Гарын авлагууд болон дуудлагууд
7. Бишопын зөвлөл


“7. Бишопын зөвлөл,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2024).

“7. Бишопын зөвлөл,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь.

индэр дээрээс ярьж буй эрэгтэй

7.

Бишопын зөвлөл

7.1

Бишоп ба түүний зөвлөхүүд

Бишоп нь тойрог дахь Сүмийн ажлыг удирдах санваарын түлхүүрүүдийг эзэмшдэг (3.4.1-ийг үзнэ үү). Бишопын зөвлөл нь бишоп, хоёр зөвлөхөөс бүрдэнэ. Тэд гадасны ерөнхийлөгчийн зөвлөлөөс удирдамж заавар авна. Тэд тойргийн гишүүдийг хайраар халамжлан үйлчилж, Есүс Христийн жинхэнэ дагалдагчид болоход нь тусалдаг (Моронай 7:48-ыг үзнэ үү).

Бишоп, түүний зөвлөхүүд бол дээд пристүүд юм. Тэд дуудагдах үедээ дээд прист биш байвал тэднийг үйлчлэхээр онцгойлон адислахын өмнө дээд пристээр томилох ёстой.

Бишоп таван үндсэн үүрэг хариуцлага хүлээдэг. Үүнд:

  • Тэр бол тойргийн тэргүүлэх дээд прист.

  • Тэрээр Аароны санваарын ерөнхийлөгч.

  • Олон нийтийн шүүгч байх

  • Тэр тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах зэрэг тойрог дахь Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг зохицуулдаг.

  • Тэр бичиг хэрэг, санхүү, цуглааны байрын ашиглалтад хяналт тавина.

Бишоп нь тойргийн санваарын түлхүүрүүдийг атгадаг учраас тойргийн өмнөөс илчлэлт хүлээн авах эрхтэй (Сургаал ба Гэрээ 128:11-ийг үзнэ үү). Тиймээс зарим үүрэг хариуцлагыг тэр ганцаараа үүрдэг. Эдгээрийг энэ бүлэгт тайлбарласан.

Бишопын хамгийн чухал үүрэг хариуцлага бол тойргийн өсөж буй үеийнхэн (хүүхдүүд, өсвөр үеийнхэн, ганц бие залуучууд) юм. Тэрээр энэ үүрэг хариуцлагадаа анхаарлаа төвлөрүүлэх боломжтой байхын тулд олон үүргийг бусдад даалган хариуцуулдаг (4.2.5-ыг үзнэ үү). Тэр зөвлөхүүд, бичиг хэргийн ажилтан, туслах бичиг хэргийн ажилтан, ерөнхий нарийн бичиг, чуулга, байгууллагын удирдагчдад мөн бусад хүнд даалган хариуцуулж болно.

Энэ гарын авлагад зааснаас бусад тохиолдолд бишоп үүргээ гүйцэтгэх боломжгүй үед аль нэг зөвлөх нь түр хугацаагаар орлон ажиллаж болно. Бишопын өмнөөс ажил үүрэг гүйцэтгэх зөвлөхийн талаар асуух зүйл гарвал гадасны ерөнхийлөгч бишоп эсвэл түүний зөвлөхтэй зөвлөлдөнө.

7.1.1

Тэргүүлэх дээд прист

Бишоп бол тойргийн гол сүнслэг удирдагч юм. Тэрээр “зүрх сэтгэлийн ариунаар” (Мозая 18:12) үйлчилснээр үлгэр жишээ үзүүлдэг. Тэрээр зааж сурган, өргөж дэмжиж, сүнслэгээр өдөөдөг (Матай 20:28-ыг үзнэ үү). Тэр Сургаал ба Гэрээ 121:34–46 дээрх удирдлагын зарчмуудыг дагадаг.

Бишоп бол Есүс Христийн итгэлтэй шавь юм. Тэр гэрээнүүддээ үнэнч ханддаг. Тэр эхнэр, гэр бүлдээ үнэнч байдаг. Тэр гэр бүл, тойрог, нийгэм хамт олондоо зөв шударга байдлын үлгэр жишээг үзүүлдэг. (1 Тимот 3:2–7-г үзнэ үү.) Түүний зөвлөхүүд ч бас ийм зан чанартай байдаг.

Бишоп тойргийнхоо бусад удирдагчид удирдамж, зөвлөгөө өгдөг. Тэрээр тэднийг үүрэг хариуцлагаа гүйцэтгэхэд нь урамшуулан дэмждэг.

7.1.1.1

Тойргийн байгууллага ба санваарын чуулга

Бишоп тойргийн Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүдийн байгууллагуудыг хариуцдаг. Тэр Ням гаргийн анги, Хүүхдийн хэсэг, тойргийн бусад хөтөлбөрийн үүргийг зөвлөхүүддээ даалган хариуцуулдаг. (9.3.1, 11.3.1, 12.3.1, 13.2.1-ийг үзнэ үү.)

Бишопын Аароны санваарын чуулгад хамаарах үүрэг хариуцлагыг 7.1.2-т тоймлосон. Түүний Ахлагчийн чуулгад хамаарах үүрэг хариуцлагыг 8.3.1-д тоймлосон.

Түүнчлэн бишоп ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчдөд тохинууллын ажлыг удирдахад нь зөвлөдөг. Тэр хувь хүн, гэр бүлийн хэрэгцээг авч хэлэлцэхээр хоёр ерөнхийлөгчтэй хамгийн багадаа улиралд нэг удаа уулзана (21.2-ыг үзнэ үү).

7.1.1.2

Ёслол ба адислал

Бишоп тойргийнхоо дараах ёслол, адислалуудыг гүйцэтгэх ажлыг удирдана. Үүнд:

  • Ариун ёслол

  • Хүүхдэд нэр өгч, адислах

  • 8 настай, бүртгэлтэй хүүхдүүдийн баптисм ба гишүүний баталгаа (оюуны тусгай хэрэгцээтэй хүмүүсийн талаар 38.2.8.1-ийг; хөрвөгчдийн талаар 31.2.3.2-ыг үзнэ үү).

  • Аароны санваар олгох болон дикон, багш, пристийн албанд томилох

Ёслол, адислалуудын талаарх мэдээллийг 18-р бүлгээс үзнэ үү.

7.1.1.3

Зөвлөлүүд ба хурал цуглаан

Бишоп нь тойргийн зөвлөл, өсвөр үеийнхний зөвлөлийг удирдана (29.2.5, 29.2.6-г үзнэ үү). Тэрээр тойргийн Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг уялдуулан холбоход эдгээр зөвлөлийн тусламжийг авдаг. Тэрээр энэ ажлын ихэнхийг бусдад даалгаж, даалгасан ажлынхаа биелэлтэд хяналт тавьдаг (4.2.5-ыг үзнэ үү).

Бишоп нь тойргийн сүнслэг хүч, эв эе, нэгдмэл байдлыг хэрхэн бэхжүүлэх талаар хамтдаа зөвлөлдөхөд удирдагчдыг урина. Тэр зөвлөлийн бүх гишүүнийг сүнслэг өдөөлт эрэлхийлж, ярилцлагад оролцоход урамшуулна. (Сургаал ба Гэрээ 88:122, мөн энэ гарын авлагын 4.4-ийг үзнэ үү.)

Бишопын зөвлөл ариун ёслолын цуглааныг болон 29-р бүлэгт жагсаасан тойргийн бусад хурал цуглааныг төлөвлөнө. Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн, бүсийнх нь Бүсийн дал эсвэл ерөнхий эрх мэдэлтэн оролцоогүй л бол бишоп тойргийн хурал цуглааныг тэргүүлнэ. Бишопын зөвлөхүүд эдгээр хурал цуглааныг хөтлөн явуулж болно. Тэд мөн бишопын эзгүйд хурал цуглааныг тэргүүлнэ.

7.1.1.4

Дуудлага өгөх ба дуудлагаас чөлөөлөх

Дуудлага өгөх, дуудлагаас чөлөөлөхтэй холбоотой бишопын үүрэг хариуцлагыг 30-р бүлэгт тоймлосон. Тэрээр 30.8-д зааснаар дуудлага өгөх, дуудлагаас чөлөөлөх ажлыг зөвлөхүүддээ томилж болно.

Эрэгтэй, эмэгтэй хоёр гар барилцаж байгаа нь

7.1.2

Аароны санваарын ерөнхийлөгч

“Бишопын зөвлөл бол [Аароны] санваарын ерөнхийлөгчийн зөвлөл бөгөөд үүний түлхүүрүүд буюу эрх мэдлийг атгадаг” (Сургаал ба Гэрээ 107:15-ыг мөн 20-р шүлгийг үзнэ үү). Бишоп тойргийнхоо Аароны санваарын ерөнхийлөгчийн хувьд дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ. Зөвлөхүүд нь түүнд тусална.

  • Өсвөр үеийнхэнд заахад нь эцэг эхэд дэмжлэг үзүүлнэ. Үнэнчээр үйлчилж, ариун нандин гэрээнүүд байгуулж, сахих, ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахад бэлтгэхэд нь өсвөр үеийнхэнд тусална. Санваарын албанд томилогдож, бүрэн цагийн номлолд үйлчлэхэд бэлтгэхэд нь залуу эрэгтэйчүүдэд тусална. Хэрэв залуу эмэгтэйчүүд бүрэн цагийн номлолд үйлчлэхийг хүсвэл тэдэнд бэлдэхэд нь тусална. Хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан хөтөлбөр энэ ажилд тусална (ChildrenandYouth.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү).

  • Аароны санваарын чуулгууд ба Залуу эмэгтэйчүүдийн ангиудыг хянана. Бишоп бол пристийн чуулгын ерөнхийлөгч мөн (Сургаал ба Гэрээ 107:87–88-ыг үзнэ үү). Түүний нэгдүгээр зөвлөх багшийн чуулгыг хариуцна. Хоёрдугаар зөвлөх нь диконы чуулгыг хариуцна. Аароны санваарын чуулгын удирдлагын тухай дэлгэрэнгүй мэдээллийг 10.3, 10.4, 10.5-аас үзнэ үү.

  • Тойргийн Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчтэй зөвлөлдөнө. Бишоп энэ үүргийг зөвлөхөд даалгах ёсгүй. Тэр ба түүний зөвлөхүүд Залуу эмэгтэйчүүдийн хурал цуглаан, үйлчлэл, үйл ажиллагаанд тогтмол оролцоно. (11.3.1-ийг үзнэ үү.)

  • Өсвөр насны хүүхэд бүртэй тогтмол уулз. Эдгээр уулзалтын талаарх удирдамжийг 31.3.1-ээс үзнэ үү.

  • Гэрээ байгуулж, сахихад нь хүүхдүүдэд туслах гэр бүл, Хүүхдийн хэсгийн удирдагч, багш нарын ажлыг дэмжинэ (12-р бүлгийг үзнэ үү).

7.1.3

Олон нийтийн шүүгч

Бишоп тойргийнхоо олон нийтийн шүүгч юм (Cургаал ба Гэрээ 107:71–74-ийг үзнэ үү). Тэр шударга шүүгчийн хувьд Аврагчийн үлгэр жишээг дагахыг хичээнэ (3 Нифай 27:27-г үзнэ үү). Тэр дараах үүрэг хариуцлага хүлээнэ.

  • Өсвөр үеийнхэн ба насанд хүрэгчдийг ариун сүмийн эрхийн бичгийг авахуйц зохистой байхад тусална.

  • 31.2-т тоймлосноор ярилцлагыг явуулна. Тэр мөн тодорхой ярилцлага явуулах эрхийг зөвлөхүүддээ олгож болно (31.2.2-ыг үзнэ үү). Удирдамжийг 31.1-ээс үзнэ үү.

  • Сүнсний удирдамж эрэлхийлж байгаа, хувийн томоохон асуудалтай эсвэл ноцтой гэм нүгэл үйлдсэн тойргийн гишүүдтэй уулзаж, Есүс Христийн эдгээх хүчээс хүртэхэд нь тэдэнд тусална. Бишоп өөрийн зөвлөхүүдээс мөн ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөс мөн бусдаас зарим тодорхой асуудлын талаар тойргийн гишүүдтэй уулзахыг хүсэж болно. Гэхдээ зохистой байдал, хүчирхийллийн асуудлаар мөн мацгийн өргөлийн санг ашиглах зөвшөөрөл өгөхдөө зөвхөн бишоп тойргийн гишүүдтэй уулзана. Удирдамжийг 31.1-ээс үзнэ үү.

  • Шаардлага гарвал гадасны ерөнхийлөгчийн удирдлага доор гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулна. Удирдамж зааврыг 32-р бүлгээс үзнэ үү.

7.1.4

Тойргийн Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг зохицуулах

Бишоп нь тойрогтоо Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг уялдуулан холбоно (1-р бүлгийг үзнэ үү). Түүний зөвлөхүүд ба тойргийн бусад удирдагч түүнд тусална.

Бишоп сайн мэдээний дагуу амьдрахад нь гишүүдэд тусална. Тэрээр Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христ, Түүний Цагаатгалд итгэх итгэлээ бэхжүүлэхэд тэдэнд тусална (Сургаал ба Гэрээ 20:29-ийг үзнэ үү). Тэр тэдэнд залбирах, судраас суралцахыг заана. Тэр бас аврал, өргөмжлөлийн ёслолуудыг хүлээн авах замаар гэрээ байгуулахад тэднийг урьж, гэрээгээ сахихад урамшуулдаг.

Бишоп Сүмийн гишүүдийг хүчирхэгжүүлдэг. Тэр гэр бүлээрээ тогтмол залбирч, сайн мэдээнээс хамтдаа суралцаж, гэр бүлийн үдэш хийхэд гэр бүлүүдийг урамшуулдаг. Тэр тэдэнд нэг нэгнээ хайрлах, нэг нэгэндээ үйлчлэхийг заадаг. Мөн Сүмийн дуудлагыг гэр бүлийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагаа орхигдуулалгүй биелүүлж болдгийг үг үйлдэл, үлгэр жишээгээрээ заадаг. Тэрээр Сүмийн үйл ажиллагаанууд эцэг эхчүүдийн үр хүүхдээ зөв шударга хүмүүс болгон хүмүүжүүлэхийн тулд гаргаж буй хүчин чармайлтад дэмжлэг тусламж үзүүлж байгаа эсэхэд анхаарна.

Бишоп нь гишүүдэд сайн мэдээний дагуу амьдрахад туслахаас гадна тойрог дахь Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг уялдуулан холбох өөр хэд хэдэн үүрэг хариуцлага хүлээдэг. Жишээлбэл: Тэрээр:

  • Санваарын албанд томилогдохоор бэлтгэхэд нь эрэгтэйчүүдэд туслах;

  • Тойргийн тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах ажлыг удирдах (7.1.4.1 ба 22.2.1-ийг үзнэ үү);

  • Тойргийн тохинууллын ажлыг удирдахад нь ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүдэд удирдамж заавар өгөх (21.2.1-ийг үзнэ үү);

  • Сайн мэдээг хуваалцах, шинэ ба эргэн ирж буй гишүүдийг хүчирхэгжүүлэхийн тулд гаргаж байгаа тойргийн хүчин чармайлтыг удирдах ахлагчийн чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн ажлыг уялдуулан холбох (23.1-ийг үзнэ үү);

  • Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг удирдах ахлагчийн чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн ажлыг уялдуулан холбох (25.2-ыг үзнэ үү);

  • Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг, ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахад бэлдэхэд нь гишүүдэд туслах (27.1-ийг үзнэ үү) зэрэг юм.

7.1.4.1

Түр зуурын хэрэгцээтэй хүмүүсийг харж халамжлах ажлыг удирдах

Бишоп түр зуурын тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг олж, харж халамжлах бурханлаг үүрэг хүлээсэн байдаг (Cургаал ба Гэрээ 84:112-ыг үзнэ үү). Тэр энэ ажлын ихэнхийг Халамжийн нийгэмлэгийн болон ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлд даалгана.

Зарим үүргийг зөвхөн бишоп гүйцэтгэх ёстой. Жишээлбэл: Тэрээр Сүмээс үзүүлж байгаа аливаа цаг зуурын тусламжийн хэлбэр, хэмжээ, үргэлжлэх хугацааг тогтоодог. Ингэхдээ тэрээр Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулгын ерөнхийлөгчидтэй байнга зөвлөлдөнө. Нэмэлт мэдээллийг 22.4 ба 22.5-аас үзнэ үү.

Бишопын зөвлөлийн гишүүд тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах, бие дааж амьдрах зарчмуудыг заана (22.1-ийг үзнэ үү). Тэд мөн мацгийн хуулийг заана (22.2.2-ыг үзнэ үү). Мацгийн өргөлийг цуглуулах ажлыг бас тэд хариуцна (34.3.2-ыг үзнэ үү).

Бишоп тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах үүрэг хариуцлагынх нь талаар тойргийн бусад удирдагчид зааварчилгаа өгнө. Тэр түүнчлэн тойргийн зөвлөлийн энэ ажлыг удирдана.

Тусламж хэрэгтэй хүмүүсийг бишоп хэрхэн харж халамжлах тухай мэдээллийг 22.6.1-ээс үзнэ үү.

7.1.5

Бичиг хэрэг, санхүү ба цуглааны байр

Бишоп тойргийн бичиг хэрэг, тойргийн санхүү, мөн цуглааны байранд хяналт тавина. Эцэг эхчүүд хүүхдүүддээ аравны нэгийн болон мацгийн хууль, түүнчлэн аравны нэгийн мэдүүлэг мэдүүлэхийг заах үүрэгтэй (34.3.1.2 мөн Сургаал ба Гэрээ 107:68-ыг үзнэ үү).

шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж Бишоп бүртгэл, санхүүгийн ажлын ихэнх хэсгийг зөвлөх, бичиг хэргийн ажилтнууддаа даалган хариуцуулж болно. Тэр нэг зөвлөхөө тойргийн барилга байгууламж хариуцсан төлөөлөгчөөр томилж эсвэл энэ ажилд өөр гишүүнийг дуудаж болно.

Бичиг хэргийн тухай мэдээллийг 33-р бүлгээс үзнэ үү. Аравны нэг гэх мэт санхүүгийн тухай мэдээллийг 34-р бүлгээс үзнэ үү. Цуглааны байрын тухай мэдээллийг 35-р бүлгээс үзнэ үү.

7.2

Салбарын ерөнхийлөгчийн зөвлөл, бишопын зөвлөл хоёрын ялгаа

Салбарт Мелкизедек санваартныг салбарын ерөнхийлөгчөөр дууддаг. Тэр тэргүүлэхэд шаардагдах санваарын түлхүүрүүдийг атгадаг (3.4.1.1-ийг үзнэ үү). Тэр зөвлөхүүдтэйгээ хамт бишопын зөвлөлтэй адил үйлчилдэг ч дараах байдлаар ялгаатай. Үүнд:

  • Салбарын ерөнхийлөгч нь ахлагч эсвэл дээд прист байж болно. Бишоп нь дээд прист байх ёстой.

  • Салбарын ерөнхийлөгчийг тэргүүлэх дээд пристээр онцгойлон адисалдаггүй. Гэхдээ тэрээр салбарыг тэргүүлж, 7.1.1-д тайлбарласан бүх үүрэг хариуцлагыг үүрдэг.

  • Салбарын ерөнхийлөгч гэрлэсэн байх шаардлагагүй.

  • Салбарын ерөнхийлөгчийн зөвлөхүүд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгож болохгүй (26.3.1-ийг үзнэ үү).

бишопын зөвлөлийн хурал

7.3

Тойргийн гүйцэтгэх нарийн бичиг ба гүйцэтгэх нарийн бичгийн туслахууд

Бишопын зөвлөл нэг Мелкизедек санваартныг тойргийн гүйцэтгэх нарийн бичгээр үйлчлүүлэхээр нэрийг нь санал болгоно. Тэд гадасны ерөнхийлөгчийн зөвлөлд энэ саналаа өгнө. Гүйцэтгэх нарийн бичиг нь ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байх ёстой. Түүнийг гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн нэг гишүүн эсвэл томилогдсон дээд зөвлөлийн гишүүн дуудаж, онцгойлон адисална.

Гүйцэтгэх нарийн бичиг нь бишоп, түүний зөвлөхүүдтэй ойр дотно хамтран ажилладаг ч бишопын зөвлөлийн гишүүн биш юм. Тэр дараах үүрэг хариуцлагатай.

  • Бишопын зөвлөлтэй уулзаж, зааврын дагуу хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг бэлтгэнэ.

  • Тойргийн зөвлөлийн гишүүнээр үйлчилж, тойргийн зөвлөлийн хуралд оролцоно. Бишопын зөвлөлийн удирдлага доор, дээрх хурлууд дээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг шалгана.

  • Бишопын зөвлөлийн цагийн хуваарийг гаргана.

  • Ариун сүмийн эрхийн бичгээ шинэчлэх хэрэгтэй байгаа өсвөр үеийнхэн, насанд хүрэгчдийн ярилцлагын цагийг товлоно.

  • Бишопын зөвлөлөөс даалгасан бол Сүмийн сэтгүүлийг гишүүдэд хүртээмжтэй байлгах тойргийн хүчин чармайлтыг зохицуулна (38.8.7-г үзнэ үү).

  • Тэрээр институт, семинартай холбоотой ангид бүртгүүлэхэд тойргийн гишүүдэд туслах зэрэг ажилд бишопын зөвлөлд тусална (15-р бүлгийг үзнэ үү).

  • Цэрэгт байгаа тойргийн гишүүдийн нэр, хаягийн жагсаалтыг байнга шинэчлэн хөтөлнө. Тойргийн удирдагчид эдгээр гишүүний талаар мэдэж байхад анхаарна (38.9.2-ыг үзнэ үү). Гишүүд хэзээ цэрэгт явах гэж байгаагаа гадасны гүйцэтгэх нарийн бичигт мэдээлнэ.

  • Сүмийн ажилтнууд, сайн дурынхнаас хүлээн авсан мэдээллийг бишопын зааврын дагуу зохих тойргийн удирдагчдад дамжуулна (38.8.9-ийг үзнэ үү).

Шаардлагатай бол нэг юм уу хоёр, тойргийн гүйцэтгэх нарийн бичгийн туслахыг дуудаж болно. Тэдний нэрийг бишопын зөвлөл дэвшүүлж, гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн эсвэл томилогдсон дээд зөвлөлийн гишүүн дуудаж, онцгойлон адисална. Дээрх ах нар ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байх ёстой.

7.4

Тойргийн бичиг хэргийн ажилтан ба тойргийн бичиг хэргийн туслах ажилтан

Бишоп нэг Мелкизедек санваартныг тойргийн бичиг хэргийн ажилтнаар үйлчлүүлэхээр нэрийг нь санал болгон оруулна. Тэрээр гадасны ерөнхийлөгчийн зөвлөлд энэ саналаа явуулна. Бичиг хэргийн ажилтан ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байх ёстой. Түүнийг гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн эсвэл томилогдсон дээд зөвлөлийн гишүүн дуудаж, онцгойлон адисална. Тэрээр тойргийн зөвлөлийн гишүүн байна.

Тойргийн туслах бичиг хэргийн ажилтнуудыг бас дуудаж болно (33.4.3-ыг үзнэ үү). Тэднийг гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн нэг гишүүн эсвэл томилогдсон дээд зөвлөлийн гишүүн дуудаж, онцгойлон адисална.

Бичиг хэргийн ажилтан бишоп, түүний зөвлөхүүдтэй ойр дотно ажилладаг ч бишопын зөвлөлийн гишүүн биш юм. Тойргийн бичиг хэргийн ажилтан, туслах бичиг хэргийн ажилтны үүрэг хариуцлагыг 33.4.2, 33.4.3-т тоймлосон.