Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл
4. Цуглааны байруудад үзүүлэх нөлөөг тодорхойлох


“4. “Цуглааны байруудад үзүүлэх нөлөөг тодорхойлох,” Цуглааны байрны ерөнхий төлөвлөлтийн удирдамж (2022)

“Цуглааны байруудад үзүүлэх нөлөөг тодорхойлох,” Цуглааны байрны ерөнхий төлөвлөлтийн удирдамж

Зураг
сүмийн барилгын гадна тал

4.

Цуглааны байруудад үзүүлэх нөлөөг тодорхойлох

Гишүүдийг хүчирхэгжүүлж, Сүмийг бэхжүүлэх санваарын хичээл зүтгэлийг дэмжихийн тулд ААД-ын багийнхан ирц болон нэгжийн ирээдүйн байдлыг хянаж, урт хугацааны хэрэгцээнд тохирох цуглааны байрны боломжит шийдлийг тодорхойлно. “Цуглааны байраар хангах зарчим ба удирдамж”-д заасны дагуу, цуглааны байр хэрэгцээтэй байгаа тохиолдолд зохицуулах зөвлөл, хэд хэд эсвэл нэг гадастай хамтран ажиллаж байгаагаас үл хамааран бүх үед ерөнхий төлөвлөлтийн зарчмуудыг дагана.

Ерөнхий төлөвлөлтийн эдгээр зарчимд дараах зүйлс багтана. Үүнд:

  • Ирээдүйн нэгжийн урьдчилсан зөв таамаг тооцооллыг гаргах.

  • Одоо болон ирээдүйд олон гишүүн ашиглаж болохуйц байршилтай газарт цуглааны байруудтай байх.

  • Боломжтой бол сүмийн цуглааны байруудыг төлөвлөгдсөн хүчин чадлаар нь ашиглах.

  • Шинэ цуглааны байрны хэрэгцээг бүрэн дүүрэн хангах хамгийн тохиромжтой боломжийг ашиглах зэрэг орно.

Санваарын удирдагчид цуглааны байрыг хэдэн тойрог ашиглахыг тодорхойлохдоо дараах зүйлсийг анхаарвал зохино. Үүнд:

  • Ням гаргийн хуваарь боломжийн цагт эхэлж, гэр бүлүүдэд гэртээ сайн мэдээг судлах боломж олгохын тулд үд дунд гэхэд тардаг байх.

  • Гишүүд цуглааны байр луу явах зохих хэмжээний зайд амьдардаг байх.

  • Шаардлагатай тохиолдолд цуглааны байранд хийгдэх өөрчлөлт нь хялбар бөгөөд бага өртөгтэй байх зэрэг орно.

ААД-ын багийнхан шаардлага хангасан мөн зохистой шүтэн бишрэх байраар хангах боломжуудын талаар санал гаргадаг. Эдгээр боломжуудад нь байшин, түрээсийн эсвэл барьсан цуглааны байруудыг багтааж болно. ААД-ын багийнхан гадасны хил хязгаараас үл хамааран Сүмийн нөөц боломжийг оновчтойгоор ашиглах арга замуудыг олохыг хичээдэг.

Бүсийн далын удирдлага доор, ААД болон түүний багийнхан санваарын удирдагчдад цуглааны байрны саналуудыг гарган, асуудлыг шийдэхийн тулд тэдэнтэй хамтран ажиллаж, цуглааны байрны эцсийн саналыг гарган ерөнхий төлөвлөлтөд багтаадаг.

Хэвлэх