Бие даасан байдал
Миний бие даах чадвартай болох арга зам


Миний бие даах чадвартай болох арга зам

Эхлэх нь

Зохицуулагч:

  1. Нээлтийн залбирлаар эхэлнэ (хүсвэл Сүмийн дуулал дуулах).

  2. Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн 3–5 минутын танилцуулга хийж, гэрчлэлээ хуваалцана.

  3. Гадасны бие даах чадвар хөгжүүлэх хорооны гишүүн бүлгийнхнийг бүгдийг товхимлын 2-р хуудсыг нээж, доорх гурван догол мөрийг унших үед дагуулан харж уншихад урина.

Миний бие даах чадвартай болох арга зам онцгой цугларалтад тавтай морилно уу. Энэ цугларалтын зорилго бол яагаад мөн хэрхэн илүү бие даасан болох боломжтой гэдгийг ойлгуулахад та нарт туслах явдал юм. Зөвхөн нэг хүн бүлгийг төлөөлөн ярихын оронд бид жижиг бүлгүүдэд хуваагдан, зарчмуудыг хамтдаа уншин, ярилцаж, тунгаан бодон, санал бодлоо бичиж тэмдэглэнэ.

Их Эзэн Өөртэй нь илүү адилхан болохын тулд хийх зүйлийг харуулах тул Сүнсээр дамжуулан хүлээн авах өдөөлтүүд энэ туршлагын хамгийн чухал хэсэг юм. Бид таныг эдгээр өдөөлтийг хүлээн авснаар бичиж тэмдэглэн, тэдгээрийн дагуу үйлдэхэд урамшуулан дэмжиж байна.

Цугларалтын дараа дараах үр дүнд хүрэхэд тань туслах бие даах чадвар хөгжүүлэх бүлгийг сонгоход таныг урина. Үүнд:

  • Ажилтай болох эсвэл одоо байгаа ажлаа сайжруулах

  • Хувийн мөн гэр бүлийнхээ санхүүг илүү сайн зохицуулах

  • Ямар боловсрол эзэмшихээ сонгож, сургуульдаа амжилттай суралцах

  • Жижиг дунд бизнесээ өргөжүүлэх

Харин одоо бүгдээрээ хоорондоо танилцацгаая.

Зохицуулагч: Ширээ бүрийн ард сууж байгаа оролцогчдоос ширээнийхээ бусад оролцогчид өөрсдийгөө товч танилцуулахыг хүс. Хүн бүр өөрийгөө 30-аас 40 секундэд багтаан танилцуулна.

Бие даасан байдал гэж юу вэ?

Унш:Бие даах чадвар хөгжүүлэх санаачилга нь хувь хүмүүст бие даан амьдралаа авч явах чадвартай болоход нь туслах зорилготой юм. Бие даах чадвар гэдэг нь сайн ажилтай, хүнсний нөөцтэй, банкиндаа мөнгөтэй байхаас илүү чухал зүйл. Бие даах чадвар гэдэг нь “өөрийнхөө болоод гэр бүлийнхээ сүнслэг болон материаллаг хэрэгцээг хангах чадвар, төгс шийдвэр, хүч чармайлт юм. Гишүүд бие даасан болох тусам бусдад илүү сайн үйлчлэн, анхаарал халамж тавих чадвартай болдог” бөгөөд ажил хөдөлмөр амьдралынх нь удирдах зарчим болон өргөмжлөгддөг (Гарын авлага 2: Сүмийг удирдах нь [2010], 6.1.1).

Ярилц:Бие даасан хүнд ямар ямар зан чанар байдаг вэ? Бие даасан хүмүүс өөрсдийн хэрэгцээг хангахын тулд ажиллаж хөдөлмөрлөдөг учраас засгийн газарт юм уу Сүмийн тусламжинд өөрсдийгөө даатгах уу?

Бие даах чадвар нь авралд нэн чухал болой

Унш:Ерөнхийлөгч Томас С.Монсон: “Бие дааж амьдрах чадвартай, бусдаас хамааралгүй байцгаая. Өөр ямар ч зарчмаар авралыг олж чадахгүй” хэмээн хэлсэн (“Guiding Principles of Personal and Family Welfare,” Ensign, 1986 оны 9-р сар, 3; Марион Ж.Ромнийг эш татсан, Conference Report, 1976 оны 10-р сар, 167).

Ярилц:Та бие дааснаар хэрхэн Тэнгэрлэг Эцэгтэй илүү адилхан болдог вэ?

Сүнслэг болон материаллаг байдал нь нэг зүйл мөн

Унш:Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф: “Материаллаг болон сүнслэг байдал нь нэг зоосны хоёр тал шиг салшгүй холбоотой юм” хэмээн заасан (“Их Эзэний арга замаар хангах нь,” Ensign эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 67). Их Эзэн судруудад “Бүх зүйл миний хувьд сүнслэг юм гэдгийг би та нарт үнэнээр хэлнэ, мөн аль ч цаг үед би та нарт цаг зуурын хууль өгөөгүй бөлгөө” хэмээн хэлсэн (С ба Г 29:34).

Ярилц:Яагаад ажилтай болж, амьдралаа авч явах нь материаллаг болон сүнслэг байдлын аль алинтай холбоотой байдаг вэ?

Та материаллаг болон сүнслэг байдлаараа хэр биедаасан бэ?

Би хэрхэн илүү бие даах чадвартай болох вэ?

1. Их Эзэн танд илүү бие даах чадвартай болоход тусална

Үз:“Би гэгээнтнүүдээ хангах болно” srs.lds.org/videos-оос үзэх боломжтой. (Видео бичлэг байхгүй бол үргэлжлүүлэн унш.)

2. Судрууд танд бие даах чадвараа илүү сайн хөгжүүлэхэд тусална.

Унш:Биднийг Их Эзэнд итгэх итгэлээ хөгжүүлэх үед Тэрээр олон арга замаар бидэнд тусалдаг. Түүний бидэнд өгсөн арга хэрэгслийн нэг нь судар юм. Бошиглогч Нифай: “Христийн үгэн дээр найрла, учир нь болгоогтун, Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно” (2 Нифай 32:3) хэмээн заасан.

Ярилц:Судрууд хэзээ таны амьдралд хувийн удирдамж өгч байсан бэ?

Тунгаан бод:Илүү бие даахыг эрэлхийлэх явцдаа судруудаас хувийн удирдамжийг илүү түлхүү хүлээн авахын тулд би юу хийж болох вэ?

3. Бие даах чадвар хөгжүүлэх бүлэгт нэгдэх нь танд гараагаа эхлэхэд тусална

Унш:Та илүү бие даасан болохын тулд тойрог, гадасныхаа бие даах чадвар хөгжүүлэх бүлэгт нэгдэх боломжтой. Бие даах чадвар хөгжүүлэх бүлэг гэж ажил эрхлэлт, боловсрол, санхүүгийн практик ур чадварт суралцан, амьдралдаа хэрэгжүүлэхээр хамтдаа цуглардаг хэсэг бүлэг хүнийг хэлнэ.

Бие даах чадвар хөгжүүлэх бүлэг нь ихэвчлэн гурван сарын турш долоо хоног бүр 2 цаг явагддаг. Цугларалт нь энэ онцгой цугларалттай адилхан үйл явцаар явагдана. Бүлгийн гишүүд хамтдаа уншиж, ярилцаж, үйл ажиллагаануудыг хийж гүйцэтгэхийн зэрэгцээ Ариун Сүнсэнд өөрсдөд нь хэрхэн үйлдэх өдөөлтийг өгөх боломж олгохын тулд дор бүрнээ тунгаан бодно.

Бие даах чадвар хөгжүүлэх бүлэг нь Сүмийн бусад ангиас ялгаатай. Тэнд багш гэж байдаггүй. Үүний оронд бүлгийн үйл ажиллагаа зөвлөлтэй адилхан явагдах бөгөөд Ариун Сүнс багш нь байх юм. Бүлгийн гишүүд хамтдаа ярилцах замаар шинэ ур чадварт суралцан, асуудлыг шийдвэрлэж, долоо хоногийн турш ямар нэгэн зүйл хийх амлалт өгч, амжилт ололтоо тайлагнадаг.

Түүнчлэн бүлгийн гишүүд хамтарч ажилласнаар хоорондоо бат бөх нөхөрлөж, Бурханы хайрыг мэдэрдэг. Уг бүлэгт нэгдэх нь зөвхөн танд ашиг тустай төдийгүй бусдад бие даах чадвартай болох замд нь туслан үйлчлэх боломжтой.

Үз:“Бүлгээс ирэх хүч,” srs.lds.org/videos-оос үзэх боломжтой. (Видео бичлэг байхгүй бол үргэлжлүүлэн унш.)

Зохицуулагч : Боломжтой бол, өмнө нь бие даах чадвар хөгжүүлэх бүлэгт хамрагдаж байсан хэн нэгнийг туршлагаасаа товчхон хуваалцахад урь.

Та ямар бие даах чадвар хөгжүүлэх бүлэгт нэгдэх хэрэгтэй вэ?

Үз:“Бие даах чадвар хөгжүүлэх бүлгээ сонгох нь,” srs.lds.org/videos-оос үзэх боломжтой. (Видео бичлэг байхгүй бол 11-р хуудасны бүлгийн дүгнэлтийг унш.)

Бүлгийн талаарх хураангуй мэдээлэл

Бие даах чадвар хөгжүүлэх дөрвөн бүлэг бүрд гишүүд Миний бие даах чадвартай болох суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил товхимлын зарчмуудад суралцаж, дадлага хийдэг. Ямар бүлэг сонгосноос үл хамааран эдгээр суурь зарчим, ур чадварт суралцах нь бүлгийн гишүүдэд материаллаг болоод сүнслэг байдлын хувьд өсөж хөгжихөд тусалдаг учраас энэ үйл ажиллагааг бүлгийн цугларалт бүрийн эхэнд хийдэг. Бүлгийн гишүүд өөрсдийг нь хангах Есүс Христийн хүчинд итгэдэг болно. Тэд мөн цагийн менежмент, харилцаа холбоо, асуудал шийдвэрлэх зэрэг амьдралын бодит ур чадвараар дадлага хийнэ.

Илүү сайн ажилтай болох нь

Ажилд орохыг эсвэл илүү сайн ажилтай болохыг хүсэж буй хүмүүст зориулав. Бүлгийн гишүүд ажлын боломж, сүлжээг олж мэдэн, өөрсдийгөө ажил мэргэжлийн хувьд танилцуулж, ажлын ярилцлагад ороход бэлтгэнэ. Тэд мөн хүмүүстэй харилцаа холбоо тогтоох, ажлын ярилцлагад орох зорилго тавина.

Хувийн санхүү

Хувийн санхүүгээ илүү сайн зохицуулж сурахыг хүсэж буй хүмүүст зориулав. Бүлгийн гишүүд хэрхэн өрнөөс салж, санхүүгийн хүндрэлээс зайлсхийн, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийхийг мэддэг болно. Тэд санхүүгийн төлөвлөгөө гаргаж, төсвийнхөө дагуу амьдарна. Эхнэр, нөхрүүд хамтдаа оролцох нь зүйтэй.

Илүү сайн ажлын төлөө сурч боловсрох нь

Ажилд орохын тулд боловсролоо дээшлүүлэх юм уу сургалтад хамрагдах шаардлагатай хүмүүст зориулав. Бүлгийн гишүүд судалгаа хийн, ажил мэргэжил, боловсролын төлөвлөгөө гаргаж, танилцуулна. Тэд мөн долоо хоног бүр илүү үр дүнтэй суралцагч болоход нь туслах ур чадваруудаар цаг гарган дадлага хийнэ.

Хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь

Бизнес эрхэлдэг эсвэл бизнес эхлүүлэх нөөц бололцоотой хүмүүст зориулав. Бүлгийн гишүүд жижиг дунд бизнес амжилттай эрхэлж байгаа хүмүүсийн онцлог шинж чанар, ур чадваруудаас суралцана. Тэд баримт бичиг хөтлөлт, зар сурталчилгаа, бэлэн мөнгөний менежментийн талаар дадлага хийнэ. Тэд бизнес эрхлэгч, үйлчлүүлэгч, нийлүүлэгчидтэй ярилцан, бизнесээ өргөжүүлэх төлөвлөгөө гаргана.

Аль нэг бүлгийг сонгоно уу

Бие даах чадвар хөгжүүлэх хорооны гишүүн танд бие даах чадвар хөгжүүлэх аль нэг бүлэгт нэгдэхэд тусална. Та бүлгээ сонгосон бол дараах мэдээллийг тэмдэглэж авна уу.

Миний бие даах чадвар хөгжүүлэх бүлгийн цугларалт

Өдөр:

Цаг:

Байршил:

Зохицуулагчийн нэр:

Утасны дугаар:

Зохицуулагч: Цугларалтыг тэргүүлж буй эрх мэдэлтэн гэрчлэлээ товч хуваалцаж болно.

Залбирлаар өндөрлө.

Миний бие даах чадвартай болох арга зам онцгой цугларалтыг хэрхэн явуулах тухай

Гадасны бие даах чадвар хөгжүүлэх хороонд өгөх заавар

Онцгой цугларалт эхлэхээс өмнө:

  • Энэ товхимлыг хувиараа үзэж судлаад, бөглө.

  • Оролцогчдод зориулан хангалттай хүрэлцэх Миний бие даах чадвартай болох арга зам товхимлыг захиал (store.lds.org).

  • Оролцогчдод зориулан хангалттай хүрэлцэх үзэг, харандаа бэлтгэ.

  • Соёлын танхимд хангалттай хүрэлцэх дугуй ширээ зас.

  • Хаалга болгон дээр бие даах чадвар хөгжүүлэх хорооны гишүүд зогсож, хүрэлцэн ирсэн хүмүүсийг угтан авч, мэндлэн, ширээ тойрон суусан оролцогчтой нэгд.

  • Хэрэв боломжтой бол, өмнө нь бүлэгт хамрагдаж байсан хэн нэгнийг онцгой цугларалт дээр туршлагаасаа хуваалцахад урь (9-р хуудсыг үзнэ үү).

  • Цугларалтын үеэр бөглөх онцгой цугларалтын тайлангийн маягтыг srs.lds.org/report-оос татаж авна уу.

Онцгой цугларалтын үеэр:

  • Ширээ бүр дэх хорооны гишүүн бүлгийн оролцоог дэмжиж, хяналт тавина.

  • Оролцогчдод утасныхаа дууг хаахыг сануул.

  • Онцгой цугларалтыг дуулал, залбирал, санваарын удирдагчийн эсвэл гадасны бие даах чадвар хөгжүүлэх хорооны гишүүний (3–5 минут) товч танилцуулгаар эхэл.

  • Материалыг товхимол дээр бичсэний дагуу дага.

  • Бүлэг бүрийн зохицуулагчаас бүлэгт нь нэгдсэн хүн бүрийн нэр, утасны дугаарыг бичиж авахыг хүс. Бүлгийн эхний цугларалтаар зохицуулагч бүр илүү дэлгэрэнгүй бүртгэлийн маягтыг бөглөнө.

  • Хэрэв гадасны хамрах хүрээ том бол гадасны хороо бүлгийг гишүүдийн амьдардаг байршлаар хувааж болно.

Цугларалтын дараа:

  • Онцгой цугларалтын тайлангийн маягт дээрх мэдээллийг srs.lds.org/report хаягаар орж оруулна уу.

Хэвлэх