Бүлэг 14
Христийг төрөхөд шөнийн турш гэрэл мөн шинэ од үзэгдэхийг Самуел зөгнөн хэлэв—Христ хүмүүсийг биеийн болон сүнслэг үхлээс гэтэлгэдэг—Түүний үхлийн тэмдгүүдэд гурван өдрийн харанхуйлал, хад хагарах, мөн байгалийн агуу гамшгууд багтдаг. Ойролцоогоор МЭӨ 6 он.
1 Мөнхүү эдүгээ улиран тохиох дор лемен үндэстэн тэрхүү Самуел, бичигдэх аргагүй маш илүү олон зүйлийг бошиглов.
2 Мөн болгоогтун, тэрээр тэдэнд хэлэв: Болгоогтун, би та нарт тэмдэг өгье; учир нь дахин таван жил өнгөрөхөд, мөн болгоогтун, тэгэхэд Бурханы Хүү өөрийнх нь нэрэнд итгэх тэд бүгдийг гэтэлгэхээр ирэх болно.
3 Мөн болгоогтун, түүний ирэлтийн үеийн тэмдэг болгон би үүнийг та нарт өгөх болно; учир нь болгоогтун, тэнгэрт агуу гэрлүүд байх болно, үүний хэрээр түүнийг ирэхийн өмнөх шөнө харанхуй болохгүй, иймээс хүмүүнд өдөр мэт харагдах болно.
4 Тиймийн тул, нэг өдөр мөн шөнө мөн өдөр, шөнөгүй нэгэн өдөр адил байх болно; мөн энэ нь та нарт тэмдэг байх болно; учир нь нар мандахыг мөн түүнчлэн шингэхийг нь та нар мэдэх болно; тиймийн тул тэд хоёр өдөр мөн нэг шөнө болохыг гарцаагүй мэдэх болно; гэсэн хэдий ч шөнө нь харанхуй болохгүй; мөн энэ нь түүний төрөхийн өмнөх шөнө байх болно.
5 Мөн болгоогтун, та нарын хэзээ ч болгоож байгаагүй тийм нэгэн шинэ од гарах болно; мөн энэ нь түүнчлэн та нарт тэмдэг байх болно.
6 Мөн болгоогтун энэ нь бүгд бус, тэнгэрт олон тэмдэг мөн гайхамшгууд байх болно.
7 Мөнхүү улиран тохиох дор та нар бүгд хачирхаж мөн гайхах болно, үүний хэрээр та нар газарт унах болно.
8 Мөнхүү улиран тохиох дор Бурханы Хүүд итгэх хэн боловч, мөнхүү тэр нь үүрдийн амьдралыг авах болно.
9 Мөн болгоогтун, намайг ирж мөн энэ зүйлийг та нарт хэлэх ёстой хэмээн, Их Эзэн өөрийн тэнгэр элчээр надад ийн зарлигласан билээ; тийм ээ, тэрээр эдгээр зүйлийг намайг та нарт бошиглохыг зарлигласан болой; тийм ээ, тэрээр надад: Энэ хүмүүст наманчилж мөн Их Эзэний замыг бэлтгэгтүн хэмээн тунхагла гэсэн билээ.
10 Мөн эдүгээ, би лемен үндэстэн, мөн Их Эзэний надад зарлигласан үгсийг та нарт ярьсан учир, мөн энэ нь та нарын эсрэг хатуу байсан учир, та нар надад уурлаж мөн намайг устгахаар эрэлхийлж байна, мөн өөрсдийн дундаас намайг хөөн зайлуулсан болой.
11 Мөн та нар миний үгсийг сонсох болно, учир нь, энэ зорилгын тулд би энэ хотын хэрмэн дээр гарсан, алдсуудын чинь учир та нарыг хүлээх Бурханы шүүлтийн талаар та нар сонсож мөн мэдэж болохын тулд, мөн түүнчлэн та нар наманчлалын нөхцөлийг мэдэж болохын тулд болой.
12 Мөн түүнчлэн эхлэлээс бүх зүйлийг Бүтээгч, тэнгэрийн болон газрын Эцэг, Бурханы Хүү, Есүс Христийн ирэлтийн тухай та нар мэдэж болохын тулд; мөн та нар түүний нэрэнд итгэж болох тэрхүү зорилгын тулд та нар түүний ирэлтийн тэмдгүүдийн талаар мэдэж болохын тулд бөлгөө.
13 Мөн хэрэв та нар түүний нэрэнд итгэвэл бүх нүглээ наманчлах болно, тэгснээр та нар тэдгээрийн ангижралыг түүний гавьяат үйлээр дамжуулан олж болно.
14 Мөн болгоогтун, тэрчлэн бас нэг тэмдэг, тийм ээ, түүний үхлийн нэг тэмдгийг би та нарт өгье.
15 Учир нь болгоогтун, аврал ирж болохын тулд тэрээр гарцаагүй үхэх ёстой; тийм ээ, хүмүүс Их Эзэний оршихуйд авчрагдаж болохын тулд, нас барагсдын амилуулалтыг улируулан тохиолгохоор түүний үхэх нь түүнд чухал бас шаардлагатай билээ.
16 Тийм ээ, болгоогтун, энэ үхэл амилуулалтыг улируулан тохиолгож, мөн эхний үхлээс—сүнсний үхлээс бүх хүн төрөлхтнийг гэтэлгэнэ; учир нь бүх хүн төрөлхтөн, Адамын уналтаар Их Эзэний оршихуйгаас тусгаарлагдсан учир, зуурдын зүйлс мөн сүнслэг зүйлсийн аль алинаар нь үхмэлд тооцогдсон бөлгөө.
17 Гэвч болгоогтун, Христийн амилалт хүн төрөлхтнийг, тийм ээ, бүр бүх хүн төрөлхтнийг гэтэлгэнэ, мөн тэднийг Их Эзэний оршихуйд буцааж авчрах болно.
18 Тийм ээ, энэ нь наманчлалын нөхцөлийг хангаж, ингэснээр наманчлах хэн боловч тэр нь тас цавчигдаж мөн галд хаягдахгүй; харин наманчлахгүй хэн боловч тас цавчигдаж мөн галд хаягдах болно; мөн тэдний дээр сүнслэг үхэл дахин ирнэ, тийм ээ, хоёр дахь үхэл, учир нь тэд зөв шударгад хамаарагдах зүйлсийн хувьд дахин яллагдах болно.
19 Тиймийн тул наманчлагтун та нар, эдгээр зүйлийг мэдээд мөн эдгээрийг хийхгүй байснаар та нар өөрсдөө буруутгагдахыг зөвшөөрч, мөн энэ хоёр дахь үхэлд та нар доош хүргэгдэхгүйн тулд наманчлагтун та нар.
20 Гэвч болгоогтун, өөр нэг тэмдэг, түүний үхлийн тэмдгийн талаар та нарт миний хэлсэнчлэн, болгоогтун, тэрбээр үхлийг амсах тэр өдөр нар мөн түүнчлэн сар болон одод харанхуйлагдаж мөн гэрлээ та нарт өгөхөөс татгалзана; мөн энэ нутгийн гадаргуу дээр, бүр тэрээр үхлийг амсах тэр мөчөөс, нас барагсдын дундаас түүний босох тэр цагийг хүртэл, гурван хоногийн турш гэрэл байхгүй байх болно.
21 Тийм ээ, тэрбээр сүнсээ чөлөөлөх тэр үед олон цагийн турш аянга мөн цахилгаан цахиж, мөн газар доргиж мөн чичрэх болно; мөн та нарын одоо хатуу цул, эсвээс ихэнх нь нэг хатуу цул гэдгийг мэдэж байгаа тэдгээр, газар дээр ч мөн доор байгаа аль аль нь, энэ газрын гадаргуу дээрх хад чулуунууд хагарч бутрах болно;
22 Тийм ээ, тэдгээр нь хуваагдан цуурч, мөн үүнээс хойш хагархай мөн цуурхай байх болно, мөн бүхэл нутгийн гадаргуу дээр хагарсан хэлтэрхийнүүд, тийм ээ, газрын дээр мөн доор аль алинд нь байх болно.
23 Мөн болгоогтун, аймшигт догшин шуурга болно, мөн олон уул хөндий болтлоо нурах болно, мөн одоо хөндий гэж нэрлэгдэж байгаа олон газар агуу өндөр уулс болох болно.
24 Мөн олон дардан зам эвдэрсэн байна, мөн олон хот эзгүй болох болно.
25 Мөн олон булш нээгдэж, мөн тэдгээр нь үхэгсдийнхээ олныг нь чөлөөлөх болно; мөн олон гэгээнтэн олонд үзэгдэх болно.
26 Мөн болгоогтун, тэнгэр элч надад тийн ярьсан билээ; өөрөөр хэлбэл олон цагийн турш аянга мөн цахилгаан цахих болно хэмээн тэрээр надад хэлсэн.
27 Мөн аянга болон цахилгаан, мөн догшин шуурга үргэлжилж байх үед, эдгээр зүйл тохиох болно, мөн бүхэл дэлхийн гадаргууг гурав хоногийн турш харанхуй бүрхэх болно хэмээн тэрээр надад хэлсэн бөлгөө.
28 Мөн тэнгэр элч надад олон нь эдгээрээс илүү агуу зүйлсийг харна хэмээн хэлсэн, эдгээр тэмдэг мөн гайхамшгууд энэ нутгийн бүх гадаргуу дээр улиран тохиох болно гэдэгт тэд итгэж болох зорилгын тулд, хүмүүсийн үрсийн дунд итгэлгүй байдлын ямар ч шалтгааныг байлгахгүй хэмээх зорилгын тулд—
29 Мөн итгэх хэн боловч аврагдаж болох, мөн итгэхгүй хэн боловч, зөв шударгын шударга шүүлт тэдний дээр ирж болох зорилгын тулд ийн тохиох болой; мөн түүнчлэн хэрэв тэд буруутгагдвал тэд өөрсдийн дээр буруутгалыг авчрах бөлгөө.
30 Мөн эдүгээ ах дүүс минь, мөхөх хэн боловч өөртөө мөхдөг гэдгийг санагтун, санагтун; мөн алдсыг үйлдэх хэн боловч, үүнийг өөртөө үйлддэг буюу; учир нь болгоогтун, та нар чөлөөтэй; өөрсдийнхөө өмнөөс үйлдэх нь та нарт зөвшөөрөгдсөн билээ; учир нь болгоогтун, Бурхан та нарт нэгэн мэдлэгийг өгч мөн тэрээр та нарыг чөлөөтэй болгосон буюу.
31 Та нар хилэнцээс сайныг мэдэж болохыг тэрээр та нарт өгсөн, мөн та нар амьдрал эсвэл үхлийг сонгож болохыг тэрээр та нарт өгсөн билээ; мөн та нар сайныг хийж чадна, тэгвэл сайн болох түүнд сэргээгдэж, өөрөөр хэлбэл сайн болох тэр нь та нарт сэргээгдэх бөлгөө; эсвээс та нар хилэнцийг хийж чадна, тэгвэл хилэнцэт болох тэр нь та нарт сэргээгдэх бөлгөө.