“Сайн мэдээний номын сан аппликэйшныг ашиглах санаа,” Судар судлах санаа (2021)
“Сайн мэдээний номын сан аппликэйшныг ашиглах санаа,” Судар судлах санаа
Сайн мэдээний номын сан аппликэйшныг ашиглах санаа
Сонсох
Судар судлах хамгийн сайн аргуудын нэг бол аудио бичлэг сонсох юм. Та гэртээ эсвэл ер нь хаана ч сонсож болно. Та төрөл бүрийн хэл дээр, өөр өөр хурдаар сонсох боломжтой.
Сэдвээр судлах
Та хайлтын үйлдлийг ашиглан, холбогдох хайлтын үр дүнг үзэж, тухайн сэдвийн талаарх судруудыг олох боломжтой. Та мөн тухайн сэдвийн гол судруудыг агуулсан Сургаалын сэдвүүд хэвлэлийг ашиглаж болно.
Сэдвээр зохион байгуулах
Та агуулгыг “Тэмдэглэгээ,” “Тэмдэглэл”-ийг ашиглан сэдэв сэдвээр нь зохион байгуулж болно. Эдгээр сэдэв нь хэлэх үг эсвэл хичээл бэлдэж байх үед тус болох болно.
Тодруулах
Та эшлэлээ сонгоод, дараа нь загварыг сонгосноор судрыг тодруулж эсвэл тэмдэглэж болно. Загвар нь өөр өөр өнгөний хослол байж болох ба доогуур нь зурах юм уу тодруулж болно.
Холбоос үүсгэх
Та судар, Ерөнхий чуулганы захиас болон бусад агуулгын хооронд холбоос үүсгэх боломжтой. Энэ нь таныг үүсгэсэн холбоосуудаа санаж, хурдан нэвтрэхэд тусална.
Тайлбарыг харах
Та тухайн үгийг сонгоод, “Тайлбар” товчийг дарснаар судар дээрх үгийн тайлбарыг хялбархан харж болно.
Номын хавчуурга болон дэлгэц ашиглах
Та тодорхой хэсгийг болон дэлгэцийг хянах замаар номын хавчуургыг ашиглан агуулгыг сонгож, хурдан буцаж очиж болно. Номын хавчуурга нь янз бүрийн бүлэг болон бусад агуулгыг нэг доор хадгалах боломжийг олгоно.
Хуваарь гаргах
Судар судлах үйл явцаа хянахад туслах суралцах төлөвлөгөө гаргаж болно. Суралцах зорилгодоо хүрэхэд туслах сануулгыг мөн тавьж болно. Хуваарь нь таныг Ирээд, Намайг дага-ын хуваарь эсвэл хувиараа Мормоны Номоос унших хуваарийг дагахад тусална.