Судрууд
Хиламан 11


Бүлэг 11

Тэдний дайныг өлсгөлөнгөөр орлуулахаар Нифай Их Эзэнийг ятгав—Олон хүн мөхөв—Тэд наманчилж, мөн бороо оруулахыг Нифай Их Эзэнээс хичээнгүйлэн гуйв—Нифай, Лихай хоёр олон илчлэл хүлээж авав—Гадиантоны дээрэмчид өөрсдийгөө уг нутагт бэхлэн байрлуулав. Ойролцоогоор МЭӨ 20–6 он.

1 Мөн эдүгээ улиран тохиох дор шүүгчдийн засаглалын далан хоёр дахь онд зөрчилдөөнүүд нэмэгдэж, үүний хэрээр Нифайн бүх хүний дунд бүх нутаг даяар дайнууд байв.

2 Мөн устгалын мөн ёс бус үйлүүдийн энэ ажлыг үйлдэгчид нь дээрэмчдийн энэхүү нууц бүлэглэл байв. Мөн энэ дайн бүтэн жил үргэлжилж; мөн далан гуравдугаар онд ч энэ нь түүнчлэн үргэлжлэв.

3 Мөнхүү улиран тохиох дор энэ онд Нифай Их Эзэнээс гуйн залбирч, хэлсэн нь:

4 Ай Их Эзэн, энэ хүмүүсийг илдээр устгагдахыг бүү зөвшөөрөөч; харин ай Их Эзэн, түүний оронд тэд наманчилж мөн танд хандаж магадын тул Их Эзэн Бурханаа санахад тэднийг өдөөн хатгахаар, энэ нутагт өлсгөлөнг ирүүлээч.

5 Мөн энэ нь Нифайн үгсийн дагуу үүнчлэн хийгдэв. Мөн уг нутгийн дээр, Нифайн бүх хүний дунд их өлсгөлөн болов. Мөн далан дөрөвдүгээр онд тийн өлсгөлөн үргэлжилж, мөн устгалын ажил нь илдээр байхаа больж харин өлсгөлөнгөөр улам гаарав.

6 Мөн энэхүү устгалын ажил түүнчлэн далан тавдугаар онд ч үргэлжлэв. Газар цохигдсон учир хуурай байж, мөн үр тарианы улиралд тариа гаргасангүй; мөн бүр нифайчуудын дунд бас леменчүүдийн дунд, бүхэл газар нутаг цохигдож, тэд үүнчлэн цохигдсоноос уг нутгийн илүү ёс бус хэсэгт нь тэд мянга мянгаараа мөхөв.

7 Мөнхүү улиран тохиох дор хүмүүс өлсгөлөнгөөр мөхөх гэж буйгаа хараад, мөн тэд Их Эзэн Бурханаа санаж эхлэв; мөн тэд Нифайн үгсийг санаж эхлэв.

8 Мөн уг хүмүүс ерөнхий шүүгчдээсээ мөн удирдагчдаасаа, тэд Нифайд ийн хэлэхийг гуйж эхлэв: Болгоогтун, бид таныг Бурханы хүн гэдгийг мэднэ, мөн тиймийн тул бидний устгалын талаар таны ярьсан бүх үг биелэгдэхгүйн тулд, Их Эзэн бидний Бурханаас, энэ өлсгөлөнг биднээс зайлуулаач хэмээн гуйгаач.

9 Мөнхүү улиран тохиох дор хүсэгдсэн энэхүү үгсийн дагуу, шүүгчид Нифайд хэлэв. Мөнхүү улиран тохиох дор хүмүүс наманчилж мөн таар өмсөн өөрсдийгөө даруусгасныг Нифай үзээд, тэрээр Их Эзэнд дахин залбиран гуйж, хэлрүүн:

10 Ай Их Эзэн, болгоогтун энэ хүмүүс наманчлав; мөн тэд дундаасаа Гадиантоны бүлэглэлийг арчин зайлуулж, үүний хэрээр тэд үгүй болж, мөн тэд нууц төлөвлөгөөнүүдээ газарт далдлан нуужээ.

11 Эдүгээ, ай Их Эзэн, тэдний энэхүү даруу байдлын учир та уур хилэнгээ буцаана уу, мөн таны аль хэдийн устгасан ёс бус тэдгээр хүмүүсийн устгалд таны хилэн тайтгараг.

12 Ай Их Эзэн, та уур хилэнгээ, тийм ээ, догшин ширүүн хилэнгээ буцаан мөн энэ нутаг дахь энэхүү өлсгөлөнг зогсооно уу.

13 Ай Их Эзэн, та намайг анхааран сонсож, мөн миний үгсийн дагуу хийгдэхээр болгож, мөн тэр нь үр жимсээ мөн үр тарианы улиралд үр тариагаа өгч болохын тулд энэ нутгийн гадаргуу дээр хур бороо илгээнэ үү.

14 Ай Их Эзэн, намайг, илдээр таригдах тахал зогсож болохын тулд өлсгөлөнг ирүүлээч гэж хэлэхэд та үгсийг минь анхааран сонссон билээ; мөн: Хэрэв энэ хүмүүс наманчилбал би тэднийг хэлтрүүлэх болно хэмээн та хэлсэн учир, бүр энэ үед ч та үгсийг минь анхаарах болно гэдгийг би мэднэ.

15 Тийм ээ, ай Их Эзэн, мөн тэдний дээр ирсэн тэрхүү өлсгөлөн, тахал мөн устгалын учир тэд наманчилсныг та харж байна.

16 Мөн эдүгээ, ай Их Эзэн, та уур хилэнгээ буцааж, мөн тэд танд үйлчлэх эсэхийг нь дахин сорино уу? Мөн хэрэв тийн байваас, ай Их Эзэн, та хэлсэн үгсийнхээ дагуу тэднийг адисалж чадах билээ.

17 Мөнхүү улиран тохиох дор далан зургаадугаар онд Их Эзэн хүмүүсээс уур хилэнгээ буцааж, мөн газар дээр бороо орох болгож, үүний хэрээр энэ нь жимсний улиралдаа жимсээ өгөв. Мөнхүү улиран тохиох дор үр тарианыхаа улиралд тариагаа өгөв.

18 Мөн болгоогтун, уг хүмүүс баярлаж мөн Бурханыг алдаршуулав, мөн газрын бүх гадаргуу баяр баяслаар дүүргэгдэв; мөн тэд Нифайг устгахыг цаашид эрэлхийлсэнгүй, харин тэд түүнийг агуу бошиглогч, мөн Бурханаас агуу хүч болон эрх мэдэл өгөгдсөн Бурханы хүний хувьд хүндлэх болов.

19 Мөн болгоогтун, түүний дүү Лихай зөв шударгад хамаарагдах зүйлсийн хувьд түүний ард жаахан ч хоцорсонгүй.

20 Мөн ийн улиран тохиох дор Нифайн хүмүүс уг нутагт дахин дэгжиж эхлэв, мөн эзгүйрсэн газруудаа сэргээн босгож эхлэв, мөн бүр тэд уг нутгийн бүх гадаргууг бүрхэх хүртлээ, умардад мөн өмнөдөд ч, өрнөд тэнгисээс дорнод тэнгисийг хүртэл өнөржин мөн тархаж эхлэв.

21 Мөнхүү улиран тохиох дор далан зургаадугаар он амар амгаланд төгсгөв. Мөн далан долоодугаар он амар амгаланд эхлэв; мөн сүм бүх нутгийн гадаргуу дээгүүр тархав; мөн хүмүүсийн ихэнх хэсэг нь, нифайчууд болон леменчүүдийн аль аль нь сүмд харьяалагдсан байлаа; мөн уг нутагт үлэмж агуу амар амгалан тэдэнд байв; мөн далан долоодугаар он тийн төгсөв.

22 Мөн бошиглогчдоор тогтоогдсон сургаалын заалтуудын талаар цөөн хэдэн зөрчилдөөнүүд байсныг эс тооцвол, далан наймдугаар онд тэд түүнчлэн амар амгаланд байв.

23 Мөн далан есдүгээр онд их маргаан байж эхлэв. Гэвч улиран тохиох дор Нифай, Лихай хоёр мөн тэдний ах дүүсийн олон нь өдөр бүр олон илчлэл хүлээн авсан учир сургаалын үнэн заалтуудын талаар мэдэж байв, тиймийн тул тэд хүмүүст номлож, үүний хэрээр тэд мөнхүү онд тэдний маргааныг төгсгөл болгов.

24 Мөнхүү улиран тохиох дор Нифайн ард түмний дээрх шүүгчдийн засаглалын наядугаар онд, Нифайн хүмүүсээс тэрслэн, хэдэн жилийн өмнө леменчүүдэд очиж, мөн өөрсдийн дээр леменчүүдийн нэрийг авсан тэднээс тодорхой тооны хэд нь, мөн түүнчлэн леменчүүдийн жинхэнэ үр удам асан тодорхой тооны хэд нь, тэднээр өөрөөр хэлбэл тэр тэрслэгчдээр уурлуулахаар өдөөн хатгагдсан учир, тиймийн тул тэд ах дүүстэйгээ дайн эхлэв.

25 Мөн тэд аллага болон тонуул үйлдэж; мөн тэгээд тэд ууланд, аглаг буйдад мөн нууц газрууддаа буцаж ухраад, тэд олдохгүй болгон өөрсдийгөө нууж байв, мөн тэдэнд очих тэрслэгчид байсны улмаас тэд өдөр бүр тооны хувьд нэмэгдэж байв.

26 Мөн тийн хэсэг хугацаанд, тийм ээ, бүр цөөн жилийн дотор, тэд дээрэмчдийн үлэмж агуу бүлэглэл болов; мөн тэд Гадиантоны бүх нууц төлөвлөгөөг хайн олсон аж; мөн тэд тийн Гадиантоны дээрэмчид болов.

27 Эдүгээ болгоогтун, энэ дээрэмчид агуу сүйрэл, тийм ээ, бүр нифайчуудын хүмүүсийн дунд, мөн түүнчлэн леменчүүдийн хүмүүсийн дунд агуу устгалыг тарьсан болой.

28 Мөнхүү улиран тохиох дор энэ устгалын ажлыг зогсоох шаардлагатай байв; тиймийн тул тэд аглаг буйдад мөн уулсын дээр, дээрэмчдийн энэ бүлэглэлийг хайж олоод, мөн тэднийг устгах хүчирхэг эрсийн их цэргийг илгээв.

29 Гэвч болгоогтун, улиран тохиох дор мөнхүү онд тэд бүр өөрсдийн нутаг тийш туугдан ухраагдав. Мөн Нифайн ард түмний дээрх шүүгчдийн засаглалын наядугаар он тийн төгсөв.

30 Мөнхүү улиран тохиох дор наян нэгдүгээр оны эхэнд тэд дахин дээрэмчдийн энэ бүлэглэлийн эсрэг явж, мөн олныг нь устгав; мөн тэд түүнчлэн их устгалаар зочлогдов.

31 Мөн ууланд болон аглаг буйдад бужигнах дээрэмчдийн үлэмж агуу тооны учир, тэд аглаг буйдаас болон уулсаас нутагтаа буцаж очихоор дахин албадуулагдав.

32 Мөнхүү улиран тохиох дор энэ он тийн төгсөв. Мөн дээрэмчид нэмэгдэж мөн хүчтэй болсоор байв, үүний хэрээр тэд нифайчуудын мөн түүнчлэн леменчүүдийн бүх их цэргийг сүрдүүлэв; мөн тэд уг нутгийн бүх гадаргуу дээрх хүмүүст агуу айдас авчрав.

33 Тийм ээ, учир нь тэд уг нутгийн олон хэсэгт зочилж, мөн тэдэнд агуу устгалыг үйлдэв; тийм ээ, олныг алав, мөн заримыг нь, тийм ээ, мөн илүү онцгойлон эмэгтэйчүүд мөн хүүхдүүдийг нь аглаг буйд руу олзлон аваачив.

34 Эдүгээ тэдний алдсын улмаас уг хүмүүст ирсэн энэ агуу хилэнц тэднийг Их Эзэн Бурханаа санахад дахин өдөөн хатгав.

35 Мөн шүүгчдийн засаглалын наян нэгдүгээр он тийн төгсөв.

36 Мөн наян хоёрдугаар онд тэд Их Эзэн Бурханаа дахин мартаж эхлэв. Мөн наян гуравдугаар онд тэд алдаст хүчирхэг болж эхлэв. Мөн наян дөрөвдүгээр онд ч тэд замуудаа өөрчлөн зассангүй.

37 Мөнхүү улиран тохиох дор наян тавдугаар онд тэд бардамналдаа, мөн ёс бус үйлүүдэд улам улам хүчирхэг болж; мөн тэд устгалын зүг дахин тийн боловсорч гүйцэж байв.

38 Мөн наян тавдугаар он тийн төгсөв.

Хэвлэх