Семинар
Төгс эзэмших сургаалын оршил


Төгс эзэмших сургаалын оршил

Төгс эзэмших сургаалын зорилго

Судар судалж буй залуу эрэгтэй

Энэ хичээл танд төгс эзэмших сургаалын талаар мөн энэ нь таны амьдралыг хэрхэн адисалж, Есүс Христ дээр сүнслэг сууриа тавихад тань туслах талаар танилцуулах болно.

Есүс Христ дээр сууриа тавих

Хар салхи

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн сүнслэг салхи шуурганы талаар ийн сануулжээ.

Ахлагч Нийл Л.Андэрсэн

Бошиглож хэлсэн [хожмын үе дэх] газар хөдлөлт, дайн тулаануудаас илүү санаа зовоож буй зүйл бол сүнслэг сууринаас тань та нарыг суга татан гаргаж чадах, заримдаа бүр хөдөлгөгдөж байгаагаа ч бараг анзаараагүй байхад чинь та нарын өмнө нь боломжтой гэж хэзээ ч төсөөлж байгаагүй газруудад сүнсийг тань газардуулж чадах тэрхүү сүнслэг салхи шуурга юм.

(Нийл Л.Андэрсэн, “Сүнслэг шуурганууд,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 32)

  • Биднийг сүнслэг сууринаас маань суга татан гаргаж чадах сүнслэг салхи шуурга гэж юу вэ?

Таны өмнө тулгарч буй сүнслэг салхи шуурганы тухай бодоорой. Хиламан 5:12-ыг уншаад, энэхүү салхи шуургыг сөрөн зогсох арга замыг хай.

  • Та салхи шуургыг сөрөн зогсоход тус болох юуг ажигласан бэ?

  • Есүс Христ дээр сууриа тавина гэдэг юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?

  • Есүс Христ дээр хүчирхэг сууриа тавьснаар та хувь хүний хувьд ямар арга замаар ашиг тус хүртэх вэ?

Миний сүнслэг суурь

Сүнслэг суурийнхаа талаар бодож, дараах мэдэгдлүүдэд “Зөвшөөрч байна,” “Зарим талаар зөвшөөрч байна,” “Зарим талаар зөвшөөрөхгүй” эсвэл “Зөвшөөрөхгүй” гэсэн үнэлгээгээр өөрийгөө үнэлнэ үү.

  1. Би Есүс Христэд болон Түүний сайн мэдээн дээр сүнслэг сууриа тавьж байна.

  2. Би Есүс Христ, Түүний сургаалын талаарх мэдлэгээ дээшлүүлж байгаа.

  3. Надад Есүс Христийн сургаалыг тайлбарлахын тулд судруудыг ашиглахад хялбар байдаг.

  4. Би өөрт эсвэл бусдад байгаа сайн мэдээний тухай асуултуудад хариулт олж чадна.

Төгс эзэмших сургаал

Семинар нь танд Есүс Христийн сургаалыг судалж, Түүн дээр ирж, шавь нь болж мөн Түүн дээр сууриа тавихад туслах болно (3 Нифай 11:39-ийг үзнэ үү). Есүс Христ дээр сууриа тавихад тань шашны семинар ямар арга замаар тусалж чадахыг хайж үзээд, Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын “Төгс эзэмших сургаалын оршил” бүлгийн эхний хоёр догол мөрийг унш.

  • Та нар юу олж мэдсэн бэ?

Төгс эзэмших сургаалд Есүс Христ дээр сууриа тавихад тань туслах хоёр үндсэн үр дүн бий. Төгс эзэмших сургаалын хоёр үр дүнгийн талаар Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын “Төгс эзэмших сургаалын оршил” бүлгээс уншаарай.

Семинар орох долоо хоног бүр та төгс эзэмших сургаал дээр ажиллах болно. Эдгээр хичээлийн ихэнхэд та төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд гэгддэг Шинэ Гэрээний 24 судрын хэсгээс нэгийг судлах болно. Дараах бүдүүвчид таны төгс эзэмших сургаалын хичээлээр хийх зүйлсийг харуулав.

Төгс эзэмших сургаалын схем

Сургаалыг ойлгох ба тайлбарлах

Есүс Христийн сургаалыг тайлбарлахын тулд судруудыг ашиглахад хэр хялбар байдаг талаар та хичээлийн эхэнд өөрийгөө үнэлсэн. Өөрийгөө хэрхэн үнэлснээс үл хамааран, төгс эзэмших сургаал нь Аврагчийн тухай болон Түүний сургаалын талаарх таны мэдлэгийг нэмэгдүүлэх болно. Судруудыг ашиглан Түүний сургаалыг тайлбарлах таны чадвар сайжирна.

Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн жагсаалт болон судрын түлхүүр үг хэллэгүүдийг хараарай. Та энэ жагсаалтыг Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын төгсгөл хавиас олох боломжтой. Танд сонирхолтой санагдсан, хувийн хэрэгцээнд тань тус болж чадах эсвэл танд байгаа асуултад хариулахад тусалж чадах хэсгүүдээс нэгийг сонго.

тэмдэглэл хөтлөх дүрс1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Та судрын ямар хэсгийг сонгосон бэ?

  • Энэ хэсэг Есүс Христийн тухай эсвэл Түүний сургаалын талаар танд юу заадаг вэ?

  • Энэхүү хэсгийн сургаалыг хэрхэн тайлбарлахыг мэдэж байх нь таны амьдралыг ямар арга замаар адислах вэ?

Сүнслэг мэдлэг олж авах

Төгс эзэмших сургаалын хичээлүүдээр та хувийн болон нийгмийн, түүнчлэн сургаал, дадлагын тухай эсвэл Сүмийн түүхийн тухай асуултуудад хариулахад туслах сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрхэн ашиглах талаар дадлага хийх, тэдгээрийн талаар илүү ихийг судлах боломжтой болно. Эдгээр зарчмын талаар судалж, ашиглах нь танд Аврагч дээр сууриа тавьж, асуултуудтай тулгарсан үедээ Түүнд хандахад тусална. Таны семинарын үеэр ашиглаж дадлагажих, сүнслэг мэдлэг олж авах гурван зарчим бол:

  • Итгэлээр үйлдэх;

  • Утга санаа болон асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлах;

  • Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийлэх зэрэг юм.

Хэрэв эдгээр зарчим танд танил биш бол та Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын “Сүнслэг мэдлэг олж авах” бүлгийн 5–12-р догол мөрийг уншиж болох юм.

тэмдэглэл хөтлөх дүрс2. Дараах асуултуудын дор хаяж хоёрт нь судлах тэмдэглэлдээ хариулж бич.

  • Та эдгээр зарчмын талаар юу мэдэх вэ?

  • Танд эдгээр зарчмын талаар ямар туршлага байдаг вэ?

  • Эдгээр зарчим таныг Христ дээр суурилж, сүнслэг салхи шуургыг сөрөн зогсоход ямар байдлаар тус болно гэж та бодож байна вэ?

Төгс эзэмших сургаалын судрын хэсэг

Жил бүр семинарт таныг төгс эзэмших сургаалын судрын 24 хэсгийн судрын түлхүүр үг хэллэгүүдийг цээжлэхэд уриалах болно.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скотт (1928–2015) судруудыг цээжлэх талаар ийн заасан.

2:3

The Power of Scripture

Scriptures are like packets of light that illuminate our minds and give place to guidance and inspiration from on high.

Ахлагч Ричард Г.Скотт

Судруудыг цээжлэх нь агуу хүчийг авчирдаг. Судрыг цээжлэх нь шинэ нөхөрлөл үүсгэж байгаатай адил. Энэ нь хэрэгцээтэй үед маань тусалж, тайтгаруулж, сүнсний нөлөөг өгч, өөрчлөлт хэрэгтэй үед урам дэм өгдөг шинэ танилтай болсонтой адил юм.

(Ричард Ж.Скотт, “Судрын хүч,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 5)

Дараах асуултуудын талаар бод.

  • Судрын төрөл бүрийн хэсгээс цээжлэх нь яагаад ашиг тустай гэж та бодож байна вэ?

  • Судруудыг цээжлэх нь Христ дээр сууриа тавьж, сүнслэг салхи шуургыг сөрөн зогсоход хэрхэн тус болно гэж та бодож байна вэ?

Төгс эзэмших сургаалын судрын 24 хэсэг ба Шинэ Гэрээний хичээлийн судрын түлхүүр үг хэллэгүүдийг хянахад хэдэн хором зарцуулаарай. Та Төгс эзэмших сургаалын аппликэйшныг эсвэл Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалыг ашиглаж болно. Мөн та өмнө нь сонгосон хэсгүүдэд зориулсан судрын түлхүүр үг хэллэг, эшлэлийг цээжилж эхэлж болох юм.

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Яагаад төгс эзэмших сургаал чухал вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллард ийн заасан.

Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард

[Төгс эзэмших сургаал] нь суралцагчдыг Есүс Христэд итгэлтэй болгож, хүчирхэгжүүлж, улмаар сайн мэдээг амьдралдаа дагаж, хэрэгжүүлэх ур чадварыг нэмэгдүүлэхэд төвлөрөх болно. Тэд судрыг болон бошиглогчдын үгсийг ашиглан сүнслэг мэдлэг олж авахаас гадна Христийн сайн мэдээг ойлгохын тулд Түүнд итгэх итгэлээр хэрхэн үйлдэхэд суралцана. Түүнчлэн тэдэнд өдөр бүр үе тэнгийнхнээсээ болон сошиал медиагаар сонсож, үзэж харж байгаа асуулт, асуудлуудаа шийдвэрлэхдээ Христийн сургаал болон сайн мэдээний зарчмуудыг хэрхэн ашиглаж болохоо мэдэж авах боломж олдоно.

(M.Рассэлл Баллард, “21-р зуун дахь СБС-ийн багш нарын боломж ба үүрэг хариуцлага” [Ерөнхий эрх мэдэлтэнтэй хамт нэгэн үдэш, 2016 оны 2-р сарын 26], ChurchofJesusChrist.org)