Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл
Ерөнхий төлөвлөлт нь бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн чиглүүлгийг дэмждэг


“Ерөнхий төлөвлөлт нь бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн чиглүүлгийг дэмждэг,” Цуглааны байрны ерөнхий төлөвлөлтийн удирдамж (2022)

“Ерөнхий төлөвлөлт нь бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн чиглүүлгийг дэмждэг,” Цуглааны байрны ерөнхий төлөвлөлтийн удирдамж

Зураг
сүм дээр байгаа гэр бүл

Ерөнхий төлөвлөлт нь бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн чиглүүлгийг дэмждэг

Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн чиглүүлэг нь гэр бүл, гишүүд болон нэгжүүдийг хүчирхэгжүүлэхэд хичээл зүтгэлээ төвлөрүүлэхэд нь санваарын удирдагчдад тусалдаг. Үүнд дэлхий дээр Бурханы хаант улсыг байгуулахын тулд удирдагчид хамтдаа нэгдмэл байдалтай ажиллах тодорхой зүйлсийг дурддаг.

Цуглааны байрны урт хугацааны ерөнхий төлөвлөлт нь дараах энгийн, боломжтой арга замаар цуглааны байруудаар хангаснаар гэр бүл, гишүүд болон нэгжүүдийг хүчирхэгжүүлэх Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн чиглүүлгийг дэмждэг. Эдгээр арга замд нөөц боломжоо ухаалгаар зарцуулах, Сүмийн гишүүдийг хүчирхэгжүүлэхэд цуглааны байрны талаарх шийдвэр хэрхэн нөлөөлөхийг анхааран, орон нутгийн нөхцөл байдалд тохирох орон байрыг бий болгох зэрэг нь орно. Үүнийг Ерөнхий гарын авлага -ын зааварт онцлон тэмдэглэсэн байдаг.

Дараах зүйлсийг хийх бүх хүнд хүртээмжтэй байх үүднээс Сүм цуглааны байруудаар хангадаг. Үүнд:

  • Ариун нандин ёслолуудаар дамжуулан гэрээнүүд байгуулах, шинэчлэх (Сургаал ба Гэрээ 20:75; 59:9–12-ыг үзнэ үү).

  • Хамтдаа цуглах (3 Нифай 18:22–23-ыг үзнэ үү).

  • Хамтдаа залбирч, шүтэн бишрэх (Moзая 18:25; Моронай 6:9-ийг үзнэ үү).

  • Бие биедээ зааж, тохинуулах (Моронай 6:4–5-ыг үзнэ үү).

  • Энэ бүлэгт тайлбарласны дагуу зөвшөөрөгдсөн бусад үйл ажиллагаанд оролцох.

Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 35.1, ChurchofJesusChrist.org

“Сүмийг хүчирхэгжүүлэхийн тулд бүсүүд цуглааны байрыг өргөжүүлэх эсвэл нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргахаасаа өмнө урт хугацааны ерөнхий төлөвлөгөө гаргадаг. … Эдгээр төлөвлөгөөн дэх чухал хүчин зүйлст одоо байгаа газрын ашиглалт, урьдчилан таамагласан өсөлт, байруудын байршлын төлөвлөгөө, нэгжийн хил хязгаарын өөрчлөлт, боломжийн үнэ зэрэг нь багтдаг. Цуглааны байрны хэрэгцээ, төлөвлөгөөнүүд нь бүсийн болон зохицуулах зөвлөлийн түвшинд явагдана” (“Principles and Guidelines for Providing Meetinghouses” [issued with Presiding Bishopric letter, June 5, 2015], 2–3).

Хэвлэх