Бие даасан байдал
Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг

Хүндэт ах, эгч нар аа,

Их Эзэн “Өөрийн гэгээнтнүүдийг хангах нь миний зорилго болой” (С ба Г 104:15) хэмээн тунхагласан. Энэхүү илчлэлт бидэнд өөрсдийн болон гэр бүлийнхээ гишүүдийн амьдралын хэрэгцээг хангах боломжийг олгохын тулд биднийг материаллаг адислалуудаар хангаж, бие даах чадвартай болох үүд хаалгыг нээж өгөх Их Эзэний амлалт юм.

Миний бие даах чадвартай болох арга зам хэмээх энэхүү товхимлыг Сүмийн гишүүдэд итгэл, боловсрол, шаргуу хөдөлмөрийн зарчмуудад болон Их Эзэнд итгэх итгэлд суралцан, амьдралдаа хэрэгжүүлэхэд туслах зорилгоор бэлтгэсэн болно. Эдгээр зарчмыг хүлээн зөвшөөрч, амьдралдаа хэрэгжүүлэх нь Их Эзэний амласан материаллаг адислалыг хүлээн авах боломжийг танд олгох болно.

Бид таныг эдгээр зарчмыг хичээнгүйлэн судалж, амьдралдаа хэрэгжүүлэн, гэр бүлийнхэндээ заахад урьж байна. Ингэснээр амьдрал тань адислагдах болно. Та бие даах илүү их чадвартай болохын тулд чухам юу хийх ёстойгоо мэдэж авах юм. Та илүү их найдвар, амар амгалан, өсөлт хөгжлөөр адислагдана.

Та Тэнгэр дэх Эцэгийнхээ хүүхэд гэдэгтээ итгэлтэй байгаарай. Тэрээр танд хайртай бөгөөд таныг хэзээ ч орхихгүй. Тэрээр таныг мэддэг бөгөөд бие даах чадвараа хөгжүүлснээр таныг сүнслэг болон материаллаг байдлаар адислахад бэлэн байдаг.

Хүндэтгэсэн,

Тэргүүн Зөвлөл