Судрууд
Хиламан 16


Бүлэг 16

Самуелд итгэсэн нифайчуудад Нифай баптисм хүртээв—Үл наманчлагч нифайчуудын сум болон чулуу Самуелыг алж чадсангүй—Зарим нь зүрх сэтгэлээ хатууруулж, мөн бусад зарим нь тэнгэр элч нарыг харав—Үл итгэгчид Христэд мөн Түүний Иерусалим дахь ирэлтэд итгэх нь үндэслэлтэй биш хэмээн хэлэв. Ойролцоогоор МЭӨ 6–1 он.

1 Мөн эдүгээ, улиран тохиох дор, хотын хэрмэн дээр ярьсан лемен үндэстэн Самуелын үгсийг сонссон нь олон байв. Мөн түүний үгэнд итгэсэн болгон одож мөн Нифайг эрэлхийлэв; мөн тэд ирж мөн түүнийг олоод, түүнд нүглүүдээ тоочиж мөн үгүйсгэсэнгүй, мөн тэд Их Эзэний төлөө баптисм хүртэхийг хүсэв.

2 Гэвч Самуелын үгсэд итгээгүй болгон нь түүнд уурлаж байв; мөн тэд хэрмэн дээрх түүний зүг чулуу шидэж, мөн түүнчлэн олон нь түүнийг хэрмэн дээр зогсож байхад түүний зүг сум харвав; гэвч Их Эзэний Сүнс түүнтэй хамт байв, тиймээс тэд түүнийг чулуугаар бас сумнуудаараа ч цохиж чадсангүй.

3 Эдүгээ тэд түүнийг цохиж чадахгүйгээ үзээд, илүү олон нь түүний үгсэд итгэв, иймээс тэд баптисм хүртэхээр Нифай дээр очив.

4 Учир нь болгоогтун, Нифай баптисм хүртээж, бошиглож, мөн номлож, наманчил хэмээн хүмүүст хэлж, тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлж, хүмүүсийн дунд гайхамшгуудыг үйлдэж байв, тэд Христ удахгүй ирэх ёстойг мэдэж болохын тулд буюу—

5 Тэр тэдэнд удахгүй ирэх ёстой зүйлсийн талаар хэлж байв, тэд итгэж болно гэсэн зорилгын тулд, тэдгээрийг тохиох цагт тэдгээр нь өөрсдөд нь урьдаас мэдүүлэгдсэнийг тэд мэдэж мөн санаж болохын тулд буюу; тиймийн тул Самуелын үгсэд итгэсэн болгон нь баптисм хүртэхээр түүнд очиж байв, өөрөөр хэлбэл тэд наманчилж мөн нүглүүдээ тоочин хүрч ирэв.

6 Гэвч тэдний ихэнх хэсэг нь Самуелын үгсэд итгэсэнгүй; тиймийн тул тэд чулуу болон сумнуудаараа түүнийг цохиж чадахгүйгээ үзээд, тэд ахмадууддаа хашхирч, хэлсэн нь: Энэ хүнийг баривчил, мөн түүнийг хүл, учир нь болгоогтун тэр бол чөтгөр шүглэсэн нэгэн; мөн түүнд орших чөтгөрийн хүчний учир бид түүнийг чулуу мөн сумаараа онож чадахгүй; тиймийн тул түүнийг барьж мөн хүлж, мөн түүнийг аваад яв.

7 Мөн тэд түүнд гар хүрэхээр очиход, болгоогтун, тэрээр хэрэмнээс доош үсэрч, мөн тэдний нутгаас гарч, тийм ээ, бүр өөрийн нутагт хүртэл зугтав, мөн өөрийнхөө хүмүүсийн дунд номлож мөн бошиглож эхлэв.

8 Мөн болгоогтун, Нифайчуудын дунд тэрээр хэзээ ч дахин дуулдсангүй; мөн хүмүүсийн хэрэг явдал ийм байв.

9 Мөн Нифайн ард түмний дээрх шүүгчдийн засаглалын наян зургаадугаар он тийн төгсөв.

10 Мөн түүнчлэн шүүгчдийн засаглалын наян долоодугаар он ийн төгсөв, уг хүмүүсийн ихэнх хэсэг нь өөрсдийн бардамнал мөн ёс бус байдалдаа үлдэж, мөн багахан хэсэг нь Бурханы өмнө илүү хянамгай алхалж байв.

11 Мөн түүнчлэн шүүгчдийн засаглалын наян наймдугаар оны нөхцөл байдал ийм байв.

12 Мөн шүүгчдийн засаглалын наян есдүгээр онд уг хүмүүс алдастаа улам илүү хатуурч, мөн Бурханы зарлигуудын эсрэг байсан түүнийг улам улам илүүтэй хийж эхэлснээс бусдаар бол, уг хүмүүсийн хэрэг явдалд ялимгүй өөрчлөлт байв.

13 Гэвч улиран тохиох дор шүүгчдийн засаглалын ердүгээр онд, агуу тэмдгүүд мөн гайхамшгууд хүмүүст өгөгдөв; мөн бошиглогчдын үгс биелэгдэж эхлэв.

14 Мөн тэнгэр элч нар хүмүүст, мэргэн хүмүүст үзэгдэж, мөн тэдэнд агуу их баяслын баярт мэдээг тунхаглав; энэ онд судрууд тийн гүйцэлдэж эхлэв.

15 Гэсэн хэдий ч, хүмүүс, нифайчууд мөн түүнчлэн леменчүүдийн аль алиных нь хамгийн их итгэлтэй хэсгээс бусад нь бүгд зүрх сэтгэлээ хатууруулж эхлэн, мөн өөрсдийнхөө чадал бөгөөд өөрсдийнхөө мэргэн ухаан дээр тулгуурлаж эхлэн, өгүүлсэн нь:

16 Ийм олны дундаас, зарим зүйлийг тэд зөв таасан байж болох юм; гэвч болгоогтун, яригдсан эдгээр агуу болон гайхамшигт ажлууд бүгд тохион ирэх аргагүйг бид мэднэ.

17 Мөн тэд өөр хоорондоо зөрчилдөж мөн маргалдаж эхлэв, өгүүлсэн нь:

18 Христ мэтийн тиймэрхүү нэгэн ирнэ гэдэг нь үндэслэлтэй биш; хэрэв тийм аваас, мөн тэрээр яригдсанчлан Бурханы Хүү, тэнгэр болон газрын Эцэг юм бол, тэрээр өөрийгөө яагаад Иерусалимд байх тэдэнд ч, бас бидэнд ч үзүүлэхгүй юм бэ?

19 Тийм ээ, тэрээр өөрийгөө яагаад Иерусалим нутагт ч, бас энэ нутагт ч үзүүлэхгүй юм бэ?

20 Гэвч болгоогтун, энэ нь бидний эцэг өвгөдөөр доош бидэнд гардуулагдсан ёс бус уламжлал гэдгийг бид мэднэ, бидний дунд бус, харин алс холд байх нутагт, бидний мэдэхгүй тэр нутагт улиран тохиох ямар нэгэн агуу болон гайхамшигт зүйлд биднийг итгүүлэхээр буюу; тиймийн тул тэдгээр бошиглогч биднийг мэдлэггүй байдалд байлгаж чадна, учир нь бид өөрсдийн нүдээр тэдгээр нь үнэн гэдгийг харах аргагүй бөлгөө.

21 Мөн тэд уг хилэнцэт нэгний башир мөн нууц аргаар бидний ойлгох аргагүй ямар нэгэн агуу нууцыг үйлдэх болно, тэр нь, бид үгийг заалгахаар тэдэнд тулгуурладаг учир биднийг тэдний үгсийн зарц, мөн түүнчлэн тэдний зарц байлгана; мөн хэрэв бид тэдэнд өөрсдийгөө хүлцэн дагуулвал, амьдралын маань бүхий л өдрүүдэд тэд биднийг мэдлэггүй байдалд тийн байлгах болно.

22 Мөн мунхаг болоод хоосон өөр олон зүйлийг хүмүүс зүрх сэтгэлдээ төсөөлсөн ажгуу; мөн тэд ихэд түгшиж байв, учир нь Сатан алдсыг үйлдүүлэхээр тэднийг үргэлж өдөөн хатгаж байв; тийм ээ, тэрээр уг хүмүүсийн зүрх сэтгэлийг сайны эсрэг мөн ирэх зүйлийн эсрэг хатууруулж болохын тулд, тэрээр уг нутгийн гадаргуу дээр цуурхал болон зөрчилдөөнүүдийг тарааж явав.

23 Мөн Их Эзэний хүмүүсийн дунд хийгдсэн тэмдгүүд болон гайхамшгууд, мөн тэдний үйлдсэн олон гайхамшигт зүйл байсан хэдий ч, Сатан уг нутгийн бүх гадаргуу дээрх хүмүүсийн зүрх сэтгэлд агуу барьц олсон байв.

24 Мөн Нифайн ард түмний дээрх шүүгчдийн засаглалын ердүгээр он тийн төгсөв.

25 Мөн Хиламан болон түүний хөвгүүдийн цэдгийн дагуу, Хиламаны ном ийн төгсөв.

Хэвлэх