид бишопын зөвлөл нь хэд хэдэн багшийг дуудаж болно. Ангийнхаа бүх гишүүний хэрэгцээ шаардлагыг хангахаар багш нар хамтран ажиллана.

Хэрэв уг хүн цуглаан, хичээл, үйл ажиллагаанд оролцож чадахгүй бол удирдагч, багш нар түүний хэрэгцээг хэрхэн хангах талаар уг гишүүнтэй болон гэр бүлтэй нь зөвлөлдөж болно. Гадасны ерөнхийлөгч эсвэл бишоп хөгжлийн бэрхшээлтэй гишүүдэд зориулсан тусгай анги, хөтөлбөр зохион байгуулахыг зөвшөөрч болно (38.8.27.5-ыг үзнэ үү). Тухайн хүн Сүмийн цуглаануудад оролцох боломжгүй бол удирдагч, багш нар хичээлийн материал, хэлсэн үгийн бичлэг, шууд дамжуулалтаар хангаж болно.

Ариун ёслолын цуглаан, оршуулгын ёслол зэрэг үйл ажиллагааг шууд нэвтрүүлэх нь зөвхөн биечлэн оролцож чадахгүй хүмүүст зориулагддаг (29.7-г үзнэ үү). Ариун ёслол хүртэх талаарх нэмэлт мэдээллийг 18.9.3-аас үзнэ үү.

Тусгай хэрэгцээт санваартнуудыг зохистой үед ёслолуудад оролцохыг удирдагчид урамшуулан дэмжинэ. 12 нас хүрэх жилийнхээ 1-р сараас эхлэн, баптисм хүртэж, гишүүнээр батлуулсан, зохистой санваартнууд болон залуу эмэгтэйчүүд ариун сүмд нас барагсдын өмнөөс баптисм хүртэж, гишүүнээр батлуулж болно. Тусгай хэрэгцээт гишүүд ариун сүмд өөрсдийн хишгийг хүртэх тухай удирдамжийг 27.2.1.3 мөн 27.3.1.2 дээрээс үзнэ үү.

38.8.27.5

Тусгай анги, хөтөлбөр, нэгжийг зохион байгуулах

Тусгай хэрэгцээт, тусгай хэрэгцээтэй гишүүд Сүмийн хөтөлбөр зохион байгуулагддаг асрах байр эсвэл эмчилгээний газар амьдардаггүй бол тэднийг тойрогтоо ням гаргийн цуглаануудад оролцохыг нь дэмждэг (37.6-г үзнэ үү).

Нэгж ба бүлэг Сонсголгүй, дохионы хэлээр ярьдаг гишүүд зэрэг онцгой хэрэгцээтэй гишүүдэд зориулан тойрог, салбарыг байгуулж болно (37.1-ийг үзнэ үү). Зөвшөөрлийг зөвхөн Тэргүүн Зөвлөл өгнө.

Дохионы хэлээр ярьдаг зэрэг тахир дутуу хүмүүсийн бүлгийг байгуулахыг тойргоос хүсэж болно. Ийм нэгж, бүлэгт оролцож байгаа хүмүүсийн гишүүнчлэлийн бүртгэлийн талаарх мэдээллийг 33.6.11-ээс үзнэ үү.

Дүлий гишүүдэд зориулсан нэгжээс хол зайд амьдардаг дүлий гишүүд виртуал байдлаар оролцож болно. Тэд уг нэгжийн удирдагчдаас зөвшөөрөл авах хэрэгтэй. Орон нутгийн тойргийн удирдагчид нь дүлий гишүүдийг халамжилж, ариун ёслолоос тогтмол хүртэх боломжтой байхыг нь бататгана.

Ангиуд Тусгай хэрэгцээт гишүүд тойргийнхоо гишүүдтэй хамт ням гаргийн ангиудад оролцоно. Гэхдээ, ижил төстэй тусгай хэрэгцээт насанд хүрсэн гишүүд эсвэл өсвөр насны гишүүдийн хэрэгцээг хангах шаардлагатай үед тойрог, гадаснаас тусгай Ням гаргийн ангийг зохион байгуулж болно (13.3.2-ыг үзнэ үү).

Тусгай хэрэгцээт гишүүдийн үйл ажиллагааны хөтөлбөр Оюуны тусгай хэрэгцээт насанд хүрсэн гишүүдийн хэрэгцээг хангах шаардлагатай үед тойрог, хэд хэдэн тойрог, гадас эсвэл хэд хэдэн гадас тусгай хэрэгцээт гишүүдийн үйл ажиллагааны хөтөлбөрийг зохион байгуулж болно. Энэ хөтөлбөр нь тохинуулал, Ням гаргийн Сүмийн үйл ажиллагаа, орон нутгийн нэгж дэх үйл ажиллагааг баяжуулдаг.

Тусгай хэрэгцээт гишүүдийн үйл ажиллагааны хөтөлбөр нь ерөнхийдөө 18 ба түүнээс дээш насны хүмүүст үйлчилдэг. 18-аас доош насны гишүүдийг тойрог, гадастаа оролцуулахын тулд бүхий л хичээл зүтгэлийг гаргах хэрэгтэй. Онцгой нөхцөлд, удирдагч нар өсвөр үеийнхнийг 12 нас хүрэх жилийн эхнээс эхлэн нэмэлт үйл ажиллагаагаар хангаж болно.

Тусгай хэрэгцээт гишүүдийн үйл ажиллагааны хөтөлбөрт хэд хэдэн тойрог оролцож байгаа үед гадасны ерөнхийлөгч нь үүнийг хянах төлөөлөгч бишопыг томилж болно. Хэд хэдэн гадас оролцож байгаа үед Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл үүнийг хянах төлөөлөгч гадасны ерөнхийлөгчийг томилно.

Төлөөлөгч бишоп эсвэл төлөөлөгч гадасны ерөнхийлөгч нь оролцож байгаа бусад бишоп юм уу гадасны ерөнхийлөгчидтэй зөвлөлдөн, эдгээр хөтөлбөр ямар байдлаар санхүүжихийг шийднэ.

Тусгай хэрэгцээт гишүүдийн үйл ажиллагаа хариуцсан удирдагчид Тусгай хэрэгцээт гишүүдийн үйл ажиллагаа хариуцсан удирдагчдаар насанд хүрсэн гишүүдийг дуудаж болно. Эдгээр удирдагч тусгай хэрэгцээт гишүүдийн үйл ажиллагааны хөтөлбөрийг төлөвлөж, явуулна. Тэд тусгай хэрэгцээт гишүүдийг үйл ажиллагаанд оролцохыг урихын тулд тойрог, гадасны тусгай хэрэгцээт гишүүдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй (38.8.27.9-ийг үзнэ үү) зөвлөлдөнө. Тэд уг гишүүдийн хэрэгцээг хэрхэн хангах талаар хамтдаа зөвлөлдөнө.

Төлөөлөгч тойргийн бишоп эсвэл гадасны ерөнхийлөгчийн удирдлага доор тусгай хэрэгцээт гишүүдэд зориулсан үйл ажиллагааны удирдагчдыг дуудаж, онцгойлон адисална. Гадасны ерөнхийлөгч түүнчлэн тусгай хэрэгцээт гишүүдэд зориулсан үйл ажиллагааны удирдагчаар үйлчлүүлэхээр дээд зөвлөлийн гишүүнийг томилж болно.

Аль ч насны тусгай хэрэгцээт гишүүдэд үйлчилж буй гишүүд ProtectingChildren.ChurchofJesusChrist.org дээрх сургалтыг авч дуусгана. Удирдагчдад зориулсан аюулгүй байдлын нэмэлт шаардлагыг Хөгжлийн бэрхшээлтэй гишүүдэд зориулсан үйл ажиллагаа дээрээс үзнэ үү.

Уригдсан үедээ тусгай хэрэгцээт гишүүдэд зориулсан үйл ажиллагааны удирдагчид гадас, тойргийн удирдлагын хуралд оролцож болно.

Тусгай хэрэгцээт гишүүдэд зориулсан үйл ажиллагааны хөтөлбөрт зориулсан удирдамж. Оролцогчдод сүнслэг байдал, нийгэм, бие бялдар, оюун ухааны хувьд өсөж хөгжихөд туслахын тулд тусгай хэрэгцээт гишүүдэд зориулсан үйл ажиллагааны хөтөлбөрийг зохион байгуулдаг (Лук 2:52-ыг үзнэ үү). Удирдагчид үйл ажиллагааны давтамжийг шийднэ. Тэд оролцогчдын тоо, аялах замын зай болон бусад нөхцөл байдлыг бодож үзнэ.

Зарим хүн эрүүл мэнд, бие махбод, оюун ухааны эсвэл зан авирын ярвигтай нөхцөл байдлаас болж оролцох боломжгүй байж болох юм. Удирдагчид тэдний хэрэгцээнд тохинуулах өөр бусад арга замыг эрэлхийлнэ.

Оролцоо ба аюулгүй байдлын жишиг Хамгийн багадаа, насанд хүрсэн, хариуцлагатай хоёр удирдагч бүх үйл ажиллагаан дээр байх ёстой. Насанд хүрсэн хоёр хүн нь хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй эсвэл эхнэр, нөхөр хоёр байж болно. Ерөнхийдөө тусгай хэрэгцээт гишүүдэд зориулсан үйл ажиллагааг хянан зохицуулахад бусад үйл ажиллагаанд шаардлагатайгаас илүү олон насанд хүрэгч хэрэгтэй байдаг.

Үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг насанд хүрэгчид ProtectingChildren.ChurchofJesusChrist.org дээрх сургалтыг авч дуусгана. Тэд оролцохынхоо өмнө бишопоосоо зөвшөөрөл авсан байх ёстой. Аюулгүй байдлын нэмэлт шаардлагыг Тусгай хэрэгцээтэй гишүүдэд зориулсан үйл ажиллагаанаас үзнэ үү.

Хэрэв зохисгүй зан авир гарвал, удирдагчдын нэн даруй хүлээх үүрэг хариуцлага бол эмзэг хүмүүсийг хамгаалж, туслах явдал юм. Гарсан байж болзошгүй хүчирхийлэлд хэрхэн хандах талаарх мэдээллийг 38.6.2.1-ээс мөн abuse.ChurchofJesusChrist.org дээрээс үзнэ үү.

38.8.27.6

Дүлий эсвэл сонсголын бэрхшээлтэй гишүүдийн хэлмэрч

Дүлий эсвэл сонсголын бэрхшээлтэй гишүүд харилцах хэрэгцээгээ хангахдаа удирдагчидтай хамтран ажиллах ажлыг эхлүүлнэ. Гишүүд, удирдагчид хэлмэрчийг бэлэн байлгахын тулд хамтдаа ажиллана.

Хэлмэрч нар гишүүд өөрсдийг нь мөн ярьж байгаа хүнийг харж чадах газар байрлана.

Ёслол ба ярилцлагын үеэр хэлмэрч нь ёслол гүйцэтгэж байгаа эсвэл ярилцлага хийж байгаа хүнд ойрхон сууж эсвэл зогсоно. Ёслол, адислалуудыг хөрвүүлэх талаарх нэмэлт мэдээллийг 38.2.1-ээс үзнэ үү.

Хангалттай тооны хэлмэрч байгаа бол амарч болохын тулд ойролцоогоор 30 минут тутам солигдоно.

Ганцаарчилсан ярилцлага, Сүмийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурал зэрэг эмзэг нөхцөл байдалд бэлтгэхдээ удирдагчид дүлий гишүүнтэй зөвлөлдөнө. Гишүүн хүссэн тохиолдолд удирдагчид нууцлаг байдлыг хадгалахын тулд гэр бүлийнх нь гишүүн бус хэлмэрчийг олно.

Дүлий, сонсголын бэрхшээлтэй эсвэл дохионы хэлээр ярьдаггүй, гэхдээ амны хөдөлгөөн уншихад туслах аман орчуулагч хэрэгтэй гишүүдэд ч мөн энэ адил зарчмууд хамаарна.

Тухайн бүсэд хэрэглэгддэг дохионы хэлийг заахын тулд удирдагчид тойрог, гадасны хэмжээнд ангиудыг зохион байгуулж болно. Dictionary of Sign Language Terms for The Church of Jesus Christ of Latter-day Saints (Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн дохионы хэлний нэр томьёоны толь бичиг) нь тустай эх сурвалж юм.

38.8.27.7

Нууцлал

Удирдагчид хэрэгцээ шаардлагыг авч хэлэлцэх удирдлагын хурлын үеэр болон дараа нь тусгай хэрэгцээт гишүүдийн хувийн нууцлаг мэдээлэлд хүндэтгэлтэй хандах ёстой. Удирдагчид онош эсвэл хувийн бусад мэдээллийг зөвшөөрөл авалгүйгээр хуваалцаж болохгүй.

38.8.27.8

Үйлчлэл үзүүлдэг амьтан

Бишоп, гадасны ерөнхийлөгчид тусгай хэрэгцээт хүмүүс цуглааны байранд байхдаа хөтөч нохой ашиглаж болох эсэхийг шийднэ. Хуульд онцгойлон заагаагүй л бол сэтгэлийн дэм үзүүлдэг (гэрийн тэжээвэр амьтан) гэх мэт шалтгаанаар өөр бусад төрлийн амьтныг цуглааны байрт эсвэл Сүмээс зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд оруулахыг ерөнхийдөө зөвшөөрдөггүй. (Ерөнхийдөө Нэгдсэн Улсад, Сүм нь хуулийн дагуу хөтөч нохой эсвэл сэтгэлийн дэм болдог амьтдыг шүтлэг бишрэлийн байрт оруулах шаардлагагүй.) Бишоп, гадасны ерөнхийлөгч нар орон нутагтаа шийдвэр гаргана. Тэд тусгай хэрэгцээт хүмүүс, цуглаанд оролцож байгаа бусад хүний хэрэгцээг авч үзнэ.

Сүмийн байранд үйлчлэл үзүүлдэг амьтныг ашиглах талаарх нэмэлт удирдамжийг 27.1.3-аас болон disability.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.

38.8.27.9

Хөгжлийн бэрхшээл хариуцсан мэргэжилтэн

Бишопын болон гадасны ерөнхийлөгчийн зөвлөлүүд тойргийн эсвэл гадасны тусгай хэрэгцээт гишүүдийн асуудал хариуцсан мэргэжилтнийг дуудаж болно. Мэргэжилтэн нь тусгай хэрэгцээт хүмүүст болон тэднийг асран халамжлагчдад Сүмийн цуглаан, үйл ажиллагаанд оролцож, нэг хэсэг нь байх мэдрэмжийг авахад нь тусалдаг.

Уг мэргэжилтэн дараах арга замаар гишүүд, удирдагчдад үйлчилдэг. Үүнд:

  • Тусгай хэрэгцээт хүмүүсийг болон тэдний гэр бүлийнхнийг таньж мэддэг болох.

  • Асран халамжлагч, удирдагч мөн бусдын тусгай хэрэгцээт холбоотой асуултад болон санааг нь зовоосон зүйлсэд хариу өгөх.

  • Сүмийн материал авах, цуглаан болон үйл ажиллагаанд оролцоход нь хүмүүст туслах. Үүнийг технологи ашиглан мөн өөр бусад аргаар хийж болно (38.8.27.10-ыг үзнэ үү).

  • Тусгай хэрэгцээт гишүүд үйлчилж болох ямар боломжууд байгааг тодорхойлох.

  • Гэр бүлүүдийн тодорхой хэрэгцээг мөн зохистой үед тэдэнд туслах орон нутаг, тойрог, гадасны эх сурвалжуудыг тодорхойлох.

Мэргэжилтэн нь тусгай хэрэгцээт гишүүдэд болон тэднийг асран халамжлагчдад уг хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдээллийг бусадтай хуваалцахад нь тусална.

38.8.27.10

Эх сурвалж

Тусгай хэрэгцээт гишүүд, тэдний гэр бүлийнхэн, асран халамжлагчдад болон удирдагч, багш нарт зориулсан эх сурвалж материалуудыг disability.ChurchofJesusChrist.org дээрээс авах боломжтой. Энэ вэбсайтад:

  • Тусгай хэрэгцээт хүмүүст тулгардаг зовлон бэрхшээлийн талаарх ойлголтоо өсгөн нэмэгдүүлэхэд туслах мэдээлэл

  • Эх сурвалжууд нь тусгай хэрэгцээт гишүүд, тэдний гэр бүлийнхэнд Есүс Христийн сайн мэдээнээс тайтгарлыг олж авахад туслах зорилготой.

  • Тусгай хэрэгцээт гишүүдийн авч болох форматаар хэвлэгдсэн Сүмийн материалуудын жагсаалт (мөн store.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү).

Энэ талаар асуулт байвал дараах хаягаар хандаж болно.

Members with Disabilities

50 East North Temple Street

Salt Lake City, UT 84150-0024

Утас: 1-801-240-2477, 1-800-453-3860, дотуур утас 2-2477

Э-мэйл: disability@ChurchofJesusChrist.org

38.8.28

Гэмт хэрэгт холбогдсон, хоригдож байсан гишүүдэд тохинуулах

Сүмийн удирдагчдыг гэмт хэргийн нөлөөнд өртсөн мөн хоригдсон хүмүүсийг ойлгож, итгэл найдвар өгч, хайраа харуулдаг Аврагчийн үлгэр жишээг дагахад урамшуулдаг (Матай 25:34–36, 40-ийг үзнэ үү).

Гадасны ерөнхийлөгч шоронд тохинуулахад гаргах хүчин зүтгэлийг удирддаг. Үүнд одоо хоригдож байгаа болон саяхан суллагдсан насанд хүрсэн болон өсвөр үеийнхнийг дэмжих хүчин чармайлт орно. Мөн хоригдсон хүний гэр бүл, хүүхдүүд, хайрладаг хүмүүсийг нь халамжлах явдал ордог.

Нэгжийн нутаг дэвсгэрт нь шорон, хорих газар байдаг удирдагчид тохинуулах боломж, хэрэгцээг олж мэдэхийн тулд санаачилгатай байх хэрэгтэй. Удирдагчид эх сурвалж болон зааварчилга авахын тулд Сүмийн шоронд тохинуулах албатай дараах аргаар холбоо барьж болно.

Э-мэйл: PrisonMinistry@ChurchofJesusChrist.org

Утас: 1-801-240-2644, 1-800-453-3860, дотуур утас 2-2644

38.8.29

Бусад шашин

Бусад шашинд сүнслэг нөлөө бүхий, хүнлэг, олны хүндэтгэл хүлээсэн олон зүйл байдаг. Номлогчид болон бусад гишүүн бусдын итгэл бишрэл, уламжлалд мэдрэмж, хүндэтгэлтэй хандах ёстой. Тэд түүнчлэн тэднийг гомдоохоос зайлсхийх ёстой.

Номлол, гадасны ерөнхийлөгчид өөр шашны байгууллагатай харилцах харилцааны талаар асуух зүйл байвал Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй холбоо барих ёстой. Ийм асуулттай тулгарсан орон нутгийн удирдагчид гадасны эсвэл номлолын ерөнхийлөгчтэй холбоо барих хэрэгтэй.

38.8.30

Улс төр, иргэний үйл ажиллагаа

Сүмийн гишүүдийг улс төр, төр засгийн үйл хэрэгт оролцохыг уриалдаг. Олон улс орны хувьд, үүнд дараах нь багтаж болно.

  • Санал өгөх

  • Улс төрийн намд элсэж, үйлчлэх

  • Санхүүгийн дэмжлэгээр хангах

  • Намын албан тушаалтан, сонгуульд оролцогчидтой холбоо барих

  • Амар тайван, хууль ёсны эсэргүүцэлд оролцох

  • Орон нутгийн болон төр засгийн албанд сонгогдож эсвэл томилогдон ажиллах

Нийгмээ амьдрах, гэр бүл өсгөхөд ая тухтай орчин болгоход туслах сайн сайхан зорилго, хөдөлгөөнд оролцохыг гишүүдэд уриалдаг.

Орон нутгийн хуулийн дагуу сонгууль өгөхөөр бүртгүүлж, асуудлууд, мөн нэр дэвшсэн хүмүүсийг анхааралтай судлахад гишүүдийг уриалдаг. Сайн мэдээтэй харьцуулж болох зарчмууд өөр өөр улс төрийн намуудад байдаг. Шударга, сайн, ухаалаг удирдагчдыг эрж олон, дэмжих онцгой үүрэг хожмын үеийн гэгээнтнүүдэд бий (Сургаал ба Гэрээ 98:10-ыг үзнэ үү).

Сүм улс төрийн намууд, тэдний байр суурь, нэр дэвшигчдийн тухайд төвийг сахидаг. Сүм ямар ч улс төрийн нам эсвэл нэр дэвшигчийг дэмждэггүй. Мөн саналаа хэрхэн өгөхийг гишүүддээ зөвлөдөггүй.

Онцгой тохиолдолд, ёс суртахууны асуудлуудыг эсвэл Сүмийн дадал зуршлыг хөндөж байгаа бол Сүмээс улс төрийн асуудалд байр сууриа харуулж болно. Ийм тохиолдолд, Сүм өөрийн байр суурийг илэрхийлэн улс төрийн үйл явцад оролцож болох юм. Зөвхөн Тэргүүн Зөвлөл дараах зүйлсийг хийх эрх олгоно. Үүнд:

  • Ёс суртахууны асуудлууд дээр Сүмийн байр суурийг илэрхийлэх

  • Тодорхой нэг хуулийг Сүмээс дэмжиж эсвэл эсэргүүцэж байгааг илэрхийлэх

  • Шүүхийн асуудлууд дээр Сүмийн үзэл бодлыг хуваалцах

Сүмийн орон нутгийн удирдагчид гишүүдийг улс төрийн асуудлуудад оролцуулахаар зохион байгуулах ёсгүй. Бас удирдагчид гишүүдэд хэрхэн оролцоход нь нөлөөлөхийг оролдох ёсгүй.

Төрийн албанд сонгогдох эсвэл томилогдохыг эрэлхийлж байгаа Сүмийн гишүүд Сүмийн удирдагчид тэднийг дэмжин баталсан гэсэн санааг илэрхийлэх ёсгүй. Сүмийг аливаа улс төрийн нам, тэдний байр суурь эсвэл нэр дэвшигчийг дэмждэг хэмээн ташаа ойлгож болох мэдээлэл өгөх юм уу үйлдэл хийхээс удирдагчид болон гишүүд зайлсхийх ёстой.

Улс төрийн асуудал дээр байр сууриа илэрхийлсэн үед ч Сүм нэр дэвшсэн албан тушаалтнуудаас тодорхой байдлаар санал өгөх эсвэл тодорхой байр суурьтай байхыг эрэлхийлдэггүй. Нэр дэвшигч албан тушаалтан гишүүд өөрсдийн шийдвэрээ гаргадаг. Эдгээр албан тушаалтан нь өөр хоорондоо эсвэл Сүмийн нийтэд зарласан байр суурьтай санал нийлэхгүй байж болно. Тэд Сүмийг төлөөлөн ярьдаггүй.

Улс төрийн сонголтууд болон намын харьяалал нь Сүмийн нөхцөл байдалд заах, сурталчлах сэдэв байх ёсгүй. Удирдагчид Сүмийн хурал цуглаан, үйл ажиллагаануудыг Аврагчид болон Түүний сайн мэдээнд төвлөрч байгаад анхаарна.

Улс төрийн асуудлаар гишүүд бие биенээ шүүх ёсгүй. Итгэлтэй хожмын үеийн гэгээнтнүүд янз бүрийн улс төрийн намуудад харьяалагдаж, янз бүрийн нэр дэвшигчдийн төлөө санал өгч болно. Бүх хүн Сүмийн орчин нөхцөлд таатай байдлыг мэдрэх ёстой.

Сүмийн бүртгэл, лавлах, эдгээртэй адил төстэй материалуудыг улс төрийн зорилгоор ашиглаж болохгүй.

Сүмийн барилга байгууламжуудыг улс төрийн зорилгоор ашиглаж болохгүй. Гэхдээ өөр хувилбар байхгүй тохиолдолд Сүмийн барилга байгууламжийг санал өгөгчдийн сонгууль өгөх, бүртгэх байр болгон ашиглаж болно (35.5.6.3-ыг үзнэ үү).

38.8.31

Гишүүдийн хувийн мэдээлэл

Сүмийн удирдагчид гишүүдийн хувийн мэдээллийг хамгаалах үүрэгтэй. Сүмийн бүртгэл тайлан, лавлах, эдгээртэй адил төстэй материалыг хувийн, арилжааны эсвэл улс төрийн зорилгоор ашиглаж болохгүй (мөн 38.8.13-ыг үзнэ үү).

Тойрог, гадасны удирдагчид Сүмийн нууцлаг хувийн мэдээллийг Сүмээс хангаж өгсөн программ, систем эсвэл интернэт үйлчилгээнээс гадуур хадгалж эсвэл хуваалцах ёсгүй. Сүмийн хувийн нууцлаг мэдээллийн жишээнд хувь хүний дараах мэдээлэл багтаж болно. Үүнд:

  • Гишүүнчлэлийн статус

  • Материаллаг хэрэгцээ

  • Олон нийтэд боломжгүй хувийн бусад мэдээлэл

Хувь хүн эсвэл төрийн албан газруудаас мэдээллийн нууцлалын бодлого журмуудын талаар харилцаа холбоо ирэх юм бол нэн даруй Сүмийн Мэдээллийн нууцлалын албан газар луу мэдэгдэх ёстой.

Э-мэйл: DataPrivacyOfficer@ChurchofJesusChrist.org

Тойрог, гадасны удирдагчид эдгээр хүсэлтэд хариу өгөх ёсгүй.

Сүмийн нууцлалын бодлого журмыг ChurchofJesusChrist.org дээрх “Privacy Notice”-ээс үзнэ үү. Гишүүд түүнчлэн гадас, тойргийн удирдагчдаас уг бодлого журамд хандахад нь туслахыг хүсэж болно.

38.8.32

Хувиараа хэвлүүлсэн зохиол бүтээл

Гишүүд ерөнхий эрх мэдэлтэн, ерөнхий албан тушаалтан эсвэл Бүсийн далуудаас хамтран зохиогч болохыг эсвэл Сүмийн ном, бусад бичээст батламж өгөхийг хүсэх ёсгүй.

38.8.33

Ерөнхий эрх мэдэлтэн, Ерөнхий албан тушаалтан, Бүсийн далуудын хэлсэн үгийн бичлэг хийх, хуулбарлах эсвэл нэвтрүүлэх

Гишүүд Ерөнхий эрх мэдэлтэн, Ерөнхий албан тушаалтан, Бүсийн далуудын хэлсэн үгийг бичлэг хийж, бичиж авч эсвэл нэвтрүүлж болохгүй. Гэхдээ, эдгээр удирдагчийн үг хэлэх зарим хурал цуглааныг бишоп эсвэл гадасны ерөнхийлөгчийн удирдлага доор нэвтрүүлж болно. Мэдээллийг 29.7-оос үзнэ үү.

Гишүүд хувийн болон худалдааны бус зорилгоор гэрийнхээ техник хэрэгсэл дээр ерөнхий чуулганы шууд нэвтрүүлгийн бичлэгийг хийж болно.

38.8.34

Сүмийн болон Сүмийн гишүүдийн нэр

1838 онд Их Эзэн Сүмийн нэрийг бошиглогч Иосеф Смитэд илчлэлтээр өгсөн. Тэрээр “Учир нь эцсийн өдрүүдэд миний сүм ийн, бүр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хэмээн нэрлэгдэх ёстой” (Сургаал ба Гэрээ 115:4) хэмээсэн. Сүмийг болон гишүүдийг доор дүрсэлсэн арга замаар нэрлэн дуудах нь Есүс Христ ба Түүний Сүмийн гишүүдийн хоорондын уялдаа холбоог тодорхойлдог.

Боломжтой тохиолдолд Сүмийг хэлэхдээ бүтэн нэрийг нь хэлж байх ёстой. Сүмийн бүтэн нэрийг эхлээд дурдсаныхаа дараа товч дурдах хэрэг гарвал дараах нэр томьёог ашиглах нь зөв бөгөөд үүнийг урамшуулна.

  • Сүм

  • Есүс Христийн Сүм

  • Есүс Христийн сэргээгдсэн Сүм

Сүмийн гишүүдийг нэрлэхдээ дараах нэр томьёог ашиглах нь зөв бөгөөд үүнийг илүүд үзнэ.

  • Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд

  • Хожмын үеийн гэгээнтнүүд (энэ нь Их Эзэний хожмын өдрүүдэд Өөрийн гэрээт хүмүүст өгсөн нэр юм)

  • Есүс Христийн Сүмийн гишүүд

Сүмийн гишүүдийг “мормончууд,” “ХҮГ” гэх мэт өөрөөр нэрлэхийг дэмждэггүй.

Мормон гэдэг үг нь Мормоны Ном гэх мэт нэрд зүй зохистойгоор хэрэглэгдсээр байх болно. Мөн энэ үг “Мормон жим” зэрэг түүхэн нийлэмж үгсэд тэмдэг нэрийн утгаар хэрэглэгдэж болно.

Мормонизм нь буруу нэр томьёо бөгөөд үүнийг хэрэглэхийг дэмждэггүй. Сүмийн өвөрмөц сургаал, соёл, амьдралын хэв маягийн уялдаа холбоог тайлбарлахдаа “Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ” гэсэн үг хэллэгийг ашиглах нь зөв зүйтэй бөгөөд ийн ашиглахыг эрхэмлэнэ.

38.8.35

Дүрвэгчид

Олон хүн хэрцгийлэл, дайн, шашны хавчлага, аминд аюултай нөхцөл байдлаас ангижрахын тулд гэр орноо орхин зугтсан. Сүмийн гишүүд тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах (Мозая 4:26-г үзнэ үү) үүрэг хариуцлагынхаа нэг хэсэг болгон эдгээр дүрвэгчийг орон нутгийнхаа гишүүд болгон угтан авахын тулд өөрсдийн цаг зав, авьяас, нөхөрлөлийг санал болгож байна. Матай 25:35; ChurchofJesusChrist.org/refugees үзнэ үү.

38.8.36

Сүмээс мөнгөн тусламж дэмжлэг авах хүсэлтүүд

Хүмүүсийн хэрэгцээнд болон зөв зорилгуудыг хэрэгжүүлэхэд санхүүгийн туслалцаа үзүүлдэг хөтөлбөрүүд Сүмд байдаг.

Тусламж хэрэгтэй гишүүдэд Сүмээс бишопоор дамжуулан туслалцаа үзүүлдэг (22.3.2-ыг үзнэ үү). Бишопууд Сүмийн сан хөмрөгийг зөв зохистойгоор хэрэглэж байгааг баталгаажуулахын тулд тогтоосон зарчим мөн бодлогуудыг баримтална (22.4, 22.5-ыг үзнэ үү).

Тусламж хэрэгтэй байгаа гишүүдийг Сүмийн удирдах албатай холбоо барьж эсвэл Сүмийн бусад удирдагч, гишүүдээс мөнгө хүсэхийн оронд бишоптойгоо ярихыг дэмждэг. Бишоп нь ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн удирдагчдаас тэдний хэрэгцээг танихад туслахыг хүсэх магадлалтай.

38.8.37

Сүм дэх судалгааны ажлууд

Сүмийн судалгааны зорилго бол Сүмийн ерөнхий удирдагчдын бодож хэлэлцэж буй зүйлсийг дэмжих найдвартай мэдээллийг цуглуулах явдал юм. Зохицуулалтын судалгааны хэлтэс (ЗСХ) нь Сүмийн судалгаа явуулахаар зөвшөөрөгдсөн цорын ганц хэлтэс юм. ЗСХ нь судалгаа явуулахаар гадны гуравдагч байгууллагатай холбоо барьж болно.

Сүмээс зөвшөөрөгдсөн судлаачид гишүүд, удирдагчидтай холбоо барих үедээ ЗСХ-ийн ажилтны холбоо барих мэдээллийг өгдөг. Энэ ажилтан нь судалгааны талаарх асуултуудад хариулж чадна.

ЗСХ нь судалгаанд оролцогчдын нэр, хариултыг нууцлан хадгалахыг эрэлхийлнэ. Хүмүүс аль ч үед оролцохоос татгалзаж болно. Тэд зарим эсвэл бүх асуултад хариулахгүй байхаар сонгож болно.

18 нас хүрээгүй хүүхдүүдийг судалгаанд оролцохоор урихын өмнө эцэг эх, асран хамгаалагчид зөвшөөрөл өгөх ёстой.

Орон нутгийн удирдагчид Сүмтэй холбоотой ямар ч судалгааг зөвшөөрч болохгүй. Үүнд гишүүдийг судалгаанд оролцуулах багтана.

ЗСХ нь хувийн нууцлалыг хадгалах бүх хуулийг баримтална. Орон нутгийн удирдагчид түүнчлэн эдгээр хуулийг баримтлах хэрэгтэй бөгөөд зөвшөөрөл аваагүй судлаачид мөн судалгааны байгууллагуудад гишүүдийн хувийн мэдээллийг өгөх ёсгүй.

Зарим судалгаа нь Сүмийн цуглааны дундуур мэдээлэл цуглуулахыг шаарддаг. Судалгаа нь цуглаан дээр төвлөрч байгаа бол ялангуяа тийм байна. Ийм тохиолдолд, ЗСХ орон нутгийн удирдагчидтай хамтран ажиллаж, судлаачид хурал цуглаанд саад болохгүй байхад анхаарна.

Судалгааны аливаа хүсэлтийг бататгахын тулд, Зохицуулалтын судалгааны хэлтэстэй холбоо барина уу.

Утас: 1-801-240-2727, 1-800-453-3860, дотуур утасны 2-2727

Э-мэйл: research@ChurchofJesusChrist.org

38.8.38

Сайн мэдээг хуваалцах орон нутгийн хязгаарлалтад хүндлэл үзүүлэх

Сүм бүх дэлхийд сайн мэдээг хүргэ хэмээсэн Есүс Христийн зарлигийг гүйцэтгэхээр ажилладаг (Матай 28:19-ийг үзнэ үү). Номлогч нар албан ёсоор хүлээн авагдсан, орон нутгийн засгийн газрын хүлээн зөвшөөрсөн улс оронд л зөвхөн үйлчилдэг.

Сүм ба Сүмийн гишүүд номлогчийн хичээл зүтгэлтэй холбоотой бүх хууль, шаардлагыг хүндэтгэн үздэг. Жишээ нь, дэлхийн зарим хэсэгт номлогчид зөвхөн хүмүүнлэгийн эсвэл өөр бусад онцгой номлолыг хийхээр илгээгддэг. Тэдгээр номлогч сургаал номлодоггүй. Сүмээс номлогчдыг зарим улс орон руу илгээдэггүй.

38.8.39

Сүмийн халамжийн болон бие даасан байдлын үйл ажиллагааны аюулгүй байдал

Сүмийн халамжийн болон бие даасан байдлын олон үйл ажиллагаа нь зөв ашиглахгүй бол бэртэл гэмтэлд хүргэж болзошгүй тоног төхөөрөмж, мaшин ашигладаг. Эдгээр үйл ажиллагааг хариуцсан гадасны ерөнхийлөгч (эсвэл томилогдсон тэд) болон менежерүүд нь ажилчдын болон сайн дурынхны аюулгүй байдлыг анхаарах ёстой.

Аюулгүй ажиллагааны талаар ажилчдад тогтмол заавар өгч байх нь зүйтэй. Ажлын орчин нөхцөлийг үе үе шалгаж байх хэрэгтэй. Эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой нөлөөлж болох асуудлыг засаж залруулж байх ёстой. Ажилчид зааврын дагуу ажиллаж, багаж, тоног төхөөрөмжийг зөв ашиглаж, аюул осолд хүргэж болох үйлдлээс зайлсхийж байгааг бататгахын тулд зохих ёсны хяналтыг байнга тавьж байх ёстой.

Ер нь эдгээр үйл ажиллагаан дээр ажилладаг хүмүүс 16 ба түүнээс дээш настай байна. Тоног төхөөрөмж ажиллуулдаг хүмүүс насанд хүрсэн, зохих ёсоор сургагдсан, үүнийг ажиллуулах талаар туршлагажсан байх ёстой. Цахилгаан тоног төхөөрөмжийг зөвхөн насанд хүрэгчид ажиллуулж болно.

Хэрэв осол гарах юм бол, үйл ажиллагааг хариуцсан менежер дараах газруудад мэдэгдэнэ.

  • Халамжийн болон бие даасан байдлын үйлчилгээ: 1-801-240-3001; 1-800-453-3860, дотоод холбоо 2-3001).

  • Сүмийн удирдах газрын Risk Management Division (Эрсдлийн менежментийн газар) (холбоо барих мэдээллийг 20.7.6.3-аас үзнэ үү)

38.8.40

Судрууд

38.8.40.1

Ариун Библийн хэвлэлтүүд

Сүмээс Мормоны Ном ба орчин үеийн илчлэлтүүд дээрх Их Эзэний сургаалтай сайн нийцдэг Библийн хэвлэлтүүдийг тодорхойлдог (Итгэлийн тунхаг 1:8-ыг үзнэ үү). Библийн сонгосон хувилбарыг Сүмийн гишүүдийн ярьдаг олон хэлэнд зориулж сонгодог.

Сүм Библийн өөрийн хувилбарыг зарим хэлээр хэвлэн гаргадаг. Сүмийн хэвлэн гаргадаг хувилбарууд нь Библийн стандарт бичвэрт суурилдаг. Зарим жишээг дурдвал:

  • Англи хэл дээрх Хаан Жэймсийн хувилбар

  • Испани хэл дээрх Реина-Валера (2009)

  • Португал хэл дээрх Алмеида (2015)

Сүмийн хэвлэсэн Библийн хувилбар дээр зүүлт тайлбар, сэдэвчилсэн индекс мөн суралцахад туслах бусад зүйл байдаг.

Боломжтой бол гишүүд Сүмийн сонгосон эсвэл Сүмээс хэвлэсэн Библийг Сүмийн анги, хурал цуглаанд ашиглах нь зүйтэй. Энэ нь ярилцлагыг ойлгомжтой байлгаж, сургаалыг нэгдсэн ойлголтоор хүлээн авахад тусална. Библийн бусад хэвлэлтийг хувийн эсвэл судалгааны зорилгоор ашиглахад тохиромжтой байж болно.

38.8.40.2

Судрын орчуулга

Их Эзэн судруудыг харж хамгаалахыг Өөрийн бошиглогч, төлөөлөгчдөд зааварласан (Сургаал ба Гэрээ 42:56-г үзнэ үү). Тэргүүн зөвлөл болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгын зөвлөл Сүмийн судруудыг орчуулах ажилд нягт хяналт тавьж ажилладаг. Энэ ажилд батлагдсан аргачлалыг ашигласнаар сургаалын алдаагүй байдал, бичвэрийн эх үүсвэрийн чанарыг хадгалдаг.

Судрыг шинээр орчуулах хүсэлтийг бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл Сүмийн харилцах алба руу илгээнэ.

38.8.40.3

Орчин цагийн хэллэгтэй судрууд

Тэргүүн зөвлөл болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгын зөвлөл судруудын хэллэгийг орчин үеийн эсвэл албан бус хэллэгт оруулж орчуулахыг зөвшөөрөөгүй. Энэ зөвлөмж хүүхдүүдэд зориулсан Сүмийн хэвлэлд хамаарахгүй.

38.8.40.4

Судруудыг хүртээл болгох

Судрын хэвлэсэн хувийг, үүн дотор Библийн сонгосон зарим хувилбарыг Сүмийн хангамжийн төвүүдээс авч болно. Библийн сонгосон хувилбарууд мөн орон нутгийн номын дэлгүүр, онлайн, эсвэл Библийн гар утасны аппликэйшн дээр байж болно. Сүмээс хэвлэн гаргасан эсвэл зарим нэг сонгосон хувилбар электрон текст, аудио хэлбэрээр Gospel Library аппликэйшн болон scriptures.ChurchofJesusChrist.org дээр байдаг. Эдгээр эх сурвалжид олон хэл дээрх судруудын жагсаалт байдаг.

38.8.41

Найдвартай эх сурвалжаас мэдээлэл хайх

Өнөөгийн дэлхийд, мэдээллийг төвөггүй авч, хуваалцах боломжтой болсон. Энэ нь сурч боловсорч, мэдээлэл авах хүсэлтэй хүмүүсийн хувьд асар том адислал байж болно. Гэхдээ мэдээллийн олон эх сурвалж найдваргүй бөгөөд сэнхрүүлдэггүй. Зарим эх сурвалж уур хилэн, зөрчилдөөн, айдас болон ул үндэсгүй хуйвалдааны онолыг тараахыг эрэлхийлдэг (3 Нифай 11:30; Mозая 2:32-ыг үзнэ үү). Тиймээс Сүмийн гишүүд үнэнийг эрэлхийлэхдээ ухаалаг байх нь чухал юм.

Сүмийн гишүүд баталгаатай, найдвартай, баримттай мэдээллийн эх сурвалжийг эрэлхийлж, хуваалцах ёстой. Тэд таамаг, ул үндэсгүй цуурхал дээр үндэслэсэн эх сурвалжаас зайлсхийх хэрэгтэй. Ариун Сүнсний удирдамжаас гадна нухацтай судлах нь гишүүдэд үнэн, худлыг хооронд нь ялган танихад тусална (Сургаал ба Гэрээ 11:12; 45:57-г үзнэ үү). Сургаал, Сүмийн бодлого журамтай холбоотой асуудалд зөвшөөрөгдсөн эх сурвалж нь зөвхөн судрууд, амьд бошиглогчдын сургаал болон Ерөнхий гарын авлага байна.

38.8.42

Семинар ба адил төстэй хурал цуглаан

Дараах төрлийн үзүүлбэрийг багтаасан семинар болон үүнтэй адил төстэй хурал цуглаанд оролцохыг Сүмээс гишүүддээ сэрэмжлүүлдэг. Үүнд:

  • Ариун нандин зүйлсийг муулж, шоолж эсвэл зохистой бус байдлаар хандах

  • Сүмд хор хөнөөл учруулж, зорилгоос нь холдуулж, Сүмийн гишүүд, удирдагчдын сайн сайханд хор хөнөөл учруулах

Гишүүд Сүм дэх албан тушаал, байр сууриа ийм цугларалтуудыг сурталчилж, дэмжихэд ашиглахыг зөвшөөрөх ёсгүй.

Нэмэлт мэдээллийг 35.5, 38.6.12, 38.7.8-аас үзнэ үү. Мөн Иаков 6:12-ыг үзнэ үү.

38.8.43

Эмнэлэг, асрамжийн газарт байгаа гишүүдэд дэмжлэг үзүүлэх

Удирдагчид өөрсдийн нэгжийн харьяа нутаг дэвсгэр доторх эмнэлэг, асрамжийн газарт байгаа гишүүдэд дэмжлэг үзүүлдэг. Тэд ингэхдээ тухайн байгууллагын журмыг дагах ёстой.

Эдгээр газарт байгаа гишүүдэд ариун ёслолыг түгээх талаарх мэдээллийг 18.9.1-ээс үзнэ үү. Тойрог, салбар үүсгэх тухай мэдээллийг 37.6-аас үзнэ үү.

38.8.44

Татвар ноогддог үйл ажиллагаа

Тойрог, гадасны удирдагчид орон нутгийн Сүмийн үйл ажиллагаанууд Сүмийн татвараас чөлөөлөгддөг статусыг эрсдэлд оруулахгүй байхад анхаарна. Удирдамж зааврыг 34.8.1-ээс үзнэ үү.

38.8.45

Татвар

Сүмийн гишүүд оршин суудаг улс орныхоо татварын хуулийг дуулгавартай дагах үүрэгтэй (Итгэлийн тунхаг 1:12; Сургаал ба Гэрээ 134:5-ыг үзнэ үү). Татварын хуультай санал нийлдэггүй гишүүд өөрсдийн улс оронд зөвшөөрөгдсөн байдлаар эсэргүүцэж болно.

Дараах зүйлсийг үйлдэх Сүмийн гишүүд хуулийг болон Сүмийн сургаалыг зөрчиж байдаг. Үүнд:

  • Шаардагдах татварыг төлөхгүй байх эсвэл төлөхөөс татгалзах

  • Татвар төлөхөөс зайлсхийхийн тулд хууль зүйн маргаан үүсгэх

  • Тэднээс татвар төлөхийг шаардан шүүхээс гаргасан татвар төлөх эцсийн шийдвэрийг дагахыг эсэргүүцэх

Эдгээр гишүүн ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авч чадахгүй байж болно. Тэднийг Сүмийн удирдлагын албан тушаалд дуудах ёсгүй.

Гишүүн татварын хуулийг зөрчиж, гэмт хэрэгт яллагдсан бол Сүмийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар оруулах шаардлагатай (32.6.1.5-ыг үзнэ үү).

38.8.46

Аяллын журам

Сүмийн үйл ажиллагаа, хурал цуглаанд оролцох, үүрэг даалгавар гүйцэтгэх зорилгоор эрэгтэй, эмэгтэй хоёр хүн томилолтоор аялахдаа гэрлэсэн эхнэр, нөхөр эсвэл хоёулаа ганц бие биш бол хоёулхнаа явж болохгүй. Аяллын талаарх бусад бодлого журмыг 20.7.7-оос үзнэ үү.

38.9

Цэргийн албаны харилцаа, шашны төлөөлөгчийн үзүүлэх үйлчилгээ

Гадасны ерөнхийлөгч болон бишоп нь цэргийн алба хааж буй гишүүдэд Сүмд оролцсоноор хүлээн авах адислалуудыг хүртэх боломжийг олгоход тусална. Сүмийн цэргийн байгууллагатай тогтоох харилцаа ба шашны төлөөлөгчийн үйлчлэлийн хөтөлбөр нь дараах зүйлсээс бүрддэг. Үүнд:

  • Гадас, тойргийн дэмжлэг

  • Цэргийн албанд явж байгаа гишүүдэд Сүмийн чиг баримжаа өгөх сургалт

  • Тойрог, салбар, хожмын үеийн гэгээнтэн гишүүн цэргүүдийн бүлгийг байгуулах

  • Хожмын үеийн гэгээнтэн шашны төлөөлөгчийг хүлээн зөвшөөрч, дэмжих

  • Цэргийн албанд гармент өмсөх тухай мэдээлэл

  • Тодорхой цэргийн баазуудад томилогдсон ахмад номлогч гэр бүлийн хосуудаас дэмжлэг авах зэрэг орно.

38.9.1

Цэргийн албаны харилцаа хариуцсан гадасны удирдлага

Тухайн гадсанд, цэргийн баазад эсвэл цэргийн алба хааж буй гишүүд байгаа бол энэ хэсэгт дурдсан үүрэг хариуцлагыг гадасны ерөнхийлөгчийн зөвлөл үүрнэ. Хэрэв ийм цэргийн бааз гадсанд биш, номлолд байрлаж байгаа бол номлолын ерөнхийлөгч уг үүргийг гүйцэтгэнэ.

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн нь гадсан дахь цэргийн албатай холбоотой асуудлыг хариуцна. Тэрээр гадсан дахь цэргийн албаны мэргэжилтнээр үйлчлэх эрэгтэй эсвэл эмэгтэйг дуудаж болно. Тухайн гишүүн цэргийн туршлагатай байх шаардлагагүй. Тэрээр гадсан дахь цэргийн албанд үйлчилж буй гишүүд тусламж дэмжлэг авсан эсэхийг баталгаажуулна. Үүнд цэргийн албаны чиг баримжаа олгох сургалт багтдаг (38.9.3-ыг үзнэ үү).

38.9.1.1

Цэргийн бааз дахь Сүмийн үйл ажиллагаа

Цэргийн баазад Сүм үйл ажиллагаа явуулдаг бол гадасны ерөнхийлөгч цэргийн анги нэгтгэл байрлаж байгаа газарт цэргийн албан хаагчид, тэдний гэр бүлд зориулан дараах нэгжийн аль нэгийг зохион байгуулна (38.9.4-ийг үзнэ үү):

  • Бишопын зөвлөл бүхий тойрог (Тэргүүн зөвлөл зөвшөөрсөн тохиолдолд)

  • Салбарын ерөнхийлөгчийн зөвлөл бүхий салбар

  • Цэргийн албан хаагч гишүүдийн бүлгийн удирдагч, зөвлөхүүдтэй цэргийн албан хаагч гишүүдийн бүлэг

Эдгээр нэгжийн удирдагчдыг гадасны ерөнхийлөгч дуудаж, онцгойлон адисалж, удирдана. Тэрээр эдгээр удирдагчтай холбоо барих мэдээллийг Сүмийн Цэргийн албаны харилцаа, шашны төлөөлөгчийн үйлчлэлийн хэлтэст өгнө. Тэрээр цэргийн алба хааж буй гишүүдийн бүлэг бүрд дэмжлэг үзүүлэх тойргийг томилж болно.

Гадасны ерөнхийлөгч Цэргийн албаны харилцаа болон цэргийн албан дахь шашны үйлчлэлийн албатай хамтран бишоп, салбарын ерөнхийлөгч, эсвэл бүлгийн удирдагч бүрд томилгооны захиаг илгээдэг. Энэ захианд түүний үүрэг хариуцлагыг тайлбарлах бөгөөд уг нэгжийг удирдан, цуглааныг тэргүүлэн удирдах эрхийг олгоно. Уг захианы нэг хувийг бааз дахь цэргийн шашны төлөөлөгчид өгнө.

Цэргийн шашны албан тушаалтанг тухайн цэргийн бааз дээр явагддаг шашны аливаа үйлчлэлд хяналт тавьж байхыг Нэгдсэн Улсын цэргийн алба шаарддаг. Хэрэв цэргийн бааз дээр хожмын үеийн гэгээнтэн цэргийн шашны төлөөлөгч байдаг бол тэрээр тэнд цугладаг Сүмийн нэгжид дээрх хяналтыг ихэвчлэн тавьдаг. Хэрэв цэргийн шашны төлөөлөгч нь бишоп, салбарын ерөнхийлөгч, эсвэл бүлгийн удирдагч биш бол тэрээр шүтэн бишрэх цуглааныг тэргүүлдэггүй. Гэвч түүнийг оролцохыг шаарддаг.

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн гадсан дахь цэргийн бааз бүрийн шашны ахлах ажилтантай хамтран ажиллана. Цэргийн баазтай хил залгаа орших тойргуудын бишоп мөн ийм харилцаатай байх ёстойг тэрээр анхаарна. Эдгээр удирдагч тойргийн цуглаануудын хуваарь болон цуглаан болох газрын тухай цэргийн шашны төлөөлөгчид мэдэгдэнэ. Цэргийн шашны төлөөлөгч цэргийн бааз дахь гишүүдэд энэ мэдээллийг хүргэх боломжтой болно.

38.9.1.2

Гадсан дахь хожмын үеийн гэгээнтэн цэргийн шашны төлөөлөгч

Гадасны ерөнхийлөгч гадсанд амьдардаг хожмын үеийн гэгээнтэн цэргийн шашны төлөөлөгч бүртэй жил тутам ярилцана. Тэрээр тухайн цэргийн шашны төлөөлөгчийн нөхцөл байдал, үйлчлэх зохистой байдлыг тодорхойлно. Гадасны ерөнхийлөгч нь жил тутам цэргийн шашны төлөөлөгчийн эхнэр/нөхөртэй тус тусад нь ярилцана.

Цэргийн шашны төлөөлөгчид ба тэдний эхнэр, нөхөр гадасны эсвэл тойргийн дуудлагатай байх хэрэгтэй. Мелкизедек санваартай, цэргийн шашны төлөөлөгч удирдах дуудлагад үйлчилж болох бөгөөд дээд зөвлөлд эсвэл цэргийн тойрог, салбарт эсвэл цэргийн албан хаагч гишүүдийн бүлгийг тэргүүлэн удирдах дуудлага байж болно. Гэхдээ энэ дуудлага нь цэргийн үүрэгтэй нь зөрчилдөх ёсгүй.

Цэргийн шашны төлөөлөгч гадасны ерөнхийлөгчид дараах байдлаар тусална. Үүнд:

  • Цэргийн баазад явагдаж байгаа Сүмийн нэгжийн цуглааны талаар гадасны зөвлөлийн хурал дээр тайлагнана. Энэхүү тайланд шинэ болон идэвхжиж байгаа гишүүдийн мэдээллийг тусгана.

  • Цэргийн удирдагчид ба гадасны ерөнхийлөгчдийг хооронд нь холбож харилцах хүнээр үйлчилнэ.

  • Бүлгийн удирдагчдаар үйлчлүүлэхээр дуудах цэргийн албаны гишүүдийг тогтооход гадасны ерөнхийлөгчид тусална.

  • Цэрэгт байдаг, Сүмийн шинэ болон идэвхжиж байгаа гишүүдийг хүчирхэгжүүлэх ажилд тусална.

  • Цэрэгт байгаа гишүүдэд ариун нандин ёслолуудыг хүлээн авахад нь бэлдэж, гэрээнүүдийг сахихад нь тусална.

38.9.2

Цэргийн албаны харилцаа хариуцсан тойргийн удирдлага

Бишопын зөвлөлийн гишүүн тойргийн гишүүдийг цэргийн албанд явахаас өмнө тэдэнтэй уулзана. Цэргийн албанд явахаас нь өмнө Сүмийн чиг баримжаа өгөх сургалтад хамрагдах боломжийг тэдэнд олгоход анхаарна (38.9.3-ыг үзнэ үү).

Цэрэгт орж байгаа гишүүдийн гишүүнчлэлийн бүртгэлийн талаарх мэдээллийг 33.6.9-өөс үзнэ үү. Зарим гишүүн хол юм уу тусгаарлагдсан газарт эсвэл дайн байлдаантай бүсэд хуваарилагддаг. Ийм тохиолдолд бишоп Сүмийн цэргийн харилцаа хариуцсан хэлтэс ба Цэргийн шашны үйлчлэлийн албатай холбогдож, гишүүнчлэлийн бүртгэлийг хэрхэх талаар удирдамж авна (38.9.10-г үзнэ үү).

Тойргийн удирдагчид гэрээсээ хол цэргийн алба хааж байгаа тойргийнхоо гишүүн бүртэй тогтмол харилцаа холбоотой байх ёстой.

Бишоп тойрог дахь цэргийн бааз бүрийн цэргийн шашны ахлах төлөөлөгчтэй хамтран ажиллана.

38.9.3

Цэргийн албаны чиг баримжаа олгох сургалт

Цэргийн албаны чиг баримжаа олгох сургалтаар, цэрэгт явж байгаа болон цэрэгт байгаа гишүүдэд цэргийн анги дээр явагддаг Сүмийн цуглаан, үйл ажиллагааны талаар мэдэж авахад тусалдаг. Түүнчлэн тэдэнд цэрэгт байх хугацаандаа хэрхэн итгэлээ хүчирхэгжүүлж, гэрээнүүдээ сахих талаар заадаг.

Гадасны ерөнхийлөгчийн эсвэл бишопын зөвлөлийн гишүүн цэргийн албаны сургалтыг явуулах зааварлагчийг дуудна. Саяхан цэргийн алба хаасан хүн байвал илүү тохиромжтой. Хэрэв шаардлага хангасан зааварлагч олдохгүй байвал гадасны ерөнхийлөгч эсвэл бишоп Цэргийн албаны харилцаа, шашны төлөөлөгчийн үйлчлэлийн хэлтэстэй холбогдоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг Сүмийн Цэргийн албан хаагчдын хуудасны “Цэргийн алба хаах чиг хандлага” хэсгээс үзнэ үү.

38.9.4

Цэргийн алба хааж буй гишүүдэд зориулсан Сүмийн нэгж

Цэргийн алба хааж байгаа гишүүд ерөнхийдөө цэргийн баазын ойролцоо орших тойрогт явдаг. Гэвч дараах тохиолдлуудад гадасны эсвэл номлолын ерөнхийлөгч нь бааз дээрх цэргийн албан хаагч, тэдний гэр бүлийнхэнд зориулж тойрог, салбарыг эсвэл цэргийн албан хаагчдын бүлгийг зохион байгуулж болно. Үүнд:

  • Цэргийн баазын ойролцоо боломжийн зайд тойрог байхгүй бол

  • Цэргийн албан хаагчид тухайн орон нутгийн тойрогт ярьдаг хэлийг мэддэггүй бол

  • Цэргийн албан хаагчид сургалтын шаардлага, бусад хоригийн улмаас баазыг орхин явах боломжгүй бол

  • Цэргийн албан хаагч гишүүд дараах нөхцөл байдалд байгаа газар луу цэргийн нэгж нь шилжсэн эсвэл шилжих болсон бол, тухайлбал:

    • Сүм зохион байгуулагдаагүй

    • Хэлний ялгаанаас болж орон нутгийн Сүмийн нэгж гишүүдэд үйлчлэх боломжгүй

    • Орон нутгийн цуглаанд оролцох нь тохиромжгүй зэрэг юм.

  • Нөөц цэрэгт болон Үндэсний харуулын ангид харьяалагддаг бөгөөд долоо хоногийн амралтын өдрүүдэд цэргийн сургууль, жил тутмын бэлтгэл сургалтад оролцдог гишүүд байвал болно.

Цэргийн бааз дээрх тойрог, салбарыг 37-р бүлэг дэх журмыг баримтлан байгуулна.

Тойрог, салбарууд цэргийн албан хаагч гишүүдийг мөн тэдний гэр бүлийг дэмжихийн тулд зохион байгуулагддаг. Тойрог эсвэл салбарууд гэр бүлээсээ хол байгаа цэргийн албан хаагч гишүүдэд зориулагдан байгуулагдаж болно. Эдгээр нэгжийг цэргийн анхдагч ба гүнзгийрүүлсэн шатны сургалтад хамрагдаж байгаа эсвэл алслагдсан газарт хуваарилагдсан тохиолдолд байгуулж болдог. Тухайн цэргийн баазтай холбоогүй Сүмийн гишүүдийг энэ бааз дахь байрт цугладаг тойрог, салбарт орохыг цэргийн удирдлага ерөнхийдөө зөвшөөрдөггүй.

Цэргийн бааз дээр тойрог, салбар байгуулах хангалттай олон гишүүн байхгүй эсвэл нөхцөл боломж бүрдээгүй тохиолдолд гадасны эсвэл номлолын ерөнхийлөгч цэргийн албан хаагч гишүүдийн бүлэг байгуулж болно. Цэргийн албан хаагч гишүүдийн бүлэг бол Сүмийн цуглаан зохион байгуулж, гишүүдийг харж хандаж байдаг Сүмийн жижигхэн нэгж юм. Бүлгийн удирдагч санваарын түлхүүр атгадаггүй. Иймээс тэрээр аравны нэг, өргөлүүдийг хүлээн авах, ноцтой гэм нүглийн талаар гишүүдэд зөвлөгөө өгөх, гишүүнчлэлийн эрхийг хязгаарлах эсвэл түлхүүртэй байхыг шаарддаг бусад үүргийг гүйцэтгэх эрхгүй (37.7-г үзнэ үү).

Үйлчлэлийн гишүүдийн бүлгүүдийн тухай мэдээллийг Сүмийн цэргийн албан хаагчдын хуудаснаас “Сүмийн байршил эсвэл удирдагчийг олох” болон “Бүлгийн удирдагчдад зориулсан мэдээлэл” хэсгүүдээс үзнэ үү.

Цэргийн бааз дээр Сүмийн нэгж байгуулагдсан үед цуглаануудын цагийг зохицуулах, цэргийн ангийн барилга байгууламжийг ашиглах зэргийг нэгжийн удирдагч цэргийн шашны ахлах төлөөлөгчтэй ярилцаж зохицуулна. Хэрэв тухайн баазад цэргийн шашны төлөөлөгч томилогдоогүй бол гадасны ерөнхийлөгч ахлах офицертой нь зөвлөлдөх хэрэгтэй.

38.9.5

Алслагдсан бүсүүд болон дайн болж байгаа газар дахь бүлгийн удирдагчид

Гадасны эсвэл номлолын ерөнхийлөгч цэргийн албан хаагч гишүүдийн бүлгийн удирдагчийг ихэвчлэн дуудаж, онцгойлон адисалдаг. Гэхдээ зарим алслагдсан газарт мөн дайны бүсэд энэ нь боломжгүй байж болно. Бүлгийн удирдагчид дуудлагатай нь холбогдуулан санваарын түлхүүрүүдийг олгодоггүй учраас түүнийг онцгойлон адислахгүйгээр томилохыг зөвшөөрдөг. Тухайн байршлыг хариуцсан санваарын удирдагч зохистой Мелкизедек санваартныг бүлгийн удирдагчаар үйлчлүүлэхээр томилж болно. Тэрээр ингэхийн өмнө түүний зохистой байдлыг гадасны ерөнхийлөгч, бишоптой нь ярилцан магадална. Хэрэв тухайн бүсэд хожмын үеийн гэгээнтэн цэргийн шашны төлөөлөгч байгаа бол бүлгийн удирдагчийг дуудаж, онцгойлон адислах эрх мэдлийг санваарын удирдагч түүнд олгож болно.

Алслагдсан нутагт байрлах цэргийн албан хаагч гишүүдийн бүлгийн удирдагчид Сүмийн Цэргийн албаны харилцаа, шашны төлөөлөгчийн үйлчлэлийн хэлтэстэй холбоо барьж, Сүмийн бараа, материал авч болно (38.9.10-ыг үзнэ үү).

Заримдаа томилолтоор явсан цэргийн албан хаагч гишүүн Сүмийн бусад гишүүнээс алслагддаг. Хэрэв цэргийн албан хаагч гишүүн Мелкизедек санваар атгадаг бол эсвэл Аароны санваарын пристийн албанд томилогдсон бол бишоп нь түүнд ариун ёслолыг адисалж, хүртэх зөвшөөрөл олгож болно. Цэргийн ажиллагаанд томилогдсон газарт нэгээс олон гишүүн байвал бүлгийн удирдагчийг дуудах ёстой.

Бүлгийн удирдагч дуудагдсан бол Сүмийн цэргийн харилцааны алба, шашны үйлчлэлийн албанд мэдэгдэх ёстой. Ингэснээр томилолтын захидлыг түүнд явуулна (38.9.1.1-ийг үзнэ үү).

38.9.6

Номлогчийн үйлчлэл ба цэргийн албан үүрэг

Цэргийн алба хаахыг шаарддаг улсуудад Сүмийн гишүүдээс номлолд үйлчлэхийнхээ өмнө цэргийн алба хаахыг ерөнхийдөө шаарддаг. Зарим улс оронд цэргийн албыг номлогчийн үйлчлэлийн дараа болтол хойшлуулахыг зөвшөөрдөг. Гадасны ерөнхийлөгч ба бишопууд гишүүдэд зөвлөж болохын тулд амьдардаг улсынхаа цэргийн албаны шаардлагыг мэддэг болох хэрэгтэй. Бэлтгэл цэрэг болон Үндэсний гвардийн нэгжүүд дэх гишүүд анхан шатны болон дээд шатны бэлтгэл сургуулилтаа дуусгасны дараа номлолд үйлчлэх боломжтой байж болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг Сүмийн цэргийн албан хаагчдын хуудасны “Номлогчийн үйлчлэл ба цэргийн үүрэг хариуцлага” хэсгээс үзнэ үү.

38.9.7

Хожмын үеийн гэгээнтэн цэргийн шашны төлөөлөгч

Сүмийн Цэргийн албаны харилцаа, шашны төлөөлөгчийн үйлчлэлийн хэлтэс нь төрийн болон төрийн бус төрөл бүрийн байгууллагад үйлчилдэг эрэгтэй, эмэгтэй цэргийн шашны төлөөлөгчдийг төвлөрсөн байдлаар баталдаг. Эдгээр нөхцөл байдалд дараах зүйлс орно. Үүнд:

  • Цэргийн алба

  • Эмнэлэг

  • Асрамжийн байгууллага

  • Шорон

  • Түр хорих байр

  • Цагдаа ба гал унтраах анги

  • Хил хамгаалах алба

  • Иргэний ба халагдсан цэргийн байгууллага

  • Их дээд сургууль

Байгууллага бүр цэргийн шашны төлөөлөгчдөд өөрийн гэсэн боловсролын болон шашны шаардлагуудыг тавьдаг. Ихэнх байгууллага хожмын үеийн гэгээнтэн цэргийн шашны төлөөлөгчөөр үйлчлэх хүн Сүмээс батламж авсан байхыг шаарддаг. Сүмийн цэргийн харилцааны алба, Шашны төлөөлөгчийн үйлчлэлийн алба нь хожмын үеийн гэгээнтэн цэргийн шашны төлөөлөгч бүрд батламж гаргаж өгдөг. Бишоп, гадасны ерөнхийлөгчийн батламж бичиг хангалтгүй бөгөөд тэд гаргаж өгөх ёсгүй.

Хожмын үеийн гэгээнтэн шашны төлөөлөгчид дараах зүйлсийг гүйцэтгэдэг. Үүнд:

  • Хожмын үеийн гэгээнтнүүд ба түүнчлэн бусад бүх шашны хүмүүст үйлчилдэг.

  • Хүмүүс шашин шүтэх эрх чөлөөгөө эдэлж байгаа эсэхэд хяналт тавьдаг.

  • Үйлчилж байгаа хүмүүсийнхээ шашны хэрэгцээг хангахад анхаардаг.

Нэмэлт мэдээллийг ChurchofJesusChrist.org дээрх “Latter-day Saint Chaplains”-аас авна уу.

38.9.8

Цэргийн албанд гармент өмсөх

38.5.7-г үзнэ үү.

38.9.9

Ахмад хос номлогч

Цэргээс тэтгэвэрт гарсан гэр бүлийн хосуудыг тодорхой цэргийн баазад цэргийн харилцаа хариуцсан номлогчдоор дуудаж болно. Тэд орон нутгийн санваарын удирдагчдад шинэ ба эргэн ирж буй гишүүдийг хүчирхэгжүүлэхэд тусалдаг. Тэд мөн цэргийн ажиллагаанд томилогдсон гишүүдийг гэр бүлээсээ хол байх хугацаанд гэр бүлд нь тусламж дэмжлэг үзүүлнэ.

38.9.10

Бусад мэдээлэл

Цэргийн албан хаагч гишүүдийн гишүүнчлэлийн бүртгэлийн тухай мэдээллийг 33.6.9-өөс үзнэ үү.

Цэргийн албан хаагч гишүүдийн патриархын адислалын тухай мэдээллийг 38.2.10.3-аас үзнэ үү.

Алслагдсан газруудад цэргийн алба хааж буй гишүүдийг томилох тухай мэдээллийг 38.2.9.6-аас үзнэ үү.

Алслагдсан газруудад ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох тухай мэдээллийг 26.3.2-оос үзнэ үү.

Сүмийн удирдагчдад цэргийн албан хаагчидтай холбоотой асуух зүйл байвал дараах хаягаар холбогдож болно.

Military Relations and Chaplain Services Division

50 East North Temple Street, Room 2411

Salt Lake City, UT 84150-0024

Утас: 1-801-240-2286

Э-мэйл: pst-military@ChurchofJesusChrist.org